Python-ii tuhai?

Монгол Хэрэглэгчидэд Зориулсан Программчлал, Программ хангамжууд...
Монгол бичгээр бичдэг Notepad
Латинаар галиглаад бичингүүт шууд криллрүү хөрвүүлдэг гарын драйвер

Зохицуулагчид: Computer software, Computer Hardware

lotsmon
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1206
Нэгдсэн: 7-р сар.31.03 2:44 pm
Байршил: in ma imagination

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн lotsmon »

Заза болчихлоо, тусалсанд баярлалаа.
Хэрэглэгчийн аватар
filemonster
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
Бичлэгүүд: 867
Нэгдсэн: 4-р сар.04.09 3:56 pm
Байршил: Across the universe
Contact:

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн filemonster »

Оронгийн нарийвчлалтай яаж хэвлэдэг билээ?
1234567Allgoodchildrengotoheaven
Хэрэглэгчийн аватар
Reader0111
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Бичлэгүүд: 805
Нэгдсэн: 6-р сар.12.06 11:00 pm
Байршил: Бархасбадь/Европа

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн Reader0111 »

filemonster написал:Оронгийн нарийвчлалтай яаж хэвлэдэг билээ?
decimal гэж сан ашигладаг юм байна. Жишээ үзүүллээ:

Код: Бүгдийг сонгох

>>> import decimal
>>> import math
>>> pi = decimal.Decimal(str(math.pi))
>>> pi
Decimal('3.14159265359')
>>> print '%.2f' % pi
3.14
>>> print '%.30f' % pi
3.141592653590000061569753597723
lotsmon
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1206
Нэгдсэн: 7-р сар.31.03 2:44 pm
Байршил: in ma imagination

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн lotsmon »

if statement
true бол шууд програмыг зогсоох арга бий юу? EOF ?
Хэрэглэгчийн аватар
Reader0111
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Бичлэгүүд: 805
Нэгдсэн: 6-р сар.12.06 11:00 pm
Байршил: Бархасбадь/Европа

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн Reader0111 »

lotsmon написал:if statement
true бол шууд програмыг зогсоох арга бий юу? EOF ?
Програмаас гарахыг хэлж байна уу? Энэ л юм шиг байна:

Код: Бүгдийг сонгох

sys.exit()
lotsmon
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1206
Нэгдсэн: 7-р сар.31.03 2:44 pm
Байршил: in ma imagination

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн lotsmon »

sys is not defined л гэж байна.
Ийм юмтай учирч байсан уу?
TabError: inconsistent use of tabs and spaces in indentation
lotsmon
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1206
Нэгдсэн: 7-р сар.31.03 2:44 pm
Байршил: in ma imagination

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн lotsmon »

TabError: inconsistent use of tabs and spaces in indentation
энэ яагаад байгааг нь олчихлоо, space tab холиод зай авчихаар ингэдийн байна.
Хэрэглэгчийн аватар
Reader0111
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Бичлэгүүд: 805
Нэгдсэн: 6-р сар.12.06 11:00 pm
Байршил: Бархасбадь/Европа

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн Reader0111 »

lotsmon написал:sys is not defined л гэж байна.
Ийм юмтай учирч байсан уу?
TabError: inconsistent use of tabs and spaces in indentation
Эхлээд sys-ээ импортлох хэрэгтэй шүү дээ :wink:
lotsmon
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1206
Нэгдсэн: 7-р сар.31.03 2:44 pm
Байршил: in ma imagination

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн lotsmon »

header file юм уу?
import sys?
Хэрэглэгчийн аватар
filemonster
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
Бичлэгүүд: 867
Нэгдсэн: 4-р сар.04.09 3:56 pm
Байршил: Across the universe
Contact:

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн filemonster »

Тийм
1234567Allgoodchildrengotoheaven
lotsmon
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1206
Нэгдсэн: 7-р сар.31.03 2:44 pm
Байршил: in ma imagination

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн lotsmon »

Монголын pythonчид ер нь ямар төрлийн юм бичиж байна?
Хэрэглэгчийн аватар
tugs2mn
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 435
Нэгдсэн: 7-р сар.26.09 10:23 pm
Байршил: Тэнд би удахгүй очно

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн tugs2mn »

:whip:
lotsmon
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1206
Нэгдсэн: 7-р сар.31.03 2:44 pm
Байршил: in ma imagination

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн lotsmon »

Садист улсууд байдийму
lotsmon
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1206
Нэгдсэн: 7-р сар.31.03 2:44 pm
Байршил: in ma imagination

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн lotsmon »

yield гэж ер нь яг юу байнаа? энийг нэг л ойлгодоггүй ээ
Хэрэглэгчийн аватар
Reader0111
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Бичлэгүүд: 805
Нэгдсэн: 6-р сар.12.06 11:00 pm
Байршил: Бархасбадь/Европа

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн Reader0111 »

lotsmon написал:yield гэж ер нь яг юу байнаа? энийг нэг л ойлгодоггүй ээ
За, тэгэхээр ийм байна. Yield-г ойлгохын тулд эхлээд generator-ыг ойлгох хэрэгтэй. Generator-ыг ойлгохын өмнө iterator-ыг ойлгох хэрэгтэй юм. Эдгээрийг жишээн дээр тайлбарлая. Нэр томъёог орчуулж хэрэглэх гэж оролдлоо, ойлгоорой.

Iterator (давтуур) бол ямар нэг өгөгдлийн цуваа буюу iterable (давтуулагч) -ийн гишүүн бүрийг нэг нэгээр уншдаг зүйл юм. Жишээ нь list (цуваа) бол давтуур:

Код: Бүгдийг сонгох

>>> sondgoi = [1, 3, 5]
>>> for n in sondgoi:
...    print(n)
...
1
3
5
Цуваанаас гадна файл, тэмдэгт мөр гээд олон төрлийн зүйл давтуулагч байдаг.

List comprehension-оор мөн давтуур үүсгэж болно. Энэ бол цуваа үүсгэх хураангуй бичиглэл юм. Жишээ нь:

Код: Бүгдийг сонгох

>>> sondgoi = [n for n in range(6) if n%2]
>>> for n in sondgoi:
...    print(n)
...
1
3
5
Өмнөх жишээтэй үр дүн адил боловч цувааг үүсгэхдээ давталт, функц, нөхцөл шалгалт ашиглаж байна.

За давтуур гэж зүйл бүрийг нь ээлжлэн уншиж болдог давтуулагч байдаг юм байна. Тэгвэл generator (үүсгүүр) гэж юу вэ? Энгийн давтуурыг нэг удаа бүтээгээд хэдэн ч удаа ашиглаж болно (Цувааг хувьсагчид оноогоод хэдэн ч удаа давтаж болдог, г.м.). Гэвч өгөгдлийг санах ойд хадгалах хэрэгтэй болдог. Маш олон гишүүн өгөгдөл хэрэглэх болоход давтуурын энэ чанар саад болох болно.

Харин үүсгүүр ашиглан үүсгэсэн давтуулагчийг санах ойд хадгалалгүйгээр, гишүүн утга бүрийг нэг л удаа уншаад өнгөрдөг. Түр зуурын давтуулагч гэж хэлж болно. Санах ойд хадгалдаггүй, түр зуурын чанар нь төгсөшгүй давтуулагч бүтээх боломжийг олгодог :brows:

Код: Бүгдийг сонгох

>>> sondgoi = (n for n in range(6) if n%2)
>>> for n in sondgoi:
...    print(n)
...
1
3
5
>>> for n in sondgoi:
...    print(n)
...
Өмнөх жишээтэй адилхан юм шиг байна уу? List comprehension-ын хаалт дугуй болж өөрчлөгдсөнийг анзаараарай. Ингэвэл давтуур биш үүсгүүр үүсдэг. sondgoi хувьсагчаа хоёр дахь удаа давтая гэвч болохгүй. Үүсгүүр нэг л удаа ашиглагдана.

Yield бол, фүнкцийг төгсгөж хариу буцаадаг return-ы оронд хэрэглэдэг түлхүүр үг юм.

Өмнөх жишээнүүдээ өргөтгөн бүх :brows: сондгой тоог гаргадаг үүсгүүр бичье:

Код: Бүгдийг сонгох

# sondgoi.py

import itertools

def sondgoi():
    for n in itertools.count(1):
        if n%2: 
            yield n
itertools.count фүнкц өгөгдсөн тооноос эхлэн ихэсгэн тоолдог.

Бүх сондгой тооны үүсгүүр бэлэн боллоо. Гэхдээ нэг л юм дутаж байна. Ямар нэг зогсох цэг заахгүй бол төгсөхгүй үргэлжлэх нь байна :-D

Код: Бүгдийг сонгох

# sondgoi.py

import itertools

def sondgoi(m):
    for n in itertools.count(1):
        if n%2: 
            yield n
        if n is m:
            break

for n in sondgoi(20):
    print(n)
Энд нэг санах зүйл бол үүсгүүр фүнкцийг ажиллуулахад хариу буцдаггүй, харин үүсгүүр бий болдог. Харин үүсгүүр дээр давтах болгонд фүнкц ажиллаж утга буцаадаг.

Ойлгоход эхэнд ярвигтай байж магад. Өөрөө туршиц код бичиж үзээд байвал аяндаа толгойд суух вий. Амжилт хүсье.

Жич: Мөн мэдээж гүүгэлдэхээ мартаж болохгүй: ? python yield
Хэрэглэгчийн аватар
Reader0111
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Бичлэгүүд: 805
Нэгдсэн: 6-р сар.12.06 11:00 pm
Байршил: Бархасбадь/Европа

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн Reader0111 »

Decorator-ын тухай тасархай тайлбар нэг байна:
http://stackoverflow.com/questions/7396 ... 84#1594484
Хэрэглэгчийн аватар
euurtsaikh
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
Бичлэгүүд: 373
Нэгдсэн: 10-р сар.29.09 7:03 pm

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн euurtsaikh »

Like Python
Toyota Progres, 2.5L 1JZ-GE, AT
Хэрэглэгчийн аватар
Schicksal
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 738
Нэгдсэн: 11-р сар.21.09 10:19 pm
Байршил: Олон хүн олон үнэртэй. Олон үнэр нийлээд орчлонгийн хамгийн муухай үнэрийг бүтээнэ.

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн Schicksal »

Sanamsargui neg funkts bichij bgaad neeree uur uur type-tai variable 1 functionaas return hiij boloh yum bn shdee gedgiig oilgov. Ugaasaa return variable type-aa zarladaggui bolohoor.

Код: Бүгдийг сонгох

Jishee : 
def compare(a,b):
  if a>b:
    return a
  if a<b:
    return b
  if a==b:
    return "equal"
Die Chemie stimmt einfach
Хэрэглэгчийн аватар
wolves
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
Бичлэгүүд: 225
Нэгдсэн: 4-р сар.15.06 1:34 am
Байршил: Portal

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн wolves »

Код: Бүгдийг сонгох

case sensitive= (нөхцөлд мэдрэмтгий)
block = (бүлэг)
case sensitive= үсгийн том жижиг нөлөөлдөг
block = блок
гэвэл ямар байна??
[URL=https://meettomy.site]Prettys Womans from your town[/URL]
i386
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 573
Нэгдсэн: 2-р сар.02.04 8:45 pm

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн i386 »

Бүх үгнүүдийг махчилан утгачилсанаас оновчтой ойролцоо утгатай оноосон нэр зааж буюу үүсгэж өгөөд зүүлт тайлбар хийгээд явах нь илүү дээр л дээ. Манайхан орчуулах гэж хэт зүтгээд боломжуудыг олж харахгүй байна.
Хэрэглэгчийн аватар
Дэлгэр
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 2915
Нэгдсэн: 11-р сар.11.09 5:21 pm
Байршил: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн Дэлгэр »

Python хэл чинь OOP биз дээ? Java сайн сурчвал дараа нь Python хэл сурахад нэлээн дөхөмтэй болно байх даа?
Нэг л өдрийн наран...
Хэрэглэгчийн аватар
filemonster
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
Бичлэгүүд: 867
Нэгдсэн: 4-р сар.04.09 3:56 pm
Байршил: Across the universe
Contact:

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн filemonster »

Энд яагаа beans, jars, crates-д нэг утга оноогоод байгаа юм бол?

Код: Бүгдийг сонгох

def secret_formula(started):
    jelly_beans = started * 500
    jars = jelly_beans / 1000
    crates = jars / 100
    return jelly_beans, jars, crates

start_point = 1000
beans, jars, crates == secret_formula(start_point)
Сүүлийн удаа filemonster 3-р сар.25.12 10:47 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
1234567Allgoodchildrengotoheaven
lotsmon
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1206
Нэгдсэн: 7-р сар.31.03 2:44 pm
Байршил: in ma imagination

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн lotsmon »

Эхлээд jelly_bean -нхээ тоог гаргаж байна. Дараа нь савны тоогоо, өөрөө хэлбэл 1000 jelly_bean нэг саванд.
Тэгээд нэг том хайрцганд 100 шил jelly_bean орох ёстой учраас, crate-нхээ тоог гаргаж байна.
start_point буюу анхны утга 1000. secret_formula функцээ 1000-с эхлүүлж ажиллуулахаар дуудаж байна.

Ийм код харалгүй ямар их удчихаа вэ :p
Хэрэглэгчийн аватар
filemonster
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
Бичлэгүүд: 867
Нэгдсэн: 4-р сар.04.09 3:56 pm
Байршил: Across the universe
Contact:

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн filemonster »

Хаха алдаа олох юм байсан юм байна. Даанч ажиллахгүй байсан юмаа.
1234567Allgoodchildrengotoheaven
Хэрэглэгчийн аватар
Reader0111
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Бичлэгүүд: 805
Нэгдсэн: 6-р сар.12.06 11:00 pm
Байршил: Бархасбадь/Европа

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн Reader0111 »

filemonster написал:Хаха алдаа олох юм байсан юм байна. Даанч ажиллахгүй байсан юмаа.
Function ni 3 elementtei tuple butsaadag. Teryg ni 3 huwisagchid onooj baina.
Хэрэглэгчийн аватар
Дэлгэр
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 2915
Нэгдсэн: 11-р сар.11.09 5:21 pm
Байршил: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.

Re: Python-ii tuhai?

Бичлэг Бичсэн Дэлгэр »

Та нар бие дааж судалж байна уу?
Монгод Python заадаг сургалтын төв, сургууль энэ тэр байдаг уу?
Нэг л өдрийн наран...
Сэтгэгдэл хариулах

“Монгол Программчлал - Монголжихуй” руу буцах