Жолооч нарын хэрэглэдэг янз бүрийн аргуудаас толилуулья. Гэхдээ эдгээр аргууд нь сайн муу талтай гэдгийг бодолцож сонголт хийхийг зөвлөж байна.
- Хэрвээ гадаа машинн тавих шаардлага гарах юм бол яндангаа ямар нэг зүйлээр бөглөх.
- Машиныхаа аккумуляторыг аваад дулаан газар хонуулах.
- Аккумулятороо нэг л суулгачихвал дороо мууддаг учир суухаас нь өмнө марталгүй халааж байх.
- Яндан бөглөх мотор дахь дулаан агаарыг түр хадгалах зорилготой удаан хадгалах тохиолдолд нэмэргүй гэдгийг санаж байх.
- Хүйтэн моторыг сайн аккумулятороор хүчиндэж асаах сайнгүй. Мэдээж асахын хувьд асна. Гэвч моторын төрөл бүрийн жийргэвчүүдэд асар муу нөлөөтэй. Жишээлбэл хүчилж асаасан мотор 1.жийргүүд нь сэтрэх аюултай. 2. хүйтэн дэрээ хөлдүү өтгөрсөн тосноос болж мотор сулрах явдал байдаг гэдгийг бодолцох.
- Хэрэв дохиолол энэ тэргүй бол, том гадны гэрэлтүүлгийн гэрэл аваад машинаа асаахаас 1.5 цагийн өнмө мотор доор нь байрлуулаад залгах
- Болж өгвөл өндөр чанарын (синтетик) моторын тос хэрэглэх. Антифрийзийнхээ градусыг та хүссэнээрээ тааруулж болно. Манайд бол -50 градус байхад хангалттай. Манайхан антифрийзийн оронд ихэвчлэх тосол хэрэглэдэг. Энэ нь сайнгүй.
- Ер нь боломжтой бол аль болох машинаа дулаан гаражад хийхийг эрмэлзээрэй, учир нь моторын сальник peзинүүд гадаа хүйтэнд хөлдөөд тэгээд машин асаад мотор халахад гэсээд хүчтэй даралтанд чинь тосоо барьж дийлэхгүй хагарч хугараад зад тавиад л бeнзин идэх, амартизатор муудах тос гоожих эх үүсвэрүүд эхэлдэг.
- Яндангаа бөглөөрэй гэж үү? машин явж явж ирээд зогсоход тодорхой хэмжээнд мотор нь халаад яндангаар дутуу шатсан бeнзин, халуун агаарыг гадагшлуулдаг. Иймээс гадаа хүйтэнд яндан маань цан цохидог ингээд л машин асахад хүндрэл гарна.
- Машиндаа рестарт хийх. Машинаа 1 минут 1 минут орчим асаагаад унтраана хэтрүүлсний хэрэггүй гэж сонсож байсан. Тэгээд аккумлятороо салгаад 4-5 минут орчим болгоод эргэж залгаад асаадаг гэсэн шүү. Энэ нь хүйтэнд л хэрэглэгддэг арга.
- Аккумлятороо хайрлая гэвэл машинаа асаахаас өмнө холын гэрлээ асааж нилээд хэсэг байгаад машинаа асааж байх.
- Дизель бол хөдөө явахдаа хонох хэрэг гарвал 5 л дизель халааж байгаад банкиндаа хийгээд 5 мин гараараа дарж татуулаад ганц дарж асаана. Нөөц савтай явах хэрэгтэй.
- Автомат асаалтын систем тавих. Моторын температурыг хэмжээд жолоочийн тавьж өгсөн температурт хүрээд машинаа асаагаад мотор халсан үед унтрана. Мөн жолоочийн тавьсан тодорхой цагт температураас үл хамаарч машинаа халаана. Өөрөөр хэлбэл орой ажил тарах, болон ажилд явахын өмнө. нэг асахдаа 10-15 мин асна. Дулаан грашид тавьснаас хямд тусна.
- Сайн бүтээлгээр битүү хучих.
- Дизель , бензин машинд хэрэглэж болох түргэн асаагч эфир байдаг , капот сөхөөд 1-2 агаар шүүгчрүү цацаад тэргээ асааж үзээрэй. Маш амархан тэсэрнэ, ялангуяа дизель тэрэгт 2-3 удаа цацаж ямар ч хүйтний улиралд асаалт нь хялбар болно.
- Цагаар тохируулж асдаг дохиолол тавиулах. Үр дүнд нь таны машин хөлдөхгүй. Харин бензин нэлээд зарцуулна. Машинд гамтай.
- Тогтой газар бол кварцын гэрэл ашиглаад байдаг. Бас л боломжийн л арга. Эсвэл тогоор ажилладаг паар.
- Вебасто мэтийн бензинээр өөрийгөө халаагч төхөөрөмж авч суурилуулах. Анх худалдан авахад их үнэтэй. Үр дүн сайтай.
- Бензин тэрэг бол мэдээж баттерей сайн дээр нь тос маш сайн байх хэрэгтэй гэж ойлгодог. Ялангуяа бүтэн синтетик тос хийх нь өвлийн улиралд илүү үр дүнтэй. Тэгээд аль болох салхи орохгүйгээр хучиж юм уу битүү гаражид тавих хэрэгтэй. Мэдээж машин хэвийн ажилладаг байх хэрэгтэй. Үүнд свеча болон түүний утас сайн байх, катушка хэвийн ажиллагаатай байх, форсунк хэвийн ажилладаг байх зэрэг.
- 25-28 орчим хэмтэй хоносон шөнө бол гайгүй. Гадаа хучаад тавьчихаж болно. Гэхдээ аль болох салхи салхилахгүй газар л тавих хэрэгтэй. Тэр салхи чинь л аюултай эд шүү дээ. Харин 30 орчим юм уу түүнээс дээш хэмтэй хоновол дулаан газар л тавих хэрэгтэй. Эсвэл маш нөмөртэй газар ч юм уу. Ингэснээр машинд сайн мөн асах магадлал нэмэгдэнэ.
- Хашаа байшинд амьдардаг хүмүүсийн хувьд нэг хямдхан дулаан гаражтай байх арга байна. Нэг салхи нэвтрэхгүй хучлага/дулаалгатай/, нимгэн төмөр сав /хэмжээ нь машин доогуур чинь багтахаар, 40*40см орчим, өндөр нь 15-20см, дээд талдаа тагтай байвал зүгээр/ бэлтгэнэ. Хучлагаа ямар ч салхинд дэрвэх болон хийсэж унахааргүйгээр бэхэлгээтэй хийгээд хучна. Харин төмөр савандаа гэрээсээ гарах нүүрсний халуун нурам хийгээд моторынхоо доор тавиад хононо. Тэртэй тэргүй хаягддаг л үнс шүү дээ. Зардал гарахгүй. Машин өглөө асаахад дулаан гаражид хоносон юм шиг л байдаг юм. Ороод суухад өөдөөс дулаан агаар пүнхийнэ шүү дээ. Орон сууцанд амьдардаг болон нүүрс түлдэггүй хүмүүс бол өөр арга хэрэглэхээс өөр аргагүй .
http://tarant.startcenter.mn/index.php/home/post/82