За хэрэглэж үзсэн бэлдмэлүүд дээрээ дүгнэлт хийе. 4-5 юм хэрэглэж үзсэн юм байна.
Эхлээд нэг Солонгос Gainer жоохон ууж үзсэн. Тэр гайгүй л байх шиг байсан. Гэхдээ үнэтэй дэмий эд. Жоохон уусан болохоор мэдэгдэх сүрхий юм бгаагүй.
Дараа нь
1.
Prolab Creatine Monohydrate
Хамгийн л алдартай бэлдмэлүүдийн нэг креатин. Тэр дотроо моно нь хямд, сайн, үр дүнтэй нь. Бас судалгаа хамгийн их хийгдсэн нь. Гэхдээ бодид явж эхлээд удаагүй байхдаа уусан. Эхэлж явж байсан болохоороо хөгжөөд байсан уу креатин нөлөөлөөд тэгж байсан уу булчин, хүч сайн нэмэгдэж байсан. Яваандаа жил явсны дараа дахиж ууж үзэх бодолтой байгаа. Дараа авна.
2. Дараа нь
Dymatize Whey Isolate
За энэ бол мөнгөний гарз байсан. Уухаас өмнөх, ууж байх үе, уусны дараах гээд 3ууланг нь харьцуулахад ялгаа лав байгаагүй. Ваниллаг нь уусан амт гэж хог. Үнэлгээ өндөр л байна лээ. Би лав дахиж авахгүй.
3.
ZMA

ON ZMA. Zinc, Magnesium, Vitamin B6 гийн нэгдэл. Орой уудаг. Энийг уугаад ганц мэдэрсэн юм нь гүн унтах. Гүн унтдаг болоод ч тэр үү солиотой их зүүдэлдэг юм байна лээ. Review-г нь уншсан бол бүх хүн л зүүдэлдэг болсоноо ярьсан бсан. Зүүдлүүлдэг эм ч гэж юу байхав, гүн унтдаг болоод зүүдэлдэг байх. Тестостерон нэмдэг юм гэсэн. Угаасаа ч шинжлүүлэхэд хангалттай их байна гэж гарсан. Аваад хэрэггүй. Гэхдээ зүүдэлдэг нь гоё.
4. MuscleTech Neurocore

Хамгийн таалагдсан нь энэ. Нэг хэсэг шалгалт нтр гэж ядраад жим рүү очихоос залхуу хүрээд, очлоо ч халтуурдаад байхдаа дасгалын өмнө уудаг гэж энийг авсан. 1-3 халбага уудаг. Би 2-р ууж байсан. Үнэхээр бие сэргээгээд урамтай сайхан байсан. Их таалагдсан, гэхдээ заавал авах шаардлагагүй эд.
Одоо бол ууж байгаа юм алга. Ер нь эхэлж явж байгаа хүмүүс бол юу ч уухгүй явсан нь дээр юм бн лээ. 1 жил болсны дараанаас л ууж үзвэл зүгээр.
Туршиж үзэх юм бол креатин, вей 2.
Креатин дотроо нунтаг монохайдрейт. Вей дотроо бол isolate.
Тэгж байгаад ON Whey 100%-г ууж үзэх бодолтой байгаа.
Яг нэг юмаа дагнасан бүтээгдхүүн зүгээр. Амино хүчил бол амино, вей бол вей, креатин бол креатин. Олон юм хольчихсон, сүр сүр нэртэй юмнуудаас хол байх хэрэгтэй.