.:.Амьдралын ухаан зааж өгөөч.:.

Аз жаргалыг авчрах бяцхан зөвлөгөөнөөс эхлээд асуудал шийдэх хvнд мөч, аав ээжvvдийн тулгамдсан асуудал, vр хvvхдийн хvмvvжил, vл ойлголцол, өмнө тулгарсан асуудал бvхнээ дэлгэж, vзсэн туулсан амьдралын туршлагаа солилцъё.
Аав нарын цуглах PUB
Жирэмслэлт
Хэрэглэгчийн аватар
jag
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Бичлэгүүд: 1027
Нэгдсэн: 12-р сар.20.05 12:18 pm
Байршил: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
Contact:

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн jag »

jag написал:geriin ajlaa ehleed sain hiigeed surchih ,
ahui amidral aj baidlaasaa surdag yumiig zaawal envvgeer haij hvmvvseer zaalgah hereg yu bainaa . . .
Sologiin улаан фэн :l1:
BAMAR
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 9
Нэгдсэн: 7-р сар.10.09 8:36 am

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн BAMAR »

http://www.cekc.mn/family/love/26354 - “Энэ хайр мөн үү?“

Энэ нийтлэлийг бичсэн хүний хэдэн сарын дараах сэтгэгдэлийг сонслоо. Мэдээж бусдаас нээх тусламж гуйгаад явдаг хүн биш л дээ, чин сэтгэлээсээ ханддаг цөөн хүнээсээ бусадтай нь нээх ч дотносоод хамаг юмаа яриад байхааргүй л өвөрмөц араншинтай санагддаг юм. Ингээд түүний ярьсанаас сийрүүлсэнээ хүргэж байна. Ямар ч зүйлээс сургамжтайг нь олж харах нь бидэнд хэзээд хэрэг болдог билээ.

Мэдээж мэргэжлийн бөгөөд сайн сэтгэлзүйчээс бусад жирийн хүмүүс амьдралдаа адилхан л алдаж оноод явж байдаг болохоор үнэн зөв, тохирсон хариултыг танихгүй хүмүүсээс хайгаад олохгүй нь тодорхой. Сэтгэлзүйчид ч гэсэн үнэхээр далдыг хардаг л биш юм бол тухайн хүний урт удаан амьдралынх нь турш дахь бүх детальчилсан кеисүүдийг нарийн мэдэх боломжгүй болохоор өнгөц ойлгож, хөнгөн дүгнэлт өгдөг байж болох талтай юм байнаа. Тиймээс хэн нэгэнд аминчилж ярьж, сэтгэлээ ариусгахад бага наснаасаа эхлүүлсэн үнэнч нөхөрлөлөөр он удаан жил болж шалгагдсан найз нөхөдтэйгөө л бага сага санал солилцож байх хэрэгтэй юм байна шүү. Хэрэв ийм найзууд байхгүй болсон бол шинээр бий болгож, хүнд итгэж сурах нь эрсдэлтэй хэдий ч ололттой зүйл юм байна. Учир нь эсрэг хүйстнүүдийн хоорондоо ойлголцоогүй зүйл, хангаж чадахааргүй хэрэгцээг ижил хүйсний, дотночлон ханддаг, ойглодог хүмүүстэйгээ хуваалцах нь амьдралыг хөнгөрүүлж болзошгүй юм.

Тэгээд ч төгс амьдрал гэж байдаггүй юм байна, юмыг бодитоор хүлээж авдаг ч ирээдүйгээ өөдрөгөөр харах гэж хичээдэг байх нь миний хувьд хангалттай бөгөөд төгс төгөлдөр лүү дөхсөн хэв маяг болохыг мэдэрлээ. Угийн романтик, хийсвэр хүмүүс гэж байдаг, таарч тохирох хүнээ олж авч чадвал азтай л хэрэг. Заавал нэг тогтсон хэв загварт хорвоогийн бүх хүнийг хамруулаад байх нь утгагүй зүйл юм байнаа. Хүний хүсэл шуналд хязгаар байх биш, байгаадаа баярлаж, мянган бэрхшээл, түмэн шалтгийг заавал томруулж төсөөлөхгүйгээр аз жаргалтайгаар яваад байж болох л юм байна гэж бодлоо. Хосын амьдралд хэн хэндээ сэтгэл хангалуун бус байдалд хүрэх нь олон хүчин зүйлсээс шалтгаалдаг юм байна. Бидний хувьд гэвэл:

1. Анхнаасаа 2 талаасаа хүчтэй татагдаж, учиргүй таалагдсанаа гайхалцаж байж нийлээгүй.

Яахав хэн хэндээ жирийн байдлаар хандаж байгаад энэ нь сүүлдээ дассан сэтгэл үүсгэсэн байж болох талтай. Дүрэлзсэн гал халуун хайраар анхнаасаа хайрлалцсан бол өдийд ийм олон жилийн хамтын амьдралын бүх шалгуурыг давж чадахгүй, өмнөх хэт сайхан байсан цаг мөчөө үгүйлээд бүр л их зовлон амсаж, эргэж олдохын аргагүй хүчтэй дурлалаа удаан хадгалж чадаагүй зарим хүмүүс шиг салалтаар төгсөх байсан болов уу. Олон төсөөллүүдийн бас л нэг хувилбар нь л юм даа. Байгаагаасаа илүү дордуулж болох байсан гэж бодож сурах нь амьдралын сайн сайханд хөтлөх бас нэгэн гарц юм уу даа.

2. Хэн хэн нь сургууль соёлоо ч төгсөөгүй, хорь ч хүрээгүй байхдаа, амьдралын талаарх бүрэн бус төсөөлөлтэйгээр тэс өөр ертөнц хүлээж авч байсан нь тухайн үедээ бол зоригтой бөгөөд тэнэг алхам байсан нь тодорхой байгаа юм. Гэхдээ давж чадсан байна гэдэг нь ололттой юм даа гэж дүгнэлээ.

3. Хуучны Монгол сэтгэхүйгээр эмэгтэй нь гэр орны бүх ажлыг хийх ёстой хэмээн аль аль талдаа тулгагдсанаас болоод нэг хүний орлогоор амьдрах боломжгүй шинэ нөхцөл байдалд дасан зохицох нь хэн хэнд нь асуудал үүсгэсэн. Эмэгтэй нь хэт завгүй, цаг наргүй ажиллаж, ар гэртээ ирлээ ч ахиад л дараагийн ажил нь дөнгөж эхэлж байдаг нь нөхөртэйгөө нялуурч суух боломжыг нь хааж, хажуудахаа хүссэнээр нь анхаарч, эрхлэх нь бага байсан. Хэт залуу байснаас болоод хөгшин хүмүүс шигээр хүн халамжлах хэмжээнд сэтгэх чадвар дадал суух болоогүй, хүний хань хүүхдийн эцэг эх болох талаар ямар ч ойлголт байхгүй, огт туршлагагүй байхдаа хүсээгүй амьдралд эрт хөл тавьцгааснаас болж муудалцах шалтаг хааяа гаргадаг байж гэж бодогдож байна.

Гэхдээ эмэгтэйгийнх нь хувьд чадлаараа биеэ даах ёстойг нь эрт ухааруулж суурийг нь сайн тавьсан байсан нь их хэрэг болсон байж магадгүй. Гэртээ тогтмол эрт очиж, хоолоо бэлтгэж, гэрээ цэвэрхэн байлгаж, нөхрийнхөө хувцсыг асуудалгүй угаадаг, хоол ундаа үргэлж эмэгтэй нь цуглуулж, бүх ар талаа даадаг байсан. Хааяа нэгхэн оройтоход нь нөхөр нь шөнө орой болтол хөргөгчнөөсөө бэлэн юм олж идэхгүйгээр, халуун хоол хийж өгөхийг нь хүлээн хоол ундгүй хүлээгээд сууж байдаг, эхнэрээс болж хоол оройтлоо гэж ойлгох хэмжээнд хүртэлээ аль аль нь төөрөгдсөн бодолтой явсан нь том алдаа байсан ба үүнийгээ тухайн үедээ мэдээгүй. Гэхдээ гадуур хооллолт гэж мэддэггүй, сураагүй, бас гэр амьтай байсан нь эрэгтэй хүний хувьд ховор зан чанарт тооцогдох магадлалтай.

Эхнэрт гараад гэнэтийн их завтай, гомдоллочихоор үе тэнгийн хүнтэй болсон нөхөрт нь илүү дутуу юм хүсч, гиеүүрэх боломж олдсон нь дэмий балай юм бодож, хардаж зовоож, амьдралаас хол тасарсан кино үзэж, кинон дээрх хөөрхөн хүүхний амьдрал гэгдэх дурласан харцаараа эрчүүдийг уярааж, ширтэж үзүүлэхээс өөр хийх ажилгүй, асуудалгүй байгаа мэт хийсвэр ойлголт төрүүлж, улмаар киног нь ч үзэж амжаагүй, хөлсөө дуслуулан хүнд хүчир болгоныг үүрч дүүрч яваа эхнэртээ бодит бус шаардлага тавьж, биелэгдэхгүй нь тодорхой болмогц гадуур өөр завтай хүмүүсээс үүнийгээ нөхөх гэж оролдсоноор хана мөргөөд дуусахад хүрсэн байна. Одоогийн өндөрлөгөөс эргээд харвал аль аль нь л жаахан бөгөөд гэнэн мангарын туйл байждээ хэмээн өхөөрдөнгүй бодохор хүргэж байна.

Үүнд анхнаасаа бие хүн болж төлөвшиж амжаагүй, тусдаа гарах чадваргүйгээс аль аль талынхаа эцэг эхийнхээр эхэндээ дамжиж бие сэтгэлээрээ хаагдмал, боогдмол орчинд байж байгаад халаасны өрөөнд шилжин гэнэтийн их эрх чөлөө олгогдсон гэх мэт хурдацтай өөрчлөлтүүд нь том нөлөө үзүүлсэн бололтой.

Гэр орны хүмүүжил нь аль аль талдаа ээж нарын золиос, зүтгэл, дайчин чанар дээр тулгуурласан байсан ба эцэг эхүүд нь хүртэл энэ байдлаасаа болж хөгширсөн хойноо ч шийдвэрлэж чадаагүй асуудлууд ихтэй байдаг нь ажиглагдсан. Аав нар хувийн амьдралдаа үүрэг, оролцоо багатайгаас ээж нарын бухимдлыг төрүүлдэг, хүү нараа хүний охинд тус нэмэртэй, халамжтай болгож өсгөх тал дээр дутуу анхаарсан, охиддоо маш их өндөр шаардлага тавьж бүхнийг чаддаг, хийдэг болгох гэж хичээсэн нь дутуугаа нөхөлцөж, нэг нэгнээ түшиж амьдрах ёстой хорвоогийн жамыг зөрчиж, эр хүнийг амьдралдаа ямар рольтойгоор оролцох ёстойг үл ойлгон, эрчүүдийг тээршаах, ганцаараа биеэ дааж амьдрах чадамжтай болгох нөхцөл бүрэлдүүлсэнийг эртхэн мэдсэн нь хамгийн том ололт байлаа.

4. Хэдхэн жилийн дараа эцэг эхээсээ холдож, гадаадад тусдаа амьдарсан нь нэг талаар өөр амьдрал байдгийг мэдрүүлж, эр хүнд хариуцлага ноогдуулж, хуваарьлалтыг нь тэнцвэржүүлж сурахад их хэрэг болсон. Нөгөө талаар зөвхөн эцэг эхийнх шиг, зөвхөн Монголын мянга мянган айл өрхүүд шиг санхүүгийн болон харилцааны зохицуулалтаа төгс бус хувилбараар сүргийн инстинктээрээ даган дуурайх албагүйг мэдэрцгээсэн.

Энэ нь мэдээж завтай бөгөөд эхнэрээсээ бүх талаараа хараат байж ирсэн эрэгчингүүдийн хувьд хүлээн зөвшөөрөхөд анхандаа хэцүү байж болох ч аяндаа эрх мэдэл, хүч чадлын амтанд ороод ирэхээр хожуу ч гэсэн хүн өөрчлөгдөх талтай. Эмэгтэй нь ч гэсэн нас нэмэгдэхийн хэрээр хослон амьдрахын жамыг ухаарч, чадварлаг, дайчин Монгол бүсгүйчүүд шигээ зөвхөн нөхөртэй юм шиг харагдах хэрэгцээний төлөө биш, хүний хайр халамжинд уяран жаргахын үр дүнг хүсэмжилж эхэлсэн байна.

Гэхдээ үүнд хүний ухааны цараа маш их нөлөөтэй санагдсан. Юм үзээгүй байж байгаад гэнэт мөнгөтэй, чадалтай, залуу сайхнаараа бахдаж чадахаар болж ирэх үед нь хөндлөнгийн асуудлууд босоход ухаан муутай хүн бол тэнэгтээд, тэр чигээрээ ч уруудаж болох талтай. Хажуудах нь энэ үед онцгой анхаарч, зөв залж явах үүрэгтэй юм байнаа гэж дүгнэлээ. Бидний кеис дээр бол тарчиг байж байгаад тансаг амьдралын сэжүүр гармагц буруу зарцуулалт, зүй бус хүсэл сонирхлын шинж тэмдэг эхэндээ үзэгдсэн боловч бие биенээ таньж, зөв цэгт нь татаж авч чадсан нь олзуурхууштай байлаа.

Ялангуяа гадаад, дотооддоо боловсрол эзэмшээд, гайгүй ажил төрөл хийгээд, хүмүүсийн хүндлэл, анхаарал татаад ирэх үед нь хөндлөнгийн бэлэн юм хайгчид заавал гарч ирэх нь тодорхой байдаг юм байна. Худлаа ч байсан ховын чанартай зүйлсээр хутгах гэж оролдох нь ойрын хүрээллээс нь хүртэл гарч ирдэг нь хэцүү ч ийм л үед хэн хэндээ итгэл алдахгүй, аль болохоор юмыг эерэгээр хүлээн авч боломжит байдлаар зөв ойлголцож сурах нь зүйтэй юм байна.

Яг юу тохиолдсоныг нь нэг бүрчлэн санах хэцүү ч ганц нэгээс нь дурьдвал: зүгээр л туслая дэмжие гэсэн сайн санааг нь ядарсан хүний сул талыг ашиглаж, цаанаа өөр бодолтойгоор спонсорлое гэлээ гэх мэтчилэн сайн найзууд нь хүртэл нөхрийг нь эхнэрт нь муухайгаар тайлбарлаад явж байгаа нь таагүй санагдсан. Нөхөр нь ч гэсэн жинхэнээсээ эвгүй бодол тээсэн ч бай, заавал түүнийг нь хүн болгон мэдээд байх албагүй, ялангуяа сэтгэлдээ хар хорын бодол тээх ёсгүй хамт байгаа хань ижил нь хүртэл нь үүнд оролцох эрхгүй. Хүн болгонд зүггүй бодол, адын шунал байдаг ч ухаант хүн бол хэзээ ч түүнийгээ ил гаргахгүй байхад л суралцах ёстой гэж үзэж байна.

5. Хосын амьдрал дахь хардалтын асуудал. Хэрэв та ядаж жаахан ч гэсэн дурласан л бол харамлах сэтгэлээ нууцлаад ч нэмэргүй, хааяа ч болов сэтгэл дотор чинь жоохон мэдрэгдэх л юм байна. Энэ нь нөгөө хүндээ халтайгаар илрэхгүй зүгээр л оройтоход нь элдэв муу юманд өртчихгүй байгаа гэх мэтийн жижиг сажиг хамгаалалтын шинж чанартай л сэтгэл байж болохын. Хэт хардалт бол өөртөө ч, хажуудахдаа ч итгэхгүй байгаагийн л шинж байх. Хэрэв өөртөө итгэлтэй, нөгөө хүнгүйгээр ч өөрийгөө аваад явчих чадвартай, заавал бусдаас сэтгэл санаа, санхүүгээр хэр хараат биш болчихвол заавал тэгж бусдын хувийн хүсэл хэрэгцээг нь боогдуулах хэмжээнд хүртэлээ доошоо орохгүй байж болох байх гэж бодлоо. Энэ нь тэр үхэж хатталаа ухаангүй дурлалцдаг, залуухан гэнэн багын хэврэг хайраас өөр, ухаалаг урт настай амьдрал бэлэглэж чадах юм байнаа гэж бодлоо.

6. Бэлэгний тал дээр. Монголчуудаа муулах гээгүй ч зарим баян орныхон ийм аймаар үргүй зарцуулалт, өлөн хүний шунал ихтэй занг тэвчдэггүй нь ажиглагдсан. Бусад улсуудаар нэлээн явж үзлээ, яг гадаад байдлаараа орлогоо олдог урлагийнхан, загварынхан л гэхээс дундаж давхрагынхан нь гоёх, чимэх тал дээр ач холбогдол өгөхгүй л юм. Бас дээр нь шижин, харшил, астманы төрлийн бүх зүйлсээс зайлсхийдэгийг бодолцоод шоколад, үнэртэн, цэцэг ургамлаас хол байдаг нь гол гол бэлэгний сонголтыг дахин бодоход хүргэдэг бололтой. Тэгээд ч аль нэг тал нь тарчигдуу, зожигдуу байснаас болоод одоо ч баяр ёслол тэмдэглэдэггүй, бэлэг сэлт солилцдоггүй хүмүүс байдаг ч ийм ялгаанаас болж хэт уусалгүй, хааяа ч болов хүссэнээ хэлж, бодлоо солилцдог болж сурах нь зүйтэй санагдсан. ялангуяа эмэгтэйчүүд хэт өөрийгөө барьж, золиолсолоход бэлэн байж болохгүй.

Бусдад сэтгэл гаргах нь зөв ч өөрийгөө гутрааж, сэтгэлийг нь ойлгохгүй байгаад гомдоллох нь бүр ч буруу тийш нь залдаг талтай тул тодорхой хүрээнд хүссэнээ хийж, өөрийн гэсэн орон зайг бий болгож, тулгаж сурах, эсрэг талд түүнийг нь хүлээн зөвшөөрч, ханийгаа баярлаж байгааг, аз жаргалтай байгааг нь харсанаар хосын амьдрал таашаал өгөхүйц шинэ шатанд гарч болохыг ухаарах нь зүйтэй санагдсан.

7. Хол байх, тусдаа амьдрах нь богино хугацаанд хямралыг гэтлэхэд дэмтэй л санагдлаа. Дэргэдээ удаан байхаар хүн байгаа юмаа үнэлээ байдаг. Эр нь ч тэр, эм нь ч тэр, хичнээн асуудалгүй сайхан байлаа ч тэр тусмаа уйдацгаах үе тохиолддог л юм байна. Энэ үедээ тусдаа амьдраад юу юуг нь үгүйлж байна, нэг нэгэнгүйгээр амьдрах нь ямар байна гэдгээ анзаарвал зүгээр юм шиг. Хүслээрээ түр холдоно гэхээр хачин л санагддаг юм билээ, хүмүүс бол боломжгүйн эрхэнд хамт байдаг, эсвэл хамт байж чаддаггүй. Тэгэхээр боломж гэж юмаар үргэжлж хангагдсан байдаг нь хүнд их муу зан сургаж, байгаагаа үнэлэхгүй, байх ёстой л зүйл шиг хүлээж авдаг болдог юм шиг.

8. Санхүүгийн тал дээр төвшин ойролцоо, мөнгөний талаарх ойлголт нь төстэй хүнтэй анхнаасаа шууд учирчихдаг бол үнэхээр л үлгэрийн юм шиг асуудал багатай амьдрах байх л даа. Бидний хувьд асар зөрүүтэй байдлаас эхэлсэн, одоо ч энэ тал дээр санал зөрөлдөх юм гарсаар л байдаг. Өссөн орчинд маань учиргүй их өр ширтэй, байнга л өвчин зовлон, үхэл хагацал тохиолдоод явдаг улсууд харьцангүй цөөн байсан ч юм уу, эсвэл тийм хүмүүсээс нь зайгаа хэр хэмжээнд барих, хэдийд нь яаж туслахаа эцэг эх маань гайгүй мэддэг байснаас ч болсон юм уу, ямартай ч хүмүүс эцэг эхэд маань ам сайтай, их хүндэлдэг нь мэдрэгддэг байсан нь үр хүүхэд бидний ирээдүйд ч сайн нөлөөтэй байдаг л даа. Нөхрийн маань талд харин үнэхээр л туслахаас аргагүй өөрсдийнхөө өөдгүйгээс болоод байдаг хэцүүхэн хүмүүс олон байдаг шиг байгаа юм. Ойрынх нь хүмүүс ч гэсэн туслаад ч тус ойлгохгүй, дэмжээд дэмжээд дээшээ явахгүй нөхрийг маань үнэн залхаацан улсууд хэд хэд бий. Яг цусан төрлийн ойрынх нь төрсөн ах дүү нар дотроос бидэнд өр ширгүй, нэмж нэхэхгүй байгаа хүн одоо ганц ч үлдсэнгүй. Тооных нь олноос болоод заримдаа ээлжилж туслахаас аргагүй байдаг ч нэгэнд нь тусласныг сонсоод барьцаад биднийг улам хүндрүүлээд байдаг нь одоо ч шийдэгдэхгүй асуудал хэвээрээ. Бага дээр нь хүний гар харахгүйгээр, бэлэнчлүүлэхгүйгээр сургаад явж болдгүймүү гээд хааяа ундууцдаг ч бид ардаа 10-аад хүнийг нэмж чирсээр л явна. Гэхдээ нөхөр маань ч гайгүй ойлгодог болж гэр бүл гэсэн ухагдахууныг шинээр ойлгож, хэрэндээ хичээж л эхэлсэн. Учиргүй ил далдаар, нуугаад ч хамаагүй худлаа хэлж таних танихгүй хүмүүст надаас тонож зөөгөөд байх нь эрс багассан. Би ч гэсэн хэнд зориулж, яах гэж хэдийг өгөх гээд байгааг нь хянах хэмжээнд хүртэлээ ухаан суусан.

9. Хамаатан садны асуудал. Манай монголын маань л нэг эмгэнэл ч гэх үү, сайхан тал ч гэх үү, арай чадалтай аргаа олж яваа нь бусдыгаа харж үзэж, чирж гулдарч амьдрах естой бичигдээгүй хуулийн дагуу л залуу насаа ачаалал ихтэйхэн өнгөрөөж байна даа. Энэ олон хүмүүсийн проблемыг шийдэхийн хажуугаар өөрсдийгөө ч гаргуунд нь гаргаж хаячихалгүй шиг, толгойгоо цэнэглээд, биеэ дайчлаад өөрсдийн хүч хөдөлмөрөөр нэлээн хэдэн хүнийг тэжээгээд яваа нь зөвөөр харвал дажгүй л санагддаг. Хичээгээд хичээгээд заримдаа урам хугалах онцгүй хүмүүст тусламж маань хий зарцуулагдахад уур хүрэх үе их ч энэ бүхнийг хаяад хар амиа хичээгээд хаачих ч юм билээ. Ганцаараа сайхан байж байж байгаад барууныхан шиг насны бөгсөнд наашаа гэх хүнгүй оршуулгын зардалдаа хүртэл санаа тавьж амьдрах нь аль талаас нь тайлбарлахаас хамаараад зөв буруу аль нь байж болно. Гол ар тал нь асуудалгүй баталгаатай, найдаж, горьдох найдвартай ах дүүтэй, авгай нөхөртэй үед л хүн тэнэг тэнэг юм хийх дуртай, тэрүүндээ ч харамсдаггүй, гэмшдэггүй, өөр хүнд асуудлаа үүрүүлчихээд л сайхан исгэрч явдаг л юм байна гэдгийг сайн ойлголоо.

Ах дүүсээрээ нийлж тэнэгтэх, ахиад бас проблем нь дуусдаггүй looser-үүд шавуулахыг нь болиулахын тулд адилхан өрөвдүүлэхээр хүнд байдалд орж, өвчин хавдараараа гайхуулж, өөрийгөө хэт өөрчлөхийг хүсэхгүй байгаагаас хойш хэрэлдэхдээ хэрэлдээд, үзэлцэхдээ үзэлцээд явж л байхаас. Нэг үеэ бодвол бага сага юм ойлгоод, жаахан өөрчлөгдөж л байгаа, гэхдээ л зальтай хүмүүст хууртдаг хэвээрээ. Аминдаа Монголчуудгүй шахуу газар амьдарч үзлээ, яаж ийгээд л хулхидуулчихна, шинэ ирсэн хүмүүст зээлийн гар утас, нөүтбүүк аваад өгцөн, зээлийн карт, байрных нь түрээсийн батлан даагч болцон л сууж байдаг. билл нь бидний нэр дээр ирээд сандаргах үе гараад л байдаг. Авчирсан ах дүү нар нь бас өөрсдийгөө аваад явж чадахгүй байж, ахиад л цаанаа өөр хүмүүст тонуулаад л бидэнд давхар дараа болоод явдаг байсныг нь харин болиулах гэж нэлээн оролдсон. Муудалцахдаа муудалцаад л тус даахгүй, сэтгэл ойлгохгүй нөхдүүдийг нь жийхээ хүрвэл жийчихээд л жирийлгээд байхад ядах юм ч алга. Яалт ч гүй сууцын болохоро харин нөхрийгөө ухаажих болов уу, ирээдүйгээсээ хумслахаа больж, алсаа боддог болох болов уу гэж их ч харлаа. Ийм хүн нэгэнт өөрөө өөрчлөгдөж чадахгүй, хүсэхгүй байгаагаас хойш, горьдлого тээж өөрийгөө зовоолгүй, дасан зохицоод, эвтэйхэн ирээдүйдээ чиглэсэн зүйлд адилхан худлаа хэлж хуримлал үүсгээд нууж хаагаад явдаг болохоос л гэсэн шийдэл олж байна. Зөв буруу эсэхийг нь цаг хугацаа л харуулах байх.

10. Бие даах тал дээр 18 наснаасаа хойш ажилгүй орлогогүй сууж үзсэнгүй. Жаахан гэртээ хэвтэж, хүнээс хараат байгаад, нөхөртөө найдаад өлсөөд суугаад байдаг ч юм билүү гэж бодогдсон ч чадахгүй л яваад байна. Угийн зүгээр сууж чаддаггүйн гай. Үүндээ дүгнэлт хийж байгаа. Би ч гэсэн найдах хүнтэй болчихвол тэнэг тэнэг юм их хийх нөхөр байх, тэр үед маань харин нөхөр гуай над шиг ингээд аз жаргалаа золин барин даваад гарч чадах болов уу. Ирээдүйдээ санаа зовохгүй байя гээд ч чадахгүй юм. Итгэл найдвар төрүүлэхүйц, гэр бүлээ аваад явчих чадвартай эрчүүдийн маань тоо эмэгтэйчүүдээсээ 6-8 дахин бага байна гэж ирээд л Монголд чинь их цуурах юм. Охидууд нь эрчүүдээ эргүүлдэг болцоныг нь харахаар үнэний хувь байгаа юм болов уу л гэсэн бодол тээж явна даа.

Гэх мэтээр дуусашгүй олон зүйлс анзаарсаар байгаа бөгөөд төстэй юм тохиолдсон хүмүүст нь илүү ойр тусах байхаа. Иймэрхүү зүйлсийг гайхуулах гэж, өрөвдүүлэх гэж, зөвлүүлэх гэж ч биш зүгээр л хэн нэгэнд нь нэмэр болох юм байвал ялгаад авчихаасай гэсэн үүднээс дурьдлаа. Баярлалаа. Монголын мянга мянган залуу хосуудын амьдралын туршлага, зөвлөгөөний сан хойшид ч гэсэн улам баяжиж, бидэнд өгөөжөө өгч явах болтугай. Төгс төгөлдөрийн төлөө тэмүүлэхээ зогсоосон энгийн нэгнээс. Хүн заавал нийтлэг байдлаар дурлалцах, хайрлалцах албагүй, гол нь хүлээн зөвшөөрөгдөх, өөрт нь тохиромжтой санагдах тийм хүрээлэлдээ л дасан зохицож сурах нь хялбар юм байнаа гэж ойлголоо.
Хэрэглэгчийн аватар
khaliunaa_ta
Гишvvн
Бичлэгүүд: 503
Нэгдсэн: 4-р сар.17.03 5:22 pm
Байршил: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн khaliunaa_ta »

art of living-д яваач
crybaby
Хэрэглэгчийн аватар
lovefool
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Бичлэгүүд: 41
Нэгдсэн: 12-р сар.01.06 6:36 pm
Байршил: where i wonder where is it

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн lovefool »

Saint_Armada написал:бурхан хүчтэй хүнийг улам дээрээс нь дардаг юм шиг......хүчтэй хүмүүсийг "чи тийм хүчтэй юм бол,энэ шалгуурыг давж амжих уу?" гэсэн маягтай сорьдог юм шиг ....... арчаагүй амьтдыг бурхан тоодоггүй
huchtei humuus dandaa ihiig ermelzej ihiig setgej ihenhdee risk sain avdag bolhoor... magadgui amidrald yag l tiim bh yostoi ih yum hiij buteej urgelj oodrog saad berhsheeliig shantralgui davan tuulj... yag tiim humuus amidrah tusamaa l ulam tom yumtai taardag chinii zov. yum dandaa oorchlogdoj bdag... ter buhnees hun yu olj avch bn gdg l amidarliin turshlaga bh.
bas ter zarim humuus oorchlogdson ch yu ch uhaarku neg gazraa duusdag taltai shuu... uitgartai.
Hairla.
Хэрэглэгчийн аватар
lovefool
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Бичлэгүүд: 41
Нэгдсэн: 12-р сар.01.06 6:36 pm
Байршил: where i wonder where is it

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн lovefool »

erhiig surhaar berhiig sur :wd: tgd l yavj bhad ooriin gsn bodoltoi amidrald hen negen hun bolno doo.. medeej amidral ooroo bidend bugdiig surgaad ogno. love your life then your life will love you. PEACE
Hairla.
Хэрэглэгчийн аватар
only nara
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 167
Нэгдсэн: 10-р сар.31.04 2:16 am
Байршил: yag chinii ard zogsood chamaig ajij bn
Contact:

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн only nara »

+1
Хэрэглэгчийн аватар
LESTAT!!!
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Бичлэгүүд: 1192
Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Байршил: Хөтөл
Contact:

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн LESTAT!!! »

Saint_Armada написал:Өөрсдийн амьдралын туршлагаас цагаан будаа идүүлээч :imhappy:

Өөрийхөө тухай ярих нь сайн зүйлд хүрэх нь ховор юм шиг байгаан.Өөрийхөө тухай ярьвал нэг бол магтах,эсвэл муулах болдог.Онгироо зан,гутранги үзэл надад юу ч өгөхгүй.


За тэгээд хичээлээ заагаад байгаарай ах эгч нараа
Яг юу сурмаар байна? аая тэгэхгүй юу. :razz:
Гэхдээ битгий итгээрэй...
Хэрэглэгчийн аватар
tiktak
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 75
Нэгдсэн: 3-р сар.28.08 7:21 pm

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн tiktak »

Минийхээр амьдралын ухаан харилцаанаас эхлэнэ.

Өөрийгөө зөв илэрхийлж, зөв ярьж сурах нь минийхээр хамгийн чухал. Хүн бол найрсаг амьтан, ганцаар их нэг бдаггүй, гэр бүл, ажил, сургууль, найз нөхөдтэй гээл үргэлжийн харилцаанд бдаг. Тэгхээр өөрийгөө бусдад зөв илэрхийлж сураад, бусдын илэрхийлэлийг зөв хүлээн авч сурах хэрэгтэй.
Харц, нүүр царайны хувирал, биеэ авч явах бдал, хэлэх үгийн сонголт гэх мэт нь биднийг илтгэж бдаг.
Мөн өөртөө итгэж ямар нэгэн юм болоход эсрэгээн биш эерэгээр хандаж сурах.
Жишээ авахгүй бол ойлгомжтой тайлбарлаж чадахгүй бололтой.

Ж нь ямар нэгэн таагүй юм болоход:
"Өө чи мангар мал аа, ингээд бхдаа яадын" гэхийн оронд,
"Өөрөөр хийж болох блаа" гэвэл илүү үр дүнтэй бдаг шиг санагддын. Асуулт болгож чадвал бүрч сайн "Өөрөөр арга бсангүй гэж үү" г м. Тэгээл нөгөө талд "өөрийгөө тайлбарлах боломж өгөх" ингэхэд тэр чамд яагаад ийм юм болсныг тайлбарлаж эхлэдэг. Учиргүй шүүж эхлэлгүй юу болсныг тэвчээртэй сонсох нь үргэлж давуу тал авчирдаг.

За тэгээл "Өө чи мангар мал" энэ тэр гэх нь эсрэг сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд нэгэн ёсны дайралт довтлол бөгөөд ийм дайралт зөвхөн хоёр гарцтай. 1 дэх нь хариу дайралт, нөгөөдөх нь хориглолт буюу өөрийгөө хамгаалж эхэлдэг. Ингээл үл ойлголцол, гомдол, уур хор шар гэх мэт эхлэл болно тэгээл хэрүүл гарна, Жинхэнэ дайн шиг л... ККК

Харин "өөрөөр хийж болох блаа" гэвэл энэ нь
"Яаж хийвэл дээр бсан гэж" гэсэн дараагийн "асуулт" руу ордог.
Үүний дараа хялбарханаар "дүгнэлт" рүү ордог юм. Дүгнэлт бол хэлэлцээ, хоёр талын харилцан зөвшилцөө болохоор асуудлын талаар үргэлжлүүлэн тайвнаар буруу зөвийг шүүж ярилцах бололцоо олгоно.

Сайн дүгнэлтийн эхлэл нь "аливаа юманд заавал хоёр тал байдгыг санах", сайн бгаа газар муу заавал бна. Хүн алддаг, алдах ёстой юм, тэгж бж түүнээсээ сурдийн. Алдахгүй гээд өөрийгөө хорих нь юу юм бэ зүгээр алдаснаа давтахгүй л бх хэрэгтэй.
Дүгнэлт хийхэд яарах огтхон ч хэрэггүй. Ер нь тэгээд цаг хугацаа юуг яаж хийхийг өөрөө заагаад өгчих бх.

Харин хэн нэгэн чам руу дайрах юм бол бдлаас шалтгаалж хориглож болно бас дайрч болно, хэрэгтэй бол бдлыг эргүүлж асуулт руу орж бас болно. Жнь

"Ингэж хэлэх огтхон ч хэрэггүй блаа, минийхээр бол..." гээл "өөрийгөө тайлбарлах" цаг болон бололцоо гаргаж болно.
Хувь хүнийг шүүмжлэж огт хэрэггүй, харин бдлыг шүүмжлэх хэрэгтэй. Чи мангар мал гэхийн оронд "Шал онцгүй юм болж, тээ" гэх мэт.

Зөв газар зөв дуугарах хэрэгтэй, чадахгүй бол дуугүй бж бас сур. Ам нээсэнгүй гээд бүтэж үхэхгүй лав юм даг.
Сүүлийн удаа tiktak 3-р сар.21.11 9:33 pm-д засварласан, нийт 3 удаа засварласан.
Би Монгол бүсгүй
Хэрэглэгчийн аватар
ПИНОККИО
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4109
Нэгдсэн: 6-р сар.20.10 10:21 pm

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн ПИНОККИО »

tiktak, гоё зөвөлгөө байна шүү.
WHERE IS MY HERO?
Хэрэглэгчийн аватар
jag
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Бичлэгүүд: 1027
Нэгдсэн: 12-р сар.20.05 12:18 pm
Байршил: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
Contact:

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн jag »

heregtei zvil baina shvv . . .
Sologiin улаан фэн :l1:
Хэрэглэгчийн аватар
Дэлгэр
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 2915
Нэгдсэн: 11-р сар.11.09 5:21 pm
Байршил: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн Дэлгэр »

noyontuulai написал:Гартайгаа найзалсан цаг мөчөө марталгүй санаж яваарай.
:wahaha: :wahaha:
Бүх эрэгтэйчүүд энэ үеэ мартахгүй ээ гэсэн. :haha:
Нэг л өдрийн наран...
Ezekiel
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2190
Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн Ezekiel »

:?
Жингийн цуваа явж л байдаг...
Хэрэглэгчийн аватар
Дэлгэр
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 2915
Нэгдсэн: 11-р сар.11.09 5:21 pm
Байршил: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн Дэлгэр »

Киел мартана гэж үү? :]
Нэг л өдрийн наран...
Ezekiel
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2190
Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн Ezekiel »

энд одоо сексийн ухаан зааж эхлэхнүү дээ... :|
Жингийн цуваа явж л байдаг...
Хэрэглэгчийн аватар
todko
Гишvvн
Бичлэгүүд: 1854
Нэгдсэн: 4-р сар.05.05 9:05 pm
Contact:

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн todko »

заримдаа боддог юм ... тэр үед ямар тэнэг байсан юм бэ !
хэрвээ өнгөрсөнрүү буцаж болдог бол ухаарч амжаагүй залуу насандаа хийж байсан алдаагаа засахсан гэж

нээх алдчихсандаа ч биш л дээ, зүгээр л үнэхээр илүү дээр байх байсан байх..
ер нь амьдралын ухаан гэдэг чинь их л сүрхий хэрэгтэй зүйл юм шиг байгаам
Хэрэглэгчийн аватар
Дэлгэр
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 2915
Нэгдсэн: 11-р сар.11.09 5:21 pm
Байршил: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн Дэлгэр »

Намайг 4 жилийн өмнө буцаагаад аваачиж өгөөч...
Нэг л өдрийн наран...
Хэрэглэгчийн аватар
tiktak
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 75
Нэгдсэн: 3-р сар.28.08 7:21 pm

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн tiktak »

todko написал:заримдаа боддог юм ... тэр үед ямар тэнэг байсан юм бэ !
хэрвээ өнгөрсөнрүү буцаж болдог бол ухаарч амжаагүй залуу насандаа хийж байсан алдаагаа засахсан гэж

нээх алдчихсандаа ч биш л дээ, зүгээр л үнэхээр илүү дээр байх байсан байх..
ер нь амьдралын ухаан гэдэг чинь их л сүрхий хэрэгтэй зүйл юм шиг байгаам

Тэр засах гээд бгаа алдааг тэр үед хийгээгүй бол чи өнөөдөр шал өөр хүн бх гэж боддохгүй бна уу?
Би Монгол бүсгүй
mglhuu
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 197
Нэгдсэн: 1-р сар.26.11 1:58 pm

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн mglhuu »

.
Сүүлийн удаа mglhuu 7-р сар.01.11 4:09 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
jag
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Бичлэгүүд: 1027
Нэгдсэн: 12-р сар.20.05 12:18 pm
Байршил: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
Contact:

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн jag »

Дэлгэр написал:
noyontuulai написал:Гартайгаа найзалсан цаг мөчөө марталгүй санаж яваарай.
:wahaha: :wahaha:
Бүх эрэгтэйчүүд энэ үеэ мартахгүй ээ гэсэн. :haha:
peeee chi ter odriig sanadag , bas temdgeldeg l gej bitii heleerei dee
Sologiin улаан фэн :l1:
Ezekiel
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2190
Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн Ezekiel »

:haha:
Жингийн цуваа явж л байдаг...
Хэрэглэгчийн аватар
P.S
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 920
Нэгдсэн: 12-р сар.22.06 12:39 am
Байршил: Темер замын ууган оршин суугч

Re: .:.Амьдралын ухаан зааж өгөөч.:.

Бичлэг Бичсэн P.S »

neg mundag surgaalaasaa aildaach
Зүгээр хүн
Хэрэглэгчийн аватар
bilguun_kojp
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 489
Нэгдсэн: 4-р сар.30.08 9:12 am
Байршил: I love Trey songz!!!!!

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн bilguun_kojp »

mendoukusaina написал:burhan hund saad berhsheel zowlon uchruuldag n
zowooj tarchlaah gej bish
teriigeer damjuulj bolohgui bga zan chanar aash aranshin uzel bodliig n uurchluhiin tuld bdag geseen.

tiim bolhoor yaamr negen zuil deer asuudal tulgarwal enuugeer bi uuriiguu yaja zasaj zalruulah heregtei we gej bodoj bolhiim.
bi ch basa sanal niilj bn. gehde hun gedeg chini aldaj onoj genddeg tugs tuguldur bus amitan shu de tiim bolhoor bas joohon uur ch baih taltai yumu da
FdayNextFdayAfterNextFday
Хэрэглэгчийн аватар
bilguun_kojp
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 489
Нэгдсэн: 4-р сар.30.08 9:12 am
Байршил: I love Trey songz!!!!!

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн bilguun_kojp »

nirvan написал:Амьдар ухаантай болохын тулд өөрийн гэсэн бодолтой болох хэрэгтэй. Өөрийн гэсэн бодолтой болохын тулд ном унших хэрэгтэй. Түүх, Гүн ухаан, Эдийн засаг, Уран зохиол гээд л ном ертөнцийг харах цонх.
ном унших ч үнэхээр зөв зөвлөмж гэж бодож байна. ямар ч номыг уншсаны дараа тухайн хүнд тэр номноос ямар нэгэн дүгнэлтийг хийж байдаг.
FdayNextFdayAfterNextFday
Хэрэглэгчийн аватар
bilguun_kojp
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 489
Нэгдсэн: 4-р сар.30.08 9:12 am
Байршил: I love Trey songz!!!!!

Re: Амьдралын ухаан зааж өгөөч

Бичлэг Бичсэн bilguun_kojp »

lovefool написал:
Saint_Armada написал:бурхан хүчтэй хүнийг улам дээрээс нь дардаг юм шиг......хүчтэй хүмүүсийг "чи тийм хүчтэй юм бол,энэ шалгуурыг давж амжих уу?" гэсэн маягтай сорьдог юм шиг ....... арчаагүй амьтдыг бурхан тоодоггүй
huchtei humuus dandaa ihiig ermelzej ihiig setgej ihenhdee risk sain avdag bolhoor... magadgui amidrald yag l tiim bh yostoi ih yum hiij buteej urgelj oodrog saad berhsheeliig shantralgui davan tuulj... yag tiim humuus amidrah tusamaa l ulam tom yumtai taardag chinii zov. yum dandaa oorchlogdoj bdag... ter buhnees hun yu olj avch bn gdg l amidarliin turshlaga bh.
bas ter zarim humuus oorchlogdson ch yu ch uhaarku neg gazraa duusdag taltai shuu... uitgartai.
харин тиймээ их сайхан хэлжээ... хорвоогийн нэгэн хүмүүний амьдралаа гэж...
FdayNextFdayAfterNextFday
Хэрэглэгчийн аватар
YesYesYes01
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2006
Нэгдсэн: 6-р сар.20.12 6:27 am

Re: .:.Амьдралын ухаан зааж өгөөч.:.

Бичлэг Бичсэн YesYesYes01 »

Za zaagaad bgaarai. Bugd neg neg uuriinhuu batlagdaj notlogdson turshlagaasaahl huvaaltssan ug bicheech
She suits Harvey
Сэтгэгдэл хариулах

“.:. Гэр бүлийн аз жаргал .:. *(^O^)*” руу буцах