Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл
Зохицуулагч: Business_mods
- GaNBaYaR
- • Moderator

- Бичлэгүүд: 8638
- Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
- Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл.
Орон сууц нэртэй луйврын сүлжээ үүсчихэв үү?
Нийслэл хот маань өдрөөс өдөрт өндөр барилгаар бүл нэмж, өнгө орсоор байна. Гэвч зарим нь өнгөлөн далдлагч байсныг богино настай чанар нь харуулна.
Сүндэрлэж байгаа орон сууцыг босгоход хятад ажилчид голдуу гар бие оролцдог. Ашиглалтад ороход бэлэн болчихсон ч халаалт нь доголдсон, хаалга нь салж, хана нь цуурсан байрны үнэ тэнгэрт хадсан.
Барилгын материалын үнэ, Засгийн газрын хөтөлбөр, шатахууны үнэ нэмэгдэх сургаар ханш нь өсчихдөг чанарт сайрхах зүйлгүй. Таагүй мэдээллийг жагсаавал ч олон. Хүү нь өндөр банкны зээл, хүний нутагт зовж олсон мөнгөөр байр авах гэж буй олон иргэн бий.
БАРИМТ 1. УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВСАН ХЭМЭЭН ИРГЭДИЙГ ХУУРЧЭЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Их өвөр” компанийн барилгад шалгалт хийлээ. Шалгалтаар “Их өвөр” компанийн орон сууцыг ашиглалтад оруулах улсын комиссын акт дүгнэлтгүй гэсэн албан ёсны дүн гаргасан. Тус компанийн БЗД-ийн II хороонд барьсан “Хоршоолол” хотхоны орон сууцыг улсын комисс хүлээж авсан албан ёсны дүгнэлт гараагүй байхад хуурамч ордер үйлдэж байраа зарж эхэлсэн хэрэг БЗД-ийн шүүхэд одоо ч байгаа. Өнгөрсөн сард “Хоршоолол” хотхоны оршин суугчид “Худалдаж авсан байраа албан ёсны зөвшөөрөлгүй байна” гэсэн асуудлаар тус дүүргийн шүүхэд хандсан байна.
Мөн 56 ам метрээр тооцож төлбөр төлсөн иргэд есөн ам метрт илүү зардал гаргаснаа шүүхэд мэдэгдсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус орон сууцны агаар сэлгэлтийн систем, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам сүлжээний угсралт чанаргүй, байрны дээврийн зарим хэсэгт мөөгөнцөр үүссэн гэсэн дүгнэлт хийсэн учраас улсын комисс хүлээж аваагүй аж.
БАРИМТ 2. САЛХИ, БОРОО ТЭСВЭРЛЭДЭГГҮЙ БАЙР ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ЯАХ ВЭ?
Дөрвөн жилийн өмнө X хороололд ханандаа “Алейка” гурилын сурталчилгааг томоос том хадсан орон сууцны ханын тоосго, плита мөн л хуурч унаж байлаа. Плитаны цаанаас хөөсөнцөр гарч хавь орчныг нь үйрсэн хог дүүргэж байсныг тэр хавийн хүмүүс мартаагүй. Тухайн үед орон сууцны ажлыг гүйцэтгэсэн компанийн дарга эмэгтэй “Хүчтэй салхилснаас болж ханын плита унаж ийм зүйл боллоо” хэмээн телевизээр ярьж байсан юм. Харин дээрх орон сууцны цууралт борооноос болсон гэдгийг оршин суугчид хэлээд байгаа. Байгалийн энэ мэт хүчин зүйлийг даалгүй нурж, цуурч эхэлж байгаа орон сууц газар хөдлөлтөд хэрхэх юм бол доо.
БАРИМТ 3. ЕСӨН ДАВХАР ОРОН СУУЦНЫ ХАНА ЦУУРЧ ЭХЭЛЛЭЭ
Сансрын XI хорооллын XXI байр. Доод давхарт нь “Өвөрмонгол” зочид буудал, зоогийн газар байрладаг есөн давхар сууцны дундуур цууралт үүсчээ. Энэ барилга тавхан жилийн ойтойгоо дөнгөж золгож байна. Барилгын баруун талынх нь хана нурж, өнгөн хэсгийнх нь плита хуураад хэдэн сарыг үджээ. Цууралт айлуудын цонх, тагтанд хүрээд байгааг оршин суугчид хэлж байна.
Тэд “Энэ цууралтаар хана нурахгүй гэх баталгаа алга. Ханын плита, тоосго нурахдаа “Өвөрмонгол” зочид буудлын хаягийг эвдсэн” хэмээсэн. Энэ барилгыг хятадууд орон сууцны зориулалтаар барьж доор нь үйлчилгээний газар “Өвөрмонгол” нэртэй зочид буудал, ресторан ажиллуулдаг байна.
Э.Өнөр

Би Монгол Эр Хүн.
Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл.
ene chanar muutai bairnuudiin zurgiig havsargaad tavij chadah uu?
- GaNBaYaR
- • Moderator

- Бичлэгүүд: 8638
- Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
- Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл.
би ихэнхдээ хөдөө хээр ажлаар явж байдаг болоор зураг хөрөг оруулаад байж чаддаггүй юмаа.
Би Монгол Эр Хүн.
-
faNTastic4LifE
- Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

- Бичлэгүүд: 51
- Нэгдсэн: 4-р сар.07.11 11:36 pm
Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл.
Өөр чанаргүй барилгын мэдээлэл 50ад байгаарай .
Эзэн хичээвэл Заяа хичээнэ ^^
- GaNBaYaR
- • Moderator

- Бичлэгүүд: 8638
- Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
- Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл.
Баригдаж дуусаагүй барилга нурж унажээ
Замын цагдаагийн ерөнхий газрын урд талд баригдаж байгаа барилгын тулгуур нь нуран унажээ. Уг барилгыг "HOME Plaza 2" төвийг байгуулахаар үйлчилгээний зориулалттайгаар байгуулж байгаа аж. Гуравдугаар давхарын цутгалтын ажлыг гүйцэтгэж байх үед энэхүү осол болсон бөгөөд нэг ажилтан хүнд гэмтэж, нэг ажилтан хөнгөн гэмтэл авсан байна. Тэд хоёулаа БНХАУ-аас ирсэн ажилчид байсан гэнэ.
Барилгын ажил нэг сарын өмнөөс л эхэлсэн бөгөөд маш хурдацтайгаар ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Баригдаж дуусаагүй байхдаа газар хөдлөөгүй байхад нурж байгаа барилга нөгөө өндөр зэрэглэлтэй газар хөдлөлтөд тэсвэрлэх эсэх нь эргэлзээтэй. Холбогдох албаныхан үүнийг анхааралдаа авсан байна.
Б.Ганбилэг /www.now.mn/

Наа чинь жаахан хэтрүүлэгтэй мэдээлэл байна даа. Барилга нурах нь нурсан.
Гэхдээ бөх баттай холбоотой нуралт үүсээгүй. Барилгын тааз цутгахад ашигладаг тулгуур нь хятад улсад үйлдвэрлэсэн
даац муутай байснаас цутгах явцад ачааллаа дийлээгүйгээс болсон хэрэг. Эрүүл мэнд эд материалын багагүй хохирол гарсан нь харамсалтай ч тэрхүү хүчтэй нуралтын үед доод давхрууд нь яагаа ч үгүй үлдсэн нь харин ч бөх бат гэсэн сэтгэгдэл төрүүлсэн.
Уг нурсан барилгын нэг онцгүй тал нь бөөн түгжрэлтэй замын дунд баригдаж байгаа нь юм билээ. Хожим нь замаа өргөтгөх нь битий хэл одоо байгаа автозамын дагуух явган хүний замыг хагаслан бетонон хашаа сүндэрлүүлээд эхэлсэн нь харамсмаар.

үл ойлгох
- GaNBaYaR
- • Moderator

- Бичлэгүүд: 8638
- Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
- Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл.
Н.Байдраг: Засаг дарга нарын хууль бус шийдвэрийг цуцлахыг бид шаардаж байна
“Алтай констракшн” ХХК-ийнхны нэхэмжлэлтэй, хотын дарга Г.Мөнхбаярыг хариуцагчаар татсан маргааныг өнөөдөр 16.00 цагаас Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэнэ.
120 мянгатын автобусны буудлын баруун хойд талд “Алтай констракшн” ХХК орон сууц барьж, эхэлснийг 120 мянгатын 22 байрны оршин суугчдын эсэргүүцлээр зогсоож, газрын зөвшөөрлийг нь цуцлаад байгаа юм.
Үүнийг эсэргүүцэж “Алтай констракшн” нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярыг шүүхэд өгсөн. Эл маргааныг өмнө нь хоёр удаа хэлэлцэхээр тов гарч байсан ч хойшилсон. Шүүх хуралд нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөллөөс гадна Хан-Уул дүүргийн иргэд болон ИТХ-ын төлөөлөгч Н.Байдраг оролцох юм байна.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Байдрагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та болон танай дүүргийн I хорооны иргэд Захиргааны хэргийн шүүхэд бие даасан шаардлага хүргүүлсэн байна. Яг ямар шаардлага хүргүүлсэн бэ?
-Бид “Алтай констракшн” ХХК тоглоомын талбайн зориулалтаар газар авчсан атлаа тэнд барилга барих гэж буйгийн эсрэг байгаа. Тус газарт 2005 онд нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд 0.4 га газар олгосон тогтоол, 2010 онд Засаг дарга Г.Мөнхбаяр нэмж 0.5 га газар олгосон зөвшөөрлийг хууль бус шийдвэр гэж үзэж байгаа. Тиймээс хууль бус гэж баталсан шийдвэр гаргана уу гэж шүүхэд албан тоот илгээсэн. Хан-Уул дүүргийн I хорооны иргэд бид Нийслэлийн Засаг дарга нарын хууль бус шийдвэрийг цуцлахыг шаардаж байгаа юм.
-Шүүх хуралд танайхаас ямар хүмүүс оролцох вэ?
-Гуравдагч этгээдээр би болон манай өмгөөлөгч Сүхбаатар, иргэн Болд гэх зэрэг хүмүүс оролцоно. Харин Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Нийслэлийн газрын албаны дэд дарга Э.Ариунгэрэл оролцох байх.
Н.Мөрөн
Хотын дарга VS Алтай констракшн
Нийтэлсэн : 2011-09-22 09:52:13
“Алтай констракшн” ХХК-ынханы нэхэмжлэлтэй хотын мээр Г.Мөнхбаярыг хариуцагчаар татсан маргааныг өнөөдөр 16.00 цагаас Захиргааны хэргийн шүүхэд шүүн шийдвэрлэнэ. Хан-Уул дүүргийн 1-р хорооны 120 мянгатын автобусны буудалын хажууд байрлах 0,9 га газарт “Алтай констракшн” ХХК-ынхан орон сууц барих ажил эхлүүлж өнгөрсөн хаврын турш оршин суугчид хэл ам хийж, эцэст нь барилгын ажлыг зогсоосон.
Тус хорооны оршин суугчид болон дүүргийн ИТХ-ын гишүүдийн хүсэлтээр тус компанийн газар эзэмших эрхийг нь хотын дарга Г.Мөнхбаярын 370 тоот захирамжаар цуцалсан юм. Гэвч хотын мээрийн гаргасан шийдвэрт “Алтай констракшн”-ынхан ихэд дургүйцэж байгаагаа илэрхийлж, газрын зөвшөөрөл цуцалсан нь хууль бус хэмээн үзсэн тул түүнийг Захиргааны хэргийн шүүхэд өгч, хууль бус шийдвэр гаргасан хэмээн буруутгасан билээ.
“Алтай констракшн”-ынханы Захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлдээ “Хууль журмын дагуу зөвшөөрөлтэй газар дээр барилгын ажил эхлүүлээд байтал саад учруулсны улмаас 1.1 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Цаашид ч барилгын ажлыг зогсоосоноос үүдэн хохирлын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна. Хэрэв Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тохиолдолд уг хохиролоо барагдуулахаар холбогдох шүүхэд хандах болно” хэмээн дурьдсан гэнэ.
Ийнхүү хотын даргын гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн “Алтай констракшн” ХХК зүгээс их хэмжээний мөнгө нэхэмжлээд байна. Хотын даргын шийдвэр үү, хувийн компанийн эрх ашиг уу. Шүүх хэний талд шийдвэрээ гаргасан талаар эргэн мэдээлэх болно.
П.Наран NUUTS.mn

“Номин холдинг” ХХК-ийн “Єнєр” хорооллын орон сууц, “Экоконстракшн” ХХК-ийн “Голден парк” цогцолбор, “Фvлиан” ХХК , “Эрхэт” цогцолбороос байр авч болохгүй!!!!
Хэдий ингэж чанарын асуудлыг мэргэжлийн хяналтын бай-гууллагаас анхааруулж байгаа ч иргэд дээрх барилгаас худалдан авсаар.
Нэг єрєє орон сууц 48 саяд хvрлээ
Манай улсад хамгийн эрэлттэй зvйл орон сууц. Тиймээс ч vнэ ханш нь єдєр ирэх тутам єссєєр байна. Хэдийгээр хvн бvр л орон сууцанд амьдрахыг хvсч амьдралынхаа бараг зорилго болгоод байгаа ч хvсэл нь тэр бvр биелэхгvй. Учир нь, тутам vнэ нь тэнгэрт хадаж буй орон сууцны vнийг хазаарладаг тєрийн байгууллага манайд алга. Барилгын компаниуд ам.метрийнхээ vнийг дур зоргоороо нэмсээр. Харин хэн хvнгvй л єсєєд байгаа энэ орон сууцны vнэ ханшийг яанаа гэхээс єєр зvйл хийж чадахгvй сууна. Єнєєдєр та 40 сая тєгрєг бариад гарахад орон сууц олдоно гэж бодож байна уу. Одоогоор байрлал сайтай хотын тєвд байрлах нэг єрєє байрыг ойролцоогоор 50 сая тєгрєгт авна.
Харин шинэ орон сууцнуудаас нэг єрєє байр олох нь олно. Улаанбаатар хотод одоогоор 24 мянга 600 айлын орон сууц баригдаж байна. Гэвч шинээр баригдаж буй барилгуудад чанарын асуудал их нєлєєлж байгаа. Уг нь vнэ дагаж чанар гэдэг зах зээлийн зарчим бий. Энэ зарчмыг барилгын компаниуд аль хэдийн мартжээ. Тэнд аль болох хямд материалаар богино хугацаанд барилга барихаа урьтал болгодог болж. Эдгээр сууцнуудад иргэд тийм ч итгэлтэй хандахгvй байна. Аргагvй ч vгvй биз шинээр барьж ашиглалтад орсон байрууд хэдэн жил ч бололгvй цахилгаан нь шатаж, эсвэл сантехникт нь асуудал vvсч байгаа болохоор л тэр.
Орон сууцны vнэ ингэж хаданд гарч байгаа ч чанар нь сайжрахгvй байгааг Мэргэжлийн хяналтын байгууллага удаа дараа сануулж буй. Шинээр баригдаж буй барилгуудад яг норм журмаар нь хяналт шалгалтыг нь хатуухан явуулбал ихэнх нь шаардлага хангахгvй гэхэд хилсдэхгvй. Сvvлийн vед манай улсад газар хєдлєлт мэдрэгдэх нь элбэг болсон. Тиймээс шинээр баригдаж буй барилгуудад газар хєдлєлтийн найман баллд тэсвэртэй байх шаардлагыг тvлхvvтавиад буй. Гэтэл уг журмыг зєрчсєєр.
Ялангуяа барилга байгууламжийн даацын vндсэн хийц арматурчлалыг гvйцэтгэхдээ арматурын хамгаалалтын vеийг зурагт заасны дагуу хийгээгvйгээс тємєр нь ил гарах, бетон хийцийн нягтруулалтыг дутуу хийх явдал удаа дараа гарсаар. Тухайлбал, “Номин холдинг” ХХК-ийн “Єнєр” хорооллын гуравдугаар ээлжийн орон сууц, “Экоконстракшн” ХХК-ийн “Голден парк” цогцолбор, “Фvлиан” ХХК , “Эрхэт” орон сууцны цогцолбор, “Тэргvvн чансаа” ХХК-ийн 98 айлын орон сууцны барилгад гарсан юм.
Хэдий ингэж чанарын асуудлыг мэргэжлийн хяналтын бай-гууллагаас анхааруулж байгаа ч иргэд дээрх барилгаас худалдан авсаар. Орон сууцанд байрлал гэдэг чухал зvйл. Ерєнхийдєє Сvхбаатар, Баянзvрх дvvргийн нутагт байрлах орон сууц нэлээд vнэд хvрдэг.
Тэгвэл энэ хоёрын магнайд Хан-Уул дvvрэг алхах боллоо. Учир нь, уг дvvрэгт тvлхvvшинээр бvтээн байгуулалтын ажил єрнєж тvvнийгээ дагаад зам, дэд бvтэц нь сайжрах нь тодорхой байгаа. Дээр нь эрvvл агаартай хэмээн онцлох болжээ. Харин орос ах нарын барьж єгсєн хуучин орон сууц хэзээ ч vнэ цэнээ алдахгvй байсаар. Эдгээр угсармал байруудыг чанартай гэдгийг хvн бvр мэдэж байгаа учир vнэд орсоор байгаа юм.
Ардчилал

“Савдгууд”-ыг номхруулах бөө хэрэгтэй бололтой
Өнөөдөр 13 цаг 44 минут
Одоогоос арваад жилийн өмнө Зайсангийн орчимд ХААИС-иас өөр нүдэнд торхоор барилга байшин байгаагүй. Харин өнөөдөр бүхэл бүтэн дүүрэг болохуйц байшин барилга, хороолол сүндэрлэсэн. Эднийг “баячуудынх” гэж тодорхойлох болсоор удаж байна.
Энэ аманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан “Жигүүр гранд”, “Мантууш” ,”Моно Лиза”, “БТТИ”, “Сеуле ре групп” зэрэг компани бий. Эдгээр компани нь аялал жуулчлал хөгжүүлэх нэрээр халхавч хийж Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрлөөс хэтийдсэн үйл ажиллагаа явуулдаг. Дээрх компаниуд болон иргэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 6 дахь заалтыг зөрчдөг аж. Үүнд “Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, “Хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах”, “Нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах” зэргийг заасан байдаг. Барилгын компаниудыг энэхүү заалтуудыг зөрчөөгүй гэж өмөөрөх шалтаг, шалтгаан даанч байхгүй. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д зааснаар “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн, түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглана” гэсэн заалт бий. Харин “Жигүүр гранд”-ын “Зайсан Лакшери”, эсвэл тэр “Грийн Вилла”-г түр буудаллах, отоглох, эсвэл судалгаа шинжилгээний зориулалтаар барьсан гэвэл хэн ч итгэхгүй нь тодорхой.
Тэдний гууль болгосон хуулиуд үүгээр дуусахгүй, Газрын тухай хууль, Ойн тухай болон Усны тухай хуулийг уландаа гишгэсэн аж. Зүй нь хууль гэдэг нь аливаа бусармаг үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоох зориулалттай. Тийм ч учраас жирийн иргэн, сайд дарга, хэн ч байсан үүнийг дагах ёстой. Гэвч барилгынхны гоёмсгоор дуудвал бүтээн байгуулагчдын булхай, бусармагийг холбогдох албаныхан анзаараагүй мэт явсаар буй нь хэн бүхний дургуйцлийг хүргэж байна. Эсвэл тэд барилгын томчуудын элдэв үйлдлийг анзаарч, хянах “албагүй” байж ч мэднэ. Харин энэ бүгдийг харж, илрүүлэн, тэмцдэг нь жирийн иргэд.
Зайсанд ийм үзэгдэл бий болж газар авсаар байна. Гадаад нэрээр хаягласан баячуудын хүүхдүүдийн сурдаг сургууль, дэлгүүр гээд олон янзын хэл хугалмаар нэртэй шинэ хороолол сүндэрлэсээр. Дэлгүүрийнх нь барааны үнэ өртөг хотын төвийнхөөс хавьгүй өндөр, аргагүй л баячууд Зайсанд амьдардаг юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг.
Өнөөгийн байдлаар 119 иргэн, аж ахуйн нэгж Зайсангийн орчимд газар авчээ. МХЕГ-аас ердөө 22-ыг нь цуцалсан гэнэ. Түүнчлэн байгаль экологид хохирол учруулсан гэх актыг 36 аж ахуйн нэгжид тогтоогоод буй аж. Гэхдээ хэн гэгчийн мэдэл дэх тусгай зөвшөөрлийг цуцалснаа бас л нууна. Заавал албан ёсоор акт тогтоож, хяналт судалгаа явуулан байж цуцлах шаардлагагүй зөвшөөрлүүд байна аа. Нэг үгээр хэлбэл, эзэмшигчийнх нь увайгүй үйлдлүүд олны нүдэнд хэтэрхий ил. Тухайлбал, Зайсангийн эзэн, савдаг гэгдэх болсон “Жигүүр гранд” группийн захирал Д.Баттөр орд харшийг өндөр намаар нь өнгө алаглуулан барьж, тэр хавьд амьдардаг хүмүүст халдварт шар өвчин хүртэл тараасан гэх. Тэгсэн хэр нь тэднийх барилгуудаа дараалуулан босгож, шав тавьсаар байгаа нь нэг л “но”-той. Энэ талаар иргэд, оршин суугчид Богдхан уулын хамгаалалтын захиргаа, МХЕГ-т удаа дараа өргөдөл гаргасан ч “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг шиг дүлий царайлдаг гэнэ.
Жирийн иргэд тэнд барилга баръя гэх хүсэлт гаргавал зөвшөөрөл олгох мэдэлтнүүдийн нүд орой дээрээ гарах биз. Өөдөөс нь “Чи галзуураагүй биз” гэнэ. Хэн гэгч том нударган тэнд газар авсныг тодруулах гэхээр НЗДТГ-ын Газрын алба, БОАЖЯ-ны хэн нэгэн мэргэжилтэн “Тийм зүйл ерөөсөө байхгүй. Тэр чинь тусгай хамгаалалттай газар. Яах вэ хэдэн зөвшөөрөл олгосон байсныг цуцалж байгаа” гэж мэдэмхийрнэ. Эндээс хэдэн гаргалгаа хийж болох юм. Хэрвээ тэд хэнд, хэзээ, хаана газар олгосноо мэдэхгүй байхад нь тусгай хамгаалалттай газар барилгууд босгоод байна гэдэг манайд газрын “мафи” бий болсон гэсэн үг. Тэд хэнээс ч хараат бусаар Монгол Улсын газрыг зарж, худалдаж, ухаж төнхдөг байж таарна. Эсвэл үнэхээр зөвшөөрлөө цуцалж байгаа юм бол иргэд тансаг амьдрахын тулд Зайсанг сонгоод дэмий. Учир нь дур мэдэн барьсан барилгуудыг нь зөвшөөрлөө цуцлаад нурааж ч мэднэ. Хан-Уул дүүргийн ЗДТГ-ынхан манайх төрийн хамгаалалттай бүсэд газрын зөвшөөрөл өгдөггүй гэх, Нийслэлийн газрын алба нь БОАЖЯ руу чихээд, тус яам “Нийслэлийн газрын алба зөвшөөрөл өгсөн” гэж хэдэн бие рүүгээ бухаж, бултаад өнгөрдөг нь нууц биш. Уг нь орд харшийг нь нэгэнт нурааж чадахгүй, дээрээс нь хүний өмч хөрөнгийг сүйтгэж олны хараал идэж байснаас газрынхаа зэрэглэлд таарсан төлбөрийг гаргаад нэхэж байсан нь арай илүү үр дүнтэй юм болов уу. Энэ мэтээр Зайсан хэмээх баячуудын шинэ суурьшилын бүс хэдийнэ бий болж. Хэрэв тэднийг хянаж цагдах ёстой төрийн байгууллага чадахгүй бол нэгэнт савдаг нэртэй болсон “Жигүүр гранд”-ын Д.Баттөр мэтийг номхруулдаг бөө хэрэгтэй бололтой.
Р.Саруултөгс
Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл
''Жигүүр гранд''-ын балаг ядуусын хүүхдүүдийг дайрчээ

- Есдүгээр сараас хойш Зайсангийн аманд 10 хүүхэд шар өвчнөөр өвчилжээ -
Нийслэлчүүдийн төдийгүй манай улсын иргэдийн шүтээн болсон уулын нэг бол Богдхан. Улаанбаатар хот Богдхан уулын ар хормой хатан Туулын хөвөө сэрүүн Сэлбийн дэнжийн хүн чулууны хонхорт 1778 онд суурьшсан түүхтэй. Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас цааших 3000 жилийн тэртээгээс улбаатай гэж үздэг. Тэр л үеэс улбаатай уул усаа тахин шүтэж ирсэн монголчууд харин өнөөгийн нийгэмд шүтэн бишрэх, тахих гэсэн үгийг уландаа гишгэж байна. Тэр дундаа онгон дагшин уулаа ухаж, сэндийчин орон сууцны барилга барьж байгаа том толгойтнууд энэ үгийг сонсохоор бөөлжис нь ч хүрдэг байж магад.
Тэр том толгойтнуудын нэг бол "Жигүүр гранд" групп. Тус групп Зайсан толгойн урд аманд "Zaisan Village" хотхоныг өнгөрсөн зунаас барьж байна. Уг хороолол нь хотын төвөөс холгүй боловч дуу чимээнээс хол, нам гүм, агаарын цэвэр орчинд хамгийн ойр газар байрлаж байгаагаараа онцлогтой гэнэ. Түүнчлэн Монгол орны эрс тэс цаг агаар, уур амьсгалын онцлогоос агаарын хуурайшилт тоосжилт ихтэйг сонгон тус аманд жэхүү барилгыг барьж байгаа юм байх. Өөрөөр хэлбэл, Зайсангийн ам нь уул ус, ургамал модтой ойр, агаарын солилцоо сайтай, чийглэг зөөлөн уур амьсгалтай, тоосжилт багатай учир харшил болон бусад Амьсгалын замын халдварт өвчин тэнд амьдарсан иргэдэд халдахгүй, насан туршдаа хамгаалагдаж, дархлагдах гэнэ.
Цэвэр агаар, уул усандаа ойр ч гэсэн дээрх үгийн цаана манай хороололд амьдарч байгаа иргэд эрүүл бол бусад нь халдварт өвчнөөр өвчилж үхсэн ч хамаагүй гэсэнтэй агаар нэг сонсогдоод байдаг юм. Ийм л уриатай "Жигүүр гранд групп" ашиг хонжоо хайж тэнд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж байна. Энэ группийн xар гайгаар Зайсангийн аманд оршин суугаа иргэдийн хүүхэд багачууд шар өвчнөөр өвчлөх болсон байна. Энэ мэдээллийн загуу манай сурвалжлах хэсэг Хан-Уул дүүргийн XI хорооны Мөнх Зайсангийн II хэсгийг зорьсон юм. Бид өчигдөр өглөөний 11.50 цагийн үед Зайсангийн эцсийн автобусны буудалд очлоо.
Автобуснаас буунгуутаа шар өвчин гарч байгаа гэх газар болон "Жигүүр гранд"-ын талаар иргэдээс асуухад, тэд бидэнд ярьж өгөхөөсөө илүү газар дээр нь очиж үзүүлэхээр дагуулан авсан юм. Автобусны буудлын урд байрлах Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийн баруун талаар гарч, хорихын өндөр блокон хашааг дагаж, нарийн гудмаар 300 метр хэртэй яваад тус группийн барьж байгаа болон 2010 онд барьсан "Luxury Zaisan Village" хотхоныг зааж өгсөн юм. "Luxury Zaisan Village" хотхонд зургаан давхар 7-8 орон сууц барьсан байна. Харин одоо барьж байгаа "Zaisan Village" хотхон нь 54 айлынх ажээ. Барилгын ажил ид явагдаж байв.
"Жигүүр гранд" группийн барилга барьсан газарт олон жил болсон бохирын цооног байсан аж. Бүр тодруулбал, 1947 онд Халдвартын эмнэлэг Улсын төв эмнэлгээс салбарлан Богд уулын аман дахь Зайсан толгойн дэргэдэх Зөвлөлтийн цэргийн эмнэлгийн байранд байгуулагдаж байжээ. Үүнээс хойш 30 гаруй жилийн дараа Халдвартын эмнэлэг нүүж, түүний оронд Сүрьеэгийн больниц үйл ажиллагаа явуулах болсон байна. Гэсэн ч удалгүй уг больниц Халдвартын эмнэлэгтэй нэгдэж, үүний оронд мөн л Хорихын эмнэлэг үйл ажиллагаа явуулах болсон аж. Энэ үед бохирын нэгдсэн төв шугаманд холбогдоогүй байсан учраас энд нян бактерын үүр уурхай бий болсон байна. Харин Богдхан уул улсын тусгай хамгаалалттай гэх тодотголыг зүүгээд олон жил болсон ч нэг л өдөр нөгөөх их нян бактерыг ухаж, барилгын ажлыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, дээрх газруудын бохироо хийдэг байсан бохирын цооногны шороог ухаж айлын хашаанд буулгаснаар өвчин дэгдэх гол нөхцөл нь бүрдсэн байна.
Энэхүү бохир, нянтай шороог НМХГ-аас тухайн үед ачих албан бичгийг "Жигүүр гранд групп"-ийнхэнд өгсөн ч тусыг эс олжээ. 2009 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Ууганбаярын тогтоолоор дээрх нян бүхий шороог "Жигүүр гранд"-ынхнаар ачуул гэсэн байна. Гэсэн ч энэ тогтоолыг биелүүлэх нь битгий хэл тоолгүй өнгөрснөөр өнөөдрийн байдлаар 10 хүүхэд шар өвчнөөр өвчилжээ. Тэнд амьдарч байгаа иргэдийн ярьж буйгаар шар өвчин бохирын цооногны шороог ил гаргаж асгаснаас үүдэлтэйг хэлсэн юм. Хөрсний нянгийн идэвхтэй үе нь долоо болон наймдугаар сарын эхин үед байдаг ажээ. Энэ үед агаарт 20 хэмээс илүү халсан үед нян идэвхтэй болдог байна. Долоо, наймдугаар cap нь Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгид амарч байдаг учраас гэртээ хийх ажилгүй хүүхдүүд овоолсон шороон дээр тоглож өдрийг өнгөрөөдөг байна.
Энэ үед хүүхдүүд халдварт шар өвчнөөр өвчилсөн ч шарын далд үе буюу 10-60 хоногт илрээгүйгээс одоо хүүхдүүд эмнэлэгт хэвтэн, хичээлээсээ чөлөө авах нь олширчээ. Албаны хүмүүсийн хувьд хөрсний дээж авахуулж шинжилгээ хийлгэ гэдэг байна. Энэ дагуу тус хороонд амьдарч байгаа иргэд "Богд уулыг аврах уугуул иргэдийн холбоо" ТББ-ыг байгуулж, хөрсний шинжилгээ хийлгэхээр холбогдох газарт нь хандсан боловч манай улсад албан ёсны хөрсний шинжилгээ хийдэг газар байхгүй гэдэг шалтгаанаар өдийг хүртэл уг шинжилгээг хийгээгүй байна. Тус холбооны иргэд Сэлэнгэ аймгийн Хонгор суманд хөрсний шинжилгээ хийлгээгүй удсанаас одоо хүртэл хор нь арилаагүй, түүнд ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа. Тэр байдал энд мөн давтагдаж байна гэлээ. Зайсангийн аманд газар авч байгаа иргэд Улсын тусгай хамгаалалтай газарт аялал, жуулчлалын чиглэлээр газрын зөвшөөрөл авдаг байна.
Газар авахдаа ямар нэгэн байгууллагын нэр дээр бус харин иргэн тэрний тэдэн га газар хэмээн иргэн хүний нэр дээр газраа авдаг байна. Газар авсны дараа аялал жуулчлал хөгжүүлэхээсээ илүү хэдэн төгрөгөө арвижуулах санаагаар орон сууцны барилга барьсаар байгаа нь асуудлыг араасаа дагуулж байгаа юм. Зайсангийн орчимд очсон хүн аялал жуулчлалын чиглэлээр хийж байгаа нэг ч ажлыг олж харахгүй. Зөвхөн шулганасан хужаа нарын дуу, хөрөө, рамны чих дөжрөм дуу чимээ, том, том барилгын өргөгч цамхгуудыг л олж харна. Бөмбөг дэлбэлчихээ юу гэлтэй ундуй сундуй, хайш яайш дүр зураг нүднээ тусна. Хаа сайгүй, хог новш, цемент, шохой гээд байхгүй хог тэнд алга. Энэ л газарт баячуудын балгаар борчуудын хүүхэд баларч байна.
Хан-Уул дүүргийн XI хорооны Мөнх зайсангийн II хэсэгт 83 өрхийн 200-гаад иргэн тухайн нянтай цэгт амьдарч байна. Дүүргийн Засаг даргад дээрх байдлаа дуулгахад БОАЖЯ-нд ханд гэсэн байна. Энэ дагуу тус яаманд хандсан ч ямар ч үр дүн гарсангүй. Иргэд одоогийн сайдыг яагаад энэ тал дээр анхааран ажиллахгүй байгааг гайхаж байгаагаа манай сониноор асуулгасан юм. Улсын тусгай хамгаалалтай газарт өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн зөвшөөрлийг Л.Гансүх сайд цуцлах бүрэн эрхтэй ч хүсэхгүй байгаа нь илт хэмээж байлаа. Түүнчлэн уг газрын усны төвшин жилээс жилд буурч байгааг судлаачид гаргасан гэсэн. Жил бүр урсдаг байсан Зайсангийн гол энэ жил бараг урсаагүй байна. Энэ нь тус аманд байрлах компаниуд зөвшөөрөлгүй гүний худаг гаргаснаас ийм байдалд хүрчээ. Ингээд бид шар өвчнөөр хүүхэд нь өвчилсөн ээжүүдтэй уулзсан юм.
Иргэн Г.Алтанцэцэг:
-Манай хүүхэд Ерөнхий боловсролын 32 дугаар сургуульд сурдаг. Одоо долдугаар анги. Шар өвчин туссанаас болж cap хичээлдээ яваагүй. Иргэд шар өвчнийг ихээр нуудаг юм билээ. Бидний хувьд тэгээгүй. Хүүхдээ шар өвчин туссан тэр үед нь сургуулийн эмч, багшид нь хэлсэн. Энэ дагуу сургууль, анги танхимд нь ариутгал хийлгэсэн. Манайх энд 40 орчим жил амьдарч байна. Энэ хугацаанд ийм сонин зүйл гарч байхыг харж байгаагүй юм байна.
Иргэн Д.Алдархишиг:
-Манай хүүхэд есдүгээр сарын 25-нд шарласан. Гол шалтгаан нь "Жигүүр гранд"-ын балаг. Манай энэ хажуу талд байрлах насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр хорих ангийн байгаа газарт өмнө нь Халдварт, Сүрьеэгийн эмнэлэг байсан. Тухайн үед тус газрууд төвийн бохирын нэгдсэн шугаманд холбогдоогүй учраас бохироо одоо "Жигүүр гранд"-ын барилга барьсан газарт асгадаг байсан юм. Энэ газарт "Жигүүр гранд" групп 2009 онд барилга барьж, бохир шороог нь айлын хашаанд асгаснаас болж энэ өвчин дэгдээд байгаа юм. Манай хүүхэд зургаан настай. Хичээлдээ яваагүй удлаа.
Иргэд ийн ярьж байна. 1809 онд Богдхан уулын 28 амыг тусгайлан хамгаалах цагдаатай болгож тийшээ нэвтрэн орох зөвшөөрлийг Богд эзэн хаан өөрөө олгодог дэг журам тогтоож байжээ. Гэтэл өнөөдөр уг газарт олгох аялал жуулчлалын зөвшөөрлийг манай сайд түшээд өгч байгаа ч эзний сэтгэлээр бус харийн хүний сэтгэлээр хандах болсноор ийм байдалд хүрээд байна.
Э.Пагма
монголын мэдээ

Mongoliin ediin zasag ulam bur hyatadaas hamaaraltai bolj baigaa deerees n eldev barilgiin tehnologi hyatadaas manaid nevterch baigaa uchir daraah medeelel bidend mash chuhal bolovuu. Onoodor hyatadad 64 000 000 oron suuts (64 say) iluudeltei ezengui orshij baina hamgiin evgui n uun deeree nemj iluu olon oron suutsnuud zogsoltgui barisaar baigaa yavdal yum. Ingej niiluulelt erelteesee hetersen gol shaltgaan n hyatadiin zasgiin gazar ediin zasgiin jiliin 10%-aas deesh osoltiig barihiin tuld hiimleer het olon barilga barij deerees n uniin hoorogdol gaarch baina. 2008 onii delhiin ediin zasgiin hyamraliin gol eh uusver n bas ANU-d het ih barilga erelteesee davuulj barisan uniin hoorogdol bolson shaltgaanaar ANU hyamarch tsaashaagaa Evropiin holboo huchitei hyamarch odoo boltol hyamraliin tsunami evrop amerikiig segschuulseer baina.
http://www.skynews.com.au/topstories/ar ... 89586&vId=
Ovor Mongoliin Ordos aimagiin shine hot buheldee shahuu hungui tsoo shine hot barigdsan, 1 say hunii bagtaamjtai hooson hot:
Hyatadad iimerhuu hungui hooson horoolluud urd hotuudaar n mash ih baigaa.

sudalgaa
- GaNBaYaR
- • Moderator

- Бичлэгүүд: 8638
- Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
- Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл
“Барилгын салбарт үнийн хөөсрөл байгаа нь үнэн”
Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч, Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны гишүүн М.Батбаатартай “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилт, явцын талаар ярилцлаа.

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбоотой хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Ер нь энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна, ахиц гарч байна уу?
-Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн хөтөлбөр хэрэгжихэд том түлхэц өгч байгаа юм. Хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байгаа. Учир нь уг хөтөлбөрийг хэзээ хэрэгжих вэ гэсэн хүлээлт нийгэмд маш их байна л даа. Орон сууцтай болох гэсэн хүмүүсийн хүсэл их байна. Ерөнхийдөө орон сууцны хэрэгцээ Монголд асар их байгаа юм. Тиймээс иргэд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр ямар байдалтай байгааг их сонирхдог. Мэдээж 100 мянган айлын орон сууцыг барихад Монгол Улсад маш их хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа. Тэр мөнгийг нь Хөгжлийн банкнаас гаргаж өгөх ёстой юм. Өнөөдрийн байдлаар тус банкнаас хөтөлбөрт зориулж нэг ч төгрөгийн бонд гаргаагүй байна. Энэ 2011 онд гэхэд л Хөгжлийн банкнаас нийтдээ 800 тэрбум төгрөгийн бонд гаргахын 300 тэрбум нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах ёстой байсан. Энэ хөрөнгийг Хөгжлийн банк 2011 онд багтаан гаргаж өгч чадахгүй нь ойлгомжтой л болж байх шиг байна. Засгийн газрын хуралдаанаар хөтөлбөрийг авч хэлэлцээд хэрхэн тухай шийдвэр гарсан нь ахиц юм даа.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага хүүтэй зээл гаргасан арилжааны банкуудыг дэмжих, барилгын материал үйлдвэрсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, импортын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болсон байна лээ?
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороог Засгийн газраас байгуулсан. Энэ хорооны даргаар Шадар сайд М.Энхболд ажилладаг. Үндэсний хороо өнгөрсөн даваа гаригт хуралдаж, энэ асуудлыг ярилцсан юм. Хөтөлбөрийг яаж түргэтгэх вэ, төрөөс ямар тусламж дэмжлэг авмаар байна вэ гэдгээ хэлэлцээд хэд хэдэн асуудлыг Засгийн газраас шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Бага дунд орлоготой иргэдийг байртай болгох зорилгоор бага хүүтэй зээл гаргасан банк санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, хилээр орж ирж байгаа барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх, мөн барилгын материал үйлдвэрлэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллах шийдвэрийг гаргасан байна лээ. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд бэлтгэхээр боллоо. Барилга, хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрт заасан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр боллоо. Уг нь энэ бүгдийг өнөөдөр биш өчигдөр шийдвэрлэсэн бол тодорхой хэмжээний ахиц, амжилт гарчихсан байх байсан юм. Монголчууд бид болгоомжилсоор байгаа маш их цаг алдлаа. Хөтөлбөрийг хэрэгжих гэсээр байтал орон сууцны үнэ ч талийж байна. Иргэд ч бүр цөхөрч байх шиг. Энэ нэг хөтөлбөр нь худлаа юм байна л даа гэсэн ойлголт иргэдэд бий болчихож. Улстөрчид сонгуульд амжилттай л оролцоё гэвэл “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой юм. Хэрвээ нийслэлд 75 мянган орон сууц бослоо гэхэд тэр хэрээр гэр хорооллын өрхийн тоо буурна.
-Зургаан хувийн хүүтэй зээлийн асуудал нэгдүгээр сараас шийдэгдэж магадгүй юм биш үү. Хүмүүс үүнийг хүлээгээд л байна шүү дээ?
-Зургаан хувийн хүүтээ зээл гаргана гэдгээ Ерөнхий сайд аль хавар зарласан. Үүнд хамгийн их тээг болоод байгаа газар бол Хөгжлийн банк. Хөгжлийн банк арилжааны банктай адилхан асуудалд хандаад байх шиг. Уг нь Хөгжлийн банкны гол зорилго бол хөгжлийг тэтгэх шүү дээ. Гэхдээ мөнгөгүйн зовлон хаана хаанаа байна. Төр ганцаараа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй. Тиймээс хувийн хэвшлийнхэнтэйгээ, дотоод гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрахаас өөр аргагүй. Зургаан хувийн хүүтэй зээл хэзээ гарах вэ гэдэг асуултыг надад маш олон хүн тавьдаг. Маш олон хүн хөтөлбөр хэзээ хэрэгжих вэ гэж асуудаг. Би шийдвэр гаргах хэмжээний хүн биш. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд л оролцож байгаа хүн шүү дээ. Зургаан хувийн хүүгийн асуудлыг яаралтай шийдэх нь зөв. Бага дунд орлоготой иргэдийг байртай болгоё гэж төлөвлөж байгаа бол зээлийг буулгахаас өөр арга замгүй. Монголбанк инфляцийн эсрэг мөнгөний бодлогоо чангаллаа. Үүнээс болоод өнөөдөр арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөчихсөн. Сарын 1,3 хувийн хүүтэй байсан орон сууцны зээл өнөөдөр 1,5-2,0 болчихлоо. Тэгэхээр яаж иргэдбайр худалдан авч чадах юм бэ. Бага дунд орлоготой иргэд л байргүй байгаа шүү дээ. Гэхдээ зээлээ гаргахаас өмнө эхлээд байраа баримаар байна.
-Зээлийг хаагуур, хэнээр дамжуулах юм бэ?
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага дунд орлоготой иргэдийг байртай болгох үүднээс нийтдээ 12 хувийн хүүтэй зээл гарч байгаа юм. Үүний зургаан хувийг нь иргэн өөрөө хариуцаж төлөх бол үлдсэн зургаан хувийгнь Засгийн газар дааж байгаа. Ямар ч байсан эхний ээлжинд арилжааны банкаар дамжуулан зургаан хувийн хүүтэй зээл гаргах асуудлыг шийдвэрлэнэ.
-Одоо 4000 айлын орон сууцны дэд хөтөлбөрийг хариуцан ажиллаж буй Орон сууц санхүүжилтийн корпорациар /ОССК/-аар дамжуулахгүй юм уу? Нэг хэсэг ОССК-аар дамжуулалгүйгээр шууд арилжааны банкууд олгох юм болов уу гэмээр ойлголт төрөхөөр мэдээлэл гарч байсан санагдана?
-Дамжуулна. Арилжааны банк, ОССК, Засгийн газар гээд гурвалсан гэрээ байгуулахаар хэлэлцэж байна. Удахгүй шийдэгдчих болов уу.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлж орон сууц барихаар зарим гэр хорооллынхныг нүүлгэж газар чөлөөлөх ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн. Хичнээн айлын газрыг худалдан авсан бэ?
-Энэ талаар би нарийн мэдэхгүй байна. Ямар ч байсан эхний ээлжинд17 мянган айлын орон сууц барих боломжтой гэсэн тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн хэлж заншсанаар Дөлгөөн нуурын арын гэр хороолол, Дэнжийн 1000-ын айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр ярилцаж байна. Үүнийг төр басл ганцаараа шийдэж чадахгүй. Тиймээс гурван компанитай хамтран хэрэгжүүлэх юм. Концессийн гэрээгээр дээрх орон сууцыг барих ажлыг эхлүүлнэ.
-Иргэдтэй ойлголцож чадаж байна, уу. Зарим хашаанд 2-3 өрх байгаа болохоор багагүй асуудал үүсгээд байгаа гэсэн яриа байна?
-Үнэн. Иргэд газраа өндөр үнээр зарахыг хүснэ. Тэдний буруу биш л дээ. Гэтэл төр бас тэр үнээр нь авч чадахгүй шүү дээ. Тиймээс үндсэн өмчлөгчид нь газрынх ньталбайнаас хамаараад 2-3 өрөө байр санал болгож байгаа. Ямар ч байсан өвлийн хүйтний үеэр иргэдтэйгээ наймаагаа хийгээд дуусгахаар Үндэсний хорооноос төлөвлөөд байна. Ирэх хавраас нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх гээд их ажил эхэлнэ дээ.
-Та байрны үнэ ирэх онд хоёр дахин хямдарна гэж нэгэнтээ ярьж байсан. Гэтэл байрны үнэ буурах нь байтугай өсчихлөө. Зарим хүмүүс барилгын материалын гаалийн татварыг нэмснээс болоод байрны үнэ өслөө гээд л бухимдаад байна шүү дээ?
-Хэрвээ хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл байрны үнэ буурна. Газар чөлөөлөх хөрөнгө, инженерийн шугам сүлжээ тавих мөнгийг нь төр дааж байгаа учраас байрны үнэ буурах нэгдүгээр шалтгаан болно. Хоёрдугаарт, төр бодлогоор зарим асуудлыг шийдвэрлэнэ. Барилга угсралтын компанийг татвараас чөлөөлөх, барилгын материалын гаалийн татварыг бууруулах гэх мэтчилэн арга хэмжээ авахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Барилгын материалын гаалийн татварыг нэмсэн нь хоёр талтай л даа. Нэг нь үндэсний аж үйлдвэрээ дэмжих хэрэгтэй гэх төрийн бодлого. Бид өөрсдөө үйлдвэрлэл эрхлэхгүй бол хүний аманд унасаар л байгаад таарна шүү дээ. Нөгөө талаас барилгын материалын гаалийн татварыг нэмснээр байрны үнэ өссөн нь үнэн. Ер нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн сургаар л орон сууцны үнэ өссөн нь үнэн.
-Барилгын салбарт үнийн хөөсрөл явагдаад байгаа. Энэ хөөс хагарах юм бол барилгын салбарт хямрал нүүрлэнэ гэсэн яриа байна?
-Барилгын салбарт үнийн хөөсрөл явагдаж байгаа нь үнэн. Гэхдээ 2008 оных шигээ хямрал нүүрлэхгүй гэж бодож байна. Тэртээ тэргүй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжээд эхлэх юм бол байрны үнэ хүссэн хүсээгүй буурна.
Ж.ЭРХЭС

Газар хөдлөл одоо ч үргэлжилсээр байна
Өчигдөр орой Монгол-Оросын хил орчим, Тува улсын Кызылээс 94 км-т газар хүчтэй хөдөлсөн юм. Газар хөдлөлт орон нутгийн цагаар шөнийн 23.20-23.30 цагийн орчимд болжээ. Уг газар хөдлөлт Улаангом хотоос 336 км, Улаанбаатар хотоос 900 гаруй км зайд болсон ч нийслэлд нөлөөлж, 23.32 цагт төвийн дүүргүүдэд чичирхийлэл мэдрэгджээ.
Энэ талаар Одон орон, геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сэлэнгэтэй уулзан, одоо байдал ямар байгаа талаар асууж, тодрууллаа. Биднийг тус төвд ороход болж буй газар хөдлөлтийг мэдээлдэг дуут дохио хангинаж байсан юм.
-Өчигдөр орой Монгол-Оросын хилийн заагт газар хөдлөлт болсон. Танай дээр одоо ч дуут дохио ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн газар хөдлөлтийн чичирхийлэл одоо ч мэдрэгдсээр байгаа хэрэг үү?
-Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 27-нд Улаанбаатарын цагаар 23 цаг 21 минут 56 секундэд Рихтерийн шаталбараар 6.7 магнитудын хүчтэй хөдлөл Монгол-Оросын хилийн орчимд боллоо. 6,7 магнитуд гэдэг нь голомтдоо 8-9 балл гэж ойлгож болно. Хамгийн сүүлийн газар хөдлөл орон нутгийн цагаар 04.24 буюу Улаанбаатарын цагаар 12.24 цагт гэж мэдээлэл ирлээ.
-Өнгөрсөн шөнийн газар хөдлөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгдсэн хамгийн ойр зай бол Тува улсын Кызыль хот. Монголын хувьд хамгийн ойрхон нь Увс аймгийн Улаангом хотод буюу тус бүс нутгаас 336 км-т байна. Өнгөрсөн шөнө газар хөдөлснөөс хойш иргэд Одон орон, геофизикийн судалгааны төвийн утсаар байнга асууж, лавлаж байгаа. Улаанбаатар хот нь энэхүү газар хөдлөлийн төвөөс 900 гаруй км зайтай байна. 6,7 магнитуд гэдэг нь нэлээд хүчтэй. Баян-Өлгий дэх манай харьяа станцаас газар хөдлөлийн үеэр айлын цонх хагарсан гэх мэдээлэл ирсэн. Учир Баян-Өлгий аймаг газар хөдлөлийн голомттой ойрхон зайд оршдог. Тиймээс тэр орчимд 3-4 баллын хүчтэй түлхэлт өгч болно. Харин Улаанбаатар хот хүртэл 900 гаруй км байгаа ч тодорхой хэмжээнд мэдрэгдсэн байгаа.
-Нийслэлийн ямар дүүргүүдэд илүү хүчтэй мэдрэгдсэн бэ?
-Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд нэлээд хүчтэй мэдрэгдсэн. Чичирхийлэл мэдрэгдсэн, улмаар биднээс асуусан, холбоо барьсан хүмүүсийн мэдээллээр сүүлийн үед баригдсан шинэ барилгуудад амьдардаг, гэхдээ таваас дээш давхарт амьдардаг айлуудад илүү мэдрэгдсэн байна. Нийслэлд Хан-Уул дүүргийн 120 мянгатаас урагш, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргээс бидэнд мэдээлэл ирсэн.
-Газар хөдлөл дахин мэдрэгдэх болов уу?
-Ямарваа хүчтэй газар хөдлөл зайлшгүй давталттай байдаг. Тухайн бүс нутаг, газар хөдлөлийн голомтод цугласан хүчдэлийг тайлж дуустал давталт хөдлөл байнга үргэлжилж байгаа. Улаанбаатарын цагаар өчигдөр 23.00 цагаас өнөөдөр өглөөний 08.00 цаг хүртэл 220 давталт боллоо. Одоо ч үргэлжилж байна. 3,5 магнитудаас дээш гарвал манай төвд дуут дохио ирдэг.
-Сүүлийн үед Монгол Улсын хэмжээнд газар хөдөлсөн, чичирхийлсэн тухай мэдээлэл ихэсч байх шиг байна?
-Одон орон, геофизикийн судалгааны төвөөс 3,5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлийг мэдээлдэг. Энэ тохиолдолд 10 минутын дотор Онцгой байдлын ерөнхий газарт и-мейл илгээж, мэдээлдэг байгаа. 2011 он гарсаар улсын хэмжээнд 3,5 магнитудаас хүчтэй газар хөдлөл 60 гаруй удаа бүртгэгдсэн. Ялангуяа сүүлийн үед Баянхонгор аймагт ойрхон давтамжтай гарсан байгаа.
-Уул уурхайтай холбоотой сүүлийн үед газар хөдлөл ихсэх болсон гэх ойлголттой хүмүүс байна. Та мэргэжлийн хүний хувьд энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-Тийм зүйл бол байхгүй. Баянхонгор аймагт болсон газар хөдлөлийн дараа ийм яриа их гарах болсон. Тэнд уурхай байгуулж, алт ухсан учир газар хөдөлнө гэсэн зүйл байхгүй. Газар хөдлөх үндсэн шалтгаан гэж бий. Тэрхүү зүй тогтлын дагуу л газар хөдөлнө. Дэлхий, хавтан, тивүүд бүгд мөнхийн хөдөлгөөнтэй байдаг. Үүний үр дүнд буюу хатуу биетүүдийн харилцан үр дүнд энерги хуримтлагдаж, байх ёстой хэмжээнд хүрээд тайлагдах цагт газар хөдөлнө гэсэн үг.

“БАРИЛГА АВАРДС-2011” нэгдсэн шинэ жилийн цэнгүүн болж, шилдгүүд тодорлоо
Эх орныхоо бүтээн босголтонд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж байгаа барилгын салбарынхан 2011 онд хийсэн ажлаа дүгнэн цэгнэж, шилдгүүдээ шалгарууллаа. 2011 онд барилгын салбарт олон чухал үйл явдал, бүтээн босголт хийгдэж салбартаа өрсөлдөгчид хэдий ч эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө “дуулбал дуу нэг дугтарвал хүч нэг” гэсэн сэтгэлээр явсан нь өнөөдрийн энэ өнөдөрлөгт хүргэсэн байна.
“Барилга Авардс-2011” барилгын нэгдсэн шинэ жилийн цэнгүүн улаан хивсний ёслолын ажиллагаагаар Улаанбаатар ресторанд ёслол төгөлдөр эхлэлээ. Нэгдсэн шинэ жилийн цэнгүүнд дөрвөн зуу гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Ёслолын ажиллагааг МБХ-ны ерөнхийлөгч М.Батбаатар нээж үг хэлсэн бол Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн, газрын дарга Ц.Ганхүү барилгачдаа шинэ оны мэндчилгээ дэвшүүлэн, ирэх ондоо бүтээн байгуулалтын ололт, амжилт дүүрэн байхыг хүслээ.
Энэ үдэш барилгынхан бүтэн жилийн хугацаанд хийсэн бүтээсэн бүхнээ дүгнэн цэгнэх гэж цугласан учир цэнгүүнд хүрэлцэн ирсэн зочдын хүсэн хүлээсэн мөч нь 2011 оны шилдэгээр хэн шалгарсан бол гэсэн догдлол хүн бүхэнд байлаа.
Барилга бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд байж онцгой гавъяа байгуулсан 2011 оны барилгын салбарын шилдгүүдээр
“Инженер геологи хайгуулын шилдэг байгууллага”-аар “Инжгеотех” ХХК, “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн”-тэй компаниар “Сэрүүн” ХХК-ийн хамт олон тодорсон бол “Газар зохион байгуулалтын шилдэг байгууллага”-аар “Геоценоз” ХХК, “Өргөн тээвэрлэх машин төхөөрөмжийн засвар, угсралтын шилдэг байгууллага”-аар “Ремкран Импекс” ХХК 2011 оны шилдэг байгууллагаар 2012 оноо амжилтаар угтлаа.
Барилгын салбарын тулах багана болсон алтан гарт барилгачдыг бэлтгэн гаргадаг сургуулиудаас “Барилгын мэргэжлийн боловсрол сургалтын шилдэг байгууллага”-аар ШУТИС-ийн харьяа Политехникийн Коллеж үйл ажиллагаагаа, сургалтаараа онцгойрон шалгарлаа. Барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, шинэлэг шийдлийг олон нийтэд хүргэж байдаг “Барилгын зураг төслийн шилдэг байгууллага”-аар барилгын салбарт зураг төслөөрөө тэргүүлэгч компаниудын нэг “Балданс” ХХК тодорлоо.
Барилга хамгийн аюулгүй, эрүүл амьдрах таатай орчныг бүрдүүлсэн байх ёстой. Тэгвэл “Шинэ техник, технологи нэвтрүүлэгч шилдэг байгууллага”-аар “Улаанбаатар БҮК” ХХК-ийн хамт олон шалгарлаа. “Улаанбаатар БҮК” нь “Тенсиланд” хэмээх шинэ технологийн шугам барилгын материал үйлдвэрлэлд нэвтрүүлсэн билээ. Шагналаа гардан авах үеэр гүйцэтгэх захирал Рустам Мирзоев “би монголоор сайн ярьж чадахгүй” “бид хамтдаа” гэж нийт барилгачдаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Харин “Инженер шугам сүлжээний шилдэг байгууллага”-аар саяхан 20 жилийн ойгоо тэмдэглэсэн “Одкон Холдинг” компанийн хамт олон шалгарч давхар баяр тохиож, 2012 оноо амжилт бүтээлээр дүүрэн угтлаа.
Хувь хүн, албан байгууллага бүр нийгмийн өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн байдаг. “Барилга Авардс-2011” ёслолын ажиллагааны хамгийн нэр хүндтэй шагнал болох “Нийгмийн хариуцлагатай шилдэг байгууллага”-аар “Их Үйлсийн Эрэлд” ХХК тодорлоо. Энэ шагнал “нүдээ олсон” шагнал байсан юм.
2011 онд салбартаа “Инновацийн шилдэг бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллага”-аар “Би Эй Эс Эф” ХХК шалгарлаа. Барилгын салбарт өндөр хүчин чадалтай, өөрөө нягтардаг, эдэлгээ сайтай, ус нэвтэрдэггүй, бетон зуурмаг нэвтрүүлсэн байгууллага юм.
Барилгын материал, үйлдвэрлэлийн салбарын 2011 оны шилдэг байгууллагаар барилгын салбарын материалыг 30%-ийг дангаараа хангаж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани “Хөтөл Цемент Шохой” ХХК тодорч батламжаа гардан авлаа. Харин “Барилгын салбарын шилдэг гүйцэтгэгч байгууллага”-аар 2007 оноос барилгын салбарт бүтээн босголтыг хийсэн “Химон” констракшн ХХК тодорсон юм. Мөн 2011 онд хөдөө орон нутагт их бүтээн байгуулалт хийсэн “Барилгын шилдэг гүйцэтгэгч байгууллага”-аар “Авзага трейд” ХХК шалгарч шагналыг ГХБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү гардууллаа.
Барилгын салбар эрчимтэй хөгжиж эх орон даяараа бүтээн босголт өрнөж байгаа энэ үед өөрийн төрөлх нутагтаа хамгийн их бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлж амжилттай ажилласан аймагаар “Дархан-уул” аймгийн барилгачид шилдэгээр шалгарсан юм.
Энэ үдэш барилгын салбарынханд шагналын хур буусан гайхалтай үдэш байлаа. “Барилгын хийц эдлэхүүн үйлдвэрлэгч шилдэг байгууллага”-аар “Их –Азар” ХХК тодорлоо. Тус компани нь хуванцар рам бүхий вакуум цонх, хаалга, хана, хаалт зэргийг захиалагчдын хүсэлтээр олон төрлийн загвараар үйлдвэрлэн гаргадаг юм.
“Барилга Авардс-2011” нэгдсэн шинэ жилийн цэнгүүний “Шилдэгийн шилдэг Гранпри”-ийг 1997 анх үүсэн байгууллагдаж 15 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, 2011 онд салбарынханыгаа ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан “Өндөр Буянт Холдинг” ХХК тодорч батламжаа гардан авлаа.
Энэ үдэш дан ганц аж ахуйн нэгж, компаниудыг шалгаруулж, өргөмжлөөд зогссонгүй тухайн жилдээ хамт олноо манлайлан эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж ажиллласан шилдэг ажилтнуудыг шалгаруулж өргөмжилсөн юм.
“Шилдэг инженер”-ээр Монинжбар ХХК Б.Сарантуяа, Шангри-Ла Улаанбаатар Hotel ХХК Б.Оюунбилэг, “Ган Харш” ХХК Д.Адъяадорж, “Номин Констракшн” ХХК Ш.Жаргалсайхан, “Шилдэг даамал”-аар /талбайн инженер, даамал/ “Хандок” ХХК Б.Энхтөр, “Шилдэг барилгачин”-аар “Анги трейд” ХХК Б.Анхбаяр, “Эко Констракшн” Д.Төмөрсүх, “Шилдэг залуу инженер” Хурд Групп ХХК Ч.Ариунтунгалаг нар шалгарлаа.
Барилгын салбарынхан 2011 оноо ажлын амжилт бүтээлээр дүүрэн үдэж, 2012 онд эрч хүчтэй улам их бүтээн байгуулалт хийх урам зоригтойгоор энэ үдшийн цэнгүүнээ өндөрлөлөө.

“Бэгдү” констракшн оршин суугчдыг нар харах эрхгүй болгох нь
Газар өмчлөл, хот төлөвлөлтэй холбоотой асуудал өдөр бүр иргэдийг залхаасаар. Хүүхдийн тоглоомын талбай байгуулна хэмээн иргэдийг сэнхрүүлж, барьсан байрандаа оруулчихаад эцэс сүүлд нь “Төлөвлөлт өөрчлөгдсөн. Энд барилга барина” гэх тохиолдол олон. Түүнчлэн байрны оршин суугчдыг нар үзэхээргүй , болгож цонх, хаалгыг нь таглаж барилга босгох гэж зүтгэх явдал газар авчээ. Үүний нэг жишээг “Бэгдү” консртакшн давтав. Тус компанийн барьсан “Бэгдү" хотхон Баянгол дүүргнйн X хороо буюу “МТ" шатахуун түгээх станцын хажууханд байдаг. Эл компани 2004 онд гурван байр барьжээ. Уг нь П хэлбэртэй барьсан гурван байрны баруун талд нь тоглоомын талбай барихаар төлөвлөсөн байжээ. Гэтэл тоглоомын талбай барихгүй байсаар оршин суугчдын бухимдлыг барж. Тоглоомьш талбай барина хэмээн амласан энэ газарт өндөр барилга барихаар болж өнгөрсөн намар гурван шөнийн дотор газрыг нь ухаад, кран авчраад тавьчихсан гэнэ. Тус газар 16 давхар барилга барихаар төлөвлөж байгаа аж.
Тиймээс ойр хавийн оршин суугчид нь манай сонинд хандсан юм. “Бэгдү"хотхоны баруун хойд талд “Эск инженеринг” ХХК-ийн барьсан 15 давхар 65 дугаар байр байрладаг. Тус компани ч мөн оршин суугчдаа татахын тулд дээрх газрыг энэ манай газар. Удахгүй тоглоомын талбай барина” гэж хэлжээ. Иргэдийн ярьж буйгаар тус талбайг “Бэгдү” констракшн, “Эск инженеринг” хоёр хувааж авсан гэдэг ч тоглоомын талбайн талаар дурсахгүй байгаа аж. Харин өнгөрсөн жил “Бэгдү”-ийнхэн гурван байрныхаа хойд талд зургаан давхар байр барьсан байна. Иргэд “Үүнийг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хүү захиалгаар бариулсан. Өөрөө гурван давхарт нь амьдардаг. Ер нь энд одууд амьдардаг” гэж байсан юм. Ийн хэн дуртай нь захиалгаар барилга бариулсаар, хүүхдийн тоглоомын талбайн сураг алдарлаа. Кран зогсоосон талбай дээр хэрвээ өндөр барилга барьчихвал дэргэдэх байр буюу “Бэгдү” хотхоны баруун талын байрнаас нэг метр орчим зайтай байрлахаас гадна айлуудын цонхыг таглаж, нарны гэрэл харах эрхгүй болгох нь. Тиймээс иргэд тус газарт барилга бус тоглоомын талбай бариулах хүсэлтэй байгаагаа дуулгасан. Түүний эхнэрийг хотын захиргаанд ажиллаж байсан болохоор танил талаараа газар авдаг байх хэмээн хардах нэгэн ч таарсан, 2008 онд “Даяар монгол" хөдөлгөөнийхөн “Бэгдү” хотхонд очиж эсэргүүцэл илэрхийлсэн боловч цагдаа нар дайралт үэүүлсэн учраас эсэргүүцлзээ зогсоосон байна. Ашиг олж, баяжих гэж байвал иргэд ямар орчинд амьдрах нь хамаагүй гэдэг гадны бэртэгчин зантай хүмүүсийн халаасанд дэл сул газраа хийсээр байтал монголчууд өөрсдөө гишгэх газаргүй болох нь.
“БАЯЛАГ" хотхоны хүүхдийн талбайд тоглохоор хөөгөөд байдаг
Манай сурвалжлах багийнхан өнгөрсөн бямба гаригт тус компанийн захиралтай уулзаж асуудлыг тодруулахаар очсон боловч хариу өгсөнгүй. Монгол хэлд тааруухан бололтой. Хэн наашаа ор гэсэн юм. Ямар хэргээр явна вэ" хэмээж ажилчдаа солонгос хэлээр загнаж, их бухимдангуй харагдав. Түүний орчуулагч нь хэлэхдээ “Эна манай газар. Төлөвлөлтийн дагуу явж байгаа, Тоглоомын талбай барих байх. Гэхдээ барилга барих эсэх нь шийдэгдээгүй. Энэ mэp маргаантай байгаа" Солонгос, Японд барилга барих зөвшөөрлийг нь өгчихоөд байнга хяналт таньж, янз бурийн асуудал гарвал шууд барилгын ажлыг нь зогсоож, эсвэл барихыг нь хориглодог юм билээ. Гэтэл манай улс барилга барьсных нь дараа асуудал үүсгэж шүүх цагдаа болдог. Түүнчлэн барилгын компани иргэдийг сууцанд нь оруулчихаад “Бид явлаа. Өөрсдөө СӨХ байгуулаад тэр мөнгөөрөө тоглоомын талбай барь" гэж хэлдэг. Хүмүүс тоглоомын талбайнаас болж олон арван саяар авсан байраа хаяад явахгүй нь тодорхой. Тиймээс иргэд хохирч, хүүхдээ тоглуулж, агаар үзуүлэх талбайгүй хоцорно.
“Бэгдү" констракшны захирал солонгос хүн болохоор өөрийн орны стандарт, хууль дурмийг сайн мэддэг байж таараа. Харин манай монголчуудын хэнэггүй, хайхрамжгүй, хууль дүрмээ уландаа гишгэдэг байдлыг гадныхан овжин ашиглаж, иргэдийг нь хулхидаж өврөө түнтийлгэж байна. “Бэгдү” хотхоны хажуу талын 65 дугаар байранд оршин суудаг иргэн “Манай энд хүүхэд талбай байтугай хөгшид нарлах сандал ч байхгүй. Манай эхнэр хүүхдээ ойролцоох "Баялаг” хотхоны хүүхдийн талбайд ганц хоёр цаг тоглуулдаг. Гэвч тэндхийн оршин суугчид “Зай талбай бага байхад өөр байрны хүүхдүүд ирлээ” гээд ад үздэг гэж ярьсан. Хүүхдүүд ч хөөгдөж тоглуулдаггүй тухай хэлж байв. Зарим оршин суугчтай уулзахад “Хэрэв энэ байрыг барьвал Хан-Уул дүүргийн 120 мянгатад болсон барилгын хэрэг давтагдах болно. Барьсных нь дараа нураа гэж мянга хашгираад нэмэргүй, Тиймээс барихаас нь өмнө хэл гэж байлаа. Харин энэ талаар тус хотхоны СӨХ-ны дарга Ю.Ганболдтой холбогдоход “Энэ угаасаа баригдах ёстой барилга. Зарим иргэн цонх хаалаа гэж гомдоллоод байна. Өөрсдөө барьсан барилга нь орчихоод шинээр бариулахгүй гэж болохгүй щ дээ" гэсэн хариултыг өгсөн.Улаанбаатарт газар хөдлөлт болвол зай мундсан мэт шахаж барьсан барилгууд бие биенээ дэрлэн нурж аюул үүсэх вий. Хот төлөвлөлт дахин ард иргэдийн аюулгүй тайван орчинд амьдрах бололцоог хангаж өгөөсэй билээ.
Б.АЗ

Барилгын улирал эхэллээ, үнийн хөөрөгдлийг яах вэ?
Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө санаа шулуудсан барилгын салбарын хүмүүс саяхан уулзацгаажээ. Гэвч тэдний хэвлэл мэдээллээр зон олонтой уулзаж ярьдаг зүйл нь хөгжил боловч үнэндээ цаана нь хэдэн арван тэрбумын ашиг харсан үйлдэл байдаг нь ичмээр. АНУ-д лизингийн байр авсан иргэд 15 жилийн дараа орон гэргүй болсон гашуун түүх их бий. Учир нь банк санхүү болон барилгын компаниуд тухайн үеийнхээ амласанд хүрээгүй явдал юм. Гэтэл манай улс энэ алдааг давтахад ойрхон байна. Нөгөө талаар үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх явдал бол төр засгийн оролцоогүйгээр хэзээ ч явагддаггүй. Энэ бол эдийн засгийн бичигдээгүй хуулийн нэг юм. Байрны үнийн хөөрөгдлийг Засгийн газар өөгшүүлж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэдний боломж багатай иргэдийг дэмжих хөтөлбөрүүд нь үнэндээ бол барилгын салбарынханд өгөөш болдог. Гаалиар орж ирэх барилгын бүтээгдэхүүний үнэ нэмсэн гэдэг шалтгаанаар барилгынхан үнээ нэмдэг боловч үнэндээ бол гааль дээр Монгол улсын барилгын хэрэгцээний 2-3 жилийн бараа материал аль хэдийнээ ороод ирчихсэн эзнээ хүлээж байдгийг албаны хүмүүс нь хэлж байсан.
Засгийн газар барилгын салбарын уналтыг зүгээр хараад сууж чадахгүй нь хэмээн халаглаж барилгынхныг төрөл бүрээр дэмждэг хирнээ байгаль орчны уналтыг яагаад зүгээр хараад суугаад байдаг юм бол? 3 сараас эхлэн барилгын улирал эхлэх гэж байна. Энэ үетэй давхцан байрны үнэ тэнгэрт хадлаа. Банкууд ч гэсэн бэлэн мөнгөний зээлээ өгөхөө больж эхэлсэн байна. Ингэхээр сонгуулийн мөнгө босгох ажил явагдаж байна гэж хардахаас өөр аргагүйд хүрнэм. Бэлэн мөнгө хэлбэрээр олгогддог бараг бүхий л зээлүүд хаагдаж банкуудын хадгаламж татах реклам цацагдаад эхэлжээ. Сонгуулийн жилд ийм л байдаг хойно доо. Харин энэ бүхний золиос нь иргэд болж хувирдаг. Шинэ засгийн газар бүрэлдэн тогтох тэр үед МУ-ын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Ард түмэн төрийн эрхийг барьж байгаа” гэж хэлэв. Гутмаар ч юм шиг ичмээр ч юм шиг. Төрийн эрх барьж байгаа ард түмний амьдрал, худалдан авах чадвар яагаад муудаад байгааг Ерөнхийлөгч ер нь мэддэг болов уу? Харин эсрэгээрээ луйварчид нь төрийн эрхийг барьж, улсаас, ард түмний халааснаас ичгүүргүй луйвардаж байгаа юм биш үү?
Байрны квадрат метрийн үнэ сүүлийн 2 сарын дотор 1 дахин нэмэгдэж хамгийн хямдхан орон сууц 1 метр квадрат нь 1400 доллар болсон байх юм. Гадаад валютаар наймаалцахгүй гэдэг шийдвэр, цаашлаад барилгын үнийг тогтвортой байлгах засгийн газрын амлалт хаачив аа? Одоогоос 4 жилийн өмнө дэлхийн зах зээл дээр нэг удаагийн нэмэлт хийсэн барилгын материал дахин үнээ нэмээгүй байгаа юм. Тэр цагаас хойш тоосго цементний үнэ дэлхийн зах зээл дээр тогтвортой байгаа. Харин манай улсын барилгын салбарынхан дэлхийн зах зээлээр нөмөр нөөлөг хийж квадрат метрийнхээ үнийг нэмсээр бүх нийтийг орон сууцжуулах ажил улам бүр удааширсаар байна. Өнөөдөр байранд орохыг хүсч байр эрэлхийлж байгаа 160 гаруй мянган захиалагч байгаа бол, зах зээлийн нийлүүлэлт үүний 1/8 буюу 20 орчим мянга л байгаа юм. Гүйцэтгэгчийн хариуцлагаас шалтгаалан жилд 16 орчим мянган байр л ашиглалтанд орж байна. Харин энэ тооны зөрүүг ашиглан барилгын салбарыг дэмжиж төрийн бодлого өөр утга зорилго бүхий бөгөөд энэ нь монополь хэдхэн компаниудад хамааралтай байгаагаас болж байгааг хэдэн жижиг барилгын компанийн эзэд байгаа юм. 2010 оноос хойш 100 мянган айлын орон сууц гэсэн хөтөлбөр яригдавч яг л 4000 айлын хөтөлбөртэй адил биелж эхлэх хүртлээ багагүй хугацаа орох бололтой. Харин 4000 айлын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн даруйд барилгын компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ нэмж байсан гашуун туршлага бий. 100 мянган айлын хөтөлбөр эхлэхийг хүлээж төрөөс олгосон зээлийн зөрүүгээс ашиг олохоор яарч буй барилгын салбарынхан аль хэдийнээ энэ тохироогоо хийгээд амжжээ. Хэдхэн хоногийн дараа барилгын улирал эхэллээ.
Харин үнэ ханш нь тэнгэрт хадсан байх жишээтэй. Массыг хамарсан үнийн өсөлт төрийн оролцоогүйгээр явагдах боломжгүй. Энэ бол микро эдийн засгийн наад захын мэдлэг юм. Үнэ ханш тэр дундаа орон сууцны үнэ ханшид төрийн хариулт болон зохицуулалт, цаашлаад үнэ барих асуудал дээр Засгийн газар ямар нэгэн тайлбарыг хийхгүй байсаар байна. Иргэдийг ядуу сэтгэлгээтэй, мэдлэг дулимаг гэж ойлгодог байсан цаг үе өнгөрсөн. Үсний тооноос олон их дээд сургуулиудын ачаар оюутан бүр микро эдийн засгийн хичээл үздэг болсон. Харин тэд өнөөдөр ажилд гараад иргэдийг хуурсаар байдаг дорвитой мэдэгдэл хийдэггүй, сэтгүүлчдийн асуултад оноож хариулт өгдөггүй төрийнхнийг үзэн ядахад хүрч байгаа юм. Нам, эвслийн дэргэдэх клуб холбоодыг л дагаагүй бол бусад салбарт ажиллаж байгаа залууст боломж үнэхээр бага байгааг орон сууцны зээлд хамрагдахыг хүсч байгаа мянга мянган залуусын өмнөөс хэлэхийг хүслээ.
Г.Тэгшжаргал (www.wikimon.mn)

Орон сууцны үнийн хөөрөгдөлд төр буруутай гэв
Үл хөдлөх хөрөнгийн худалдаанд төр хутгалдсан нь үнийн өсөлтийг дагуулсан гэнэ. Хэрвээ төр оролцоогүй байсан бол үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт 30-40 хувиар өсөхгүй байсан аж. Төр, засгаас орон сууцны нийлүүлэлтийг бүрдүүлээгүй хэрнээ эрэлтийг хөөрөгдсөн нь өнгөрсөн жил 35 сая төгрөг байсан нэг өрөө байрыг өнөөдөр 52 сая төгрөг хүртэл өсгөсөн гэдгийг “Үл хөдлөх хөрөнгийн салбарын тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр шүүмжиллээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас дээрх хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр багагүй санал шүүмжлэл гарсан. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн зөвлөлийн дэд дарга, www.barilga.mn-ийн захирал Г.Батсүх “Төр, засгаас орон сууцны баахан хөтөлбөр зарлаж, ахмадуудын, төрийн албан хаагчдын, бага дунд орлоготой иргэдийг байржуулна гэсэн нь орон сууцны үнийг хөөрөгдөх нэгдүгээр шалтгаан болсон гэдгийг шүүмжлэв. Орон сууцны нийлүүлэлт бага, хэрэгцээ их байхад хий эрэлт үүсгэснээс иргэд ихээхэн хохирч байгааг ч тэрбээр ярьсан.
Төрөөс орон сууцны хөтөлбөрийг ярьж, хэрэгжүүлж чадахгүй хэрнээ баахан сенсаац дэгдээдэг нь нийгэмд хүлээлтийг бий болгож, энэхүү хүлээлт нь инфляци үүсгэж байгаа болохоор бага дунд орлоготой иргэдийг байртай болгоно, зуун мянган айлын орон сууц барьж зургаан хувийн хүүтэй зээл гаргана гэдгээ болих ёстой гэдгийг сануулав. Хэрвээ төр орон сууцны асуудалд оролцохгүй бол байрны үнэ зах зээлийнхээ жамаар зохицуулагдах ёстой гэнэ лээ. Тиймээс төр орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн худалдаа, хөрөнгө оруулалт, түүний эргэлт, бүртгэл зэрэг дээр анхаарч энэ талын эрх зүйн орчинг сайжруулчихвал орон сууцны үнийн хөөс хагарах гэнэ. Хэлэлцүүлэгт оролцогчид үүнийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, хэрвээ төрөөс ийм зохицуулалт хийхгүй бол хэдхэн ченжүүд орон сууц хөөрөгдөж, ихээхэн хэмжээний ашиг олдгийг ч дурдав.
Түүнчлэн хэрвээ төсөл хөтөлбөр санаачилсан юм бол цагтаа хэрэгжүүлдэг байх ёстойг ч сануулав. Тэгэхгүйгээр худлаа реклам хийж, тэр нь нийгэмд, эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа ч төр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааг шуурхайвчлах хөнгөвчлөхийг төрөөс шаардлаа. Тэгэхгүй бол Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нийтдээ мянган хүн л тоглолт хийж, түүнээс нь болоод иргэдэд ихээхэн дарамт учирч байгааг МҮХАҮТ-ын дэргэдэх Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжлийн зөвлөлийн дарга Г.Дашцэрэн ярьсан. Хэдхэн хүн орон сууц болон газрын наймааг гартаа атгаж, өөрсдийнхөө амнаас унасан тоогоор барилгын салбар дахь үнийн асуудлыг зохицуулж байгаа гэнэ. Үүнээс болж олон зуун тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө ямар ч бүртгэлгүй, улс авах ёстой татвараа авч чадахгүй хохирч байгаа гэнэ. Сүүлийн үед бэлэн мөнгө ихтэй иргэд орон сууц худалдаж аваад үнэ хөөсрүүлээд байгааг, тэд орон сууцыг барилгын компаниудаас орцоор нь, давхраар нь худалдаж аваад цааш нь “дамалж” зардаг бөгөөд үүнийг “зарна”, “түрээслэнэ” гэсэн зарын сонинуудаас харж болно хэмээн ярьсан.
Үүнээс гадна орон сууцны үнэ өсөхөд нөлөөлж байгаа хэд хэдэн шалтгааныг тодруулав. Өнгөрсөн жил Гаалийн үнэ тарифын зөвлөл үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж байна гээд хилээр орж ирж байгаа барилгын материалын гаалийн татварыг 20 хувь болгосон нь буруу гэнэ. Үүнээс болоод орон сууцны үнэ өнгөрсөн жилээс 30-40 хувиар өссөн, мөн юанийн ханш ч үүнд нөлөөлсөн бөгөөд энэ ч төрийн зохицуулалт муу хийсэнтэй холбоотой аж. Тэр нэг хэсгийг нь дэмжих нэрээр олонхийг хохироож, хэлмэгдүүлж байгаа гэлээ. Мөн шатахууны үнэ өссөн нь тээвэрлэлт, ложистикийн зардлууд нэмэгдэж, орон сууцны үнийг тэнгэрт хадааж байгаа гэх.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хаана, хаана шинээр орон сууцны хороолол барихаар төлөвлөж байгаагаа Нийслэлийн барилга, хот төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Одбаяр танилцуулсан. Тэрбээр Яармаг, Баянголын аманд орон сууцны хорооллыг ирэх хавраас эхлүүлэх, ойрын хугацаанд Ногоон нуураас 100 айл-32-ын тойрог хүртэл хамарсан 210 га газарт шинээр орон сууц барихаар болсон гэдгийг сонирхуулав. Хэрвээ төр засгаас ямар нэгэн зохицуулалт хийж, нийлүүлэлтийг яаравчлах, Монголын барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татахгүй бол 2020 он хүртэл эрэлт энэ хэвээр, үнэ ч буурна гэдэг эргэлзээтэйг сануулсан.
Ийнхүү төр, хувийн хэвшлийнхэн үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд байгаа асуудлын талаар хэлэлцсэн хэлэлцүүлгийн үеэр төр буруутай гэдэг, төр ажиллахгүй байгаа гэх, төр бодлогоо зөв тодорхойлох, бас гадаадын хөрөнгө оруулагчидтай энэ салбарт хамтармаар байгаа санал цөөнгүй гарсаныг холбогдох албаны хүмүүс анхааралдаа авна биз ээ.
Н.ГЭРЭЛ

Зургаан хувийн зээлээр хэнийг дэмжих вэ?
Өглөө автобусанд иймэрхүү яриа болж байна.
-Танайх чинь хэдэн хүүхэдтэй билээ?
-Хоёр...
-Хм. Манайх гурав. Хоёулаа гэрлэлтээ цуцлуулаад хоорондоо нийлэхээс нааш орон сууцтай болохгүй нь дээ.
Энэ яриаг сонсоод 2004 оны сонгуулийн дараа МАХН-ын амласан “залуу гэр бүлийн 500 мянга”-ыг авахаар баахан залуучууд хуурамчаар гэрлэж, тэр ондоо гэрлэгсдийн тоо өмнөх жилүүдийн рекордыг бараг тав нугалж байсныг саналаа. Тэр ч байтугай тухайн үед Ерөнхий сайд байсан М.Энхболд ганц удаа Халамжийн газраар зочлохдоо “Анх удаа гэрлэлтээ бүртгүүлж байгаа бол нас хамаагүй” хэмээн хэлснээс болж аав, ээж болж, ач зээгээ үзчихсэн эмээ өвөө нар хүртэл гэрлэлтээ бүртгүүлэхээр дугаарлаж, НХХ-ийн сайд Л.Одончимэд хүүхдийн 10 мянгад төсөвлөсөн мөнгийг залуу гэр бүлд бус, гэрлэлтээ бүртгүүлэгсдэд өгчихөөд огцорч байлаа.
2004 оны сонгуулиас хойш олон ч удаагийн Засгийн газар орон сууцны олон хөтөлбөрийг баталж байжээ. Анх 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд импортоор оруулж ирдэг барилгын материалын гаалийн татварыг тэглэж, ингэснээр орон сууцны үнийг метр квадратыг нь 280 мянгад барина гэж тооцсон авч тэр жилдээ 450 мянга даваад талийсан билээ. Иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд тухайн банкууд ч орон сууцны зээлийг бага хэмжээгээр олгож, эхэлсэн байна. Энэ үед банкуудын тавьж байсан шаардлага орон сууцны үнийн 25 хувийг төлсөн иргэдэд 25 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 11 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатайгаар олгож байв.
Гэвч энэ шаардлагад нийцэж орон сууц авч чадах айл өрх цөөн байсан тул 2009 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, “баталгаатай цалинтай” гэдэг үндэслэлээр зөвхөн төрийн албан хаагчдад орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох, 40 сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн найман хувийн хүүтэйгээр зөвхөн 4000 айлд 20 жилийн хугацаатай зээлдүүлэхээр болсон билээ. Ингээд иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр маань төрийн албаныхныг орон сууцжуулах хөтөлбөр болсон юм. Хөтөлбөр батлах үед Барилга хот байгуулалтын яам барилгын компаниудтай орон сууцны метр квадратын үнийг 650 мянгад бариулахаар тохиролцсон боловч зээл олгогдож эхэлсний дараа энэ үнэ хоёр дахин нэмэгдэж, метр.квадрат нь 1,3-1,5 саяд хүрсэн юм. Дахиад л барилгын компаниуд хожив. “Худалдан авагч байхгүйгээс зах зээл дээр борлогдохгүй хүлээгдэж, эргэлтийн хөрөнгөгүй болоод байна, барилгын салбараа дэмжээд өгөөч ээ” хэмээн үглэж дуулж байсан барилгынхныг Барилгын яам харин ч нэг дэмжих шиг дэмжсэн дээ.
Ингээд 2011 оны дөрөвдүгээр сард Засгийн газар дахин нэг тогтоол гаргаж, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг батлахдаа орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүртэл бууруулж, ингэхдээ зөвхөн төрийн албан хаагчид гэж явцуурахгүйгээр нийт иргэд зээлд хамрагдах боломжтой байхаар журам боловсруулахыг холбогдох яамдын сайд нарт үүрэгдсэн билээ. Ингэхдээ зээлийг ОССК-иар дамжуулах уу, эсвэл Ипотекийн корпараци, банкуудаар дамжуулах уу гэж маргасаар он гаргасан юм. Энэ хооронд хамтарсан Засгийн газар огцорч, салбарын сайд нь “Ардын нам ажил хийлгэдэггүй юм байна” гэж гомдоллосоор буусан.
Харин удалгүй МАН Засгийн газраа дангаараа бүрдүүлж аваад намынхаа бага хурлыг хуралдуулж, сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт орцгоосон юм. Тэр дунд нь “Дөрвөн ам хүүхэдтэй айл бүрт орон сууц өгнө” гэсэн амлалт орчихсон яваа. Тэгээд үүнийгээ үнэмшилтэй харагдуулахын тулд жилийн өмнө батлаад мартсан Засгийн газрын 138 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга гурав хамтарсан захирамж гаргаж, журам баталсан байдаг юм. Тэр журамд нь “Банк анх удаа зээл орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан 0-16 хүртэлх насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй иргэний хүсэлтийг тэргүүн ээлжинд хүлээн авч шийдвэрлэнэ” гэсэн байгаа. Мөн “Барилгын ажлын 50 хувь хийгдсэн орон сууцыг зээлд хамруулж, орон сууц ашиглалтад орох хүртэл барьцаа хөрөнгийг иргэд өөр орон сууцаар хангаж болно” гээд заачихсан.
Ингээд нэгдүгээрт “иргэдийг ялгаварлалгүйгээр орон сууцны зээлд хамруулах” тухай Засгийн газрын тогтоол гуйвуулагдаж, харин ч ам бүлийнх нь тоогоор алагчилсан болж харагдаж байгаа юм. Дээр нь баригдаагүй орон сууцанд санхүүжилт хийж, барилгын компаниудыг дэмжих мөртлөө барьцаа хөрөнгийг нь иргэд хувийнхаа орон сууцаар хангаж, хүүг зээлийн хүүг нь төлөх болж байна. Уг нь бол иргэд зээлээр авч байгаа орон сууц нь өөрөө банкны барьцаа болдог журамтай шүү дээ. Энэ сургаар нь баахан барилгын компани “Зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдана” гээд Засгийн газарт хүсэлтээ өгчихсөн байх жишээтэй. Эцэст нь зээлийн хүүг багасгасан энэ зөрүүн дээр нь баахан компаниуд ажиллаад үнээ дахиад өсгөөд дуусах байлгүй.
Уг нь зээлдэгчид тавих шаардлагыг банк өөрөө тогтоодог. Таван ам бүлтэй байна уу, тавин ам бүлтэй байна уу гэдэг нь тухайн банкинд хамаагүй, зөвхөн зээлээ төлөх баталгаатай орлогыг л зээлдэгчээс шаарддаг. Энэ тохиолдолд Засгийн газраас боловсруулсан журамд зааснаар насанд хүрээгүй дөрвөн хүүхэдтэй зургаан ам бүлтэй айл өрхийн орлогынхоо 45 хувийг /одоо бол банкууд 33 хувиас хэтрүүлэхгүй байхыг шаардаж байгаа/ орон сууцны зээлдээ өгөөд үлдсэн 55 хувиар нь ам бүлээ тэжээнэ гэж бүтэхгүй. Өрхийн орлого 600 мянган төгрөгт хүрч байвал зээл өгнө гэж салбарын сайд нь ярьж байна лээ. Ялангуяа манайх шиг өргөн хэрэглээний хүнсний үнэ нь тэнгэрт хадчихсан улсад зургаан ам бүлтэй айлын хүнсний хэрэглээ л гэхэд орлогынхоо бараг 50 хувиас хэтэрч гарна. Ийм байхад 50 метр квадраттай байрыг 70 сая төгрөгөөр худалдаж аваад, 50 сая төгрөгийн өрийг /урьдчилгаа 10 хувь болон үлдэгдэл зөрүүг иргэн өөрөө төлнө/сарын зургаан хувийн хүүтэй төлж чадах “бага, дунд орлоготой, 0-16 насны дөрвөн хүүхэдтэй” айл өрх, залуу гэр бүлүүд манайд тийм олон бил үү. Хэрэв тийм бол “Ядуурал хүн амын 40 хувьд хүрсэн” гэдэг статистикийг ямар үндэслэлээр гаргаад байна аа.
Ингэсгээд сонгууль болоход энэ Засгийн газар зүгээр л “Бид шалгуураа л тавьсан, шалгуурт хүрч хүрч зээл авах хүн гараагүй шүү дээ” гээд сууж байх юм биш үү? “Чи сайхан хоолны нэр хэлваа, би савхадваа” гэдэг шиг...
Б.СЭМҮҮН
http://niigem.zaluu.com/index_med.php?id=1055

Ц.Батбаярынхан муу барилга барьдгаараа зартай болоод байна
Ургах наран хорооллыг барьсан компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж, оршин суугчдынх нь магнайг тэнийлгэлээ. Налайх явах зам дагуу баригдсан уг хороолол дэндүү гэмээр чанарын муу үзүүлэлттэй гэдгээр оршин суугчид нь гомдол гаргасан тул Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай Баянзүрх дүүргийн прокурор С.Цэрэнсамбуу мэдэгдсэн.
Иймээс газар дээр нь очиж сурвалжлахаар шийдсэн юм. “Ургах наран”-д очиход оршин суугчид ам уралдан муу хэлцгээж байв. Цонхоор салхи сийгээд хүн тогтох аргагүй хүйтэн байдаг болохоор ихэнх айл том, жижиг янз бүрийн халаагч залгасан ч хөлдөхөө шахдаг гэнэ. Өвлийн хувцастай хэдэн өвлийг үдсэн иргэд олон газарт хандсан ч тусыг эс олж, аргаа ядаад хуулийн байгууллагад гомдоллосон байлаа. Тэд учир начрыг барьсан эздэд нь удаа дараа мэдэгдсэн ч маргааш, нөгөөдөр гэсээр өдий хүрчээ. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг болсон энэ байрны сантехник гэж авах юмгүй аж. Анхнаасаа буруу төлөвлөж барьснаас болоод өгсөн авсан аль алинаа зовоосон. Хэдийгээр оршин суугчдын гомдлын дагуу эрүүгийн хэрэгүүсгэсэнч, өнөөдрийг хүртэл энэ хэрэг урагш ахиагүй, оршин суугчид хохирч цаг хугацаа талийхын хэрээр барилгын чанар ч улам муудсаар. “Ургах наран” хорооллын реклам гэж үнэхээр унаж тусмаар ар араасаа ургасан, нахиалсан гоё ганган захиалгатай нэвтрүүлэг байлаа. Энэ тухай тус хорооллын оршин суугч Д.Маньбазар “Бид зурагтаар гарсан нэвтрүүлэг үзэж боломжийн үнэтэй, сайхан байшин гэж бодоод захиалга өгсөн.
Гэтэл ороод удаагүй байхад хана, таазанд цууралт, суулт өгч, хажуу хэсгээсээ нурж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, чанар гэж авах юм байхгүй. Тиймээс оршин суугчид нэгдэж хууль хяналтын байгууллагад хандсан. Барилгын компаниудын гоё сурталчилгаанд хэдэн төгрөгөө алдаж, хөлдүү тагзтай үлдлээ.Уг ньУлсын комисс чанарыг нь шалгадаг баймаар юм. Гэтэл дөнгөж сая бөөн юм болж байж хууль хяналтынхан шалгахаар болсон. Их зутарч байна” гэсэн юм. Оршин суугчид энэ хорооллыг Хамгийн хачирхалтай нь өнөөдрийг хүртэл эндхийнхний нэг нь ч байрныхаа ордерыг аваагүй байна. Тиймээс эхнээсээ утаатай ч гэсэн Удаанбаатараа бараадаж эхэджээ нийслэлийн Засаг дарга асан УИХ-ын гишүүн Ц.Батбаяртай холбодог юм билээ. Тэрбээр 2008 оны сонгуулиар нэр дэвшихдээ “Баянзүрх дүүрэгт хамгийн түрүүнд дулаан, дахилгааныг шийднэ. Бүгдийг нь орон сууцжуулна, “Монгол өрхийн амьжиргааны доод босго гурван өрөө байр” гээд л амлаж гарахад нь итгэсэн гэсэн. Түүгээр ч барахгүй орон суужлуулах бүхий л бололцоог бүрдүүлэхийг батламжилсан хуудас хүртэл тараасан нь тэндхийн оршин суугчдын гэрийн хананд өлгөөтэй байна. Тэр ч бүү хэл баталгаа болгож өрх бүрээр анкет бөглүүлсэн байдаг. Энэхүү амлалтаа биелүүлэхийн тулд тэрбээр 120 га талбайд 107501 айлын орон сууц бүхий “Ургах наран” хорооллыг бариулсан нь өдгөө ийнхүү хэл ам таталж байна. Эрүүл агаартай “Ургах наран” хэмээн нэг хэсэг толгой эргэтэл рекламдсан тус хороололд одоогоор долоон байр бий. Хамгийн хачирхалтай нь өнөөдрийг хүртэл эндхийнхний нэг нь ч байрныхаа ордерыг аваагүй байна.
Тиймээс эхнээсээ утаатай ч гэсэн Улаанбаатараа бараадаж эхэлжээ. Эдгээр байрыг барилгын дөрвөн компани барьж гүйцэтгэсэн аж. Сураг сонсоход УИХ-ын гишүүн Ц.Батбаярын ах дүү, хамаатан садангуудынх гэх юм. Тиймээс ч үүсээд байгаа асуудлыг шийдэж өгөхгүй өдий хүрсэн нь эрхэм гишүүнтэй холбоотой гэж гомдоллох иргэн олон. Ингэж УИХ-ын гишүүн Ц.Батбаярын эрх мэдлээ далайлган байшин барьж тоглосон нь иргэдэд шоглоом болж байна. Худаламлаж 2008 оны сонгуульд ялалт байгуулсан хүн энэ жилийн сонгуулиар мөсөн хонгил бариад арилж магадгүй гэж ярих хүн ч олонбайнабилээ. Ернь Ц.Батбаярынхан муу барилга барьдгаараа зартай болоод байгаа билээ. Тухайлбал, түүний төрсөн дуү Ц.Бат-Эрдэнэ олон айл өрхийг “хулхидаж” таван жил байрны ордерыг нь өгөлгүй барьцаанд тавьсан гэх дуулиан дэгдэж байсан удаатай. Ер нь манай улс чанаргүй барилга барьдаг, том арын хаалгатайгаараа далайлгадаг ийм хүмүүсийг хэрхэхээ мэдэхээ байчихаад байгаа. Сайхан нэртэй ч саар чанартай энэ хорооллын ар талд нуугдсан “мөнгөлөг” эрхмүүдэд ямар хариуцлага хулээлгэхийг харах л үлджээ.
Р.Саруултөгс
www.luiwar.mn

Ц.Нямдорж сайд шиг хаусанд амьдармаар байна
Залуу хосуудад хамгийн тулгамдсан асуудалын нэг бол орон байрны асуудал. Гадуур байгаа нийтийн байрны үнэ нэг сард 100-250 мянган төгрөгний үнэтэй байдаг. Нэгээс хоёр өрөө байрны нэг сарын төлбөр 250-600 мянган төгрөгний үнэтэй. Энэ бол тогтчихсон жишиг үнэ. Монгол шиг бага цалинтай улсын хувьд энэ бол дааж давшгүй хүнд ачаа гэдэг нь ч ойлгомжтой. Түрээсийн мөнгөнөөс гадна цахилгаан дулаан ашиглалтын төлбөр, усны мөнгөө нэмчихээр нэг хүний сарын цалин байрны түрээсэнд яг дуусдаг.
Гэтэл хуульзүйн сайд Ц.Нямдорж Энержи Ресурсын хаусыг сарын 300 мянган төгрөгөөр түрээсэлж амьдардаг юм гэнэ. Бүр өөрөө өчигдөр тэгж хэллээ. Ямар сайхан юм бэ? Ямар буянтай хүмүүс нь хаусаа ингэж хямдхан бусдад түрээслүүлдэг байнаа. Хэрвээ сайдын хэлсэн үнэн бол би ч гэсэн тэр хаусыг нь 300 мянган төгрөгөөр түрээсэлж амьдармаар байна. Яагаад гэвэл би баянбүрдэд байдаг 4х5 мкв нийтийн байранд сард 200 мянган төгрөг, ус цахилгааныхаа мөнгийг оруулаад нийтдээ 250000 төгрөг төлдөг юм ш дээ. 50 мянгын зөрүүтэй үнээр тэнгэр газар шиг зөрүүтэй байранд амьдарна гэдэг муухай биз дээ.
Хямдхан гэж бодоод л би нийтийн байр болгоноор хэсээд л нэгээс нөгөө рүү шилжих замаар нүүдлийн шувуу шиг л сүүлийн дөрвөн жил амьдарлаа. Гэтэл нөгөө дээдсүүдийн амьдардаг хаус гэдэг том байшин чинь хачин хямдхан байсан байна ш дээ туучий. Энийг нь эртхэн мэдсэн бол нийтийн байр биш хаус хайж алхах минь яав аа.
Хэрвээ өчигдөр хуульзүйн сайд маань хэлээгүйсэн бол би гэж өгөр толгой мэдэхгүй дуусах байсан байна ш дээ. За маргаашнаас нийтийн байрнаасаа чемодантай хувцасаа аваад “Энержи ресурс” руу алхдаг хэрэг ээ.
http://www.times.mn
Код: Бүгдийг сонгох
nasaaraa said hiij hunjilduu huuli zassan hund sariin 5000$-n tureesiin bairiig 300000 myangan tugruguur hulsuldug MCS-nhen buyantai yum aa....
ene menget MCS-d zoriulj yamar olon huuli zasaj ugsun bolood iim hyamd turees tulj bgaa yum bol doo...ataarhmaar yum daa
2500-5000$ geed tend tureeselj baina lee. hajuugaar ni yavhiin bol utas ni tsonhon deer ni baigaa. shalgaad yz dee humuus ee
одоо жирийн 2 өрөө байр ч 300 мянгаар хөлсөлөхгүй шүү дээ нямдорж сайдаа жаахан ч гэсэн ичиж амьдраач английн баячуудын хороололд байдаг хаусаа яасан бэ тажич:
хуулийг орон дотроо засдаг уу гэвэл засдаг.
энэ бол яах аргагүй үнэн.
Би Монгол Эр Хүн.
- GaNBaYaR
- • Moderator

- Бичлэгүүд: 8638
- Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
- Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл
“Алтай констракшн” метр квадратын зөрүүгээр залилан хийж байна уу

Барилгын салбарт өөрсдийг өө “чанарыг эрхлэмлэгч” гэж тодотгодог “Алтай констракшн”-ы нийслэлд сүндэрлүүлсэн барилгуудыг иргэд маш сайн мэднэ. Гаднаас нь харахад тохилог хийцтэй мэт боловч үнэн хэрэгтээ тийм биш. Энэ талаар тус компанийн орон сууцнаас худалдаж авсан иргэд байнга гомдол мэдүүлдэг. Тус компанийн гаднах өнгөнд хууртаж, тал засч хүлээн авсан барилгын мэргэжилтнүүдийн үгийг оршин суугчид эсэрг үүцдэг ч сонсдог хүн байхгүй.
Барилгын салбарт өөрсдийгөө “чанарыг эрхлэмлэгч” гэж тодотгодог “Алтай констракшн”- ы нийслэлд сүндэрлүүлсэн барилгуудыг иргэд маш сайн мэднэ. Гаднаас нь харахад тохилог хийцтэй мэт боловч үнэн хэрэгтээ тийм биш. Энэ талаар тус компанийн орон сууцнаас худалдаж авсан иргэд байнга гомдол мэдүүлдэг. Тус компанийн гаднах өнгөнд хууртаж, тал засч хүлээн авсан барилгын мэргэжилтн үүдийн үгийг оршин суугчид эсэргүүцдэг ч сонсдог хүн байхгүй. Ингээд тус компанийн барьсан “Нархан” хотхоныг зорьсон юм. Тус хотхоныг гаднаас нь харахад үнэхээр л тансаг зэрэглэлийг бүрдүүлсэн мэт харагдана. Хотхон гэдэг утгаараа бэлтэй хүмүүс амьдардаг аж. Хотхоны тохижуулалт зөвхөн гадаад орчиндоо анхаарсан төдий. Харин “Нархан” хотхоныг тойроход өөр дүр зураг биднийг угтсан юм. Найман жилийн өмнө ашиглалтад орсон тус хотхоны 53, 54 дүгээр байрны гаднах хана ховхрон унаж, мөн хэтэрхий нимгэн тул өвөлдөө маш хүйтэн өвөлжсөн гэдгийг оршин суугчид хэлж байв. Түүнчлэн 2009 онд ашиглалтад орсон 57 дугаар байрыг худалдаж авсан иргэн зай талбайн хувьд анх ярьж байснаас хамаагүй бага метр квадраттай байсныг ч нотолж бидэнд бичиг баримтаа үзүүлж байсан юм. Тухайлбал, 70 м.кв-тай гэсэн байр нь 65 м.кв байх жишээтэй. Энэ бол гэмт хэргийн шинжтэй залилангийн үйлдэл. Орон сууц худалдаж авсан иргэдийн мөнгийг луйвардаж авч байгаагийн нэг илрэл. Уг нь жаахан хэл амтай оршин суугчид таарч энэ асуудлыг шүүх, цагдаа болговол залилангийн хэрэг болох нь ойлгомжтой. Анх дулаан гаражтай гэж байсан ч халаалт бараг өгөөгүй аж. Тэгсэн атал оршин суугчдаас халаалтын зардал гэж сар бүр 13000 төгрөг авдаг гэнэ. Оршин суугчдын хэлж буйгаар тус компани анх барилгаа рекламдахдаа тансаг орчин бүрдүүлсэн мэтээр иргэдийг урхидсан. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, усан сан, хамгаалалтын систем, ёстой л байхгүй юмгүй хэмээн хотхоноо телевизээр зад сурталчилж байсныг тодхон санаж байна.
Гэтэл хятадын шавар тагзнууд шиг шавааралдсан орон сууцнуудын хооронд хүүхэд тоглох нь бүү хэл хүн зөрөх ч зайгүй шахам аж. Ийм газарт машин явна гэж горьдохын ч хэрэггүй юм билээ. “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ “Нархан” хотхоныг ашиглалтад оруулахдаа өөрийн төрсөн эгч Х.Бадамцэцэгийг СӨХ-ны даргаар тавьжээ. Харин Х.Бадамцэцэг иргэдтэй уулзахдаа гаргасан гомдол бүрийг нь барагдуулж өгнө гэж хэлдэг ч анхнаасаа чанаргүй баригдсан барилга тул арга хэмжээ авах боломжгүй аж. СӨХ нь хэрхэн ажилладаг талаар оршин суугчдаас асуухад “Хэдэн байшингийн хана будсанаас хэтрэхгүй” гэв. Уулзсан хүн бүр чанар муутай, талбайн зөрүүгээ авч чаддаггүй талаар хэлж байлаа. Тиймээс иргэд дотроосоо хүн сонгож, асуудлыг шийдэх гэдэг боловч хууль бус үйлдэл гаргалаа гэж загнаад хавьтуулдаггүй гэнэ. Гаднах тохижилттой холбоотой асуудлаар тус хотхоны оршин суугч Г.Шүрэнцэцэгээс тодруулахад “Энэ компанийн байрны рекламанд хууртагдаж захиалга өгсөн. Гэтэл байрандаа орсны дараа анх ярьж байснаасаа байдал эсрэгээрээ эргэсэн.
Ашиглалтад ороход гаднаа хүүхдийн тоглох орчин, хөгшид нарлаад суух сүүдрэвч ч байгаагүй. Уг нь зураг төсөлдөө гаднах тохижилтыг тусгасан байсан. Тиймээс бид гомдол гаргахад “Удахгүй тоглоомын талбайг шийдэж өгнө” гэсэн үгийг СӨХ-ны дарга хэлсээр өдий хүрлээ. Чанарын хувьд ярих ч юм биш. Хятадаас оруулж ирсэн чанаргүй, хямд материалаар босгосон юм билээ. Хамгийн гол нь бидний авсан байранд м.кв-ын зөрүү маш их гарсан. Анх байрны тооцоогоо 100 хувь хийхэд дөрвөн м.кв-ын зөрүү гарсан. Тиймээс 2000 доллар буцааж авъя гэхэд “Тийм юм байхгүй” гээд загнаад гаргаж байсан. Ер нь энэ компани бүх айлын орон сууцны талбайн зөрүүгээс ашиг хонжоо олсон юм билээ. Өнгөрсөн намар байрны өнгөө алдсан хэсгийг будаж янзалсан боловч өвлийн цас, салхи даахгүй буцаад гандсан байгаа биз дээ. Чанаргүй байранд орсон ч гэсэн м.кв-ын зөрүүг олгохгүй байгаа нь биднийг улам их бухимдуулахад хүргэдэг” гэв. “Өндөр үнээр авсан байрыг хаяад гаралтай биш авах хүн таарвал боломжийн үнээр зарна даа” гэх хүн ч олон байсан юм. Энэ мэтээр тус компанийн байрнуудаас худалдаж аваад хулхидуулсан иргэдийн цуваа хөвөрсөөр л байна. Энэ тухай тус байрны оршин суугч Т.Гэрэлмаа ярихдаа “Угаасаа луйварчин компани, анх их сайхан юм ярьж байсан. Зай талбайн зөрүүний хувьд байр авсан хүн бүр ярьдаг.
Би гэхэд л энэ байранд орсноосоо хойш метр квадратын зөрүү мөнгөө авах гээд чадсангүй. Ер нь авсан хүн нэг ч байхгүй. Гэтэл “Алтай констракшн”-ынхан өөрсдөө зөрүү мөнгөө өгсөн гэж ярьж яваа юм билээ. Уг нь цэвэр агаар, өнгө үзэмжийг нь харж авсан ч, ийм муухай юм хийнэ гэж бодсонгүй. Өнгөрсөн намар гадна ханыг будаж байсан. Тэр нь энэ өвлийг дуусгалгүй халтартаад хачин болчихсон. Ер нь чанаргүй зүйл хийснээ нуух гэсэн арга байх л даа. Уг нь цуурсан ханыг будгаар биш шавраар зуурч янзалмаар юм. Байрны гаднах талбайг гараад харахад байрнуудын хооронд зай байхгүй учраас машинаа байрлуулж тавихад их хүндрэлтэй хэрүүл шуугиан болно” гэлээ. Баячуудын гэх Зайсангийн орон сууцнуудад сүүлийн үед асуудал их байх болсон. Өөрсдийгөө топ гэж тодорхойлдог “Алтай констракшн” өнгөрсөн жил Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын ойролцоох нийтийн эзэмшил газрыг хууль бусаар авсан. Энэ хэрэг одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа юм.
Тус компани заргалдаж явсаар өдгөө Дээд шүүхэд хандахаар болоод буй. Учир нь тэд дүүргийн нийтийн эзэмшил газарт өндөр үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал барихаар улайран дайрч байгаа юм. Ийм чанаргүй барилга барьж, иргэдийн зовж олсон мөнгийг дэмий зүйлд урсгаж хохироох хэрэг байна уу. Зайсангийнх гэхээр л баячууд гэж ойлгож, тэднийг хөнгөхөн сэгсэрч болмооргүй л баймаар юм. Тэд бас л адилхан мөнгийг зовж олоо байлгүй. Иргэд нийслэлийн утаанаас дайжиж, цэвэр агаарыг сонгодог ч ихэнх барилгын компаниуд тэднийг буруутан болгож үлдээдэг. Ер нь Монголын барилгын салбарын нэр хүндийг тоотой хэдхэн компани л хараар будаж байгаа. Сүүлийн жилүүдэд нийслэлд газар хөдлөлт ойр ойрхон давтагдах болсон. Гэтэл “Алтай констракшн”-ы барьсан барилгууд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог гэнэ билээ. Японд болсон шиг газар хөдлөлт Монголд болохгүй гэх баталгаа байхгүй. Хамгийн түрүүнд чанаргүй баригдсан дээрх барилгууд нурах вий гэсэн айдас иргэдийн дунд ч бий. Нэгэнт л хотын “А” зэрэглэлийн газар хэл ам хийж авсан юм чинь чанартай барилга бариасай гэж “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэд уламжлах байна.
Р.Саруултөгс
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Орон сууцны бодит үнэ м кв нь 850,000-1.190,000 байна
Засгийн газраас 6 хувийн хүүтэй орон сууцны зээл зарласнаас үүдэн орон сууцны метр квадратын үнэ огцом өсөөд байгаа.
Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн барилгын компаниудыг хязграалах үүднээс мэргэжлийн байгууллагуудаас зах зээлийн судалгаа явуулж бодит үнийн индексийг тогтоон олон нийтэд зарлаж байна. Орон сууцны бодит үнэ м кв нь 850, 000-1,190, 000 мянган төгрөг байх боломжтой юм байна.
Тухайн орон сууц нь дээд зэргийн чанартай, үнэтэй материалаар л хийгдээгүй , одоогийн түгээмэл ашиглагдаж байгаа барилгын материалуудын ашиглаад барихад л метр квадрат нь 850 мянгаас Нэг сая нэг зуун ерэн мянган төгрөгт багтах бодит тооцоо гарчээ. Барилгын бүх төрлийн матералийн үнэ, ажиллах хүчний хөлс, газрын үнэ, техник төхөөрөмжийн түрээс бүгдийг тооцоод энэ тоог гаргасан байна. Монголын барилгачдын холбооноос метр квадратыг 85 гэжтогтоосон бол Зам тээвэр барилга хот байгуулалтын яамнаас дээд тал нь Нэг сая нэг зуун ерэн мянга байж болно гэсэн тооцоог хийжээ.
Энэ бол барилгын компаниудын дундаж үнэ. Засгийн газраас зарласан 6 хувийн орон сууцанд хамрагдаж байгаа компаниудын хуввьд үүнээс доош байх боломжтой Учир нт тэдгээр барилгын компаниудад газрыг нь нийслэлээс өгч, сантехник дулааны шугам хоолойг нь үнэгүй татаж өгч байгаа гэлээ. Нэгэнт жишиг үнэ гарсан учраас иргэд ч барилгын компаниудад энэ үнээс дээшгүй байхыг шаардах эрхтэй хэмээн барилга хот байгуулалтын яамнаас мэдээллээ
Харин үүнээс дээш байхгы үгүйсгэхгүй ч тэр нь үнэтэй материалаар хийгдсэн байх ёстой. Орон сууцны үнэ өссөн шалтгааныг тайлбарлахдаа орон сууцны үнэ өсөнгүүт мөнгөтэй хүмүүс хадгаламж дахь мөнгөө байр болгож, үнэ өсгөж зарахаар төлөвлөсөн. Мөн шатахууны үнэ ч барилгын материалын үнэ өсөхөд нөлөөлсөн. Гол үзүүлэлт нь 6 хувийн хүүтэй зээлийн сургаар иргэд бужигнаж үнэ хөөрөгдсөн хэмээн мэдэгдлээ . ЗГ ын орон сууцны хөтөлбөр хэрэгжихэлд тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэж арга замын талаар Энэ сарын 13-д төрийн ордонд барилгын удирдах ажилтны зөвлөгөөн хийж шийдэх юм байна.

”Алтай констракшн”-ы м.кв-ын залилан. Дугаар 1
Залилуулсан м.кв-ынхаа зөрүү мөнгийг авна гэж байхгүй шүү…
Монголын барилгын салбарт томоохонд тооцогддог “Алтай констракшн” сүүлийн үед сайшаагдах гэхээсээ илүү шүүмжлэлд өртөх нь их болсон. Тэр дундаа тэдний бий болгосон “Нархан” хотхонд амьдрах оршин суугчдаас хотхоны ойр орчим үзэмжгүй, барилгын чанар муу болохоор өвөлдөө хүйтэн, анх явуулж байсан сурталчилгаа шигээ машины зогсоол, дэд бүтэцгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй, зай талбайгүй гэх мэтчилэн олон гомдол, өргөдөл урд нь гарч байсан. Гэтэл хамгийн сүүлд мөн л тус хотхоны оршин суугчдийн зүгээс м.кв-ын асуудлаар дахин нэг гомдол гарах боллоо.
Баримт сөхье: Одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд орсон 57 дугаар байрны нэгэн иргэн худалдаж авсан байрных нь зай талбай анх ярьж, авснаас хамаагүй бага м.кв-тай байсныг нь нотолж, холбогдох байгууллагад бичиг баримтаа хүргүүлжээ. Мөн тус хотхоны оршин суугч Г.Шүрэнцэцэг компанийн байрны рекламанд хууртан захиалга өгсөн ба байрандаа орсны дараа бодож байснаас нь шал эсрэгээрээ байсан тул “хүүхэд тоглох талбай, хөгшид нарлаад суух саравч зэрэг асуудлыг шийдэж өгнө үү” гэж гомдол гаргахад “удахгүй шийдэж өгнө” гэж СӨХ-ны дарга хэлсээр өдий хүрсэн гэнэ. Тус СӨХ-ны дарга нь “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэний эгч Х.Бадамгэрэл.
Тус оршин суугч мөн худалдан авсан байрных нь эзлэх талбай буюу м.кв-ын хэмжээ дөрвөн метрээр бага байсан тул зөрүү 2000 ам.долларыг буцаан авах хүсэлт тавьжээ. Харин компаний зүгээс “тийм юм гэж байхгүй” гэсэн хариуг өгсөн байна. Зай талбайгаар залилуулж, мөнгөө хулхидуулсан иргэд аргаа барахдаа сонин хэвлэлүүдээр дараах ярилцлагыг өгчээ.
“Нархан” хотхоны оршин суугч Г.Шүрэнцэцэг: “Ер нь энэ компани бүх айлын орон сууцны талбайн зөрүүгээс ашиг хонжоо олсон юм билээ. Анх байрны тооцоогоо 100 хувь хийхэд дөрвөн м.кв-ын зөрүү гарсан. Чанаргүй байранд орсон ч гэсэн м.кв-ын зөрүүг олгохгүй байгаа нь биднийг улам их бухимдуулахад хүргэж байна”.
“Нархан” хотхоны оршин суугч Т.Гэрэлмаа: “Угаасаа луйварчин компани, анх их сайхан юм ярьж байсан. Зай талбайн зөрүүний хувьд байр авсан хүн бүр ярьдаг.
Би гэхэд л энэ байранд орсноосоо хойш метр квадратын зөрүү мөнгөө авах гээд чадсангүй. Ер нь авсан хүн нэг ч байхгүй. Гэтэл “Алтай констракшн”-ынхан өөрсдөө зөрүү мөнгөө өгсөн гэж ярьж яваа юм билээ. Уг нь цэвэр агаарыг нь бодож авсан ч, ийм муухай юм хийнэ гэж бодсонгүй”.
Энэ мэтчилэн хулхидуулсан оршин суугчдынх нь гомдол хөвөрсөөр. Зайсангийн цэвэр агаарт байрлалтай, хүүхэд тоглох тоглоомын талбай, хөгшидийн нарлан суух уужим том талбайтай, дулаахан гэх мэтээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж, байраа борлуулаад зогсохгүй метр квадратын залилан хийж, ашиг олсон, мөн зөрүү мөнгийг буцааж олгоогүй гэхчилэн тоочоод байвал нэлээд хэдэн асуудал гарч ирж байна. Мөн Монгол улсын хуулийг үл хүндэтгэн, Өрсөлдөөний тухай хуулийн хориглосон заалт буюу 12.1.1-д заасан “… өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах”, 12.1.2-д заасан “Өөрийн бараа, бүтээгдэхүүний талаар худал зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх”, 12.1.3-д заасан “Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах” гэсэн заалтуудын тухай энд яригдаж байна. Мөн “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн 7.2.3-д заасан “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” зэрэг нэлээд хэдэн хуулийн зүйл, заалтыг зөрчжээ. Хариуцлага тооцох цаг нь ирсэн юм биш үү. М.КВ-ын залиланг энд дуусгая. Гэхдээ өөрсдийгөө “чанарыг эрхэмлэгч” хэмээн тодорхойлдог “Алтай констракшн”-ы хууль бус үйлдэл үүгээр тогтохгүй. Тиймээс дараагийн цувралаар “Алтай констракшн”-ы хууль бус, “маапаан”-тай өөр баримтуудыг дэлгэх болно.
24tsag

Барилгын компаниудын шунал
«100 мянган айлын орон сууц» хөтөлбөрийн хэрэгжих хугацаа хойшлох нь тодорхой боллоо. Буруутан нь шуналдаа
хөтлөгдсөн барилгын компаниуд. Өдгөө шинээр баригдсан орон сууцны ам.метрийн үнэ дунджаар 1.7 сая төгрөг. Гэтэл ганцхан жилийн өмнө энэ үнэ 1.1 сая төгрөг байсан юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар бага, дунд орлоготой иргэдээ дэмжиж орон сууцаар хангахын тулд, нөгөөтэйгүүр Улаанбаатарын утааг бууруулахаар баталсан хөтөлбөрийн сургаар барилгын компаниуд ханшийг зориуд хөөрөгдөж байгаа гэхэд буруудахгүй.
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос өнгөрсөн сард барилгын бодит үнийг тогтоохоор судалгаа хийсэн байна. Тус холбооны зүгээс судалгааныхаа ажлыг дүгнэснээ мэдээлсэн юм.
Энд бичсэнээр судалгаанд 45 компанийг хамруулсан бөгөөд барилгын үнэ хөөрөгдөж буйн шалтгааныг эрэлт их байгаа, зах зээлийн зарчмаар зохицуулагдах асуудал гэдэг нь оргүй тайлбар. Яг үнэндээ орон сууцыг ам.метр бүрийг нь 900 мянгаас нэг сая төгрөгөөр худалдахад зардлаа нөхөөд зогсохгүй, зах зээлийн бодит ашгийг хангалттай олохоор байгаа гэнэ. Тиймээс барилгын компаниудыг зориудаар ханш хөөрөгдсөн гэж үзжээ.
ЗТБХБЯ ч ийм дүгнэлт гаргаж, байрны үнийг 1.1 сая төгрөгөөс дээш гаргасан компанийг «100 мянган айлын орон сууц» хөтөлбөрт хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнийг улстөрчид дэмжиж байгаа ч барилгын компаниудын зүгээс энэ нь сонгуулийн шоу гэх ойлголтыг олон нийтэд өгөхөөр чармайж эхэлсэн юм.
Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас барилгын компаниудын булхайг нотлох дүгнэлт гаргасан байна. Учир нь Гаалийн Ерөнхий газрын мэдүүлэгт арматур, цементийн импортын үнэ тогтвортой төдийгүй, нийлүүлэлт нь ч өссөөр байгаа гэжээ. Үүнээс үндэслэн барилгын дундаж өртгийг нарийвчлан гаргахад ам.метр бүрийнх нь үнэ 830 мянган төгрөг байх боломжтой гэсэн аж. Энэ тохиолдолд барилгын компаниудын ашиг 20 хувьтай байх гэнэ. Гэтэл өдгөө барилгын компаниуд 50-70 хувийн ашигтай ажиллахаар хичэәж байна. Аль ч бизнест ийм хэмжээний ашгийг зүгээр байж байгаад олдог зарчим байхгүй.
Барилгынхны шунал хэрээс хэтэрснийг батлах баримт олон бий. Тухайлбал, өнгөрсөн онд Цагдаагийн академи 48 айлын орон сууц барьж, ажилчдаа байртай болгожээ. Ингэхдээ байрны ам.метр бүрийг 480 мянгаар үнэлсэн. Тус академи энэ онд 96 айлын орон сууц босгохоор ажилдаа орсон гэнэ. Иймэрхүү жишээ ер нь цөөнгүй байдаг бөгөөд тэд огт ашиггүй ажиллана гэж үгүй. Зардлаа нөхөөд, дээр нь тодорхой хэмжээний ашиг олох нь тодорхой.
Г.Амартүвшин

Нар газрын гүний дулаан хосолсон станц нээгдэв

АНУ-ын Невада мужийн Стиллвотер дахь газрын гүний дулааны станц нарны эрчим хүч хуримтлуулах дэд станцтай болсноор нар газрын гүний дулааны хосолмол эрчим хүч бүхий дэлхийн анхны цахилгаан станц болов. Хойд Америкийн “Энел грин повер” компани нарны зайн 89.000 гаруй хавтан байрлуулснаар 26 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болжээ. Нар болон газрын гүний дулаан нь цэвэр бөгөөд хамгийн арвин нөөцтэй сэргээгдэх эрчим хүч. Харин энэ хоёр эх үүсвэрийг хослуулснаар тус станц нийт 59 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай болсон байна. Энэ нь 50 мянган өрхийг цахилгаанаар хангахад хүрэлцэх аж. Стиллвотер бол Невада болон Юта орчимд байх газрын гүний дулааны нөөц бүхий 14 газрын нэг. Тиймээс энэ бүсэд газрын дулаан ашиглах төсөлд Эрчим хүчний яам нь хөрөнгө оруулалтыг харамг үй хийдэг байна. “Энел грин повер” компани уг төслийг хэрэгжүүлснийхээ төлөө АНУ-ын Эрчим хүчний яамнаас 40 сая ам.долларын татварын хөнгөлөлт эдлэхээр болжээ.
Б.ДУЛАМ