Орчин үеийн дайн 2- генерал Шеферд
Таны зэвүүцэл дургүйцлийг яахын аргагүй төрүүлдэг дүр билээ. Түүний дүрд Холливудын алдарт од Lance Henriksen дуу оруулсан
Цол: Дэслэгч генерал /мөрдсөн дээрээ 3 ширхэг таван хошуутай/
Нууц нэр/хоч: Gold Eagle /Алтан бүргэд/
Албан тушаал: US Rangers, Task Force 141, Shadow company-ийн командлагч
Одоогийн байдлаар: Нас барсан, 7 дахь өдөр, 2016 он
Голчлон ашигладаг зэвсэг: 44 Magnum, M4A1 carbine


Тэрээр Эх орны дуудлага 4: Орчин үеийн дайн дээр ойрх дорнодод байлдаж байсан USMC-ийн ангиудын ерөнхий командлагч байжээ. Босогчдын ашигласан цөмийн зэвсэгт 30 мянган хүнээ алдаж нэр хүнд нь ихээхэн буурсан бололтой, тэрээр шинэ дайн эхлүүлж өөрөө түүнд нь ялахын хүсэл болно. Энэ зорилгодоо оросын шинэ террорист Макаровыг ашиглах ба хөөрхий залуухан цэрэг Allen-г золиослоно. Оросын засгийн газар онгоцны буудал дээр болсон аллагад АНУ-н иргэн оролцсонд ихээхэн бухимдаж түүний хүссэн цуст дайныг эхлүүлнэ. АНУ-н агаарын хамгаалалтын хиймэл дагуулын системийг эвдэлснээр АНУ-н агаарын хяналт хуурамч мэдээллээр дүүрч Оросын довтолгооныг илрүүлж чадахгүй нутагтаа оруулдаг.
Шеферд АНУ-н төрийн чухал албаныханд дайныг дуусгах ганцхан арга нь Макаровыг алах хэмээн итгүүлдэг. Макаровыг олж илрүүлэхийн тулд түүний хамгийн дургүй дайсанг шоронгоос суллах авч тэр нь манай ахмад Прайс байх болно. Дайныг хурдан эцэс болгохын тулд Прайс түүнд цөмийн зэвсэг ашиглахыг санал болгодог ч тэрээр дургүйцэж зөвхөн Макаровыг устга гэсэн тушаал өгнө. Өмнөх дайнд үнэнч нөхдөө алдаж дайны үр дагаврыг амссан Прайс цөмийн пуужинг хөөргөж агаар мандалд тэсэлснээр америкийн олон мянган цэргийн амь насыг авардаг байна. Гэвч энэ тэсрэлтэд Олон улсын сансрын станц сөнөх болно.
Roach Ghost нар Макаровын байшинг нэгжиж үнэтэй мэдээллийг олзлох боловч дайныг дуусгасан нэр хүндээ өөрт хадгалахын тулд тэднийг устгаж Task Force 141-ийн гишүүдийг устгах даалгаврыг Shadow company-д өгөх ажээ. Өшөө хорсолд автсан Прайс Мактавиш нар түүнийг олж устгах боловч тэд олон улсын гэмт хэрэгтэн болж, хуучин танил Николай нь тэднийг ирж аварснаар тоглоом дуусдаг билээ.
Шеферд шиг ингэж зодолддог генерал байхгүй л болов уу?
