...:Бамбар:... Welcome to my WORLD ...:

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

ЗурагМэлхий (6/22-7/22)

Мэргэжлийн үйл ажиллагаанд хүнд сар болно. Ажил хэрэгч хүмүүс энэ сарын эхний хагаст засаг төрийн төлөөлөгчидтэй муудалцах ба хуучин ажил хэргийн хүндрэлүүд шинэ бизнест сөргөөр нөлөөлнө. Харин сарын гурав дахь арав хоногт өрсөлдөгчид толгойгоо өндийлгөх. Түншүүдтэйгээ муудалцаж болзошгүй байна. Материаллаг байдал тогтворгүй байна. Арилжаа наймаанд явбал алдагдлаас өөр юуг ч бүтээхгүй. Настай эцэг эх, үр хүүхэддээ анхаарал халамж тавих, ахуйгаа сайжруулах, тохижуулах гээд санаа тавих асуудал мундахгүй. Гурав дахь арав хоногт хосуудын дунд хардалтаас болж бага зэргийн хэрүүл маргаан үүснэ. Эрүүл мэнддээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Настай хүмүүс архаг хууч хөдлөх ялангуяа. яс үе мөчний өвчтэй бол болгоомжтой байж сувилалд явбал зохино. Осол гэмтлээс өөрийгөө сэрэмжил. Авто зам дээр болгоомжтой бай. Ажлын байран дээрээ техникийн аюулгүй байдлын дүрмийг сайтар баримтлан ажилла
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

ЗурагАрслан (7/23-8/22)

Жилийн хамгийн үр бүтээлтэй саруудын нэг. Эхний долоо хоногт мөнгө санхүү нэлээд хүндхэн байх ч хялбархан засарна. Олонхи нь материаллаг байдлаа дээшлүүлж чадна. Учир нь, тэдний мөнгөн орлого тогтмол болно. Хойшлуулах боломжгүй том хэмжээний зээл авахаас бусад бичиг баримттай холбоотой асуудлыг сарын сүүл хүртэл хүлээх хэрэгтэй. Сарын хоёр болон гуравдугаар долоо хоногт ажил хэрэг нилээд таатай өрнөж санхүүгийн гялалзсан үр дүнд хүрнэ. Хосуудын хувийн амьдрал тайван. Харин сарын эхээр хамаатнуудтайгаа харьцаа муудаж болох боловч гуравдугаар арав хоногт сайнаар эргэнэ. Шинэ жилийг гэр орныхонтойгоо байж тайван сайхан угт. Ганц бие хүмүүс сарын эхээр хайр дурлалтайгаа учирч болзошгүй. Тиймээс хайраа илчлэхэд тохиромжтой нөхцлийг бүрдүүлхэд санаа тавь. Эрүүл мэндийн хувьд бүх хүмүүсд маш сайн, ямар ч өвчнөөс айлтгүй.
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

ЗурагОхин (8/23-9/22)

Таны зорилго тодорхой болж удаан төлөвлөсөн төлөвлөгөөнүүд тань хэрэгжинэ.сарын эхний долоо хоногт мэргэжлийн ажил хэрэг доголдож, түншүүдтэй харьцаа муудаж болзошгүй. Таны дайснууд таны талаар худал мэдээлэл тарааж магадгүй. Эсвэл урьд таатай харьцаатай байсан удирдлага тань гэнэт таагүй зан гаргаж магадгүй. Санхүүгийн байдал таны хүчин чармайлтаас шалтгаална.сарын сүүлчээс ээлжийн амралтаа авахыг зөвлөж байна. Гэр орны ажилд санаачлагыг гартаа ав. Тэгвэл олон саад тотгорыг туулж чадна. Сүүлийн арав хоног гэр бүлийн дотно харьцаанд таатай.сарын эхээр хайрын болзоо тасалдвал хайртай хүнтэйгээ яаран бүү муудалц. Та өвөрмөц санаа бодлоороо гялалзаж, дээдсийн хүрээлэлд багтаж чадна. Хайрттайгаа сэтгэл санаа нэг байна. Эрүүл мэндийн хувьд "хөдөлгөөн бол амьдрал" зарчмыг баримтал. Иймээс компьютерийн ард удаан бүү суу. Ингэж сууснаар таны хөлний судаснууд бүдүүрнэ



+++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++


ЗурагЖинлүүр (9/23-10/22)

Энэ сарын эхээр хосууд бие биедээ санал гомдлоо илэрхийлж, сэтгэлээ уудлах магадлалтай. Гэсэн ч ширүүн маргаанаар төгөсгөх хэрэггүй. Зарим хүмүүс амьдралын эрч хүч огцом буурснаар бүх зүйлд таагүй нөлөө үзүүлнэ. Тиймээс ганц хором чөлөө зав гарсан ч хайртай хүндээ зориулахыг хичээвэл хувийн амьдралд хүсэн хүлээсэн үйл явдал тохиолдоно. Гэр бүл батлуулах, үр тогтооход таатай сар болж өнгөрнө. Заримынх нь эрүүл мэнд архи, мансууруулах бодисоос болж муудах бол зарим нь нянгийн халдвараар өвчлөх нигууртай байна. Ажил хэрэгч хүмүүс идэвх, самбаатай байснаар хүссэн амжилтадаа хүрч чадна. Та бүхэн бүхий л харьцаандаа энгийн даруу байдлыг баримтал, бусдыг гайхуулах гэж бүү оролд. Энэ сард ихэнх хүмүүс мөнгөний төлөө бараг юу ч хийхгүй гар хумхин өнгөрөөх бололтой. Хэрвээ зарим нь санхүүгийн шийдвэр гаргавал алдаа гаргаж санхүүгийн алдагдалд орно. Жолооны ард болгоомжтой бай.Эрсдэлтэй спортын төрлүүдээр бүү хичээллэ. Та одоо хэт ноёрхуу байж хайртдаа өөрийн дур хүслийг тулгах бололтой. Энэ өдрийн турш таны гэр бүлийн амьдрал түгшүүртэй байх ч удахгүй хэвийн болох ёстой.



++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++

ЗурагХилэнц (10/23-11/21)

Сарын эхний хагаст туйлын бодит шалтгааны улмаас ажил төрөл зогсонги байдалд орж, та үүнтэй эвлэрэх болно. сарын хоёрдугаар арав хоногийг хүртэл эхэлсэн ажлаа дуусгах, өнгөрсөн замаа эргэцүүлэн бодох, ажил хэргээ цэгцэлж шинэ эрч хүчээр ажилдаа ороход зориул. Олон хүмүүс захирагдам байж, материаллаг хариуцлага өөртөө хүлээх хэрэггүй. Мөн онцгой санаачлага гаргах хэрэггүй. Ингэснээр зөвхөн алдагдал хохирол л хүлээх болно. Харин сарын гуравдугаар арав хоногоос илүү хүчин чармайлт гаргалгүйгээр хувь заяагаа эргүүлэхийг хүссэн хүмүүсд таатай цаг үе ирж байна. Тансаг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд таатай, гайхамшигийн талбар болон хувирна. Материаллаг байдал хангалттай байна. Энэ цаг үеийг өөртөө болон гэр бүлийнхэндээ анхаарал халамж тавьж хамтдаа өнгөрүүлэхэд таатай. Арилжаа наймаанд явах бол сүүлийн арав хоногт явбал тохиромжтой. Хуучны дотно хүнтэйгээ тасарсан харьцаагаа сэргээхэд сарын эхэн үе таатай байна. Эрүүл эмзэг байх тул архаг хууч өвчин хөдлөх эсвэл хатгаа тусахаас болгоомжил.
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

ЗурагНум (11/22-12/21)

Сарын эхний арав хоногт ажил дээр саатал хүндрэлүүд гарна. Харин хоёрдугаар арав хоногт энэ бүхнийг амжилттай шийдэх гарцыг олж чадна. Хуучны найз нөхөд, нөлөө бүхий хүмүүс ажил төрөлд тань тусална. Бүгдтэй найзархаг харилцаж, нэг хүнийг нөгөөд нь муулахаас болгоомжил. Сүүлийн арав хоногийг урд эхэлсэн ажлуудаа дуусгахад зориул. Санхүүгийн асуудал тийм ч таатай бус байна Мөнгөн орлого багасах эсвэл зогсонги байдалд орно. Арилжаа наймаа хийвэл учрах саад тотгор олон тосож байна. Гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж болзошгүй. Гэвч энэ сардаа багтаад асуудлаа шийдвэрлэж, амьдралын тайван байдал, аз жаргалаа эргүүлэн авч ирнэ. Сэтгэл гонсойлгосон хэд хэдэн үйл явдалд бэлэн бай. Хайртай хүний тань нууцалж байсан таагүй үйл явдлууд сөхөгдөнө. Та уужим сэтгэл гаргаж уучилснаар дахин ийм байдал давтагдахгүй гэдэгт итгэж болохоор болно. Эрүүл мэнд тийм ч таатай бус байна. Эрүүл хүнс хэрэглэх талаар онцгой анхаар.

++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++


ЗурагМатар (12/22-1/19)

Ажил хэрэг амжилттай өрнөнө. Хуучны хэлхээ холбоог сэргээснээр хоёр талд харилцан ашигтай, цоо шинэ түвшинд хамтран ажиллана. Материаллаг байдал/турш маш тогтворгүй байсаар сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал бага зэрэг сайжирна. Тиймээс хоёрдугаар арав хоногт арилжаа наймаанд явбал орлого олно. Гэр бүлийн харилцаа илэн далангүй, дотно байна. Хайр дурлал, зугаа цэнгэлд хамгийн тохиромжтой сар. Энэ нь мэргэжлийн ажилдаа амжилт гаргахад хамгийн том саад болох зүйл юм. Та хайртдаа өөрт байгаа бүхнээ зориулж, хариуд нь сэтгэл зүрхийг нь улам ихээр эзэмдэнэ. Эрүүл мэнд маш сайн, идэвхтэй эрч хүчтэй, дур булаам байна. Эмэгтэйчүүд жирэмслэх магадлалтай. Мөн настай хүмүүсийн эрч хүч/эцэс рүү буурах тул ядаргаанд орох, хууч өвчнөө сэдрээхээс болгоомжил. Сонирхолтой үйл явдлууд таны амьдралд тохиолдож магадгүй. Энэ сард өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч өвлийн улиралд шаардагдах нөөц эрүүл мэндээ хангаж ав. Биеэ чийрэгжүүлэх таатай боломжийг ашигла. Эрүүл агаарт дасгал хийж бай. сарын эхээр авто зам, ялангуяа жолооны ард болгоомжтой бай.сарын дундуур хоолны хордлого болж болзошгүй

++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++



ЗурагХумх (1/20-2/18)

Хамгийн хариуцлагатай, хүнд ачаалал ихтэй саруудын нэг. Албан хаагчид даргатайгаа муудалцаж болзошгүй, удирдлагын хэт өндөр шаардлага ажилд сөргөөр нөлөөлнө. Бизнесменүүд хууль эрх зүй, хяналт шалгалтын асуудалтай тулгарна. Гэвч санхүүгийн байдал тогтвортой, сайжрах хандлагатай байна.сарын сүүлийн арав хоног гэр бүлийн хувьд эвлэрэх харьцаагаа сайжруулахад таатай. Өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой бэрхшээл үүсч болзошгүй. Гуравдугаар арав хоног хүртэл романтик харилцаанд цаг хүч зориулагдахгүй. Хайртай хүнээ дэргэдээ байлгаж чадвал алсдаа та нарын харьцаа бат бөх болж илүү их дотносно. Эрүүл мэнд эмзэг байна. Зарим нэг өдрийн ажлын цагийг хайртдаа зориулах боломж гарна. Мөнгө санхүүгийн байдал эхээр хүндхэн байх ч аажимдаа сэргэнэ. Ерөнхийдөө ашиг орлого, хоосрол ээлжлэх сар болно. Архаг хууч өвчнүүд сэдэрч магадгүй тул ажил хэдий их байсан ч эрүүл мэнддээ анхаарал тавь. Жолооны ард анхааралтай бай.
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

ЗурагЗагас (2/19-3/20)

Сарын эхэн болон дунд үе нэлээд төвөгтэй цаг үе. Албан хаагчид удирдлагатайгаа муудалцана. Та өөрийн гүйцэтгэсэн үүрэг, дэвшилттэй үр дүн санаачилснаараа тоогдож, урам авахыг хичээнэ. Гэтэл энэ бодол тань талаар өнгөрөхийн зэрэгцээ санхүүгийн байдал тань тогтворгүйтнэ.сарын гуравдугаар арав хоногт ивээн тэтгэгчдийн тусламж, эсвэл түншүүдийн дэмжлэгээр байр сууриа сэргээж чадна. Гэр бүлийн асуудлаар чухал шийдвэр гаргахаа бүү яар. Санхүүгийн ажил хэргээ хэнд ч бүү даатга. Хэрвээ гэр бүлийн гишүүд, хамаатнууд таны ажил төрөлд оролцвол нөхцөл байдал хүндэрнэ.сарын гуравдахь долоо хоногт хайр дурлалын харьцаа тийм ч таатай бус байна. Хосууд бие биедээ найр тавьж, бага сага алдаа, бодлогогүй үгсийг нь мартахыг хичээ. Эрүүл мэнд туйлын тогтворгүй байна. Хэт ядаргаа, стресс, хэт ачаалалд орохоос зайлсхий.
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

шинэ жилийн үлгэрих таалагдлаа ...
-Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ? Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад.. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа.Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад
-Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ..
Хүү энэ жил аав минь заавал ирнээ гэж итгэж байлаа..Учир нь төрсөн өдрийн лаагаа үлээхдээ хүслээ шивнэж, өнгөрсөн шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс - Aaвыг минь хурдан ирүүлж өгөөч гэж гуйсан болохоор хүүгийн бяцхан зүрх хүчтэй цохилж маш ихээр итгэн хүлээж байлаа..

-Ээжээ аав яагаад утсаар ч яридаггүй юм бэ? Maнай ангийн Баяраагийн аав бас хол байдаг гэхдээ дандаа утсаар ярьдаг гэсэн шүү дээ гэхэд ээж нь
-Mиний хүүгийн аав бүүр хол утасны сүлжээ барьдаггүй газар байдаг юм байхгүй юу даа тэгээд ч хүүгээ том болж байгааг харах гэж яараад удахгүй ирэх болохоор миний хүү хүлээж байгаарай гэж аргаллаа..Maгадгүй хэзээ ч ирэхгүй бас хүүгийнхээ хэзээ ч харж байгаагүй аавынх нь тухай ярьхад ээжийнх нь сэтгэл урагдах мэт болдог гэж бяцхан хүү яахан мэднэ..
Aнх хүүгийнхээ аавтай танилцаад анхны гэсэн нандин бүхнээ түүндээ л зориулж аз жаргалaaр дүүрэн баярлан хөөрч явахдаа хожмын нэгэн өдөр хүүгээ тэврээд үлднээ гэж хөөрхий гэнэн бүсгүй тэр үед яахан мэдэх билээ..
Хорвоо дэлхий зогсох мэт болоод уйлан үлдсэн түүнд
-Уучлаарай би эхнэр хүүхэдтэй хэрэв чамд хэлсэн бол чи мэдээж намайг тоохгүй байсан шүү дээ гэж жишим ч үгүй хэлээд зөрүү харсан түүндээ гомдхын ихээр гомдож орь ганцаар уйлан үлдсэн тэр үдэш саяхан ч юм шиг тодхон санагдана..
Aйл гэрийн амьдралыг бусинуулж, алаг үрийг өнчрүүлж аавыг нь булаахгүй гэсэндээ өөртөө баймгүй их зориг тэвчээр гараж хөөрхий бүсгүй хүүхэдтэй болсон гэдэгээ хэлж ч чадалгүй уйлан үлдэж билээ..
Хаварын тэр хуйсгануур өдөр орчлон хорвоо хөмрөх мэт болж, хүүхдээ авхуулая гэж шийдээд уйлан явсанаа одоо бодохоос ч аймаар .Ийм хөөрхөн үр нь энэ хорвоод мэндэлж чадахгүй болох байсан гэж бодхоор хүүгээ улам их хайрладаг байлаа..Tүүний амьдралын гол утга учир гэрэл гэгээ нь амин үр нь болохоор аргагүй бизээ..
Tэр мөчөөс бүсгүй эр хүнд итгэхээ больж худалч хуурмаг эрчүүдээс өөрийгөө хүүгээ хамгаалах гэж их л хичээдэг байлаа.Taнилцаж дотносох хүсэлтэй эрчүүд олон тохиолдовч хайртай дуртай гэж сэтгэлээ илчлэх тэдэнд бүсгүй нүүр ер өгдөгггүй байлaa.
Үнэндээ дахиж хууртаж ахиад сэтгэлээ шархлуулахаас дэндүү их айж байсан болохоор тэр.
Шинэ жилийн баяр хаяанд ирж гудамж талбайн гэрэлт чимэглэлүүд гоёхон гялалзаж ,дэлгүүр хоршоо хүний хөлд дарагдан хүн бүр цаанаа л нэг догдолж хүлээсэн байдалтай байх бөгөөд харин хүү юу юунаас илүү догдолж бас аавыгаа хүлээж байлаа..Хүсэл минь заавал биелнэ гэж хүү дотроо дахин дахин хэлж байв..Aaв ээж хоёрынхоо гараас хөтлөн яваа хүүхдүүдийг хараад аавыгаа ирэхээр бид гурав ч бас ингээд л явна даа гэж мөрөөдөн бас дотроо сэмхэн атаархана.
Хүү цэцэрлэгийнхээ шинэ жилийн баяраар Долоон oдой ба цасан гоо үлгэрт тоглож бэлэгээ аваад их л урамтай гэгч нь ээжийнхээ гараас хөтлөн гэрийнхээ зүг яарч явлаа.Гэртээ байхгүй хойгуур аав нь ирчихвэл яана гэж санаа зовсон хэрэг л дээ.
Aмттан бүхэн өрсөн ширээнээ суугаад урьдын адил хоёулахнаа шинэ оноо угтах гэж буйдаа хүүгийн сэтгэл нэг л дундуур аав дахиад л ирэхгүй нь дээ гээд дэмий л цонхоор харна.Tелевизээр шинэ жилийн тухай зохиомжууд, дуу хөгжим эгшиглэж хүмүүс түрүүчээсээ салютаа буудуулж эхэллээ.Гуниглан байгаа бяцхан хүүгээ харж ээжийнх нь сэтгэл бас л уйтгартай болжээ.Дор дороо нэгийг бодон байх ээж хүү хоёрын бодолыг үргээн хонх дуугарлаа..Хүү итгэл тээсэн харцаар ээжрүүгээ асуусан байртай нэг хараад хаалга руу гүйчихлээ.Хэн байдаг билээ гэж гайхан үүдээ тайлаад бүр балмагдаж орхилоо.Mөнөөхөн цан хүүрэг савсуулсан хүн
-Aлив миний хүү аавдаа ир их удаан хүлээсэн үү? гээд өвдөг дээрээ бөхийн суугаад хүүг тэврэн аваад дээр гэгч өргөлөө..Аaваa хэмээн хүү баярлан хашгираад урьд нь хэзээ ч харж байгаагүй аавыгаа хүзүүдэн зүүгдлээ..Бүсгүй эхлээд гайхаж дараа нь залууг хөөн гаргая гэж бодсон ч хүүгийнхээ тэр их баяр хөөрийг унтрааж зүрхэлсэнгүй ..Хүү аавынхаа өвөр дээр суугаад чөлөө завгүй шулганаж, зурсан зурагнуудаа үзүүлэн,хадгалсан чихэрээ гарган өгч маш ихээр хөөрөн баярлаж байлаа..Харин түүнийг доромжилж байгаа, хүүг нь хуурч байгаа ажлынхаа газрын залууд уур нь хүрч алгадаад авмаар байсан ч хүүгээ бодоод яаж ч чадсангүй..Тэд хамтдаа шинэ оноо баяр хөөртэй угтаж, цонхоор шөнийн тэнгэрт түмэн өнгөөр гялалзах салют буудуулхыг харан гайхаж хөгжилдөн байлаа.Хүүгийн хамгийн гоё шинэ жилийн баяр энэ болж удаан хүлээсэн аав нь ирсэн болохоор бүхнээс илүү хөөрөн баярлаж байгаа нь аргагүйээ..Oлон олон хүмүүс шинэ оноо угтан баярлаж байсан ч чухам бяцхан хүү бүр ч илүү аз жаргалтай байлаа..Яг л үлгэрийн гэмээр санагдах шинэ жилийн ид шид үргэлжлэх мэт хүү ядарсандаа болоод зүүдний ертөнцөөр умбан оджээ.Хүүгээ унтуулсны дараа бүсгүй сая л гэмт залуу руу ууртай нүдээ гялалзуулан юу юугүй хашгичин загнах гэтэл залуу чимээгүй байхыг гуйгаад
-чишш хүү сэрчихнэ.Юуны өмнө найзыгаа уучлаарай..Би чамд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ ойлгуулах гэж зөндөө хэлсэн боловч чи даанч итгээгүй.Гэхдээ амьдралын утга учир минь чи болоод удаж байгаа..Ноднин жилийн шинэ жилээр би байгууллагын өвлийн өвгөн болсон доо?Tэгээд хүүд бэлэг өгөөд өвгөн аавдаа хүслээ хэлээрэй гэсэн чинь
-Aaвыг минь л хурдан ирүүлж өгөөч гэж надаас чин сэтгэлээсээ гуйсан юм л даа ..Тэгээд л би их удаан бодож бодож өнөөдөр л зориг гарган ирлээ гэх нь тэр...Бүсгүй үнэндээ юу ч дуугарч чадсангүй..Гомдлын, цөхөрлийн, баярын нулимс хацрыг нь дагаад урсаад л байлаа..Шинэ жилийн шөнө намуухан гадаа ширхэг ширхэгээр цас зөөлхөн бударч байлаа..
Шинэ оны эхний нар урган мандахад хүү сэрлээ.Сайхан зүүд байх вий гэхдээ бушуухан ааваа ээжээ гэж дуудтал Ээж нь инээмсэглэн хүрч ирээд хүүгээ үнслээ.
Харин галын өрөөнөөс аав нь -Өө миний хүү сэрсэн үү? алий аавдаа гүйгээд ир аав нь үнсье гээд хүүг дуудлаа.
Шинэ оны шинэхэн өглөөний нaран нүд гялбуулж яг л бяцхан хүүгийн сэтгэл мэт цагаахан цасан дээгүүр аав ээж хоёрынхоо гараас хөтлөлцсөн хэн бүхнээс илүү аз жаргалтай хүү инээмсэглэн одлоо...
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

Sienna - Мөрөөдлийн шинэ жил /өгүүллэг/
Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа.

Үгүй ер лекцээ бичдэг болоосой, хичээл тарсаны дараа лекц нөхөх нэрийдлээр бас номын санд сууж бас охидтой марзагнах гэж байгаа юм, өнөөдөр эртхэн ирэхгүй яав аа дахиж л орой болтол дэмий зурагт үзэхгүй юм шүү хэмээн Анхил бухимдан байж ядаж суулаа.

2-р курсынхэн бүгдээрээ бүтэн долоо хоногт 2 удаа л хамтдаа лекцэнд суудаг билээ. Чухам энэ л өдрүүдэд Анхилын нар гийж өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нууцхан хайрын эзнээ хичээлийн цаг дуустал харан ёстой л хийморио сэргээнэ гэгч болдог байлаа. Энэ өдөр өглөө эрт лекцэндээ гүйх шахам ирээд заавал Сартуулын арын суудалд тухлан суугаад гэмгүй царайлан хүлээдэг сэн. Сартуулын арын суудал гэж онцолсоны учир гэвэл зэргэлдээ ангийн Сартуул залуу том танхимд лекцэнд орохдоо заавал ч гүй нэг ширээнд тогтмол суудаг билээ. Өөр залуу суувал хөөгөөд охид байвал найраад багтахгүй байсан ч заавал тэр ширээн дээрээ сууж байж санаагаа амраадаг байлаа. Сүүлдээ ч бараг Сартуулын ширээ гээд залуус суухаа байж, харин охидууд өглөө эртлэн ирж тэр ширээнд уралдан суугаад Сартуулын хүлээцгээдэг болсон юм. Сартуул биерхүү сайхан залуу, үнэхээр ухаалаг, хичээлдээ сайн тэр хэрээрээ ангийхантайгаа ч , бусадтай ч тэр үл ялиг ихэрхэнгүй бардам харилцдаг байлаа. Гэхдээ тун ч хөгжилтэй нэгэн болохоор түүнийг тойрон бараг л нэг хүрээлэл бүлэг үүсчихдэг байлаа. Анхилын бодлоор цорын ганц дутагдалтай тал нь охидтой дэндүү их марзганадаг юм шиг санагддаг. Анх түүнийг мэдэх болсон цагаасаа л эхлээд өөрийн эрхгүй харуулдсаар яваад нэг л мэдэхэд Анхилын цээжинд хайрын цэцэг дэлбээлчихсэн байжээ.

Ингээд л нөгөө ангийн Сартуулыг харуулдан аз таараад дайралдчихвал бяцхан зүрх нь өөрийн эрхгүй түг түг цохилон арай ядан сайн уу хэмээн мэндэлнэ. Заримдаа хаа нэг Сартуул тааралдахаараа өөрөө эхлээд мэндлэх бөгөөд энэ өдөр Анхилын хувьж ёстой л баяр жаргал дүүрэн өнгөрдөг байлаа. Харамсалтай л тэдний курсын гайгүй гэсэн охидын ихэнх нь Сартуулд хандтай, тэд л хоорондоо өрсөлдөн байж лекцэнд Сартуулын ширээнд хажууд нь наалдан сууж сээтэгнэнэ. Харин Анхил Сартуулын ширээ хоосон байсан ч очоод сууж зүрхэлдэггүй бөгөөд харин арынх нь ширээнд заавал суугаад гэмгүй дүр эсгэн хүлээж суудаг билээ. Сартуул хичээлийн явцад үе үе эргэн харж хойно суусан охидуудад элдэв хөгжилтэй зүйл хэлж инээлгэх бөгөөд энэ үед Анхилын хувьд хамгийн сайхан жаргалтай өдрүүдийнх нь нэг нь болдог байлаа. Анхил цүнхэндээ байнга илүү бал, тэр бүү хэл дэвтэр авч явж Сартуулд хэрэг болвол хамгийн түрүүнд өгнө хэмээн хадгалдаг нь нэг бус удаа нээрээ хэрэг болсон байлаа. Даанч Сартуул түүнийг огтхон ч анзаарч үзээгүй нь харамсалтай боловч бас ч гэж хааяа лекц ороход хойд ширээнд нь суугаад удаа дараа балаар туслаж байсан томоотой тусч охин хэмээн дотроо танимхайрч хаа нэг сургууль дээр дайралдахдаа мэндэлдэг болсонд харин Анхил тун ч ач холбогдол өгөөд баяр хөөр дүүрэн явдаг болсон байлаа.

Өчигдөр орой болтол зурагт үзсэний гор нь өглөө гараад гэрээсээ таксидан байж яаран лекцдээ ирсэнд хүн цөөтэй хичээл эхлэх болоогүй байсан боловч аль хэдийнэ Сартуулын ширээ ч тэр арынх нь ширээ ч тэр түүнийг хүлээсэн өөр өөр ангийн охидоор дүүрчихсэн тэд нар хоорондоо элдвийг ярин инээлдсээр сууж байлаа. Тэгээд л Анхил аргагүй эрхэнд нилээд хойшоо суугаад түүний эргэн тойронд байгаа охидод дэмий л атаархан Сартуулыг хардах зүрхээ тайтгаруулах аргаа олж ядан сууж байгаа нь энэ байлаа. Өөрийнхөө хүссэнээр бол уул нь нэг удаа ч гэсэн хажууд нь суумаар л байна. Даанч зүрх хүрэхгүй нь сайхан юм даа.

Анхил гэхдээ хамгийн сонин нь Сартуулыг хичээлийн бус цагаар юу хийж яаж явна гэж огт боддоггүй, сургууль дээр бол яаж нэг дайралдах вэ л хэмээн бодож явдаг билээ. Бусад үед нь түүний тухай дотроо л баахан мөрөөдөж түүндээ цадчихаад сэтгэл тайван явдаг мөртлөө сургууль дээр ирэхлээрээ холос ч хамаагүй харж байж сэтгэл амардаг билээ. Бараг жаахан хүүхдийн гэмээр гэнэхэн дурласан байлаа. Тэр нэг харуусал төрсөн өдрөөс хойш Анхил дахин оройтсонгүй хамт ордог лекц болгон дээрээ л Сартуулын хойно суусаар байлаа. Сартуул түүнтэй мэндэлдэг хэдий ч нэрийг нь ч сонирхож асуухгүй л байлаа.

Удахгүй болох шинэ жилийн баярыг л Анхил тэсэн ядан хүлээж байна даа. Нүдээ гартал гоёчихоод Сартуулыг бүжигт заавал урьна даа. Дээр үеийнхэн шиг цэнгээнт бүжиг бүжиглэдэг байх нь яав. Гэхдээ л уянгын ая явангуут нь л шууд урьчихая. Тэртээ тэргүй ихэнх хүмүүс халаалт авчихсан байдаг болохоор Анхилыг хэн л анзаарав гэж. Анхил ийнхүү бодсоор хоног тоолон шинэ жилийн баярыг хүлээлээ.

Нүд гялбам өнгөлөг зураг нүүрэн дээр нь наалттай нэрэндээ тохирсон Гялбаа сэтгүүлийг Анхил хэргээр худалдан авч үзлээ. Шинэ жилийн төрөл бүрийн гоёлын нүүр будалтуудын тухай мэдээллүүд этгээд сонин будалттай зургууд, хамгийн гол нь нүүр будагчийн нэр холбогдох утасны дугаар байлаа. Ашгүй дээ. Энэ чинь л хэрэгтэй байсан юм. Утасдаад асуулаа. Ээ яасан үнэтэй юм бэ 15-20 доллар гэж байна. Оюутан хүнд нилээн их мөнгө юм байна. Гэхдээ л ганц удаа ч болов мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэж байгаа Анхил яаж ийгээд заавал нүүрээ ийм гоё өвөрмөц будуулна даа. Жирийн үед ч будаг бараг хэрэглэдэггүй Анхил ингэж будуулбал энэ модель бүсгүй шиг гоё зохих болов уу хэмээх бодол зурс хийн орж ирлээ. Одоо энэ шигээ гоё палааж л олох хэрэгтэй найзууд, найзуудын эгч нар, түрээсийн газрууд гээд бүх нь боломжоороо хайя, туфль өөрт нь байгаа гологдохгүй байх. Хамгийн гол гоёл бол онцгой гоёмсог палааж гэхдээ тийм гоё палааж худалдаж авч чадахгүйгээс хойш олох л хэрэгтэй.. Шинэ жилийн баяр ойрхон ирлээ. Удахгүй 5хан хоног үлдлээ.

Анхил өглөө эрт сайн ч унтаж чадалгүй догдолсондоо сэрж орхилоо. өнөөдөр тэдний сургуулийн шинэ жилийн үдэшлэг болно. Оройн 6-н цагаас эхлэх баярт Анхил хамгаас онцгой бас сэтгэл булаам харагдах ёстой. Сартуулын арын ширээнд тогтмол суух зориг гардаг юм чинь өнөөдрийн үдэшлэг дээр Сартуулыг урих зориг байгаа л гэсэн үг. Анхил оройн баярт зориулсан даашинзаа аваад захиалга өгсөн нүүр засалчруугаа 3 цагт явлаа. 25 доллар төлөөд үсээ ч бас хамтад нь засуулахаар тохирсон байлаа. Гэрийнхэнийх нь өгсөн мөнгөнөөс цаана нь 5-6н мянган төгрөг л үлдэхээр байлаа. За яадаг юм, Сартуултай нэг бүжиглээд л таксидаад харихад болно доо.

Хөөх . . . Толинд хараад Анхил өөрийн эрхгүй дуу алдлаа. Өөрийгөө ийм хөөрхөн болно гэж үнэхээр даанч толгойд нь бууж байсангүй. Гоо сайханч сэтгэл хангалуун хажууд нь инээмсэглэж байлаа. Үсний засалт нүүр будалтаа эвдэчихнэ гээд даашинзыг нь Анхилд аль хэдийнэ өмсүүлээд суулгасан байлаа. Хүзүүгээ даган янзтай мушгирсан ганцхан туг үстэй гоёмсог засалт, хүний анхаарал өөрийн эрхгүй татмаар бөгөөд атаархам чамин нүүр будалт, даашинзны бяцхан чимэгтэй өнгө ижил гязалзсан дусал чулууг хүртэл нүдний тэнд өвөрмөцөөр наасан байлаа. Баярлалаа. Анхил чин сэтгэлээсээ энэ үгийг хэллээ. Өөрийгөө ийм хөөрхөн гэдгээ олж мэдсэндээ туйлын их баяртай байлаа. Анхилд төлсөн мөнгө нь их санагдахаа ч байсан байлаа. Анхил сэтгэл хангалуун, аз жаргал дүүрэн үдэшлэгтээ гарч явлаа. Сургуулийнхаа хөөрхөнд тооцогдох зарим охидоос ч илүү хөөрхөн, илүү ганган болсон мэт түүнд санагдаж бушуухан Сартуулд өөрийгөө гайхуулмаар санагдаж хөл газар хүрэхгүй үдэшлэгрүүгээ зүглэлээ.

Үдэшлэг эхлэх газрын хаалгаар оронгуут л шинэ жилийн баярын уур амьсгал тэр чигээр нэвт ханхалж толийсон костюмтай залуус алхалж, гялалзсан гялалзаагүй, бие барьсан бариагүй элдэв даашинзтай ганган бүсгүйчүүл сүлжилдэх бөгөөд нэг бүсгүй нь нөгөөгөөсөө сайхан юм шиг санагдан хараа булаана. Анхил яаран хувцас өлгүүрийн газарт хувцасаа өгөөд бяцхан цүнхээ барин хаалгаруу дөхөх агшинд хүүе Анхил уу хэмээн хажуугаас дуу алдах чимээнээр эргэн харвал ангийнх нь 2 охины нүд орой дээр гарсан байхыг хараад Анхилын өөртөө итгэл итгэл тэр хэмжээгээр нэмэгдлээ. Яасан хэмээн инээмсэглэн харахад тэр 2 үнэн сэтгэлээ дуу алдан шагшлаа. Чи ёстой гоё болсон байна. Гоё харагдаж байна . . . Анхил сэтгэл тэнэгэр дээгүүр харцтай ангийнхаа 2той хамт үдэшлэгтээ орж шуугилдан буй ангийнхантайгаа нийллээ.

Хүн бүр өнөөдөр бие биетэйгээ баярын мэнд мэдэж эелдэг найрсаг харилцана. Анхилын хувьд өнөөдөр үнэхээр аз жаргал дүүрэн бялхсан үдэш байлаа. Урд нь хэзээ ч ийм сайхан үгс магтаалыг сонсож байсангүй, бас өөрөөрөө ч ингэж ихээр бахархаж байсангүй ээ. Үдэшлэг ид дундаа явж байхад Анхил ширээнээс босч Сартуулыг хайхаар бүжгийн талбайг зүглэлээ. Бүжгийн талбайд дөхөж очоод алгуур нягтлан ширтвэл Сартуул эсвэл Сартуултай төстэй залууг олж харж чадсангүй дэмий л жаахан урагшлан зогсоон олон хүн бужигнасан бүжгийн талбайг нэгд нэгэнгүй харах гэж оролдож байлаа. Сайн уу баярын мэнд. Нижигнэсэн чимээ шуугиан дунд зөөлөн хэлсэн энэ үгийн эзэнг Анхил гайхан харлаа. Дээд ангийн нэгэн залуу Анхилыг ширтэн инээмсэглээд чи үнэхээр сайхан, бусдаас онцгой харагдаж байна танилцая гэж толгойгоо дөхүүлэн хэллээ. Баярлалаа гээд Анхил түүний сунгасан гарыг нь хариу атгалаа. 2лаа бүжиглэх үү хэмээн урьсан хэдий ч Анхил хүн хүлээж байгаа жаахан байж байгаад бүжиглэнэ хэмээн хэлж орхилоо. Тэгвэл би буцаад ирнээ гээд өнөөх залуу олон дунд уусан орлоо. Үгүй ер сургуулийнх нь их л дажгүй энэ залуу Анхилыг тоож дуугардаггүй байсан шүү дээ. Ер нь огт танихгүй байх гэж бодож байтал хүрч ирээд бүжигт урьж байна шүү хэмээн дэмий зүйл бодсоор Сартуулыг дахин нүдээрээ харуулдаж эхэллээ.

Ангийнхаа хэдэн нөхөдтэй марзганан зогсож байсан Сартуул өнөөдөр өнгө хосолсон цамц зангиагаар гоёж улам л сайхан харагдаж байлаа. Бүжгийн талбайн наад захад ганцаар зогсож байгаа нэгэн охин түүний нүдэнд тун содон туслаа. Үнэхээр хөөрхөн охин юм, энэ чинь хэн билээ. Сартуул түүнийг сайтар ажиглан харлаа. Ийм охин танихгүй юм байна, сая шилжиж ирсэн юм болов уу. Яагаад Сартуулын нүдэнд өртөөгүй байсан билээ. Юутай ч энэ охин Сартуулд маш их таалагдаж байна, заавал очиж танилцах ёстой. Та нар харж байна уу би тэр охинтой танилцаад бүжиглэнэ хэмээн ангийнхаа хэдэд Сартуул бардамнан өгүүллээ. Аль охин хэмээн нөгөө хэд нь хэрэгт дурлан харсанаа янзтай хөөрхөн охин байна, аль ангийнх юм бол хэмэн ам амандаа өгүүллээ. Чамайг тоохгүй ээ хэмээн нэг нь Сартуулыг цаашлуулан өгүүлэхэд Сартуул аль хэдийнэ түүнийг чиглэн алхаж байлаа.

Анхил нүдээрээ Сартуулыг хараад олохгүй болохоор нь буцаад ангийхна дээрээ очих уу эсвэл бүжиглэж байгаа олны дунд орж сэтгэлээс сэргэтэл бүжиглэх үү хэмээн шийдэж ядан зогсож байтал яг өөрийг нь чиглэн алхан ирж байу Сартуулыг хараад балмагдан сандарлаа. Хайгаад байсан хүн нь зөвхөн өөрийг нь чиглээд ирэхэд балмагдахгүй хүн гэж байна гэж үү. Сайхан баярлаж байна уу. Сартуул хүү өөртэй чинь танилцаж болох уу хэмээн угийн хэлтэй амтай Сартуул өгүүлээд гараа сунгалаа. Ийм олон цэцэгс дунд ийм сайхан сарнайг олж харсандаа баяртай байна хэмээн тал зассан өнгөөр хэлэхэд Анхил өөрийн эрхгүй инээд алдан Анхил гээд гарыг нь чангахан атгалаа. Анхил барагл согтуу хүн аятай газраас хөвж яваа мэт санагдлаа. Сартуул өөрийг нь сарнай цэцэг гэж хэлж байна шүү дээ. Анхил баяр хөөрөө нууж үнэхээр чадахгүй байлаа, ихэнх хүний мөрөөдөл биелдэггүй шүү дээ. Тэгвэл Анхил мөрөөдөл нь биелсэн азтай нэгэн болжээ. Хэдий тийм ч том мөрөөдөл биш ч Анхилд бол гайхалтай мөрөөдөл байсан сан. Анхил дахин инээмсэглэлээ. Түүнийг инээмсэглэхэд Сартуул гайхан нүдээ үл ялиг өргөн түүнийг харлаа. Одоо л Сартуул түүнийг танилаа. Энэ чинь нөгөө хэн л байсан байна шүү дээ. Нөгөө даруухаан охин. Ямар их өөрчлөгдөө вэ. Танихгүй гүнж байна даа гэж бодсонсон. Сартуулын урам жаахан хугарах мэт санагдлаа. Гэхдээ одоо нэрийг чинь мэдэж авлаа Анхил гэж Анхилд өгүүллээ. Анхил түүнийг хүсэл мөрөөдөл дүүрэн харцаар ширтэж байгааг Сартуул харлаа. Ангийхан нь түүнийг харж байгаа буцаад очивол Сартуулыг тээр чамайг тоохгүй гэж хэлээ биздээ хэмээн инээлдэнэ. 2лаа бүжиглэх үү Сартуул инээмсэглэн хэмээд Анхилыг бүжгэнд урьлаа.

Намуухан хөгжим эгшиглэн залуус хөгжмийн аяар найган бүжиглэнэ. Чи их сайхан харагдаж байна, бүх зүйл чинь зохицоод үнэхээр сайхан байна гэж Сартуул Анхилыг ширтэн өгүүллээ. Сартуул түүнийг ширтэж байхдаа үнэхээр тэгж бодсон байлаа. Гэхдээ л огт танихгүй хэн нэгэн байгаагүйд жаахан сэтгэл дундуур байлаа. Түрүүхэн Сартуулын сэтгэл маш ихээр догдолж байсан билээ. Анхил харин өөртөө ч итгэхгүй, нүдээ удаахан аниад нээвэл гэртээ сэрэх юм шиг санагдаж байлаа. Гайхалтай Сартуул өөрөө түүнийг бүжигт урьлаа шүү дээ. Үнэхээр жаргалтай байна, энэ мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй ээ. Ая дуусч Сартуул Анхилыг талбайн захад хүргэж ирээд баярлалаа хэмээн хэлээд орхин явлаа. Өө би хожигдчихсон уу гэх дуунаар Анхил манарсан байдлаасаа гарлаа. Түрүүний дээд ангийн залуу түүний хажууд ирчихсэн зогсож байлаа. дахиад бүжиглэх үү хэмээн асуухад Анхил үгүй ээ гэж инээмсэглээд ангийнхан дээрээ очиж лаазтай хүйтэн ундааг бараг нэг амьсгаагаар уулаа. Нилээн уужраад Сартуулыг дахин харвал аль хэдийн нэг охинтой ширээний буланд мөрөөр нь тэврэн ярилцаж байлаа. Анхил огтхон ч санаа зовсонгүй, энэ ч Сартуулын хувьд гэм биш зан л даа. Анхил одоо дуу чимээнээс төвөгшөөн бушуухан эрт харимаар санагдлаа. Дуу чимээгүй нам гүм орондоо ороод түрүүн болсон бүхнээ нэгд нэгэнгүй эргэн санаж жаргамаар санагдаад хорхойсч байлаа.

Ангийнхандаа бүгдэд нь баяртай гээд Анхил хувцасны өлгүүрийн тэнд очтол явахнуу хэмээн өнөөх дээд ангийн залуу бараг л баярласан шинжтэй асуулаа. Тиймээ, тэгвэл хүргээд өгье. Анхил хичнээн ч дургүйцсэн өнөөх залуу ятгасаар байгаад орц хүртэл нь хүргэж өгөхөөр тохироод гарцгаалаа. өвлийн хүйтэн жавар тасхийн тэр 2-г гадаа угтлаа. Нилээн удаж байж такси зогсоод тэр 2 замдаа элдэв юм ярилгүй байсаар Анхилын орцны гадаа ирлээ. Сайхан амраарай гээд Анхил үсрэн бууж бушуухан амтат мөрөөдөлдөө умбахаар хар гүйхээрээ гэртээ орлоо.

1дэх өдөр Анхил өглөө нь яг л хуучин янзаараа хичээлдээ очлоо. Өнөөдөр Сартуултай дайралдвал яана аа, урд нь дайралдах сан гэж бодогддог байсан бол өнөөдөр дайралдчихвий хэмээн ичих шиг болж ийш тийш хулмалзан харж явлаа. Маргааш лекцтэй эртхэн очоод Сартуулын арын ширээн дээрээ суугаад хүлээнэ дээ. Сартуул ирээд намайг хараад яах бол ... эхний цагийн завсарлагааны дараа гялс номын сан ороод ирье гээд Анхил хурдлан булан тойрох гэтэл гэнэт Сартуулын дуу тодоос тод гарахаар нь дороо зогсон сэмхэн чагналаа. Яах аргагүй шинэ жилийн үдэшлэгийн тухай хэдэн залууд ам мэдэн ярилцаж байлаа. Анхилын зүрх түг түг хийн цохилж Сартуулыг миний тухай ярих болов уу гэж өөрийн эрхгүй бодтол яг мэдсэн юм шиг түүний тухай яриа дэлгэлээ. Сая үдэшлэгээр нэг гоё охин байна даа гэж харчихаад танилцая гээд яваад очсон чинь харин нөгөө ангийн таньдаг охин байж шараа болсонш дээ. Эмэгтэйчүүд чинь ёстой аягүй өөр өөр болдог юм байна лээ хэмээн ярихыг сонсоод Анхилыг хэн нэгэн цохиод авах мэт лүгхийн бие нь хүндрээд явчихлаа. Түүнийг Сартуул өөрөө сарнай цэцэг гэж хэлээгүй гэж үү . . . Анхил хүндэрсэн хөлөө зөөн бушуухан тэндээс холдлоо. Алгуурхан ангидаа орж булангийн ширээн дэрлэн хойгуур ханаруу ширтэн суулаа. Сартуулыг урд нь танихгүй байсан бол яах байсан бол. Анхилын хөөр баяр дүүрэн сэтгэл нь унтарлаа. Анхилаас Сартуул ичдэг юм байна. Сартуул Анхилыг гэж мэдсэн бол бүжиглэхгүй байх байжээ. Зүгээр л андуурсан, харин дараа нь эелдэг зан гаргасан байжээ. Анхил гэртээ хариад орондоо ороод нам унтмаар байлаа. Өөрийн эрхгүй бие нь жихүүцэн даараад ирлээ. Ганц удаа хичээл таслахад ер нь яадаг юм.

Сургуулиас гарах гээд шатаар бууж байтал өнөөх дээд курсын залуу зогсож байлаа. Сайн уу Анхил аа. Анхил инээмсэглэн мэндэллээ, ямар ч байсан Анхилыг таньж бас нэрийг мартаагүй байгаа юм байна. Хичээлдээ суухгүй явах гэж байгаа юм уу, ямар нэг зүйл болоогүй биз. . . Анхил түүнтэй одоо удаан ярилцмааргүй байлаа. Яаралтай ажил гараад одоо явлаа. Ингэж хэлээд Анхил түүнийг орхин сургуулиасаа гарлаа.

Маргааш өглөө Анхил хуучин заншлаараа лекцийн танхимдаа эртлэн ирлээ. Нүдэнд танил Сартуулын ширээ, өөрийнх нь сууж заншсан арынх нь ширээ нүдэнд харагдлаа. Анхил хажуугаар нь өнгөрөн явж өөр эгнээний ширээнд очин нэг хоёроороо орж ирэх бусдыгаа ажиглан суулаа. Удалгүй Сартуулын ширээ ч арынх нь ширээ ч эзэнтэй боллоо. Хонх цохихын алдад Сартуул орж ирээд өөрийн ширээндээ тайван сууж хажууд суусан охинтойгоо энэ тэрийг ярин инээлдэх нь харагдлаа. Анхилын сэтгэл бүрэн тайвширсан байлаа. Одоо Сартуулын хэнтэй суух, яах нь түүнд огтхон ч хамаагүй. Анхил сэтгэлээр огт унаагүй, харин ч Сартуулд баярлаж байлаа. Түүний ачаар л Анхил өөрийгөө хэнээс ч дутахгүй үзэсгэлэн гоо гэдгээ мэдэж өөртөө итгэл дүүрэн алхаж чадах боллоо. Анхны дурлал нь Анхилд хамгийн хэрэгтэй байсан өөртөө итгэлтэй байдал зүрх зоригыг авчраад, өөрийгөө голдог хулчгар занг нь аван одсон байлаа. Анхил хайр дурлалыг хүснэ, гэхдээ Сартуул биш өөрийг нь байгаа чигээр нь хайрлаж дурлаж чадах сэтгэл зүрхтэй тийм хэн нэгэн байгаа гэдэгт итгэл төгс байлаа.
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

Нэгэн эр хашааныхаа гадна "Анхаар нохойтой" гэж бичжээ. Гэтэл нэг дүрсгүй жаал хажууд нь " гэвч шүдгүй" гээд биччихжээ. Үүнийг хараад нөгөө эр учиргүй уурлаж "Жич: Үхтэл нь хөхнө" гэж нэмж бичжээ.
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

♂+♀=♥ энийг чинь л амьдрал гэнэ дээ ...‎_̴ı̴̴̡̡̡ ̡͌l̡̡̡ ̡͌l̡*̡̡ ̴̡ı̴̴̡ ̡̡͡|̲̲̲͡͡͡ ̲▫̲͡ ̲̲̲͡͡π̲̲͡͡ ̲̲͡▫̲̲͡͡ ̲|̡̡̡ ̡ ̴̡ı̴̡̡ ̡͌l̡̡̡ за энэ нэмэгдхийн бол аз жаргалтай амьдрал болж багйан ... хаха :hehe: :hehe:
(̅_̅_̅_̅(̅_̅_̅_̅_̅_̅_̅_̅_̅̅_̅()ڪے~~~~ энийг харин хэрэглээ гэнэ дээ ... :wd:

You look hot – Чи халуураад байгаа юм биш үү?, Are you serious? – Та ноён Сириус мөн үү?, You are my sunshine. – Нарангэрэл ээ, чи минийх шүү. Break time – Эвдэрхий цаг. What's up man?- Юу чин босчиxоов залуу мин. How do you do?-Чи хэр хийдэг вэ?. You are so cool guy-Чи их хүйтэн за...луу юмаа. See you-Харнаа чамайг. Let's hang out together-Гадаа хамтдаа дүүжлэгдэе хэлийг бол ингэж сураал ... :hihi: :hihi:

|___ O
| \_/
|
|
|
энийг тоглож алжаалаа тайлна гж байгаа ... i love this game !!! :wd: :wd:


̿̿̿ ̿' ̿'\̵͇̿̿\з=(•̪●)=ε/̵͇̿̿/'̿'̿ ̿
ингэдэг болчуул болоо болоо ... :hihi: :hihi:


٩(●̮̮̃•̃)۶. худлаа ийм гаруудруу ╭∩╮(︶︿︶)╭∩╮ ингэчээл ... :hoho: :hoho:


тгл ер нь л хүн бүрийн сэтгэлд би нэг ийм л байгад байгам даа ... оооооооооооооё ... :hehe: :hehe:
˜*•. ˜*•.•*˜ .•*˜
˜*•. ˜”*°•.˜”*°•.•°*”˜.•°*”˜ .•*˜
˜”*°•.˜”*° БАМБАР °*”˜.•°*”˜
.•*˜ .•°*”˜.•°*”˜”*°•.˜”*°•. ˜*•.
.•*˜ .•*˜*•. ˜*
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

Зураг
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

Зураг



Aug: I fucked
22) An egg
BLACK: because I'm SEXY

:wahaha: :wahaha: :wahaha:
хөгжилтэй ийн ....
:wahaha: :wahaha: :wahaha:
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

он гартал хэсэг хугацаанд орж ирэхгүй байх ... тийм болхоор урдчилаад мэнд хүргэчий ... :wd: :wd:
Зураг
бүгдэнд нь Шинэ жилийн мэнд ... :hi: :hi:
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

за тгд бүгд хуучин оноо BYE BYE !!! гээд шинэ оноо WELCOME гэд угтаарай ...
Зураг
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...[.МТ.]

Бичлэг Бичсэн Ms"X" »

hoouu hoouu hoouu ....
MERRY CHRISTMAS ASUULT SAMBARIINXAN and HAPPY NEW YEAR ...

wish u all the best and good luck ....
Зураг
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...{Мerry Christmas and Happy New Ye

Бичлэг Бичсэн Ms"X" »

за шинэ он гарчлаа ...
шинэ жилээ сайхан ч угтлаа ...

ми муу блогоор зочилдог бүх хүмүүст шинэ оны мэнд хүргэе ...

за блогоороо нэг шагайгаад тоосыг нь арччихлаа ... тгж байгад орж ирий ... :hi:
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...{.МТ. зөвхөн нааг}

Бичлэг Бичсэн Ms"X" »

за бүгд цагаан сараа тэмдэглээд завгүй байгаз дээ ....
бүх асуултынхандаа сар шинийн мэнд хүргэе ....



одоо 7хоногийн дараа монголдоо ..... :mrgreen: :mrgreen: :mrgreen:
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...{.МТ. зөвхөн нааг}

Бичлэг Бичсэн Ms"X" »

за шалгалтуудаа сайн дуусгалаа гж .. сайхан байна аа ....

ингэд сургуулиа төгсчдөг .. 3 жил хурдан өнгөрж байна шүү ....
удахгүй монголдоо .... МОНГОЛ минь очих гж байна .. тосоод аваарай .. хэхэ .... :hi: :hi: :hi:
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Skip_2_My_Lou
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 60
Нэгдсэн: 12-р сар.13.05 10:47 pm
Байршил: • Урд Микрорайон,SansaR,|:lite

Re: ...:Бамбар-ийн блог:...{.МТ. зөвхөн нааг}

Бичлэг Бичсэн Skip_2_My_Lou »

Сонирхолтой Сонирхох Сонирхол татхаар Сониж Сонсохоор сонин Содон Сонирхол татсан юм хийгээээч ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ :razz:
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...{.МТ. зөвхөн нааг}

Бичлэг Бичсэн Ms"X" »

Skip_2_My_Lou написал:Сонирхолтой Сонирхох Сонирхол татхаар Сониж Сонсохоор сонин Содон Сонирхол татсан юм хийгээээч ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ :razz:
хаха ... ок ок анда ...
мань ойрдоо хичээл эхлээд бөөн хичээлд дарагдчаал нэт орох ч завгүй байлаа .. одоо л суларжына ...

блог-руугаа одоо орж ирж сонирхолтой сонирхох сонирхол татсан сонин сожин сонсчихоор юм хийнэээ .. хэхэ ...
:wd: :wd:
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...{.МТ. зөвхөн нааг}

Бичлэг Бичсэн Ms"X" »

Зураг
за нээ ёстой найс кино байна лээ ...
ойрд кино үзээгүй ... тгхдээ дажгүй дажгүй кинонууд зөндөө байна лээ ....
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...{.МТ. зөвхөн нааг}

Бичлэг Бичсэн Ms"X" »

Монгол улс 2070 он



2070 оны 3 сарын 13. CNN мэдээ: Єнєєдєр Монголд дэлхийн хамгийн єндєр цамхагийн нээлт болох гэж байна.

Энэ нь тус улсад удахгvй болох олимпийн арга хэмжээнд зориулагдсан гэнэ. Уг арга хэмжээнд АНУ, Япон, БНХАУ, Франц, Герман, ОХУ зэрэг томоохон улсуудын ерєнхийлєгч оролцох юм. Арга хэмжээний далимд эдгээр ерєнхийлєгч Монгол улсын ерєнхийлєгчид бараалхаж хамтарч ажиллах, єєрсдийн улсуудад хєрєнгє оруулалт хийхийг хvсэх, зээл тусламж авах талаар хэлэцээр хийнэ.



Монгол орон сvvлийн 60-аад жилд vсрэнгvй хєгжсєн тvvх нь их сонин юм. Одоогоос 60-аад жилийн ємнє 2009 онд Монгол улс маш ядуу орон байсан бєгєєд тэр vед Таван толгой, Оюу толгой гэж 2 ордоо гадныханд алдах шахсан тvvхтэй улс.



Гэхдээ ухаалаг эрх баригчид гадныхантай хамтрахаас эрс татгалзан дан ганцаар эзэмшин, ОУВС-ийн зээлээр уул уурхайн механизм авч, бvх хєдєлмєрийн насны ажилгvйчvvдээ сурган ажлаар 100% хангаж бага багаар олборлолтоо нэмэгдvvлж єєрсдийн тэргvvлэх туршлагыг дэлхий нийтэд таниулсан агуу ард тvмэн юмаа. Монгол хvний зохион бvтээх шинийг эрэлхийлэх, аливааг хялбарчлах арга эрт дээр vеэс тvvхтэй. Олборлосон ашгаараа уул уурхайгаа шат шатаар нэмэгдvvлсээр БНСУ, Австрали, АНУ, ОХУ-аас гэрээт ажилчид ажилуулснаар олборлолт улам нэмэгдсэн.



БНСУ-аас Монголд ажиллах визний ярилцлагад оролцогсодын тоо өнөөг хир нь буухгvй л байна. Аргагvй дээ хэдийгээр тэдний авах цалин Монголчуудад бага мэт санагдах боловч тэдний хувьд маш их мөнгө юм. Монгол улсад цагаачлaгчдын тоо єдєр бvр нэмэгдсээр л байна. Монгол улсад суугаа элчин сайдуудын уулзалт болж виз олгох тал дээр арай нааштай хандаачээ гэсэн хvсэлт удаа дараа тавиад байна.



Монгол улсад амьдрах хєх картны (bluecard) сугалаа интэрнэтийн сайт бvрт тавигдаж Монгол хэлний курст суугсдын тоо сvvлийн 10 жилд 4 дахин өслөө. Хараар амьдарч байгаа хvн бvрт 2000 тєгрєг єгч нутагт нь vнэгvй буцааж байгаа бєгєєд 1 тєгрєг нь 10 орчим доллартай тэнцдэг гэнэ. Монгол улсын иргэд нь дээд зэргийн соёлтой гэмт хэрэг маш бага гардаг, 1 хvнд ногдох спиpтийн тєрлийн ундаагаар дэлхийд хамгийн багад тооцогдох болсон.



Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээ, ДНБ, VНБ, VО, зэрэг vзvvлэлтээр тэргvvлж эхэллээ. Цалин єндєртэй болохоор хахуульд ер автахаа болисон ганц орон юм. Гэхдээ хууль маш чангатай, хуулиа хvн бvр сайн мэддэг болохоор зєрчих явдал гараад байдаггvй. Дэлхийн томоохон бизнэсменvvд Монголын банкуудад мєнгєє хадгалуулсаар, Швецарийн банкууд дампуурахын ирмэгт тулаад байна. Анхаарал тавьсан та бvхэнд баярлалаа манай мэдээ vргэлжилж байна.



амны билэгээс ашдын билэгээ гэж ... ийм болноо болно Монгол улс ...
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...{.МТ. зөвхөн нааг}

Бичлэг Бичсэн Ms"X" »

Нэр: Эмэгтэй хүн



Тэмдэглэгээ: Fm



Анх нээсэн хүн: Адам



Хувийн жин: Дундаж нь 60 кг.



Зарим нэгдлүүд нь 40-120 кг.



Физик шинж чанар
: Ихэнхдээ уян зөөлөн. Буруу харьцвал тэр чигээрээ хатуурах нь буй. Бага температурт буцална. Амархан хөрнө.



Химийн шинж чанар
: Au, Ag, Pt зэрэг үнэт мeталлуудтай нэгдэх дуртай. Үнэт чулуутай мөн адил. Гэнэт дэлбэрэх аюултай. Этилийн спиртэд амархан ханадаг. Зарим шинж чанар нь шөнийн цагаар идэвхждэг.



Хэрэглэх салбар: Гоёл чимэглэл, үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Хир буртаг арилгах чадвар сайн. Нийтийн болон гэрийн хоолны салбарт эрэлт ихтэй. Хүний биеийн ядаргааг арилгаж стресс тайлна, буруу хэрэглэвэл эсрэг үйлчилгээтэй.



Өнгөний хувирал: Хэрвээ тайван байдал нь алдагдсан, тэсрэхийн өмнөхөн, эсвэл дэргэд нь ижил төрлийн илүү чанартай элемент байвал улаан ягаан болж хувирна.



Аюулгүй ажиллагаа: Буруу эдэлж буруу харьцвал орчин тойрондоо аюултай. Нэг хүнд нэг л загвар байх ёстой. Хэрвээ олон загвар зэрэг хэрэглэх бол бие биетэйгээ харших тул тус тусад нь хадгална.
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...{.МТ. зөвхөн нааг}

Бичлэг Бичсэн Ms"X" »

8-р сард төрөгсөд

Наргианд дуртай

Бусдыг татах увидастай

Эелдэг ба бусдад санаа тавьдаг

Зоригтой айх зvйл ховор

Бусдыг удирдах чадвартай

Бусдыг хэрхэн тайвшируулахаа мэддэг

Хэтэрхий сайхан сэтгэлтэй

Хvний хvндэтгэл хvртдэг

Магтаалын vгэнд дуртай

Онцгой сvлд хийморьтой

Багахан юман амархан харддаг

Гярхай ажигч

Анхаарал болгоомжтой

Маш хурдан сэтгэдэг

Бусдыг хошуучлах дуртай ба хошуучилж ч чаддаг

Бусдаас хамааралгvй сэтгэгч

Мөрөөдөх дуртай

Уран зураг, хєгжилд авяаслаг

Мэдрэмтгий хэдий ч аар саар зvйлийг тоодоггvй

Хvний хайрыг татам

Хvнтэй найзлах дуртай
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар-ийн блог:...{.МТ. зөвхөн нааг}

Бичлэг Бичсэн Ms"X" »

Загас наадуулсны дараа хүн төрсөн ордноосоо хамааран янз бүрийн авир гаргадаг гэнэ.
Хонь “Ёо, сайхан байна шүү ахиад нэг”
Yхэр “Өлсөж байх чинь цаад хоолоо аваад өг дөө”
Ихэр “Зурагтын удирдлага хаана байна?”
Мэлхий “Хоёулаа хэзээ гэрлэх вэ?”
Арслан “Би ёстой мундаг байгаа биз тийм ээ”
Охин “Алив даавуу цус болж уу шалгая”
Жинлүүр “Хэрэв чамд таалагдсан л бол надад ч гэсэн таалагдсан”
Хилэнц “За даа, одоо ч хүлэгийг чинь тайлж болох байхаа гэж санагдаж байна”
Нум “Над руу битгий залгаарай. Би өөрөө залганаа”
Матар “Нэрийнхээ хуудсыг өгчих”
Хумх “Алив хоёулаа одоо хувцасгүйгээр нэг үзэх үү”
Загас ”Ингэхэд чамайг чинь хэн гэлээ
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар:... Welcome to my WORLD ...:

Бичлэг Бичсэн Ms"X" »

Fri(END) Boyfri(END) Girlfri(END) BESTFRI(END) Everything Has An END Except...... Fam(ILY) <= it Has (I LOVE YOU) IF you love your family post this as your status! ♥
... MadE !n мОнГоЛ ...
Хэрэглэгчийн аватар
Ms"X"
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 687
Нэгдсэн: 12-р сар.09.06 9:51 pm
Байршил: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]

Re: ...:Бамбар:... Welcome to my WORLD ...:

Бичлэг Бичсэн Ms"X" »

If you can read this you have a strong mind
7H15 M3554G3 53RV35 7O PR0V3 H0W 0UR M1ND5 C4N D0 4M4Z1NG 7H1NG5! 1MPR3551V3 7H1NG5! 1N 7H3 B3G1NN1NG 17 WA5 H4RD BU7 N0W, 0N 7H15 LIN3 Y0UR M1ND 1S R34D1NG 17 4U70M471C4LLY W17H0U7 3V3N 7H1NK1NG 4B0U7 17, B3 PROUD! 0NLY C34R741N P30PL3 C4N R3AD 7H15. R3 P057 1F U C4N R35D 7H15...

хаха за уншаад байгаарай ... би лав уншчихлаа хэхэ ... :-)
... MadE !n мОнГоЛ ...
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах