fx trade daily analyse

Бизнес мэдээлэл, эрх зvй, зөвөлгөө, vнэ ханш, гадаад орнуудад бизнес эрхлэх... Ажил, мэргэжил

Зохицуулагч: Business_mods

Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Өсөлтийн хоолойг нэвтлээд гарчиж байгаа нь өөрөө агуу том брекаут болохын илэрхийлэл юм аа.

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

За алт гуай унаж ханаа байлгүй дээ. Хоёр хоногт 200 доллараар унаж 10 хувиар ханшаа алдав. Орой дээрээс нь авч болохгүй гэдэгийн нэг жишээ бол энэ. Хэрвээ та 1800 эсвэл 1850 орчимоос авсан бол бас л эвгүй байдалд орно гэсэн үг. Гэхдээ 1900 дээр хаагаагүй бол шүү дээ. Өдөр тутмын индикаторууд доош чиглэж байна. Гэхдээ 8 цагийн индикатор чиглэлээ өөрчилсөн байгаа. Өдөр тутмын индикатор арай хоцорч мэдээлэл өгдөг. Гэхдээ өдөр тутмын индикатор зах зээлийн далайцыг илүү сайн харуулдаг. За тэгэхээр энэ удаагийн дайралтаар 2000 руу дайрах нь ойлгомжтой. Гэхдээ банкууд ба Federal reserve үүний эсрэг ширүүн тулаан хийх ойлгомжтой. Цаасан мөнгөний эрин дуусахад ойртсоор л. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес барууны орнуудад хадгалуулж байгаа алтаа эх орондоо авчруулах хүсэлт гаргасан нь шуугиан дэгдээж байна. Энэ бол зөвхөн эхлэл. Түүний адилаар олон орон алтаа авах санал тавих гарцаагүй.

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Position trade vs Day trade

Position trade - Байрлалаа олон хоног, сар, жилээр хадгалж арилжаанд оролцох.
Day trade - Байрлалаа тухайн өдөртөө юм уу маргааш нь хаах.

Day trade хийдэг хүмүүсийн 90 хувь нь мөнгөө алддаг гэж бичсэн байдаг. Магадгүй 95 хувь ч байж болох юм. Ийм арилжааны дутагдалтай тал нь өдөржин дэлгэц ширтэж суух хэрэгтэй болно, олон дахин арилжаанд орно, зах зээлийг хэт ойроос харна. Өдөржин дэлгэц ширтэж суухаар ядарч буруу зөрүү шийдвэр гаргах магадлал өснө. Олон дахин орох тусам эрсдэл ихэсч төдий хэмжээгээр шимтгэл төлнө. Зах зээлийг хэт ойроос харах тусам цаг тутмын ханшийн хэлбэлзэлд толгой эргэж зах зээлийн чиг хандлагыг бодитой мэдэрч чадахгүй.

Мэргэжлийн арилжаачид бараг бүгдээрээ Position trade хийдэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Их хэмжээний мөнгөөр баттай байрлал эзэлж тэр байрлалаа урт удаан хугацаагаар хадгалдаг. Давуу талууд нь гэвэл цаг, өдөр тутмын ханшийн хэлбэлзэлд санаа зовохгүй байж болно. Тренд нэг тал руу гаа давуу байгаа тохиолдолд Position trade хийхэд илүү тохиромжтой. Воррен Баффет мэтийн том гарууд бол байрлалаа хэдэн жилээр хадгалах нь бий. Бас нэмж хэлэхэд Position trade хийдэг хүмүүс хамгийн их ашиг олдог. Трендыг дагаж ханш унах тоолонд илүү их байрлал эзэлж байдаг. Хамгийн гол нь таниас маш их тэсвэр тэвчээр шаардах болно. Дийлэнх хүмүүс оройдоо, эсвэл 5 дахь өдөр арилжаагаа тэсэлгүй хаадаг. Хэдхэн долоо хоног байрлалаа хадгалаад хүрчих юманд олон дахин арилжаанд орж, илүү өндөр үнээр авч өөрийгөө давхар эрсдэлд оруулж байдаг. Тиймээс Position trade хийж сурах нь хамгийн зөв алхам юм.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

MACD

Мак-ди буюу MACD нь электрон арилжааны ертөнц дэх хамгийн шилдэг индикаторуудын нэг юм. Хэрэглэхэд энгийн ямар ч шатны мэдлэгтэй хүн хараад ойлгоход хялбар. Мак-ди бол трендыг илтгэгч индикатор. Таны харах ёстой хоёр зүйл бол хос утас тэгээд улаан баганууд. Хос утас 0 хувиас дээш байвал өсөх тренд. 0 хувиас доош орсон байвал унах тренд. Улаан баганууд 0 хувиас дээш гарсан байвал өсөх тренд. 0 хувиас доош орсон байвал унах тренд. Утаснуудын зай хол байвал тренд үргэлжлэхийн шинж. Утаснуудын зай ойртож шүргэлцэх дөхсөн байвал тренд солигдохын шинж. Аль нэг тал руу тренд хүчээ авах үед баганууд улам урт болно. Тренд хүчээ алдахад баганууд богиносч эхэлнэ. Богиноссоор байгаад 0 хувьд ойртож ирэхэд эсрэг тренд орох магадлал бүүр ч ихэснэ. Доорх зурган дээр ханшийн өөрчлөлтийг МАК-Ди гийн хөдөлгөөнтэй харьцуулж сумаар заасан болно.

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Сүүлийн 1775 хүрсэн уналт фибо-гийн 50 хувь дээр бараг таарч байна. 3-р давалгаа 200 хувь үргэлжилвэл 1974 гэдэг тоо гарч байна.

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

MACD шүргэлцлээ дахиад дээшээ брекаут хийхэд бэлэн болж байна. Бүх давалгаа дууссаны дараа 2500 гэдэг тоо харах байх гэж бодогдоод байна. Гадаадын нэг техник анализ хийдэг хүн 2200 хүртэл бараг хүчтэй резистанс таарахгүй гэж бичсэн байсан. Сүүлийн эллиотын давалгааны далайцыг харах юм бол 2500 бүрэн боломжтой гэж үзэж байна.

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Heikin ashi сүүлийн хэд хоног сүүлгүй болоод эхэллээ.

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Хүрхрээ 200 хоногийн moving average дээр очоод зогссон. 150 хоног суппорт болчоод байна. 100 хоногийн moving average ийг л сэтэлж чадахгүй байна даа. 1650 ийг сэтлэх одоо хамгийн чухал босго.

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
mstraS
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 337
Нэгдсэн: 2-р сар.10.11 6:28 pm
Байршил: no more hesitation

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн mstraS »

gantsaaraa l yriastai xD
Sent from my Jelly Beaned SII
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Forex psychology

Форекс сэтгэл зүй бас их сонирхолтой сэдэв байх. Яагаад гэвэл сэтгэл зүй гэдэг бол арилжааны хамгийн чухал хэсэг юм. Миний анзаарсан зүйл бол хүн болгон л мэдээ уншаад болох гэж буй үйл явдалыг ойлгоод, индикатороо сайн сурсан бол өсөх цэг, унах цэгээ тодорхойлоод сурчихдаг. Харин яг тэр сурсан зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх гэхээр айдас, шунал хоёрын гогцоонд ороогдоод буруу шийдвэр гаргачих гээд байдаг асуудал бий.
Түүнчлэн та арилжаанд орж байхдаа өөрийгөө бодит амьдрал дээр яг ямар хүн бэ гэдэгээ таних хамгийн сайхан боломж мөн гэдэг үг туйлын үнэн байх. Ханш өсөхөд хэрхэн шунаж байгаа, ханш унахад хэрхэн айж байгаа нь таны дотоод мөн чанар юм. Ямар ч тохиолдолд тайван байдалаа хадгалж байгаа нь бас л таны хэр сэтгэлийн хаттай вэ гэдэгийн илэрхийлэл.
Тэгэхээр хамгийн түгээмэл гаргадаг алдаануудын талаар бичих гэж оролдъё. Юун түрүүнд гаргадаг алдаа бол форексыг шууд л санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гүүр мэтээр харах. Зөвхөн их хэмжээний мөнгөтэй болж байгаагаа төсөөлсөнөөр та мөнгөтэй болоход туслах гол гол хичээлүүдийг таягдан хаяж байна гэсэн үг. Яаж хүрэх гэдэг талаараа төлөвлөгөө гаргаж суралцахын оронд тансаг машин унан зугаалж байгаагаа төсөөлөх юм бол таны мэлмий булингартах болно. Үүнээс үүдээд л нийтлэг алдаанууд гарч эхэлнэ дээ.
Юун түрүүнд тодорхойлох ёстой зүйл бол та форексоос яг хэдий хэрийн ашиг олохыг хүсч байгаа нь вэ гэдэг юм. Дийлэнхдээ хоёр л сонголт бий. Сар тутмын хэрэглээний мөнгөө олох эсвэл насаараа идэх хөрөнгөө олох. Аль аль нь боломжтой ч хоёрдох сонголт бол сэтгэл зүйн хувьд хүнд илүү дарамт учруулдаг. Ямар ч хүнд их хэмжээний мөнгөний талаар бодох дарамттай нь мэдээж. Гол нь түүнийг ийм хэцүү зах зээлээс босгож авна гэдэг бүүр ч хэцүү. Миний ажигласанаар дийлэнх хүмүүс хоёрдох замыг сонгодог. Мэдээж хүн бүр л залуугаараа баяжиж санхүүгийн хувьд тусгаар тогтнолоо олохыг хүсч байгаа.
Яг эндээс эхлээд л гол алдаануудаа гаргаж эхэлж байгаан. Өөртөө би арван жилийн дараа биш, таван жилийн дараа биш, жилийн дараа биш, сарын дараа биш, харин яг одоо л баяжмаар байна гэж хэлдэг. Бүх л амьдралаа товчлоод намайг яг одоо диваажинд хүргээд өгөөчээ гэж байгаатай яг ижил. Тэгээд яах вэ гэхээр хэт их мөнгөөр оролцоно. Дансныхаа дийлэнх хувиар оролцож мөнгөө бөөн бөөнөөр шатаана. Хэт их хөшүүрэг хэрэглэж зах зээлийн савалгааг дийлээгүй данс нь тэр дороо л улайна.
Мөнгөний менежментгүй байх, хэт их хөшүүрэг хоёр бол таны хамгийн том дайсан. Тийм болохоор анхлан бодит дансаар арилжаа хийж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой хувь бол дансныхаа 5-10 хувиар арилжаанд орох. Түүнээс бага бол бүүр ч сайн. Мөнгө чинь л удаан өсч тамлах байх. Тэгээд хөшүүрэг 10 аас хэтрэхгүй байвал зүгээр. Ер нь форекс гэдэг бол сугалаа сугалж гэнэт суга баяжихын нэр биш. Урд удаан хугацаанд тэвчээртэй, төлөвлөгөөтэй ажиллаж зорилгодоо хүрэх юм.
Тэвчээр гэдэг зүйл ч таниас их шаардагдана даа. Арилжаанд орчихоод ханш жоохон унаад мөнгө чинь хасах болоод ирэхлээр ч бас л бажигдаж эхэлнэ шүү дээ. Хуруу чинь маус руу гаа яваал close гэдэг товчлуур дарчих гээл. Бас нэг зүйл өөрийн анхнаасаа боловсруулсан төлөвлөгөөгөө дагахгүй байх. Жишээ нь 100 долларын өсөлтийн дараа арилжаагаа хаана гэж төлөвлөж байсан бол 50-60 долларын дараа арилжаагаа хаачих гээл, ханш эргээд унах гээд байгаам шиг санагдана. Тэгээд сүүлдээ тэсвэр барагдаад төлөвлөж байснаасаа бага ашигтайгаар арилжаа хаачихдаг. Тэгтэл хэдэн цагийн дараа эсвэл хэдэн өдөрийн дараа ханш таны анхлан төлөвлөж байсан төвшинд хүрэх бөгөөд та арилжаагаа эрт хаасандаа харамсах болно. Тэгээд өөртөө би мэдээд байсан юмаа гэж хэлнэ. Мэдээд байсан мөртлөө яагаад хаачихваа гэдэг л асуудал юм.
Өөр нэг алдаа бол буруу байрлалаас арилжаанд орчихоод ханш унахад эргээд сэргэх байх гэж итгэсээр их хэмжээний алдагдал хүлээх юм. Хэрвээ -10 хувь болчихоод индикаторууд сэргэх шинжгүй бол бушуухан арилжаагаа хаах хэрэгтэй. Хэдэн цагийн дараа арилжаа чинь -100 болсон үед уйлах хэрэг гарна. Живж байгаа усан онгоцоос бушуухан үсэр гэж үг бий.
Хамгийн гол гэж хэлж болох өөр нэг зүйл нь өөртөө итгэлтэй байх. Та яг л мэргэжлийн тамирчин шиг ялалтандаа бат итгэлтэй байх ёстой. Хэрвээ өөрийнхөө гаргасан шийдвэрт эргэлзэж байвал тулалдаанд орох хэрэггүй. Эргэлзэж байнаа гэдэг чинь юу хийж байгаагаа 100 хувь мэдэхгүй байна гэсэн үг. Машинаа гүйцэд эзэмшээгүй, хөдөлгөөний дүрмээ мэддэггүй хүн осол гаргах магадлал өндөр байдагтай яг ижил. Зарим хүн тодорхой хэмжээний аз ч хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ мэдлэгтэй хүнийг аз түших магадлал хавьгүй илүү.
Орох гарах хаалгаа мэддэг байна гэдэг бол өөр нэгэн шаардлага. Үүнд харин нэлээн их техник болоод фундаменталь мэдлэг шаардлагатай. Гэрийн даалгавараа сайн хийх хэрэгтэй гэсэн үг. Хэдий гэрийн даалгавараа сайн хийсэн ч хүнд л илэрдэг нөгөө дутагдалууд бас л таньд илрэх болно. Ханш хангалттай унаад индикаторууд ёроолдоо хүрчихээд байхад дахиж унах байх гэж айсаар байгаад сайхан боломжийг алдах. Эсвэл ханш хангалттай өсөөд оройдоо хүрчихээд байхад үргэлжлүүлэн өсөх байх гэж шуналтсаар байгаад ашигаа алдах тохиолдол бий. Зах зээл бол айдас шунал хоёрын дунд явагддаг. Аль алийн хянаж нөхцөл байдалд эрүүл ухаанаар хандаж сурах юм бол бас нэгэн давуу тал. Дахин унах вий гэж айж байхад нь худалдаж аваад үргэлжлүүлэн өснө гэж шуналтаж байхад нь зар гэж үг бий.
Хамгийн сүүлд нь өөрөөсөө энэ яг миний хийж чадах зүйл мөн үү гэдэгийг асуух хэрэгтэй. Мөнгө олох боломж байгаад байдаг. Тэгээд бүүр гэрээсээ хуруугаа хөдөлгөөл хийх ажил. Харин тэр бүхнийг даван туулах хүч байна уу гэдэгээ сайн бодох хэрэгтэй. Магадгүй эртхэн тоглоомонд оролцохоос татгалзвал цаашид гарах олон хохирлоосоо ч зайлж байж болох юм. Хүн болгон тамирчин эсвэл дуучин болж чадахгүйтэй адил хүн болгон мэргэжлийн арилжаачин болж чадахгүй. Яагаад гэвэл хүн бүрт дээрх сэтгэл зүйн хүчин зүйл жигд заяагдаагүй. Хэрвээ үнэхээр үзээд алдахаар шийдсэн бол өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй л гэж бодож байна. Яг л ажилдаа хандаж байгаа шигээр.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Алтны ханш

Дийлэнх хүмүүс форекс дээрх өөрсдийнх нь хийж байгаа арилжаа үнэт металлын ханшид нөлөөлдөг гэж боддог. Гэхдээ тэр нь үгүй юм. Одоо дэлхий дээр ноёрхож байгаа ханшийг улс орнуудын бирж дээр явагддаг фьючерс (futures) гэрээнүүд тодорхойлдог. Үүн дотроос хамгийн гол бирж буюу Нью Йорк-ын Comex (commodity exchange) бирж дээр арилжигдаж байгаа гэрээнүүд дэлхийн үнэт металлын ханшийг тодорхойлдог билээ.
Дийлэнх хүмүүс форекс брокерынхоо статистикыг хараад олонх нь авсан байна эсвэл зарсан байна гэж бодоод төөрөлдөх нь бий. Бидний форекс-д buy эсвэл sell хийж байгаа байрлалууд ханшид нөлөөлөхгүй билээ. Комекс дээр брокерын компаниар дамжуулж арилжаанд орж байгаа хүмүүс л ханшид нөлөөлдөг юм. Хамгийн гол нөлөөлөгч банкууд гэвэл Goldman Sachs, JP Morgan. Энэ 2 банкны эсрэг үнэт металлын ханшийг зохиомлоор унагадаг гэж олон нэхэмжлэл гарсан боловч одоо болтол дорвитой шийдвэр шүүх дээр гараагүй л байна. Уг хоёр банк АНУ-ын Холбооны нөөцөөс (Federal reserve) их хэмжээний доллар авч түүгээрээ олон тооны гэрээг комекст оруулж металлын ханшийг унагаадаг юм.
Тэгэхээр орчин үеийн ертөнцөд үнэт металлын ханш бодит бус гэж хэлж болно. Унци бүрийг үнэлж буй биш, алтыг төлөөлж буй гэрээнүүдээр ханшийг дээш доош хөдөлгөж байдаг юм. Хэрвээ дэлхий дээр эргэлдэж байгаа бүх долларыг газарын гадаргуу дээр байгаа бүх унци-аар хуваах юм бол бодит ханш гарна гэж зарим эдийн засагчид үздэг.
Никсоны засгийн газар долларыг алтаар баталгаажуулахыг болиулсанаас хойш алтыг хүмүүс мөнгө биш харин үнэт металл гэж үзэх хандлага ихэссэн билээ. Гэхдээ дэлхийн төв банкууд одоо болтол алтыг хадгалсаар байгаа юм. Энэ нь алтыг мөнгө мөн гэдэгийг давхар баталж байна. Дэлхийн банкны гишүүн орнууд юугаар ч баталгаажаагүй цаасан мөнгө хэрэглэдэг юм. Дэлхийн банк гэх газар улс орнуудын төв банкнуудын бодлогыг тодорхойлдог бөгөөд инфляциар хүн төрөлхтөнийг дөнгөлж байдаг.
Барууны ертөнцийн энэ бусармаг занганаас гарахын тулд ойрх дорнод ба азийн улс орнууд олон жил тэмцэж буй юм. Хятад, Энэтхэг, Орос гүрнүүд алтны нөөцөө зогсоо зайгүй зузаалж буй бөгөөд Хятад улс юанийг алтаар баталгаажуулж дэлхийн валют болгох бодолтой байгаагаа нээлттэй зарлаж байгаа. Хүн бүрийг алт эзэмших боломжийг нээлттэй болгохын тулд алтны АТМ хүртэл нээжээ. Цаасан мөнгийг алтаар баталгаажуулахын сайн тал нь инфляц үүсгэж болдоггүй юм. Бас дураараа цаасан мөнгө хэвлэж болохгүй. Барууны нөлөөгөөр Монгол улсад төгрөгийг асар их хэмжээгээр хэвлэж нийлүүлсэнээр инфляц урд хожид байгаагүйгээр нэмэгдэж байна.
Ард түмний мөнгийг төв банк гэх газар удирдах нь луйвар гэж зарим эдийн засагчид үздэг билээ. Ротшилдсын гэр бүл төв банкнуудын системыг үүсгэж түүнээс хэрхэн мөнгө угаадаг талаар цаашид бичих болно.
Inflation is hidden tax
Suzume
MadeMoiselle
Бичлэгүүд: 2796
Нэгдсэн: 10-р сар.31.04 3:02 pm
Байршил: Чиний зүрхэнд....
Contact:

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн Suzume »

SA

Гишүүн боломжтой бол Timing of entry-н талаар тайлбарлаж өгнө үү?Монголоор
Хэрэглэгчийн аватар
Masgu
Гишvvн
Бичлэгүүд: 1317
Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Байршил: Өвөлд
Contact:

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн Masgu »

mark
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Suzume написал:SA

Гишүүн боломжтой бол Timing of entry-н талаар тайлбарлаж өгнө үү?Монголоор
Хөрөнгө оруулалтын талаар юм уу?
Inflation is hidden tax
Suzume
MadeMoiselle
Бичлэгүүд: 2796
Нэгдсэн: 10-р сар.31.04 3:02 pm
Байршил: Чиний зүрхэнд....
Contact:

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн Suzume »

Технологын шинэчлэлын талаар :think:
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Suzume написал:Технологын шинэчлэлын талаар :think:
Шинэ технологыг олон нийтэд танилцуулах л гэх байх даа. Хамгийн гол нь цаг үе ээ олох хэрэгтэй гэсэн байх шиг байна. Хэт эрт биш, бас хэт орой биш. Хувьсгалын тохироо гэдэг шиг. Samsung ийн технологыг Apple хулгайлж зах зээлд гаргаад илүү ашиг олсон гээд шүүхдээд байгаа биздээ.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Мөнгөний түүх

Эхэлцгээе


Зураг


Мөнгө ба түүнтэй холбоотой асуудлууд нь энэ хорвоогийн хамгийн сонирхолтой зүйлсийн нэг билээ. Дэлхий дээр мөнгө үүссэн нь гайхалтай бөгөөд бараг л ид шидийн гэмээр. Дийлэнхдээ соёл иргэншил ба шинжлэх ухааны нээлтыг анх эхэлсэн цагаас нь хөөн судалж болдог. Харин мөнгө олон газарт үүссэн байдаг ч хоорондох холбоо нь бүдэг юм. Индианчууд дунг мөнгө болгон ашиглаж, Баруун Африкчууд Манилла гэдэг гоёмсог металлаар арилжаа хийж, Фижичүүдын эдийн засаг халимны шүдэн дээр тогтож байсан бөгөөд, одоо ч зарим нь мөнгөний үүрэг гүйцэтгэсээр байна. Түүнчлэн хясаа, зааны яс, хув, өд, үхэр гахай зэрэг гэрийн тэжээвэр амьтад, төрөл бүрийн чулуунуудаас авахуулаад олон төрлийн мөнгөн тэмдэгтийг мөнгө болгон ашиглаж иржээ. Ямар нэгэн сэтгэл татах зүйл байсан болоод л бидний өвөг дээдэс энэ олон төрлийн өнгөлөг зүйлсийг мөнгө болгон ашиглаж байсан байх. Хүн бүр үнэ цэнийн хүлээн зөвшөөрч байгаа үед мөнгө хүчинтэй хэвээр байх болно. Та хэн нэгнээс ямар нэг зүйлийг худалдан авахыг хүсэвч таны оронд нь өгөх гэж байгаа зүйл тэр хүнд хэрэггүй байж болно. Мөнгө энэ асуудлыг шийддэг юм. Солилцоо хүн бүрт ашигтай байж хүссэн үр дүндээ хүрэх нь чухал. Тийм ч учраас тэр олон ашиг сонирхол нэг шийдэл рүү хүрсэн биз.

Бүх зүйл санаснаар болохгүй

Зураг


"Түүхэнд тэмдэглэгдсэнээр бол мөнгө хүүлэгчид засгийн газарыг захирахын тулд байж болох бүх төрлийн заль мэх, нууц явуулга, хүчирхийллийг үйлддэг бөгөөд үүний тулд тэд мөнгө ба мөнгө хэвлэх эрхийг гартаа атгадаг" - Ерөнхийлөгч Жеймс Мэдисон.

Мөнгө, мөнгө, мөнгө, тэр үргэлж л байсаар байсан тийм үү? Буруу.
Биднийг юм солилцоход хялбар байлгахын тулд мөнгийг засгийн газар хэвлэдэг. Дахиад л буруу!
Үнэн гэвэл мөнгө хэвлэх үйл ажиллагаа нь дийлэнхдээ хувийн бизнес гэдгийг хүмүүс мэддэггүй. Мөнгө хэвлэх давуу эрхийн төлөө бүх л түүхийн туршид тэмцэлдсээр ирсэн юм. Мөнгө хэвлэх эрхийн төлөө дайн хийж, эдийн засгийн хямралууд үүсдэг билээ. Гэвч бидний дийлэнх нь үүний талаар мэддэггүй. Яагаад гэвэл ялагч тал хүн төрөлхтөний хүндтэй гишүүн болох бөгөөд, нөлөөгөө бидний боловсрол, хэвлэл мэдээлэл, засгийн газарт улам л батжуулж байдаг.
Биднийг хэвлэсэн цаасны өөдөс ямар нэг үнэ цэнэтэй гэдэгт итгүүлж сургасан байдаг. Бусад хүмүүс тэгж боддог болохоор бид ч бас итгэдэг. Бусад хүмүүс үнэ цэнэд нь итгэдэг учраас бид тэр цаасны өөдөсны төлөө насаараа ажиллаж цуглуулах гэж оролддог билээ.
Түүхийн хуудас руу бид ягаан шилгүйгээр харах юм бол бидний гэнэн итгэлийг хэрхэн буруугаар ашиглаж байсныг харах болно. Мөнгийг таних аяллаа эхэлцгээе.
Сүүлийн удаа SA 10-р сар.12.11 10:55 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Есүс зооснуудыг шидсэн нь ( 33 он )

Зураг

Сүмд байгаа мөнгө хүүлэгчдийг Есүс хараад ихэд уурлан гүйн очиж ширээн дээр байсан зооснуудыг таягаараа түлхэн унагасан гэдэг. Энэ нь түүний дэлхий дээр байх хугацаандаа хүчирхийлэл үйлдсэн цорын гонц тохиолдол гэж түүхэнд бичигдсэн байдаг.
Энх тайвны төлөө тэмцэгчийг юу хүчирийлэлд турхирваа?
Удаан хугацааны туршид еврейчүүд сүмд төлөх татвараа хагас шекелшекел гэдэг тусгай зоосоор төлдөг байв. Энэ нь хагас унци цэвэр мөнгөн зоос бөгөөд дээрээ ямар нэг эртний хааны дүрсгүй юм. Бурхны хүлээн зөвшөөрдөг цорын ганц зоос байлаа. Гэвч зах зээл дээрх уг зоосны нийлүүлэлт хязгаартай байсан бөгөөд мөнгө хүүлэгчид зоосыг зах зээлээс худалдан авч хомсдол үүсгэн хүссэн үнэдээ хүргэдэг байжээ. Хүмүүсийн сүсэг бишрэлийг далимдуулан монополи үүсгэж асар их ашиг олж байв.
Есүс үүнийг ард иргэдээс хулгай хийж байна гэж үзсэн бөгөөд уг зохион байгуулалтыг "Луйварчдын үүр" гэж нэрлэжээ. Мөнгө нь солилцооны хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөгдсөн үед тухайн мөнгийг үйлдвэрлэж, зээлдүүлж, ханшийн өөрчилж буй этгээдэд асар их эрх мэдэл ирдэг. Тэд бол "Мөнгө хүүлэгчид" юм.

Дундад зууны Англи (1000-1100 он)

Зураг

Энэ үед дарханууд хүмүүсийн алт, мөнгөний хадгаламжийг төмөр шүүгээндээ хадгалаад оронд үүнийг нь баталгаажуулсан баримт өгдөг байлаа. Эдгээр баримт нь алт мөнгөн зоосноос хөнгөн, авч явахад хялбар учираас солилцооны үүрэг гүйцэтгэх болж эхэлжээ. Цаг хугацаа өнгөрсөөр дархан өөрийнх нь үйлчлүүлэгч нарын цөөхөн хэсэг нь л алт, мөнгөн зоосоо биетээр нь авахаар ирдэгийг анзаарчээ. Ингээд дархан өөрт нь огт байхгүй алт, мөнгөний баримт хуурамчаар үйлдээд түүнийгээ бусдад хүүтэйгээр зээлддэг болж гэнэ. Яваа яваандаа дархчуул нэгдэж энэ нь банкны систем үүсэх эхлэл болжээ. Илүү албан ёсны харагдуулахын тулд "Бүрэн бус нөөцийн банк" гэдэг нэр хайрлажээ. Энэ нь нөөцөндөө байгаагаас илүү ихийг зээлдүүлдэг гэсэн утгатай юм. Өнөөдөр банкууд үндсэн мөнгөнөөсөө 10 дахин илүү их мөнгө зээлдүүлэх боломжтой бөгөөд жилд 11 хувийн хүү авч байж банкирууд яагаад баяжаад байнаа гэж та гайхаж байсан байх. Үнэндээ тэд жилд 11% олдог биш харин 110% олдог юм.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Хагас саваанууд (1100-1854 он)

Зураг

Анхлан Генри хаан өнгөлсөн модон саваануудыг үзүүр дээр нь ухаж зураас гаргаад дундуур нь хувааж мөнгө тэмдэгт гэдгийг нь баталгаажуулж байжээ. Хаан модны хагасыг хуулбарлахын эсрэг үлдээж нөгөө хагасыг нь зах зээлд эргэлдүүлж байлаа. Генри хаан хагас савааг л татвар авахад ашиглаж байсан бөгөөд, үүнээс үүдэн эрэлт ихэсч нэмж үйлдвэрлэн, хүмүүсийн саваанд итгэх итгэл баттай болжээ. Тэр юуг ч ашиглаж болох байлаа. Хаан савааг мөнгө гэж үзэж байсан болохоор хүмүүсийн хувьд саваа үнэ цэнэтэй байсан юм. Мөнгөний үнэ цэнэ хүмүүсийн итгэл дээр тогтож байдаг, харин итгэл алдрах үед өнөөгийн мөнгө ч зөвхөн цаас юм.
Хагас савааны систем 726 жил үргэлжилжээ. Энэ нь сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн амжилттай мөнгөний хэлбэр байсан ба Британы эзэнт гүрэн үнэндээ хагас савааны систем доор бүрэлдэн бий болжээ. Харин яагаад бидний дийлэнх нь энэ системийн талаар мэддэггүй билээ?
Түүхэнд тэмдэглэгдсэнээр бол 1694 онд Английн Банк хагас савааны системийн эсрэг дайралт хийж түүнийг үндсээр нь устгахаар шийджээ. Ийм л учираас бид системийн талаар мэддэггүй байж. Мөнгө хүүлэгчид энэ систем тэдний хяналтаас гадуур байгааг ойлгожээ. Анхнаасаа ч Генри хааны санаачлага тийм зорилготой байжээ.
Зах зээлд хүчтэй өрсөлдөгч байсан энэ мөнгөний талаар цаашид эргэн дурсахгүйгээр, ер нь огт байгаагүй мэтээр он жилүүд өнгөрсөн байна. Английн банкны анхны хувьцаа эзэмшигчид өөрсдийн хагас саваануудаа аваад системийг эцсийн замд нь үдсэн юм. Та зөв сонслоо, тэд хувьцаа худалдаж авсан. Хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авах замаар хувьчилж болохоор Английн банкыг зохион байгуулжээ. Хувьцаа эзэмшигчид байнга ногдол ашиг авдаг байна.
Эдгээр хөрөнгө оруулагчдын нэрийг нууцалсан бөгөөд, 1250000 фунтын хөрөнгө оруулалт хийх ёстой байсан боловч 1694 он гэхэд зөвхөн 750000 фунт төлсөн байв. Удалгүй банк нөөцөнд байгаагаасаа илүү ихийг зээлдүүлж хүү цуглуулах болжээ. Ямар ч бэлтгэлгүйгээр ийм зүйлийг хүмүүст тулгахад хэцүү. Мөнгө хүүлэгчид хувийн ашигийн төлөө үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тодорхой орчинг бүрдүүлэх хэрэгтэй байлаа.
Тэд ингэж хийжээ.
1500 оны үед 8-р Генри хаан Usury Laws-д амарч байх үед мөнгөн хүүлэгчид өөрсдийн алт, мөнгөн зоосыг зах зээлд асар ихээр нийлүүлж минутын дотор л улам баяжиж байлаа. 1642 оны Английн хувьсгалыг мөнгө хүүлэгчид санхүүжүүлэн хувьсгалыг Оливер Кромвелл толгойлсон бөгөөд парламентыг тарааж, Чарльз Хааныг алах оролдлого нь амжиллтай болсон юм. Үүний дараагаар 50 жил үргэлжилсэн уршигт дайн болжээ. Байлдаж буй хүмүүст асар их хохиролтой, харин тэднийг санхүүжүүлж байгаа хүмүүст асар их ашигтай байлаа.
50 жилийн дайн Англи улсыг эдийн засгийн хувьд бүрэн сөхрүүлэв. Засгийн эрх баригчид хэнээс тусламж хүссэн гээч? Засгийн газарын зөвшөөрч баталсан, хуулийн дагуу хувийн ашигийн төлөө мөнгийг оргүй хоосоноос дураараа хуурамчаар хэвлэдэг хувийн банкнаас тусламж хүссэн байна. Ингэж улс төрчид хүссэн хэмжээний мөнгөө зээлэх эх үүсвэртэй болсон бөгөөд, үүнээс үүдэлтэй өрийг ард иргэдээс авах татвараар төлдөг тогтолцоо үүсчээ.
Хэн нэг нь энэ тогтолцооны мөн чанарыг ойлгоод хэнд ч өр төлдөггүй өөрийн мөнгө үүсгэсэн байх гэж та бодсон байх. Харин ч эсрэгээрээ Английн Банк нь сонгодог жишээ болсон бөгөөд одоо бараг улс бүр төв банктай болжээ. Эдгээр төв банкууд нь улс гүрнүүдийн эдийн засгийг атгадаг бөгөөд тухайн улсын жинхэнэ удирдагч нь юм. Энэ нь арслан зааны хэмжээний том луйврын сүлжээ бөгөөд нууцлагдмал татвар нь хувийн эрх ашигийн үүднээс цуглардаг юм.
Засгийн газар татвараар олж чадахааргүй мөнгө босгохын тулд банкинд бонд зарна. Бондыг нүд ирмэхийн зуур хэвлэсэн мөнгөөр худалдан авдаг. Засгийн газар авсан мөнгөнийхөө хүүг төлөхийн тулд улам их мөнгө зээлж авдаг. Өр хэзээ нэгэн цагт төлөгдөх боломжгүй, харин ч улам өссөөр л байдаг. Хэрвээ засгийн газар өрөө төлөх арга оллоо гэхэд мөнгөн тэмдэгтээ баталгаажуулах бондгүй болох бөгөөд үүний тулд мөнгөн тэмдэгтийг алах хэрэгтэй болно.
Ийм маягаар Английн банк Британыг мөнгөөр булж эхлэв. Ямар ч хяналт шалгалтгүйгээр мөнгө хэвлэж тарааснаас болж эд барааны ханш хоёр дахин өсчээ. Нэг компани бүүр Египетчүүд Мозесыг хөөж байхдаа улаан тэнгист живүүлсэн алтыг олохын тулд тэнгисыг хатаах хэрэгтэй гэж саналт тавьж байв.
1698 он гэхэд улсын өр 1250000 фунтээс 16000000 фунт хүртэл өсч, үүнийг дагаад татварыг нэмж байлаа. Итгэхэд хэцүү ч эдийн засгийн шилжилтийн үед эд баялаг устдаг биш харин дамждаг юм. Мөнгө хүрэлцэхгүй үед хэн хамгийн их хождог вэ? Та таасан байх. Хүн болгоны хүсдэг зүйлийг хянадаг хүмүүс буюу мөнгө хүүлэгчид юм. Дийлэнх хүмүүс эдийн засгийн үеэр зовж зүдэрдэг бол цөөнх хэсэг нь үргэлжлүүлэн баяжсаар байдаг гэдэгт баттай итгэж болно.
Өнөөдөр ч гэсэн Английн банк ханшийн өөрчлөлт, эдийн засгийн хямралыг гааруулахгүй байхаар хичээн ажиллаж байна гэж мэдэгддэг ч банк үүссэнээс хойш Британы фунт тогтвортой байсан үе маш ховор билээ. Харин нэг зүйл л тогтвортой байлаа. Энэ бол тасралтгүй үргэлжлэх Ротшилдсын гэр бүлийн амжилт.
Сүүлийн удаа SA 10-р сар.13.11 11:12 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
ADN
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1355
Нэгдсэн: 7-р сар.20.11 11:42 pm

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн ADN »

Марк
Lumen soli mutuum das
Хэрэглэгчийн аватар
Masgu
Гишvvн
Бичлэгүүд: 1317
Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Байршил: Өвөлд
Contact:

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн Masgu »

Сонирхолтой мэдээлэл оруулж байгаад баярлалаа.
Keep going :wd:
Хэрэглэгчийн аватар
Fred Durst
Гишvvн
Бичлэгүүд: 982
Нэгдсэн: 8-р сар.08.11 12:08 pm
Байршил: Нэгэн дээвэр дор

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн Fred Durst »

Марк
los blancos
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Ротшилдс (1743)

Зураг

1743 онд Германы Франкфурт хотод Амшалл Мозес Бауэр гэдэг дархан хүн зээлийн төв нээжээ. Тэр эртний Ромын бүргэдийг улаан бамбай дээр дүрслээд хаалган дээрээ өлгөсөн бөгөөд хүмүүс түүний төвийг Улаан бамбай буюу германаар бол "Rothschild" гэж дуудах болжээ. Түүний хүү хожим нь бизнесийг өвлөж авахдаа овогоо Ротшилд болгон өөрчлөв. Хувь хүмүүст мөнгө зээлдүүлэх нь ашигтай ч яваандаа эзэн хаад ба засгийн газаруудад мөнгө зээлдүүлэх нь бүүр ч илүү ашигтайг тэр ухаарчээ. Маш том хэмжээний мөнгө эргэлдэх бөгөөд, үргэлж татвараас хамгаалж байлаа.
Бүрэн хөл дээрээ боссоныхоо дараа тэр илүү холыг харах болж таван хүүгээ мөнгө босгох урлагт сургах болжээ. Дараа нь тэднийг гол эдийн засгийн төвүүд рүү явуулж төв банкны системийг үүсгэн дэлхийн эдийг засгийг ноёрхох болсон юм. Дэлхийн 2-р дайны үед олон хүн ЖП Морганыг дэлхийн хамгийн баян хүн гэж бодож байлаа. Гэвч түүнийг үхсэний дараа тэрээр Ротшилдсын эзэнт гүрний дотор дэслэгч төдий байсан нь илэрсэн бөгөөд ЖП Морган компаны 19 хувийг эзэмшиж байжээ. "Европт цорын ганц хүч байдаг, тэр нь Ротшилд" гэж 19-р зууны Франц тайлбарлагч хэлж байжээ. Хамгийн баян гэр бүлийн талаар арай сүүлд үргэлжлүүлэн харах болно.

Niall Ferguson, THE HOUSE OF ROTHSCHILD, Money's Prophets, 1798-1848
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Америкийн хувьсгал (1764-1781)

Зураг

1700 оны дундуур Британы эзэнт гүрэн оргил үедээ байлаа. Бас маш их өртэй байв. Английн банкыг байгуулсанаас хойш дөрвөн уршигт дайн хийсэн бөгөөд нийт өр нь 140000000 фунт болсон байв (тухайн үедээ асар их мөнгө). Банкинд өрөө төлөхийн тулд Британы засгийн газар Америк дахь колониудаасаа том хэмжээний татвар авах төсөл боловсруулжээ. Тухайн үед зоос цутгах материал хомс байсан тул колони өөрийн цаасан мөнгөө хэвлэж Колонийн тэмдэгт гэж нэрлэжээ. Энэ мөнгөн тэмдэгт нь зах зээлд амжилт олсон бөгөөд колониудад ижил төстэй байдал бий болгосон юм. Колонийн тэмдэгт нь эд барааг солилцоход туслах зорилготой байлаа. Энэ бол алт ба мөнгөөр баталгаажуулаагүй ямар ч өргүй цаасан мөнгө байв.
1763 онд Бенжамин Франклин Британи-д айлчлах үеэр Английн банкны эрхэм түүнээс Америк дахь колонийг хэрхэн цэцэглүүлэх гэж байна даа гэж асуужээ. Франклин хариулахдаа:
"Тэр бол энгийн. Колониудад бид өөрсдийн мөнгөө гаргадаг. Үүнийг колонийн тэмдэгт гэдэг. Бид зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохируулан тохиромжтой хэмжээний мөнгө нийлүүлж, үйлдвэрлэгчид ба хэрэглэгчидийн хооронд арилжааны ая тухтай байдал үүсгэхийг хичээдэг. Иймийн тулд бид өөрсдийнхөө төлөө цаасан мөнгө хэвлэж уг мөнгөнийхөө худалдан авах чадварыг хянах бөгөөд хэнд ч өр төлөх хэрэггүй юм."
Америк улс хүмүүсийн мөнгөнд итгэх итгэл хамгаас чухал гэдэгийг ойлгожээ. Тийм учираас тэд өргүй амьдарч болохоор байлаа. Энэ нь Английн банкнаас хараат бус гэсэн үг юм. Үүний хариуд дэлхийн хамгийн хүчирхэг хувийн банк нэр нөлөөгөө ашиглан Британы парламентад Мөнгөн тэмдэгтийн хуулийг батлуулахаар 1764 онд өргөн барьжээ. Энэ хуулийн дагуу колониуд мөнгө хэвлэх эрхгүй болсон бөгөөд цаашдын Британи-д төлөх татвараа алт, мөнгөөр төлөх ёстой болов.
Үүний дараа Франклин ингэж хэлжээ:
"Нэг жилийн дотор нөхцөл байдал орвонгоороо эргэж, сэргэн мандалт төгсч хямрал эхэллээ, үүний уршигаар Колониудын гудамжууд ажилгүйчүүдээр дүүрэв. Колониуд өөрийн мөнгө хэвлэх эрхээ Жорж 3 ба олон улсын банкируудад бүрмөсөн алдсан нь Хувьсгалт дайн эхлэх үндсэн шалтгаан байсан юм."
1775 оны 4 сарын 19 нд дайн эхлэх үед ихэнх алт, мөнгө Британы татвар болон явчихсан байлаа. Тэдэнд мөнгө хэвлэж дайныг санхүүжүүлэхээс өөр арга үлдсэнгүй. Хамгийн сонирхолтой нь Колонийн тэмдэгт нь хүчирхэг мөнгө байсан бөгөөд, аль хэдүйн бүрэлдэн тогтсон эдийн засгийн системийн эсрэг хүчтэй өрсөлдөгч болж эхэлжээ. Франклины хэлсэнээр мөнгө хэвлэх зорилго нь "зах зээлийн эрэлт нийлүүлэлтэнд нийцүүлэн хэвлэх" бөгөөд ямар ч хүү төлөх хэрэггүй, үүнээс үүдсэн инфляци огт байхгүй байжээ. Харин энэ нь мөнгө хэвлэж хувьцаа эзэмшигчиддээ ашиг тараадаг Английн банкны хувьд байж болшгүй зүйл байлаа.


Congressman Charles G.Binderup of Nebraska, Unboring the Ghosts of Wall Street
Inflation is hidden tax
С.Баяр
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
Бичлэгүүд: 414
Нэгдсэн: 4-р сар.18.07 12:17 pm
Байршил: nmaig toirh ohidin too chini amdralsn niit sekundeesch ih

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн С.Баяр »

tuuhuud harin sonirholtoi bna xD
bi 2 jilin umnu altnas hol bhar shiidsen . shiidver heveere
mission accomplished
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: fx trade daily analyse

Бичлэг Бичсэн SA »

Хойд Америкийн банк (1781-1785)

Зураг

Зэвсгийн наймаачин Роберт Моррис 1781 онд Английн банктай төстэй төв банк АНУ-д байгуулах үедээ хэрвээ тэднийг дийлэхгүй бол тэдэнтэй нэгд гэж хэлж байжээ. Модоо барьчаад байсан Америкийн засгийн газарын хувьд 400000 доллар шилжүүлэн авч, бүрэн бус нөөцийн банкаар дамжуулан үүнээс ч илүү мөнгө шилжүүлэн авах боломжтой нь гайхамшигтай сонсогдож байлаа. Засгийн газар бүх мөнгөө хэрэглэж дуусаад, Роберт Моррис дахин мөнгө шилжүүлэх боломжгүй болсон үед түүнд Францаас зээлж авсан алтаа хэрэглэхийг санал болгож үргэлжлүүлэн мөнгө хэвлүүлж байлаа.
Бүрэн бус нөөцийн банк ашиглан амжилт олсон тэрээр өөртөө болон найзууддаа зээл олгон банкныхаа үлдсэн хувьцааг худалдан авсан байна. Дараа нь хэрхэн уг мөнгийг хэвлэж байгааг анзаарах тэнхэлгүй байгаа, мөнгөний амтанд мансуурсан улс төрчдөд хэд дахин илүү зээл олгох болжээ. Луйврын систем 1785 он хүртэл 5 жил үргэлжилжээ. Энэ хугацаанд мөнгөний ханш шалдаа унав. Хувьцаа эзэмшигчид өрөө төлөлгүй үлдэж байгааг мужийн захирагч анзаарчээ.
"Баячууд өөрсдийн эзэнт гүрнийг байгуулж бусдыг боолчлохын тулд бүх чармайлтаа гаргах болно. Тэд үргэлж тэгж байсан. Тэд үргэлж тэгэх болно. Засгийн газар тэднийг тодорхой хүрээнд барьж байхгүй бол тэдний ажиллагаа хаа сайгүй тархах билээ" - Мужийн захирагч Моррис.


The constitutional convention of 1787, 7/2
Inflation is hidden tax
Сэтгэгдэл хариулах

“Бизнес-Эдийн засгийн суваг / Ажил, мэргэжил” руу буцах