Уг сэдэвийг гишүүн Тuumu 27 Oct 2007 06:09 цагт нээсэн болно.
________________________________________________________________

viky написал:A - Sound Хамтлаг
2001 онд Батпүрэв, Пүрэвсүх нар хамтран тоглодог байсан ба дараа нь Батпүрэв, Алтангэрэл, Мөнхболд нар 1060 хамтлагийг байгуулсан. Хэсэг хугацааны дараа Алтангэрэл Чингис хаан хамтлагт, Батпүрэв Black & White хамтлагт орсон. Тэмүүлэн 1060 хамтлагт орж бие биенээ таньдаг болсноор 2006 оны 8 сард хамтлаг байгуулах санаа гарсан бөгөөд 2006 оны 8 сарын 22-нд анхны бэлтгэл хийснээр тус хамтлаг үүссэн гэж үздэг.
2007 онд Playtime, Coke’n Beat зэрэг амьд хөгжмийн наадмуудад өөрсдийн дуугаар оролцож байсан. Улмаар MMM ХХК-ийн захирал Нацагдоржтой танилцаж Хай-Фай Лейблтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оны 6 сарын 29-нд Цаст River Sounds, Хай-Фай лейбл, Хай-Фай радио 98.9 хамтран “Keane Night”-ыг зохион байгуулсан. 2008 оны 7 сарын 1-нд анхны Release нэртэй цомгоо гаргасан бөгөөд Release цомгийн баяраа 2008 оны 9 сарын 29-нд тэмдэглэсэн. Одоогоор хамтлаг анхны бие даасан тоглолт болон 2 дахь цомгийн ажилдаа бэлдэж байгаа бөгөөд мөн цуврал night-уудын 1 болох “Radiohead Night”-аа хийхээр зэхэж байна.
Дуучин Ц.Тэмүүлэн. Арван жилийн 23-р сургууль, ЭМШУИС-ыг төгссөн. Алтернатив урсгалын хөгжим сонсдог бөгөөд Radiohead хамтлагт дуртай.
Бөмбөрчин Ю.Батпүрэв. Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн, алтернатив, рэгги хөгжимд дуртай. Kings of leon-д дуртай.
Аргил гитарчин Д.Мөнхболд Oasis-д дуртай.
Соло гитарчин Ц.Алтангэрэл Цэргийн их сургууль төгссөн Steve Vai, Joe Satriani сонсдог.
Төгөлдөр хуурчин Т.Пүрэвсүх хөгжмийн коллеж төгссөн. Классик, жааз хөгжимд дуртай. Scrybin, Рахманинов гэх мэт классик төгөлдөр хуурчдыг сонсдог.
(http://www.hi-fi.mn-ees..)





























