[DotA] <Translation> Chen the Holy Knight

Dota, HoN, LoL ... гэх мэтийн талаар ярилцах gamer-үүдийн булан

Зохицуулагч: Gosu Players

Хэрэглэгчийн аватар
Кен.
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1365
Нэгдсэн: 12-р сар.15.02 2:43 am
Байршил: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Contact:

[DotA] <Translation> Chen the Holy Knight

Бичлэг Бичсэн Кен. »

Зураг
Зураг
Ариун дайчин [Holy Knight]
Нууц нэр: Chen
Харьяалагдах: Хамгаалагчид [Sentinel]
Ангилал: Зайны [Ranged], Оюуны [INT]

Учруулах хохирол: 43 - 53
Хамгаалалт: 1.1
Гүйх хурд: 300
Довтлох хурд: 1.7 хором
Довтлох радиус: 600
Илрүүлэх радиус: Өдөр 1800, Шөнө 800

Хүч: 20 + 1.5
Хурд: 15 + 2.1
Оюун: 21 + 2.8

Түүх:
Шинэ өглөөг, муу бүхнээс ангижирсан шинэ үеийг харахын тулд "Holy Knight" "Хамгаалагчид"-тай нэгдэн "Зовоогчид"-ийн эсрэг тулаанд оржээ. "Hextar"-ын далбаан дор тулалдаж явсан морьтон агаад, "Holy Knight" нь өөрийн хамтрагдчаа үргэлж дэмжиж байхаар амлалт өгсөн баатар аж. Түүний нөлөөгөөр зүг зүгээс туслахууд нь ирэх ба "Зовоогчид"-ыг устах хүртэл зогсохгүй. Хэрэв тэнгэрээс бурханы мутар буух аваас энэ нь зөвхөн "Holy Knight"-ын нөлөө болой.

Баатарын талаар:
"Chen"-ээр тоглоход ихэнхи баатруудаас өөр төрлийн тактик ашиглах шаардлага гардаг. Түүний "Holy Persuasion" шидийг ашиглаж хүчтэй олон "Centaur", "Furbolg" зэрэг байгалын цэргүүдийг урвуулах замаар ихэнхидээ тоглогддог. Тиймийн ч учир түүнтэй ихэнхи тохиолдолд байгалын цэргүүд байрлах ой шугуйд таарах магадлал өндөр. Тэрээр хоёр ба түүнээс дээш өндөр зэрэглэлийн цэрэг урвуулж авсан л бол аль ч корридор дээр аюултай мангас байж чаддаг. Өөрийнхөө хүчтэй скиллийн дээр урвуулсан цэргүүдийнхээ шидээр тэр ямар ч баатарыг төвөггүй хөнөөж чадна. Гэвч энэ их ажлыг ганц хүн зохицуулна гэдэг тэрхүү тоглочоос нилээд хэмжээний туршлага, чадвар шаарддаг. Чадвар багатай тоглогчид энэ тал дээр өөрсдийгөө эрсдэлд оруулах үе ч олон бий. Баатар хөөх хийгээд зугтах үедээ тэрээр "Penitence" шидээ зоочиход л хангалттай. Энэ шид нь тэднийг удаашруулахын хажуугаар хүртэх хохиролыг нь ч нэмчихдэг аюултай эд. "Holy Knight"-д мөн "Test of Faith" хэмээх аюултай шид бий. Үүгээр тэр эсрэг талынхныг устгахын хажуугаар аюулд өртсөн хамтрагчдыгаа ч зугтахад нь тус болж чддаг. Түүнийг суппорт баатар болгоход нөлөөлсөн гол шид бол "Hand of God" юм. Дайн тулааны эд үе хийгээд дуусах үест энэ шид эсрэг талынханд том цохилт болж чаддаг. Тэнцвэрт байдлаас давууг олох сайхан боломжыг "Holy Knight" багтаа өгдөг.

Шиднүүд:
Зураг
Гэмшил - Penitence
Байг үйлдсэн нүгэлийнх нь төлөөс болгож шийтгэнэ. Түүнийг удаашруулахын хажуугаар түүн дээр буух дараа дараачийн хохирлын оноог илүү их болгоно. 7 хором үргэлжилнэ. Эргэн тойрны 600 радиуст хэрэглэгдэнэ.

Шидний төрөл: Идэвхтэй
Байны төрөл: Ганц бай дээрх
Hotkey: "E"

1р түвшин - Гүйх хурдыг 8 хувиар хасаж, авах хохирлыг 7 хувиар нэмнэ.
2р түвшин - Гүйх хурдыг 16 хувиар хасаж, авах хохирлыг 14 хувиар нэмнэ.
3р түвшин - Гүйх хурдыг 24 хувиар хасаж, авах хохирлыг 21 хувиар нэмнэ.
4р түвшин - Гүйх хурдыг 32 хувиар хасаж, авах хохирлыг 28 хувиар нэмнэ..

Мана зарцуулалт: 100

Ахин идэвхижих хугацаа: 14 хором


Зураг
Итгэлийн шалгуур - Test of Faith
Хэрэв эсрэг талын этгээд дээр хэрэглэвэл, санаандгүй оноогоор хохирол учруулна. Хэрэв хамтрагч дээрээ хэрэглэвэл, түүнийг аюулгүй газарлуу шилжүүлнэ. Эргэн тойрны 600 радиуст хэрэглэгдэнэ.

Шидний төрөл: Идэвхтэй
Байны төрөл: Ганц бай дээрх
Hotkey: "T"

1р түвшин - Эсрэг талынханд 50-100 онооны хохирол, хамтрагчийг шилжүүлэхэд 6 хором.
2р түвшин - Эсрэг талынханд 100-200 онооны хохирол, хамтрагчийг шилжүүлэхэд 5 хором.
3р түвшин - Эсрэг талынханд 150-300 онооны хохирол, хамтрагчийг шилжүүлэхэд 4 хором.
4р түвшин - Эсрэг талынханд 200-400 онооны хохирол, хамтрагчийг шилжүүлэхэд 3 хором.

Мана зарцуулалт: 175

Ахин идэвхижих хугацаа: 30 хором


Зураг
Ариун угсаа - Holy Persuasion
Эсрэг талын байг өөрийн тал болгоно. Эргэн тойрны 900 радиуст хэрэглэгдэнэ.

Шидний төрөл: Идэвхтэй
Байны төрөл: Ганц бай дээрх
Hotkey: "R"

1р түвшин - 1 цэргийг амьных нь оноон дээр 75 оноо нэмж урвуулна.
2р түвшин - 1 цэргийг амьных нь оноон дээр 150 оноо нэмж урвуулна.
3р түвшин - 2 цэргийг амьных нь оноон дээр 225 оноо нэмж урвуулна.
4р түвшин - 3 цэргийг амьных нь оноон дээр 300 оноо нэмж урвуулна.

Мана зарцуулалт: 100

Ахин идэвхижих хугацаа: 30 хором


Зураг
Бурханы мутар - Hand of God
Өөрийн урвуулж авсан цэрэг болон газар дээр харагдаж буй бүх хамтрагч баатруудыг эмчилнэ.

Шидний төрөл: Идэвхтэй
Байны төрөл: Шууд
Hotkey: "D"

1р түвшин - 200 онооны эмчлэлт.
2р түвшин - 300 онооны эмчлэлт.
3р түвшин - 400 онооны эмчлэлт.

Мана зарцуулалт: 200/300/400

Ахин идэвхижих хугацаа: 120 хором.

Нэмэлт: -"Aghanim's Scepter"-ээр сайжруулж болно.
BBCode is OFF
Хэрэглэгчийн аватар
Кен.
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1365
Нэгдсэн: 12-р сар.15.02 2:43 am
Байршил: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Contact:

Re: [Heroes] Chen the Holy Knight

Бичлэг Бичсэн Кен. »

[center]Guide 1
Guide 2
Guide 3
Guide 4
...[/center]
BBCode is OFF
Сэтгэгдэл хариулах

“Dota Genre” руу буцах