Eye in the sky

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
Crystallove
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 599
Нэгдсэн: 4-р сар.24.06 5:37 pm
Байршил: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн Crystallove »

ene hunii blogtoo bichsen shulegnuudig unshaad setgel sanaa saihan boldiin..
oird haragdahgui bh chin.. :??:
Мартах аргагүй
Санах эрхгүй
marcelo
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 1
Нэгдсэн: 10-р сар.21.10 10:25 pm

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн marcelo »

chini blog dajgui yum aa gehde arai l johon bna oor goyo goyo shuleg ntr bicheree za oguulleg ch yum uu
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Зүгээр л мөрөөрөө явсан намайг
Юунд чи хоргоов доо
Зүрх сэтгэлийн гүн дэх шархыг
Яах гэж чи хөндөв дөө

Чамайг би анх хараад дурласан
Чагнан байж зүрхтэйгээ ярьсан
Алдуурсан дурлалын золиос болохоос эмээсэн ч
Аз жаргалыг эргүүлж олно гэж горьдсон

Хүлээсэн учрал минь ирлээ гэж итгэсэн
Хөлдүү зүрхээ хайлна гэж сэтгэсэн
Ганцаардлын манан дунд зүг чигээ олох гэж
Гараас чинь хөтлөөд чамайг би дагасан

Хэнд ч нээгээгүй сэтгэлээ чиний өмнө дэлгээд
Хэрхэхийг чамд даатган өөрийгөө тушаасан
Харин чи зүрхийг минь зэврүүн салхиар жиндээгээд
Харанхуй ангалын гүн рүү шидэж орхилоо

Булгилсан зүрх үхэдхийн унахад
Буцаад л хэвэндээ... хэмээн өөртөө шивнэнэ
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Харцнаас чинь гунигийг арилган
Харууслын чинь нулимсыг арчин
Хагацлын чинь халгайг тасчин
Хаа нэг тийшээ чамайг аваад явахсан

Өглөө бүхэн хучлагыг чинь засан
Өнө эртний дурсамжийг чинь мартуулж
Өөртөө зөвхөн дасгах гэж
Өмнө чинь нимбэгний халуун цай тавина.
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

тэнгэрт сүүлчийн дуун гаслахад
ууланд горхины амь тасарна
хорвоогийн юмс урвуу харж
үзэгдэх зүйл үгүй болно

цөхөрсөн үйлтнүүд өршөөл эрэн
сүмийн үүдээр хөлхөнө
цөвүүн цаг ирлээ хэмээн
дуу алдан мөлхөнө

орчлонд мөнхийн хаанчлагч ирж
орь дуу тавих ч тэнхэлгүй болох цагт
өнгөрсөн бүхнийг зүхэн үсээ үгтээж
өөрсдийн хувь заяаг хараана
Хэрэглэгчийн аватар
Masgu
Гишvvн
Бичлэгүүд: 1317
Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Байршил: Өвөлд
Contact:

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн Masgu »

A hAppY NeW YeAr!

Зураг
Хэрэглэгчийн аватар
Crystallove
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 599
Нэгдсэн: 4-р сар.24.06 5:37 pm
Байршил: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн Crystallove »

eyeinthesky написал:Харцнаас чинь гунигийг арилган
Харууслын чинь нулимсыг арчин
Хагацлын чинь халгайг тасчин
Хаа нэг тийшээ чамайг аваад явахсан

Өглөө бүхэн хучлагыг чинь засан
Өнө эртний дурсамжийг чинь мартуулж
Өөртөө зөвхөн дасгах гэж
Өмнө чинь нимбэгний халуун цай тавина.
ene yostoi goy :wd:
asuultad yagad l haragdku bgam be de? shine bichleguudig chin huleejin...
Мартах аргагүй
Санах эрхгүй
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Зүрхэнд минь хурсан гунигыг хэн ч мэдэхгүй
Зүггүй инээдийг минь тэд аз жаргал гэж бодно
Ганцаардлаа нууж хөмсөг зангидан алхана
Гагцхүү бурхан л миний 2 нүүрийг мэднэ ээ
Хэн нэгний нөмөрт хоргодох гэж тэнүүчлэнэ
Хэсэг хэсгээр эмтрэх зүрхийг минь тэд бүтэн гэж бодно
Бөмбөрөн урсах нулимсыг минь хэрвээ цуглуулбал
Бүтэн далай шиг болохыг тэд мэдэхгүй ээ
Хүчлэн инээсэн хором бүрийг минь тэд
Хэтэрсэн аз жаргал гэж бодно
Хааяадаа гунигаа ил гаргах царайг минь тэд
Хэрэггүй жүжиглэлт гэж бодно
Намайг хэн ч мэдэхгүй ээ
Нарт хорвоод над шиг зовлон амссан хүн байхгүй болохоор тэр
Намайг уйтгарлахыг та нар харахгүй ээ
Нарт хорвоод над шиг жүжигчин байхгүй болохоор тэр



Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »



Бороон дуслууд
бүлээн мэдрэмж төрүүлнэ
Бороон дуслууд
бүр алсыг санагалзуулна
Бороон дуслууд
бүрэнхий тэнгэрт хүч нэмнэ
Бороон дуслууд
бүүдгэр сэтгэлд гуниг шивнэнэ
Сүүлийн удаа eyeinthesky 6-р сар.15.11 10:00 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

ганцаардаж байна гэж битгий ярь аа!
ядаж л,
ганцаардал чамтай хамт байна.
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Намайг бага байхад шувууд
Солонгын өнгөөр зураг зурдаг байсан
Намайг бага байхад модод
Салхины хөгөөр аялгуу тоглодог байсан
Намайг бага байхад нар
Голын усыг шараар буддаг байсан
Намайг бага байхад навчис
Гарын минь алганд эргэлдэн буудаг байсан
Намайг бага байхад бороон дуслууд
Саравчны дээврийг бөмбөрдөн нүддэг байсан
Намайг бага байхад бодлын тэнгис
Сэтгэлээс минь гадуур цэлэлзэн байдаг асан
Сүүлийн удаа eyeinthesky 5-р сар.17.11 10:04 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Итгэл

Чи намайг ариун гэж хэлсэн
Чи хэлсэн учраас би ариун
Чи намайг яруу гэж хэлсэн
Чи хэлсэн учраас би яруу
Чи намайг үзэсгэлэнтэй гэсэн
Чи хэлсэн учраас би үзэсгэлэнтэй
Чи намайг төгс гэж хэлсэн
Чи л хэлсэн учраас би төгс

Хамгаас илүү,
хамгаас онцгойдоо би одоо итгэнэ
Хавраас илүү,
Намраас илүү төрсөндөө ч итгэнэ
Үзэсгэлэнтэй, яруу, ариун, төгс
бүхий л сайн сайхныг орхиод гэвч
Үүрд яваад өгсөнд чинь л
харин итгэхгүй.

Л.Өлзийтөгс
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

***

Нүдээ аньмагц л чи харагдана
Надад чи монголоор хайртай гэж хэлээгүй ч
Надад чи бурхадын хэлээр хайртай гэж хэлсэн
Нүдээ аньмагц л зүрх шархирна

Чамтай уулзахаараа л арьс чичигнэн чивчигнэж
Чамтай уулзахаараа л амьсгал тунгалагшин цэвэршдэг ч
Чамтай уулзахаасаа л үхтлээ айна

Үсний минь ширхэг бүр чамайг үзээд гялалздагийг
Үзэн ядавч
Үнэндээ би чамайг л зүүдлэхгүй унтаж
чаддаггүйдээ баярлана.

Л.Өзлийтөгс
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Сэтгэлээ би барьж дийлээгүй
Сайн болсноо чамдаа хэлсэн
Санаанд оромгүй хариуг чи надад өгсөн
Сонсооч хайрт минь
БИ ЧАМД ХАЙРТАЙ гэсэн


Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Аз жаргалтай мөчүүд амьдралд олон байв ч
гуниг зовлон таарах үед гараас чинь хөтлөөд
хамтдаа байвал болох уу



Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Аяа, чи хүний оронд байхдаа энэд ирэхийг хүртэл юу үйлдсэн билээ.
Чи
Авралт бурхан шажны оронд төрөөд
Ачит лам гурван эрдэнийг орой дээр шүтэж
Авсан номын тангарагыг эвдэлгүй сахиж
Аливаа тарнийг урих, утгыг бясалгахын сайн үйлийг хийж явсан уу, үгүй юу?

Өөрөө эд малд шуналгүй
эрхэм лам хуврагуудыг хүндлэн дээдэлж
Аливаа сайн буянаа өргөж
Зовлонтой амьтдад өглөг өгч явсан уу, үгүй юу?

Авралт ламын сургаалын багшийг хүндлэн тахиж
Ачит эцэг эх юүгээ өргөн асарч
Ах дүү нараа хүндэтгэн
Аливаад эв зохистой ариун шударга санаатай явсан уу, үгүй юу?

Төр, шашин хоёрын ёсыг доромжлон даваад
Төрхмийн олон түмнийг худал хов үгээр үймүүлж
Төлөв бус муу зангаар олон лугаа жигшигдэж явсан уу, үгүй юу?

Арван хар нүглийг тэвчин хичээж
Аливаа сайн үйлийг шимтэж амьтны амийг аврах ба
авралт маанийн үсгийг амандаа үргэлжид уншиж
Ашдын сайн үйл бүтээхийг хичээж явсан уу, үгүй юу?

Эдгээ би, зургаан орны амьтад үхээд
Эрхээ биш зуурдын сансарыг үзэх энэ хоорондоос
Буянтан нүгэлтнийг ялган байцааж
Аливаа сайн үйл буяан үйлдэж ирэгсдийг
Эрхэм дээд бурхан тэнгэрийн орноо илгээнэ
Эхний дундуур буян үйлдэж ирэгсдийг
Эрхт хүний төрлийг олгон илгээнэ
Эргүү мунхаг хар нүглээр явж ирэгсдийг
Элдэв зовлон, гурван муу заяанаа илгээгч
Эрлэг номун хаан гэгч би байна.

Аяа, чи юу үйлдэж явснаа чин шударгаар мэдүүлэгтүн!


Чойжид дагинын туужаас
Хэрэглэгчийн аватар
Songodog
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1627
Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Contact:

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн Songodog »

eyeinthesky написал:
Чойжид дагинын туужаас
дагина байж яасан ууртай асуудаг юм бэ :xi: :razz:
Үлэг гүрвэл: Загас идсэн!
Хэрэглэгчийн аватар
pcd
MadeMoiselle
Бичлэгүүд: 5103
Нэгдсэн: 6-р сар.17.06 12:54 am
Байршил: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн pcd »

Эрлэг номун хаан дээр очиход ингэж асуудаг байхгүй юу даа,
Чойжид дагиний тууж гоё шд, бурхан шашны талаасаа богино боловч дэлгэрэнгүй ойлгогдохоор, дээрээс нь их уран яруу бичигдсэн, Цогт тайж кинон дээр гардаг шиг уншвал сэтгэл чинь эрхгүй хөдлөнө гэж мэд.
Хүлцэнгүй зүрх
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Энэ гого байна уу? :l2:

Зураг
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Урьд шөнө би чамайг зүүдэллээ
Урдаас минь хараад чи сууж байх юм
Хажууд чинь цэцэг барьсан муур
Харцаа нуун ичингүйрэн зогсоно

Тэр цэцэг чамтай адилхан байсан
Тэгэхдээ бас огт адилгүй
Хунгийн даль шиг цагаахан даашинзанд чинь
Тунгий нь тааруулсан дарс мэт зохисон

Гэнэт чамайг цэцгээ өргөхөд
Гэрэвшин байж би тоссон ч
Галын дөлөнд түлэгдэх мэт
Гараа татаад би сэрчихсэн

Гандаж хуучирсан дан тэрлэгэнд минь
Даанч зохихгүйг мэдээд тэр биз...
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Чиний зургийг өөрийнхтэйгээ өөд өөдөөс нь харуулж тавиад
Чимээгүйхэн гэтэж очоод өрөөнийхөө гэрлийг унтраалаа
Чи бид хоёр сайхан нойрсоорой!
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Х.Лхагвасүрэн - Хайртай гэхээсээ өмнө



Чамдаа би хайртай гэж хэллүү
Чамаасаа өөр хэнд ч ингэж хэлээгүй
Чамайг байхад зүрх баяраар дүүрч
Чиний эзгүйд сэтгэл гунигладаг

Чамайгаа би хайраа гэж дуудлуу
Чамаасаа өөр хэнийг ч ингэж дуудаагүй
Чамайг уйлахад зүрхэнд бороо ордог юм
Чиний инээдэнд сэтгэлд нар гийдэг юм

Дх: Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм

Чамайгаа би жаргааж чадсан болов уу
Чамайг эсвэл зовоосон нь ч их юм уу
Чамдаа би бүхнээ зориулсан ч
Чиний хайранд чиний хайранд амьдарч чадаагүй
Дх:
Чамдаа би баяртай гэж хэллүү
Чамаас эсвэл чимээгүйхэн явсан уу
Чамгүй өдрүүд цаашаа хөвөрлөө ч
Чиний зүрхэнд хайраа үлдээе дээ
Дх:
Чамдаа би хайртай гэж хэллүү
Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Хэрэглэгчийн аватар
eyeinthesky
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 11-р сар.30.09 12:02 pm
Байршил: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...

Re: Eye in the sky

Бичлэг Бичсэн eyeinthesky »

Now... music changes forever..



Энэ гайхамшиг биш гэжүү?
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах