Тахал.

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Хувийн орон зай гэж хүмүүс ер мэддэггүй юм уу?
Нэт-д суухад хүртэл хажуугийн хүний нүд миний хийж байгаа юман дээр байх юм даа ллр. Заримдаа эрхээ эдлэе гэвэл шууд утгаараа бүдүүн байх хэрэгтэйм шиг байгаан. Машинд суусан ч тэр, хажууд нэг бүдүүн юм орж ирж чихчихээд юу ч болоогүй юм шиг хөлс, хулмас үнэртүүлээд сууна. Ийм хүмүүсээр дүүрэн байхад соёл ярих ч шаардлага байхгүй. Тэднээс зугтааж үзвэрийн газар, театр орно. Хажууд самар, чипс тэгээд бас соруултай ундаа!

1998 оны үед тэнэмэл хүүхдүүд Монгол улад тулгамдаад буй том асуудал болж байсан. Тэнэмэл хүүхдийн тоо Дарханы хүн амын тоотой дүйцсэн гэдэг. Одоо хүртэл орон гэргүй болон асрамжийн хүүхдүүдийн асуудалыг олигтой шийдэж чадаагүй байхад тэр үед ч чадаагүй гэж боддог юм. Магадгүй энэ нь цэвэрлэгээний үр дүн байх. Чойрын вокзал дээр буугаад харахад тэнэмэл хүүхдүүд уулын бэлийг дүүргэдэг байсаныг санаж байна. Үүнээс болж гэр орноосоо дүрвэхийг Чойрно гэж нэрлэдэг болсон. Ийм байдал Сайншандаас эхлээд Зайсан толгойн тэнд ч байдаг байсан. Зах гарахад тэнд явж байгаа хүмүүсийн 1/3 нь тэнэмэл хүүхдүүд... Тэр их хүүхдүүдийг аргалах арга зам байхгүй байсан. Тэгээд л тэнэмэл хүүхдийг цэвэрлэх ажиллагаанд хамруулсан байх. Хэрэв тухайн үед ийм зэрлэг арга хэрэглээгүй бол одоо тэр хүүхдүүд ямар хүмүүс болох байсаныг бодоод үзмээр. Та бидний хүүхдүүд ёстой л Лонгбийч, Сөүтсайд шиг орчинд өсөх байсан. Ямар ч баталгаа, аюулгүй тайван орчин үгүй... Нэг бодолын олон жилийн дараахыг харж хийсэн энэ хэрцгий гэмээр үйлдэл тун зөв мэт.
Одоо энэ цэвэрлэгээ дахин хэрэг болж байна. Нийгмийн бүх түвшинд. Энэ форумд ч тэр, хүмүүсийн оюун санаанд ч тэр... Хээгүй гүндүүгүй байж болно, гэхдээ заваан байж болохгүй. Арчаагүй хүмүүсээс эхлээдбүгдийг цэвэрлэх хэрэгтэй. Монголчууд та бидний боддогоос ч өрөвч, эмзэг. Гадаадад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэнээс ч хамаарахгүй амьдардаг. Монголд ирсэн нэг нь танайхан үнэхээр тусч, бидэнд эх оронд хэзээ ч ингэж хандаж тусалдаггүй гэх. Бид өөрсдийн орчины ХБИ-г харж хандаж, анхаарал тавих гэсээр гэрт өөр нэгэн эрүүл хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгодог. Тэдний нийгмийн амьдрал, соёл боловсрол зэрэг нь үеийнхэнийхээсээ хоцорч эхэлдэг. Тиймээс зэрлэг ч гэсэн садаануудыг цэвэрлэх хэрэгтэй, 10 гаран жилийн өмнөх шигээр илүү дээр ирээдүйн төлөө дахин цэвэрлэх хэрэгтэй. Хүн амыг ч, нийгэмийг ч, оюун санааг ч, харилцааг ч, хэрэглээг ч, ААН-г ч бүгдийг нь цэвэрлэх хэрэгтэй. Дотороо энийг хүлээн зөвшөөрсөн ч гаднаа үгүйсгэж байгаа баг зүүгчидийг бол хамгийн түрүүнд цэвэрлэх хэрэгтэй.
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Хүний амьдрал хэдэн ч жил байлаа гэсэн бид нэг л өдөр амьдардаг. "Yesterday is history. Tomorrow is a mystery. But today is a gift, and that is why it's called the present." гэсэн үгийг Кун-Фу панда дээр хэлдэг. Яг хайх юм бол тэр одоо гэдэгийг хаанаас олохоо мэдэхгүй юм. Бидний одоо гэж нэрлээд байгаа цаг үе нь өнгөрсөн ирээдүйн зааг л төдий зүйл. Яг одоог ОДОО гэж нэрлэх бол энэ одоо 1сек-н дараа өнгөрсөн болно. Бид одоогийн төлөө, аль эсвэл дараа 7 хоногийн Пүрэв гаригийн төлөө амьдарна гэдэг утгагүй зүйл. Тэр өдөр, тэр хугацаа ард хоцорход бид ч бас тэндээ үлдэх ёстой юу? Нэгэнт өнгөрсөн хугацааны төлөө бас ингээд л байж байх уу?

Унтсаны дараахыг маргааш, унтахаас өмнөхийг өчигдөр...
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Саяхан ажилаар ОТ орж хэд хонолоо. Оройдоо хийх юмгүй оюу толгойн баранд нь орж үзэв. 9 болов уу үгүй юу хаалаа барьла болоод жаахан гайхлаа л даа. Тэгсэн ийм түүхтэй гэнэ.
Анх ч шөнө болтол ажилладаг байж. Тэгсэн хэрүүл маргаан болоод чирэгдэл учруулаад байхаар нь архи худалдаалахаа больжээ. Байдал нэг л өөрчлөгдөхгүй байсанд ажиллах цагыг орой 9 болгож. Харин ч дордож зодоон гардаг болоод пивоны шилээр толгойгоо хагалцгаадаг болж. Аргагүйн эрхэнд шилтэй пивоор үйлчилхээ байгаад дан лаазтайруу орж дээ.
Монголын хамгийн шилдэг компанид байдал нэг ийм байх шив...

Уул нь ч Монголчууд маань их тайван хүмүүс л дээ. Ер нь их уужуу хандана. Адгийн шаарууд нь ч гэсэн хүнийг ойлгож сонсож чаддаг, тавьтаргүй өтнүүд ч хэлээ хазаад өнгөрөх тохиолдол байдаг, ажил төрөлд яаралгүй маргааш гэж хандаад л... Бүх зүйл орвонгоороо эргэж, дэлхий сүйрлээ гэсэн ч өдөр тутмынхаа амьдарлаар амьдарч, сонгуулийн саналаа мэхлүүлчихээд наадамын талбай дээрээ хуушуур эргүүлсэн шигээ л...
Даанч энэ зан нь зам дээр гархаараа л ор мөргүй алга болно. Өчигдөр талбайн хажууд явж байхад хажуугаар нэг тэрэг дайрчих шахам зөрөв. Жолоочыг нь харвал залуу эмэгтэй. Ер нь тэгээд хөгшин залуугүй хажуугаар шахаж, болсон болоогүй сигнал дараад л... Энд ер нь удаан амьдрах аргагүй болов бололтой.
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Аалзыг таарсан газар нь ал!

Бага байхаас л энэ үгийг аалз харах болгондоо сонсдог байж билээ. Магадгүй энэ үгээр явбал дэлхий дээр байгаа бүх аалзыг алах нь зөв байх... Аалзгүй дэлхий харин ямар байх бол?

Хэрэв аалз үгүй болвол түүний хоол болдог шавьж хорхойны үржил эрчимтэй явагдана. Дэлхий дээр ганц ч аалз байхгүй болсоноос ердөө 4 жилийн дараа л эх дэлхий маань бидний биш, шавьжны өлгий болох юм. Алхаж, гишгэхэд гуталны ул шороо биш шавьжны өтөг, ялзмагаар будагдах болно. Хүн төрлөхтөн аалзны цэвэрхээн хийдэг байсан ажилыг хийхээр болж хор янг хаа байх газартаа үргэлж цацна. Тариалангийн талбай цөмийн хаягдал мэт шавьжны хороор дүүрэх болно. Ийм орчинд хүний эрүүл мэндийг ярих ч хэрэггүй...
Өнөөгийн хөвөн утасаар хийдэг хантааз байтугай төмөр хуяг нэвтэлдэг сумыг ч аалзны шүлсээр хийсэн хантааз хамгаалах боломжтой (Яахав сум нэвтрэхгүй ч цээжинд өгсөн цохилтоос болж дотуур гэмтэлээсээ л үхэх байх). Аалзны шүлсээр мэс ажилбарын дараах шархыг оёх юм бол илүү бат бөх байх нь батлагдсан эд. Тэгээд ч хагалгааны сорви нүдэнд ч барагтай үзэгдэхээргүй цэвэрхэн болох боломжтой гээд аалзны ач холбогдол өчнөөн байна. Байгалын тэнцвэрийг хадгалдаг чухал манаачын нэг нь аалз мөнөөсөө мөн.

Харин энэ дэлхийгээс оргүй алга болгож болох төрөл зүйл гэвэл хүн төрлөхтөн л байх. Өөрсдийн бүтээсэн орчин, нийгэмд харшилсан төрөл зүйлийг хайрладаггүй. Үүнийхээ тав тухтай байдалын төлөө байгалын тэнцвэрийг хадгалагчийг ч буруутган хяддаг. Тэр хядлага нь яг л хоол идэж, нойрноос сэрж эвшээлгэх, дурсгалын зураг авхуулахтай адил болчихсон үзэгдэл мэт хэн ч үл ойшооно. Хүн байгалын тэнцвэрийг хадгалхаас илүүтэй алдагдуулах нь их. Австрали, шинэ зеландыг нээх үед тэнд шинэ төрөл зүйлийн амьтан маш их байсан, одоо гарын 10 хүруунд багтах хэд нь л үлдсэн. Номхон далайд цэнхэр халимаар дүүрсэн нэг хэсэг байдаг... 30хан жилийн өмнө байсан тооныхоо 15%-д одоо байгаа халимных нь тоо ч хүрэхгүй. Өөрсдийн хөл хүрсэн газар яаж эвдэгдэж байгаа талаар ярилт ч байхгүй...
Одоо өнөөх гайхал 12 он дөхөөд ирсэн чинь дайны хажуугаар дажин гэгчээр ашиг орлого олох гэсэн хүмүүс ч борооны дараах мөөг адил олширлоо. Дэлхий сөнөх гэж байна л гээд байгаан... Гаригын хувьд дэлхий сөнөх хаа ч байсан юм. Харин түүн дээрх соёл иргэншил л сөнөж болох талтай. Тэрнээс ойрын мянган жилдээ дэлхийг сөнөөчих хүчин зүйлийг одоохондоо хүн төрлөхтөн нээчихээгүй л байна. Гэхдээ дараа жил соёл иргэншил устатлаа наян юм болно биз... Сөнөнө гэж итгээд, итгүүлээд байгаа хүмүүсийн хувьд ганцхан жилийн дараа дэлхий сөнөх гэж байхад тэр зөгнөгч, аврагч номоо хүний нийгэмийн үнэт зүйлийн төлөө зарах хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу... Өөрсдөө ч юу болох гэж байгаагаа ойлгоогүй байж яриад явж байгаам.


Аалзыг таарсан газар нь ал...
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Гол нь аалзыг таних л хэрэгтэй...
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Амьдралд хүмүүс тахиа идэх гэж ирээд тогоочын үгэнд мэхлэгдэж өндөг идээд л мишээн харьцгаана. Зөөгч үүнд буруу үгүй.



Хүмүүс ихэнх нь үхэхийг хүсээд байдаггүй...
Үхэл хаа сайгүй л байдаг. Аваар осол биш юм аа гэхэд шимэгчид хаа сайгүй л биднийг отож суудаг. Крантны усанд хүртэл өч төчнөөн аймшигтай шимэгчид байх. Гар нүүрээ угаах явцад усаар дамжин бидний нүдэнд тэд орж л байдаг. Нүд бол хамгийн тааламжтай, байнгын чийглэг, дулаан орчин. Хэрэв үүн дээр ганц л хүчин зүйл нэмэгдвэл эдгээр шимэгчид бидний нүдэнд үржиж, аяандаа хоёр нүднээсээ салах хэрэг гарна. Үржсэн хойно нь аз таарвал ганц л нүдээ авхуулаад, нөгөө нүдээ аварч болно. Өнөөгийн ШУ ч энэнд эрсдэлгүй гарц олж чадаагүй л байна. Линз мэтээр гангарах дуртай хүмүүст бол энэ бүр ч хамаатай. Нян бактери биш шимэгчийн ганц жишээг ярихад л ийм. Тэгэхэд үүний цаана нь хэдэн сая төрөл...


Маслоу-н онол гэж нэг юм байх. Түүнд хүний хамгийн чухал хэрэгцээг шаталж л дээ. Эхэнд нь амьдархад зайлшгүй шаардлагатай зүйл болох ус агаар, хоол хүнс оржээ. Дараа нь аюулгүй орон, дулаан тухтай этр гэдэг ч юм уу... Эдгээрийн дараагаас хайр халамж, нэр алдар, эрх мэдэл зэрэг хэрэгцээнүүд орсон байх юм. Үнэндээ одоо бол бидний амьдрахад шаардлагатай гээд байгаа хоол хүнс ч хор болсон цаг.
Хиам гэж идээд байгаа зүйлд нь махны найрлага дөнгөж 10 гаран хувьтай л байдаг. Үлдсэн нь төмснийхтэй адил цардуул, буурцаг... Хиамаа хэд хазаж жижиглээд аман дотороо хүлхвэл халуун төрлийн амтлагчууд дуусч жинхэнэ амт нь гарч ирдэг. Цагаан хоолноос ялгаагүй эд. Мах ихтэй буюу 30 хүртэл хувийн махны орцтой хиам идье л гэж бодож байвал аль болох үнэтэйг нь авах хэрэгтэй. Найрлагийг нь харвал махны орц 70-90 хувь байх. Даршилсан ногоо... Үйлдвэрийн аргаар их хэмжээгээр дардаг болсон өнөө үед их хэмжээний ногоонд уксус-г ч их хэмжээгээр хольдог болсон. Урбаник гэж шуураад байгаа тэдний технологи бол дан цуу. Нэгэнт идэх дуртай бол хор багатайгаар нь тосонд чанасан нь арай л дээр. Гэхдээ л хор. Газтай ундааны хор хөнөөлийн талаар яриад ч хэрэггүй. УБ-д тэр Тайсон гэж шуураад байгаа тахианы мах үнэн хэрэгтээ эрүүл мэндийн тус, чанараараа Монгол тахианаас хэд дор орно гээч. Хүмүүс үнэтэй хоронд дуртай хойно... Хамгийн гэмгүй харагддаг мөртлөө хүнийг алах чадвараараа дээгүүрт орох бүтээгдэхүүн бол өндөг. Их жижигхэн, цагаан, хөнгөхөн, гөлөгөр, эмзэг... Хэн ч энэнээс болж нөгөө ертөнцийн хаалга тогшино гэж боддоггүй. Өндөг авахдаа усанд хийж шалгаад байж чадахгүй ч ядаж сэгсэрээд байх ч завгүй. Хурдхан харьж идэхээ л бодно. Амаар ороод анусаар гарч л байвал гэсэн бодолтой хүмүүс олширч дээ.
"Эрүүл мэндийг сахин хамгаалхын тулд..." гэсээр Үдийн Цай хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үүнийг удирдан хэрэгжүүлэгчид туршлагыг хойд хөршрүү явж судлав. Оросын үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхэлсээр одоо 10 жилийн сурагчидын бага ангийнханых нь 80 гаран хувь нь сүүнээс харшилтай... Биднийг хүүхэд байхад сүү хөргөгчинд 3 хоноход л гашилдаг байж. Одоо зарим нь хөргөгчин дэх сүүгээ хэзээ авсанаа ч бараг санахгүй. АС-н хаа нэгтээ "...цөцгийг нь авсан сүүгээ Сүү ХХК-д нийлүүлэх шаардлага байдагаас үүрээр эрт босч цөцгийг нь..." гэсэн утгатай бичлэг уншиж байсан. Хөдөө очиход нохойнд долоолгуулдаг байж билээ.
Консервантгүй, цэвэр жимсний шүүс...Ашиг орлого л хардаг хойно урд нь 100 тонн жимсний шүүс авчируулдагаа болиод 1 тонн өтгөрүүлсэн шүүс авч түүнийгээ шингэлж, савлаад зардаг болсон. Аргагүй л дээ, зардал ч бага, овор хэмжээ ч бага, ашиглалт сайн даана. Үнэхээр цэвэр жимсний шүүсийг бидэнд хүргэх гэж ингэж яарахаас ч аргагүй. Одоо бол даарна даа. Энд тэнд Контик их ч зардаг болж, их ч идэх юм. Европын орнууд бол Украины хүнсийг барагтай импортлодоггүй. Цөөхөн хэдийг байнгын хатуу шалгалт шинжилгээн дор л авдаг. Гэхдээ тэр хүлээн зөвшөөрөгдсөн хүнсэнд нь Контик мэдээж БАГТААГҮЙ. Чернобилийн ан амьтад ямар болж, хүнд хүртэл юу болж байгааг хүн бүр л мэддэг. Аймшгийн кинонд гардаг мутациуд тэнд аль хэдийн биелэлээ олсон. Тэглээ гээд энэ нь Контик хийхэд ямар хамаатай юм гэж боддог юм шиг байгаан. Орсод бол Чернобилд эзгүй хаягдсан жорлонгийн бакришкийг хар зах дээр мэдэлгүй авсанаас болж гэр бүлээрээ хар дарсан зүүдний нэг хэсэг болдог. Энэ ч Контикт ямар хамаа байхав, тэр чинь унитаз шүү дээ. Масло гэж бодоод идээд байгаа зүйл нь үнэндээ Маргарин. Эрчүүд нь үүнийг байнга хэрэглэвэл бэлгийн чалхгүй болно. Цадахын тулд биш тулах хүртэлээ амтыг нь ч мэдрэхгүй иддэг хүмүүс...
Гадаа ил худалдаалах жимс жимсгэний тухай бодсон болов уу? Жимсний хадгалалт даах хугацааг хүн бүр мэдмээр... Тэнд байгаа хайрцаг хайрцаг ногоонууд тээвэрлэлт этр гээд энэ их хугацааны дараа халуун наранд яаж ийм удаан байж чадаад байнаа? Гүн хөлдөөлт биш нь тодорхой. Тэд чинь үзэмжийг нь хадгалхын тулд шприцээр орос цуу (уксус) шахчихдаг юм шүү дээ. Хятад ногооноос татгалзаад байгаа. Монголд тарьдаг ногооны хэдэн хувийнх нь үр Хятад болоо? Бичээд байвал би ч ажил, амьдралаа үрэх нь бололтой. Гэхдээ л егөөтэй...

Ингэлээ гээд өлсөж үхэлтэй нь биш дээ. Та бүхэн минь л сайхан хооллож байвал миний сэтгэл ханана...
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Огт Оргүй
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 610
Нэгдсэн: 4-р сар.11.11 11:40 am
Байршил: царайлаг өндөр тгд чи ях бэ?

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Огт Оргүй »

Амттай
Do you think I'm ugly?
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Өөхөө идсээр байгаад үхнэ дээ гэдэг шиг л... :инээх:
Үхэхийн хооронд аль чадахаараа амталж хазах нь зөв байх л даа.
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Огт Оргүй
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 610
Нэгдсэн: 4-р сар.11.11 11:40 am
Байршил: царайлаг өндөр тгд чи ях бэ?

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Огт Оргүй »

Аа үгүй бичсэн зүйлс чин амттай
Do you think I'm ugly?
Suzume
MadeMoiselle
Бичлэгүүд: 2796
Нэгдсэн: 10-р сар.31.04 3:02 pm
Байршил: Чиний зүрхэнд....
Contact:

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Suzume »

Өө энийг л блог гэх байх. :wd:
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

АС-д блог хөтлөгчид чинь их л чамин, чамин өнгө үзэмж, зураг хөрөг, хэв маягтайм байна лээ шүү дээ. Түүндээ шүлэг найрагаа ч бичиж, бүтээл ч туурвиад байгаам шиг... Миний энэ тэд нарын дэргэд хогийн сав байх дөө. Үнэнийг хэлэхэд АС-д блог ч бараг байдаггүй байх. Тэмдэглийн дэвтэр, эсвэл фэйсбүүк-№2 этр шиг санагддаг. Цөөн хэдэн уншууштай юм хөтөлдөг хүмүүсийн блогууд нь арын хуудасаар байгаад байдаг. Над шиг энд таних танил ч үгүй хүнд бол фэйбүүк маягийн блог хөтлөнө гэдэг бол бүр ч үлгэрийн далай биз дээ. Хэн нэгнийг хийх юмгүй тэнэж яваад энийг олоод орж ирвэл гэсэн үүднээс л бичиж байгаа ухаантай.
Plague Doctor was here.
Suzume
MadeMoiselle
Бичлэгүүд: 2796
Нэгдсэн: 10-р сар.31.04 3:02 pm
Байршил: Чиний зүрхэнд....
Contact:

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Suzume »

цаашид завсарлахгүйгээр байнга хөтлөж яваарай.
Чимээгүй уншигч чинь болно.
Хүмүүсийн блог гэх энэ АС-д блог гэхээсээ илүү өөрийнх нь орон зайд харилцах тэр хүний үзэл бодол гэхээсээ илүү хүнд хандах болон хүмүүс тухайн хүнд хандах хувийн Chat Profile юм шиг санагддаг.
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Би иймрэхүү зүйлс сонсдогүй л дээ, гэхдээ сонсдог хирнээ мэддэггүй хүмүүст нь хэлэх гэж бичиж байгаам болов уу даа. Магадгүй блог-тоо эерэг хандлагатай бичлэг хийх гэсэндээ ч байх. Эсвэл надаас өөр хүн одоохондоо миний гэж болохуйц орон зайруу өнгийж нэг харсанд ч юм уу? Ямар ч байсан зүгээр л биччихье.

Би хувьдаа энэ хүүхнийг дуу хөгжимийн тал дээр маш их хувь нэмэр оруулсан гэж боддог. Хүмүүс түүнийг сээгси, чадалтай хоолойтой л гэх юм билээ. Блэк Айд Пийз гэх хамтлаг зарим нялхасын боддогоос ч илүү настай хамтлаг. Дуу гаргаж л байдаг, сонсдог хүмүүс нь л сонсож байдаг... Олон жил энэ маягаар явсан даа. Нэг удаагийн шоу-н дээрээ фэнүүд дундаа дууг нь хэн сайн дуулах вэ гэсэн тэмцээн явуулж ялагч болох Стэйси Эн гэгч бүсгүйтэй хамтарч нэг дуу хийж үзэхээр болов. Тэр нь олны анхаарлыг гайгүй сайн татсанд дахин нэг уран бүтээл хийж, амжилттай болвол гишүүнээр хамтлагтаа авах санал тавьсан. Түүнээс хойш өдийг хүртэл амжилт бүтээлээр дүүрч яваа. Өнөөгийн АНУ дахь, Америк ч гэлтгүй дэлхийд тахал болоод байгаа промо дуу хөгжим, шоуны ертөнцийг БИП-н орон зайгүйгээр төсөөлөшгүй байх л даа. Хэрэв тэд энэ дуу хөгжимийн ертөнцөд өөрсдийн шинэ салхийг нэвтрүүлээгүй бол өнөөдөр Ашэр, Кэйти, Дэдди нар юу дуулаад явах байсаныг төсөөлөх хэрэгтэй байх. Харин өнөөгийн түвшинд хүрсэн БИП-г Фэргигүйгээр төсөөлөх бэрх. Нэг клипийг нь харахнээ Жэксон үхэж, Мадонна хөгширсөнөөс хойшх жинхэнэ Поп шоу-г тэд л хийж байна уу гэлтэй... Гэхдээ эдгээр ч миний тэйст биш юм даа.

Энэ төрлийнхөн дундаас Алэша Бэф-г илүүтэй хүлээн зөвшөөрдөг. Ягаан хочилсон тэрний дуунууд хүмүүсийг ажиг ч үгүй байхад өөр байдалын тухай дуулсан. Хэдий өөрөө эмэгтэй ч гэлээ Тэнэг Охид дуугаараа эмэгтэйчүүдийн дундах тэнэг асуудалыг эвтэйхэн дуулчихсан. Намайг Битгий Орхиоч... Эрүүл (Sober-г хэлжуга ухаантай хаха)... Тэгээд Юу Гэж (So what би ч Монголыилох гэж алж байнаа)... Тэрний дараагаар Фанхауз. Дис юзд то би э фанхауз, бат нау итз фүлл оф ивэл клаунз... Пинк-д дуртайдаа ч биш, од гэдгээр өөрийгөө хүнээс ялгаатай гэж ойлгодог хүмүүсээс өөр юм болов уу гэж бодсондоо л хүлээн зөвшөөрдөг.

Харин Гажиг Хатагтай гэж өөрийгөө нэрийдсэн Стэфани Жоанэ бол өөр хэрэг. Олны анхаарлыг татахаар хамгийн гажиг гэмээр гарцыг сонгож санасан зүйлдээ ч хүрсэн байх. Энэ бүхний дараа олон хүнээр хүрээлүүлж, алдар нэрийг олсон ч түүний дуунуудаас өнөөх л ганцаардал үнэртсээр... Магадгүй дуу болгоноороо хүмүүст нэг зүйлийг хэлэхийг оролддог юм болов уу, эсвэл би хайгаад байдаг юм уу цаана нь байгаа зүйлийг ойлгохыг хүснэ. Тэрнийг сонсдог гэх хүмүүс түүнийг нь ойлгодог ч юм уу үгүй ч юм уу... Юутай ч би өөрийн энэ ганцаардал дундах байдалаа эцэслэх цаг болсон байх.

Сонсоод байдаггүй зүйлсийнхээ талаар ийм их юм бичсэндээ өөрөөсөө ичих... Сонин л байдым байна
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Санаа зовмоор юм, орон зай гээд бичцэн байсан чинь Сүзүмэ гишүүн бас орон зай гээд бичцэн байна шдээ. Эдит хийхгүй гэсэндээ шинэ бичлэг хийчихлээ. Сая харсан сэдэв маань 100 виютэй болчихсон байна. АС ч их идэвхитэй ч гэмээр юм шиг байна. Жаахан завсарлахгүй бол хэрэггүй бичлэг хийчих гээд байгаа санагдаж байна. Энэ ч гэсэн үнэндээ хэрэггүй л бичлэг байх. Тэгж байгаад цэвэрлүүлье дээ. Гишүүдээс хүсэхэд хэрэггүй юм битгий бичээрэй. Бичсэн ч санаагаа тодорхой бичиж байвал их тустай байна.
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Хмм...
Дүү маань ч энэ муу боловсролын системийн лайг эдэлж эхлэв бололтой. Аав нь ч арай л дэндүүлчихсэн байх даа. Би хувьдаа Монголын боловсролын систем, аргачлалын нохойн баас гэж боддог хүн. Зарим нэг алт шиг багш нар байдаг ч тэднийгээ журнал хөтлөх мэтийн ажилаар булчихдаг. Чанартай бүтээгдэхүүнүүдээ

Хүүхдүүдийг хууллаа гэж уурлан, шийтгэдэг. Угаас алдаатай үнэлэлт, дүгнэлт өгдөгөөс хойш хуулахаас яах юм? Суралцагчийн үнэлэхдээ өөрийнх нь хөгжил дэвшилээр дүгнэх хэрэгтэй болохоос бусадтай харьцуулдаггүй юм. Хэрэв намайг ангийн Сайхнаа гэх хүүхдийн сурлагаар л дүгнэх юм бол би Сайхнаагаас хуулах нь аргагүй байлгүй дээ. Намайг зөвхөн өөрийн минь урдны түвшитнэй харьцуулдагсан бол... Үнэлэлтийг нь өгөхдөө алдааг нь тоолно. 83B авлаа гэхэд 83 зөв хийсэн байна гэлгүй 17 алдаа гэж орилно. Өдий багаас нь алдааг нь тодорхойлсоор байгаад алдаа хийхээс айсан хараат хүүхэлдэй болгож хувиргана. Энэ нь даамжирсаар санаачлагагүй, үлбэгэр баг зүүгчийн тоог нэгээр нэмнэ... За тэгээд алдаатай, алдаагүй дүгнэсэн ч бай ил тод байлгадаг нь яаж байгаа юм? Тийм бол чанарын төлөө биш, дүнгийн төлөө сурах нь тодорхой баймаар. Ийм хогоор 10 жил туучуулчихаад дараа нь өөрсдөө... Бүтээгдэхүүнүүд нь их мэдэмхийрэгчид, гүүгл вики хуулаачид...

Дээр нэг ТВ-р вакум орчины талаар нэг зүйл яриж байсан. Үнэхээр тухайн вакум сургалтын орчин нь олон зүйлсээс тусгаарладаг ч дотроо ямар алдаатай байх, вакум орчин өөрөө ямар зорилготой байхаас эхлээд асуудал ургана. Үүний төгс шахам жишээ нь Турк сургууль. Вакум орчинд сайн сураад л байна гэж хүн бүр бодож, тийшээ ч хүүхдээ оруулахын түүс болж энэ байдал нь төлбөрийг нь хөөрөгдүүлчихсэн гэмээр... Турк багш нар, турк орчин, турк соёл заншил, турк хэв маяг, турк сургалт гээд л турк зүйлсээр бөмбөгдөж гарна. Ийм орчинд хүмүүжээд гарч ирэхдээ өнөөх Монгол орчингоо үгүйсгэнэ. Монгол ахуй соёлоо сурч амжаагүй тэд энд байхаас илүүтэй турк явахаа л бодно. Турк сургуульд өндөр төлбөр төлж сургасан бүтээгдэхүүн нь Монгол цустай Турк хүмүүс...

шал дэмий юм бичиж цагаа үрэхээр гарч агаар амьсаглая...
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Мальчик
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 29
Нэгдсэн: 4-р сар.23.11 12:49 pm

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Мальчик »

Хөөрхөн блог байна. Бичээд байгаарай доктор оо.
Хэрэглэгчийн аватар
Songodog
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1627
Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Contact:

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Songodog »

Plague Doctor написал:Нэг бодолын олон жилийн дараахыг харж хийсэн энэ хэрцгий гэмээр үйлдэл тун зөв мэт.
Эндээс нь Нацисм, Хитлер,Сталин зэрэг алан хядагчид үүсэн бий болж буй тул эдгээрийг хүлээн зөвшөөрч эс болно. :whip:
Үлэг гүрвэл: Загас идсэн!
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Магадгүй хэн нэгэн үл бүтэх этгээдэд хүүхдээ алдсан эх өөрийн чинь хэлсэнийг хэлэх л байх. Гэхдээ энэ миний л бодол.

Гитлер лав иймэрхүү юм хэлээгүй шүү. Харин ч Гитлерийн хэлсэн бүхэн түүний үйл хэрэгтэй адил үр дүнд хүргэдэг бол одоогийн засгийн эрхэнд байгаа хүмүүсээс л айх хэрэгтэй. Түүний хэлсэнээр хөгжил дэвшилд хүрэхийн тулд эрсдэл туулах хэрэгтэй. Харин бид энэ эрсдэл дундуур 20 жил туучиж байна. Гитлер өөрийгөө дайсан гэдгээ илчилсэн, харин ТЭД чимээгүй сууж, бидэнрүү харж инээмсэглэсээр... Гитлер дайрсан бол миний хэлэх гэсэн зорилго бол хамгаалах. Зэвсэгийг дайрах, хамгаалах гэсэн 2-н аль нэгээр ашиглахын зөрүүг мэднэ шүү дээ.
Сталины хувьд хэлэх байсан байж магад, аз болоход түүний оронд энийг нь Ленин БАГШ хэрэгжүүлчихсэн. Сталины үзэл баримтлал ялгамжаатай байсан. Ялгаатай биш ялгамжаатай гэхээр ойлгомжтой байх тиймүү?


Салхинд туугдаж үүл нүүдэггүй,
Үүл дагаж салхи салхилдаг...
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Сая нэг бичлэг хөөж уншиж байгаад хайр дурлал хэсгээр баахан харайчих шиг боллоо. Нэг зүйл санаанд ороод...

Үүрд хамт гэж хэлж, бичиж байсан үерхэл, нөхөрлөл одоо хир нь цугтаа байгаа болов уу? 3-хан жилийн өмнө үүрд гэж хэлж бичсэн хосууд, үргэлж хамтдаа гэсэн нөхөд арай нэг нэгнийхээ царайг ч харахаас зайлс хийж яваа биш байгаа?
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Амьдралыг зам гэж ярих дуртай хүмүүс байдаг. Бас тэгээд тэр замаараа явсаар байгаад хаана хүрэх нь л чухал гэдэг. Хэрэв замаар жишвэл хол явах эсэхтээ биш яаж аялсан нь чухал гэж бодогдох юм. Ганц чухал асуудал туулах замын уртад байгаам бол хуучин бүхнээ золиод, хүмүүсийг ашиглаад адгийн амьтаны амьдралаар яагаад амьдарч болохгүй гэж?
Шатаар алхаж байгаа мэт өмнөх бүх шатуудаа унагаасан ч яадаг юм? Үр дүн л чухал мэт. Тийм л юм бол сайн үр дүнгийн төлөө муугаар тэмцэж болохгүй гэж? Үр дүн нь сайн юм чинь яадаг юм, хүмүүсийн зайлсхийдэг, жигшдэг зүйлсийг ч хийж болохгүй гэж? Ер нь яагаад болохгүй гэж? Сургаад байгаа хүмүүс болхоор наанаа сайн гэмээр үйлдэлүүд хийгээд байгаа ч үр дүн нь хог шаар байх тохиолдол байдаг. Нэгэнт урагш л яваад байх хэрэгтэй юм бол өмнөх зүйлд санаа зовох шаардлага юу байна?
Харин ч хол эсэхтээ биш, яаж туулсан нь л чухал шиг санагдах...
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Set
°Site Admin°
Бичлэгүүд: 739
Нэгдсэн: 10-р сар.08.02 4:00 am
Байршил: байх ёстой нэг газарт л байгаа биз. Дэвжээ: Бүдүүнүүд
Contact:

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Set »

Plague Doctor написал:Сая нэг бичлэг хөөж уншиж байгаад хайр дурлал хэсгээр баахан харайчих шиг боллоо. Нэг зүйл санаанд ороод...

Үүрд хамт гэж хэлж, бичиж байсан үерхэл, нөхөрлөл одоо хир нь цугтаа байгаа болов уу? 3-хан жилийн өмнө үүрд гэж хэлж бичсэн хосууд, үргэлж хамтдаа гэсэн нөхөд арай нэг нэгнийхээ царайг ч харахаас зайлс хийж яваа биш байгаа?
:(
New Life.
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Арт Бухвалдын нэг хошин өгүүллэг санаанд ороод... Ажил яаж олох вэ гэсэн нэртэй л дээ. Хэдий хүйтэн дайны үе, америкийн ЭЗ-н хямралын үед бичдэг байсан зохиолч ч гэлээ хааяа номыг нь уншихаар сайхан санагдаад байдаг юм. Цаг үе нь өнгөрсөн ч гэлээ одоо ч гэсэн байгаа л байдал гэж бодоод орууллаа. Сонирхоорой




Ажил яаж олох вэ???

Калифорни, Глюксвилл
«Глюксвилл Дайнэмикс» корпорацийн дэд ерөнхийлөгч танаа

Танай компанид ажил байгаа эсэхийг мэдэхээр үүнийг бичиж байна, эрхэмтэн минь. Би бол тоо физикийн ухааны бакалавр, Калифорнийн технологийн дээд сургуулийн гүн ухааны доктор.
Урьд нь «Харрингтон кемикл компани»-д судалгаа шинжилгээний секцийн дарга байсан. Бид халуун цөмийн эрчим хүчийг ашиглах боловсруулалт хийж, лазерийн туяаны хугарлыг судалж, устөрөгчийн молекулын хөгжих үйл явц, хүнд усны асуудлыг судалж байлаа.
Бидний эрдэм шинжилгээний нээлтийн заримыг практикт хэргэлж байсны дээр ус шахуургын салбарт нээсэн нэг ололтыг одоо улсын бүх нефтийн пүүс ашиглаж байгаа юм.
Захиалагчийн тоо цөөрсний улмаас «Харрингтон кемикл компани» судалгаа шинжилгээний хэлтсийг хаахаар шийдсэн учир одоо миний бие яаралтай ажил хайж байна.
Танаас түргэн хариу дуулна хэмээн найдаж сууна.
Танд чин үнэнч
Кейз Эдвард
***
Эрхэм хүндэт Кейз!
Таны мэргэжилд тохирох ажил манайд байхгүй гэдгийг танд арга буюу дуулгахдаа харамсалтай санагдаж байна. Ний нуугүй хэлэхэд манай байгууллагад тан шиг их өндөр мэргэжилтэй хүнд тохирох ажил олж өгөх боломжгүй гэж үзэж байна. Биднийг тоож бичсэнд талархъя. Хожим боломж гарвал бид тантай заавал холбоо барина.
Таныг мэхийн ёсолсон
Хейзболд Мэрриман
***
Мичиган, Крэкат
«Жессел интернэшнл системз» компанийн боловсон хүчний даргад

Эрхэм даргаа!
Танай компанид ажил байгаа болов уу гэж танд үүнийг бичлээ. Өөрийнхөө боловсролд тэнцэхүйц ямар ч ажил хийхийг хүсэж байна. Би дээд сургууль төгсөөд янз бүрийн судалгааны ажил яльгүй хийсэн.
Хөрөнгө мөнгө олгож мэдэхүйц зарим нэг нээлтийг бид гаргасан. Танай компанид маш бага цалинтай ч гэсэн ажиллаад үзэхсэн гэж бодож байна.
Танд чин үнэнч
Кейз Эдвард
***
Эрхэм хүндэт Кейз!
Захиа ирүүлсэнд танд их баярлалаа. Манайд одоохондоо дээд боловсролтой хүн ажиллах орон тоо алга байна. Үнэнийг хэлэхэд таны мэргэжил бидэнд дэндүү ахдаад байгааг хэлье. Та авьяас чадвараа бүрэн гүйцэд нээн харуулахуйц тийм л пүүсэнд ажиллавал таатай байхсан. Биднийг тоож үзсэнд талархъя.
Боловсон хүчний хэлтэс
Лэдсдоун Харди
***
«Гайз энд Уотерман, инк»
Сонирхсон хүнд:
Ирхим хүндэт дарга минь ээ!
Ажл хийхиг бодж бана. Юу л бол юу хиж чадмуу. Тушаасн бүхниг Кейз дор нь амжулна! Нададболвсрл молвсрл огт байхгү, гэхдэ хар ажлд бол естоо алад өгөнө дөө. Хэзий ч орхд бэлхн баанаа. Хэзий очхыг хилж харламуу.
Үнн баярлх Кейз Эвард
***
Эрхэм хүндэт Кейз!
Бидний хайж байсан хүн яг ТА мөн. Бидэнд ачааны тэрэгний жолооч дутаад байсан учраас таны мэргэжил бүрнээ тохирч байна.
Манай Вестминстерийн заводад даваа гаригт ажилдаа орж болно.
Таныг хүлээж байна.
Боловсон хүчин
Петерс Карст.
Plague Doctor was here.
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

20 гарсан залуу аавтайгаа цуг галт тэргээр явж байв.
"Ааваа хараач, моднууд ард хоцорч байна"
Түүний ингэж хэлэхийг сонссон 2 хос 20 гарсан залуугийн энэ хачин байдалыг гайхсан маягтай хүлээж авахад аав нь харин инээж байв. Хүү дахин:
"Ааваа хараач, үүл биднийг дагаж нүүгээд байна" гэв.
Залуу хос тэсэлгүй аавд нь хандаж:
"Та хүүгээ эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэйм байна даа" гэхэд хүүгийн эцэг инээмсэглэсэн хэвээр:
"Тэгсээн маш сайн эмчид үзүүлчихээд буцаж явна. Хүү минь төрөлхийн сохор байж байгаад өнөөдөр л хараа орж байгаа юм."
Plague Doctor was here.
Нартай бороо
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Бичлэгүүд: 235
Нэгдсэн: 4-р сар.21.12 8:55 pm

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Нартай бороо »

Nice story! :wd:
Хэрэглэгчийн аватар
Shougy.
Asuult Precious Member
Бичлэгүүд: 3622
Нэгдсэн: 3-р сар.07.06 1:54 pm
Байршил: Хоёр зууны өмнөх тосгон.
Contact:

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Shougy. »

7-р хуудсанд байх жишээтэй...
Зүүд бас мөрөөдөл...
Хэрэглэгчийн аватар
Plague Doctor
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 12-р сар.04.10 8:50 pm
Байршил: Where Decease and Plague...

Re: Тахал.

Бичлэг Бичсэн Plague Doctor »

Бүдрээд унасан ч босох тэнхэлтэй хүмүүст атаархах юм.
Бяцарсан өвдөгнийхөө өвдөлтийг тэсэх тэнхээ хүн бүрт заяадаггүй нь өрөвдөлтэй.
Plague Doctor was here.
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах