▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Хvчтэй, Ухаантай Эрчvvдийн Хvнгэнээ Булан.. Forum for Gentlemen

Зохицуулагч: Хангайн сайхан залуус

Хэрэглэгчийн аватар
бэкс_зэкс
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Бичлэгүүд: 85
Нэгдсэн: 11-р сар.20.09 7:28 pm
Байршил: Миний мэдэх 3 жил нисэж амьдарсандаа харамсдаггүйэээ
Contact:

▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн бэкс_зэкс »

Найз охиноо халамжлах талаар ярилцаж заавар зөвөлгөө өгцгөөвал яаж байна.
Singh is :king:
Хэрэглэгчийн аватар
Bex_Zex
Гишvvн
Бичлэгүүд: 1175
Нэгдсэн: 3-р сар.29.05 5:15 pm
Байршил: Сайныг дагавал сарлуу ниснэ.

Re: Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө)

Бичлэг Бичсэн Bex_Zex »

Гайморитийн үед хийх цэгэн иллэг

1-р цэг. Тэгш хэмтэй, доод зовхиноос 12 мм-ийн дор байрладаг. Иллэг хийлгэхдээ сууна. Хоёр талд зэрэг иллэг хийнэ.
2-р цэг. Тэгш хэмтэй, сээрний III ба IV нугалам хоорондын сэртэн хоорондын заагтай нэг түвшинд, хажуу тийш 1,5 цунгийн зайтай байрлана. Иллэгийг хоёр талд зэрэг хийнэ.
3-р цэг. Тэгш хэмтэй. Дагзан дээр байрладаг. Иллэг хийх үед толгойгоо бага зэрэг бөхийлгөж өгнө. Иллэгийг хоёр талд зэрэг хийнэ.
4-р цэг. Тэгш хэмгүй. Үсний заагнаас 1 цунгийн дээр байрладаг. Иллэх хийх үед сууна.
5-р цэг. Тэгш хэмтэй. Хөмсөгний дотор талын захаас хагас цунгийн дээр байрладаг. Иллэгийг хоёр талд зэрэг хийнэ.
6-р цэг. Тэгш хэмтэй. Бугалагны дунд атираанаас дээр, шууны гадна талд байрладаг. Гарын алга доош харуулан ширээн дээр тавьсан үе иллэг хийнэ. Иллэгийг зүүн, баруун талд нь ээлжлэн хийнэ.

Тайлбар
1. Тойрог үүсгэн илэх хөдөлгөөн хийж тайвшруулах аргаар хийнэ. Цэг тус бүрт 4-5 минут иллэг хийнэ.
2. Бүтэн курс нь 10-12 өдөр. Өдөрт хийх массажны тоог аажмаар нэмсээр нэгээс гурав хүргэнэ.
ХОРВОО
Хэрэглэгчийн аватар
ABIBAS
Asuult Precious Member
Бичлэгүүд: 702
Нэгдсэн: 12-р сар.14.05 7:15 pm
Байршил: brothels and bars
Contact:

Re: Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө)

Бичлэг Бичсэн ABIBAS »

Quartz написал:Huurhun sedev baina.
Nuruuni massage sain hiideg zaluug bol hariu halamjlaad l baih bolno.
би чинь "нуруугаар" дагнаад 5 аад жил болж вайна шүү... энэ хугацаанд олон ч нуруу нугалж хугалж нуршгүй таашаалыг амсуулж ч явлаа...
Хэрэглэгчийн аватар
альфа солбицол
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1438
Нэгдсэн: 6-р сар.20.08 5:50 pm
Байршил: Монгол улс Улаанбаатар хот

Re: Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө)

Бичлэг Бичсэн альфа солбицол »

надад халамж байхгүй
надад хайр байхгүй
надад энхрийлэл байхгүй
надад эелдэг зан байхгүй

ээж минь намайг халамж хайраар дутаалгүй өсгөсөн
эгч минь намайг эелдэг зан ,эв хаваар хүмүүжүүлсэн
харин надад яагаад аль нь ч байдаггүй юм бол
эсвэл би зүгээр л энэ бүгдээс залхсан юм болов уу?
ийм хүнд таарах эхнэр олдох болов уу таминь ээ?
ийм хүнд таарах хайр энэрлээр хайрлах хүн олдох болов уу?
Visualize First,Build Later
Хэрэглэгчийн аватар
luxurious
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Бичлэгүүд: 310
Нэгдсэн: 6-р сар.12.09 3:49 am
Байршил: Саран дээр

Re: Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө)

Бичлэг Бичсэн luxurious »

chi hunee oloogui l yavaa baih.
jinhee hairaa olohooroo, ooriin erhgui unen setgeleesee hairlaad, halamjlaad, enhriileed, eyeldeg zantai bolno.
iim ih hair minii haanaas garaad bainaa. bi iim hun bish sh dee geed ooroo oortoo gaihtlaa hair chamaas undarna.
odoohondoo chi hairaa oloogui bolohoor heniig ch hairlahiig husehgui hatuurhaad baigaa baih.
tsag ni boloogui hairiinhaa toloo, tsagaasaa omno buu shanal!!!!!!
tiim ih hairiig chin chamd medruuleh ter busguig garch irtel tevcheertei hulee. buu yar
Зүүний үзүүр
Хэрэглэгчийн аватар
альфа солбицол
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1438
Нэгдсэн: 6-р сар.20.08 5:50 pm
Байршил: Монгол улс Улаанбаатар хот

Re: Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө)

Бичлэг Бичсэн альфа солбицол »

хүнийг хайрлаж мэднэ
бас хайрлуулж мэднэ
гэхдээ би зангаа тавихгүй тэгэх чадваргүй
энэ нь нэг талаараа арчаагүй боловч нөгөө талаараа миний зан
ийм занг ойлгох хүн энэ хорвоод(энэ их хатуу үг гэхдээ хэрэглэчий) ховордоо,ийм ЭМЭГТЭЙ хүн олдох болов уу даа?
чиний надад гаргах агуу их хайрын чин өөдөөс би ганц хашгираад л тэр их хайр луу чин түмпэн дүүрэн ус цацаж чадна ямарв дээ?ийм хүнийг чи яах уу?та нар яах уу?
Visualize First,Build Later
Хэрэглэгчийн аватар
luxurious
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Бичлэгүүд: 310
Нэгдсэн: 6-р сар.12.09 3:49 am
Байршил: Саран дээр

Re: Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө)

Бичлэг Бичсэн luxurious »

jinhen hairiinhaa omno hun BOOL ni baidag.
hechnee hatuu, ehemseg hen ch bsan jinhen hairtai hunee hairlahiin tuld hezee ch oort ni baigaagui uyan boldog gej boddog.
zovhon tiim hairiig olson uu ugui yu gedeg ni l asuudal. tiim hunee olson hun hezee ch hashgirch, tumpentei us tsatsaj chadahgui. harin jinhen hair chin bish bol ene bol yu ch bish tumpentei us tsatsah baitugaig hiij chadna. yagaad gevel ter hun chamd yu ch bish, aldsan ch haramsahgui uchir.
bi ER HUNII HAIRAND l itgedeg. ehner, naiz ohinoo hamjlah ni zovhon tuunii hairaas l garna.
bas hun hezee ch hairtai hundee os sanaj, gomdoj chaddaggui gedgiig oison.

HenryVIII hechnee hargis, tsur ursgasan haan bsan ch jinhen hairtai bsan Queen Anna.daa hairiin zahia bichij, yag huuhed shig tuunii hoinoos ordnoosoo orgoj garch bsan. terend hairtai bolson doo l amidraldaa uilj uzsen gedeg.

Зүүний үзүүр
Хэрэглэгчийн аватар
Mendacity
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 775
Нэгдсэн: 8-р сар.08.06 1:17 pm
Байршил: i'm studying in order to become rich which would make her wish come true
Contact:

Re: Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө)

Бичлэг Бичсэн Mendacity »

Хүүе Бекс чинь харин энд овоо товхиноо юудаа :wd:
Хэрэглэгчийн аватар
Mandalsn
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 22
Нэгдсэн: 10-р сар.27.09 8:45 am
Байршил: Усан доор, бараг 2000 бээрийн тэртээ
Contact:

Re: Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө)

Бичлэг Бичсэн Mandalsn »

Утгагүй их халамжлаад гүйгээд байх хэрэггүй шд. Наад зөвлөгөөнүүд чинь өнөөгийн Монголын нөхцөл байдалд огтхон ч тохирохгүй. Гадны сонин хэвлэлээс орчуулж тавьсан зөвлөгөөнүүд байгаа. Анхнаасаа үерхэлдээ эрэгтэй нь нэг иймэрхүү байр суурьтай байна аа гээд охидуудад ойлгуулаад өгвөл сүүлд нь араас гүйж утгагүй байдалд орохгүй гэж зөвлөмөөр байна.
Хэрэглэгчийн аватар
Mandalsn
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 22
Нэгдсэн: 10-р сар.27.09 8:45 am
Байршил: Усан доор, бараг 2000 бээрийн тэртээ
Contact:

Re: Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө)

Бичлэг Бичсэн Mandalsn »

альфа солбицол написал:надад халамж байхгүй
надад хайр байхгүй
надад энхрийлэл байхгүй
надад эелдэг зан байхгүй

ээж минь намайг халамж хайраар дутаалгүй өсгөсөн
эгч минь намайг эелдэг зан ,эв хаваар хүмүүжүүлсэн
харин надад яагаад аль нь ч байдаггүй юм бол
эсвэл би зүгээр л энэ бүгдээс залхсан юм болов уу?
ийм хүнд таарах эхнэр олдох болов уу таминь ээ?
ийм хүнд таарах хайр энэрлээр хайрлах хүн олдох болов уу?
Ийм хүн эх орноо хөгжүүлнэ. Элдэв зүйлд сэтгэлээ сатааруулахгүй жинхэнэ ажлын төлөө төрсөн хүн ийм байдаг юм.
Хэрэглэгчийн аватар
Alphonse
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 835
Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Байршил: The mind is everything. What you think you become.

Re: Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө)

Бичлэг Бичсэн Alphonse »

халамжлаад л хайрлаад л байдаг эцэст нь нөгөө тэнэг нь үүнээс өөр эр хүн ер нь байгаа шд
тэд нар нь илүү байж магадгүй гэж эргүү бодол өөртөө төрүүлж эхлэнэ
угаасаа ухаан нь богино юм чинь
эцсийн эцэст халамжилж хайрлаж жаргааж байсан эрээ хаяаад өөрөөр нь тоглох эр хүний тоглоом нь болж точигонд нь норон баясаж суух вий дээ
тиймээс хааяа даа жаахан чангахан дугарч хийморийг нь сэргээх хэрэгтэй юм шиг байгаан
Love is the beauty of the soul
Ezekiel
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2190
Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm

Re: Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө)

Бичлэг Бичсэн Ezekiel »

сайхан сэдэв байнаа...

Ийм сэдэв байсныг анзаараагүй явж.

Миний хувьд халамжлах тал дээр нэг их сайн биш юм шиг байгаан. Хүмүүс намайг халамжтай сайн нөхөр болох байхаа гэж бага байхад их хэлдэг байж билээ. Харин одоо жоохон өөр болсон мэт санагдах юм. Үйлдэл болон сэтгэлээрээ хамтад нь халамжилна гэдэг хэцүү юм шиг байгаан. Хайртай хүнээ халамжилж сэтгэл амар байлгана гэдэг санаснаар болохгүй зүйл юмдаа. Гэхдээ цаашдаа олон тал дээр өсөж хөгжиж сайжрахыг хичээнээ. Бекс ээ үргэлжлүүлээд сэдвээ гоё хөтлөөд яваарай би бас байнгын уншигч чинь байх болно шүү... :wd:
Жингийн цуваа явж л байдаг...
Хэрэглэгчийн аватар
Мөнгөн Дусал
Гишvvн
Бичлэгүүд: 853
Нэгдсэн: 1-р сар.24.07 6:19 am
Байршил: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))

Re: Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө)

Бичлэг Бичсэн Мөнгөн Дусал »

Өглөө бүр өөртөө урам өгч байгаарай


Энэ хорвоо дээр бүсгүй хүн болж төрнө гэдэг том хувь заяа ч бас багагүй үүрэг хариуцлага хүлээдэг нь жам юм. Бүсгүй хүн болгон фото модель, мисс болно гэж байхгүй. Харин хайртай хүндээ сайхан харагдана гэдэг бол бүсгүйчүүд бидний хувьд нэг төрлийн үүрэг гэмээр. Хүний дотоод сэтгэлийг бүрэн таньж мэдэхэд багагүй хугацаа шаардагддаг тул гадаад төрх нь өөрийн мэдэлгүй хүний дотоод чанарыг илтгэх тэмдэг болдог.

Бид заримдаа бусдыг өөртөө татахын төлөө, анхаарал татсан залуудаа таалагдахын тулд дотоод мөн чанараа уудлахын оронд харин ч эсрэгээр хувцасны шүүгээ, нүүрний будаг хоёртоо түлхүү анхаардаг нь нууц биш. Тэгвэл яаж сайхан харагдах вэ?

Аливаа зүйлийг худалдаж авахдаа бусдыг даган дуурайх бус зөвхөн биеийнхээ онцлогт тохируулж сонгох хэрэгтэй. Жишээ нь, шинэ хувцас авахдаа хамгийн дэгжин найз бүсгүй чинь сүүлд юу өмссөн байсан гэдгээр нь биш, харин өөрт чинь юу илүү зохиж байна вэ? гэдэг талаас нь сонголтоо хийгээрэй. Мөн найз залуудаа өөрийн биеийн сул талыг бүү ярь. Ингэснээрээ хэлэхээс чинь өмнө анзаарах ч үгүй байсан түүний анхаарлыг өөрийн биеийн дефект рүүгээ татна гэсэн үг.

Иймээс биеийнхээ хамгийн сайхан хэсгийг тодотгосон хувцас өмч байгаарай. Хүмүүс юу гэх бол гэж бодох хэрэггүй, харин ч хайрт минь гоо сайхнаар минь бахархах болно гэж өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Мөн өөрийнхөөрөө байж, зөвхөн чиний гэсэн стиль гарга. Гэгээлэг эсвэл гунигтай нууцлагдмал ямар ч байж болно.

Орчиндоо тохируулан хувцаслаарай. Чухам хаашаа, ямар арга хэмжээнд очих гэж буйгаа бодож хувцаслах нь зүйтэй. Үлгэр жишээ охин, эсвэл дур булаам бүсгүй шиг харагдахыг хүсч л байгаа биз дээ. Тэгвэл хувцасныхаа шүүгээнд амьдралын янз бүрийн нөхцөл байдалд тохирох хэд хэдэн хувцас байнга байлга. Тэдгээрийн заримыг нь чи жилд нэг удаа өмсөх байсан ч хамаагүй. Харин одоо үргэлж гоо сайхан харагдаж, хайртынхаа зүрхийг өдөр бүр догдлуулж чадахаар байлгах товчхон хэдэн зөвлөгөө өгье.

Бүсгүй хүн гоо сайхандаа хэр эрт анхаарал, тавьж эхэлнэ тэр хэмжээгээрээ залуу сайхан үзэсгэлэнтэй байж чаддаг. Тиймээс яг одооноос эхлээрэй охин минь.

Өдөр бүр хором мөч болгонд гадаад үзэмж болоод үйл хөдлөлдөө хяналт тавьж сур. Ингэснээр бид өөртөө итгэлтэй, бие даасан харагддаг. Мөн өдөр бүр хайртдаа итгэл найдвар бэлэглэж, баяр баясгалан авчирагч байхын тулд үзэсгэлэнтэй хөгжилтэй харагдаж чаддаг байх ёстой.

Сэтгэл санааны хувьд дээд зэргийн амгалан байх нь хэзээд залуу сайхан байхын нэгэн нууц. Тиймээс хайрттайгаа дэмий зүйлээс болж маргалдаж өөрийн гоо сайханд заналхийлж, хайртай хүнээ ч уурлуулан гомдоох хэрэггүй. Мөн сэтгэлийн амгалан бус байдал нь хүнийг өөртөө итгэлгүй сул дорой байлгадгаас амьдралын элдэв бэрхшээлд хялбархан сөхрөхөд хүргэдэг.

Амьдралд сайхан зүйл олон байдаг ч давж гарахад хэцүү мэт санагдах бэрхшээл ч цөөнгүй тохиолддог. Үүнийг даван гарах сэтгэлийн хаттай байхад бидэнд итгэл найдвар, урам зориг маань тусалдаг Өглөө бүр толинд өөрийгөө хараад “Би аз жаргалтай хүн, энэ өдөр урам зоригоор дүүрэн байх болно” гэж өөртөө хэлээрэй. Учир нь чи аз жаргалтай байвал хайртай хүн чинь ч бас тэр сайхан баяр баясгалангаар чинь цэнэглэгдэх болно.
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂
Хэрэглэгчийн аватар
Ms.Jackson
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 97
Нэгдсэн: 3-р сар.06.05 2:37 pm
Байршил: өөрийн орон зайд

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн Ms.Jackson »

Эрчүүд найз охиндоо анхны эр хүн нь байхыг хүсдэг
Эмэгтэй хүн нь найз залуугийнхаа сүүлчийн эмэгтэй байхыг хүсдэг
Эр хүн найз охиноо найзийнхаа охинтой зүйрлэж харна
Эмэгтэй нь залуугаа аавтайгаа зүйрлэж харна
Эр хүн мартаж чадсан ч өршөөхгүй гэдэг

Эмэгтэй нь өршөөсөн ч мартаж чадахгүй гэдэг
Эр хүн хаягдах юм бол өөр эмэгтэйгээр түүнийг мартахыг хүсдэг
Эмэгтэй нь хаягдах юм бол өөр залуугаас түүнийг мэдрэхийг хүсдэг
Эр хүн сайхантай үерхэж сэтгэлтэй нь суухыг хүсдэг
Эмэгтэй нь сэтгэлтэй нь үерхэж хайрттайгаа суухыг хүсдэг
Эр хүн сэтгэлээ уран үгээр үл илэрхийлнэ.

Эмэгтэй нь үгэндээ сэтгэлийн чимэгээ илэрхийлнэ
Эр хүн эмэгтэй хүнийг үзэж байж л мэднэ гэдэг
Эмэгтэй нь эр хүнийг мэдрэмжээрээ л мэдэж чадна
Эр хүн зан чанараараа гадаад төрхөө далдалах гэнэ
Эм хүн гадаад төрхөрөө зан чанараа нуухыг оролддог гэнэ

Эр хүн өөр эмэгтэйгээс хайрыг мэдрэхээрээ салах гэнэ
Эмэгтэй нь эр хүнээс салахыг мэдрэхээрээ салах гэнэ
Эр хүн хайрын эхлэл ба төгсгөлийг голлоно
Эмэгтэй нь хайрын үр дүн ба зорилгоо голлоно.
Эр хүн эмэгтэйгээ мартах гэж архи ууна
Эмэгтэй нь залуугаа санах гэж архи ууна
Хэрэглэгчийн аватар
Bex_Zex
Гишvvн
Бичлэгүүд: 1175
Нэгдсэн: 3-р сар.29.05 5:15 pm
Байршил: Сайныг дагавал сарлуу ниснэ.

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн Bex_Zex »

Хаврын улиралд исгэлэн хүнс хэрэглэх хэрэгтэй /Зөвлөгөө/
Монголчууд бид өвлийг өнтэй давж тарган сайхан өвөлжсөн тухайгаа мэндлэх, хүндлэх ёсныхоо нэг соёл бол­гон хэвшүүлсээр ирсэн. Энэ нь эрс тэс цаг уур, эрхэлж ирсэн амьдрал ахуйтай маань холбоо­той байдаг ч “тарган мах банш буузаа илүүтэй идэж хэрэглэ­сэн” гэсэн санааг давхар агуулж байдаг билээ. Энэ нь өвлийн улиралд зүрх судас, хорт хавдар, шижин, таргалалт зэрэг амь насанд халгаатай, сурч хөдөлмөрлөх эрч хүчийг сулруулах үйлчлэл нөлөөлөлтэй хүнсний зүйлийг түлхүү хэрэглэсэн гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, нийт эсийн мембраныг сүйтгэгч хэт исэлдэлт процессыг идвэх­жүүлэгч ханасан тосны хэрэг­лээ дээрх өвчин эмгэгийг үүс­гэх, хүндрүүлэх хэмжээнд хүр­тэл илүүдэж ирсний илэрхий­лэл болдог байна.
Энэ нь хонины өөх тос 45-51, үхрийнх 41-49 хэмийн өндөр халуунд шатдаг учир бие махбодид муу шингэж элэг, нойр булчирхай, гэдсэнд өөх­ний ачаалал ихдэснээс хэвийн ажиллагаа нь алдагдаж хоол хүнснээс шалтгаалах архаг өвчнүүд үүсэх, хүндрэх про­цесс явагдсанаар тайлбарлагд­даг байна. Түүнчлэн бамбай булчирхайн ажиллагаа болон цусны үйл ажиллагаа алдаг­даж цусны бүлэгнэлт ихэссэн гэсэн үг юм. Шингэн, амьтны гаралтай тосны хэрэглээ ихэс­сэн нь нийлмэл нүүрс усны хэрэглээг багасгаж бие мах­бодийг хүчиллэгжүүлнэ. (Хүний биеийн ходоод арьс гэдэсний зарим хэсгээс бусад нь шүлтлэг орчинтой байдаг)
Мах махан хоол нь шингэ­нийг биед барьж цусны хэм­жээг нэмэгдүүлж цуснаас судасны хананд үзүүлэх да­ралтыг ихэсгэдэг, давсны хэрэглээг нэмэгдүүлж цусны даралтыг ихэсгэх нөхцөл бол­сон гэсэн үг юм.
Энэ мэтээр бодисын солил­цооны хэмийг алдагдуулж олон төрлийн өвчин эмгэгийг үүсгэгч ханасан тосны илүү­дэл хэрэглээний хор уршиг нь өөх тосыг хялбар шингэж ши­мэгдэх нөхцөлийг бүрдүүлэгч лецитин, омега 3, 6, 9 болон В4 (холин) В5 (пантотены хүчил В6 (пиридоксин), В8 (биотин) В9 (инозитол) зэрэг нэмэлт хүнс кали, магни, кальци зэс цайр, селен гэх мэт эрдэс бодисын агууламж сайтай хоол хүнсний зүйлийг маш бага хэрэглэсэнтэй шууд холбоотой байдаг байна.
Ийм нөхцөл бүрдсэн өв­лийн улирлын дараа хаврын хоол хүнсний онцлог хэрэг­лээний тухай асуудал зайлш­гүй тавигдах учиртай байдаг байна.
Уг нь аливаа шим ба тэ­жээлт бодисыг хоол хүсний зүйлээс авах нь шингэж шин­гэгдэх нь илүү байдаг боловч хадгалах тээвэрлэх худалдан борлуулах зэрэг хөдөлгөөний үе шатанд гэмжтэж чанараа алдсан, өвчилж хорт бодис үүссэн нь нэгэнт тодорхой байдаг. Иймд “Дэвшил трейд” компанийн хүнсний шинэ ногоо улаан лооль, өргөст хэм­хийг түлхүү хэрэглэхийг зөвлөх нь зүйтэй юм.
Хүнсний аюулгүй байдал бүрэн зөрчигдсөн нөхцөлд амьдралыг монголчууд бидний хувьд амин дэм эрдэс бодисын цуглуулгыг эмийн сан, вита­мин шофоос авч хэрэглэх нь аюулгүй, үр дүн нь сайн байх болно гэдэгт ард иргэд маань найдах нь дээр гэдэгтэй шим судлаачид санал нэгтэй байдаг юм.
Хаврын улиралд идэж уух хоол хүнсний зүйл нь исгэлэн гашуун шинжтэй байх ёстой юм. Жишээ нь тараг, лемон, гашуун талх, ааруул хурууд зэрэг.
ХОРВОО
Хэрэглэгчийн аватар
Bex_Zex
Гишvvн
Бичлэгүүд: 1175
Нэгдсэн: 3-р сар.29.05 5:15 pm
Байршил: Сайныг дагавал сарлуу ниснэ.

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн Bex_Zex »

Хүний томуугийн А (H1N1) вирусийн халдвараас жирэмсэн эхчүүд хэрхэн сэргийлэх вэ?

Жирэмсэн эмэгтэйн эмнэлзүйн онцлог Жирэмсэн үед дархлалын систем суларсан­тай холбоотой томуу, томуу төст халдварт өртөх, хүнд­­­рэх нэг шалтгаан болдог. Томуугийн А (H1N1) ви­ру­сийн халдвартай жирэмсэн эмэгтэйд илрэх шинж тэмдэг нь жирэмсэн биш эмэгтэйд илрэх шинж тэмдэгтэй төстэй боловч жирэмсэн ялан­гуяа хавсарсан эмгэгтэй эмэгтэйд илрэх шинж тэм­­­дэг нь илүү хүнд хэлбэрээр тохиолдож байна.

Томуугийн А (H1N1) вирусийн халдвар нь жи­рэмсэн эмэгтэйчүүдэд ураг аяндаа зулбах, амьгүй болох, дутуу төрөх зэрэг хүндрэлүүдийг нэмэгдүүлдэг тул жирэмсэн эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхэн жирэмсэн эхийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй байна.



Жирэмсэн эхчүүдэд дараах шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй, цаг алдалгүй эмнэлэгт хандаарай. Үүнд:

*38оС-аас дээш 12 цагийн турш халуурах

*Ханиалгах

*Цээж давчдах

*Амьсгалахад төвөгтэй болсон үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.



Жирэмсэн эхчүүд хүний томуугийн А(H1N1) вирусийн халдвараас хэрхэн хамгаалах вэ?

*Ам, хамартаа гараараа хүрэхгүй байх

*Аль болох гэртээ байж сайн амрах, унтах, тайван байх

*Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, 2 цаг тутамд агааржуулах

*Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс /халуун аарц, сүү, аньс, чацаргана, сармис, сонгино, шинэ ногоо/ хэрэглэх

*Ханиаж, найтаах бүрт ам хамрын алчуур хэрэглэж тэр даруй устгах

*Амны хаалтыг зөв хэрэглэх

*Гараа савантай усаар сайтар угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэгч бодисоор гараа тогтмол (ялангуяа ам, хамар эсвэл халдварлагдсан байж болзошгүй эд зүйлс, гадаргуутай хүрэлцсэнийхээ дараа) цэвэрлэх

*Өвдсөн байж болзошгүй хүнтэй ойр харьцахаас зайлсхийх

*Онцын шаардлагагүй бол хүн ам олноор цугларсан газраар явахгүй байх
ХОРВОО
Хэрэглэгчийн аватар
Мөнгөн Дусал
Гишvvн
Бичлэгүүд: 853
Нэгдсэн: 1-р сар.24.07 6:19 am
Байршил: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн Мөнгөн Дусал »

Халамжлуулахыг хүсвэл та өөрөө халамжтай бай


Хэн нэгэн нь гэр бүлдээ тэргүүлэх, удирдах, тушаах, давуу эрхтэй байх гэж бүү өрсөлд. Эхнэр нөхрийн хайр халамж, санхүүгийн эрх мэдэл, шийдвэр гаргах зэрэг зүйлүүдийг дуугаа өндөрсгөн хэрүүл маргаан хийхгүйгээр шийддэг байх хэрэгтэй.
-Эхнэр, нөхөр чинь таньтай амьдралаа холбохоос өмнө найз нөхөд ямар нэгэн үүрэг хариуцлага, сонирхол, дадал зуршил гэх мэт өөрийн ертөнц байсныг санаарай. Тиймээс энэ ертөнц байсаар л байх болно. Тиймээс үүнийг хориглох, таслан зогсоох, үгүйсгэх гэж өөрийгөө бүү зовоо. Таны гэр бүлийн хүн таны өмч бус, өөрийн гэсэн хүрээ, үзэл бодолтой хувь хүн гэдгийг хатуу ойлго.

-Жижиг зөрчлүүд “Чамд найз чинь чухал уу, тэгвэл би зайгаа тавиад өгье”, “Чи гэр бүлээсээ илүү эцэг эхээ гэх юм" гэх мэт хэрүүлийн үгс зуршил болвол харьцаа эвгүй болж байгаагийн шинж.

-Гэр бүлийн үндсэн зарчим нь харьцааны ижил түвшинг баримтлах. Хайр, халамжийг хүсч байгаа бол та өөрөө энхрий халамжтай бай. Магтаал сайшаалыг хүсвэл та өөрөө найрсаг, халуун дулаан үгийг юунд харамлана вэ?

-Хэн нэгэндээ ахадсан шаардлага бүү тавь. Үүрэг хариуцлагыг адилхан хуваалц. Таны найз бүсгүйн нөхөр гэрийнхээ эвдэрсэн крант “00″-ыг засаж янзалж чаддаг нь сайн хэрэг. Гэвч хүн болгон тийм байх албагүй. Нөхрөө түүнтэй бүү харьцуул. Нөхөр чинь засах зүйл дээрээ маруухан ч хоол сайн хийдэг байж болно. Тиймээс түүнийг сайшаа, магт, дэмж.

-”Хайртай хүмүүс тэгдэггүй”, “Чи надад хайргүй юм байна” гэх мэтээр шууд тулгах, яаран үнэлэлт дүгнэлт өгөх гэсний хэрэггүй. Учир нь иймэрхүү үг яриа
хайртын чинь сэтгэл зүйг дарамталж байгаагийн нэг илрэл тул тийм ч таатай санагдахгүй.

-Хань ижлээ хэт төгөлдөржүүлэх гэж бүү оролд. Өндөг шиг өөгүй хүн байдаггүйг хүлээн зөвшөөр. Тиймээс алдаа дутагдлыг нь ойлгож, хүлээцтэй хандаж сур. Гэхдээ архидалт, садар самуун асуудалд хүлээцтэй ханд гэсэн үг биш.

-Хань ижил, хайртынхаа зан чанарыг өөрчлөх, өөрт тохиромжтой болгох гэж бүү оролд. Тогтож төлөвшсөн зан авиртай, өөрийн онцлогтой том хүнийг сургах, хүмүүжүүлэх гэж зүтгэх нь ямар ч үр дүнгүйг санаарай.
Зарим нэг илэрхий дутагдал, зуршлыг аятайхан хэлж, засч залруулж болох юм. Түүнээс биш хүнийг бүхлээр нь өөрчлөх зорилго бүү тавь. Ер нь ямар ч хайртай хосуудад ялгаатай, зөрчилтэй зүйл их бий.
Нэг нь нам тайван байдлыг эрхэмлэдэг бол нөгөө нь чанга хөгжим, чимээ шуугианыг илүүд үзэх гэх мэт. Үүнээс болж салалтай биш. Хэрэв хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, ойлгодог бол аливааг зохицуулж, зөвшилцөх чадвартай байдаг.
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂
Хэрэглэгчийн аватар
Bex_Zex
Гишvvн
Бичлэгүүд: 1175
Нэгдсэн: 3-р сар.29.05 5:15 pm
Байршил: Сайныг дагавал сарлуу ниснэ.

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн Bex_Zex »

НЭГ ИЙМ ЮМ ОЛЛОО.ЭХ СУРВАЛЖ



Эмэгтэй хүнд хайраа гүн гүнзгий мэдрүүлэх арга замууд

Эмэгтэй хүнд өөрийг нь хайрлаж байна гэсэн маш олон янзын хайрын илэрхийлэл хэрэгтэй байдаг ажээ. Харин ихэнхи эрчүүд маань үүнийг мэдэхгүй нэг, хоёр удаа хайраа томоор илэрхийлэх нь л чухал гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ эмэгтэй хүн эрэгтэй хүний өгсөн бэлэг бүрт том жижиг гэж ялгалгүй адилхан нэг оноо өгдөг байна. Тиймээс эрчүүд маань тэдний хайрын торхыг дүүрэн байлгахын тулд их олон жижиг зүйлийг хийх хэрэгтэй болдог талаар дор жагсаан үзүүллээ.

-Гэртээ эргэж ирэхдээ ханиа хамгийн чангаар тэврэн үнсэх
-Түүнээс энэ өдөр хэрхэн өнгөрсөн тухай асуулт тавин юу хийхээр төлөвлөж буйг нь асуух
-Сэтгэл зовоосон асуудлыг нь шийдэх гэж бүү зүтгэ! Түүний оронд өөрийгөө тавьж зовлон жаргалыг нь ойлгохыг хичээ
-Өдөр болгон өөрөөсөө, зөвхөн хоёулхнаа байх цагийг 20 минут орчим гаргаж сэтгэл зүрхээ түүнд харамгүй зориул! Ингэж байхдаа сонин унших ч юмуу өөр үйл хийнгээ ярих биш юм шүү. Нүүр нүүрээ тулан халуун яриа өрнүүлэх
-Ямар нэгэн онцгой үйл явдал гарсан үед /тэмдэглэлт өдөр/ гэнэт сюрприз болгон мэдэхгүй байхад нь жижигхэн ч хамаагүй бэлэг заавал ч үгүй барих
-Болзоо тавих юм бол хэдэн өдрийн өмнө аль эсвэл урьд өдөр нь төлөвлөж асууж байх. Яг өдөр нь тулсан үед түүнээс юу хиймээр байна? Хаашаа явах уу? гэж асуухгүй байх
-Түүнийг ажилдаа ядарч туйлдчихсан, оройн хоол хийх тэнхээгүй харагдах юм бол өөрөө санаачлан хоол хийх юмуу эсвэл туслан дэмжих
-Түүний гадаад төрх болоод хувцаслалтыг нь гоочилж өөлөхийн оронд магтаж урам өгөх
- Уурласан юмуу сэтгэл санаа тавгүйтсэн үед буруутгахын оронд аль болохоор ойлгохыг хнчээж хүндэл
-Ядарч туйлдан, өвдөж зовсон үед нь өөрөө туслах
-Ямар нэгэн юманд явж байхдаа \хөдөө эсвэл аялал\ сул цаг заавал Гаргаж түүнийг тайван байлгах
-Гэртээ оройтож харих юмуу эсвэл товлож болзсон цагаасаа оройтох юм бол заавал утасдаж мэдэгдэх
-Зөвлөгөө юмуу тусламж хүсэхэд нь ямар нэгэн тайлбар тавилгүйгээр "тийм" "үгүй" хэмээн товч тодорхой хариулж "Иймхэн юм асуугаад байхдаа яадаг юм?" гэж хэзээ ч бүү хэл.
-Түүний зүрх сэтгэл гүн гунзгий шархалсан үед нь "зөндөө их гомдоож дээ, эвий зайлуул" гэх мэт сэтгэлийг нь тайвшруулах үг хэлэх, тэгээд чив чимээгүй болох, чин сэтгэлийг нь үнэхээp сайн ойлгож байна хэмээн түүнд мэдрүүлэх. Ийм байдалд орсон нь миний буруу биш хэмээн тайлбар тоочиж, ингэвэл тэгвэл яасан юм хэмээн номлож хэзээ ч болохгүй.
-Та өөрөө уурлаж бухимдан хэнтэй ч яримааргүй болсон үедээ түүнд энэ тухайгаа хэлж бодож тунгаах цаг хэрэгтэй байна гэдгээ ойлгуул
-Тайвширсныхаа дараа чухам юу хэцүү байж, саад болсон тухайгаа буруушааж зэмлэсэн бус эелдэг зөөлөн аргаар яривал тэр муугаар төсөөлөхгүй
-Түүнийг ярьж байхад сонин сэтгүүлээ тавьж, зурагтаа унтраан түүнд зуун хувь бүрэн анхаарлаа төвлөрүүл.
-Хамтдаа явж, худалдаж авах юм байгаа юу гэж асууж, хүссэн зүйлийг нь марталгүй авч өгөх
-Өдөрт дөрвөн удаа түүнийг энхрий зөөлнөөр тэвэр
-Ажлаасаа түүн рүү утасдаж ямаршуухан байгаа талаар нь асуух юмуу ямар нэгэн хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн зүйл байвал хуваалцах, тэгээд түүнд "Би чамд хайртай" гэж хэлэх
Зураг
-Өдөр болгон ядаж хоёр удаа "Хайртай шүү" гэж хэлэх
-Ороо засах юмуу эсвэл унтлаын өрөөгөө цэвэрлэх
-Хогийн сав дүүрчихсэн байвал уутыг нь сольж шинээр хийх эсвэл гадаа гаргаж хаях
-Томилолт болон ажлаар хөдөө явахдаа очсоныхоо дараа утсаар ярьж хонох газрынхаа утсыг заавал өгөн сайн явж очсоноо мэдэгдэх
-Хамт юманд /болзоо гэх мэт/ явахынхаа өмнө машинаа угааж доторхийг нь цэвэрлэх
-Хайр хийхээсээ өмнө заавал ч үгүй биеэ сайн угааж, түүнийг дуртай тааламжтай байх юм бол үнэртэй усаа түрх ,
-Тэр хэн нэгэнд уурлавал түүний талд зогс!
-Заримдаа түүний хүзүү, нуруу, хөлөнд нь массаж хийж өг
-Заримдаа бэлгийн дур татам зорилгоор бус түүний сэтгэлийг гэнэт хөдөлгөж, өөртөө татах юмуу хүүхэд шиг зан авир гарган хөгжөөх
-Түүнийг ярьж байхад тэвчээртэй сонс! Цагаа байн байн бүү хар
-Таньтай цуг зурагт үзээд маш их сонирхон харж байвал сувгаа бүү соль!
-Олон нийтийн газар ч ичиж зоволгүй хайраа илэрхийл!
- Түүнтэй хөтлөлцөн явахдаа сул юмуу эсвэл хайш яйш барилгүй гарыг нь чанга атган хайраа мэдрүүл
-Түүний дуртай уух юмыг нь асууж мэдээд ресторанд хоол идэх үедээ төвөггүй бөгөөд нарийн тодорхой захиалга өгөх .
-Хоёулхнаа гадуур хоолонд орж, хөгжилдөн явахын тулд хэд хэдэн рестораныг санал болгож өөрөөр нь сонгуулах. Түүгээр ресторан хайлгаж уурыг нь барахгүй байх.
-Түүний дуртай жүжиг, балет, концерт, шоуны билет худалдан аваад бэлэглэж өгөх
-Хоёулаа гоёлын хувцас өмсөж явах таатай боломж гаргаж байх. Гадагшаа цуг гарах үедээ хувцсаа сонгож чадахгүй эргэлзэн, тээнэгэлзсээр цагаасаа хоцорчихдог түүнийг хатуу үгээр дайрч буруутган зэмлэх хэрэггүй
-Олон нийтийн газар явж байхдаа бусдыг харахаасаа илүү ханиа их анхаарч. халамжилж яв.
-Хүүхдүүдээсээ илүүтэйгээр түүнийг илүү чухалчил! Хүүхдүүдийхээ өмнө аав нь ээжийг нь хамгийн их хайрлаж хүндэлж, эрхэмлэдгээ биеэр илэрхийл
-Хааяа нэг нууцаар хувцас аваад түүнд бэлэглэ
-Ямар нэгэн онцгой өдөр байвал (төрсөн өдөр, анх гэрлэсэн хуримын өдөр гэх мэт) заавал ч үгүй хамтдаа зураг авахуул.
-Хоёулхнаа ямар нэгэн романтик бяцхан аялал хий. ( нэг хоногоор эсвэл өдрөөр)
-Түрүүвчиндээ түүний зургийг xийж, дандаа хамт байгаа сэтгэлээр явдаг шүү гэдгээ хэлж шинэхэн авахуулсан зургаар байн байн сольж байх.
-Аяллаар явахдаа зочид буудалд байрлах бол өрөөндөө ямар нэгэн онцгой зүйл бэлдэх
-Төрсөн өдөр эсвэл өөрсдийнхөө ямар нэгэн онцгой өдөр баяр хүргэн ил захидал ч юмуу захиа бичиж илгээх
-Урт холын аянд явах боп өөрөө машинаа жолоодох.
-Аажуухан их хурдгүй бөгөөд аюулгүй жолоодох. Түүний амар амгалан байдлыг хүндлэх. Тэр аюулгүй байдлаа гагцхүү өөрт тань даатгасан болохоор.
-Түүний сэтгэл санаа ямаршуухан байгаа талаар санаа тавьж, өөрийнхөө мэдэрсэн зүйлийг үгээр илэрхийлэн “Өнөөдөр их баяр баясгалантай харагдаж байх чинь, Ямар их ядруу царайтай байна вэ? Ямар нэгэн юм болоо юу? гэх мэтчилэн тэр өдрийн болсон явдлыг асуух.
-Түүнийг дагуулж гарахаасаа өмнө явах газраа сайн судалчихсан байх
-Бүжгэнд авч явах эсвэл бүжгийн дугуйланд хамт явах.
-Хайрын тухай тэмдэглэл бичих юмуу эсвэл түүнд зориулж шүлэг найраг бичин гайхширлыг нь төрүүлэх (сюрприз барих)
-Анх танилцаж байхдаа хандаж байсан яг түүн шигээ үргэлж харьц.
-Гэр орон доторхи ямар нэгэн зүйлээ засаж сэлбэ. Юуг засаж, янзлах хэрэгтэй байна? гэж завтай үедээ асууж өөрийнхөө хэрээс хэтрэх зүйлд нэрэлхэлгүй учирлаж хэл.
-Гал тогооны хутгануудыг ирлэж өг.
-Гэрэл шатчихсан үед дор нь чийдэн сэлбэж хий.
-Хэрэгцээгүй том хог хаягдал, тавилга, эд хогшлыг гаргахад нь тусал. Түүний сонирхдог дуртай зүйл гарсан байвал сониноос хайчилж авах юмуу чангаар уншиж өг.
-Ямар нэгэн хүн утасдаж хэл дамжуулсан бол түүнд тов тодорхой бичиж үлдээ.
-Усанд орсныхоо дараа банны өрөөнийхөө шалыг сайн арчиж хуурай байлга
-Түүнд хаалга онгойлгож өг.
-Хүнд ачаатай байвал өөрөө зөөж өг
-Хоол хүнсээ цуглуулахад нь хамт яв.
-Хийсэн хоолных нь амттай сайхныг нь магтан байж хоолло /заавал/
-Түүнтэй ярьж байхдаа заримдаа биед нь хүрэн, илж таал
-Түүнийг сонсож байхдаа ан, мм..өө .ун.ун...тийм тийм... гэх мэт өөрийгөө сонирхож байгаагаа батлан харуулж итгэл найдвар төрүүл.
-Өвдөөд хэвтэж байгаа бол бүр илүү их санаа тавих хэрэгтэй. Ядраад сульдчихсан үед нь цай хийж өг. Хамтдаа цуг унтах эсвэл нэгэн зэрэг орондоо ор
-Гарах үедээ түүнийг үнсэж, баяртай гэж хэлэх.
- Алиа хошин яриагаар хөгжөөж инээлгэ.
-Өөрийн тань төлөө ямар нэгэн юм хийхэд баярлалаа гэдгээ заавал үгээр хэл
-Tэр үснийхээ хэв маягийг өөрчилсөн ч юмуу үсээ тайруулж зассан үед нь гярхайгаар ажиж мэдээд заавал ч үгүй магтан урам өг.
-Зөвхен хоёулхнаа байх цаг гарга. (Ээж аавтайгаа амьдардаг бол ялангуяа бүр хэрэгтэй ).
-Хоёулхнаа бие биенээ энхрийлэн таалж байх эсвэл зовлон, жаргалаа хуваалцаж байх үед утас дуугарсан ч бүү ав.
-Богинохон хугацаанд ч гэсэн хоёулхнаа цуг дугуй унаж гадаа зугаал. Аялал, зугаалганд явахаар төлөвлө.
-Хүүхдүүдгүйгээр хоёулхнаа цэцэрлэгээр зугаал.
-Бие биеийнхээ хүсэлт шаардлагыг зовоож шаналгахгүйгээр харилцан ярилцаж ойлголц
-Хааяа нэг гэртээ харих үедээ түүний дуртай идэх юм/ кекс, зайрмаг, торт/ худалдан авчирч өгөх
-Хоёулаа орондоо орж романтик цагийг өнгөрүүлэхээс өмнө, хэтэрхий их идэхгүй байхыг анхаар. Тэгэхгүй бол гэдэс тань дүүрээд, хөдөлж чадахгүй аль эсвэл ядраад унтаад өгнө
-Түүнээс хол байж нилээн удвал их санасан сэтгэлээ илэрхийлж хэл.
ХОРВОО
Хэрэглэгчийн аватар
Ms.Jackson
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 97
Нэгдсэн: 3-р сар.06.05 2:37 pm
Байршил: өөрийн орон зайд

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн Ms.Jackson »

Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?

Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.

Худалдан авагч: Ёооё, эхэлж амжаагүй байтал алдаа зааж байна?

Мэргэжилтэн: АЖИЛЛАХГҮЙ байна уу? Санаа бүү зов. Энэ бол энгийн алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХ-ын тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.

Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?

Мэргэжилтэн: "ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT , ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС. DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрэй. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE-ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж, ор тас алга болгосонд итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа, үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ –ууд миний зүрхэнд хуулагдаж байна.

Мэргэжилтэн: Танд баяр хүргэе. ХАЙР-ын программыг амжилттай суулгалаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг хүмүүст forward хийгээрэй. Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд гэгээн цэвэрхэн модулиуд илгээх болно. АМЖИЛТ

magad unshij bsan bizee.
Хэрэглэгчийн аватар
Alphonse
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 835
Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Байршил: The mind is everything. What you think you become.

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн Alphonse »

түүнийгээ цор ганцхан гэдгийг нь ухаар
бүх зүрх сэтгэлээрээ түүнийгээ хайрла...гэхдээ дотроо
ил гаргах даа 60 хувийг нь л гарга...энэ үнэхээр чухал шүү
араар нь битгий тавь
халамжил хайрла эрхлүүл цаг зав гарга хариуцлагатай бай
Love is the beauty of the soul
Хэрэглэгчийн аватар
Samdka
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 4
Нэгдсэн: 8-р сар.25.10 11:25 pm
Байршил: Хэний ч үл мэдэх нэг газар
Contact:

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн Samdka »

Alphonse написал:түүнийгээ цор ганцхан гэдгийг нь ухаар
бүх зүрх сэтгэлээрээ түүнийгээ хайрла...гэхдээ дотроо
ил гаргах даа 60 хувийг нь л гарга...энэ үнэхээр чухал шүү
араар нь битгий тавь
халамжил хайрла эрхлүүл цаг зав гарга хариуцлагатай бай
nice said :D
Only one step enough for me
Хэрэглэгчийн аватар
LESTAT!!!
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Бичлэгүүд: 1192
Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Байршил: Хөтөл
Contact:

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн LESTAT!!! »

Хайрыгаа хайраараа хайрла.
Хамгийн шилдэг арга энэ л байна даа.
Гэхдээ битгий итгээрэй...
Хэрэглэгчийн аватар
QuastaK
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 18
Нэгдсэн: 9-р сар.21.10 3:05 pm
Байршил: Tolind tusah uuriin chine tsarai taalagdaj bna u ?

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн QuastaK »

Alphonse написал:түүнийгээ цор ганцхан гэдгийг нь ухаар
бүх зүрх сэтгэлээрээ түүнийгээ хайрла...гэхдээ дотроо
ил гаргах даа 60 хувийг нь л гарга...энэ үнэхээр чухал шүү
араар нь битгий тавь
халамжил хайрла эрхлүүл цаг зав гарга хариуцлагатай бай
Ih goe bichjee chamd 100 tavilaa
Zurhee bi medeh bishde
Хэрэглэгчийн аватар
Rape_me
Гишvvн
Бичлэгүүд: 1177
Нэгдсэн: 2-р сар.16.08 4:20 pm
Байршил: Death is certain, Life is not!

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн Rape_me »

Бүх зүйлсээ мэдтэл цаад нэгэн хонгорууд чинь юманд шууд л утгаар нь
ханддаг улс тийм учраас сайн бодож нухацтай хандах хэрэгтэй дагаад орилоод байвал
тэгээл хэцүү шүү ш дэ,
цус
Хэрэглэгчийн аватар
Finalmatch
Гишvvн
Бичлэгүүд: 802
Нэгдсэн: 11-р сар.15.05 7:28 pm
Байршил: I will not let anyone walk through my mind with their dirty feet

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн Finalmatch »

Ерөөсөө энгийн хэтрүүлж болохгүй дутаачиж болохгүй хэмжээнд нь л бариад явбал болно ..
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

энэ тал дээр муу гэж намайг нэг хүн хэлсээн... найз охинтой болохоороо уншинаа хэхэ...
Love actually is all around!
Сэтгэгдэл хариулах

“MONGOLIAN MUSCLE - Эрчvvд” руу буцах