Нөгөө л Last & Хөөрхөн хүүхэн болж уу би ☂

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Нөгөө л Last & Хөөрхөн хүүхэн болж уу би ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Блогоо жилийн өмнөх байдлаар нь сэргээлээ. Тэгэхээр энд байгаа бичлэгнүүд жилээс өмнөх гэсэн үг
Сүүлийн удаа Last Problem 3-р сар.06.12 10:37 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Байжий энд би блог бичнэ. Бишээ блог нээцэн энд юм бичнэ. Энийг уншихаасаа өмнө л блог нээснийг маань мэдсэн байх л даа. Тийм л байх яг мэдсиймаа нтр.
За тэхээр 1-рт би энд юу, ямархуу юм бичиж байхаа мэдэхгүй байнөө нээмээр санагдаал нээцийн.
Эхний бичлэгээ уг нь лаг гоё юм бичвэл зүгээр байхын одоо ч өнгөрцөн явж байна л даа тэхдээ яахав жоохон serious юм биччий.

Би ингэж боддог юм, яаралгүй уншаарай.
Хүсч байсан хүлээж байсан, жижигхэн ч гэсэн зорилгодоо хүрэх нь хүний жаргал. Хажууд байгаа хүнд үл анзаарагдам зарим зүйл надаа заримдаа том зорилго байдаг.

Амьд байгаадаа баярла, 2 хөлгүй хүн тэрэгнээсээ босоод алхахыг, хараагүй хүн хайртай хүмүүсээ дахин ганц ч болов удаа харахыг ямар их хүсч мөрөөддөгийг төсөөлөх гэж оролдоод өөрийгөө бодохоор жаргалдаа ташуурсан кино зохиол дээр гардаг тэнэг хүн шиг л санагдаж байна.
Өлсөж, хөлдөж үхэхийн даваан дээр амьд үлдэж амьдралын нэг секундын үнэ цэнийг мэдэрсэн хүн хэзээ ч над шиг 6 цаг өлсөж зузаан хувцастай даарчихөөд өлсөж, хөлдөж үхлээ гэдэггүй.

Жаргал үргэлж ард байдаг, хүн өнгөрснийх нь дараа би тэгэхэд жаргалтай байж дээ гэх мөртлөө хэсэг хугацааны дараа дахиад л жаргаж байгаагаа мэддэггүй. Энэ нь хүн үргэлж жаргалтай байдаг гэсэн үг, амьд байх гэдэг чинь өөрөө жаргал, юмыг өөдрөг талаас нь харж өмнөө үргэлж зорилготой амьдрах сайхан гэж
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Wa 1 зочинтой болцон :hoho:
Аймар халуун ногоотой бэлэн гоймон идэж байгаа болохоор уур хүрээд байхын, тэхдээ энийг чинь би нэг хачин шар цаастай сонин амттай бэлэн гоймон авсан байснаа 100 төгрөг нэмж сольж авсым шүү. Тэр худалдагч нь солих байсын бол эхлээд солихгүй яасын жигшиг би хаашааын идэж үзээгүй байж өө энэ онцгүй байх гээд худалдаж авахаасаа өмнө солих байсымуу. Ойрд гэртээ ганцаараа байгаа, энэ хавиар хог мог хөглөрөөд гөлөгний хороо шиг л байна. Ер нь намайг хэд хоног алга болчуул энэ хэдэд дарагдаад үхжээ гэж бодоход болох байхаа. Гэрийн хавиар айлаас өмхийрсөн үнэр үнэртжийнуу нтр үзээрэй өөе ямар нэг Кросс нь.
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

За одоо жоохон өөрийгөө магтаадхы. Би ер нь мэддэг юммммммм чинннь юу билээээ байз, ямар ч байсан мэддэг юм шиг ярьж бол чадна, аа тэгээд жоохон эвгүйтээд ирвэл дуугүй байхаа мэднээ :hihi:
Намайг жоохон байхад аягүү толгойтой л гэдэг байсын, би ч тэгээд байхаар нь итгээд би лаг толгойтой гээд "мэддэг" байсын, том болоод ирэнгүүд манай Шинээ ч уг нь толгойтой доо даанч хичээхгүй байгаа болохоос гэдэг болж байнаа. Би ч бас ер нь мэдээл байгаан хичээвэл майр сурч чадна нтр гээл хичээл дээр өөр юм хийж хүн амьтан руу балны гэрээр цаасаар лпү гэж үлээгээл байж байдаг байсан. Тэгээл заза хичээчий гээл ухасхийгээл орсон чинь нэг л бишээ, мэддэггүй шас, за толгойтой юм чинь гялс сурчы гээл уншаал эхэлсэн чинь нойр хүрээл, тоо бодонгуут орой нь толгой өвдөөл халуураал хоолой моолой өвдөөл. Одоо ч зүгээр манай Шинээ уг нь багадаа аягүй толгойтой хүүхэд "байсын" гэдэг болсым даа.
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Маа найз удку ирнэ :] бэлтгэлээсээ хойш найзалсан удку гадаадаас ирнэ муу сда. Ална ирэхээр нь.

Тэнэгүүд
Хацар даган урсах нулимсыг жоомтой андуураад
Дандаа инээмсэглэх жаалыг эрваа гэж гадуурхаад
Шүлгийг минь уншаад толгой холбо гэж командлаад
Шүүдэрцэцэгийн номыг шүүрхий байна гэж голоод
Аавын охиныг аман дээрээ янхан гэж надад яриад
Уулзахаараа урдуур нь гүйж ардуур нь тавиад
Өөрөө бас нэг янхан чи миний найз болоод
Олон жил болоход ах дүүс шиг чамд дасаад
Чи тэнэг, надшиг бас шүлгэнд дуртай
Чам шиг би бас тэнэг хоёулаа тэнэг сайхан найзууд
Тэнэг малуудаа бид хоёр
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Bi chamd buu tulgana aa mu sug slarder min
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Айн бэ :haha:
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Дөчин мянган жилийн хорих ял

Би дөнгөж сая
Орчлонгийн сүүлчийн хүний эцсийн гал ноцоох цаасыг
Урчихлаа

Би дөнгөж сая
Од харвахтай адил жархан жил амьдрахдаа
Итгэж байлаа, хүр хорхой шиг богинохон амьдрал

Намайг төрөхөөс дөчин мянган жилийн өмнө
Дэлхий нарыг тойрсоор л байсан
Намайг үхсэнээс дөчин мянган жилийн дараа
Дэлхий намайг тойрон эргэнэ гэж би ...

Дусаал ус, гэрэл унтарсны дараа шөнө болсон гэж жоомнууд андуурах нь
Өөрийгөө зөв юм хийж байна гэж итгэвч, няц гишгүүлж байхдаа
Амьдралын үнэ цэнийг анх мэдрэх жоом шиг, новшийн бохир
Гэвч амьдралд хайртай, үхлээс үл айвч амьдралыг алдахаас айдаг

Шатгүй шат, хаалгагүй гарц, нэг л мэдэхэд гишгэсэн байдаг
Амьдралын амтанд орчихсон байдаг, тийм утгагүй
Жаргал мэдрэх үе нь ирэхэд үхчихдэг
Новшийн хорвоо дээр дөчин мянган жил амьдрахдаа
Уур нь хүрдэг

Би дөнгөж сая
Орчлонгийн сүүлчийн хүний эцсийн гал ноцоох цаасыг
Хадгалчихлаа, дөчин мянган жил хоригдоод энэ цаас гал болж
Амь нь дуусаад цог нь унтрах хүртэл тэр хүнийг дулаацуулсаар байна
Хогийн, новшийн энэ амьдралын төлөө тэр хүн
Аврагдлаа гэж жоом шиг итгэн тэнэгтээд, үхчих л байх даа

Зураг
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Зураг
Би зүгээр л байж байгаад зүгээр л нэг бүсгүйтэй учраад, дурлачихаад, тэр бүсгүй нь надад дурлавал нам гүм хуримлачихаад, зүгээр нэг гэр бүл болоод, өнөр өтгөн амьдрал үүсгээд, өтлөөд, дуусах дөхвөл үр хүүхдүүддээ уулан дээр нутаглуулаарай гэж захин чимээгүй, хэн ч үл анзаарам үхээд, өвчингүй тайван нойрсоод, уулан дээрээ эхнэрийнхээ хоосон булшны хажууд амарч хүлээгээд хүйтэн шороон дунд гүнзгий нүхэн доор дахиад хэд наслах үйлтэйгээ тоолоод...
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
kaze
Алдар Сууны Оргилд Хvрсэн
Бичлэгүүд: 2674
Нэгдсэн: 8-р сар.15.06 6:10 pm
Байршил: cool as cucumber
Contact:

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн kaze »

Last Problem написал:Зураг
Би зүгээр л байж байгаад зүгээр л нэг бүсгүйтэй учраад, дурлачихаад, тэр бүсгүй нь надад дурлавал нам гүм хуримлачихаад, зүгээр нэг гэр бүл болоод, өнөр өтгөн амьдрал үүсгээд, өтлөөд, дуусах дөхвөл үр хүүхдүүддээ уулан дээр нутаглуулаарай гэж захин чимээгүй, хэн ч үл анзаарам үхээд, өвчингүй тайван нойрсоод, уулан дээрээ эхнэрийнхээ хоосон булшны хажууд амарч хүлээгээд хүйтэн шороон дунд гүнзгий нүхэн доор дахиад хэд наслах үйлтэйгээ тоолоод...
тэгжийсан чинь гэнэт ууганаа хажуунаас чинь гарч ирээд та 2 ганц юм хувааж уугаад нохойн замаар ороод...
remember sammy jankis
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Зун дуусахаас өмнө хийх зүйлс:

Зураг

Хоногоор салхинд гарна. Архигүй пивогүй ч байсан яахав :razz: .

Зураг

Өвсөн дээр унтана.

Зураг

Нар жаргахыг харна

Зураг

Эрвээхэй ална

Зураг

Од тоолно
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Ай даа ээж минь сайхан зүүд манаарай
Аянгат шөнө ч би ганцаар айхгүйэ
Ай даа ээж минь хөтөлсөн гараа зоригтой тавиарай
Алаг үр чинь өөрөө гүйж суръяа
:angel:
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Найзын найз найзаас эрхэм
Дайсны дайсан бол найз
гэхээр
Дайсны дайсан = найз
Дайсны дайсны дайсны дайсан дайсны дайснаас эрхэм
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Нэлээн дээхний бичиж байсан юм байна энд байж байгээ.

Хүүрэн дундуур алхаад би цэцэг түүхдээ
Хүйтэн уруулыг нь зөөлөн үнсээд нэг нулимс унагасан
Зохиогүй цамцныхаа энгэрийг задгайлахдаа товчоон таслаад
Зол баяраа будаг болгон тэнгэрийг будчихлаа
Хоёр насаар дүү бүсгүй уйтгартай дуу аялан алхахад
Ханын цаг түүний зогсохыг хүлээн түр зогтусна
Зогссон цаг эгц өөдөө урт зүүгээрээ чичлэхэд
Золбоогүй нүдээр би хар ягаан тэнгэрийг ширтэнэ
Уйтгартай өдрийн дөрвөн мөрт шиг утгагүй тэмдэглэлд минь
Унтарсан итгэл, хүслүүд мөнх нойрсоно, тэд аль хэдийн үхчихсэн байна
Тэд үхчихэж, гэхдээ бүсгүй шиг үзэсгэлэнтэй, дэргэд нь цагаан уул цэцэг ургаж
Хүүрэн дундуур аяархан алхаад би цэцэг түүхдээ
Хүйтэн уруулыг нь зөөлөн үнсээд доголон нулимс унагасан
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Нойртой холилдсон шөнийн тэмдэглэл

Зүрхэнд мэдрэмж, тархинд бодрол хөвөрнө
Хөмсгөө зангидахад тэр бодол нисэн одоод дахиж үл бодогдоно
Нойрсохыг зүүд тархинд хүлээнэ
Хэлэхийг үг хоолойд хүлээнэ, өглөө болтол хүлээх болов уу
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Өөрийгөө би мэднэ, мэдэхдээ би
Өглөөний зан минь оройныхтой муудалцдаг шиг мэднэ
Өөхөнд дургүй ч маханд ороохоор нь дурладаг шигээ мэднэ, бас
Өтлөх дургүй ч нас нэмэх дуртай шигээ мэднэ
Мэддэг болохоороо би
Хүний үрд дурлачихаад хайрлаж чадахгүй хаяж явдгаа мэднэ
Явахдаа би, өөрийнхөө нэг хэсгийг тэнд л орхиж явдгаа мэднэ
Орхихдоо би, өнөө л уярдаг зангаараа дурсан суухдаа мэдрэх гэж
Өөрөө үгүй болтлоо өөрийгөө, дурсамж болгон орхиж явдгаа
Би мэднэ
Мэдэхдээ би, илүү ч үгүй дутуу ч үгүй гучин тав тоолдог
Тоолохдоо би нар буруу эргэдэг, навчин дээр унасан шүүдрийг унагадаг
Унасан шүүдрийг нь би ээждээ цай чанах гэж биш өөрөө уух гэж арчдаг болохоороо
Арван тавны сарыг би мөнгөн сар биш үнсэн сар гэж хардаг болохоороо
Би, өөрийгөө мэднэ, өглөөний минь зан оройныхтой минь муудалцдаг шиг
Өчигдөрийн би өнөөдрийнхтэйгээ уралцдаг шиг мэднэ
Мэдэхдээ би толгой холбохгүй шүлэг бичиж чаддагаа мэднэ
Чадахдаа би, өөрийгөө яг өчигдөр шиг мэдэж,
Өдөр өдрийн дурсамж түүж өөрийгөө хайдгаа би мэднэ
Би, мэднэ
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Яруу найргаас үргэлжилсэн үгийн зохиол руу орох шиг
Ядмаг бодлоор сэтгэл хөндий дүүрэх шиг
Үүл нь байвч салхи нь үгүй, үлгэр нь байвч зүүд нь үгүй
Үг хэлэвч дуулдах нь үгүй, өнгөөр будавч ялгарах нь үгүй
Өнхрөх хамхуул шиг хөөрхий байна, өнөөдөр би уйтгартай байна
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Уйлдаггүй, уурладаггүй, урваганаддгүй, унжийдаггүй, улангасдаггүй, унадаггүй, ундууцдаггүй, уярдаггүй гурван зуун жаран таван шар цэцэг

Хайрладаггүй, харддаггүй, хашгирдаггүй, халширдаггүй, хандардаггүй, холддоггүй, хөтөлдөггүй, хүлээдэггүй, хүсдэггүй гурван зуун жаран таван ягаан цэцэг

Өрөвддөггүй, өтөлдөггүй, өмгөөлдөггүй, өмөлздөггүй, өш санадаггүй гурван зуун жаран таван бор цэцэг

Дурсдаггүй, догдолдоггүй, дурладаггүй, дууриадаггүй, дуулдаггүй, дугардаггүй, дасдаггүй, давардаггүй гурван зуун жаран таван цэнхэр цэцэг

Тавихгүй суулгаж, таслахгүй түүж болдог модернист цэцэг
Танихгүй хайрлаж, таарахгүй уулзаж болдог модернист дурлал
Уухгүй мансуурч, уулзахгүй танилцаж болдог модерн нөхөрлөл
Учрахгүй салж, унтахгүй зүүдэлж болдог модерн амьдрал
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Уучил би чиний үнэрийг гээчихэж
Усан дунд дуулж явахад минь тэр алдарчихаж
Үдшийн бүрийнээр үүл нь тэнгэрээ нууж ядаад
Үнсчих вий гэсэн шиг нар улаа бутарч уулын цаагуур нуугдан аядахад
Бүлээн салхи ганц сэвшээд л үнэрийг чинь хаа хол авааччихаж
Бүрэн жаргалтай амьдралын үзүүрийг хаа хол хийсгэчихээд
Шөнө болгочихно
Халтар манан тэнгэр, тансаг, аниргүй орчин
Яг өмнө хэлсэн шиг
Үүрийн мөнгөн хяраанаар сувдан даруулгатай өвсөн ард
Өлмийг чинь арчаад өгьюу гээд гадаа хүлээн хонох шиг
Орчлонгийн энэ хязгаарт үнэний туйл гүйцэхэд
Ухаан алдуурч саранд улам ойртоход үесдээ
Үнэрийг чинь би гээчихэж
Үүл нь тэнгэрээ нууж ядсан халтар манан тэнгэрт хөвөхдөө
Үнэрийг чинь би гээчихэж :roll:
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Нээх их хүч гаргаад нэвсийсэн уулыг булга татах сан
Нэвсийсэн уул нь нэрийг нь хэлж болдоггүй хайрхан байгаад
Өргөхдөө эрх чөлөө гэж хашхиран буулгахдаа амьдрал хэмээн уулга алдаад
Будангаар нь хөлсөө арчин булагийг нь хүзүүндээ ороочихоод
Энгэрийнхээ эхний нэг биш хоёр товчийг сул тавин
Үүлээр нь үсээ норгож үнэнээр өглөөн зоог бариад...
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Залхуу хүрээд байнөө, маргаашын цамцаа индүүдэхээс хүртэл залхуу хүрч байна маргааш өглөө 7с очих ёстой тэгээд тэр үедээ л учраа олно биз надаа хамаагүй. Тэр үеийн Лааст л сандрахаас одооны Лааст бол тэр Лаастыг шал тоохгүй шд. Бараг танихгүй ухааны. Эсвэл зүгээр дургүй хүрээд байгаа юм боловуу аль нь ч байсан энэ талаар бодохоос ядаргаатай санагджийн сүүлдээ сабмит дарахуу байхуу гэж бодож ч байх шиг чи энийг уншиж байгаа бол дарцан л байна гэж ойлгоорой
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Шоронд төрөөд тэндээ өссөн хүүхэд амьдралыг юу гэж төсөөлж яаж харах бол...
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Пингис написал:
Last Problem гэж нөхөр миний нээсэн Хүний Амьдрал гэсэн сэдэвийг ямар ч учир шалтгаангүй делете хийчихлээ. Сэдэвийн нэрийг янз бүрээр сольж сүүлд нь устгалаа шүү гэж бичээд л шууд устгацан байна. Энэ хүнд арга хэмжээ авна уу! Модератор байхааргүй хүнд арга хэмжээ авж өгнө үү! Энэ чинь хэдэн өдөр бэлтгэсэн хүний хөдөлмөр шдээ. 14 хоногийн Бан өгөхийг шаардаж байна. Бас уучлалт гуйхыг тэр хүнээс хүсэж байна. Хүнд ч мэдэгдэлгүйгээр ийм байж болохкүй шдээ. Өөрийх нь чаталсан хэдэн бичлэгүүдийн устгасны төлөө ингэж болно гэж үү? Админуудаа ямар нэгэн арга хэмжээ авж өгөөрэй!
Last Problem написал:Уйдаад байсын бас би бичлэг устгавал иксдэнэ гэж хэлсэн шдэ. Тэгсэн муу хүүхэд билүү хэн билээ нэг тиймэрхүү нэртэй гар "хахах шаа бандиа" гээл устгацан шд :haha: Бас намайг хэл амаар доромжилсон :wtf:
Уг нь дажгүй сэдэв байсан шд тиймээ
:frog:
Бандуулахнээ :haha:
Яваандаа user delete хийлгүүлдиймуу
Зураг
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Элсэн цаг чи миний урсгал болон урсана
Энд би чиний чийгийг мэдрэх гэж сүүдэрт хөвнө
Энх тайван амьдралыг би дайснаасаа гуйна
Эцэсгүй хүсэл чи намайг, би үүнийг шүлгэндээ бичихгүй
Бороо бидний нулимсыг нуух гэж алхан явахад шивэрнэ
Болоогүй учирлыг би төсөөлөн чамд дурлана
Би, бас чи, би бас чи
Бүрэнхий тэнгэр, бас би, бүрэнхий тэнгэр, бас чи
Элсэн цаг миний урсгалыг чиглүүлээч...
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Хөршөө танихгүй зургаа дахь жилдээ явж байна. Ер нь манай хөршүүд жоохон ичимхий л дээ, саяхан нэг алхны юм гуйх гаад Аа би танай урд хаалганы чинь хүн байна танайд алх ч юмуу тиймэрхүү юм байвал өгч байгаач тэхүү гэсэн чинь хаалгаа ч тайлахгүй өө тийм юм байхгүй гээд дотор хаалгаа тасхийтэл хаагаад түгжчихсэн, дээд айл ч гэсэн яг адилхан. Би ч уг нь тэгж зодоод байдаггүй л баймаарын согтуудаа хашраацын болуу бүү мэд.
Ерээд оны гэж ярьдаг тэр үед ёстой сайхан байж, манай хажуу айл хаалгаа түгждэггүй айл байсын, би ч тэр ороол хүмүүс хүүхдүүдтэй нь байж байгаал гадаа тоглоол, өглөө их дэлгүүрт талханд очерлоол, нэг хүнд нэг билүү хоёрыг өгдөг байсан санагджийн. Зөндөө урд цуваа үүсчихсэн байдаг байж. Манай байрны нэг ах хуушуур хийж зардаг, нэг хуушуур авы гэхээр надад хоёрыг өгчихдөг байж билээ. Бас гадаа сууж байгаа нэг ах дуудаж ууж байгаа ундаагаа өгчихөөд яваад өгдөг, өвөөтэйгөө нэг удаа зайсан гарахад гэнэт л шуураал осгохоо шахсын, тэгсэн нэг эгч, эгч гэдэг нь тэр үедээ зургаа долдугаар ангийн охин л байсан байх, зүүж явсан ороолтоо ороож өгөөд явуулж байлаа.
Өвгөнт гэж байсан, өвгөний хэлбэртэй шахдаг уутан архи. Нээрээ л хөндий гэмээр, цас орцымуу гэмээр газар байсан даа.
Haters gonna hate-Medemhii henee
Хэрэглэгчийн аватар
Last Problem
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3037
Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг

Re: Нөгөө л Last & Сэргэлэн гахай ☂

Бичлэг Бичсэн Last Problem »

Надаас өөр хүн ойлгохгүй хэдэн мөрт.

Гэрэл цацарсан сар харах тусам үзэсгэлэнтэй ч
Сүүдэр тал нь тэсгим хүйтэн,
Цацрах гэрэл нь хүртэл өөрийнх нь биш гэдгийг
Элсэн цагийг цуурахад би чамд хэлнэ
Нурсан элс урсахдаа агаарт цэцэгс болон дэгдэж
Нуурын толион дээрх чиний тусгал болон тодорно
Тэгээд л би аз жаргал гэж шивнэж дүрсийг чинь замхруулчихаад
Сарны нөгөө талыг дулаацуулахаар түүдэг асаан сууна,
Сарны гэрлийг тодосгох түүдэг асаан сууна, нүдээ аниад
Эргэж харан нүдээ нээхэд элсэн цаг бүтэн байна,
Миний түлсэн түүдгэнд сар бүтэн гэрэлтсэн байна,
Хүлээхгүй, хүсвэл л шууд оччихоод саран дээрээс
Чам руу баяртайгаар даллаад нэг үг шивнэхэд
Чи сэрнэ, дэргэд чинь элсэн цагны хэлтэрхий...
Haters gonna hate-Medemhii henee
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах