
Автомашины түгжээ, бөглөрөл нерв барсан асуудал үнэндээ бидний хоорондоо ойлголцохгүй байгаагаас ихэвчлэн үүдэлтэй гэж би боддог юм.
Бид яагаад БАЯРЛАЛАА, УУЧЛААРАЙ, ГУЙСАН, ЗӨВШӨӨРСӨН илэрхийлэлүүдийг машины дохионы хэлд хөрвүүлэн нийтээрээ мөрдөж дадал болгож болдоггүй юм бэ?
Би хувьдаа оруулсанд нь баярлах, яаалтгүй яаралтай явж байх үед урдуур нь дайрсандаа уучлал гуйх зэрэгт зуны цагт их л болж цонхоо онгойлгож хэлэхээс өөр
арга байдаггүй. Хэрвээ та бүгд санал нэгтэй байвал цаашид яааж тогтох, нийтэд яаж хүргэх талаар энд ярилцаж эхэлье гэж бодлоо.












