Бичлэг
Бичсэн Mendacity »
Тоглоомын эхэн үе:
Голоор явж байгаа үедээ 3н зүйлсийг сайн тогтоож авах хэрэгтэй.
1т нь та цэргүүдийн сүүлийн цохилтыг сайн хий. Өөрийн болон дайсны цэргүүдийн сүүлийн цохилт хийх нь өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй дайсандаа илүүрхэх боломжтой болгож өгнө
2т та эсрэг талын баатраа дарамтал. Өөрийгөө gank болон багийн дайнд бэлд. Thunder Strike нь тоглоомын эхэн үед сайн дарамталдаг шид бөгөөд та үүнийгээ ашиглан амь муутай голоор явдаг баатруудыг өлхөн дарамтлах болно. Хэрэв түүнийг алах юм бол бүүр ч сайн. Энэ нь таныг 1v1 дайн дээр ялж байгааг илэрхийлэх болно.
3т гэвэл 6-7н LVL хүрсэн баатруудын зарим нь өөрийн корридортоо үлдэж мөнгө олох нь чухал байдаг, зарим хэсэг нь бусад хэсэг рүү очиж gank хийх нь чухал байдаг.
Хэрэв та өөрийн хамтрагч нар руу очиж хамт явахаар шийдсэн бол ахиад 3н зүйлсийг тогтоо. Цэргүүдийн сүүлийн цохилт, дарамтлах болон төлөвлөх. Юуны магад та бол голоос ирсэн хараахан хүчтэй болоогүй учир дайснаасаа болгоомжилоход гэмгүй. Хамтрагчтайгаа хамт явна гэдэг нь таныг support буюу туслах үүргийг тань нэмэгдүүлнэ.
Тоглоомын дунд үе:
Энэ үед л хамаг гоё зүйлс болдог. Багийн дайн, gank, kill г.м.
Өөрийн багийн удирдагч нь байж тэдэнтэй цуг тулаануудад ял. Энэ нь дайнд ялахад нэмэр болно. Өөрийн шиднүүдийг хэрэглэ. Kinetic Field-ээр тэднийг урхинд унагаж Static Storm-оор тэдний шидийг хорьж, уйдтал нь Thunder Strike хий хэрэв дайсан чинь зугтвал Glimpse ашиглан тэднийг буцаан авчирч ал.
Хэрэв тулаан байхгүй бол үргэлж түр. Thrall бол маш сайн түрдэг баатар биш ч түүний хүчтэй үндсэн цохилт нь үүнийг засаж чадна. Түрж байна гээд дайсны газар руу хамаагүй битгий ор. Та магадгүй алуулж ч магадгүй.
Тоглоомын сүүл үе:
Thrall-ийн зарим шиднүүд нь тоглоомын сүүл үед хүртэл идэвхитэй байлгадаг. Аль болох өндөр LVL-тэй бай. Учир нь таны дайсны талд тоглоомын сүүл үед хүчтэй дэмжигч нар байх тул таныг өлхөн эсэргүүцэж болох юм.
Багийнхнаасаа бүү холд. Учир нь та бол үхэж болохгүй хэрэгтэй хүн. Тэднийг юу ч хийсэн дагаад гүйж бай. Өөрийн шидийг сайн хэрэглэй, үргэлж ялахын төлөө хичээ[/b]