.:.Гэр бүлийн тухай мэдээллүүд.:.
Re: Гэр бүлийн тухай мэдээллүүд
Гэр бүлийн амьдралын үе шатууд
Гэр бүлийн амьдрал мушгиа байдлаар үргэлжилдэг. Энэ эргүүлэг эхэндээ тун ч эрчимтэй, учир нь үл ойлгогдом байдлаар мушгиран олон маргаан, үл ойлголцол, бүр салалт хагацал, тунирхлаар дүүрэн эргэлдэнэ. Эрдэмтэд судлаачдын олж мэдсэнээр гэр бүл салалтын ихэнх нь эхний таван жил дотор болдог байна.
Гэр бүлийн амьдралын үе шатууд
Үүнээс хойно хямрал илрэх хугацаа нь хоорондоо улам холддог. Хүний амьдралд хамгийн хямралтайд тооцогдох хэд хэдэн цаг үе байдгийг гэр бүл судлаачид ийн өгүүлж байна.
Эхний жил
Хамгийн хачирхалтай нь сүй тавьсан, хамтран амьдрахаар шийдсэн олон хосууд гэрлэж ч амжаагүй байж салахаар шийддэг байна. Энэ нь зүгээр уулзаж учирч байхад тохиолдож байгаагүй олон бэрхшээл хамт амьдраад ирэхээр нь гэнэт гарч ирэх бөгөөд эхний жилдээ залуу хүмүүс өөрсдийгөө гэр бүлийн амьдралд огт бэлэн биш байсныг олж мэддэг ажээ. Энэ нь ихэнхдээ өөр хүний хүсэл зорилгод нийцэж, маргаан, зөрөлдөөнд бууж өгөхийг хүсдэггүй зэргээс нь болдог байна. Эцэг эхийнхээ анхаарал халамжинд бөмбөрч байсан залуу хүмүүс өөрийнхөөрөө бүхнийг болгох гэж хичээн өмнөө гэнэт тулгарсан ахуйн олон асуудлыг шийдвэрлэж чадахгүй тулгамддаг. Ингээд гэр бүлийн амьдралын төлөө өөрийнхөө хараат бус байдал, эрх чөлөөгөөр дэнчин тавихгүйн тулд асуудлыг шийдэх хамгийн хялбар арга болгож салалтыг сонгон авдаг байна.
3 жил
Энэ үед ихэнх гэр бүл хүүхэдтэй болж, энэ нь залуу гэр бүлийн өмнө шинэ шалгуур болон гарч ирнэ. Хүүхэд гэдэг асар их анхаарал халамж, маш их цаг хугацаа шаардана. Урьд залуус зөвхөн бие биенээ хайрлаж, хоёрхон биеэ бөөцийлж байсан бол одоо энэ хайраа гурав, магадгүй дөрөв хуваах хэрэгтэй болно. Ингээд олон олон бэрхшээл ар араасаа цувран гараад ирэх үест залуучууд харилцан тэвчээр, халамж гаргахын оронд яг эсрэг зан чанар, үйлдэл гаргаж эхэлдэг. Эрэгтэй нь эхнэртээ өөрт нь анхаарал бага тавьж байна гэж гомдоллож эхэлнэ. Эмэгтэй нь сэтгэл санаа, биеийн ийм их ачааллыг дийлэхээ болих мэт санагдаж уур уцаараа нөхөртөө гаргаж эхэлнэ. Ийм байдлыг намжаалгүй, удаан үргэлжилбэл гарцаагүй салалтанд хүрдэг.
5 жил
Харин тав дахь жил дээрээс эхлэн хосуудын хоорондын үл ойлголцол, маргаан нь голдуу гэр бүлийн эдийн засгийн байдал, нэгэнт биелэгдэхээ өнгөрч цөхөрсөн итгэл найдвар, эд хөрөнгөний байдлаас үүдэлтэй байна. Эхнэр нь хоорондын таарч тохирохгүй байгаа байдлаа нөхрийнхөө арчаагүй, ядуу, мөнгө бага олдогтой холбон буруутгаж эхэлнэ. Хэрүүл маргаан, харилцан бие биеэ буруутгах байдал нь даамжирч, гүнзгийрэн нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Эхнэр, нөхрөө ойлгохыг хүсэхгүй, ханиа байгаа чигээр нь хүлээн авахыг хүсэхгүй бол салалтанд хүргэнэ. Энэ үед тохиолдох салалт нь голдуу удаан хугацаагаар хуримтлагдсан сэтгэл хангалуун бус байдлаас улбаатай байна. Зан ааш нийлэхгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн залуус ханилснаасаа арай дөнгүүр хэн нэгнийг олох санаатайгаар хосууд хэн хэн нь гэр бүлээсээ гадуур сэмхэн эрэл сурал болж эхэлнэ. Гэхдээ шинэ гэрлэлт гэдэг шинэ асуудал, урд нь туулж өнгөрсөн бүхнийг дахин эхнээс нь амсуулна гэдгийг тэр бүр бодож үздэггүй нь харамсалтай.
7 - 8 жил
Гэрлэсний долоогоос найман жил бол ерөөсөө дэлхий дахины бүх л улс гүрэнд салалтын оргил үе гэж тооцогддог. Энэ нь ихэвчлэн дунджаар 30 нас хүрч буй хүний насны хямралтай тохиодог. Учир нь энэ үедээ хүн голдуу ажил, мэргэжлээ сольж, илүү ихэд тэмүүлж, оршин суух газраа ч өөрчилж, өөрөөр хэлбэл амьдралаа бүхлээр нь өөрчилдөг байна. Яг энэ хямралд эрчүүд илүүтэй өртөмтгий байдаг. 30 нас бол эрчүүлд жинхэнэ ид үе нь эхэлж, насанд хүрч байгаа үе юм. Тэд өөрийн нь жинхэнэ хүсэл, мөрөөдөл нь урьд өмнө нь учирсан, хийсэн, амсаж эдэлсэн зүйл огт биш гэдгийг гэнэт ойлгоно. Тэднийг сексийн, биеийн огт өөр жаргал, сэрэл мэдрэмжийг амсч үзэхсэн гэсэн хүсэл эзэмдэн авна. Мэдээж ихээхэн даамжирсан амрагийн явдал салалтанд хүргэх нь ойлгомжтой шүү дээ.
15 жил
Энэ үед гэр бүлийн хямралын өөр нэг оргил эхэлнэ. Ихэнх хүмүүст гэр бүлийн амьдрал гэдэг нэгэн хэвийн, уйтгартай зүйл мэт бодогдох болсон байна. Эрэгтэй, эмэгтэй хэн хэн нь залуу нас өнгөрч, амьдрал жирэлзэн урсаж буйг ойлгоно. Гэр бүлийн нь зүгээс сэтгэл хөдөлгөсөн аз жаргал баяр баясгаланг мэдрүүлсэн үг үйлдэл гарах нь бараг үгүй болсон байна. Нас нь ч дунджаар 40 хүрнэ. 40 нас бол угаасаа гэр бүлээс гадуурх янаг амрагийн явдлын хамгийн идэвхтэй, оргил үе гэж тооцогддог. Энэ хямрал, хүндрэлээс гарах хамгийн гол арга бол өөрийгөө “амьдрал үргэлжилж, байна, бүх юм өнгөрчихөөгүй, бид урьдын адил бие биедээ хайртай хэвээрээ байгаа” гэдэгт л итгүүлэн үнэмшүүлэх явдал юм.
25 жил
Мөнгөн хуримын жил. Гэхдээ харамсалтай нь цөөнгүй удаа энэ гайхамшигт баяр баясгалан уйтгар гуниг болон хувирдаг. Энэ үе бол хүн амьдралдаа юунд хүрч, амьдралын ямар бааз, суурийг бий болгов гэдэгтээ дүгнэлт хийдэг. Ингээд бодоод, дүгнээд үзтэл амьдрал нь ямар ч утга учиргүй юм шиг, юунд ч хүрээгүй юм шиг санагдангуут сэтгэлээр унаж, гэмтэнг гаднаас эрж хайхдаа хамгийн түрүүн ханиа л буруутгаж эхэлнэ. Тэгээд гэнэт мөнхийн юм гэж үгүй, бүх юм л хэзээ нэгэн цагт дуусч, мөхнө гэдгийг урьд урьдаас хурц тодоор ойлгонгуутаа өөрийн хийж чадаагүй юм бүхнийг хийж, үзээгүйгээ үзэж, алдсан цаг хугацааг эргүүлэн ашиглахаар хичээн оролдож эхэлнэ.
Энэ үедээ хүмүүс гэр бүлдээ хайртай, тэднийгээ үнэлж, хүндэтгэдэг, болж өгвөл салахгүй гэр бүлээ авч үлдэх гэж хичээдэг болсон байна. Заримдаа гэр бүлийн хоёрт, эсвэл хэн нэгэнд нь тэдний урт удаан хамтын амьдралд төгсгөл иржээ гэж бодогдох нь бий. Энэ үед гэр бүл салах шалтгаан их олон янз. 30 нас хүртлээ хүмүүс хүүхдээ өсгөж, ахуйдаа дарагдаж, ажилдаа албан тушаал хөөж хамаг цагаа өнгөрөөдөг тул яг хувийн хүсэл, үзэл бодлоо өөрийн мэдэлгүй хоёрдугаар зэрэгт тавьсан байна. Харин дотор нь хуримтлагдан хуримтлагдсан бүх л зүйл /тэр дундаа салах бодол хүртэл/ 40-45 насанд гэнэт тэсэрдэг. Энэ үед гэр бүл салалтанд хүний бие махбодын онцлог, түүнд гарч буй өөрчлөлт нэлээдгүй нөлөөлнө.
Цэвэршилтийн элдэв хямрал илэрч, сексэд дургүй болж эхлэхдээ хөгширч байгаагаа ухамсарлан айдас төрж эхэлнэ. үүнтэй зэрэгцэн ямар нэгэн цоо шинэ мэдрэмжийг хүснэ. Энэ нь ялангуяа эрчүүлд тод илэрнэ. Тиймээс эхнэрээ нэгэнтээ араар нь тавингуутаа өөрт нь шинэ хүч төрөн орж ирж байгаа мэт сэтгэгдэлд автдаг. Тиймээс бүх л зүйл энэ шинэ амтлаг мэдрэмж, шинэхэн амрагт нь байгаа мэт санагдана. Ихэнх тохиолдолд салах санаачлагыг нөхөр нь гаргаж, эхнэр нь гомдол тээн хоцордог. Ингээд өчнөөн олон жилийн турш хичээнгүйлэн бүтээн босгож ирсэн амьдрал нь нэг л өдөр нуран унах нь эмэгтэйн сэтгэхүйд айхтар хүнд цохилт болж мэдрэлийн цочролд ч хүргэнэ. Тэгээд ч 45 наснаас хойш гэр бүл салах нь ичгүүр гэсэн бодол нийгмийн дунд хүчтэй бий. Тиймээс нэгэнт 40-45 хүрсэн эмэгтэй ганцаараа үлдэхдээ ганцаардлаас айж, мөн хүмүүсийн хэл ам, нийгмийн зүгээс түүнд үзүүлж болох доромжлолыг бодож шаналж эхэлнэ. 45 настай эрэгтэйн хувьд амьдралаа өөрөөр эхлэх нь тийм хэцүү биш байдаг бол харин хөөрхий эмэгтэй бүхнийг тэгээс эхлэх хэрэгтэй болно. Гэвч олон зүйл нэгэнт боломжгүй болсон байна.
Салахаасаа өмнө хосууд тулгараад буй бэрхшээл юунаас болж вэ гэдгийг сайтар тунгаан бодож нөхцөл байдлыг цэгнэж үзэх нь чухал. Хэрвээ энэ нь ажил дээр тохиолдож буй хямрал, эрүүл мэнд, зүгээр л ядарсан зэрэг цаг хугацааны асуудлаас болсон байвал салах гэж яарах хэрэг юу байх вэ? Хосууд өөрсдийгөө ядаж зохиомлоор ч бол өдөөж, сэтгэл санаагаа өргөх хэрэгтэй. Жишээ нь шинэ дүр төрх олж, хувцаслалт, үс засалт, биеэ авч явах байдлаа өөрчилж, сексийн харилцаандаа шинэ хандлага бий болго. Ийм үед өдөр тутмын, байнга тогтсон хэмнэл тогтлоо эвдэх хэрэгтэй гэдгийг бүгд л мэддэг шүү дээ.
Гэр бүлийн хямралыг аймшигт эмгэнэлт явдал биш, зүгээр та өөрөө хувь хүний хувьд өсч, өөрчлөгдөж байна гэж ойлговол хавьгүй хялбар байх болно. Ямар ч нөхцөл байдалд эерэг, сайн зүйлийг олж харж түүнийгээ аль болох хөгжөөхийг оролдох хэрэгтэй. Хямралаас зайлсхийхийн тулд гэр бүлийнхээ хэвийн харьцааг хадгалахыг хичээ. Хүн бүр л халуун дулаан байдалд, бусдаар хайрлуулж, үнэлүүлж, хүндлүүлж амьдрахыг хүсдэг. Харин үнэхээр ингэж амьдарч байгаа хүнд ямар ч хямрал хүнд хэцүү биш байдаг шүү дээ.

- Jill
- Гал Дөл Гишvvн

- Бичлэгүүд: 1429
- Нэгдсэн: 4-р сар.03.06 3:29 pm
- Байршил: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
ГЭР БҮЛИЙН ҮҮРЭГ
Эдийн засгийн үүрэг:
Энэ үүрэг нь гишүүдийн материаллаг хэрэгцээг хангах, хооллох, болон бие мах бодь эрүүл мэндийг сахин хамгаалах бэхжүүлэхэд чиглүүлэгддэг. Гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай гишүүд хөдөлмөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хүмүүсээ тэтгэн тэжээх нь гэр бүлийн эдийн засгийн үүрэг юм.
Аж ахуйн үүрэг:
Гэр бүлийн гишүүдийн нийтлэг хэрэгцээнд зориулагдах гэрийн аж ахуйг гэр бүлийн гишүүд хамтран хөтөлж явуулах нь сэтгэл санааны таашаал авахаас гадна гэр бүл дэх зөрчил болон үл ойлголцох байдлыг багасгадаг.
Нөхөн үржихүйн үүрэг:
Гэр бүлийн хамгийн гол үүрэг бол нөхөн үржихүйн үүрэг юм. Хүн үр удмаа төрүүлэх зөн билэгтэй байдаг бөгөөд энэ төрөлхийн хэрэгцээ нь хүүхдийг хайрлах, өсгөх үүрэг болон хөгждөг. Статистикийн эмхэтгэлээс харвал өнөөдөр Монголд гэр бүл дунджаар 4-5 гишүүнтэй. Төрөх насны нэг эмэгтэй 1980-онд дунджаар 6-н хүүхэд, 1985-онд дунджаар 5 хүүхэд төрүүлж байсан бол, 1990-онд энэ үзүүлэлт аажмаар буурч 1990-онд нийслэл хотод 2-3, хөдөөд 4-5 хүүхэдтэй байдаг байна.
Нийгмийн анхдагч хянагчийн үүрэг:
Гэр бүл энэ үүргийг гүйцэтгэхдээ гэр бүлийн гишүүдийн нийгэмд биеэ авч явах, ёс суртахууны хэм хэмжээг тогтохоос гадна эцэг эх, хүүхдүүдийн ахмад болон өсвөр үетэйгээ харилцах харилцааны соёл, хариуцлага, эрх үүргийн хэм хэмжээг тогтоон, хянаж байдаг.
Хүмүүжүүлэх үүрэг:
Гэр бүлийн өмнө өсвөр үе болон залуу үеийг нийгэмшүүлэх, бие хүн болгох, үр хүүхдүүдийг эрүүл чийрэг бие бялдартай, эх оронч, зан байдал, ёс суртахууны үлэмж соёлтой иргэн болгож хүмүүжүүлэх шаардлага тавигддаг. Гэр бүлийн хүмүүжлийн үндсэн зорилго нь хүүхэд залуу үеийхэнд оюун ухаан, ёс суртахуун, гоо зүй, бие бялдрын хүмүүжил олгох, улмаар тэднийг бие даасан бүтээлч хөдөлмөрт сургахад оршино. Түүнээс гадна гэр бүлд зөвхөн хүүхэд хүмүүжүүлэх асуудал төдийгүй эхнэр, нөхөр бие биенээ хүмүүжүүлэх асуудал яригдана. Өөрөөр хэлбэл эхнэр, нөхөр 2 бие биедээ эерэг талыг нь хөгжүүлж, дутагдалтай талыг нь засах байдлаар нөлөөлдөг.

One in a lifetime
- ***dursgui jaal***
Гишvvн - Бичлэгүүд: 1264
- Нэгдсэн: 1-р сар.13.08 9:30 pm
Re: .:.Гэр бүлийн тухай мэдээллүүд.:.
Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм.
Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоёр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд “сайн морь замын хань, сайн эхнэр насны хань” гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү чухалчлан үздэг байв. Амьдралын ханиа зөв сонгоно гэдэг алтан дэлхийд хүн болж төрөхтэй дүйцэхүйц учрал ерөөл мөн билээ. Заяаны сайн ханиуд бие биедээ гэрэл гэгээ болон, өрх гэртээ өнгө жавхаа цацруулж, нүүр дүүрэн мишээж байдаг бол сайн эхнэр, ханилж түшсэн ханиа түнэр харанхуйд ч зул болон гэрэлтүүлж байдаг юм. Тийм болохоор монголчууд “сайн эм эрдээ зул, муу эм эрдээ бул” гэж хэлж ярьж ирсэн биз ээ. “Сонгосон сүйт бүсгүйгээр нь тэр эрэгтэй ямар хүн болохыг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг эсэхийг хялбархан дүгнэж болно” гэсэн суутны үг ч бий. Өрх гэрийнхээ хойморыг эзлэн налайн, намбайн суух эр хүн агуу. Гэхдээ сайн яваа эр хүн болгоны дэргэд нэгэн хүчирхэг эмэгтэй байдаг нь жам.Ямар ч цагт, ямар ч газар оронд “Бүсгүй хүний мөнхийн чанар нь шилдэг эрчүүдийг дээш нь өргөх хүч байсаар ирсэн”. Үүнийг үгүйсгэх хийгээд маргах шаардлага үгүй биз ээ. “Сайн эхнэр амьдралын аврал”. Чи бурханыг дуудаж, бурханд залбирч, тэнгэр бурханаас аврал энэрэл, хайр нигүүсэл хүсдэггүй байлаа ч сайн эхнэртэй учруулсны төлөө тэнгэр бурханд өвдөг дээрээ сөхрөн наманчлан талархах хэрэгтэй. “Үеийн үед дэлхий дээр эрэгтэй хүн агуу их байсан ч гэсэн түүний агуу ихийн өчүүхэн бүхэн нь эмэгтэй хүнээс урган гарсан байдаг” гэж нэгэн агуу их яруу найрагч бичсэн байна. Эхнэрийн сайныг гэрт нь орж мэдэх гэж ярьдаг нь зүгээр нэг хоосон үг биш. Эхнэр хүн гэр орны өнгө зүс, нүүр царай. Гэрийн чинь чимэг гэргий чинь. Өрх гэр өөдлөх үү, уруудах уу гэдэг нь эцсийн бүлэгт эхнэрээс л шалтгаална. Эр нөхрөө урагш нь хөтлөж явдаг эхнэр түүнд заяасан тэнгэрийн хишиг яах аргагүй мөн. Тийм эхнэрээрээ бахархаж бардамнах ч багадна. Харин “эр нөхрөө урагш нь хөтөлдөггүй эхнэр мэдээж, хойш нь чангаах болно”. Эр хүний хийморь сүлдийг доройтуулан, эр нөхрөө ямар нэг байдлаар хойш нь чангаах аваас тэр айлын сүр сүлд доройтон бүүдийж, өөдлөж өгсөж явсан амьдрал ахуй нь сааран саарсаар уруугаа өнхрөх замд шулуудна. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчихгүй байх боломж хэзээд байдаг юм шүү. Энэ боломжийг ухаалгаар ашиглахгүй бол өдөр ирэх тутам итгэл найдвар, мөрөөдөл хүсэл унтарсаар амьдралын мөнх ногоон мод чинь хугаран унахад хүрнэ. Хугараад унасан ургаа модыг буцаагаад нааж болдоггүй нь харамсалтай. Сайн яваа эр хүн болгон хэрвээ би энэ ханьтайгаа учраагүй бол одоо хаана юу хийж, ямар яваа бол гэж үе үе тархи толгойдоо бодож, өөрөө өөрөөсөө байн байн асууж бай.
Хорвоо аливаа хүнд үмх жаргал амсуулж, үзүүргүй зовлон эдлүүлдэг жамтай болохоор бүгдийн амьдралд жаргал зовлон хослон байсан нь гарцаагүй. Хүн гэдэг ухаант амьтны толгойд жаргаж байсан үеэсээ зовж явсан цаг нь илүү тод бичигдэн үлддэг нь сонин. Тийм ч болохоор эгэл хүмүүс жаргалтай үеэ дурдан ярихаасаа зовлонгийн далайг туулснаа сөхөн ярих нь илүү. Их далайн хаанаас нь ч амссан адилхан шорвог гэдэг шиг зовлон бэрхшээл баян ядуу, гэгээнтэн гэмтэн хэнд ч тохиолоо гэсэн гашуун шорвог. Гэтэлшгүй хүнд гэж төсөөлөгдсөн ч зовлон бэрхшээлийг туулан гарах боломж үргэлж нээлттэй. Гэр бүлийн амьдралд тохиож байгаа зовлон бэрхшээл бол хүнийг өвдөг дээр нь сөхрүүлэхийн тулд чөтгөр шуламын бодож олсон ов мэх биш, бэрхшээл бол чамайг хөл дээр чинь баттай зогсоохын тулд бурханаас хайрлаж байгаа боломж гэж ойлго. Амьдралын замд тохиосон багахан муруй тахир зөрөг, бартаа саадыг тэвчээд туулаад өнгөрчих юм бол шулуун замдаа баараггүй ороод явчихна гэсэн найдвараа хэзээ ч бөхөөж унтрааж болохгүй. Тэсвэр тэвчээртэй байцгаа. Тэсвэр тэвчээр нь зовлон бэрхшээлийг гэтлэх дуусч дундаршгүй эрчимт зай цэнэг төдийгүй амжилт ололтын хүчит хөдөлгүүр юм. Эмэгтэйчүүд гайхамшигтай тэсвэр тэвчээртэй хүмүүс. Тэдний зан чанар, заяамал араншингийнх нь жинхэнэ хүч чадал нь гэр бүлийн хамтын амьдралын хамгийн хэцүү хүнд үеүүдэд илүү илрэн гарч ирж, аврагч хамгаалагч болон идэвхждэг билээ. Ухаант эхнэрүүдийн ур ухаан, тэсвэр хатуужлын ачаар л гэр бүлийн амьдралд тохиосон түмэн зовлон бэрхшээлийг гэтлэн давахаар үл барам цөхөрч туйлдсан амьдралаа балчиг намагт живүүлчихэлгүй аварч гарсан жишээ захаас аван бий. Зовлон бэрхшээлийн өмнө туйлдан, өөртөө итгэх итгэлээ алдаж, өрх гэрээ аваад явах чадал хомсдон, арчаагаа алдах цухал давчуу үе тохиоход ч эхнэр чинь чиний чадвар чадавхид итгэн, түшиг тулгуур чинь болж, өндийн босоход өргөх дэмнэх хүч, сэтгэлийн тэнхээ, итгэлийн баталгаа болж өгнө. “Бүсгүй хүн бол эрчүүдийн агуу их хүмүүжүүлэгч мөн”. Үр хүүхэд, эр нөхрийнхөө зөвийг дэмжиж, бурууг засч, сайныг магтаж, саарыг шүүмжилж, нүднийхээ харцаар шилбүүрдэн ороолгож, гуних үедээ гуниж, туних цагтаа туниж, сайныг мөрөөдөн, сайханд тэмүүлсэн шилдэг хүмүүжүүлэгчид өрх гэрийн эзэгтэй нар яахын аргагүй мөн. Эхнэр чинь чамд яншин үглэж, өргөст торлогон үгээр гүвшин ороолгож байна уу? Уцаарлах бус, ухаантайхан сонсох юм бол тэрхүү үглээ яншаа үг нь чиний сэтгэлийг өвтгөн ороолгох өргөст торлог биш, чиний сайн сайхны төлөө буулгасан цэцгийн хур байсныг хожуу боловч ухааран, ханилсан ханиа өшин хорсох биш, өрөвдөн хайрла. Эхнэр чинь чамайг шаналгаж байна уу? Сайтар анзаарахыг хичээх юм бол тэр гайт шаналгаанд нь үнэтэй зүйл олон байгааг, чамайг хайрласан хайр шингээстэй байдгийг, чиний төлөө л бүхнээ зориулж шаналсаныг хожуу ч гэсэн сэтгэлдээ сэргээн бодож, ханилсан ханиа өшин хорсох биш, бүр илүү өрөвдөн хайрла. “Эрэгтэй хүн эдлэж буй аз жаргалдаа цэнгэдэг. Бүсгүй хүн авчирч буй аз жаргалдаа умбадаг” гэнэ. Бидний өр зүрхэнд бадамлаж буй жаахан ч атугай гэрэл гэгээ бүхэн эх хүн, эмэгтэй хүний ивээл хайрын тусгал мөн билээ.
Амьдрал өөрөө сайн муугийн хольц хайлш болохоор гэр орондоо санал зөрөх, ам муруйх аян шалтаг мундахгүй тохионо. Уур уцаар хайран биеийг зовоож, ханийн жаргалыг хугаслана. Уурыг уураар дарна гэж хэзээ ч үгүй. Уурыг ухаан, тэвчээр хоёр л уяраан зөөлрүүлж чадна. Хамтын амьдралын тааруухан дурсамжийг мартсан дээр. Мартаж чадахгүй бол ядаж сөхөж бүү ярь. Нэгэнт өнгөрсөн юмтай нэхэн зууралдах хэрэггүй. Өчигдөр хажуугаар чинь намуухан урсаж байсан Туул голын ус одоо байхгүй, урсаад өнгөрсөн. Гэтэл чи өчигдөр хийгээд урьдын муу бодлоо өнөөдөр түүртэн үүрч, зовж явах ч гэж дээ. Өнгөрсөн бүхнийг уучлан цагаатгаж, үүдээ нээн угтах сэтгэлийн тэнхээгээ хатамжил. Харин, хамтын амьдралаа эхэлсэн, хар муу санаагүй, зүү орох зайгүй, цог золбоот, баяр баясгалант сайхан цаг мөчөө үе үе сөхөн дурсаж бай. Нэр хүндтэй нэгэн генералын эхнэрийн ярьсан дурсамж та нарт сургамжтай байж магад. Дэслэгч байхад нь ханилан суугаад, үр хүүхдээ хөтлөн, хайрцаг саваа баглан боож, цэргийн анги дамжин нүүсээр хатуу бэрхийг хамтдаа туулж, эр нөхрөө өөд нь өргөж, урагш нь хөтөлсөөр генерал болгосон эхнэр нь ханийнхаа ааш араншин нь хувирч, уурлаж уцаарлах үед нь “Нөхөр генерал, дэслэгч түүнд хандаж болох уу” гэж эелдэгхэн илтгэж, хамтын амьдралаа эхэлсэн алтан үе рүүгээ сэтгэл зүрхийг нь чиглүүлэн зөөлрүүлдэг байж билээ гэсэн гайхалтай дурсамж бий.
Эхнэрийн чинь зөн совин ямар нэг зүйл хийхийг эрс эсэргүүцээд байвал саналыг нь тэс зөрж бүү үйлд. “Бүсгүй хүний зөн совин аугаа их хүмүүсийн алсын хараатай дүйцдэг” юм.Ханьдаа урам магтаалын үгийг харамгүй хэлж бай. Чамаас урмын үг сонссон эхнэрийн чинь сэтгэл зүрхэнд нь баяр бахархал цалгиж, урам зориг нь эрчлэн, ариун үйлсийн мандал бадрал, хамгийн дээд аз жаргал дунд умбах мэт болно. Ханийнхаа гол гонсойж, дотор харлан, нулимс унагах үгийг бүү хэл, үйлийг бүү үйлд. “Дэлхий дээрхи хамгийн хүчтэй ус – энэ бол эмэгтэй хүний нулимс”. Эр нөхрөөрөө бахархан уйлах, үр хүүхэддээ баярлаж уйлах, эцэг эхээ санагалзаж уйлахаас өөрөөр эхнэрийнхээ сормуусыг норгохгүй байхыг хичээ. “Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагтаа эр хүнийг харахаа больдог” юм шүү. “Аливаа алдартай хүний сүүдэрт зовж шаналсан бүсгүй ямагт байдаг” нь харамсмаар. Урьд нь ийм л байсан, одоо ч ийм л байгаа. Хорвоод бүх юм тэгш заяадаггүй гэдэг үнэн юм даа. Бүсгүй хүн сэтгэлийн зовлон шаналал, хөнгөн гуниг тээж явах мөч амьдралд тохиохыг алийг тэр гэхэв. Тэр үед гадаад өнгөндөө үзэсгэлэн гоо, эелдэг зөөлөн бүсгүй хэвээр байж, сэтгэлийн зовлон шаналалаа хэнд ч харуулахгүйгээр омог бардам, толгой дээгүүр алх. Тийм үедээ ч биеэ хэрхэн авч явах урлагийн жинхэнэ амьд үлгэр жишээ болж яв. Энэ бүхэн эргэн тойрныхонд чинь сайхан гэхэд ч багадмаар зөөлөн уур амьсгалыг авчирна.
Ертөнц дээрхи бүх дуу хоолойноос хамгийн уянгалаг нь хүүхдээ тэврэн суугаа эхийн ариун нандин хайр шингэсэн бүүвэйн дуу байдаг билээ. Ийм яруу тунгалаг, ялдам уянгалаг дуу хоолой айл өрх бүрт уянгалж, та бидний өрийг зөөллөж, сэтгэлийг ариусгаж байг.
Амьдралын ханиа зөв сонгоно гэдэг алтан дэлхийд хүн болж төрөхтэй дүйцэхүйц учрал ерөөл мөн билээ. Заяаны сайн ханиуд бие биедээ гэрэл гэгээ болон, өрх гэртээ өнгө жавхаа цацруулж, нүүр дүүрэн мишээж байдаг бол сайн эхнэр, ханилж түшсэн ханиа түнэр харанхуйд ч зул болон гэрэлтүүлж байдаг юм. Тийм болохоор монголчууд “сайн эм эрдээ зул, муу эм эрдээ бул” гэж хэлж ярьж ирсэн биз ээ. “Сонгосон сүйт бүсгүйгээр нь тэр эрэгтэй ямар хүн болохыг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг эсэхийг хялбархан дүгнэж болно” гэсэн суутны үг ч бий. Өрх гэрийнхээ хойморыг эзлэн налайн, намбайн суух эр хүн агуу. Гэхдээ сайн яваа эр хүн болгоны дэргэд нэгэн хүчирхэг эмэгтэй байдаг нь жам.Ямар ч цагт, ямар ч газар оронд “Бүсгүй хүний мөнхийн чанар нь шилдэг эрчүүдийг дээш нь өргөх хүч байсаар ирсэн”. Үүнийг үгүйсгэх хийгээд маргах шаардлага үгүй биз ээ. “Сайн эхнэр амьдралын аврал”. Чи бурханыг дуудаж, бурханд залбирч, тэнгэр бурханаас аврал энэрэл, хайр нигүүсэл хүсдэггүй байлаа ч сайн эхнэртэй учруулсны төлөө тэнгэр бурханд өвдөг дээрээ сөхрөн наманчлан талархах хэрэгтэй. “Үеийн үед дэлхий дээр эрэгтэй хүн агуу их байсан ч гэсэн түүний агуу ихийн өчүүхэн бүхэн нь эмэгтэй хүнээс урган гарсан байдаг” гэж нэгэн агуу их яруу найрагч бичсэн байна. Эхнэрийн сайныг гэрт нь орж мэдэх гэж ярьдаг нь зүгээр нэг хоосон үг биш. Эхнэр хүн гэр орны өнгө зүс, нүүр царай. Гэрийн чинь чимэг гэргий чинь. Өрх гэр өөдлөх үү, уруудах уу гэдэг нь эцсийн бүлэгт эхнэрээс л шалтгаална. Эр нөхрөө урагш нь хөтлөж явдаг эхнэр түүнд заяасан тэнгэрийн хишиг яах аргагүй мөн. Тийм эхнэрээрээ бахархаж бардамнах ч багадна. Харин “эр нөхрөө урагш нь хөтөлдөггүй эхнэр мэдээж, хойш нь чангаах болно”. Эр хүний хийморь сүлдийг доройтуулан, эр нөхрөө ямар нэг байдлаар хойш нь чангаах аваас тэр айлын сүр сүлд доройтон бүүдийж, өөдлөж өгсөж явсан амьдрал ахуй нь сааран саарсаар уруугаа өнхрөх замд шулуудна. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчихгүй байх боломж хэзээд байдаг юм шүү. Энэ боломжийг ухаалгаар ашиглахгүй бол өдөр ирэх тутам итгэл найдвар, мөрөөдөл хүсэл унтарсаар амьдралын мөнх ногоон мод чинь хугаран унахад хүрнэ. Хугараад унасан ургаа модыг буцаагаад нааж болдоггүй нь харамсалтай. Сайн яваа эр хүн болгон хэрвээ би энэ ханьтайгаа учраагүй бол одоо хаана юу хийж, ямар яваа бол гэж үе үе тархи толгойдоо бодож, өөрөө өөрөөсөө байн байн асууж бай.

Сүүлийн удаа ***dursgui jaal*** 2-р сар.10.11 12:30 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
La Vie Moi Maintenant Je la Nike
- APBAHXOPOM
- Хайр Булаасан Гишvvн

- Бичлэгүүд: 314
- Нэгдсэн: 4-р сар.10.08 5:05 pm
- Байршил: Тэр мөрөөдөөд байдаг том байшин, үнэтэй машин,царайлаг эхнэрээ авмаар байгаа бол ӨӨҮ-ийн дүрмийг сур
Re: .:.Гэр бүлийн тухай мэдээллүүд.:.
Гол нь ээрэгтэй ээмэгтэй хүмсүүд өөрсдийн амьдарлын туршилгаас бичсэн юмнууд л таалагдаад байдын шд. Сургамжтай байдаг
ӨӨҮ-өгзөгөө өндийлгөж үз
Re: .:.Гэр бүлийн тухай мэдээллүүд.:.
nadad asuuh asuult bna,
yagad bie biende hairtai bj negniigee huurdagiin boloo, bi ih olon nzuudaasa asuusan danda ger bultei huuhedtei ,tgsn mortlo, nuhur n huurj bsn tohioldold 95 % d bsn,tgd uuchlaad amidarsn gj bsn, minii bodloor huuhdese bolood salj chadaaguin bolovu gj bodod , yaval nohor n ehnere huurahgu bh ve gedegt saihan hariult ogooch,

- Goldengirl
- Эх Оронч Гишvvн

- Бичлэгүүд: 388
- Нэгдсэн: 4-р сар.15.06 4:37 pm
Re: .:.Гэр бүлийн тухай мэдээллүүд.:.
hundlel bhgui boloh, ul oilgoltsol bii boloh, aav eej ah duu naraas bolj muudaltsah geh met baingiin heruulees bolj zalhaad tegdeg bh. aa zarim n bol uneheer yavdaltai baagii nar tesver aldaad tegdeg bh i guess
- ***dursgui jaal***
Гишvvн - Бичлэгүүд: 1264
- Нэгдсэн: 1-р сар.13.08 9:30 pm
Re: .:.Гэр бүлийн тухай мэдээллүүд.:.
Муу нэртэй Эрчүүд л байх юм !! Хайр даадаггүй н бүсгүйчүүд, Сайхан байсан уур амисгалыг бүсгүйчүүд л бусинуулж орхидог шт Өөрсддөө дэндүү итгэлтэй бардам зангааса болж .. Тэд Үргэлж л тийм байдаг Тийм байдагаас болж эр нөхөрөө өөрөөсөө түлхчихээд дараа н тэр муу новш араар тависан гэж шалчгадаг тэр н ч сайхан шалтаг ч болдог билүү, Зарим нэг эхнэрээ хуурдаг арчаагүй залуус байдаг ч гэсэн .. Гэр бүл салах шалтгаан н айл гэрийн эзэгтэй нараас л шалтгаалдаг байх даа ..
La Vie Moi Maintenant Je la Nike
- Жавхлан
- FAN OF WADE
- Бичлэгүүд: 3493
- Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
- Байршил: www.maf.mn
Re: .:.Гэр бүлийн тухай мэдээллүүд.:.
дүрсгүй жаалынх дээр нэмээд хэлхэд. амьдралынхаа тухай хаа сайгүй бурж явна.. муу үг модон улаатай гэдэг билүү. мань мэтийнхээ чихэнд бол хүрнэ шд.
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Re: .:.Гэр бүлийн тухай мэдээллүүд.:.
Зан ааш нийлэхгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн залуус ханилснаасаа арай дөнгүүр хэн нэгнийг олох санаатайгаар хосууд өөр зүлйийг эрдэг.Гэхдээ шинэ гэрлэлт гэдэг шинэ асуудал, урд нь туулж өнгөрсөн бүхнийг дахин эхнээс нь амсуулна гэдгийг тэр бүр бодож үздэггүй нь харамсалтай.
Энэ сайхан хэлжээ.
Энэ сайхан хэлжээ.
Re: .:.Гэр бүлийн тухай мэдээллүүд.:.
Тийм л байх. Гэхдээ зарим гэр бүлүүд нь нөхрөөс шалтгаалж байгаа ш дээ.***dursgui jaal*** написал:Муу нэртэй Эрчүүд л байх юм !! Хайр даадаггүй н бүсгүйчүүд, Сайхан байсан уур амисгалыг бүсгүйчүүд л бусинуулж орхидог шт Өөрсддөө дэндүү итгэлтэй бардам зангааса болж .. Тэд Үргэлж л тийм байдаг Тийм байдагаас болж эр нөхөрөө өөрөөсөө түлхчихээд дараа н тэр муу новш араар тависан гэж шалчгадаг тэр н ч сайхан шалтаг ч болдог билүү, Зарим нэг эхнэрээ хуурдаг арчаагүй залуус байдаг ч гэсэн .. Гэр бүл салах шалтгаан н айл гэрийн эзэгтэй нараас л шалтгаалдаг байх даа ..
- tuulai_hvv
- Суу Алдарт Гишvvн

- Бичлэгүүд: 146
- Нэгдсэн: 9-р сар.05.09 11:57 pm
- Contact:
Re: .:.Гэр бүлийн тухай мэдээллүүд.:.
Сайхан мэдээлэл байна.
Миний бие удахгүй шинэ гэр бүл зохиох гэж байгаа тийм учир дээрх зөвлөгөөнүүдийг анхааралтай дахин дахин уншиж үзнээ.
Мөн ер нь гэр бүлийн талаарх үйл явдалуудыг энд туулаад өнгөрсөн хүмүүс байвал хувийн туршлагаасаа хуваалцвал их сайхан байна.
Одоо үерхэж байгаа ч гэсэн муудалцах л юм бол салах нтр гээд дайрчихдаг энэ ер нь бүхий л шинэ хосуудад байдаг зүйл гэж бодож байна. Эхнээсээ ингээд л бууж өгч салаж, хагцана гээд байхаар гэр бүл яаж бат бөх байх билээ, хүмүүс минь эхлээд ойлгож, дүгнэлт хийж, хайртай хүнтэйгээ сайн ярилцаж байж эцэст нь шийдвэр гаргаарай. Хайртай бол түүндээ буулт хийж байгаарай.

One People, One Nation
- freekiller
- • Moderator*

- Бичлэгүүд: 705
- Нэгдсэн: 5-р сар.31.04 3:59 pm
- Байршил: тодорхой
- Contact:
Re: .:.Гэр бүлийн тухай мэдээллүүд.:.
Сайн байна.Санал нэг байна.Ер нь хөгшин залуугүй л хэлдэг ганц үг байдаг.Нэгнийхээ үгэнд хүлээцтэй байж,буулт хийж байгаарай гээд.Залуу насны ааг омгоор амьдралаа эргүүлж ч мэдэх шийдвэр гаргадаг шүү.Ер нь бол тэгээд салж байна гэдэг чинь бараг 80% -нь бол бууж өгч байнаа гэсэн үг.20% гэдэг нь яалт ч үгүй таарч тохирохгүй хосууд бол тэгээд хэчнээн хичээгээд болохгүй байгаа юмыг одоо яахав дээ.tuulai_hvv написал:Сайхан мэдээлэл байна.
Миний бие удахгүй шинэ гэр бүл зохиох гэж байгаа тийм учир дээрх зөвлөгөөнүүдийг анхааралтай дахин дахин уншиж үзнээ.
Мөн ер нь гэр бүлийн талаарх үйл явдалуудыг энд туулаад өнгөрсөн хүмүүс байвал хувийн туршлагаасаа хуваалцвал их сайхан байна.
Одоо үерхэж байгаа ч гэсэн муудалцах л юм бол салах нтр гээд дайрчихдаг энэ ер нь бүхий л шинэ хосуудад байдаг зүйл гэж бодож байна. Эхнээсээ ингээд л бууж өгч салаж, хагцана гээд байхаар гэр бүл яаж бат бөх байх билээ, хүмүүс минь эхлээд ойлгож, дүгнэлт хийж, хайртай хүнтэйгээ сайн ярилцаж байж эцэст нь шийдвэр гаргаарай. Хайртай бол түүндээ буулт хийж байгаарай.
Туйлын үнэн улам бүр...
- ***dursgui jaal***
Гишvvн - Бичлэгүүд: 1264
- Нэгдсэн: 1-р сар.13.08 9:30 pm
Re: .:.Гэр бүлийн тухай мэдээллүүд.:.
Миний амьдралыг мэддэг юм шиг шаажинаЖавхлан написал:дүрсгүй жаалынх дээр нэмээд хэлхэд. амьдралынхаа тухай хаа сайгүй бурж явна.. муу үг модон улаатай гэдэг билүү. мань мэтийнхээ чихэнд бол хүрнэ шд.
La Vie Moi Maintenant Je la Nike