fx trade daily analyse
Зохицуулагч: Business_mods
Re: fx trade daily analyse
Гурван өдөрийн лаа маань бас л бүрэлджээ. Стокастик шүргэлцээд дээшээ чиглэж байна. Урьдчилсан байдлаар тренд эргэж байна гэж үзэж болох юм. Харин боллинжер доош чиглэсэн хэвээрээ л байна. Боломжит уналтын орон зай бас л байсаар байна.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Downtrend төгсч байгааг илтгэх бас нэг үндэслэл нь 2008 оноос хойш үргэлжилж байгаа uptrend хоолой юм. Bull market хэрхэн энэ хоолойн дагуу өсч байгааг долоо хоногийн чартаас харж болно. Уналт чартын доод хэсэгт ойртжээ. Магад 1260-1280 хүртэл унах нь үнэн ч байж болох. Хоолойн ёроолд туллаа гэхэд яг 1280 болохоор байна.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Сүүлийн дөрөв хоног стокастикийн утас 20 хувиас доош байрлалд явсаар байна. Хэрвээ 20 хувиас дээш гарвал өсөх тренд-д орох болно. Өсөх тренд ч ялгаагүй. Утаснууд маань 80 хувиас дээш үргэлжилсээр байвал бухнууд хүчээ хадгалсаар байгаа нь тэр. 80 хувиас доош орвол тренд солигдоно.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
za hondlongoos oroltsohod alt 1260.hurch magadgui bogood ter bosgiig davbal 1175 ruu temuuleh bh aa. ooroor helbel 2 sariin dotor ter luu marsh bh aa d.unalt gesen ug u..
-
spam.
Re: fx trade daily analyse
ер нь яг яагад унаад бгаа , ерөнхий уналтын шалтгаан юу байдаг ,жижиг хөдөлгөөнүүдэд голлох шалтгаанууд валюутуд түүхий эд бонд улс гээд тэд нарыхаа талаар нарийн ширийн мэдхүү? /алтан дээр/
Re: fx trade daily analyse
Чи position trade хийдэг үү? Ямар индикатораар 1175 ийг тодорхойлсон бэ?asas написал:za hondlongoos oroltsohod alt 1260.hurch magadgui bogood ter bosgiig davbal 1175 ruu temuuleh bh aa. ooroor helbel 2 sariin dotor ter luu marsh bh aa d.unalt gesen ug u..
Сүүлийн удаа SA 2-р сар.10.11 12:59 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Ямар ч гэсэн электрон ханш (форекс) ба бодит хүмүүсийн гар дээр байгаа алтны ханш их зөрдөг юм билээ. Сая уналт болоход хүмүүсийн гар дээр арилжаалагдаж байгаа бодит алтны ханш улам өссөн байсан гэсэн. Тэгэхээр форекс дох ханшид арилжаачид нөлөөлдөг гэсэн үг. Том банкууд, корпорациуд, хэдэн сая жижиг гарын тоглогчид гээл. 8 сараас хойш өссөн их өсөлтийн дараа бүгд позишноо хаасанаас форекс дахь алтны ханш унасан. Харин бодит алтны зах зээл дээр алтны эрэлт улам л нэмэгдэж байна. ОХУ энэ жил 100 тонн алт авахаа мэдэгдсэн. Хятад алтны импортоо улам нэмэгдүүлж байгаа. Хэдэн жилийн өмнөхөөс ялгаатай нь төв банкууд огт алт зарахаа байсан. Зөвхөн худалдан авч байгаа. Яагаад гэвэл агуу том инфляцийн давалгаа ирж буйг улс орнууд мэдэрч жинхэнэ мөнгөний төлөө дайн хийж байна. Цаасан мөнгө бол мөнгөн тэмдэгт, алт бол жинхэнэ мөнгө. Олон мянган жилийн турш алт мөнгөний үүрэг гүйцэтгэж ирсэн. Сүүлийн 40 жилд л хүмүүс алт жинхэнэ мөнгө гэдэгийг мартаад байгаа юм. 1970 онд АНУ алтны стандартыг авч хаян долларыг дэлхийн нөөцийн валют болгосоноор инфляцийг улам хөөрөгдсөн гэж үздэг. 1970 оны 10000 доллар одооны 40000 доллартай тэнцдэг гэж үздэг юм билээ.spam. написал:ер нь яг яагад унаад бгаа , ерөнхий уналтын шалтгаан юу байдаг ,жижиг хөдөлгөөнүүдэд голлох шалтгаанууд валюутуд түүхий эд бонд улс гээд тэд нарыхаа талаар нарийн ширийн мэдхүү? /алтан дээр/
Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Elliot wave theory
Эллиотын давалгаа онол бол зах зээлийн хөдөлгөөн нь хүмүүсийн сэтгэл зүй дээр тулгуурлан хөдөлдөг гэж үздэг бөгөөд хамгийн субьектив онол гэж хэлж болох юм. Гэхдээ тухайн хүний ур чадвар сайн байгаад зах зээлийн хөдөлгөөнийг уг онолын дагуу зөв зурж чадах юм бол таны мэдлэгийн санд бас нэгэн сайн зэвсэг нэмэгдлээ гэсэн үг.
Бүрэн гүйцэд эллиотын давалгаа нь үндсэн чиглэлын дагуу бие биенээ түрсэн 5 давалгаанаас бүрдэх бөгөөд үүний дараа эсрэг чиглэлд 3 давалгаа хийдэг. 5-3 ын давалгаа ч гэдэг.
1, 3, 5 бол өсөх давалгаа. 2, 4 бол унах давалгаа.
ABC бол давалгаа явагдаж дууссаны дараах зах зээлийн залруулга буюу түр зуурын уналт. A, C унах чиглэлд. B өсөх чиглэлд байна.
Массын сэтгэл зүйг тайлбарлах нь:
1-р давалгаа. Техник ба фундаменталь үзүүлэлтийн дагуу зах зээлд оролцоход тохиромжтой гэж үзэн хамгийн түрүүнд buy хийж байгаа бүлэг хүмүүсийн хүчээр ханш дээш өсч буй үзэгдэл.
2-р давалгаа. Заах зээлд оролцсон анхны арилжаачид арилжаагаа ашигтайгаар хааж эхлэх бөгөөд , эхний өсөлтөнд оролцож чадаагүй арилжаачид ханш буухыг хүлээн оролцохгүй байсанаар ханш унах үзэгдэл.
3-р давалгаа. Ихэвчлэн хамгийн урт бөгөөд хамгийн хүчтэй давалгаа. Бүх хүн арилжаанд оролцохыг хүсэх бөгөөд эхний удаад хоцорсон болон эхний удаад оролцсон хүмүүс бүгдээрээ buy хийж эхэлнэ. Давалгааны дундаас түүнчлэн өсөх эсэхэд нь эргэлзэж байсан хүмүүс ч өснө гэдэгт бүрэн итгэн орж ирнэ. Энэ бүгд нийлээд маш хүчтэй өсөлтийг бий болгодог.
4-р давалгаа. Эцсийн эцэст бүгд арилжаагаа хаах цаг ирэх бөгөөд зах зээл бага багаар хүчээ алдаж эхлэнэ. Гэхдээ уналт яльгүй байх бөгөөд өсөлтийг ашиглах гэсэн хүмүүс орж ирсээр байна.
5-р давалгаа. Ханш эргэн өсөх боловч зах зээл overbought болсон нь илэрхий болж эхлэнэ.
ABC давалгаа. Эдгээр давалгаа нь үндсэн чиглэлийн эсрэг явагдана. Энэ үед эсрэг чиглэлд шинээр давалгаа үүсч болох талтай. Эсвэл ABC давалгаа дууссаны дараа эллиотын давалгаа шинээр эхлэнэ.

Энэ удаагийн өсөлт удахгүй унана гэдэгт итгэлтэй байна. Боллинжерын дээд утсанд хүрээд унах байх. 1380 хавьцаа. Өчигдөрийн лааны нэг сонирхолтой зүйл нь ханш 1351 хүртэл унаад төд удалгүй 1360 хүртэл өссөнд байна. Худалдан авах хүч бас л хүчтэй байгаагийн шинж. Стокастик overbought байрлалд байсаар байна. MACD дээш чиглэж байна. 0 хувиас дээш гарвал энэ өсөлт B давалгаа биш албан ёсоор 1-р давалгаа эхэллээ гэж үзэж бас болох. Бага зэргийн уналт хийгээд дараа нь 1410 хүртэл өсвөл эллиотын 1-р давалгаа эхэллээ гэж үзэн тоолж эхэлье.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Бухнууд давшилтаа үргэлжлүүлсээр байна. Индикаторууд нэгэн дуугаар дээш чиглэлийг зааж байна. Стокастик 80 хувиас дээш байрлалд дээш чиглэлтэй. MACD улаан баганууд өдөр ирэх тутам өндөрсч хоёр утас нь дээш цойлж байна. Янз бүрийн moving average индикаторуудыг тавьж үзлээ. Бүгд дээшээ чиглэж байна. Заримын би өөрөө ч мэдэхгүй зурааснууд. Боллинжер дээш чиглэн ханш хамтдаа өсч байна. Алтны bull trend үргэлжилсээр байгаа тул sell хийх нь ер нь л аюултай. Өнгөрсөн хугацаанд би 1370 ба 1340 дээр buy хийх боломжтой гэж үзсэн. Хэрвээ тэр байрлалаа хадгалж байгаа хүн бол одоо дажгүй ашигтайгаар арилжаагаа хаах боломжтой. 1370 бол арай эртэдсэн оролт байсан. Гэхдээ таны хөшүүрэг х5 бөгөөд стоп лосс тань 200 долларын доор бол айх аюулгүй юм.

Ер нь үндсэн трендын эсрэг арилжаа хийх нь аюултай. 1300 дээр селл хийсэн бол 9 сараас хойш ашиг үзэхгүй гэсэн үг. 9 сард 1300 болсоноосоо хойш алт 1300 аас доош ороогүй байна.

Ер нь үндсэн трендын эсрэг арилжаа хийх нь аюултай. 1300 дээр селл хийсэн бол 9 сараас хойш ашиг үзэхгүй гэсэн үг. 9 сард 1300 болсоноосоо хойш алт 1300 аас доош ороогүй байна.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Стокастик 80 хувиас доош орсон ч төд удалгүй 80 хувиас дээшээ гарлаа. MACD хүчтэй хэвээр байна. Хоёр өдөрийн лаа боллинжерыг их бие ээрээ сэтэлсэн байна. Онолын дагуу бол тренд үргэлжлэх дохио юм. Арабын ертөнц дэх үймээн үнэт металл болон газарын тосны үнийг хөөрөгдөж байна гэж олон улсын агентлагууд мэдээлж байна.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Эллиотын 1-р давалгаа 1308-1444 хүртэл үргэлжилж нийт 136 долларын өсөлт болов. 2-р давалгаа 1380 хүртэл үргэлжлэв. 1380+136=1516 буюу 3-р давалгаа 1520 орчим өсөх боломжтой гэж үзэж байна. 3-р давалгаа бол дийлэнхдээ хамгийн урт эсвэл 1-р давалгаатай тэнцүү байдаг. Онолын дагуу бол бухнууд 1500 - ийн босгыг давах ёстой юм.

Сүүлийн удаа SA 4-р сар.06.11 1:10 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Бухнууд довтолсоор байна. Стокастик цуцах болоогүй байна.

Сүүлийн удаа SA 4-р сар.06.11 1:16 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
hogjoltei site baina. amjilt husii. haaya minii site aar orj baigaarai.
Re: fx trade daily analyse
Алт 5 сар хэртэй хонгилоосоо гарч чадахгүй байж байгаад одоо л дараагийн шат руу ахиж байна.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Алт 3-р давалгаагаа гүйцээхээр тэмүүлж байна. Гэхдээ энэ давалгаа бодож байсанаас ч хол явж болно. Индикаторууд хүчтэй хэвээр байна. Стокастик дөнгөж л шүргэлцэж байна.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Алт түүхэн рекорд тогтоолоо. 1500. Бас л сайхан тоо. Урьдчилсан таамаглаж байсан 1520 болоход тун бага тоо үлдлээ. Гэхдээ 3-р давалгаа 200 хувь хүртэл үргэлжилвэл 1600 луу дөхөж очих боломжтой.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
1520 хүрээд юу болох вэ гэвэл 4-р давалгаа эхэлж ханш уруудах боломжтой. Стокастик бага зэрэг доош чиглэж байна. Ер нь одоо болгоомжтой байх үе.

4-р давалгаа 50 хувь үргэлжилвэл 1450 хүртэл унана. Хэрвээ 23 хувь үргэлжилвэл 1488 хүртэл унана. Энэ булл тренд маш хүчтэй байгаа болохоор 23 хувь үргэлжлэх болов уу гэж бодож байна. Бид дахиж хэзээ ч 1450 долларын үнэтэй алт харахгүй байж магад.

4-р давалгаа 50 хувь үргэлжилвэл 1450 хүртэл унана. Хэрвээ 23 хувь үргэлжилвэл 1488 хүртэл унана. Энэ булл тренд маш хүчтэй байгаа болохоор 23 хувь үргэлжлэх болов уу гэж бодож байна. Бид дахиж хэзээ ч 1450 долларын үнэтэй алт харахгүй байж магад.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Шинэ өдөр, шинэ рекорд. 4-р давалгааг 23 хувь үргэлжилж 1488 хүрэх болов уу гэсэн маань биеллээ олж 1491 хүртэл ханш уналаа. Гэхдээ энэ уналтыг яг 4-р давалгаа мөн гэж хэлэхэд арай эрт байна. Урт хэмжээтэй 3-р давалгаа ч байж болно. Ямартай ч бүх давалгаа гүйцэхэд ханш 1600 гарах нь тодорхой боллоо.

Урд шөнийн өсөлтийг 8 цагийн стокастик тодорхой зааж байна. Яг хоёр утас маань шүргэлцсэний дараа ханш брекаут хийв.

Урд шөнийн өсөлтийг 8 цагийн стокастик тодорхой зааж байна. Яг хоёр утас маань шүргэлцсэний дараа ханш брекаут хийв.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Алтны өсөлтөнд нөлөөлж буй нэг гол хүчин зүйл бол мэдээж долларын уналт. Намайг бичиж байх энэ мөчид алт 1540 хүрэн шинэ рекорд тогтоолоо. Харин долларын индекс унасаар байна. Америкийн эдийн засаг үнэхээр хүнд байдалд орж байна. Дэлхийн төв банкууд ч долларт итгэх итгэлээн алдаж нөөцөө австрали доллар ба канад доллараар бүрдүүлж эхэлжээ. Түүнчлэн алтаар ч нөөцөө бүрдүүлж байна. Одоогоор Америкийн өр 14 их наяд доллар болсон ба уг өрийг төлөх боломжгүй нь тодорхой болжээ. Хятад долларын нөөцийнхөө 3-ны хоёрыг зарахаар шийдсэн байна. Тэр их хэмжээний долларын урсгал алт, мөнгө, газар руу орж байгаа юм.

Ханш нэг шугамд жагссан байгаа нь брекаут болохын шинж юм.

Ханш нэг шугамд жагссан байгаа нь брекаут болохын шинж юм.

Сүүлийн удаа SA 4-р сар.29.11 9:31 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Inflation is hidden tax
- jokersmile
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 569
- Нэгдсэн: 5-р сар.28.09 1:13 pm
- Байршил: sul talaa bolomj bolgotsgooy
Re: fx trade daily analyse
ihewchlen yun deer ordog humuus we?
crude oil ordog hun bnu?
crude oil ordog hun bnu?
Re: fx trade daily analyse
Эллиотын давалгаагаа шинээр зурахад хүрлээ. Ханш унасаар фибоначчийн 61 хувьд хүрлээ. 1460 луу дахиж очиж магадгүй гэж бодоход хүрлээ. Болгоомжтой байх нь зүйтэй гэж шийдэхэд хүрлээ.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Уналт бодож байсанаас хурдан сэргэлээ. 8 цагийн график дээр бүх индикаторууд нэгэн зэрэг хүчээ авч байна. Энэ эрчээрээ 1600 руу довтлох болов уу.

Inflation is hidden tax
Re: fx trade daily analyse
Шинэ рекордоос уруудаж 1460 хүрсэнээс хойш онц сонин зүйл болсонгүй. Алт багахан зайд өгсөж уруудсаар таарлаа. Өдөр ирэх тутам арилжааны далайц багасч байна. Брекаут ойртож байна. 6 сарын эцэс гэхэд 1600 юмуу эсвэл 1600-д дөхөж очоод эргээд унана даа. 7 сар бол уналтын сар.

Inflation is hidden tax