.:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Аз жаргалыг авчрах бяцхан зөвлөгөөнөөс эхлээд асуудал шийдэх хvнд мөч, аав ээжvvдийн тулгамдсан асуудал, vр хvvхдийн хvмvvжил, vл ойлголцол, өмнө тулгарсан асуудал бvхнээ дэлгэж, vзсэн туулсан амьдралын туршлагаа солилцъё.
Аав нарын цуглах PUB
Жирэмслэлт
Baguna
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1291
Нэгдсэн: 9-р сар.14.08 2:07 pm
Байршил: oonoko

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн Baguna »

.
Сүүлийн удаа Baguna 8-р сар.14.12 11:08 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
happy one (:
Хэрэглэгчийн аватар
tseeneemaa
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 36
Нэгдсэн: 3-р сар.31.11 12:31 pm
Байршил: сүнстэй байшинд
Contact:

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн tseeneemaa »

амьдралдаа сэтгэл хангалуун явах л амьдралын аз жаргал байхдаа
тллллллллллллллллллллл
Хэрэглэгчийн аватар
masha_misha
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 16
Нэгдсэн: 1-р сар.19.11 2:07 pm

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн masha_misha »

[center]итгэл, хүндлэл, ойлголцол, амар амгалан[/center][/color]
цорын ганц хувь..
Хэрэглэгчийн аватар
Amy lee
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Бичлэгүүд: 115
Нэгдсэн: 2-р сар.08.06 6:58 pm
Байршил: Unlockyourheart
Contact:

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн Amy lee »

эрүүл саруул, бие биедээ сэтгэл хангалуун байх нь надад хамгийн чухал байх.
хүссэн үедээ хүссэн зүйлээ бичий
Хэрэглэгчийн аватар
todko
Гишvvн
Бичлэгүүд: 1854
Нэгдсэн: 4-р сар.05.05 9:05 pm
Contact:

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн todko »

bie biedee sain, hetsvv vyiig hamtdaa davan tuulj chaddag, hvleetstei, uuchilj urshuuj chaddag tiim hosuud az jargal gedgiig busdaas ilv amsaj chadah baihdaa ...
Хэрэглэгчийн аватар
ᠰᠠᠷᠠᠨᠽᠠᠶᠠ
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 9
Нэгдсэн: 7-р сар.06.11 9:13 pm

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн ᠰᠠᠷᠠᠨᠽᠠᠶᠠ »

Хамгийн гол нь итгэлцэл
Хэрэглэгчийн аватар
Туяанаа
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Бичлэгүүд: 114
Нэгдсэн: 11-р сар.03.09 8:46 pm
Байршил: I can do it

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн Туяанаа »

itgel hvndlel hair bol az jargal
Хэрэглэгчийн аватар
jag
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Бичлэгүүд: 1027
Нэгдсэн: 12-р сар.20.05 12:18 pm
Байршил: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
Contact:

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн jag »

minii bayar baysal, erch hvch, ineed hoor, enhrii dotno hvmvvs min tend bui geed temvvleed ochih l yum daa . . .
Sologiin улаан фэн :l1:
Хэрэглэгчийн аватар
***dursgui jaal***
Гишvvн
Бичлэгүүд: 1264
Нэгдсэн: 1-р сар.13.08 9:30 pm

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн ***dursgui jaal*** »

Энийг уншаад өөрөө өөртөө дүгнэлт хийгээд яавал ийм зүйл гаргахгүй, аль болох бага гаргах бол гэж бодож байна лээ. Насан туршдаа хамт байх ханиа зөв сонгоорой. За Тэгээд амжилт / хэхэ/
Би чамдаа маш их хайртай, тэгээд л болоо. Бидэнд өөр юу ч хэрэггүй. Олон олон залуус бие биедээ дурлаж, хайр сэтгэлдээ мансууран жаргаж,бахдан биширч байхдаа ингэж хэлдэг, бас ингэж л боддог. Харин гэрлэж, хамтран амьдарч эхэлснээс нилээд хугацааны дараа,өөр хоорондоо муудалцан зөрчилдөж, тэр ч бүү хэл салж сарних дээрээ хүрэхдээ, "хайр гэдэг чинь ер нь юу юм бэ?" хэмээн өөрөөсөө асууна. Орчноо ажих ахул,өөртэй нь зовлон шаналал ижил олон хүмүүсийг мэдрэхдээ "за даа бүгд л адил байх юм даа" хэмээн хувь заяатайгаа эвлэрэх нь бий. Нэрт зохиолч Ч.Лодойдамба гуай нэгэнтээ "энэ хорвоод сайхан хайр гэж байдаг юм шүү, түүнийг олбол алдаж болдоггүй юм " гэж хэлсэн үгийг хүн болгон мэдэх авч, чухам сайхан хайраа хэрхэн бий болгохоо тэр болгон мэдэхгүй. Энэ талаар залууст хэн ч хэлж сануулахгүй болохоор,өөрийн мэдрэмж, хэр хэмжээгээрээ л амьдралдаа ханддаг.Зарим нь хичээж тэвчиж, ухаарч ойлгож байж сайхан хайраа бий болгож чадна. Харин зарим нь гал халуунаар дүрэлзэж асан тэр их хайр нь хаана хэзээ хөрч орхисныг,сэтгэлд нь бялхаж цалгиж асан тэр дүүрэн хайр нь хаана хэзээ асгарч дундарч орхисныг ойлгож ядан гайхаширна.Нээрээ энэ амьдралд бие биедээ хайртай л бол болоо гэж үү?
Зөрчилдөөн хэрүүл гэдэг... Бие биедээ дурлаж,хайрласан хосууд дурлалын бал бурмыг амталж, нэгэн гэртээ орж, аз жаргал хайр энхрийлэлээр бялхаж, цалгиж эхэлснээс багагүй хугацааны дараа зөрчилдөж эхэлдэг.Хүүхэд ахуй цагаасаа олж авсан хүмүүжил, дадал хэвшил, итгэл үнэмшилийн зөрчилдөөн. Өглөө босоод ороо хураахгүй байх, хоолоо идээд аяга тавгаа хурааж, угаахгүй байх, тайлсан хувцсаа эвхэж тавихгүй байх, онгойлгосон хаалгаа хаахгүй байх, за тэгээд хурхирах, хэрхрэх, цэгцгүй байх гээд, болзож уулзах мөчдөө анзаарч мэдэх аргагүй олон сул талуудыг ажиглан мэдэрнэ.Анхандаа тоглоом шоглоомоор бие биедээ сануулавч, өөрийнхөөрөө байх хүсэл, өөрийгөө зөвтгөх өмөөрөл, эрхлэх, хүндлүүлэх, давуу байдлаа хадгалах хүсэл, оролдлогын улмаас маргаан болон даамжирдаг. Аядуухан эхэлсэн маргаан аажим аажмаар хэрүүл болон хувирах нь олонтаа.Гэр бүлийн маргаанд ялагч байдаггүй тоглоомын дүрмээр, уурын мунхагаар,бие биеэ давж гарах хүслээр хэлсэн муу үг болгон, сэтгэл зүрхийг "шархлуулна". Маргалдаж мэтгэлцэх үедээ, бие биенээ давж дийлэх хүслээр, бодлогогүй болгоомжгүй хэлсэн муу, мунхаг үгнийхээ төлөө харамсахгүйгээр барахгүй"энэ минь надад хайртай юм чинь гомдохгүй ээ " гэж өөрийгөө "тайвшруулах ". Дараа нь эвлэрч, бие биенээ уучилж, тэврэлдэн эрхлэвч, тэрхэн хоромд хэлсэн муу үг нь цээжний гүнд "хөндүүрлэх ". Олон олон маргаанд хосууд, ихэвчлэн бие биенийхээ эмзэг газар нь "дарж ", гутааж, доош нь "хийж ", ялалт байгуулахыг оролддог. Анх танилцан, хайрлаж дурлах тэр мөчдөө итгэж ярьсан бүхнийг, бүтээгүй дэврүүн хүсэл мөрөөдлийг, тоглоом шоглоомын завсар хөгжилдөн ярьсан бүхнийг, энэ үедээ "хөндөх нь " сэтгэл санааг илүү "хиртээнэ". "Хог новш ", "өөдгүй амьтан ", "арчаагүй гуйлгачин " гэдэг бүдүүлэг үгнүүдээс илүүтэй "за чи надтай танилцахдаа хэн ч биш л байсан ", "чи ч хоосон мөрөөдлөөс юу ч үгүй амьтан ", "чиний мундаг гэж хаа байсан юм бэ?" гэх хэллэгүүд илүү хүндээр тусдаг. Энэ бүхэн яг л бууны сум шиг зүрхийг "онож ", сэтгэлийг "үхүүлж ", итгэл урмыг "хугалж ", хайр сэтгэлийг "хөргөдөг " гэдгийг бид анзаардаггүй. Мунхаг муу үг гэдэг зүрх сэтгэлийн " шарх " бас "шаналгаа" байдаг аж. Хэрэлдэж маргалдсаны дараа хичнээн ичгүүртэй хэцүү байвч,нүд нүдээ харж суугаад чин сэтгэлээсээ ярилцаж, ойлголцож, бие биенээ уучилж, энэ үйлдлээ дахин давтахгүй байх нь "сайхан хайр "-ын эхлэл. Дараагийн удаа хичээж тэвчин өнгөрөөж,тэр нэгэн цагийн шаналлаа дахин амсахгүйг хичээх нь, хэрүүл маргаан багасан багассаар, бие биенээ ойлгож хүндлэхэд дөхөм болгодог аж.Бахархал бишрэл алдагдах гэдэг... Биднийг дээд сургуульд суралцаж ахуй цагт,манай ангийн нэгэн хөвүүн, дурласан охиныхоо тухай үргэлж л бидэнд магтан ярьдаг байлаа. Түүний ярианаас,дурласан охин нь яг л "үлгэрийн гүнж " мэтээр бидэнд төсөөлөгдөж, тэр гайхамшигт гүнжийг олж харахыг хүсэж, түүнээс гуйна. Нэгэн удаа тэрээр найз охиноо бидэнд харуулахаар болж,болзсон газраа биднийг "нуув ". Алсаас болзоондоо яаран ирж яваа хөдөөний бололтой бор охиныг харсан нэгэн маань "өө, энэ чинь жирийн л нэг бор охин байна шүү дээ " хэмээн дуу алдахад, мөнөөх найз маань "чи миний нүдээр хар л даа " гэж чин сэтгэлээсээ бухимдан уурлаж билээ. Бараг онигоо болтлоо яригдсан "миний нүдээр хар л даа" гэдэг хэллэг, дурласан хүний зүрхнээс гарч байгаа "уулга алдалт "байдгийг тэр үед л анзаарсан сан. Залуус бие биедээ дурлаж байхдаа, бие биенээ үлгэрийн "гүнж ", "ханхүү " болгон төсөөлж, яг л түүн лугаа хувирган хардаг. "Түүнээс минь өөр гайхамшигт нэгэн энэ ертөнцөд үгүй" хэмээн зүрх сэтгэл нь түүнд итгүүлэн "шивнэнэ".Энэ үе түүнд юутай ч зүйрлэшгүй гайхамшигтай мэт санагдах үе бий. Бусад анд нөхөд нь түүнийг "харалган ", "сохор ", "тэнэг " гэж шоолж байвч, түүнийг чин сэтгэлээсээ анзаарах нь үгүй. Дурласан хүний нүд сэтгэл, түүнээс бусдыг олж харахаа больтол тэмүүлэн догдлох нь буй. Болзож уулзах богино хоромд, дурласан нүд сэтгэл, олон зүйлийг анзаардаггүй. Зүрх сэтгэлд нь гайхамшигт симфони "эгшиглэж ", үүлтэй тэнгэр ч "цэлмэг ", үзүүртэй модод ч "цэцэгсээр дүүрэн " байхад, өөр юу хэрэгтэй гэж? Харин гэрлэж хамтран амьдрах цагаасаа багагүй хугацааны дараа, үлгэрийн "гүнж ", "ханхүү " нь ердийн нэгэн болохыг мэдэрч эхэлнэ.Тэд гэр цэвэрлэж, ороо хурааж, хүүхдээ хуурайлж, хогоо асгаж, хоолоо хийж, аяга тавгаа угаах агшинд олон сул талууд илэрч , бас ч зөрчилдөнө. Чи түүнд дурлаж буй ахуйдаа, сэтгэл зүрх тань бишрэл бахадлаар дүүрч байсан гайхамшигт чанаруудаа хэвээр үлдээхэд багагүй ухаан тэвчээр хэрэгтэй байдаг аж. Өчүүхэн алдаа бүрт анх олж харсан "гайхамшигаа "тохуурхал, доромжлол болгон дуудах нь, хайр сэтгэл хөрч дундрахын нэгэн шалтаг. Анх олж харсан, мэдэрч дурласан тэр гайхамшигт чанар нь цаг үргэлж усалж тордож байх учиртай гоёмсог "цэцэг ". Түүнийгээ урам талархлын үгээр байнга "усалж "тордож байвал, улам ч гоёмсог сайхнаараа байж бусдад ч сайхан харагддаг. Харин тохуурхал, доромжлолын муу үгээр хатааж байвал, улам улмаар гандаж, унаж үгүй болдог аж. Бүх зүйлийг бусдын нүдээр бус, өөрийн сэтгэл зүрхээр мэдэрч байх гэдэг, энэ гайхамшигийг хэвээр хадгалах үндэс нь болдог гэлтэй. Өөрийн хайртай хүнээрээ "гоёж ", түүгээрээ бахархаж, түүнийгээ ямагт "тордож " байх нь энэ амьдралын бас нэгэн гайхамшиг юм.
Бие биенээсээ илүү байх гэдэг... Монгол гэрийн тооныг 2 багана тулдаг. Аль нэгэн багана нь хазайвал, тооно нь хазайж, гэрийн хэлбэр, тэгш хэм нь алдагддаг. Түүн лугаа адил, эхнэр нөхөр 2 өрх гэрийн хос багана. Тэд тооноо адил тэгш тулж байж л, тооно тэгш байж, өрх гэр зөв тэгш харагдана. Харин гэр бүл болсон хосуудын нэгэн зөрчилдөөн, нэг нь нөгөөгөөсөө илүү байх гэдэг хүслээс үүддэг. Бусдын өмнө хэн нэг нь нөгөөгөөсөө илүү гэдгээ харуулах гэсэн мунхаг хүсэл, оролдлого л өрх гэрийн тооныг ганхуулдаг. Ийм мунхаг хүсэл оролдлого нь, бусдын дэргэд бие биенээ дарамтлан, "эвгүй байдалд " оруулах, анд нөхдийн өмнө шоолж "гутаах ", аав ээж, ах дүүсийн өмнө "сүрийг үзүүлэх ", "төрхмөө үзээд бараан дээр гарах " гэхчилэн олон "шог үзэгдэл "-ийг бий болгоно. Бие биенээ үзэн ядах хэрнээ, бусдын өмнө "Ромео Жульетта " болж тоглох "драм " ч бас бий. Харамсалтай нь гэр бүлийг гаднаас ажих хэн ч, хэн нэгний давуу дарангуйллыг бус, адил тэгш харьцаа хүндлэлийг л таашаадаг. Ямагт бие биенээ хүндэлж, яг л эрх тэгш харьцаж, өрөөл бусдын өмнө жүжиг тавилгүй, өөр өөрсдийн зангаар байна гэдэг их л ухаан тэвчээрийн илрэл болдог аж. Хоёрхон биеэрээ байж, бие биенээсээ илүү гаралгүй адил тэгш байж чадна гэдэг, өрх гэрийн тулгуур багана тэгш байхын үлгэр буюу. Амьдралын төлөө хамтдаа зүтгэж, алив бүхнээ хамтдаа шийдэж, ав адилхан л хөдөлмөрлөж, ав адилхан л мэдэж байх нь адил тэгш байхын үндэс гэнэ.
Итгэж найдах гэдэг... Монголчууд бид гэрлэсэн л бол бие биенээ өөрийн өмч гэж үздэг базаахгүй зуршилтай. Тийм болохоор үг яриаг нь цэнэж, үйл хөдлөлийг нь хянаж, алхаж гишгэхийг нь хорьж, ажиллаж, амрах бүрд нь хардаж "зовооно ". "Хэлэмгий хүн сурамгай " гэдэгчлэн, өөрөө бусдыг "хормойдож " явсан бол өрөөл бусдыг яг л адил мэт "сэтгэнэ ". Хол байгаа нэгнээ хуурч мэхэлж байгаа байх хэмээн өөрийгөө шаналган зовооно. Хувцсан дээр наалдсан хялгас үс болгон "учиртай " мэт, хэлж ярьж буй үг бүхэн нь "хуурамч " мэт, аяглаж аашилж буй үйлдэл бүхэн нь "гэмтэй " мэт, алхаа гишгээ нь хүртэл "янхан " мэт санагдаж өөрийгөө төдийгүй, өрөөл нэгнээ зовоох. Ийм айл, хэзээ мөдгүй асгарах аадар мэт "бараан ", хэт цахих төдийд буух аянга мэт "түгшүүртэй ", алдаж унагах мөчид хагарах шаазан шиг "хэврэг ", алдаж онох бүрд нэхэх хэрүүл шаналал "дүүрэн ". Хэлж буй үг, хийж буй үйлдэл бүрийг нь цаг ямагт далдаас хянаж чадахгүйгээс хойш, итгэж, итгэл дааж амьдрахаас өөр сонголт үгүй. "Тэр минь наддаа маш их хайртай болохоор, намайгаа хуурч гомдоохыг хүсэхгүй " гэдэг итгэл л, итгэлийг даах ухаан л, хоосон хардлагын зовлонгоос аварна. Бие биедээ итгэж чадахгүй байнга хардаж, хардуулж амьдрахаас илүү "там " гэж үгүй. "Хайртай бол хартай " бус "Хайртай бол итгэлтэй " байж гэмээ нь амьдрал тань тайван. Харин итгэлийг эвдэх гэдэг энэ л амьдралыг бутраадаг. Бутарсан амьдралыг эвлүүлэх гэдэг хагарсан шаазанг эвлүүлэн наах лугаа адил. Нэгэнт алдагдсан итгэлийг эргүүлж олох гэдэг амаргүй. Чухам үүнд л ухаан тэвчээрийн чагтага оршдог гэнэм. Эргүүлж олохгүй алдарсан итгэлээс, салж холдсон нь илүү амар байж болох. Эс тэгвээс "хариугаа авах " хүсэл, хорсол хамаг амьдралыг бүр л гутааж орхино.
Залхаж уйдах гэдэг... Үргэлж зөрчилдөн маргалдаж, анх олж харсан гайхамшиг нь гутамшиг болон хувирч, илүү дарангуйлагч байх хүсэл нь дарамт болон хувирч, итгэл алдарч сэтгэл мохохын цагт бие биенээсээ залхаж уйдан, үзэн ядах болдог. "Нэг л олдох амьдрал шүү дээ " гэж өөртөө хэлэвч, нэгэнт тасарсан хайр, итгэл, хүндэтгэлийг буцааж залгах амаргүй. Яг энэ мөчид "өшөө хорсол " авах хүсэл нь олон хүнийг буруу зүйл рүү хөтөлдөг. Саяхан сэтгүүлч Г.Золжаргалын хийсэн "Эр хүний нулимс " нэртэй баримтат кинонд , архинд орсон олон олон эрчүүд, амьдралаа, эхнэрээ буруутгаж байхыг үзсэн. Амьдралаа дааж авч явж чадаагүй байж , хоймортоо суун хүндлүүлэх тухай хэрхэн ярьж болох билээ. Архинаас үүдэлтэй цөхрөл шаналлын төлөө эхнэрийнх нь зовлон багадаагүй. Өнөөдөр олон олон гэр бүлүүд архинаас, хардалтаас, худал хуурмагаас, арчаагүй залхуугаас, дарамт шаналгаанаас болж салж байгаа нь үнэн. Үргэлж нэг зүйлээс болж, хэрүүл хийн, дарамтлаад байвал, залхаж уйдах гэдэг хүмүүний л араншин. Тэр л цагт эмтэрч хагарсан гангар шаазан, эвэндээ орж шинэ болно гэж үгүй. Хэрүүл, дарамтыг тэвчиж дийлэхгүйгээс олон олон хүмүүс архинд орж, гутарч гуниж л яваа. Шаазан аягыг эмтэрч хагалахгүйгээр авч явна гэдэг их л ухаан тэвчээр шаарддаг аж.
Төгсгөл "Би чамд хайртай" гэдэг үгийг хүн болгонд хэлж болдоггүйтэй адил, "хайртай л бол болоо " гэж энэхэн амьдралд хандаж болдоггүй юм. Нэгэнтээ миний бие "хайр хүндэтгэл итгэл " өгүүлэлдээ энэ тухай бас хөндсөн. Бие биедээ дурлаж хайрлах үедээ анх олж харж мэдэрсэн, бахархал гайхамшиг тань "хүндэтгэл " болж, хожмын амьдралдаа хос багана адил түшиг болон, бие биедээ итгэж байх нь энэ л амьдралын утга учир. Харин энэ бүхнийг хэрхэн хамгаалж, бэхжүүлэх нь өөр хэний ч бус зөвхөн та 2-ын ухаан тэвчээрийн хэмжүүр. Хайрын бэлэг сарнай цэцгийг өдөр бүр усалж, арчилж тордож байх лугаа адил, хайр сэтгэлээ өдөр болгон энхрий сайхан үгсээр урамшуулж, биширч бaхадсан гайхамшигт чанарыг нь магтаал урмын үгээр байнга тэтгэж, тооно тулсан хос багана лугаа, адил тэгш байж, бие биедээ ямагт итгэж байх нь, сайхан хайрын шимт хөрс. Өглөө бүр ажилдаа явахдаа бие биенээ чин сэтгэлийн хайраар үнсэж, өдөр ажил дээрээ бие биенээ санан мөрөөдөж, үдэш гэртээ яаран тэмүүлж ирэх нь энэ амьдралын баяр баясгалан. Бид ажил амьдралын нугачаанд алжааж ядран, үүртэж бухимдахдаа, энэхэн дэлхийд нэг л ирээд буцдаг гэдгээ тэр болгон санадаггүй. Энэхэн хоромд бие биенээ хайрлан халамжлахаас илүү жaргал үгүй. Харин хайртай байхаас, тэвчээр ухаан их хэрэг болох аж. Хүсээд бий болгож чадвал сайхан хайр өөр хаана ч биш, яг дэргэд чинь байгаа. Хайрын бурхан та нарыг ивээг....
La Vie Moi Maintenant Je la Nike
Хэрэглэгчийн аватар
limogesbloom
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Бичлэгүүд: 215
Нэгдсэн: 7-р сар.30.10 10:17 am

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн limogesbloom »

итгэл, хүндэтгэл, ойлголцол = хамтдаа
oyunsanaa
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 208
Нэгдсэн: 8-р сар.05.11 6:33 am

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн oyunsanaa »

hadmiin taliin mongonii nehees daramtnaas bolj novsh gej barag salj baih shig baina daa. nyalh ohin maani hetsuu baina. sanaj uheh baih daa.

hadmiinhan bugd tusdaa bair savtai, mashin unaatai hevtej yum bolgonoo huneer toluuleh geed baih yum. hadam aav eejiin aild ochihdoo omsoh huvtsas, huuhdiin surguuliin tolbor, oyutnii tolbor ene ter geh yum.
ohin n nadtai suuhaas omno ene ail yaj bolgoj baisan hereg ve. hichneen gadaadad baidag ch gesen bair sav, mashin unaagaa avaagui mongiig n hadgalj baisan chin neheesend yavaad horogdood baih yum. huuhedtei bolohoos omnohon zurvas ue az jargaltai baij dee. huuhedtei bolson hoino jinhene zangaa taniulj ehellee.
Хэрэглэгчийн аватар
precious_1001
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 662
Нэгдсэн: 3-р сар.04.10 7:25 pm

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн precious_1001 »

Zugeer l hamt baih. tegvel buh l mochid az jargaltai baij chadna.
Хэрэглэгчийн аватар
why me
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 71
Нэгдсэн: 12-р сар.04.08 2:47 pm

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн why me »

precious_1001 написал:Zugeer l hamt baih. tegvel buh l mochid az jargaltai baij chadna.
hamt bh hangaltgui.hamgiin gol ni biye biye ee hundleh hundlel itgeltsel chuhal gedgiig uuriin biyer medersen.iim bval hol bsan ch az jargaltai bj bolno gej bodjiino.
Хэрэглэгчийн аватар
(*☻-☻*)
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 22
Нэгдсэн: 10-р сар.31.11 2:15 pm
Байршил: うどん

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн (*☻-☻*) »

***dursgui jaal*** написал:
Энийг уншаад өөрөө өөртөө дүгнэлт хийгээд яавал ийм зүйл гаргахгүй, аль болох бага гаргах бол гэж бодож байна лээ. Насан туршдаа хамт байх ханиа зөв сонгоорой. За Тэгээд амжилт / хэхэ/
Өглөө босоод ороо хураахгүй байх, хоолоо идээд аяга тавгаа хурааж, угаахгүй байх, тайлсан хувцсаа эвхэж тавихгүй байх, онгойлгосон хаалгаа хаахгүй байх, за тэгээд хурхирах, хэрхрэх, цэгцгүй байх гээд, болзож уулзах мөчдөө анзаарч мэдэх аргагүй олон сул талуудыг ажиглан мэдэрнэ.Анхандаа тоглоом шоглоомоор бие биедээ сануулавч, өөрийнхөөрөө байх хүсэл, өөрийгөө зөвтгөх өмөөрөл, эрхлэх, хүндлүүлэх, давуу байдлаа хадгалах хүсэл, оролдлогын улмаас маргаан болон даамжирдаг.

Хайрын бурхан та нарыг ивээг....
Чин сэтгэлээсээ бичсэн сайхан зөвлөгөө байна. Харин санал зөрөлдөж байгаа ганц 2 асуудлыг ишлэв.
Гэр бүлийн аз жаргал гэдэг бол бие биенээ хүндлэх итгэх гэдгээс гадна нэг нэгнийгээ сэтгэлээсээ ойлгож мэдэрдэг, бас бие биенийхээ төлөө байхыг хэлдэг юм болов уу гэж бодогдоно.
Өглөө босоод ороо хураахгүй, онгойлгосон хаалгаа хаахгүй байх зэрэгт бухимдах асуудал бол 2 хүний хүмүүжил, дадал зуршлын зөрчлийн асуудал болохоос сул тал гэж шууд тодорхойлох утгагүй. Энэ ч бас зан чанартай холбоотой гэж хувьдаа боддог.
Хурхирах, гэхрэх, унгах зэрэг бол хүний хийдэггүй ажлууд бас биш шүү дээ. Харин хос хоёр бие биендээ улам дасаж хэт дотноссоноор өөрийгөө хянах нь багасаж чөлөөтэй байж эхэлдэг. Бие биенээ хайрлаж энхрийлж ханьсчихаад нэг нь хурхирахаа хянаад, нөгөө нь хурхирахад нь сул тал болгож хараад байвал хамтын амьдрал оршин тогтноход хэцүүхэн санагдана.

Бие биенээ хайрлаж, нэг нэгнийхээ хүсэл сонирхлыг нь хүндэлж, хатуу хүтүү цагт бие биенээ түшиж байж аз жаргалтай гэр бүл оршин тогтнодог хэмээн бодогдном.
:user:
tushock
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Бичлэгүүд: 148
Нэгдсэн: 9-р сар.01.08 12:16 am
Байршил: UB, Mongolia

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн tushock »

oyunsanaa написал:hadmiin taliin mongonii nehees daramtnaas bolj novsh gej barag salj baih shig baina daa. nyalh ohin maani hetsuu baina. sanaj uheh baih daa.

hadmiinhan bugd tusdaa bair savtai, mashin unaatai hevtej yum bolgonoo huneer toluuleh geed baih yum. hadam aav eejiin aild ochihdoo omsoh huvtsas, huuhdiin surguuliin tolbor, oyutnii tolbor ene ter geh yum.
ohin n nadtai suuhaas omno ene ail yaj bolgoj baisan hereg ve. hichneen gadaadad baidag ch gesen bair sav, mashin unaagaa avaagui mongiig n hadgalj baisan chin neheesend yavaad horogdood baih yum. huuhedtei bolohoos omnohon zurvas ue az jargaltai baij dee. huuhedtei bolson hoino jinhene zangaa taniulj ehellee.
Buur salahdaa hursen gewel hetsuu l hereg bn. Oilgoltsoh geed dahiad 1 uzwel heregtei bish uu? Daraa ni 2-iin hoorond yum bsan bwal yahiin. Sain bodoh heregtei bh shuu!
Suup?
Хэрэглэгчийн аватар
Fred Durst
Гишvvн
Бичлэгүүд: 982
Нэгдсэн: 8-р сар.08.11 12:08 pm
Байршил: Нэгэн дээвэр дор

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн Fred Durst »

Энийг уншаад өөрөө өөртөө дүгнэлт хийгээд яавал ийм зүйл гаргахгүй, аль болох бага гаргах бол гэж бодож байна лээ. Насан туршдаа хамт байх ханиа зөв сонгоорой. За Тэгээд амжилт / хэхэ/
Өглөө босоод ороо хураахгүй байх, хоолоо идээд аяга тавгаа хурааж, угаахгүй байх, тайлсан хувцсаа эвхэж тавихгүй байх, онгойлгосон хаалгаа хаахгүй байх, за тэгээд хурхирах, хэрхрэх, цэгцгүй байх гээд, болзож уулзах мөчдөө анзаарч мэдэх аргагүй олон сул талуудыг ажиглан мэдэрнэ.Анхандаа тоглоом шоглоомоор бие биедээ сануулавч, өөрийнхөөрөө байх хүсэл, өөрийгөө зөвтгөх өмөөрөл, эрхлэх, хүндлүүлэх, давуу байдлаа хадгалах хүсэл, оролдлогын улмаас маргаан болон даамжирдаг.
Сайхан бичиж, нэгийг бодогдуулж байна шүү.
los blancos
Хэрэглэгчийн аватар
itunesE
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 12-р сар.06.11 2:21 pm
Байршил: Байхыг хүссэн газартаа

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн itunesE »

за ерөөсөө л би нэг л юу ч мэдрэхгүй хүйтэн болчихлоо байнга уурлана юу ч надад таалагдахгүй юунаас ч кайф авч чадахгүй найзууддаа уурлана гэр бүлийнхэнтэйгээ харьцаа муу байна өөртөө таарах юуч олж чадахгүй бүгд л ядаргаатай санагдаж өмнө нь сайхан байсан зүйлс одоо утгагүй байна Би яачаа вэ юу вэ үхээд өгөхөд харамсах юу ч алга
Автоматжуулна
Хэрэглэгчийн аватар
k1ra
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Бичлэгүүд: 446
Нэгдсэн: 11-р сар.12.09 8:23 pm
Байршил: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн k1ra »

itunesE написал:за ерөөсөө л би нэг л юу ч мэдрэхгүй хүйтэн болчихлоо байнга уурлана юу ч надад таалагдахгүй юунаас ч кайф авч чадахгүй найзууддаа уурлана гэр бүлийнхэнтэйгээ харьцаа муу байна өөртөө таарах юуч олж чадахгүй бүгд л ядаргаатай санагдаж өмнө нь сайхан байсан зүйлс одоо утгагүй байна Би яачаа вэ юу вэ үхээд өгөхөд харамсах юу ч алга
2 хүн үерхэх тэр тусмаа нэг гэрт орж амьдрах хэцүү.. Яагаад гэвэл 2 хүн 1 хүн болж байгаа учраас.. Өөрийгөө тэр чигээр нь хаяж золиослох хэрэг гарна.. Урьд нь хийдэг байсан зүйлс алдагдагдана.. Найз нөхөд алдагдана.. Энэ ийм байх ёстой.. Гэхдээ бас ийм байх нь алдаатай.. аадармаатай асуудал.. Хүн зэрэг нөгөө хүнтэйгээ зохицох хэрэгтэй мөртлөө давхар өөрийхөөрөө , өөрийнхөө эрх чөлөөг хадгалж байх хэрэгтэй байдаг.. Тэр хүн урьд нь таны ямар занд татагддаг байсан тэр бүгдээ хадгалах хэрэгтэй.. Тэгсэн хэрнээ зэрэг нөгөө хүндээ уусах хэрэгтэй.. Та кайф авах зүйлгүй байнаа гэж байна.. Урьд нь байсан таны хайртай хүн тэс өөр байгаад байгаа болхоор тэр.. урьдны хайртай байсан хүн чинь өөрчлигдчихсөн.. Аргагүй шүү дээ хувь хүн гэдэг нь алдагдцан.. Хувь хүнээ би болгох хэрэгтэй.. Хайр гав гинж биш эрх чөлөө итгэлцэл байх ёстой.. Харилцаа бас байнга шинэлэг байхыг шаарддаг.. Хосууд аль аль нь л энэ тал дээр маш их хичээх хэрэгтэй.. Анхааралтай илэн далангүй байх хэрэгтэй.. Хэн нэг нь л өөрчлөлтийг хийхгүй бол там шиг харилцаанд хэзээ ч өөрчлөлт орохгүй болов уу гэж бодож байна.. Бие биенийхээ дутагдлыг олж харалгүйгээр харагдаж байгаа сайн талуудыг нь ажиглаад нөгөө хүнээ магтаж урамшуулах хэрэгтэй амжилт ! :wd:
Did u smile 2day?
hicheegch
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 1
Нэгдсэн: 6-р сар.22.12 12:47 pm

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн hicheegch »

ger buliin az jargal ni hoorondiin oilgoltsol hundlel baih gej boddog yum,hen henee oilgood uichlaad yavhad bolohgui butehgui yum baihgui gej boddog yum,gevch hadam gej yu ve?
Хэрэглэгчийн аватар
Astrid_Maderly
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4052
Нэгдсэн: 6-р сар.29.10 4:14 pm

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн Astrid_Maderly »

hicheegch написал:ger buliin az jargal ni hoorondiin oilgoltsol hundlel baih gej boddog yum,hen henee oilgood uichlaad yavhad bolohgui butehgui yum baihgui gej boddog yum,gevch hadam gej yu ve?
Хадам гэж хань ижлийг чинь өдий зэрэгт өсгөж ХҮМҮҮЖҮҮЛСЭН эцэг эх . хэхэ чиний хайртай аав ээж ч түүний хувьд хадам шүү дээ. хүндлэх естой. тэгээд ч мэдэхгүйм айхтар хадмууд харж ч бсангүй. яахав хамт амьдрах бол хэрэггүй. тэгээд л тунг нь тааруулаад алтан дундуа баримтлаад л амьдрах хэрэгтэй юм болов уу? гэр бүл гэдэг чинь гэр бүл шүү дээ цагаа тулаад өвдөж хавдаад тусламж хэрэг болоход хадмууд чинь аминд орно л гэж боддог. хүүгийнхээ хайрладаг хүнийг эцэг эх нь яаж хайрлахгүй бх билээ дээ.

өөрийн хань ижилээ өөрийнхөө аав ээжд элгэмсэг блгая гэвэл өөрөө түүнийхээн ээж аавд элгэмсэг хандаж үлгэр дууриалал болох хэрэгтэйм болов уу? эмэгтэй хүний, эхнэр/ ээж хүнийухаан- мяндас шүү дээ :)
Амьдрах сайййхааан :)
Хэрэглэгчийн аватар
Туяанаа
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Бичлэгүүд: 114
Нэгдсэн: 11-р сар.03.09 8:46 pm
Байршил: I can do it

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн Туяанаа »

huuhed bol ger buliin az jargal
Хэрэглэгчийн аватар
Goyonice
Гишvvн
Бичлэгүүд: 3704
Нэгдсэн: 4-р сар.04.09 5:42 pm
Байршил: 220
Contact:

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн Goyonice »

хэнээс ч хараат бишээр тусдаа гарах л хамгийн эхний аз жаргал болоод байна даа
даанч хурааж хуримтлуулсан юмгүй болохоор тусдаа гарах том асуудал болж байна хммм болгонодоо л гэж үзнэдээ...
:wd:
Husel2006
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 39
Нэгдсэн: 8-р сар.13.12 8:02 pm

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн Husel2006 »

Элэг бүтэн,эрүүл энх ,амар тайван, 2уулаа амьдралынхаа төлөө зүтгэх. Хамгийн гол зүйл зав замаар алхах.
Хэрэглэгчийн аватар
limogesbloom
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Бичлэгүүд: 215
Нэгдсэн: 7-р сар.30.10 10:17 am

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн limogesbloom »

Хэрэлдэж маргалдсаны дараа хичнээн ичгүүртэй хэцүү байвч,нүд нүдээ харж суугаад чин сэтгэлээсээ ярилцаж, ойлголцож, бие биенээ уучилж, энэ үйлдлээ дахин давтахгүй байх нь "сайхан хайр "-ын эхлэл.Дараагийн удаа хичээж тэвчин өнгөрөөж,тэр нэгэн цагийн шаналлаа дахин амсахгүйг хичээх нь, хэрүүл маргаан багасан багассаар, бие биенээ ойлгож хүндлэхэд дөхөм болгодог аж.гэрлэж хамтран амьдрах цагаасаа багагүй хугацааны дараа, үлгэрийн "гүнж ", "ханхүү " нь ердийн нэгэн болохыг мэдэрч эхэлнэ.Тэд гэр цэвэрлэж, ороо хурааж, хүүхдээ хуурайлж, хогоо асгаж, хоолоо хийж, аяга тавгаа угаах агшинд олон сул талууд илэрч , бас ч зөрчилдөнө. Чи түүнд дурлаж буй ахуйдаа, сэтгэл зүрх тань бишрэл бахадлаар дүүрч байсан гайхамшигт чанаруудаа хэвээр үлдээхэд багагүй ухаан тэвчээр хэрэгтэй байдаг аж. Өчүүхэн алдаа бүрт анх олж харсан "гайхамшигаа "тохуурхал, доромжлол болгон дуудах нь, хайр сэтгэл хөрч дундрахын нэгэн шалтаг. Анх олж харсан, мэдэрч дурласан тэр гайхамшигт чанар нь цаг үргэлж усалж тордож байх учиртай гоёмсог "цэцэг ". Түүнийгээ урам талархлын үгээр байнга "усалж "тордож байвал, улам ч гоёмсог сайхнаараа байж бусдад ч сайхан харагддаг. Харин тохуурхал, доромжлолын муу үгээр хатааж байвал, улам улмаар гандаж, унаж үгүй болдог аж. Бүх зүйлийг бусдын нүдээр бус, өөрийн сэтгэл зүрхээр мэдэрч байх гэдэг, энэ гайхамшигийг хэвээр хадгалах үндэс нь болдог гэлтэй. Өөрийн хайртай хүнээрээ "гоёж ", түүгээрээ бахархаж, түүнийгээ ямагт "тордож " байх нь энэ амьдралын бас нэгэн гайхамшиг. Хайрын бэлэг сарнай цэцгийг өдөр бүр усалж, арчилж тордож байх лугаа адил, хайр сэтгэлээ өдөр болгон энхрий сайхан үгсээр урамшуулж, биширч бaхадсан гайхамшигт чанарыг нь магтаал урмын үгээр байнга тэтгэж, тооно тулсан хос багана лугаа, адил тэгш байж, бие биедээ ямагт итгэж байх нь, сайхан хайрын шимт хөрс. Өглөө бүр ажилдаа явахдаа бие биенээ чин сэтгэлийн хайраар үнсэж, өдөр ажил дээрээ бие биенээ санан мөрөөдөж, үдэш гэртээ яаран тэмүүлж ирэх нь энэ амьдралын баяр баясгалан. Бид ажил амьдралын нугачаанд алжааж ядран, үүртэж бухимдахдаа, энэхэн дэлхийд нэг л ирээд буцдаг гэдгээ тэр болгон санадаггүй. Энэхэн хоромд бие биенээ хайрлан халамжлахаас илүү жaргал үгүй. Харин хайртай байхаас, тэвчээр ухаан их хэрэг болох аж.
Хэрэглэгчийн аватар
Altka
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Бичлэгүүд: 51
Нэгдсэн: 4-р сар.25.05 4:53 pm
Байршил: oo end tend haa saigvi
Contact:

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн Altka »

muudaad l muudaad l bhiin yag neg sedveerei.. :(
Хэрэглэгчийн аватар
findme
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3445
Нэгдсэн: 11-р сар.04.05 4:16 pm
Contact:

Re: .:.Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?.:.

Бичлэг Бичсэн findme »

ajilaa taraad harihad Hani maan haalga ineegeel ongoilgoh ch saihandaa........... engiin hirnee neeh saihan
Тулаанд шонхорууд л нисдэг
Сэтгэгдэл хариулах

“.:. Гэр бүлийн аз жаргал .:. *(^O^)*” руу буцах