За яг л миний таамаглаж бсан нөхдүүд бна даа... Ийм увайгүй төр засагтай улс оронд амьдрахаас ч дур гутах юм даа.GaNBaYaR написал:Land, Hyundai-г Лу.Болдын мэдлийн Бодь,Guy написал:Ганбаяр аа, тэр санал асуулган дээр дурдсан УИХ-ын нэр бүхий 4 гишүүн нь хэн хэн бэ?
Kia-г Г.Батхүүгийн Шунхлай,
BMW-г С.Болдхэтийн Наран моторс оруулж ирдэг.
nissan болон уаз -ыг хэн оруулж ирдэг болохыг мэддэггүй хүн байвал шууд үх.
nissan Чулуунбат.
UAZ Чойжилсүрэн.
Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
Зохицуулагч: AS Autoforum
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
АСАШЁОРЮ ҮҮРД!!!

Коммунист ХЯтад хүртэл ийм аядуу ард иргэдээ бодсон гэхдээ дүрэм зөрчигчдөд ухаарах боломж олгоод нэмэргүй бол хатуу арга хэмжээ авахаар шийдвэрлэж байхад Азийн ардчилалын өлгий гэгдээд байгаа миний Монгол дандаа фашист санаа оноо гаргах юмдаа хөөрхий
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Эзэн хичээнэ
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
гитлерийн германы үеийн тухай нэг үг байдаг гэж дээхнэ уншиж байсан юм.
үгчлэн санахгүй байна. мэдэж байгаа нь оруулах биз.
утга нь: гитлер гарч ирээд сөрөг намынхнаа баривчлаад эхэллээ. буруу бодлогоор улсаа удирдаад байсан тул ингэхэд нь би их баярлаж байв.
дараа нь үйлдвэрчний эвлэлүүдийг тарааж, эвлэлдэж нэгдэхээр оролдсон бүгдийг баривчлаад эхэллээ. тэд хэзээ ч миний эрх ашгийг хамгаалж байгаагүй тул би тэднийг баривчлахад дургүйцсэнгүй.
дараа нь миний хөрш амьдардаг еврейчүүдийг баривчлаад эхэллээ. хэдийгээр надад хохирол учруулж байгаагүй ч тэд ямар нэг буруу юм хийсэн учраас л баривчлагдаж байгаа биз гээд би тоосонгүй.
гэх мэтээр баривчилгаа явагдсаар байгаад нэг өдөр намайг баривчлахаар ирэхэд намайг өмөөрөх хэн ч үлдээгүй байлаа гэж.
1-р эгнээгээр явахыг хорив. нийтийн тээвэрт тустай юм даа гээд би дэмжив. (2,3-р эгнээ ямар сайхан түгжирч эхлэв)
дугаараар минь хязгаарлав. "нээрээ ч түгжрэл их байгаа шүү. би ганц өдөр алхахад нэг их хохироод байх нь гайгүй биз" гэж бодоод эсэргүүцсэнгүй. боломжийн амьдралтай нь 2 машинтай болов. бусад нь дугаараа сольж эхлэв. бас над шиг зарим нь гаригаа андууран гарч цагдаад баригдав. (хүсээгүй ч хүчээр, санаандгүйгээр гэмт хэрэг зөрчилд холбогдож эхлэв. хаана ч гэлээ нэг улсад гар аргаар алт олборлохыг хэвийн аж амьдралын нэг хэсэг гэж үздэг байж. гэтэл алт олборлогч том уурхайнуудын лобби судалгаагаар гар аргаар алт олборлох нь байгаль орчинд маш их хохиролтой нь тогтоогджээ. тэгээд хууль гарган гар аргаар алт олборлохыг хоригложээ. унтаад сэрэхэд тус улс 160 мянган гэмт хэрэгтэнтэй болов.)
одоо түгжрэл бууруулах арга хэмжээний хүрээнд бүтэн сайнд буруу рультэй машиныг хязгаарлах гэж байна (албан ёсны тайлбар нь шүү). гэтэл үнэндээ бүтэн сайнд тэгтлээ түгжирдэг билүү. хагас сайнд л пиг байдаг шд. тэгэхээр энэ бол түгжрэлийн эсрэг арга хэмжээ биш, дасгаж байгаад нугаслах гэсэн бодлого. сая бензиний үнийг 100 төг-р гэнэт нэмсэнгүй. гэхдээ хэцүү байна гэж тайлбарлаж байгаад 50 төг-р нэмэв. шуугиан гараагүй учраас 3 хоногийн дараа шинэ жилийн шөнө дахин 50-ийг нэмэв. одоо "210-аар нэмэхгүй бол хэцүү байна, гэхдээ бид ингэж нэмэхгүй ээ" хэмээн тайлбаруудаа тавьж эхэллээ. 100-аар л нэмж биднийгээ гийгүүлсэн компаниуддаа гялайлаа.
автотээврийн газрын батбаатар гэж дарга "буруу рультэйг одоо импортлохгүй. одоо явж байгааг нь насжилтийг нь дуусгаад хөдөлгөөнөөс хасна" гэсэн өгүүлбэр хэлээд, "10-аас дээш насжилттай машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй" гэв. хүмүүс дэмжээд сүйд. иймэрхүү маягаар аажим арга хэмжээ авахад болно лдоо ч гэх шиг.
үнэндээ, гараад машиныхаа оныг хар даа. хэдэн жил унахаар байна. оны хязгаарт хүрэхээс нь өмнө хэн нэгэнд зарчихна гэж бодож байна уу. тэгвэл хэн хэдэн төг-өөр чиний машиныг авах вэ. хэрвээ энэ даргын үг хууль дүрэм болж батлагдвал маргааш нь чиний миний машин төмрийн сэг, гадаадын баяны хаясан хог болно.
ер нь, үү ургацагийг үүсэж эхлэхэд нь эмчлүүлж шаруулж арга хэмжээ авахгүй байсаар ахиад нэг эрхтэн шиг болтол нь ургуулсан хойноо шууд тас огтлоод авчуул өвдөнө, цус гарна, аягүй бол үхнэ.
энэ иргэдэд хүндрэл учруулахгүй аажим арга хэмжээ гэдэг нь 1 жилийн дотор болох үйл явц. тэгтэл энэ улсын иргэд 1 жилийн дотор эдийн засаг санхүүгийн асуудлаа шийдчих чадвартай билүү. би өөрийгөө нийгмийн дундаж иргэн гэж боддог. миний санхүүгийн байдал жилийн дотор 10 сая-ын үнэ бүхий машинаа улаанчулуут дээр аваачиж шатаагаад дахин энэ хэмжээний чанартай машин 10 саяар авч чадахгүй. би жилийн 30 саяын орлоготой байж ингэх боломжтой.
гэтэл надад өвлөсөн хөрөнгө алга, авах авилга ч алга. амьдралаа босгочих санаатай, 0 цэгээс нь эхлэж яваа залуу хүн. харин өнөөдөр унаж байгаа буруу рультэй төмрийн сэг маань энэ хэмжээний орлого олдог болохоор зүтгэж яваад маань төр засгаас илүү дэм тус болдог.
төр засаг ба зөв рультэй шинэ машин унадаг хүмүүсийг чөлөөтэй явахад нь саад болоод байгаа буруу рультэй он хуучин машин минь А цэгээс Б цэгт ачаа бараа амь биеийг минь түүртэлгүй хүргэж байна. хүйтэн нойтонд дааруулахгүй байна. хэдий хөгшин сэг ч гэсэн байн байн засвар сэлбэгэнд хэдэн цаасыг минь үрэхгүй байна.
заавал машин унах албатай биш гэсэн хүмүүс нэлээн байна. барьцах дуртайдаа машин унаж байгаа юм биш. амьдарчих гээл машин унаж байна. 300 кг ачаа үүрээд 200 км явахаа байг гэхэд өнөөдөр улаанбаатрын нийтийн тээврээр ганц шуудай юм үүрчээд А цэгээс Б цэгт хүрэх гээд үз дээ. энэнд нэг бүтэн өдөр зарцуулна. дээр нь чамаас зохих хэмжээний бие бялдарын хөгжил шаардана. (энэ өгүүлбэрээ эргээд уншсан чинь заавал машин унах албатай биш гэдэг хүмүүсийн нүдээр бол би заавал амьд явах, орон гэртэй байж тэднийгээ тэжээх шаардлагатай ч биш харагдах юм байна)
эцэст нь, өнөөдөр буруу рультэйг шахаж байна. маргааш хуучин машиныг шахах юм байна. нөгөөдөр юуг шахаж хэнийг хохироох вэ? ардчилсан фашистууд аа!!!
одоо бүүр амар болжээ. ийглээр утаа агаарын бохирдол бууруулах тухай иргэдээс утсаар санал авч байна. дөнгөж сая нэг өвөө холбогдсноо "НЗДТГ-аас журам гаргаж гэр хорооллын утааг шийдмээр байна. автомашиныг бол яахав, ЗЦГ-аас ганц минутын дотор л шийдэх асуудал" гэж гуцдымдаа.
өдрөөр хязгаарлаж гал түлүүлэх тухай онигоог сонсоод инээж байсан маань бодитой болох нь. цаадуул нь аливаа асуудлыг шийдэхэд нэг ч гэсэн иргэний санал чухал гэсэн уриатай ажиллаж байгаа шд.
харин нийгмийн дурын нэг гишүүний толгойд "цагдаа автомашинтай хүмүүст юуг ч тулган зөвшөөрүүлж болно" гэсэн бодол ямар ч эргэлзэх тээнэгэлзэх юмгүй орж ирж байна шд.

- Monteyne
Mister - Бичлэгүүд: 372
- Нэгдсэн: 4-р сар.14.02 6:14 pm
- Байршил: "I exist in the world beyond your World
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
Toyota - н бүх л машин аль аль талдаа жолоотойгоор үйлдвэрлэгдэж байгаашд. Бенз энэ тэр ч ялгаагүй хоёр талдаа л үйлдвэрлэгдэж байна.
I've nothing to declare except my genius.
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
Ахын дүү жаахан амьдралтай юм ярь даа. Монголчууд дуртайдаа баруун талдаа хүрдтэйг оруулж ирж унаад бдаг гэж бодож бна уу? Аль эсвэл зүүн талдаа хүрдтэйг ч гэсэн үйлдвэрлэдэг гэдгийг нь мэддэггүй малнууд юм болов уу?Monteyne написал:Toyota - н бүх л машин аль аль талдаа жолоотойгоор үйлдвэрлэгдэж байгаашд. Бенз энэ тэр ч ялгаагүй хоёр талдаа л үйлдвэрлэгдэж байна.
Япончууд өөрсдөө унаж бгаад шинэ машин авахдаа хуучныгаа хямдхан зарчихдаг. Түүнийг нь л оруулж ир бүгд унаж бгаа. Дээрээс нь японоос машин оруулж ирэх тээврийн зардал хямд.
АНУ-ын зах зээлд зориулж үйлдвэрлэсэн зүүн талдаа хүрдтэйг нь АНУ-с олоод наашаа ачуулаад унаж болно л доо. Даанч үнэ ханш нь жирийн ард түмэн дийлэхээргүй өндөр үнэтэй болно. Тээврийн зардал нтр гэж тамтаггүй нэмэгдэнэ.
АСАШЁОРЮ ҮҮРД!!!
- Fred Durst
Гишvvн - Бичлэгүүд: 982
- Нэгдсэн: 8-р сар.08.11 12:08 pm
- Байршил: Нэгэн дээвэр дор
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
Шийдвэр гаргахаасаа өмнө санал асуулга явуулаад зөв буруугаа дэнсэлнэ гэдэг чинь сайн биш үү. Буруу шийдвэр гаргахаасаа зайлсхийсэн байна.
los blancos
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
Их найман улсын Э.З аараа АНУ дараа орох 2 Их гүрэн болох Япон, Их Британи хоёул зүүн гарын дүрэмтэй буй за ... Лада хүртэл энэ улсууд руу гарахын тулд хүрдээ сольдог юм аа.Monteyne написал:Toyota - н бүх л машин аль аль талдаа жолоотойгоор үйлдвэрлэгдэж байгаашд. Бенз энэ тэр ч ялгаагүй хоёр талдаа л үйлдвэрлэгдэж байна.
-
sin|x|*baZy**TRm
- Ноёлон Ноёрхогч Гишvvн

- Бичлэгүүд: 1089
- Нэгдсэн: 12-р сар.22.03 3:33 pm
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
Мигга-тай санал нэг байна.
10-с дээш насжилттай машиныг хориглоно гэж яриад байгаа. Тэтгэвэртээ гарахаас өмнө он хуучин ч цэвэрхэн машин аваад зундаа хөгшнийгөө дагуулаад зундаа нэг салхинд гардаг, гэрийнхээ хүнсийг цуглуулдаг, ач зээгээ заримдаа цэцэрлэг сургуулиас нь авдаг, машинаа цэвэрхэн хэрэглэдэг хүмүүс бас хэцүүдэхнээ.
Нийтийн тээвэр зэрэг бусад асуудлаа эхлээд шийдэж чадвал хүссэн хүсээгүй түгжрэл буурч хүмүүс ч машинтай байх сонирхолгүй болно.

Айдаа хэлээд юухэвээ хө Наадуул чинь угаасаа машинтай байж үзээгүймуу тийм юм ойлгохгүй л дээ даанч Ойлгуулаад ч яахав Угаасаа санал асуулгын дүн гарсан гэнэ. 74 хувь нь эсэргүүцсэн гэнэдээ
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Эзэн хичээнэ
- GaNBaYaR
- • Moderator

- Бичлэгүүд: 8638
- Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
- Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
http://www.24tsag.mn/content/25142.shtml
ингээд л миний муу *шог* таамаг биелж байх юм даа.
стратегийн тоглоом тоглоцгоо.

Би Монгол Эр Хүн.
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
хууль бол хууль. мөрдөх л хэрэгтэй гэсэн ямар олон өгүүлбэр байнаа.
би үнэндээ ийм харанхуй массаас айж байна. хууль бол нийгмийн амьдралыг зохицуулахын тулд батлагддаг болохоос тодорхой ашиг сонирхолд нэгдсэн хүмүүс бусдын амьдралыг өөрсдөдөө нийцүүлэхэд зориулагдаагүй.
хууль бүрийг үгчлэн дагадаг үхширсэн манкурт боолууд 37 онд төрөл садан, ах дүүсийг нь хуулийн дагуу буудаж байхад хуулиа мөрдөөд чимээгүй амьдарч байсан. ийм адгийн шаарын түүх дэлхийн аль ч үндэстэнд бий.
эрх нь олдсон хэн нэгэнд дуртай хуулиа зохиогоод шууд тулган хүлээлгэх бололцоо ямагт байдаг. иргэншсэн ухаалаг нийгэм ийм хүмүүст бололцоог нь олгодоггүй. 90 оны залуучууд хуулиа мөрдөөд тогтоосон дэг журмын дагуу амьдарч байсан бол өнөөдөр бидэнд ингэж дураараа бурж худлаа шаацгаах боломж байхгүй.
дундад зуунд хууль дэг журам мөрдөх дуртай хүмүүс хичнээн хүнийг тухайн үеийн хуулийн дагуу галд шатааж байхад нь хажууд нь бахдан харж зогссон бол?
эрх чөлөө, ардчилал гэдэг бол "чи хэнийг ч өчүүхэн ч хохироолгүйгээр өөрийн дуртайгаа хийх" гэж ойлгогддог. би буруу рультэй машин унаснаар хэнийг хохироочив? зөв рультэй шинэ машин унасан хүнийг хурдан чөлөөтэй давхихад саад болсон болтой.
дэлхийн бусад улсад ийм байна. манайх дагахгүй байна гэнээ. бидэнд яагаад өөрийн үзэл бодол, туршлага байж болдоггүй юм? хуулиа оросоос хуулж бичнэ. амьдрах хэв маяг нь хужаа шиг журамлагдах ёстой гэнэ.
нэгнийгээ учиргүй алж шудаад, хохироогоод хувхайруулчаагүй зохицоод болж бүтээд амьдарч л байвал болоо юм биш үү. заавал дэг журам, ташуур гав гинж шаардах эрүүл зөв үзэл бодол гэж үү.
учиргүй статистик гаргаж ирээд буруу рультэй машин унахаараа хавийн юм дайрч мөргөөд явдаг шиг юм ярихын. тэр статистикт чинь буруу рультэй нь 50% байна. аваар ослын 50%-ийг буруу рультэй машин хийж байна гээд бэлээхэн бичцэн байна шд. энийг зөв рультэй нь 50% байна. зөв рультэй машинууд аваар ослын 50%-ийг хийжээ гэж заавал бичих ёстой юу?

"Хуцаад бай, та нар л үхчихэв гэж"
6 минутын өмнө
Дүн өвлийн хүйтэнд автобус хүлээж дагжин чичирч зогсох тийм ч амар биш. Манай сонинын редакцид Толгойтын чиглэлийн автобус 30 гаруй минут хүлээлгэдэг тухай гомдол ирүүлсэн юм. Энэ гомдлын мөрөөр бид тус чиглэлийн автобусны цагийн хуваарь, үйлчилгээний соёлын талаар сурвалжиллаа. Манай сонины сурвалжлах багийнхан Сонгинохайрхан дүүргийн Толгойт чиглэлийн автобусанд суухаар 40 мянгатын “Мөнгөн завьяа” дэлгүүрийн өмнөх автобусны буудлыг зорилоо. Өнгөрсөн бямба гаригт нийтийн тээврийнхэн ердийн цагийн хуваариар ажилласан юм. Биднийг автобусны буудалд очиход оройн 18:20 цагт болж байв. Шархад, III, IV хороолол чиглэлийн автобус ойролцоогоор арван минутын зайтай ирж харагдсан. Харин бидний хүлээсэн Толгойтын чиглэлийн автобус бараа сураггүй л байлаа. Оройн жавар орсон болохоор унаа хүлээн зогсох иргэд цөхрөнгөө барж, хөл гар нь даарч байгаа нь илт анзаарагдсан.
Ийн 20 орчим минут хүлээсний эцэст “Толгойт М4” маршрутын “8601 УНП” улсын дугаартай, цэнхэр өнгийн “Хюьндэй” маркийн автобус дүүрэн хүнтэй ирэв. Тус буудал дээр унаа хүлээн чичирч зогссон хүмүүс өнөөх автобус руу уралдан очиж хаалгаар чихцэлдэх нь яг л хужирссан мал шиг харагдсан. Бид ч чамгүй хүч зарцуулж байж арай гэж багтаж суулаа. Голын хаалгаар нь хөл тавих зайгүй шахам, байхад кондуктор эмэгтэй “урагшил урагшил” хэмээн чанга дуугаар хашгирч зарим нэгийг нь араас нь түлхэнэ. Ингэж кондуктор эмэгтэйд нүд үзүүрлэгдэн чихэлдэж явсаар дараагийн буудал дээр зогсоход хүний хөл сийрч зай гарч магадгүй хэмээн горьдож явлаа. Гэтэл ганц хоёр хүн буусан ч зөрж орж ирэх нь олон. Хүн нь багтахгүй байхад кондуктор эмэгтэй, жолооч хархүү хоёр “шахаад өг, шахаад өг” гэж байн байн зандарна. Хүчтэй тоормослох бүрт зорчигчид уулга алдан нэгнээ дарж ойчих дөхнө. Бас бие биеийнхээ хөл дээр гишгэж, нүүр ам руу цохичих гээд тун ч хэцүү. Зорчигчдын ая тухтай байдал, үйлчилгээний соёлын талаар бодох ч хэрэггүй. “Болгоомжтой яваач, олон хүний амь насыг дааж яваа хүн байж” гэж зарим нэг нь жолоочид шаардлага тавихад үл тоомсорлоно. Халтиргаатай замаар тэнхээ мэдэн хурдлах жолооч залуу “Хуцаад бай, та нар үхчихэв гэж” хэмээн загнах нь айдас төрүүлэм. Үйлчилгээний соёл, үйлчлүүлэгч хаан гэж яриад байдаг зүйл автобусанд л лав хамаагүй бололтой. Тэгснээ бас утсаар ярина. Ер нь энэ нийтийн тээврийн том оврын автобус жолоодож яваа хүн ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж байгааг холбогдох газрууд анхааруулахгүй бол тоомжиргүй байдлаасаа болж олон хүнийг хохироож мэдэхээр л байна. Автобусны шил цантсан тул хаана яваагаа мэдэхэд үнэхээр бэрх. Харин кондуктор эмэгтэйн авууштай зүйл нь тухай бүрийн зогсоолыг зарлах юм билээ. Түүнийг буудал зарлах бүрт талархаж явтал гэнэт чанга дуугаар хэн нэгнийг зандарч зорчигчдын анхаарлыг өөртөө татав. Нэлээн хүнд цүнхтэй зүйл барьсан 30 эргэм насны эмэгтэй гэртээ дөхөөд буух гэсэн бололтой жолоочоос буудалгүй ч, хүн зогсож байвал аваад явдаг “Нарийн” гэх газар зогсоод өгөөч гэж гуйлаа. Жолооч зөвшөөрсөнгүй. Тэгэхээр бүсгүй уцаарлаж “Та нар хүн авах болохоороо зогсдог юм билээ. Өвлийн хүйтэнд яах вэ дээ буулгачихна биз” гэв. Гэтэл кондуктор эмэгтэй хүрч ирэн “Чи дуугүй бай, наад юмаа хурдан чирээд буу” хэмээн элдэв муухайгаар доромжилсон. Орчин тойрны цэвэр, аюулгүй байдал гэж том ярихаа болъё гэхэд ядаж үйлчлүүлэгчидтэй соёлтой харьцаж чадахгүй элдвээр зүхдэг кондукторуудын ааш аяг хэзээ засрахыг хэлж мэдэхгүй. Ийн кондуктор, жолооч хоёрын элдвээр аашлахыг харж явсаар Толгойтын эцсийн буудалд ирж, хүмүүс ч бууцгаалаа. Түр амсхийх далимыг ашиглан жолоочоос яриа авахыг хүссэн ч тэрбээр “Би олон хүний амь насыг тээж явна. Боломжгүй” гэж хариулав. Түрүүхэн нь цагтаа амжих ёстой гээд хамаг амьтныг сэгсчин нисэх шахам явсан жолооч залуу эцсийн буудалд зогсмогцоо тэс өөр хүн болж хувирав.
Ц.ХАНДАА: НЭГ БУУДЛААС НӨГӨӨ БУУДЛЫН ХООРОНД ЗАМЫН АЧААЛЛААС ХАМААРААД 15-20 МИНУТ ЯВДАГ
Кондуктор Ц.Хандаагаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Өглөө хэдэн цагт ажилдаа гардаг вэ?
-Ажилчдын унаа 05:30 цагт хөдөлдөг. Үүрийн 06:45 гэхэд эхний автобус үйлчилгээнд гарна.
-Орой хэдэн цагт ажлаасаа буух вэ?
-22:00 цаг өнгөрөөж бууна. Заримдаа бүр 00:00 цаг ч хүргэдэг.
-Нэг өдөрт хэд тойрч байна?
-Хамгийн ихдээ найм. Тэгээд долоо, зургаа, тав тойрох үе бий.
-Нэг буудлаас нөгөө буудал орох хоорондын хугацааг хэлж өгөөч?
-Янз янз байдаг. 10, 15, 20 минут гээд.
-Танайх ямар автобус компани вэ. Энэ чиглэлд хэчнээн автобус явдаг вэ?
-Манайх “Blue Bus” гэдэг автобус компани. Энэ чиглэлд 18 тэрэг явж байгаа.
-Автобусны техникийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ?
-Өглөө ажилд гарахад диспечер, механикч хоёр шалгадаг. Диспечер нь жолоочийн үнэмлэх зэргийг үздэг. Харин механикч нь автобусны гэмтлийг нягтална.
-Танайх автобусандаа ямар цэвэрлэгээ хийдэг вэ?
-Өдөр бүр хогоо шүүрддэг. Долоо хоног бүр их цэвэрлэгээ хийнэ. Суудлын бүрээс, хана, таазаа угаана.
-Цайны цаг байдаг уу?
-Өдөрт нэг удаа цайнд ордог. Толгойтын эцсийн буудал дээр ирээд цайндаа 20 минут л орно.
-Та түрүүн нэг зорчигчийг элдэв муухай үгээр доромжилж харагдсан. Яагаад тэгж хэлэв ээ?
-Зогсоолгүй газар буух гээд байхаар нь буудалтай газар зогсож гэж хэлэх гээд буруу хэлчихлээ л дээ.
-Жолооч цагтаа багтахын тулд нэлээн хурдтай явлаа. Ер нь нэг тойргоо хэдэн цагт дуусгах ёстой байдаг юм бэ?
-Цагаасаа хоцрохгүйн тулд 1:50 цаг явдаг юм хэмээн товч бөгөөд тодорхой хариулсан юм.
Бид үүний дараагаар Толгойтын автобус хүлээж зогссон нэгэн иргэнтэй ярилцлаа.
АВТОБУС ИРЭХИЙГ 20-25 МИНУТ ХҮЛЭЭХ НЬ ЮУ Ч БИШ
Сонгинохайрхан дүүргийн II хорооны иргэн Х.Батбаатар
-Та автобус ирэхийг хэр удаан хүлээдэг вэ?
-Удаан хүлээх нь бий. Зарим тохиолдолд 20-25 минут хүлээдэг.
-Ийм байдал өдөр бүр гардаг уу?
-Өвөл хүйтэнд гадаа удаан зогсох их хэцүү. Ялангуяа бага насны хүүхдүүд, арван жилийн сурагчдад хүндрэлтэй байдаг байх.
-Энэ чиглэлд явдаг автобусны үйлчилгээ хэр байна?
-Үйлчилгээ нь тааруу. Өвөл цонх нь цантаад хаана явж байгаа нь мэдэгддэггүй. Жолооч, кондукторын зан харилцааны тухайд ярих ч юм биш. Их бүдүүлэг. Автобусан дотроо тамхи татна. Замын хөдөлгөөнд оролцож байж утсаар ярина. Уг нь кондуктор нь буудлаа зарлах ёстой шүү дээ. Хэдэн сарын өмнө автомат хариулагчаар буудлаа зарлаад овоо дориун байсан. Гэтэл Монголын хууль гурав хоног гэдэг шиг таг л болсон байна.
-Танай чиглэлийн автобус хэдэн цаг хүртэл явдаг вэ?
-Ажлын өдрүүдэд 06:45 цагийн орчимд эхний автобус ирдэг. Харин орой 22:00 цаг гээд л зогсдог юм. Амралтын өдрүүдэд бүр ч эрт зогсоно.
-Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй зүйл юу байна?
-Хүндрэлтэй зүйл олон байдаг. Тухайлбал, манай энэ чиглэлд явдаг автобус цөөхөн. Дээр нь зорчигч ихтэй. Тэгээд л чихэлдэж явдаг. Ингэж явахдаа утас, түрийвчээ хулгайд алдах нь их байдаг. Мөн их хүйтэн байдаг учраас иргэдэд тух муутай. Тиймээс автобусны тоог нэмэгдүүлж, эрүүл аюулгүй орчинг хангаж өгөөсэй гэж хүсч байна.
Бид үдшийн 20:00 цаг өнгөрч байхад автобуснаас бууж гэрийн зүг явлаа. Толгойтын чиглэлд “М14”, “М4” гэсэн хоёр маршрутын тус бүр 18 автобус өдөр бүр үйлчилгээнд гардаг ч ачаалал ихтэй учраас үргэлж л хүмүүс нь чихэлдэж явдаг. Түүнчлэн зам халтиргаатай, бас түгжрэлтэй байдаг болохоор зорчигчдыг удаан цагаар хүлээлгэдэг байна.
О.МӨРӨН
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

Морины соёлт Монголын машины соёлын өнөөгийн гажиг

Хүний бүх зүйл соёллог. Итгэл үнэмшил, хэл сэтгэлгээ, зан заншил, зан үйл, зан байдал, мэдлэг, чадвар, боловсрол, бодол, санаа, үйл хөдөлгөөн, нүдний харц , нүүрний хувирал ч соёллог. Хүний оршихуйн ийнхүү соёллог байдал нь биологийн хувьд бараг л ав адилхан хүмүүсийг их л ялгаатай болгож харагдуулна. Энэ ялгаа нь уг чанараараа хэлбэрийн ч, мөн чанарын юм шиг орших нь олонтой.
Нүүдлийн соёлыг бүтээгч, бас тээгчийн томоохон төлөөлөл болох монголчууд бидний нүүж, суух ахуй амьдрал морьтой л салшгүй холбоотой. Ийм учраас амьдрал маань морь, морь маань амьдрал болох нүүдэлчний ахуйд морины соёл нэвт шингээстэй. Морь тэдний итгэл үнэмшил, тахил шүтээнд заларна. Морь тэдний зовлон жаргалын илэрхийлэл дуу, хуур, хөгжим, бүжигт нь илэрнэ.
“Морь” гэсэн энэ долгион тэдний эелдэг, сайн харилцааны илэрхийлэл болно. “Морь сайн унах уу” гэж асуун эелдэгээр яриа өднө. “Морь харья” гэж эелдэгээр биеэ засах хүслээ илэрхийлнэ. Монгол оршихуйд морины соёл нэвтрээгүй зүйлийг олоход, иймд, тун бэрх ажгуу. Морины соёлт монгол ахуйд машины соёл нэвтэрч байна. Шинэ соёлд ороход хүмүн бид ижил төсөөтэй өмнөх төсөөлөлөөрөө түүнд эхлээд ханддаг нь танин мэдэхүйн жам ёс.
Иймд морь, машин хоёр тээврийн хэрэгслэл болж байгаагаараа үүргийн хувьд адилхан тул монголчууд бид морины соёлоор машины соёлд хандаж, түүнд халдаж эхлэвэл гайхах зүйл огт үгүй биз. Гэвч морь гэдэг хүмүний нэгэн адил зовлон, жаргалыг тээгч амьтан, түүний анд нөхөр бол харин машин цагт 200 км гаруй хурдалж чадах, 40-200 гаруй морины хүчтэй орчин цагийн хүчирхэг нэгэн зэвсэг юм. Иймд морины соёлтой тархиар машинтай харьцаж л, харин, үл болно.
Морины соёлт монгол машины соёлыг гутааж байна. Явган хүний гарцанд дээр машинд дайруулж алтан амиа алдсан хүн бүрийг түүний хөлийнх мөрөөр илэрхийлж дүрсэлсэн нэгэн зурагт хуудсыг эргэн нэг саная. Зураг хуудсанд дүрслэгдсэн хүний мөр тоймгүй олон, тэдний дунд жижигхээн хөл нь маш олон, бас дэндүү өрөвдмөөр. Сард дундажаар 30-40 хүүхэд буюу өдөрт дундажаар 1-2 хүүхэд ногоон гэрлээр, гарцаар зам гарч явахдаа машинд ширгүүлж дайруулан, улмаар амиа алдаж, хүндээр гэмтэж байна.
Монголд маш олон хүн ногоон гэрлээр, гарцаар зам гарахаасаа айдаг, тэр нь тэдэнд сэтгэлийн дарамт, стресс үүсгэдэг, эцэст нь тэд өвчинд нэрвэгддэг болохыг тогтоосон судалгаа ч бас цөөнгүй байна. Ногоон гэрэл асахад хүн, машин хоёр нэгэн зэрэг хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан зам хөдөлгөөний ийм дүрэм биднийх.
Жолооч болох хүн боловсролгүй, хүмүүжилгүй, төлөвшилгүй, хүний ёс зүйгүй, ёс суртахуунгүй, бичиг үсэггүй ч байж болохыг ч зөвшөөрдөг энэ хууль мөн л морины их, харин машины бага соёлтой өнөөгийн монголынх. Мэргэжлийн багшгүй, мэргэжлийн стандарт, хөтөлбөргүй, мэргэжлийн арга зүй байхгүй, хамгийн гол нь мэргэжлийн бодит үнэлгээгүй, олон талын оролцоо, хяналтгүй, нээлттэй бус, хаалттай байдлаар жолооч бэлтгэх энэ сургалт бас л биднийх.
Явган хүний гарц дээр өлгийтэй нялхас дайрчихаад хээв нэг зугтаад явчих жолоочийн энэ авир, төрх, ёс зүй биднийх. Морины соёлт бидний машины өнөөгийн соёл ийм л бага, тийм л гунигтай, бас гутамшигтай.
Морины соёлт жолоочийн өнөөгийн монгол төрх
Жолооч мэргэжил “машин” хэмээх хүчтэй, хурдтай зэвсгийг зөв, аюулгүй хэрэглэхийн арга, ухааныг энэ мэргэжлийн ёс зүй, ёс суртахуун, соёлтой нь хамт нягт нямбай шингээн эзэмшихийг хувь хүнээс шаарддаг орчин цагийн нарийн мэргэжил юм.
Хүн хүчтэй зэвсэгтэй болохоороо л түрэмгийлэгч, дарангуйлагч, хүчээр далаалгагч болж хувирах магадлал өндөр байдаг тул соёлт хүмүн төрөлхтөн жолооч мэргэжлийг эзэмшигчдэд “номхорсон“ байх, тодруулан хэлбэл, дор хаяж бичиг үсэгт тайлагдсан байх, орчин цагийн нийгэмшил, иргэншлийн наад захын боловсролыг эзэмшсэн байх, дарангуйлал, түрэмгийллийн бус хүмүүнлэгийн ёс зүй, ёс суртахууны цагаан толгойд суралцсан байхыг шаардсаар иржээ. Энэ ч нь хүмүүнлэг ёсонд нийцнэ биз ээ.
Гэвч Монгол улсын “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулиар бол 18, түүнээс дээш настай, эрүүл бөгөөд жолоочийн курст хамрагдаж, шалгалтанд тэнцсэн хүн бүр л жолооч болчихоор байх юм. Энд жолооч болох хүсэлтэй хүний бичиг үсэгт тайлагдсан байдал болон түүний боловсролтой холбоотой заалт огт алга. Нэгэнд хуулиар жолоочоос ямарч түвшний боловсрол ч огт шаардахгүй байгаа тул бичиг үсэггүй хүн ч элдэв аргаар жолооч болох нээ, энэ улсад. Боловсролгүй жолоочийн болчимгүй авир, болхи төрх морины их соёлтой монголын машины соёлыг багасгаж, гутааж байна.
Явган зорчигчийн гарцны цагаан шугаманд дээр машинаа зогсоочихоод, тамхи татаж, утсаар хээв нэг ярингаа машинхаа цонхоороо хаяа хаяа хог хаяж цагийг нөхцөөн сууж буй нь мунхаглалд манарсан цагийн монгол жолоочийн түгээмэл нэгэн болхи төрх. Жолоочийн энэхүү болхи төрх нь морин дээрээ тааваараа л яриа хөөрөө өрнүүлж, дуртай газраа морь харан, хай саагүй хог новшоо хаяж болдог морины соёлын нэгэн хэсгийг санагдуулна.
Явган зорчигчийн гарцны шугам дээр машинаар хүн, хүүхэд, бүр өлгийтэй нялхас дайрчихаад зүгээр л яваад өгөх, зугтах нь шалдар булдар энэ цагийн монгол жолоочийн түгээмэл зэрлэг араншин. Жолоочийн энэ зэрлэг араншин нь “4 настай хүүхдээр хурдны морь хүчээр унуулж чаддаг, морь сайн унасан хүүхдийг нь бус, харин түрүүлж ирсэн морио л хайлан магтан дуулдаг, эмнэг хангал сургаж байгаад бэртэхэд “морины хөл хөнгөнхөн, зүгээр гэж хэлж чаддаг” морины соёл дахь хүмүүнлэг бус, амьтанлаг, зэрлэг нэгэн бодит байдлыг өөрийн эрхгүй бодогдуулна.
Тансаг, том машинтай болохын хүслэнг бүтээсэн; үнэтэй шатахууныг үнэгүй хэрэглэхийн төлөө хэрүүл өдөөсөн; хотод машинаараа “явж байгаа ч биш, явахгүй байгаа ч биш” байдалтай холхин зогсож, орилдон чарлалдах чадварыг эзэмшсэн; мөн хөдөөд машинаараа малаа хариулах бодлыг ч бас өвөрлөсөн энэ тархи худал, хуурмагт дарлагдсан, эмх замбараагүйд хөтлөгдсөн энэ нийгмийн эдүгээ цагийн монгол жолоочийнх.
Монгол жолоочийн тархины ийм шинж чанар “сайн морийг зөвхөн сайн тээврийн хэрэгслэл болгон ашиглах төдийгүй, мөн түүнийг өөрийнхөө нийгэмд эзлэх байрыг суурийг тодорхойлох нэгэн хэрэгсэл болгон ашигладаг, өөрөөр хэлбэл, “сайн морь унаж, эзэмших нь чухал, харин ямар үнэтэй авах нь чухал бус, тэр тусмаа энэ үйлдэл зон олон, нийгэмд ямар хор нөлөөтэй байх нь бүр ч чухал биш” гэсэн бодол, санаа нь хөдөлшгүй, хөндөшгүй итгэл үнэмшил байдаг морины соёлд нэрвэгдсэн хүмүний тархины зарим шинжийг өөрийн эрхгүй санагдуулам.
Замын хөдөлгөөнд сайн морьтойгоо л явж байгаа мэт оролцох жолоочид замын цагдаа, эсвэл хувь хүн зохих шаардлага тавихад тэд гэмшсэн царай огт үгүй, харин урдаас нь элдэв байдлаар, тухайлбал, “Чи хэн бэ, чамайг алаад өгнө” гээд л бандгар машинаас мантгар залуу бууж ирээд л хавийн ойрын хүнийг айлган зандаргах; аль эсвэл, ивээлд нь байдаг дарга, албан тушаалтан руу утас цохиж “Нэг муу новш (шаардлага тавьсан цагдаа болон хувь хүнийг ихэнхдээ тэгэж дуудна) зогсоогоод, шаардлага тавиад байна, түүнийг ажлаас нь халаад өг” гэх маягтайгаар эрхлэнгүй хов хүргэх, эсвэл, шууд л зодолдох зэргээр аяаглах нь хээль хахуул, авилга, танил талын хар хүчинд манаран хордсон энэ цагийн жолоочийн монгол авир, монгол давралт.
Монгол жолоочийн энэ авир, давралт нь морины соёл нэвт шингэсэн монгол ахуйд амь бөхтэй хэрэглэгдсээр л байгаа “нохойтой наадвал хормойгүй, ноёнтой оролдвол толгойгүй” гэсэн зүйрлэлийн утгыг дахин нэг бодуулна. Эхнэр нь аюулгүйн бүсээ зүүгээгүй, хүүхдүүд нь машины цонхоор толгой, гараа гарган тоглож байхад хээв нэг л хурдалж явах нь “хууль нь гууль” болсон энэ нийгмийн монгол жолоочийн түгээмэл нэгэн хэнэггүй зан.
Монгол жолоочийн энэ хэнэггүй зан “4 настай балчирыг морь унуулж хонь хариулуулдаг, бага насны хөвүүнийг эмнэг хангалын нуруун дээр өргөж тавиад орхичдог, морийг тахин шүтэхийн ухааныг түүнийг махлан идэх урлагтай нь хамт нэгэн зэрэг уламжлуулж чаддаг” морины соёлын зөрчилтэй, бас эрсдэлтэй ертөнцийг дахин бодогдуулна. Морины соёлтой монголд жолооч ийнхүү авирлаж сурахад жолооч бэлтгэх сургалт (курс)-ийн өнөөгий байдал ихэд муугаар нөлөөлж байна.
Морины соёлт монголын машины соёлгүй жолооны сургалт
Мэргэжил олгох сургалт бол мэргэжлийн нарийн үйл ажиллагаа, тасралтгүй сайжирч байх үйл явц юм. Сургалтын үйл явц, үйл ажиллагааны мэргэжлийн байдал нь мэргэжлийн стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй эсэх, сургалтын зохих орчин бүрдүүлсэн эсэх, мэргэжлийн багш, сургагчтай эсэх, хамгийн гол нь мэргэжлийн удирдлага, менежмент байгаа эсэх зэрэг үзүүлэлтээр илрэн хэмжигдэх бол түүний үр дүнгийн чанар, чансаа нь хөдлөнгийн, бодит, мэргэжлийн үнэлгээгээр илүү харагддаг.
Мэргэжлийн байх буюу сайн сургалт ямагт олон талт оролцоо, хяналтыг дэмжсэн, хаалттай бус, харин нээлттэй зарчимд тулгуурласан байдаг билээ. Монгол улсад жолооч бэлтгэж буй сургалтын өнөөгийн байдлыг сайн сургалтын зарим шинжээр доор шинжин үзье. Жолооч бэлтгэх сургалт мэргэжлийн бус байна даа, монголд. Жолоочийн бэлтгэх сургалт-курс мэргэжлийн багшгүй байна.
Энд зүгээр л туршлагатай жолооч, эсвэл эмч хичээл сургалтыг удирдан явуулж буй нь багш мэргэжлийг гутааж байна. Энд мөн жолоочийн мэргэжлийн стандарт, хөтөлбөр алга. Дүрмийн багш “Замын хөдөлгөөний дүрэм”-ээ хичээлийн хөтөлбөр гэж бодох юм энд. Жолооны дадлагын багш зодож чичэх, харааж загнахаа сургалтын арга, арга зүй гэж ойлгосоор байх юм, энд.
Энд “жолоочийн курс бүхэн 45 хоногт бүх суралцагчийнхаа 80 хувийг амжилттай төгсгөх ёстой, эс тохиолдолд уг курсийг хаана” гэсэн мэргэжлийн бус, харин захиргааны болхи зарчим ноёрхож байна. Энэ нь уг чанараараа “хүн бүр адилгүй, хөлөг бүр жороогүй” гэсэн эртний нэгэн сургах ухааныг улиндаа гишгэж, ямар ч хүнийг ямар ч аргаар хамаагүй жолооч болгох үйлд хүчээр хөтөлж байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж 300 гаруй курсийн 20000 гаруй төгсөгчдөөс зөвхөн зургаанхан хүн л бүх шалтгалтыг авдаг гажиг энд бас оршиж байна. Ийм л байгаа учраас монголд машины соёлыг тээсэн жолооч бэлтгэгдэж чадахгүй байна даа. Жолооч бэлтгэх сургалт нээлттэй бус хаалттай байна даа, монголд. Жолооч бэлтгэхтэй холбоотой бүхий л эрх мэдэл зөвхөн Замын цагдаагийн газарт төвлөрчээ.
Жолооч бэлтгэх курсийг ажиллуулах эрхийг олгох “хүндэттэй, ашигтай” нэгэн үүрэг энэ л газарт олгогдож. Жолооч бэлтгэх сургалтын үйл явц, үр дүнг хянах, шалгах эрх зөвхөн энэ л газарт бас байна. Жолоочийн курсийг төгсөгчөөс шалгалт авч тэнцүүлэх, үл тэнцүүлэхийг энэ л газар мэднэ. Жолоочийг хянан шалгаж, торгох эрх бас эл газарт.
Ингэж нэг байгууллагад жолооч бэлтгэх бүхий л эрх мэдлийг төвлөрүүлснээр энд нээлтэй бус, хаалттай байдал бий болжээ. Энэ нь эргээд нөгөө л танил тал, авилга, хээл хахууль цэцэглэхийн үндсийн үндсийг энд бүрдүүлж байж болзошгүй байна. Жолооч бэлтгэх сургалтыг мэргэжлийн болгож, түүний үйл явц, үр дүнгийн үнэлгээнд хаалттай бус нээлтэй зарчмыг нэвтрүүлэхсэн.
Жолооч бэлтгэх сургалтын ажлыг мэргэжлийн байгууллага, өөрөөр хэлбэл, боловсрол, сургалт хариуцсан төрийн захиргааны төв байгууллага-Боловсролын яам хариуцуулдаг байвал зохистой мэт санагдана. Замын цагдаагийн газар, харин, энэ сургалтын үр дүнг хянах, шалгах ажлыг хариуцдаг байвал оновчтой мэт. Ингэж зохицуулалт хийснээр жолооч бэлтгэх ажилд олон талын оролцоо буй болж, төвлөрөл саарч, авилга, танил талын “ хар” нөлөөлөл буурч, улмаар жолоочийг зөвхөн мэргэжил, мэргэшлийн хүчээр л сайн бэлтгэх бодит нэгэн нөхцлийг бүрдүүлж болох мэт бодогдоно.
Морины соёлт монголын машины соёлгүй хууль, дүрэм
Хууль, дүрэм, зохицуулалт гэдэг шинэ соёл, шинэ харилцааг түгээх хүсэл, тэмүүллийн илэрхийлэл, бас түүнийг хэрэгжүүлэх хэрэгслэл юм. Энэ ч утгаараа, Монголын улсын “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль бол бидний машины соёлын өнөөгийн өнгө, төрх болох буй зээ. Машины соёлын бидний мэдрэмжийн хэмжээг тодорхойлсон энэ хуульд машины соёлгүй нилээд зүйл байна.
Машинтай нийцүүлж дүрмээ хийх үү, аль эсвэл дүрмэндээ нийцүүлж машины импортлох уу? Энэ асуудлыг одоогийн мөрдөж буй хууль, дүрэм, бодлогоор шийдвэрлэсэнгүй. Замын хөдөлгөөнд баруун гарын дүрмээр оролцдог манай улсад зүүн гарын дүрэмтэй улсад зориулсан машин чөлөөтэй явж, хөдөлгөөнд үндсэндээ дүрэмгүй оролцож байна.
Ийм машин хөдөлгөөнд оролцоход баруун гарын дүрэмтэй бидэнд багагүй түвэг учруулж, иргэд аваар осол орохын бодит олон шалтгаан бий болдог. Жолоочийн ярьж заншсанаар зөв биш талдаа жолоо (pуль)-тэй машин шөнийн цагт эсрэг урсгалд яваа жолоочийг гялбуулж аваарт оруулдаг. Мөн баруун гарын дүрмийг баримтлан урд явж буй машиныг гүйцэж төрүүлэхэд энэ нь их бэрхшээл учруулах төдийгүй, мөргөлдөх, шүргэлдэхийн эх шалтгаан болдог.
Хамгийн гол нь, энэ нь зорчигчийг машины гол урсгал явж буй тал руу буулгах байдалд жолоочийг хүчээр оруулснаар хүнийг ахиад л осол аваарт өртүүлэх бодит нэгэн нөхцөлийг бий болгож өгдөг. Ногоон гэрлээр хүн, машин хоёрыг нэгэн зэрэг хөдөлгөөнд оролцуулж, улмаар тэднийг гарцан дээр мөргөлдүүлэхээр зохицуулж өгсөн хууль, дүрмийн заалт бас байх юм.
Явган зорчигч ногоон гэрлээр, гарцаар зорчиж эхлэхэд машин мөн л ногоон гэрлээр зүүн гар тал руу эргэх хөдөлгөөн хийхээр, эцэст нь хүн, машин хоёрыг гарцанд дээр уулзуулж, мөргөлдүүлдэг замын хөдөлгөөний дүрмийн энэ заалт зөвхөн машины соёлгүй төдийгүй хүмүүнлэг бус, хүний амар амгалан явах эрхийг үл хүндэтгэсэн, цаашилбал, хүмүн төрөлхтний соёл иргэншил, ухаарал, үнэ цэнийн эсрэг чиглэсэн үйлдэл мэт санагдаж байна.
Дүрмийн энэ болхи заалтыг “ногоон гэрэл, цагаан шугам” гэсэн аянтай нийлүүлж авч үзбэл “хүүхдүүд ихэвчлэн л гарцанд дээр машинд шүргүүлж, дайруулаад байгаагийн цаана далд нэгэн шалтгаан байгаа юм биш үү” гэж хардах сэтгэл бас төрнө. Замын хөдөлгөөний хууль, дүрмийг зөрчиж, хүний эрүүл мэндийг ноцтой хохироох, цаашилбал, амь насыг нь хүртэл егөөтгөсөн этгээд мөнгө төлөөд хэргээс мултарчихаж болох хуулийн ийм зохицуулалт бас байх юм.
Эрүүгийн хуулийн 215 дугаар заалтаар бол мөнгөтэй хүн, баян хүн замын хөдөлгөөний зөрчил гаргаж, хэрэг үйлдэн, хүн дайрч алахад ч шоронд суухгүй байж болох нээ, энэ улсад. Цаашилбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хэмжээ нь хэт бага, хамгийн ихтэй 50000 төгрөгөөс хэтрэхгүй байна. Ийм торгууль нь монгол жолоочийг замын хөдөлгөөнд зөрчил үүсгэхгүй оролцох, хэрэг гаргахгүй байх, хүн дайрахгүй байх эдийн засгийн хөшүүрэг болж чадахгүй байна.
Морины их соёлт монголын машины өнөөгийн соёлын өнгө, төрхийг харуулж буй замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, жолооч бэлтгэх сургалт, түүний зохицуулж буй нийтийн албыг машины эх соёлд нийцүүлэн шинэчилье, сайжруулья, өөрчилье. Ногоон гэрлээр хүн, машин хоёрыг уулзуулж буйг больж дүрмээ өөрчилье.
Хүн дайрсан жолооч мөнгө төлж хэргээс мултарж буйг хальж хуулиа шинэчилье. Жолооч бэлтгэх ажлыг нээлттэй, мэргэжлийн болгож нийтийн албаа шинэчилье. Машины хөдөлгөөнд морины соёлоороо оролцож буй мэт авирладаг жолоочийг машины соёлтой болгон сэнхрүүлэн сэхээрүүлж сургалтаа шинэчилье. Морины их соёлт монголд машины эх соёлыг зөв түгээж болохгүй бүхнийг өөрчилье.
Ц.Лувсандорж

одоо тэгээд хэн нэг нь ухаантай, хэн нэг нь тэнэг мангар дээрээ тулж ирцгээгээл, зөв рультэй машинуудтай болох хэрэгтэй гэснүүд нь тэнэг мангар бусдын санаанд яваад байна ухааны болоод л, яадгийм хямд чанартай буруу жолоотой япон тэргээ барих нь ухаантай болж хувираад, эсвэл бүр замаа зүүн гарын дүрэмтэй болгъё гэснээ юу билээ гэж бодож энэ тэр алиа юмнууд ч их болох юмаа олон нийтийн дунд, би ч Асуулт форумаас л олон нийтийн бодлууд ямар өөр байдгийг, нийгэмд ямар өөр өөр төрлийн хүмүүс хамтран амьдарч байгаа зарим нэг нэмэр оруулахгүй ч гай бололгүй яваа хүмүүсийг харах гээд олон зүйл мэдрэх л гоё юмдаа. Миний хувьд буруу жолоотой машинаа зараад зөв рультэй аятайхан юм олоод авчих л бодолтой байна, Цаашдаа бага багаар энэ байдлыг цэгцлэх нь асар зөв гэдэгтэй ч 100% санал нэг байна. Оруулж ирэхийг нь хориглоно гэдэг бас л шийдлүүдийн нэг, хэрэгжүүлж болох бас их аятайхан санаа. Хэн хожих нь хамаагүй ийм байгаагаараа ч бас хэн нэг нь хожжил байгаа биз. Үнэндээ чи давгүй мөнгө олж дажгүй амьдардаг харин бусад чинь тийм биш чи битгий тэнэгт гэж байгаа бол үнэндээ утгагүй шүү. Надад бол авах боломж нь асар их байхад хэзээ ч нийтээрээ ийм хэцүү байх юм чинь дээ гээд нийтээ хамгаалаад зогсох надад бол үнэндээ утгагүй л байхгүй юу. Магадгүй япон машин чанартай бас эдэлгээ сайтай байх, Гэлээ гээд хүсвэл зөв рультэй япон машин авах боломж нь илүү үнэтэй тусдаг байж магадгүй, гэхдээ судалвал тийм ч биш байж болно. нийтээ хохироож байна, хямдаар буруу ч хамаагүй рультэй машинаа унаяаа гэдэг надааа үнэхээр энэ сэдэв дээр миний хувьд буруу санагдаж байна.
Зарим нэг хүмүүсийн лобби явж байна, солонгос машины лобби цаана нь яваад байна л гэнэ, тийм ч байж болох. Тэр шинэ Солонгос машинуудыг авах боломжтой гарууд чинь хэзээ ч хуучин буруу талдаа жолоотой япон машин авахгүй л байхгүй юу, за мэдэхгүй миний танилууд лав тэгэж шийдвэр гаргах хүн байхгүй. Ялгаагүй л хуучин Солонгос машин оруулж ирж зардаг ченжүүд асар олон. Магадгүй буруу талдаа жолоотой бас дээрээс нь Солонгосоос хуучин машин оруулж ирхийг хориглоно гэцэн байсан бол шууд тэгэж бас болох л юм. Надад нийтээрээ япон хуучин буруу рультэй машин барихгүй л бол Солонгос машин миа, шинүүд нь үнэтэй, зөв талдаа жолоотой япон машин үнэтэй, арабаас ирсэн машин үнэтэй энэ тэр тайлбар үнэндээ утгагүй л санагдаж байна. Тэгээд хүн хүний л үзэл бодол юмдөө.
Зарим нэг хүмүүсийн лобби явж байна, солонгос машины лобби цаана нь яваад байна л гэнэ, тийм ч байж болох. Тэр шинэ Солонгос машинуудыг авах боломжтой гарууд чинь хэзээ ч хуучин буруу талдаа жолоотой япон машин авахгүй л байхгүй юу, за мэдэхгүй миний танилууд лав тэгэж шийдвэр гаргах хүн байхгүй. Ялгаагүй л хуучин Солонгос машин оруулж ирж зардаг ченжүүд асар олон. Магадгүй буруу талдаа жолоотой бас дээрээс нь Солонгосоос хуучин машин оруулж ирхийг хориглоно гэцэн байсан бол шууд тэгэж бас болох л юм. Надад нийтээрээ япон хуучин буруу рультэй машин барихгүй л бол Солонгос машин миа, шинүүд нь үнэтэй, зөв талдаа жолоотой япон машин үнэтэй, арабаас ирсэн машин үнэтэй энэ тэр тайлбар үнэндээ утгагүй л санагдаж байна. Тэгээд хүн хүний л үзэл бодол юмдөө.
I've nothing to declare except my genius.
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
энэ дэлхийн хаана ч зев буруу жолоотой машин гэж байдаггуймаа Хэн ийм нэр томъео гаргаав ингэхэд Морь маланд л зев буруу гэж бдг биздээ Зев талаас нь мордохгуй бол бусгаад унагадаг бхаа
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Эзэн хичээнэ
- GaNBaYaR
- • Moderator

- Бичлэгүүд: 8638
- Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
- Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
tsogoo mori unaj uzeegui bolj taarlaa.
Би Монгол Эр Хүн.
- Monteyne
Mister - Бичлэгүүд: 372
- Нэгдсэн: 4-р сар.14.02 6:14 pm
- Байршил: "I exist in the world beyond your World
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
Морь ямар хамаа байхав дээ
I've nothing to declare except my genius.
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
энэ халхавч шалтгаан яах вэ Гол нь цаад санаа нь хегийн бнаа. Эд нар хэзээ ч баруун талдаа жолоотой машин стандартад нийцэхгуй бна, эрсдэл ихтэй бна, ийм учраас болий гэж бодоогуй л бхгуй юу
аа нээрээ тийн морь хамгийн их хамаатай Гэхдээ чи их аятайхан ярьлаа
аа нээрээ тийн морь хамгийн их хамаатай Гэхдээ чи их аятайхан ярьлаа
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Эзэн хичээнэ
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
тэгээд машин шинэ хуучин гэдэг бол хамгийн инээдтэйгаргалгаа Чи дэлгуурээс 0 км явсан машин аваад гэртээ ч ирээгуй бхд тэр чинь аль хэдийн хуучин машин Унэ цэнэ нь шаал еер болсон бгаа Тийм болохоор машин шинэ хуучиндаа биш харин хэр хеделгеений аюулгуй байдлыг хангаж бна еереер хэлбэл явах эд анги нь хэр найдвартай тормос нь бурэн ажиллагаатай бна уу ендген тулгуур нь энэ тэр нь гэнт салаад хажуудахтайгаа мергелдехуу утаа тортог нь заасан нормдоо бна уу гэдгээр хэмжигдэнэээ Санаж бгаа бол тойотогийн цоо шинэ машинуд уйлдвэрийн алдаатай зарагдаад осол болоод эргуулэн татсан явдал бий Тормос нь гацах аюулгуйн дэр згр бж бгд гэнэт гарах гэх мэт
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Эзэн хичээнэ
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
1. буруу жолоотой машин унах нь ухаантай гэдэг утгаар огт яригдаагүй. одоохондоо амьдралаа босгочих гээд ядаж явахад битгий дэгээдэж унагаах гээд байгаач гэдэг утгаар ярьцгааж байна. энэ улс өөрөө машин хийдэг болчоод тэрийг нь бид худалдаж авчихаар болсон хойно хуучин шинэ буруу зөвөөр нь ялгаач гэх гээд байна. ер нь буруу зөв руль гэдэг үг бол морь унадаг монгол хүний хэллэг. зүүн талыг зөв гэдэг, барууныг буруу гэдэг. тэрнээс хууль дүрэм дээрээ бол зүүн баруун л гэж бичигдсэн байгаа.Monteyne написал: буруу жолоотой япон тэргээ барих нь ухаантай болж хувираад,
Миний хувьд буруу жолоотой машинаа зараад зөв рультэй аятайхан юм олоод авчих л бодолтой байна,
Зарим нэг хүмүүсийн лобби явж байна, солонгос машины лобби цаана нь яваад байна л гэнэ, тийм ч байж болох. Тэр шинэ Солонгос машинуудыг авах боломжтой гарууд чинь хэзээ ч хуучин буруу талдаа жолоотой япон машин авахгүй л байхгүй юу,
2. энэ яригдаад байгаа сэдвийг хууль журам болгочихгүй юмсан. буруу л бол буруу гээд батлагдчихвал чи машинаа хэнд хэдээр зарж зөв рультэй машин авах вэ? чиний машин ямар ч үнэ цэнэгүй зүгээр овоолсон хог л болно шд.
3. солонгос машины лобби гэдэг чинь авч унах дээр огт яригдаагүй. зарж чадахгүй болохоороо төрийн хүчирхийлэл хийх гээд байгаад нь ой гутаж дургүй хүрээд байна.
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
гэхдээ "вовка хүчиндэнэ л гэсэн бол хүчинддэг л гар даа" гэдэг шиг юм болох юм байна.
НЗДТГ-ын түвшинтөгс гээд хүн мэдээгээр ярьж байна. "санал асуулгаар иргэд эсэргүүцсэн, гэхдээ бид хуулийн төслөө боловсруулаад засгийн газарт өгч байгаа. их хурлаар хууль гаргуулж асуудлыг шийдэхээр хичээж байна. энэ асуудлыг цэгцлэх цаг нь болсон" гэнээ.
уг нь засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2016 оноос импортын квот тогтоох замаар баруун талдаа хүрдтэй машиныг тодорхой хувиар бууруулах зорилт тавьсан байгаа юм гэнэ. тэрнээс өөрийгөө дайчин жанжин гээд итгэцэн улсын баатар өвөө шиг гэнэт тас цавчаад хаячий гээгүй юм байна.

- ilmaren
- Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

- Бичлэгүүд: 720
- Нэгдсэн: 6-р сар.12.06 8:53 pm
- Байршил: Салхитай хамт
- Contact:
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
Орос саяхан энэ тухай ажил хэрэгжүүлэх гэж үзсэн гэдэг одоо орост яг ямар арга хэмжээ авж байгааг баттай мэдэх хүн байна уу? Зарим нь 1р сараас баруун жолоотой машин импорт хорьсон гэнэ зарим нь энэ тухай яаригдаад дийлээгүй болиулсан л гэнэ
Мөрөөдлийн зүг...
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
Tsag uee oloogui l asuudal yavaad bgaam bna. Yadaj seoul shig avtobus metroogoo hangalttai sain bolgochihood deerees -15aas iluu huitruulehguigeer tsag agaaraa zohitsuulchihval. ene huitend avtobus huleegeed shahtsaldaad deerees ni utaagaaraa amisgalaad alhaad harina gedeg odoogoor oi uhaand buuhgui l bna daa. Odoo bgaa ene niitiin teevriig uilchilgee ni hog gej shuud l helie. statistikaar solongosd avaar osol hiij bgaa mashin ihenhi ni za barag l bugd zov uruultei bdag gejiine leeshd.
Canon EOS 60D 18-200 EF-S/IS
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
Энэ сэдвийг 2009 онд нээж байхад УБ т машинуудын 50 хувь нь баруун талдаа рультэй болчихвуу гэж байсан, одоо 70 хувь нь гэх юм. Арга хэмжээ авахгүй бол ингээд л яваад байх уу? Төр засаг нэг шийдвэр гаргах байлгүй дээ. Бид тэрийг нь л дагах биз. Үе шаттайгаар хязгаарлаж хориглох байсан бол аль эртнээс олон жилийн өмнөөс эхлэх байсан байхаа. Ийм бодолтойгоор л сэдэв нээж байлаа.
Сонирхуулахад саяхан казахстаны нэг хүүхэдтэй санаандгүй үг солих завшаан гарав. Сонсохнээ тэнд баруун талдаа рультэй машин оруулах битгий хэл улсдаа явуулдаггүй гэх юм. Төр нь бодлоготой байдгын жишээ бизээ.
Сонирхуулахад саяхан казахстаны нэг хүүхэдтэй санаандгүй үг солих завшаан гарав. Сонсохнээ тэнд баруун талдаа рультэй машин оруулах битгий хэл улсдаа явуулдаггүй гэх юм. Төр нь бодлоготой байдгын жишээ бизээ.
- Monteyne
Mister - Бичлэгүүд: 372
- Нэгдсэн: 4-р сар.14.02 6:14 pm
- Байршил: "I exist in the world beyond your World
Re: Баруун талдаа рультэй машинуудыг цаашид яахав?
Бид чинь ядуу хүмүүс тэгэж болохгүй байхаа лол