Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Зохицуулагч: Business_mods
- ICS_VorteX
- Цоглог Гишvvн

- Бичлэгүүд: 340
- Нэгдсэн: 2-р сар.10.10 8:48 pm
- Байршил: FrontLine
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Goy goy Tycoon togloomnuud bagaasaa togloh heregtei yadjil mungu saltaalj surna........
Y N W A
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС
Бизнес буюу хүний хэрэгцээг ухаалагаар хангах урлаг нь улам бүр боловсронгуй болж хөгжсөөр. Хэн нөөцийг зөв удирдаж, чиглүүлж чадсан нь баялагийг эзэмшидэг. Дундад зуунд газрын эзэд хамгийн баян хүмүүс байсан бол 19-р зуун буюу Үйлдвэржилтийн зуунд үйлдвэрийн эзэд баялагийг эзэмшиж байв. Харин 20-р зуунд худалдаа эрхлэгчид нилээдгүй баялагийг эзэмшиж чадсан бол мэдээллийн зуун болох 21-р зуунд мэдлэгт суурилсан бизнесүүд хамгийн их амжилтанд хүрч байна. Капитал нь юу байснаас хамаараад тухайн бизнесийн ажилтан хүний үнэлэмж нь өөр өөр байв. Дундад зууны үед бол ажилтан хүн үхэрнээс илүү үнэлэгддэггүй газар хагалагч амьтан байсан бол 19-р зуунд үйлдвэрийн машинуудын эргэ шурга төдийд үзэж байлаа. 20-р зуун бол ажилтанг нэг тогтсон хэв загвар, дүрэм журмаар хэвлэн цутгаж, ташуур гамбир хоёроор илжиг мэт зүтгүүлж байв. Энэ философи одоо ч хэвээрээ үргэлжилсээр байна.Тэгвэл өнөөдөр мэдлэгт суурилсан эдийн засагтай, оюун ухаант хүнд суурилсан цоо шинэ бизнесийн эрин эхлээд байна. Жишээлбэл, Билл Гейтс тооцоолох, мэдээлэл боловсруулалтын үйлдлийн системийг бүтээж байна. Тэр амжилтанд хүрсэн. Google асар хурдтай нэмэгдэж буй мэдээллийн агуулгаас хэрэгтэй мэдээлэлээ хурдан хугацаанд хайж олох хэрэгцээ шаардлага гарч ирнэ гэдгийг мэдсэн. Тэд бас амжилтанд хүрсэн. Fасеbооk хил хязгаар, хэл ус харгалзахгүйгээр танилцаж, мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг бий болгосоноор мөн л амжилтанд хүрлээ. Apple хүний оюун ухаан, сэтгэлгээний ур шингэсэн содон шинэ бүтээлүүдээрээ амжилт олж байна. Өнөөдөр толгой эргэм амжилтаараа залуу тэрбумтанууд дэлхийд цахиур хагалж уламжлалт бизнесийн аргаар 30- 40 жилд бий болгох баялагийг 3- 4 жилд бий болгож чадаж байна. Үйлдвэрлэлийн технологи улам бүр нарийсаж хүний оюун ухаанаар бүтсэн хүчирхэг технологиуд хүний хөдөлмөрийг хөнгөвчилснөөр “ХҮН”-д сэтгэх ажлыг л үлдээж байна. Цөөхөн тооны чадварлаг инженерээр удирдуулсан асар том үйлдвэрүүд, алсын зайн эмчилгээ оношилгоо, хил хязгаараас үл хамаарах хамтын ажиллагаа, хэл, үндэстэн ялгахгүй нэг харилцаа, өндөр технологид суурилсан бизнесүүд, нанотехнологи, биотехнологи, хэт өндөр чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь ойрын ирээдүйн хөгжлийн дүр зураг юм.
Хүн төрөлхтний амьдрал, оюун санааны хөгжил цоо шинэ шатанд дэвшиж хүн бүр илүү оюунлаг, амар амгалан амьдралыг хүсэн мөрөөдөж, хүн өөрийн амьдралын утга учир, авъяас чадварыг танин мэдэх их эрэлд гараад байна. Хүний хөгжил, өөрийгөө танин мэдэх номнууд дэлхийн хамгийн их борлуулалттай номнууд болж байгаа нь үүнтэй холбоотой. Хүн бүрт тэгш мэдээлэлжих боломж бүрдсэнээр хүн илүү их хүсэл тэмүүлэлтэй болж, өнөө маргаашаа бодож амьдрах уйтгарт хэв маягаас улам бүр татгалзах хандлага бий болоод байна. Тэгвэл сэтгэлгээний хувьд хөгжиж буй, хөгжөөгүй ч гэсэн мэдээлэлжсэн ажилтануудыг тогтоон барьж удирдах асуудал нь бизнесийн байгууллагуудыг цоо шинэ философийг эрэлхийлэхэд хүргэлээ. Энэ цаг үед хүнийг “Ташуур Гамбир”-ын аргаар хамгийн сайн ажиллуулж, зөвхөн цалин урамшууллаар тогтоон бариж чадахгүй болоод байна. Ихэнхи бизнесийн байгууллагууд ашиг орлогоо нэгдүгээрт тавьж хүнийг больж, сольж болдог хэрэгсэл мэтээр хандаж байна.
Тэгвэл өнөөдөр “ХҮН ӨӨРӨӨ БАЯЛАГ” гэдгийг шинэ зууны бизнесийн байгууллагууд ухаарах цаг болжээ. Хүнээ жинхэнэ утгаар нь баялаг болгож чадсан компаниуд амжилтын оргилд хүрч байна.
Хүнээ төв болгоно гэдэг нь ажилтан бүрийн авъяас чадварыг нээн илрүүлж, ажилтан хөгжих таатай орчинг бүрдүүлж, ажилтанаа тогтмол сурган хөгжүүлж, хүсэл тэмүүллээр нь удирдахаас бүх зүйл эхлэж байна.
Та өнөөдөр мөнгө олохын төлөө амьдралаа зориулдаг мөнгөний боол амьтан болох биш, мөнгө бол өөрийнхөө хүсэл мөрөөдөлд, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ сэтгэл хангалуунаар хийх явцад таны хүсэл тэмүүллийн шагнал болж ирдэг зүйл гэдгийг ойлгуулахаас эхлэж байна.
Ажилтан бүрээ судалж, тэдгээрийн хүсэл сонирхол, сэтгэл зүй, хувь хүний дахин давтагдашгүй онцлогт тохирсон хөгжүүлэх, сэдэлжүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх нь шинэ зууны бизнесийн амжилт юм. Хүнийг судалж, тодорхойлж, идэвхижүүж сэдэлжүүлдэг арга технологиуд хүртэл нарийсч бие хүний сэтгэц, үзэл санаа, бие физилогийн нарийвчилсан судалгаанд суурилсан ул суурьтай сэдэлжүүлэх технологиуд нь үр дүнгээ өгсөөр байна.
Танай байгууллагын хөрөнгө, өндөр байшин, гоё компьютерээс илүү ажилтан тань илүү үнэ цэнэтэй баялаг гэдгийг ойлгож, баялагаа хөөж явуулж, үзэн ядаж, хавчиж шахах биш, харин ч судалж, сургаж хөгжүүлж, арчилж дордож, дотор нь байгаа авъяас чадварыг нь нээж, боломж олгож чадвал бүхнийг сайхан болгож чадах шидтэн хажууд чинь сууж байна даа.
Өчигдөр та ажилтнаа нухчин дарж, ажилтнаасаа мэдлэг, чадвараа харамлаж, ажилтнаа өөртэй чинь өрсөлдөхүйц мэдлэг чадвартай болохоос үхтлээ айдаг байсан бол харин өнөөдөр ажилтнаа илүү их хөгжүүлж, ажилтандаа боломж олгож, өөрөөсөө илүү чадвартай болохыг дэмжиж хамтдаа мөрөөдөлдөө хүрэх цаг ирлээ.
- Astrid_Maderly
- Асуулт Самбарын Ахлах Манаач
- Бичлэгүүд: 4052
- Нэгдсэн: 6-р сар.29.10 4:14 pm
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
тэмдэг
хувьцаа бонд хөрөнгийн биржийн талаар гарын авлага ном этр их хэрэгтэй бна туслаач

Амьдрах сайййхааан :)
- Astrid_Maderly
- Асуулт Самбарын Ахлах Манаач
- Бичлэгүүд: 4052
- Нэгдсэн: 6-р сар.29.10 4:14 pm
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Benjamin Graham -n nomnuudaas oruulaad uguuch tegeh uu?
Амьдрах сайййхааан :)
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
galaa chi sn sanaachlagatai zaluu bna.medmeer ym ih bna.bi ooriin gsn businesiig ehluuleh sanaatai.daanch ene talaar medleg homs...gehdee chinii oruulsan medeelluudiig sn unshj bnaa
Shan amidar eswel uh....
- Galaa039
Гишvvн - Бичлэгүүд: 3419
- Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
- Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
- Contact:
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
одоо ч бизнес ээс хөндийрөөд онолын багш шиг л боллоо доо 
Монгол Улсын төлөө зүтгэе
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Таны баян биш байгаагийн 10 шалтгаан
10. Хөршүүдийнхээ юу бодож байгаад санаа зовох
Хэрвээ та хөршүүддээ сэтгэгдэл төрүүлэхийн тулд элдэв зүйл худалдаж авдаг бол өөрийн хөлс хүчээрээ олсон мөнгөө дэмий зүйлд үрж байна гэсэн үг. Тэр мөнгөөрөө өөрийн хуримтлалыг бий болго.
9. Та тэвчээргүй
Кредит карт гарахаас өмнө байгаагаасаа илүүг үрэх хэцүү байлаа. Харин одоо бол асуудал биш. Ямар нэг зүйлийг авахыг хүсэвч таньд мөнгө байдаггүй. Тэвчиж чадалгүй кредит картаар худалдаж авах юм бол та өртэй үлдэж, өөр хэн нэгнийг баяжуулж байна гэсэн үг.
8. Та муу зуршилтай
Архи, тамхи, мөрийтэй тоглоом аль нь ч байлаа гэсэн муу зуршил маш их мөнгө шаарддаг. Муу зуршил нь яваандаа бүүр ч их гарлагын үүсвэр болдог.
7. Та зорилгогүй
Хөрөнгө босгох гэж байгаа бол зорилготой байх хэрэгтэй. Та зорилгоо тодорхойлоогүй бол тэрэндээ хэзээ ч хүрэхгүй. Би баяжмаар байна гэж өөртөө хэлэхээс илүүг хийх хэрэгтэй. Жил тутам хэдий хэрийн мөнгө хадгалж, хэдий хэрийн мөнгийг хөрөнгө оруулалтанд зарцуулахаа тодорхойл.
6. Та бэлтгэлгүй
Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Үхэл, өвчин гээл гэнэтийн зүйл алийг тэр гэхэв. Ийм тохиолдолд та бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зайлшгүй эрсдэлүүдийг тооцоолж даатгуулах хэрэгтэй. Хэрвээ та бэлтгэлгүй бол хуримтлуулсан хөрөнгө чинь нүд ирмэхийн зуур л алга болно.
5. Та хурдан баяжихыг хүсдэг
Дийлэнх хүмүүст мөнгө тэр дорхоноо ирдэггүй. Сугалаанд хүн бүр хождоггүйн адилаар та ч гэсэн яарах хэрэггүй. Та урт удаан хугацаанд тэвчээртэй хөрөнгө оруулалт хийвэл сугалаанд хожсон мэт үр дүнд хүрэх болно.
4. Та өөрийн мөнгөө бусдад даатгадаг
Бусад хүмүүс таниас илүү мэдлэгтэй гэдэгт та итгэдэг бөгөөд тэдний хэлсэнээр мөнгөө зарцуулдаг. Хүмүүс таны мөнгийг л хүсч байгаа болохоор таньд хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгч байгаа. Зөвхөн шинэ санаа олохын тулд л бусдын зөвлөгөөг ав. Харин юунд хөрөнгөө зарцуулахаа та өөрөө мэддэг байх хэрэгтэй.
3. Мэддэггүй зүйлдээ хөрөнгө оруулах
Дорж нэг зүйлд хөрөнгө оруулаад баяжиж гэнэ. Та ч гэсэн Дорж шиг баяжихыг хүснэ. Дорж хөрөнгө оруулаад баяжсан бол тэр юу хийж байгаагаа мэдэж байна гэсэн үг. Бусад хүн мөнгө олж байгааг хараад өөрийн мөнгөө цацах юм бол хөрөнгөө эрсдэлд оруулж байна гэсэн үг.
2. Та эрсдэлээс айдаг
Та айдастай учираас мөнгөө банкинд хадгалсаар байдаг. Харин инфляци өсөх тусам тэр хэмжээгээр мөнгө чинь багасч байдаг. Та мөнгөө алдахаас айдаг учираас илүү ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийдэггүй.
1. Та санхүүгийн байдалдаа хяналт тавьдаггүй
Та хангалттай олох юм бол яваандаа сайжирна гэж боддог. Одоо өртэй бол тэгсхийгээд төлчих биз гэж боддог. Гэвч баяжихын тулд төлөвлөгөө хэрэгтэй. Хүн бүр гэнэт баяждаггүй. Бодит амьдрал дээр нэг ч биш нэжгээд муу зуршил нь таны баяжих замд саад болж байдаг. Дээрх жагсаалтыг хараад дүгнэлт хий. Баяжих боломж чинь таны гарт л бий. Баяжихад чинь саад болж байгаа хүчин зүйлсийг юун түрүүнд олж харах хэрэгтэй.

Inflation is hidden tax
-
Suzume
- MadeMoiselle
- Бичлэгүүд: 2796
- Нэгдсэн: 10-р сар.31.04 3:02 pm
- Байршил: Чиний зүрхэнд....
- Contact:
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Элдвийг бодож сэтгэлээр унах хэрэггvй, эрсдэлээс гарах арга зам бидэнд бий
Нэг найз минь нэгэн vнэн vгийг хэлж билээ. Тэрбээр зах зээлийн нийгмийн эхэн vед бизнес гээчийг хийж багагvй мєнгєтэй болж чадсан хvн.
Тэрээр єєрийнхєє хоббид хэнээс ч илvv мєнгє зарцуулдаг хэр нь ахуй амьдралаа муухан авч яваад байх шиг санагддаг. Хvн гэртээ тохь тухтайхан шиг амьдрахгvй л юм бол ийм маягаар мєнгєтэй байгаад яах ч юм билээ гэж хєндлєнгєєс нь харсан н"адад бодогдож байсан vе бий. Тэрээр эхнэр хvvхдээсээ магадгуй єєрєєсєє харамлан сайн чанарын машин ч унадаггvй. Бусдын адил хєдєє гадаа салхинд гарч биеийн алжаалаа тайлах зуслангийн байр гэж алга. Гэтэл нэг сонирхолтой зvйл нь байнга л эдгээр эд зvйлсийг хvсч мєрєєддєгт байгаа юм. "Нэг хаустай болчихвол ч..." гэж ярьдаг хэр нь бариулсангvй. Нэгэн удаа би тvvнээс их л зориг гарган асуусан. "Хvслээ биелvvлэхэд чухам юу нь болохгvй байна гэж...". Харин тэр хэлэхдээ vvнийг дагаад бєєн мєнгє урсана. Хvн хэдий чинээ их ємчтэй болно, тєдий чинээгээр сэтгэлээ зовоох болно" гэж товчхон хариулсан юм. Энэ нь байртай боллоо гэхэд тvvнийхээ бvрэн бvтэн байгаа эсэхийг жилийн дєрвєн улиралд байнга л очиж шалгаж байх болно. Дээр нь харуул хамгаалэлт шаардагдах тул сэр бур хун цалинжуулах хэрэг гарна. Хэрэглэсэн, хэрэглээгvй цахилгааны хєлс тєлж таарна гэж байсан. Харин унах сайн машины хувьд гэвэл vнэтэй машин эвдэрсэн ч засварын мєнгє, сэлбэг хэрэгсэл нь vнэтэй тусах тул тvvнийг авах хэрэггvй гэж vздэг гэж байсан юм.
Vvнээс vзэхэд ємчтэй байхыг хvсдэг ч гарч болох тэр л эрсдэлээс хэтэрхий ихээр болгоомжлох болсон нь эргээд тухайн хvндээ "стресс" болж амьдрал нь утга учраа алдаж эхлэх шиг. Уул нь энэ бvгдийг даатгалын компанид л даатгачихад болно шvv дээ. Энэ тухай мэддэг л байлтай. Харин даатгалын компанид итгэдэггvй байх гэвэл vнэнд нийцэх олов уу?
Гэнэтийн ослын гэдэг ч юм уу даатгалын нэрийг нь сонсоод зарим нь шууд л "муу ёр" гэж хэлдэг. Харии тэр хэлээд байгаа муу ёрыг нь зайлуулахад даатгалын компани туслах vvрэгтэй. Ядарч явахад тэвнээр туслахад тусад тооцдог гэдэг шиг тэр л vед даатгалын компани туслах учиртай. Хvн сайн сайхан явахад бvгдийг мартдаг. Хайртай аав, ээж дээрээ очоод гарахыг ч санадаггvй. Харин бvх зvйл єнгєрсєн хойно бvгд л амаа барьдаг шvv дээ. Тvvнтэй адил гээд хэлчихвэл арай л хатуудах байх. Юутай ч хvн зvгээр аваад єгсєнтэй адил хэмжээний тусыг даатгалын компани vзvvлж чаддаг гэдгийг батлан хэлье.
Монголчуудын сэтгэхvй европуудаас харьцангуй єєр юм. Мэдээж эдэлж хэрэглэж байгаа зvйл, идээ ундаа, цаг агаараас нь хvртэл ялгаатай талуудыг нь харж болно. Бас нэг ялгаа нь айлын эд зvйлс шатаж байхад галын дєл єєдєє гэж амандаа хэлээд л зогеож байх жишээтэй. Хvн орон байр, ємч хєрєнгєє алдаад боож vхэхийн даваан дээр байж бамхад шvv дээ. Бас нэг жишээ. Бэлгэт сайн єдєр хурим найртай тааралдвал "тvй" гэж нулимдаг. Учир нь аз жаргалыг нь хуримлаж буй хосууд нь аваад одчих юм байх. Харин vvний эсргээр буяны ажил явдалтай таарвал харин ч таатай байгаа дvр тєрх илэрдэг. Учир нь талийгаачийн амьдарч болох байсан vлдсэн насных нь аз жаргал тухайн хvнд ирдэг гэсэн ярианд итгэдэг.
Vvнийг уншигч та юу гэж тайлбарлах вэ? Vvнтэй санал нийлдэг vv? Энэ нь чухамдаа мухар сvсэг vv?
Бид гадаадын гэх бvхий л зvйлд "нугасгvй". Нэг vгээр шvтдэг. Гэтэл тэдэнд ийм хэмжээний сvсэг бишрэл байхгvй шvv дээ. Харин ч дэлхийд нэлээн хурдацтэй хєгжиж буй даатгалын компаниудад хандах нь их.
Эхээс дєнгєж тєрсен нярай ч даатгалтай байдаг гээд бодохоор. Бид чухам юугаа хvлээсэн юм бэ? Амьдралд хvндрэл учрахад vзмэрчид vзvvлж єргєл барьц болган єгдєг мєнгєєрєє даатгалд хамрагдчихвал харин ч тустай бус гэж vv?
Гандантэгчинлэн хийдийн гадаа vзмэрчид олон. Тэднийг тойрсон иргэд хэдийд ч цєєрч байсангvй. Жаргал зовлон хосолсон энэ л хорвоод бvх зvйл санаснаар болдоггvй болохоор бага ч болов зовлонгоо нимгэлэх гэж энд ирж буй нь гарцаагvй. Тэдний дунд жаргал ярих хvн нэгээхэн ч байхгvй. Харин зовж зvдэрч, алдаж эндсэн нь олонтаа буй зай. Vзvvлсэн нэгэн сэтгэлээр улам унах нь ч бий. Нvvрэнд нь гэрэл гийх нь ч харагддаг. Энэ бvгд тухайн vзмэрч, зурхайч нараас ихээхэн шалтгаалдаг. Гайгvйхэн хувцас ємссєн нэгнийг нь зовлон дуусч буй биш харин эхэлж байна гэж айлгах нь их гэнэ лээ. Засал хийлгэ, хийлгvvл гэх нь сонсогдох бєгєєд энэ нь багагvй хєлс мєнгєтэй дуулддаг. Хvнийг ч хэлэлтгvй, дал шvргэж яваа ээж минь ч бидний сайн сайхны тєлєє vзvvлж, засал хийлгэж явсан удаатай.
Vvнийг бичигч би vvгээр юу хэлэх гээд байна гэвэл аливаад алдаж эндэхээс сэргийлж амьдардаг болохоос єнгєрсєн хойно нь сvсэг бишрэлтэй нэгнийг дагаж хий бурханы ном уншуулж хамаг мєнгєє алдаад юу хийх билээ дээ.
Алдсан хvн арван тамтай гэж ярьдаг шvv дээ. Хvний зовлон дээр дєрєєлж баяжигсад нэг биш нэг хэсэг бий гэдгийг санаж явахад илvvдэхгvй.
Манайхны нэртэй гэх бизнесменvvдээс Монголд хамгийн хурдацтай хєгжиж буй бизнесээс гурвыг нэрлэхийг хvсвэл уул уурхай, ашигт малтмал, банк, хvнсний vйлдвэр эрхлэдэг тэр дундаа согтууруулах ундаа vйлдвэрлэдэг vйлдвэрийг нэрлэх байх. Харин хэний ч санаанд "Даатгалын компани" гэж орж ирэхгvй байх. Учир нь энэ салбарын талаархи ойлголт тэр бvр хангаллтай бус гэсэн vг юм. Гэтэл гадаадын бусад улс оронд хамгийн их хєгжиж буй салбарыг нэрлэхдээ даатгалын компанийг дурдалгvй єнгєрч байсан удаагvй. Тэгэхдээ vнэт цаасны бизнесийг чухам яаж гvйцэх
билээ. Харин манай бизнесменvvдийн ашигтай хэмээн vздэг банк болон банк бус санхvvгийн байгууллагын бизнес удаалдаг гэж байсан. Банк санхvvтэй холбоотой бизнес эрхлэгчид хоёр дахь бизнесээрээ даатгалыг сонгодог. Учир нь банкны салбартай бол энэ тєрлийн бизнесийг эрхлэхэд тиим ч их хvндрэл учирдаггvй гэдэг юм билээ.
Эд хєрєнгєгvй хvн гэж vгvй. Ядаж л унтаж буй ор, vзэж буй зурагтныхаа эзэн. Тиймээс дийлэнх иргэд эд хєрєнгєє илvvтэй даатгуулдаг аж. Энэ тєрлийн даатгалд єєрийн ємчлєл, эзэмшилд байгаа биет бvх л зvйлээ даатгуулж болно. Vзэж буй зурагт тань цахилгааны хэлбэлзлэлээс болоод шатчихвал яах билээ.
Зурагтны vнийн єчvvхэн хэсгийг хураамжинд єгснєєр цоо шинэ нэг зурагт авах хэмжээний нєхєн олговрыг даатгалын компаниас авч болно. Хvн єєрт нь ашигтай зvйлийг санал болгоход байнга эргэлздэг. Жишээ нь зарагтныхаа мєнгєн дvнгийг багахан хувьтай тэнцэх хэмжээний мєнгєєр даатгуулсан иргэн шинийг авах хэмжээний мєнгийг даатгалаас авна гэхээр "тэд яах гэж байгаа бол" гээд л хардаж эхэлдэг. Хардах хэрэггvй. Тантай адил олон хvн даатгуулж байгаа болохоор танай зурагт шатсан ч бусдынх нь энэ удаадаа шатахгvй шvv дээ.
Хvнд амь нас, эрvvл мэндээс илvv нандин зvйл гэж vгvй. Эрvvл байхад бvх зvйл болно гэдэг
хэр нь даатгуулах нь даан ч ховор. Учир нь єєрийнхєє амь насыг vнэлж чаддаггvй гэх vv дээ. Даатгалын компанийн ажилтнууд таны амь насыг vнэлж мэдэхгvй шvv дээ. Харин ашиг сонирхлын даатгал уран бvтээлч хvн бvгдэд байх хэрэгтэй зvйл шиг санагддаг. Єсч яваа, удахгvй Монголыг байлдан дагуулах дуучин, хєгжмийн зохиолч, алдарт яруу найрагч, зохиолч, эрдэмтдийн нэг Та бvх хєдєлмєрєє, байгаа хэдэн тєгрєгтэйгєє шавхан байж хийсэн оюуны бvтээлийг тань vл хvндлэгч этгээдvvд гадуур хувилан зарж хєдєлмєрийн тань vр шимийг та биш тэд хvртэж буй тохиолдолд хэрэв та даатгуулагч бол тухайн бvтээлээсээ олохоор тєлєвлєсєн, олох ёстой орлогоо даатгалын компаниас авах болно.
Уншигч таныг хариуцлагатай хvн гэдэгт итгэлтэй байна. Гэсэн хэдий ч єєрийн мэдэлгvй хариуцлага алдах vе нэг битгий хэд хэд хэдэн удаа ч гарч мэднэ. Хамгийн энгийн жишээ хэлье. Ганайх бvтээгдэхvvн борлуулдаг компани байг. Таны нэг худалдагч санаандгvй, санаатай алин ч болог архины лангууны хэсгийг унагачижээ. Тэгвэл та тэр худалдагчаас аз таарвал хэдэн тєгрєг салгаж авна. Эз таарвал єєрєє хохироод сайн л бол єнєєх хариуцлагагvй этгээдийг ажлаас нь хєєнє биз дээ. Тэгвэл та анх тэр худалдагчийг ажилд авахдаа хариуцлагын даатгалд даатгуулж байгаад авбал та хєєрхий худалдагчийг загнаад, ажлаас нь халах хэрэггvй болно. Тэгэхээр тухайн vеийн хохирлыг даатгалын компаниар тєлvvлээд л боллоо гэсэн vг. Ямар ч эрсдэл алга. Жишээ нь: Монголд жолоочийн хариуцлагын даатгал илvv их дэлгэрсэн бєгєєд vvнийг хийлгэснээр тухайн жолоочийн бусдад учруулсан хохирлыг даатгалын компани тєлдєгт ашиг тус нь байгаа юм.
Эд хєрєнгийн бус ашиг сонирхол: Эд хєрєнгийн бус ашиг сонирхол гэдэгт материаллаг эд хєрєнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдож vvсэхээс бусад бvх тєрлийн ашиг сонирхлын харилцааг хэлнэ.
Даатгалын ач холбогдол нь эрсдэл хаана байна тэнд даатгал байдаг. Аливаа зvйлийг хийхэд эрсдэл байнга дагаж байдаг. Иймээс vvнийг нєхєхийн тулд хvмvvст санхvvгийн хvндрэл гарна. Vvнийгээ даалгvй сєхрєх нэг хэсэг нь бий. Тиймээс ийнхvv сєхрєхгvйн тулд бусдын туршлагаас суралцах хэрэгтэй. За та юу гэж ойлгов? Уншсанаа амьдрал дээр хэрэгжvvлээд vзэхэд гэмгvй шvv.
(Бизнесийн мэдээ)

Таны баян биш байгаагийн өшөө шалтгаанууд
10. Та машиндаа санаа зовдог
Машин бол нэг газараас нөгөө газар руу хүргэх зориулалттай тээврийн хэрэгсэл. Харин олон хүн тэгж боддоггүй. Дийлэнх нь машиныг өөрийн нэгэн хэсэг гэж үзэх бөгөөд 2 жил тутамд шинэ машин авч бусдад сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Тэр мөнгөө та илүү хэрэгтэй зүйлд зарцуулж болно шүү дээ.
9. Та өөрийгөө байгаагаасаа дээгүүр үнэлдэг
Хэрвээ та өөрийгөө тодорхой төвшинд амьдрах ёстой гэж үздэг ч тэр төвшиндөө зарцуулах мөнгөгүй бол зээл авч эхэлнэ. Тэр өр чинь өөрийн жинхэнэ хөрөнгөө босгоход тань саад болно.
8. Та хөрөнгөө зөв хуваарилдаггүй
Бүх өндөгөө битгий нэг сагсанд хий гэж эртний үг бий. Хэд хэдэн ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
7. Та хэт хожуу эхэлсэн
Хамгийн сайн үр дүн урт хугацааны дараа гардаг. Би хэзээ ч хожимдохгүй, бүх зүйл урьд байна гэж хойшлуулсаар байх юм бол нэг л өглөө сэрэхдээ та тэтгэвэртээ гарсан байх болно. Харин хадгаламж чинь хоосон байх вий.
6. Та дуртай зүйлээ хийдэггүй
Ажил чинь мөрөөдөл чинь биш байлаа ч сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Ганцхан мөнгөний төлөө ажиллах юм бол дургүй зүйлээ хийсэн гутралаа дарахын тулд олсон мөнгөө үрэх болно.
5. Та сурах дургүй
Зарим хүмүүс их сургууль төгсөөд дахиж сурах хэрэггүй гэж үздэг. Магадгүй та ажилтай болно гэхдээ баян болохгүй. Байнга сурж урагш тэмүүлэх нь таны ажил амьдралыг дээш татна.
4. Та огт хэрэглэдэггүй зүйлсээ худалдаж авдаг
Гэртээ байгаа зүйлсээ хараарай. Дийлэнх нь сүүлийн хэдэн жил ашиглаагүй ч байж магадгүй. Хэрвээ тийм бол та мөнгөө зүгээр л үрэн таран хийсэн гэсэн үг. Харин хөрөнгө чинь төдий хэмжээгээр багассан.
3. Та юмны үнэ цэнийг мэддэггүй
Олон зүйл худалдаж авдаг ч яг юуны төлөө авч байгаагаа ухаарах хэрэгтэй. Илүү хямд адилхан чанартай бүтээгдэхүүн байсаар байтал яагаад заавал үнэтэйг нь авах хэрэгтэй гэж. Таны авсан зүйл таны хэрэгцээг бүрэн хангаж байвал тэр үнэ цэнэтэй гэсэн үг. Тэгэхээр худалдан авч буй зүйл үнэтэй байх ёстой биш, хүний хэрэгцээг хангаж байж үнэ цэнэтэй болно. Харин хэмнэсэн мөнгөөрөө ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж болно.
2. Хэт том орон сууц, байшин авах
Та төлбөрийг нь төлж дийлэхгүй хэт том сууц авбал урт хугацааны зээл, илүү их засвар үйлчилгээнд хөрөнгөө үрнэ. Тийм том талбайтай байр таньд яагаад хэрэгтэй вэ гэдэгээ бодох хэрэгтэй. Бүх мөнгөө байрандаа зарцуулсанаар таны өдөр тутам хэрэглэх мөнгө чинь багасах болно.
1. Та боломжуудыг ашигладаггүй
Хэн нэгнийг аливаа салбарт амжилт олсоныг та сонсоод би ч гэсэн чадах л байсан гэж өөртөө хэлнэ. Гэхдээ та хэзээ ч оролдлого хийхгүй бол тэр боломжуудыг ашиглаж чадахгүй. Амьдралыг илүү анхааралтай ажиглах юм бол тэдгээр боломжууд гарч ирсээр байх болно.

001 написал:Бизнесийг хичээлээр сурахгүй.
Харин амьдрал чамд бизнес гэж юү байдгийг заагаад өгнө.
Бизнес бол ганзгын наймаа биш болсон.
Мэдлэг дээр суурилсан бизнес илүү хөгжиж байгаа.
Гадаад орчны нөлөөлөлд хэрхэн тогтох гэхэд л олон төрлийн мэдлэг мэдээлэл шаардлагатай болно.
Монгол Улсын төлөө зүтгэе
-
Jelsomino
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
unen2Galaa039 написал:001 написал:Бизнесийг хичээлээр сурахгүй.
Харин амьдрал чамд бизнес гэж юү байдгийг заагаад өгнө.
Бизнес бол ганзгын наймаа биш болсон.
Мэдлэг дээр суурилсан бизнес илүү хөгжиж байгаа.
Гадаад орчны нөлөөлөлд хэрхэн тогтох гэхэд л олон төрлийн мэдлэг мэдээлэл шаардлагатай болно.
- Galaa039
Гишvvн - Бичлэгүүд: 3419
- Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
- Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
- Contact:
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Монгол Улсын төлөө зүтгэе
- Жавхлан
- FAN OF WADE
- Бичлэгүүд: 3493
- Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
- Байршил: www.maf.mn
- Galaa039
Гишvvн - Бичлэгүүд: 3419
- Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
- Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
- Contact:
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Хий хий.
Бүгдээрээ хийж л байдаг байгаа даа.
Монгол Улсын төлөө зүтгэе
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Монголын Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний Англи хуулбар байдаг уу? хэрэг болоод бх юм.
You will never walk alone!!!
- Galaa039
Гишvvн - Бичлэгүүд: 3419
- Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
- Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
- Contact:
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Монголын гэрээ чинь англи хэл дээрээс хийсэн орчуулга байхгүй юу даа.
Монгол Улсын төлөө зүтгэе
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Энүүгээр ер нь яг ямар нэгэн зүйл үйлдвэрлэж бүтээдэг (их бага том жижиг нь хамаагүй) бүтээлч санаа бүхий хүмүүс орж ирдэг юм болов уу?
Ядаж хуванцар ашиглаад хэв хийгээд янз бүрийн хайрцаг сав хийчихүйц хүн, жижиг дунд үйлдвэр гэж байдаг болов уу?
Мэдэх нэг нь асууж сураглаж өгнө үү.

Би юу ч мэдэхгүйгээ мэднэ ...
- Galaa039
Гишvvн - Бичлэгүүд: 3419
- Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
- Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
- Contact:
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Чи юу сонирхож байна.
Манайд боловсруулах үйлдвэр гэж байхгүй болохоор хуванцараас үйлдвэрлэл хийдэг газрууд түүхий эдээ солонгосоос татаастай л байгаа ш дээ.
Хогноос түүсэн хуванцарыг яг материалынх нь дагуу ангилаад, будлаад цэвэршүүлээд буцаагаад хэв хийхэд шаардагдах бэлдэц гаргах үйлдвэр хэрэгтэй байна.
Харин хэвлэдэг үйлдвэр хэд хэд байгаа.

Хариу өгсөнд баярлалаа. Би уг нь их энгийн юм сонирхоод байгаа юм.
Мэдээж хятадаас захиалах бүрэн боломжтрй ч гэсэн яагаад заавал дандаа хятадаас гэж гсн бодол байдаг юмаа хө.
Мэдээж хятадаас захиалах бүрэн боломжтрй ч гэсэн яагаад заавал дандаа хятадаас гэж гсн бодол байдаг юмаа хө.
Би юу ч мэдэхгүйгээ мэднэ ...
- Galaa039
Гишvvн - Бичлэгүүд: 3419
- Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
- Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
- Contact:
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Бондын мөнгөөр хэдэн боловсруулах үйлдвэр барьчихгүй дээ л гэж харамсах юм даа.
Монгол Улсын төлөө зүтгэе
Re: Бизнес эхлэх, хийх талаар ном гарын авлага, зөвөлгөө
Эцсийн дүнд иргэд л хохироод үлдэж байх шиг байнаа даа. Цаашид яах юм бол доо.
Уг нь хятадууд шиг янз бүрийн юм үйлдвэрлээд хувилаад байж болдоггүй юмаа гэхэд тэдний хийссэн хувилсан юмыг бусдад зуучилаж борлуулах зах зээл уг нь нээлттэй байгаа мэт санагдах юм. Бусад томоохон улсуудыг бодвол хөрш орны хувьд тэр боломж нь бүрэн нээлттэй баймаар..,

- simple_kiz
- Өсөх Ирээдvйтэй Гишvvн

- Бичлэгүүд: 3
- Нэгдсэн: 7-р сар.19.09 7:55 pm
- Байршил: сандал дээрээ