..:::Автомашины даатгал:::..

Хэрэв та автомашины хоббитой бол, автомашинтай бол хайсан бүхнээ эндээс...

Зохицуулагч: AS Autoforum

baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн baaksi »

Удахгүй автомашинтай холбоотой даатгалын мэдээллийг оруулах болно. Та нар ч гэсэн өөрт байгаа мэдээллээ оруулаарай.
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн baaksi »

Монгол Улсын Засгийн газраас жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нийгмийн хэрэгцээ шаардлагыг зохицуулах үүднээс саяхан Жолоочийн даатгалын тухай хуулийг УИХ-д өргөн барьж саяхан УИХ эцэслэн баталсан. Энэхүү хууль батлагдсанаар сайн дурын даатгалын төрөлд хамаарч байсан жолоочийн хариуцлагын даатгал нь албан журмын даатгалын төрөл рүү шилжиж байгаа юм.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн болон жолоочийн хариуцлагыг даатгах холимог тогтолцоог хэрэгжүүлэхээр хуульд тусгажээ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд даатгуулах мөн түүнчлэн мэргэшсэн болон С, Д ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамааран өөрийн хариуцлагаа албан журмаар даатгуулах үүрэгтэй байхаар зохицуулсан аж.

Мөн даатгуулагч нь даатгагчаа сайн дураараа чөлөөтэй сонгох эрхтэй гэжээ. Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно.

Зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоочийн даатгалд даатгуулах хүртэл тээврийн хэрэгслийг тусгай хашаанд байлгаж, зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ гэжээ. Уг хуулийг энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.

хуулийн зарим зүйлээс дурьдвал:
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ

9 дүгээр зүйл.Даатгалын үнэлгээ

9.1.Жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээ буюу даатгалын тохиолдол бүрд 1 удаа олгох нөхөн төлбөр нь дараах хэмжээтэй байна:

9.1.1.энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5-д заасан тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл;

9.1.2.энэ хуулийн 10.1.3, 10.1.4-т заасан тээврийн хэрэгслийн хувьд арван сая төгрөг хүртэл.
9.2.Даатгалын үнэлгээ нь энэ хуулийн 9.1-д заасан үнэлгээнээс өндөр байхаар даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож болох бөгөөд энэ тохиолдолд даатгалын хураамжийн хэмжээг даатгалын гэрээнд заасны дагуу энэ хуульд зааснаас өөрөөр тогтоож болно.

10 дугаар зүйл.Даатгалын суурь хураамж

10.1.Энэ хуулийн 5.1-д заасан даатгуулагч нь дараах даатгалын суурь хураамжийг төлнө:

10.1.1.“А” ангиллын тээврийн хэрэгсэлд 12 500 төгрөг;
10.1.2.“B” ангиллын тээврийн хэрэгсэлд 33 000 төгрөг;
10.1.3.“C” ангиллын тээврийн хэрэгсэлд 42 500 төгрөг;
10.1.4.“D” ангиллын тээврийн хэрэгсэлд 53 000 төгрөг;
10.1.5.“Механизм” ангиллын тээврийн хэрэгсэлд 12 500 төгрөг.

10.2.Энэ хуулийн 5.3-т заасан даатгуулагч 33 000 төгрөгийн даатгалын суурь хураамжийг төлнө.

11 дүгээр зүйл.Даатгалын хураамж

11.1.Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг дараах итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцно:

11.1.1.тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил;
11.1.2.өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ;

11.1.3.даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага;
11.1.4.даатгалын гэрээний хугацаа;

11.1.5.даатгалын хураамжийн хэ‎мжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл нөхөн төлбөрийг н‎э‎‎мэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн эсэх;

11.1.6.тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо;
11.1.7.тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал;

11.1.8.тээврийн хэрэгслийн зориулалт;
11.1.9.чиргүүлтэй эсэх.

11.2.Даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ, НӨХӨН ТӨЛБӨР

12 дугаар зүйл.Даатгалын тохиолдолд үл хамаарах хохирол

12.1.Дараах хохирол даатгалын тохиолдолд үл хамаарна:

12.1.1.сэтгэл санааны хохирол;
12.1.2.хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;
12.1.3.даатгуулагчийн автот‎ээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;
12.1.4.энэ хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан хохирлын нөхөн төлбөрийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

13 дугаар зүйл.Жолоочийн хүлээх үүрэг

13.1.Даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагч дараах үүрэгтэй:

13.1.1.жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх;
13.1.2.даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах;

13.1.3.даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн болон эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд гаргаж өгөх;

13.1.4.даатгагч нь дампуурсан бол шуурхай албанд болон шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

13.2.Даатгалын тохиолдол гаргасан даатгуулаагүй жолооч дараах үүрэг хүлээнэ:

13.2.1.жолоочийн даатгалд даатгуулаагүй тухайгаа хохирогчид мэдэгдэх;

13.2.2.даатгалын тохиолдлын талаар шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

13.3.Энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээд нь даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтыг даатгалын тохиолдол гарсан даруйд бөглөж, гарын үсэг зурна.

13.4.Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохиролцсон бол даатгагчид энэ тухайгаа мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолооч барагдуулж болно.

13.5.Даатгуулагч энэ хуулийн 13.1, 13.4-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна.

13.6.Даатгуулаагүй жолооч энэ хуулийн 13.2-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг жолооч өөрөө хариуцна.

14 дүгээр зүйл.Хохирогчийн хүлээх үүрэг

14.1.Даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан бол хохирогч шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

14.2. Хохирогч нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөдөө учирсан хохирлыг нотлох бүх мэдээллийг даатгагч, шуурхай алба, даатгалын хохирол үнэлэгчид гаргаж өгөх үүрэгтэй.

15 дугаар зүйл.Даатгагч, жолоочийн даатгалын сангийн эрх, үүрэг

15.1.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгуулагч, хохирогчоос шаардах эрхтэй.

15.2.Даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авсан даруйд даатгагч, шуурхай алба нь даатгалын тохиолдол болсон газарт төлөөлөгчөө шуурхай илгээх үүрэгтэй.

15.3.Даатгагч нь энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлнө.
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн baaksi »

за мөн зарим чухал зүйл заалт:
17 дугаар зүйл.Хохирлын хэмжээг тодорхойлох

17.1.Хуульд өөрөөр заагаагүй бол даатгагч, даатгалын хохирол үнэлэгч болон хуульд заасан эрх бүхий этгээд нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг дараах журмын дагуу тодорхойлно:

17.1.1.хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу;

17.1.2.хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр;

17.1.3.хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу;

17.1.4.хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.




18 дугаар зүйл.Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох

18.1.Дараах үндэслэлийн аль нэг нь байвал жолоочийн даатгалын сан хохирогчийн өргөдлийг үндэслэн түүнд нөхөн төлбөр олгоно:

18.1.1.даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан;
18.1.2.даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол гаргасан;

18.1.3.бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тодорхой бус;
18.1.4.даатгагч дампуурсан;
18.1.5.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

19 дүгээр зүйл.Нөхөн төлбөр олгох

19.1.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолт, энэ хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.

19.2.Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч, жолоочийн даатгалын сан нь энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

19.3.Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

19.4.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахдаа хохирогчтой тохиролцсoны дагуу даатгалын үнэлгээнд багтаан эд хөрөнгийг засуулахаар тохиролцож болно.

19.5.Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоох хүртэл хохирогчийн хүсэлтийн дагуу нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгож болно.

19.6.Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоохоос өмнө хэд хэдэн хохирогчийн хүсэлтээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгохоор бол эхний удаад хохирогч бүрд ижил хэмжээгээр, хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсоны дараа хувь тэнцүүлэн олгоно.

19.7.Хэд хэдэн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан хэмжээнээс хэтэрсэн бол хохирогч бүрд олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.

19.8.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь хохирогчид олгосон нөхөн төлбөртэй холбоотой мэдээллийг сар бүр цагдаагийн байгууллагад ирүүлэх ба мэдээлэл ирүүлэх, түүнийг хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

19.9.Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно.
19.10.Энэ хуулийн 5.1-д заасан даатгуулагчийн тээврийн хэрэгслийг мөн хуулийн 5.3-т заасан даатгуулагч жолоодож байх үед үүссэн даатгалын тохиолдол бүрд нөхөн төлбөрийг даатгуулагч тус бүрийн төлсөн даатгалын хураамжийн харьцаагаар даатгагч тус бүр хариуцан төлнө.
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн baaksi »

Завтай болхоороо даатгалын үйлчилгээ үзүүлэгч компаниудын даатгалын талаар оруулий. Одоохондоо хаягийг нь оруулий.

Номин даатгал: http://insurance.nomin.mn/
Монгол даатгал: http://www.mongoldaatgal.mn/
Бодь даатгал: http://www.bodiinsurance.mn/index.php
Практикал даатгал: http://www.practical.mn/index.html
Тэнгэр даатгал: http://www.primedaatgal.mn/index.php?id=1009
Ард даатгал: http://www.arddaatgal.mn/web/index.php
Мандал даатгал: http://www.mandal.mn/index.php

Зарим нь үнэ ханш гээд мэдээлэл сайтай юм байна.
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн baaksi »

Монгол Улсын Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэж байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос дараах даатгалын компаниудад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоод байна:

“Ард даатгал” ХХК

“Миг даатгал” ХХК“Бодь даатгал” ХХК

“Монгол даатгал” ХХК

“Монре даатгал” ХХК /хуучин нэрээр “УБ даатгал”/

“Мөнх даатгал” ХХК

“Номин даатгал” ХХК

“Моннис даатгал” ХХК

“Соёмбо даатгал” ХХК /хуучин нэрээр “Түшиг даатгал”/

“Тэнгэр даатгал” ХХК /хуучин нэрээр “Прайм женерал даатгал”/.
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн baaksi »

Жолоочийн хариуцлагын даатгалд даатгууллаа. Машин нэр дээрээ шилжүүлэх гэсэн заавал даатгуулсан байх ёстойм байна. Нэг сонин нь би энэ машинаа одоо зараад ахиад машин авбал ахиад л даатгуулах бололтой. Жолоочийн хариуцлагаа биш машины хариуцлагаа даатгаад байгаамуу хаашаа юм
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

12.1.3.даатгуулагчийн автот‎ээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;

энэ хэсэг хамгийн утгагүй заалт байна.
Би Монгол Эр Хүн.
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн baaksi »

наад заалт чинь л хамгийн гол утга нь шүү дээ цаадуулд чинь. өөрөөр хэлбэл зүгээр л мөнгө хураах арга гэдэг нь харагдаж байгаан.
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

үндсэн хуулийн цэцэд хандах уу?
наргиагүй шүү.
хэдүүлээ сайн ярилцаж судлая.
Би Монгол Эр Хүн.
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн baaksi »

Жолооч нарын эрх ашигийг хамгаалах нийгэмлэг гэдэг нэг нэртэй газар байнаа. Тэрийг л ажлыг нь хийлгэмээр байгаан. Эсүүл өөрөөр шинээр байгуулах хэрэгтэй. Тэгэж байж л тэмцэх эрх зүйн үндэстэй болно.
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Хэрэглэгчийн аватар
newmglub
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 68
Нэгдсэн: 3-р сар.20.10 11:57 pm
Байршил: Mongolia, UB

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн newmglub »

baaksi написал:Жолоочийн хариуцлагын даатгалд даатгууллаа. Машин нэр дээрээ шилжүүлэх гэсэн заавал даатгуулсан байх ёстойм байна. Нэг сонин нь би энэ машинаа одоо зараад ахиад машин авбал ахиад л даатгуулах бололтой. Жолоочийн хариуцлагаа биш машины хариуцлагаа даатгаад байгаамуу хаашаа юм
Жолоочийн биш машин дагасан биш сонин даатгал юм билээ. Машинаа зараад өөр машин авахад бас л даатгуулна. Машины гэрчилгээ дээр нэр шилжих болгонд даатгуулна. Эхнэр нөхөр хоёр нэгэн лүүгээ, аав нь хүүдээ шилжүүлэхэд бас л даатгуулна. Өмнө нь даатгуулсан нь хамаагүй юм байналээ. Дээрээс нь 1 хүн жилд 3 машин солилоо гэхэд 3 даатгуулна. Тэгээд үзвэл машинаа дагаад байгаа юм шиг. Гэтэл тэр машиныг авсан хүн болгон даатгуулна. Тэгэхээр зүгээр л мөнгө олох арга гэж үзэж болохоор байналээ
* SUBARU *
Хэрэглэгчийн аватар
Onolbaatar
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 458
Нэгдсэн: 4-р сар.13.02 4:36 pm
Байршил: Sweden

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн Onolbaatar »

sonin sonin huuli manai mgl ulsad baih umaa.
end hervee bi mashinaa zarah imuu esvel daatgaliin kampania soliloo gehed uldsen honogiinh nii mungiig butsaaj ugdug. ter gehdee yag huulindaa baihgui daatgaliin kompaniih ni uilchilgee ugasaa. ta jiliin dunduur mashinaa zarval bid tanii uldsen mungiig butsaaj ugnu geh met urailaghan haritsaatai.
Vw Passat 1.8T
Vw Tiguan2.0TSI
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн baaksi »

Нэг тиймэрхүү юм ч хэлж байна лээ л дээ. Үлдсэн хугацааны мөнгөө шилжүүлээд тэрэн дээрээ нэмээд ахиад жилээр гэрээ хийх ч юмуу, нэг тийм боломж бол байгаа гэж бүдэг бадаг л юм хэлж байсан миний даатгуулсан газар
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

baaksi написал:Жолооч нарын эрх ашигийг хамгаалах нийгэмлэг гэдэг нэг нэртэй газар байнаа. Тэрийг л ажлыг нь хийлгэмээр байгаан. Эсүүл өөрөөр шинээр байгуулах хэрэгтэй. Тэгэж байж л тэмцэх эрх зүйн үндэстэй болно.
иргэн хүн үндсэн хуулийн цэцэд хандаж болно шдээ.
Би Монгол Эр Хүн.
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн baaksi »

Миний хөгшин хандаадхаач. Монголд Ламжаваас өөр иргэн байдагийн бас гэдгийг үзүүлмээр байна ш дээ. Иргэн Ганбаяр гээд л зүгээр байгааздээ хэ хэ хэ
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

5.3 нь өөрөө хаана ч байхгүй заалтыг үндэслэсэн байх юм.
3.1.15 гэсэн заалт алга.
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

авто тээврийн газрын тэр нэг бүртгэлийн хэсэг энэ хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр нугалаа үүсгэж байна.

29 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

29.1.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

29.2.Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгохтой холбоотой энэ хуулийн 18 дугаар зүйлийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

29.3.Энэ хуулийн 28.1.1 дэх заалтыг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


29.3-ыг бол жинхэнэ утгаар нь гуйвуулж байна лээ.
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
EvALaST
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 962
Нэгдсэн: 2-р сар.04.11 12:42 am
Байршил: хүүхдийн 100, цирк, фантамаар нүргэлэх exhaust

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн EvALaST »

baaksi написал:Жолоочийн хариуцлагын даатгалд даатгууллаа. Машин нэр дээрээ шилжүүлэх гэсэн заавал даатгуулсан байх ёстойм байна. Нэг сонин нь би энэ машинаа одоо зараад ахиад машин авбал ахиад л даатгуулах бололтой. Жолоочийн хариуцлагаа биш машины хариуцлагаа даатгаад байгаамуу хаашаа юм
Bi "Monh" gd daagald joloochiin hariutslagiin daatgald daatguulj bsiin. Utsaar asuuj bhad mashinaa solihdoo shine mashin deeree shiljuulj avch bno gh yum yarj bsan
JZX100 VVTi 1JZ-GTE SWAP (2001)
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

яг баталгаатай байх хэрэгтэй.
яг ийм эрх зүйн актын тэдийн тэдийг үндэслээд.
гэх мэтээр.
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
EvALaST
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 962
Нэгдсэн: 2-р сар.04.11 12:42 am
Байршил: хүүхдийн 100, цирк, фантамаар нүргэлэх exhaust

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн EvALaST »

Joloochiin hariutslagiin daatgal gedgiig hiilguulj baisan dr gj bodood bgaan. Saihan saihan benznuud yagaachgui shaham baij hohirol ni 10saya bolchdiim bn bilee :embarassed:
JZX100 VVTi 1JZ-GTE SWAP (2001)
Хэрэглэгчийн аватар
UsanD JiVsEn Fire
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 203
Нэгдсэн: 4-р сар.14.06 12:07 pm
Байршил: Эх дэлхий
Contact:

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн UsanD JiVsEn Fire »

GaNBaYaR написал:12.1.3.даатгуулагчийн автот‎ээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;

энэ хэсэг хамгийн утгагүй заалт байна.

Угаасаа жолоочийн хариуцлагын даатгал чинь бусдын эд хөрөнгө, амь насанд учирсан хохирлыг төлдөг болхоос биш өөрийн унаж яваа машин, ачиж яваа ачаанд хамаарахгүй шдээ,
хэрвээ өөрийн машинын учрах хохирлыг хамгаалъя гэвэл "тээврийн хэрэгслийн даатгал"
ачиж яваа ачаагаа даатгуулъя гэвэл "ачаа тээврийн даатгал"-аар даатгуулдаг юмаа.
off...
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

энэ хэсгийг ойлгосоон.

гол асуудал нь уг хууль 2013 оноос 100% хэрэгжинэ.
гэтэл авто тээврийн газар болхоор хэрэгжиж эхлэх болоогүй заалтуудыг хүчээр хэрэгжүүлээд байна шдээ.
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
UsanD JiVsEn Fire
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 203
Нэгдсэн: 4-р сар.14.06 12:07 pm
Байршил: Эх дэлхий
Contact:

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн UsanD JiVsEn Fire »

GaNBaYaR написал:энэ хэсгийг ойлгосоон.

гол асуудал нь уг хууль 2013 оноос 100% хэрэгжинэ.
гэтэл авто тээврийн газар болхоор хэрэгжиж эхлэх болоогүй заалтуудыг хүчээр хэрэгжүүлээд байна шдээ.
гол учир нь 2012 оны 10 сараас эхлээд даатгалгүй тээврийн хэрэгсэл жолоодож байвал арга хэмжээ авдаг болох гэж байгаан, тэрнээс өмнө цэгцэлж байгаамаа
off...
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

нийгэмд шал худлаа, буруу мэдээлэл тарааснаас болоод чи хүртэл буруу ойлголттой явжын шд.
29.3 ыг уншдаа.
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
UsanD JiVsEn Fire
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 203
Нэгдсэн: 4-р сар.14.06 12:07 pm
Байршил: Эх дэлхий
Contact:

Re: ..:::Автомашины даатгал:::..

Бичлэг Бичсэн UsanD JiVsEn Fire »

GaNBaYaR написал:нийгэмд шал худлаа, буруу мэдээлэл тарааснаас болоод чи хүртэл буруу ойлголттой явжын шд.
29.3 ыг уншдаа.
чи өөрөө сайн ойлгохгүй байна.

Хуулийн хэрэгжилт нь энэ оны 1 сарын 1ээс эхэлсэн. Бүгд нэг өдөр явж очоод даатгалаа хийлгэчинэ гэж байхгүй болхоор хуулийн гүйцэтгэлийг 10 сарын 1-ээс хойш шалгаж арга хэмжээ авдаг болж байгаам.
off...
Сэтгэгдэл хариулах

“Asuult Auto Forum - Автомашинд хайртай хүн бүхний форум” руу буцах