Монголчууд жийнс хийж байна

Бизнес мэдээлэл, эрх зvй, зөвөлгөө, vнэ ханш, гадаад орнуудад бизнес эрхлэх... Ажил, мэргэжил

Зохицуулагч: Business_mods

Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

Монголчууд жийнс хийж байна
Нэр нь “Denimon”. “Denim” гэдэг нь жийнс хийдэг давууг хэлдэг аж. Өөрөөр хэлбэл “Монгол жийнс” гэдэг нэртэй компани. Анх 2009 онд байрны подволд эхэлсэн ч үйл ажиллагаа нь зогсчээ. Харин өдгөө “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл”-д хамрагдаад хөл дээрээ босохоор тэмцэж байна.
Зураг
Тэд юун түрүүнд монгол хүний биеийн онцлогт таарсан хэмжээтэй хувцас хийнэ. Товчхондоо шуумагнаас тайралгүй шууд өмсчих хэмжээтэй өмд үйлдвэрлэх аж.
Зураг
“Монголчууд жинс үйлдвэрлэж байна. Түүнийгээ Алтжин бөмөгөр дээр зардаг гэнэ” гэх сайхан мэдээлэл аваад очлоо. Гэтэл “Urban jeans” нэртэй лангуу нь хаалттай байв. Харин нэг утас байсан юм. Тэр утсаар холбогдвол “Үйлдвэр камбинат”-д очиж үйлдвэртэй танилцах боломжтой гэв.

Үйлдвэр комбанитын арьс ширний үйдвэрүүдээс гарах муухай үнэрт хамраа цоргиулан байж, тоос манарган бүдчиж, төөрч будилсаар арай гэж жийнс хийж байгаа газрыг нь олсон билээ.

Зураг
"Урлах эрдэм" дээд сургуулийг энэ жил төгссөн Д.Цэнд-Аюуш, Л.Базарсад гэдэг хоёр залуу дизайнераар ажилладаг. Шинэ төгсөгчид монголын нэрийн хуудас болсон "Урбан жийнс"-ийг бий болгох зорилготой. Харин энэ өвөл дотортой өмд, хүрэм хийх гэнэ.
Зураг
Дизайнерууд загвараа гаргасны дараа оёдолчид ажилдаа орно. Эднийх уг нь 21 оёдлын машинтай. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ хэдэн хүн л ажиллаж байна. Олныг хийгээд борлогдохгүй учраас өдөрт 60-70 өмд л хийж байгаа юм билээ. Уг нь өдөрт 500-г сардаа 15 мянган өмд хийх хүчин чадалтай үйлдвэр...

Зураг
Оёсоны дараа үүнд хийж байгаад цайруулалт хийнэ. Хаана цайруулах уу, хаана үрчлээ нуглаа гаргах уу гэдгээ энд л туршиж үзнэ. Энэ ажилд Л.Базарсад голлон анхаардаг гэсэн.

Зураг
Зураг
Цайралтаас гаргаад индүүднэ. Нуглааг сайн гаргаж индүүдэхгүй бол биед эвлэхээс эхлээд асуудал их үүсдэг гэдгийг энэ хүн хэлсэн.

Зураг
Индүүдсэн өмдийг үүнд хийгээд монголчуудын хэлдэгээр "Чананa". Дотор нь байгаа зүйл галт уулын чулуу гэсэн. Их хөнгөхөн юм билээ. Бидний орж очиход энэ дотор нэг нөхөр орчихсон байсан. Нөгөө хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хаана байна Д.Тунгалаг захирал аа?

Зураг
Чанасан жийнсээ энэ машинд угаана...

Зураг
Харин энэ хатаагч...

Зураг
Хатсан жийнсний илүү дутуу утсыг энэ охин түүж сууна...

Зураг
Бэлэн болсон жийнсийг хөөрхөн охин, сайхан залууд өмсүүлж байгаад энд "патер"-ийг нь татна. Түүнийг сурталчилгаандаа ашигладаг гэнэ.

Зураг
Борлуулалтыг нь “Рок мангас” Р.Мөнхсайханы компани хариуцдаг гэнэ. Тэд бараагаа Бөмбөгөр, Миний сүлжээ хоёроор зарж байгаа юм билээ. Цаашдаа Номин сүлжээгээр заруулж магадгүй.

Төр төмбөгөр (tur_tombogor@yahoo.com)
Сүүлийн удаа MadEvil 11-р сар.04.12 2:49 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Шалтгаан: Globalаас буулгалаа.
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
ChiTownSwag
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2121
Нэгдсэн: 11-р сар.01.10 4:03 pm

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн ChiTownSwag »

sxan belhvvs holtoi hvvhen bna
[URL=https://matchnow.info]Prettys Girls in your city[/URL]
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн Саруул »

Болж л байнашд. Монгол жийнс Ази даяар эрэлттэй болох ч юм билүү
Уг нь буян Жагаа дээр үед бас жийнс хийж байсан гэж сонсож л байсан
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
3dMGL
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 5145
Нэгдсэн: 9-р сар.15.06 10:39 pm
Байршил: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Contact:

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн 3dMGL »

Цайралт майратгүй энгийн аятайхан өмд ер нь олддоггүй шд.
six feet from the edge
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

hereggui bichleggui uildehgui bhiig hatuu anhaaruulj bna.
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
iShoogii
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Бичлэгүүд: 241
Нэгдсэн: 5-р сар.08.11 8:05 pm

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн iShoogii »

oo yaasan dajguim bee negiig hereglej uzhimsan hehe
:haha: :hihi: :haha: :hihi:
Хэрэглэгчийн аватар
Мunкhuu
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1611
Нэгдсэн: 6-р сар.28.10 5:25 pm
Байршил: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн Мunкhuu »

Materialaa bas Mongoldoo hiisen beez urd zugees jirch irsen bol yalgaagvi l china jeens
Хэрэглэгчийн аватар
Suicide
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 2074
Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Байршил: Ирмэг

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн Suicide »

Өө болжийшдээ. Аятайхан сайхан эд байвал аваад байж ч болжийшдээ.
Survived after...
Хэрэглэгчийн аватар
BamBino
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Бичлэгүүд: 1139
Нэгдсэн: 3-р сар.06.11 5:52 pm
Байршил: Бусдын сайн талыг олж хардаг нүд хамг-н үзэсгэлэнтэй Бусдад сайхан үг хэлдэг уруул хамг-н дур булаам

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн BamBino »

+1
:tevreh: :bolzoo:
Хэрэглэгчийн аватар
ETB
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 3503
Нэгдсэн: 2-р сар.12.07 6:34 pm

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн ETB »

3-р хорооллын Сөөхий гээд дэлгүүрийн хажууд хуучин Urban jeans Монгол жинс гэцэн юм харагддаг байсан шд нээрээ. Одоо байгаа билүү гүй билүү.
Эвтэйхэн загвар хэмжээ нь таарч байвал авхымсан эд нараас нь.
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

Мunкhuu написал:Materialaa bas Mongoldoo hiisen beez urd zugees jirch irsen bol yalgaagvi l china jeens
асар их ялгаатай.
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
ETB
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 3503
Нэгдсэн: 2-р сар.12.07 6:34 pm

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн ETB »

Социализмын үед манайх чинь өөрдсөө жийнс хийдэг байсан юм гээ биз дээ? Тухайн үед аймар хатуу хийдэг, өмд нь босоогоороо тогтдог ухааны юм яриад байдаг билүү?
Хэрэглэгчийн аватар
Bone-LLoyd
Asuult Precious Member
Бичлэгүүд: 4405
Нэгдсэн: 1-р сар.15.04 5:09 pm
Байршил: Learning to PRO!
Contact:

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн Bone-LLoyd »

Za daa tegeed design-daa sain anhaarval minii huvid hudaldaj avahaas tatgalzahgui, jishe n ene zurgiig harhad 70 80-aad onii jeans shig l haragdaj bna, suudal n undur bla bla. Yamartaa ch tsaaashaa ulam urgujij, ungu style-n urgun songolttoi bolooroi gej eruuye doo.
Mongolian Gambler
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

харин ч суудал өндөр байх нь чухал шүү.
бөгс бөөр даарахгүй гээд эрүүл ахуй талаасаа ашигтай.
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
Сараан
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8062
Нэгдсэн: 4-р сар.22.02 3:10 pm
Байршил: above

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн Сараан »

undur suudal ergeed high light bolsiishd
beyond
Хэрэглэгчийн аватар
Eemee
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Бичлэгүүд: 147
Нэгдсэн: 4-р сар.04.09 2:59 pm

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн Eemee »

Zahiral n hen be? Tungalag gej urlah erdmiin zahiral u?
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн baaksi »

GaNBaYaR написал:
Мunкhuu написал:Materialaa bas Mongoldoo hiisen beez urd zugees jirch irsen bol yalgaagvi l china jeens
асар их ялгаатай.
Асар бага ялгаатай. Гэхдээ яах вэ, ингэж байгаад л жинхэнээсээ жээнсний даавуугаа хийчих ч юм билүү
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Хэрэглэгчийн аватар
jag
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Бичлэгүүд: 1027
Нэгдсэн: 12-р сар.20.05 12:18 pm
Байршил: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
Contact:

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн jag »

zia sonirhdog hergee yum hiij baigaa hvmvvsiig demjilgvi yahaw . . .
Sologiin улаан фэн :l1:
Хэрэглэгчийн аватар
mmbbb
Гишvvн
Бичлэгүүд: 1377
Нэгдсэн: 7-р сар.03.04 8:26 pm
Байршил: Oz land
Contact:

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн mmbbb »

Дулаан орохоор mоторбайк унадаг хүмүүст зар. Өвдөг энэ тэр дээр нь нэмэлт зузаалага хийгээд энэ тэр.
F650GS
Jaal77
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1220
Нэгдсэн: 3-р сар.30.09 1:59 pm
Байршил: Old Trafford

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн Jaal77 »

дэмжээд авч үзлээ нэг их сайн биш юм тэгэхдээ манайхан энийгээ сайжруулах хэрэгтэй
зун л өмсвөл таарах юм байна лээ
жоохон зузаан хийхгүй бол хэтэрхий нимгэн муу материал байна лээ
муулсан юм биш шүү энийгээ жоохон засчихвал оёдол хийц энэ тэр бол ярих юм алга
амжилт манайхаан ваад өмсөөрэй хужаа юм авснаас л дээр юм байна лээ шүү :wd:
:reddevil3: Улаан Чөтгөр
Хэрэглэгчийн аватар
Suicide
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 2074
Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Байршил: Ирмэг

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн Suicide »

Ямар үнэтэй байх юм тэгээд?
Survived after...
Хэрэглэгчийн аватар
Sroplayer1
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 481
Нэгдсэн: 2-р сар.02.08 2:38 am
Байршил: Улаанбаатар
Contact:

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн Sroplayer1 »

Hayag ni ?
Happy
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

дээр чинь байна.
сайн хар л даа.
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн Thanksall »

Одоо ч матералаа бүгдийн хятадаас авч байгаа байлгүй.
Гэхдээ яваандаа хөл дээрээ босч чадвал өөрөсдөө хийдэг болох байлгүйдээ.
Хэрэглэгчийн аватар
Мunкhuu
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1611
Нэгдсэн: 6-р сар.28.10 5:25 pm
Байршил: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн Мunкhuu »

Mongolchuud arhinaas oor uym hiij chaddag l uym bn
Хэрэглэгчийн аватар
Ganbat870423
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 1815
Нэгдсэн: 11-р сар.26.10 1:03 am
Байршил: Mongolia

Re: Монголчууд жийнс хийж байна

Бичлэг Бичсэн Ganbat870423 »

mongol yum chin mongolchuudin setgeld nitssen sa jeans bgaasai. mini huwid hed heden jeans rehisen. hamgiin goe bolson jeansee zurgiin tawina. huuchiniiga sergeen zaswarlsan.
Wish all the best MGL
Сэтгэгдэл хариулах

“Бизнес-Эдийн засгийн суваг / Ажил, мэргэжил” руу буцах