.::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Dedicated to everybody who enjoys hip hip and rap

Зохицуулагч: AS Rap ModZ

Хэрэглэгчийн аватар
Иззи
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1201
Нэгдсэн: 1-р сар.24.09 12:09 am
Байршил: Утаан дотор Эрүүл тархигүй...
Contact:

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн Иззи »

G.O.O.D-н цомон хурдан гараасай авъяастай залуучууд :>
Бороо ороосой...
Хэрэглэгчийн аватар
Тайван
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1475
Нэгдсэн: 3-р сар.20.09 7:48 pm

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн Тайван »

.
taivanjagsaal.wordpress.com
Хэрэглэгчийн аватар
Тайван
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1475
Нэгдсэн: 3-р сар.20.09 7:48 pm

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн Тайван »

Рэп цомог уг нь review хийх ёстой л юм шиг байгаа юм, гэхдээ энэ цомог бол хип хопоос нээх холдоогүй contemporary, soul хөгжмийн илэрхийлэл гэж үзээд дүгнэхээр шийдлээ. Тэгээд ч ийм цомогт review хийхгүй бол алдас болно биз.

Justin Timberlake "The 20/20 Experience"

Зураг

N Sync - т цагтаа хөглөж явсан гоймон шиг буржгар үстэй, үе тэнгийн охин Britney Spears - тэй үерхэж явсан хүү аль хэдийнэ 60-ийн талыг насласан эр хүн болжээ. Сүүлийн (Timbaland - ийн гар дор бүтээгдсэн гайхалтай) цомгийн дараагаар Justin дуу хөгжимтэй холбоотой зүйл бага хийж явсан билээ. Кино од болж, The Lonely Island - тай хамтарч шог нэвтрүүлгүүдэд оролцож, телевизийн хөтлөгч хийж, сүүлдээ бүр MySpace - ийг худалдан авсан. JT-г дуу хөгжимд эргэж ирэхгүй байх гэсэн хардалт олон хүний сэтгэлд төрж байсан. Түүнийг ойлгож, түүний сонголтыг мөн хүлээж авахад буруудах зүйл үгүй. Бүх цаг үеийн хамгийн алдартай boy band - д гараагаа тавьж, бие даасан 2 цомог гаргасан. Эхний цомгоороо өөрийн Boy Band - ийн имижээ тэс өөрчилж, 2 дахь цомгоороо дуу хөгжмийн урсгалын өөрчлөлтөнд хувь нэмрээ ихээр оруулж чадсан. Өөр юу ч хийх вэ дээ?

Жастинаас хэн ч шинэ цомог шаардаж нэхээгүй. Өөрийн хүслээрээ шинэ цомог гаргахыг хүсэж, Cry Me A River-ийг бүтээж өгсөн, мөн FutureSex/LoveSounds - ийг тэр чигээр нь продюсерлож өгсөн хуучны анд Timbaland дээрээ очиж чимээгүй орчинд, ямар ч гадны нөлөөгүйгээр энэхүү цомгийг бүтээжээ. Хэдийгээр Timbaland ихээр өөрчлөгдөж, өмнөх шигээ супер продюсер байхаа больсон ч энэ цомгийг бүтээхэд шинээр төрсөн мэт их хүсэл эрмэлзэлтэйгээр оролцсон нь илт юм.

Дууны нэрсийг харахад л энэхүү цомгийн өнгө аясыг мэдэрч болно. 10-хан дуутай цомог гэхэд 70 минутын үргэлжлэлтэй байх ба хамгийн богино дуу нь 5 минутын хугацаатай байх юм. Мэдээж хэрэг 8 минутын сайн дуу хийх нь 160 секундын хит дуу хийхээс хэцүү гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ JT Timbaland 2 сайн дуунууд хийж чаджээ.

Энэхүү уран бүтээл нь дуунуудын цуглуулга биш, бүрэн цомог гэдэг нь эхний удаагаас л мэдэгдэнэ. Цомгийг сонсож байхад дууг гүйлгэх, дараагийн дууг шууд сонсох хүсэл цөөн төрнө. Pusher Love Girl болон Suit & Tie нь бүх талаасаа гайхалтай цогц бүтээлүүд. Бүтцийн хувьд Justin - ийн өмнөх бүх дуунаас (What Goes Around... Comes Around - ийг эс тооцвол) илүү өргөн ба тэс өөр. Timbaland, Justin 2 хийсэн нь илт мэдэгдэх нийтдээ хоёрхон дуу байх ба тэр нь Don't Hold The Wall болон Mirrors юм. Энэ 2 дуу нь 2007 онд бүтээгдсэн хэмээх бодол өөрийн эрхгүй төрүүлнэ. Strawberry Bubblegum бол магадгүй энэ цомгийн хамгийн дээд цэг байх. Энэхүү дууны дуугаралт, өнгө аясыг тодорхойлох хэтэрхий олон үгс байх ч тохирох нэг нь олдохгүй юм. Blue Ocean Floor нь бусдаасаа илүү гунигтай, түүгээрээ үзэсгэлэнтэй уран бүтээл. Let The Groove In нь илүү хялбар ч, цомгийн нийт өнгө аясанд өөрчлөлт оруулж буй чухал дуу болж чаджээ.

The 20/20 Experience нь их тайван цомог. Энэхүү дуунуудыг гэртээ, тайван орчинд сонсоход зориулагдсан мэт сэтгэгдэл төрлөө. Ямар нэгэн үдэшлэг дээр, эсвэл club-д энэ дуунууд зохицохгүй. Мөн энэхүү цомог нь хүн болгонд зориулагдсан mainstream уран бүтээл яаавч биш. Магадгүй олон хүн энэ цомгийг сонсоод хэцүү бүтэц, өнөөгийн дуунуудыг давсан өвөрмөц дуугаралтаас нь болоод хүлээж авч чадахгүй байх. Kanye - ийн Otis дээр хэлсэн шиг энэхүү бүтээл нь luxury зэрэглэлийн тансаг хөгжим юм. Гэсэн ч цомгийг ойлгосон, мэдэрсэн цагт энэхүү дуунуудыг сонсон таашаал авах боломжтой. Онц үнэлгээ өгөх 10 дуу, 1 ч хит болохоор зориулж хийсэн дуу байхгүй.

Өнөөгийн urban хөгжим том уран бүтээлүүдийг хүлээж авах боломжтой, мөн дуртай болсон. Frank Ocean - ийн The Pyramids, Kanye West - ийн Runaway, Justin Timberlake - ийн Mirrors гэх мэт. Цаашид ч хүлээж авсаар байна байх.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд энэ бол хүн болгоны хүлээж байсан эргэн ирэлт биш. Энэ цомгийг шүүмжлэгчид халуун дулаанаар хүлээж авах л байх. Дараа жилийн Grammy - ээр нилээн хэдэн шагнал ч авах байх. ОНЦ цомог. Гэхдээ хүн болгоны хүлээж байсан эргэн ирэлт бол биш.

Аан бас, The Roots - ийн ?uestlove өчигдөр энэхүү цомгийн үргэлжлэл энэ жил гарна хэмээн ам алдсан байна лээ. The 20/20 Experience гэдэг нэрний утга нь тэгэж тайлагдаж байгаа юм шиг байгаа юм. Сайн мэдээ юу, муу мэдээ юу, та л мэднэ дээ. Надаа лав сайн мэдээ.

Tracklist:

1. Pusher Lover Girl
2. Suit & Tie (feat. Jay-Z)
3. Don't Hold the Wall
4. Strawberry Bubblegum
5. Tunnel Vision
6. Spaceship Coupe
7. That Girl
8. Let the Groove In
9. Mirrors
10. Blue Ocean Floor
taivanjagsaal.wordpress.com
Хэрэглэгчийн аватар
Тайван
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1475
Нэгдсэн: 3-р сар.20.09 7:48 pm

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн Тайван »

A$AP Rocky "LongLiveA$AP"

Зураг

Олны үг гэдэг бас ортой байдаг л юм байна.

2011 онд гудамжны микстейп гаргаж байсан Харлемийн ууган хүү Раким (рэппер болоход их тохиромжтой нэр шүү) 2013 он гэхэд өнөөгийн хип хопын томоохон төлөөлөл болж чаджээ. Рокигийн талаар мэдээлэлгүй хүмүүст хандаж хэлэх 2 зүйл байна :

1. Ой модонд амьдрахаа боль.
2. A$AP Rocky - ийн хөгжим нь өмнөдөөс гаралтай chopped and screwed дахилтуудтай (өөрсдийгөө dirty south гэж хэлэх дуртай монгол рэпперүүд их байдаг даа, тэд нараас тэс өөр) хип хопын үргэлжлэл юм.

LiveLoveA$AP нь микстейп байсан гэдэгт итгэхэд хэцүү. Амтай хүн болгон л энэ микстейп нь энэ онд гарсан бүх цомгуудаас илүү хэмээн залхтал ярьж байсан ч, энэ тохиолдолд тэгэж ярихаас өөр аргагүй байсан юм. Rocky нэр алдарын оргил руу их хурдан мацаж, нэг мэдэхэд Lana Del Rey, Rihanna гэх мэт хүмүүсийн хажууд харагдах нь олширсон юм. Rocky өөрөө ч зүгээр суугаад байсангүй, анхныхаа цомгоо бэлдэж, Schoolboy Q болон Danny Brown - тай хамтарч аялан тоглолт хийж байлаа.

A$AP Rocky бол яавч ухаалаг рэп хийдэг хүн биш ч, олны анхаарлыг түүгээрээ татаад байдаггүй. Тийм болохоор энэ цомог нь магадгүй өөрийгөө давсан том амжилт байх. Дууны үг нь амархан аманд ордог, сонсоход тааламжтай ч, ухаж сонирхоод байх юм байдаггүй, амархан залхаадаг хүний хувьд ийм хэмжээний цомог гаргаад сонсогчийн сонирхолыг татсан хэвээр байна гэдэг бол яахын аргагүй том амжилт. p*ss*, money, weed — that's all a nigga need, хэмээн Rocky-ийн дасал болсон chopped and screwed хоолойноос сонсоход Rocky сонсогчиддоо юуг дуулгах гээд байгаа нь ерөнхийдөө ойлгомжтой болно. Тэгсэн ч энэ цомгийг сонсох сонирхолыг бууруулахгүй.

Раким өөрийн сайн чадваруудаа бүгдийг онц илэрхийлж, сонсогчдод харуулж чаджээ : өөрийн бий болгосон хэв маяг, сонирхол татахаар хэмжээний флоу, сайн аянууд (зарим үед өөрөө ая бичихэд оролцдог онцлогтой) гэх мэт. Өөрийн хэв маягаа өөрчлөөгүй : cloud rap гээд байдаг чинь л энэ шүү дээ, удаан темптэй өвсөөр хооллодог хүний хөгжим. 1 Train болон PMW - ийг бүтээсэн Hit-Boy болон T-Minus өөрсдийн аянуудаараа бахархаж болно. LVL, Hell нарыг бүтээсэн Clams Casino өөрийн хэв маягаа өөрчлөөгүй байх ч бас л өөлөхөөргүй бүтээлүүд. 40-ийн продюсерлосон *&@^*&#^ Problems нь цомгийн хамгийн өвөрмөц дуу. Дабстепийн эцэг Skrillex-ийг хүртэл өөлөөд өгье гэхээр толгойд юу ч орж ирэхгүй юм.

Рэпперүүд өргөн өмд өмсч, үнэтэй пүүзүүдээр гангардаг байсан үе аль хэдийнэ өнгөрчээ. Өнөө цагийн гангараа нь Givenchy гэх мэт үнэтэй брэндүүд. Kanye West энэхүү моодыг эхлүүлсэн бол Rocky амжилттай моодноос гаргахгүй байгаа юм. Goldie - ийн клипийг үзэхэд л fashion rap гэж юу юм бэ гэдэг асуултны тодорхой хариултыг авна. Fashion - ий талаар илүүг мэдэхийг хүсэж байгаа бол алдартай брэндүүдийн нэрний хичээлийг Fashion Killa - аас сонсож аваарай.

Харин The Phoenix бол цомгийн оргил цэг. Нэг бол 1 Train. Хэрвээ ямар нэгэн том өөрчлөлт орохгүй л бол 1 Train дээр үглэж байгаа авъяаслаг залуучууд болох A$AP Rocky, Kendrick Lamar, Joey Bada&$, Yelawolf, Danny Brown, Action Bronson болон Big K.R.I.T нар 2010-аад оны хип хопыг тэр чигт нь тодорхойлох байх (за гэхдээ Yelawolf - ийг мэдэхгүй юм аа). Харин A$AP Rocky маань эд нарын дунд төөрөөд байхгүй, гоцлох байр суурийг эзлэх нь гарцаагүй.

Tracklist :

01. Long Live A$AP
02. Goldie
03. PMW (All I Really Need) f. ScHoolboy Q
04. LVL
05. Hell f. Santigold
06. Pain f. OverDoz
07. *&@^*&#^ Problems feat. Drake, 2 Chainz & Kendrick Lamar
08. Wild for the Night f. Skrillex
09. 1Train f. Kendrick Lamar, Joey Bada$, Yelawolf, Danny Brown, Action Bronson & Big K.R.I.T.
10. Fashion Killa
11. Phoenix"
12. Suddenly
13. Pretty Flacko (rmx) f. Gucci Mane, Waka Flocka Flame & Pharrell
14. Ghetto Symphony f. Gunplay & A$AP Ferg
15. Ticket
16. Like I'm Apart f. Florence Welch
taivanjagsaal.wordpress.com
Хэрэглэгчийн аватар
Тайван
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1475
Нэгдсэн: 3-р сар.20.09 7:48 pm

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн Тайван »

Kendrick Lamar "good kid, m.A.A.d city"

Зураг

good kid, m.A.A.d city бол 2012 оны шилдэг цомог.

Кендрик Ламар бол West Coast - ийн шинэ дуу хоолой, хип хопыг аврах ёстой шинэ хүн. Game - с авахуулаад Dr. Dre хүртэл энэ залууг баруун эргийн шинэ хаан хэмээн өргөмжилсөн нь үнэний ортой байхаас гарцаагүй. Ламар олон рэпперүүдийн хийж чаддаггүй зүйлийг гарамгай хийдэг нь түүний гол давуу тал. Үг, утга агуулга нь мунхаг бусаас гадна дуунууд нь ч бас эвшээлгэхээр уйтгартай биш.

"good kid, m.A.A.d city" бол Кендрикийн албан ёсны анхны цомог ч гэсэн К. Дот өмнө нь Section.80 хэмээх бие даасан цомгоо 2011 онд гаргаж олны анхаарлыг татаад амжсан. Section.80 миний бодлоор бас 2011 оны шилдэг цомог байсан. good kid, m.A.A.d city - г гаргасанаар Кендрик хип хоп хөгжимд амь оруулж чадсан гэдэгт хүн бүр итгэлтэй болсон юм аа. Өмнө нь олон рэпперүүд хэтэрхий олон хүний хүлээлтийн дарамтын өмнө сөхөрч байсан бол Кендрик эсрэгээрээ хоёр хөл дээрээ өмнөхөөсөө ч илүү бат бөх зогсох болов.

good kid, m.A.A.d city бол тодорхой concept-тэй бүрэн цомог. Өөрөөр хэлбэл кино шиг цомог гэж ойлгож болно. Дуу болгон киноны нэгэн хэсэг, ая нь ард талын фон, Кендрик өөрөө киноны гол дүр бөгөөд кино зохиолч нь. Кино зохиолыг өөлөх зүйл огтхон ч байхгүй, гудамжны хахир хатуу тогтолцоонд дасан зохицож байгаа хар залуугийн хайр дурлал, нөхөрлөл болон урвалт, өшөө авалтын талаархи сонирхолтой кино. Section.80 дээр production-ыг хариуцаж байсан Sounwave болон THC дээр нэрт продюсерүүд болох The Neptunes, Just Blaze, T-Minus болох Hit-Boy нар нэмэгджээ.

Кендрик энэхүү цомог дээр өөрийн хуучин амьдралын талаар өгүүлнэ. 17 настай залууг бүгд K.Dot хэмээн дуудах ба гэмт хэрэгтний гэр бүлийн охин Sherane-тай үерхэж, урд нь байгаа хар тамхи, архи дарсны бүх төрлийг хэрэглэж, найзуудтайгаа хамт Комптоны гудамжуудаар хэсүүчилж, хоосон орон гэр ухаж өдрүүдийг өнгөрүүлнэ. Энэ бүгдийн дараа К.Дот хэрхэн одоо бидний мэдэх Кендрик Ламар хэмээх хувь хүн болсон нь хамгаас сонирхол татах ба Кендрик энэхүү цомгийн турш өөрийн өөрчлөлтийн замын талаар өгүүлнэ. Backseat Freestyle дээр үглэж буй хүүгээс Hiiipower хүртэл яаж өөрчлөгдсөн талаар гэсэн үг.

b****, Don’t Kill My Vibe нь (өчигдөрхөн Jay-Z - тэй хамтарсан ремикс хувилбар нь гарсан) цомгийн оргил цэг мэт сэтгэгдэл төрүүлэх ба өнөөгийн Кендрик нэр алдар болон амьдралд нь гарч буй өөрчлөлтүүдийн талаар өгүүлэх бол Sing About Me нь Кендрикийн хамаг ур чадвар, юунаас болоод түүнийг хүмүүс тэгэж их шүтээд байдагийг харуулаад өгнө. Нэг дуун дээр Кендрик өмнөх дуун дээр амь үрэгдсэн Дейвийн ахын, Section.80 дээр танилцуулсан биеэ үнэлэгч Кейшагийн эгч (дүү) нарын болон өөрийн өмнөөс түүхээ өгүүлэх бөгөөд Дейвийн ах түүний түүхийг ярьж өгч байгаад баярласнаа илэрхийлэх бол, Кейшагийн эгч дүүгийнхэн талаар ярьж өгсөнөөс нь болоод жигшин хараах юм. Төгсгөл бадаг дээр Кендрик энэ бүх үйл явдалыг тоймлон дүгнэлтээ гаргана.

And you're right, your brother was a brother to me
And your sister's situation was the one that pulled me
In a direction to speak of something that's realer than the TV screen
By any means, wasn't trying to offend or come between
Her personal life, I was like "it need to be told"

Deluxe version дээрхи бонус дуу болох Black Boy Fly дээр Кендрик Комптоны өсвөр насны хүүгийн бодлуудыг улам өргөнөөр хүргэх ба Комптоноос гарч ирсэн NBA-ийн тоглогч Arron Afflalo болон рэппер Game нарт атаархсан шүлгээ уншихаас гадна атаархалаас илүүтэйгээр төрөлхи хотоос нь гарч ирсэн сүүлийн онцгой залуучууд тэд нараар төгсөх вий гэсэн айдсаа толилуулна. Кендрик нийгмийн асуудлуудыг хөндсөн 2 дахь амжилттай цомгоо гаргасан нь маш том амжилт. Энэ 2 цомгийг гаргахад хүргэсэн гол санаа нь айдас юм.

Энэ цомогт магадгүй шилдэг хэмээн онцлох дуу байхгүй байх. Учир нь энэ цомог тэр чигээрээ бүхэл гэж хэлж болохоор цомог юм. Цомгийг сонсоход 15 дуу биш, 1 хүүгийн түүхтэй танилцаж байгаа мэт бодол сонсогчоос салахгүй байх. Түүний үүрэг нь хип хопын дуу хоолой, домог, баруун эргийн аврал болох. Домог болоход нэг том алхам ойртсон бол баруун эргийн нүүр царай болоод амжсан гэдэгт эргэлзээд хэрэггүй. Кендрик 2 дахь жилдээ дарааллан жилийн шилдэг цомгуудын нэгийг гаргасан ба 2 дахь цомог нь цомгуудын нэг ч биш, харин бүр шилдэг нь юм.

Ийм цомог гаргачаад уран бүтээлчид хэсэгтээ нам жим болдог нь энгийн үзэгдэл. Цаашид Кендрик ямар урсгалыг дагах уу, ямар уран бүтээлүүд гаргах уу гэдэг том асуулт тулгараад байна. Nas-ын The Illmatic-ийн дараахь бүх цомгууд нь хурц шүүмжлэлд өртөж байсан нь учиртай, Нас тэгээд ч анхныхаа классик цомгоосоо илүү уран бүтээл гаргаж чадаагүй нь түүний авъяасгүй, ур чадваргүйгийнхэн ч биш гэдэг нь ойлгомжтой. Кендрик үүнээс илүү уран бүтээл гаргаж чадах болов уу? Чадахгүй байсан ч урын санд нь 1 классик цомог байсаар байх болно гэдэгт л эргэлзэхгүй байж болно.

Tracklist:

1. Sherane a.k.a Master Splinter’s Daughter
2. b****, Don’t Kill My Vibe
3. Backseat Freestyle
4. The Art of Peer Pressure
5. Money Trees (Ft. Jay Rock)
6. Poetic Justice (Ft. Drake)
7. good kid
8. m.A.A.d city (Ft. MC Eiht)
9. Swimming Pools (Drank) (Extended Version)
10. Sing About Me / I’m Dying Of Thirst
11. Real (Ft. Anna Wise)
12. Compton (Ft. Dr. Dre)

Deluxe:

13. The Recipe (Ft. Dr. Dre)
14. Black Boy Fly
15. Now Or Never (Ft. Mary J. Blige)
taivanjagsaal.wordpress.com
Хэрэглэгчийн аватар
manufukedup
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
Бичлэгүүд: 345
Нэгдсэн: 10-р сар.01.10 1:08 pm
Байршил: We serve justice so if you cant be trusted may you return where the dust is...
Contact:

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн manufukedup »

Тайван написал:Рокигийн талаар мэдээлэлгүй хүмүүст хандаж хэлэх 2 зүйл байна :
1. Ой модонд амьдрахаа боль.
хаха за энэ нь ч арай юу юм бэ?
би бол нэрийг нь л энд тэнд харж бсын бн
I kill innocents for 10 cents
Хэрэглэгчийн аватар
Тайван
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1475
Нэгдсэн: 3-р сар.20.09 7:48 pm

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн Тайван »

manufukedup написал:
Тайван написал:Рокигийн талаар мэдээлэлгүй хүмүүст хандаж хэлэх 2 зүйл байна :
1. Ой модонд амьдрахаа боль.
хаха за энэ нь ч арай юу юм бэ?
би бол нэрийг нь л энд тэнд харж бсын бн
togloj l bhgui yu.
taivanjagsaal.wordpress.com
Хэрэглэгчийн аватар
2gust
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Бичлэгүүд: 325
Нэгдсэн: 11-р сар.19.11 11:56 am
Байршил: REDHERO

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн 2gust »

ta van ovogt :) asapiin 1 shildeg gsen duug ni orchuulaad taviach..minii bodloor ene zaluu neeh hicheej rap hiidgui sanagdsan ugaasaa real yum ble.
Хэрэглэгчийн аватар
Тайван
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1475
Нэгдсэн: 3-р сар.20.09 7:48 pm

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн Тайван »

2gust написал:ta van ovogt :) asapiin 1 shildeg gsen duug ni orchuulaad taviach..minii bodloor ene zaluu neeh hicheej rap hiidgui sanagdsan ugaasaa real yum ble.
Goldie, Phoenix. Huuchin umnuudaas n gevel Pretty Flacko, Purple Swag, tegeed Peso bna. Iluu huviin aguulgatai, ug aynii talaas deed tuvshindee hursen tseg n Phoenix bhoo.
taivanjagsaal.wordpress.com
Хэрэглэгчийн аватар
Commissioner
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3201
Нэгдсэн: 5-р сар.06.05 8:34 am
Байршил: Anfield
Contact:

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн Commissioner »

20/20-iig heden ch udur sonsoj, uneheer saihan tsomog, gaduur alhahdaa sonsohod hamgiin tohiromjtoi sanagdsan,

Mirrors, Suit&tie, Dress on 3 hamgiin ih taalagdaj bna. Taivanii reviewtei sanal neg bnaa.
David Moyes is a football genius
Хэрэглэгчийн аватар
2gust
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Бичлэгүүд: 325
Нэгдсэн: 11-р сар.19.11 11:56 am
Байршил: REDHERO

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн 2gust »

phoenix :wd: ay ni ih goy yumaa..gol ni yun talaar duulaad bgaag ni boldoo..
Хэрэглэгчийн аватар
CastBounD
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 22
Нэгдсэн: 5-р сар.06.13 9:12 pm

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн CastBounD »

кид кадигийн индкад ямархуу санагдав?
Хэрэглэгчийн аватар
Тайван
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1475
Нэгдсэн: 3-р сар.20.09 7:48 pm

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн Тайван »

zaw garahaaraa heden tsomgiin review bichne ee. indicud iin review ehnii eeljind bga.
taivanjagsaal.wordpress.com
Хэрэглэгчийн аватар
Тайван
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1475
Нэгдсэн: 3-р сар.20.09 7:48 pm

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн Тайван »

suuld sonsson tsomguudaas review hiine gej bodoj bgaa n bol : Kid Cudi iin Indicud, Chance The Rapper iin Acid Rap, Tyler The Creator iin Wolf nar bna. Ghostface iin shine tsomgiig sonsoh geed zav gardaggui, Big KRIT iig ch gsn sonschihmoor bdag. Zaawal rap tsomgiin review bish bsan bol Vampire Weekend, Daft Punk, The Great Gatsby iin Soundtrack tsomgiin review bichih geed gar zagtnaad l bna hehe. aan bas Snoop iin reggae tsomgiig sonsoj uzehed iluudehgui l baih.
taivanjagsaal.wordpress.com
Хэрэглэгчийн аватар
Тайван
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1475
Нэгдсэн: 3-р сар.20.09 7:48 pm

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн Тайван »

Tegeed bas Lil Wayne iin IANAHB 2 iig n sonsdog hun bolson chin estoi chadahgui um bn lee. Guilgeseer bgaad duusgatsan. Review ch bichie geheer tsag hairan sanagdaad bh um.
taivanjagsaal.wordpress.com
Хэрэглэгчийн аватар
SiLenTMan
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 33
Нэгдсэн: 9-р сар.01.11 6:24 pm
Байршил: Хилийн багана дээрээс харийн нутгийг харж зогсоход биднийх байсан гэж бодохоор л . . .
Contact:

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн SiLenTMan »

Тайван написал:Kendrick Lamar "good kid, m.A.A.d city"

Зураг

good kid, m.A.A.d city бол 2012 оны шилдэг цомог.

Кендрик Ламар бол West Coast - ийн шинэ дуу хоолой, хип хопыг аврах ёстой шинэ хүн. Game - с авахуулаад Dr. Dre хүртэл энэ залууг баруун эргийн шинэ хаан хэмээн өргөмжилсөн нь үнэний ортой байхаас гарцаагүй. Ламар олон рэпперүүдийн хийж чаддаггүй зүйлийг гарамгай хийдэг нь түүний гол давуу тал. Үг, утга агуулга нь мунхаг бусаас гадна дуунууд нь ч бас эвшээлгэхээр уйтгартай биш.

"good kid, m.A.A.d city" бол Кендрикийн албан ёсны анхны цомог ч гэсэн К. Дот өмнө нь Section.80 хэмээх бие даасан цомгоо 2011 онд гаргаж олны анхаарлыг татаад амжсан. Section.80 миний бодлоор бас 2011 оны шилдэг цомог байсан. good kid, m.A.A.d city - г гаргасанаар Кендрик хип хоп хөгжимд амь оруулж чадсан гэдэгт хүн бүр итгэлтэй болсон юм аа. Өмнө нь олон рэпперүүд хэтэрхий олон хүний хүлээлтийн дарамтын өмнө сөхөрч байсан бол Кендрик эсрэгээрээ хоёр хөл дээрээ өмнөхөөсөө ч илүү бат бөх зогсох болов.

good kid, m.A.A.d city бол тодорхой concept-тэй бүрэн цомог. Өөрөөр хэлбэл кино шиг цомог гэж ойлгож болно. Дуу болгон киноны нэгэн хэсэг, ая нь ард талын фон, Кендрик өөрөө киноны гол дүр бөгөөд кино зохиолч нь. Кино зохиолыг өөлөх зүйл огтхон ч байхгүй, гудамжны хахир хатуу тогтолцоонд дасан зохицож байгаа хар залуугийн хайр дурлал, нөхөрлөл болон урвалт, өшөө авалтын талаархи сонирхолтой кино. Section.80 дээр production-ыг хариуцаж байсан Sounwave болон THC дээр нэрт продюсерүүд болох The Neptunes, Just Blaze, T-Minus болох Hit-Boy нар нэмэгджээ.

Кендрик энэхүү цомог дээр өөрийн хуучин амьдралын талаар өгүүлнэ. 17 настай залууг бүгд K.Dot хэмээн дуудах ба гэмт хэрэгтний гэр бүлийн охин Sherane-тай үерхэж, урд нь байгаа хар тамхи, архи дарсны бүх төрлийг хэрэглэж, найзуудтайгаа хамт Комптоны гудамжуудаар хэсүүчилж, хоосон орон гэр ухаж өдрүүдийг өнгөрүүлнэ. Энэ бүгдийн дараа К.Дот хэрхэн одоо бидний мэдэх Кендрик Ламар хэмээх хувь хүн болсон нь хамгаас сонирхол татах ба Кендрик энэхүү цомгийн турш өөрийн өөрчлөлтийн замын талаар өгүүлнэ. Backseat Freestyle дээр үглэж буй хүүгээс Hiiipower хүртэл яаж өөрчлөгдсөн талаар гэсэн үг.

b****, Don’t Kill My Vibe нь (өчигдөрхөн Jay-Z - тэй хамтарсан ремикс хувилбар нь гарсан) цомгийн оргил цэг мэт сэтгэгдэл төрүүлэх ба өнөөгийн Кендрик нэр алдар болон амьдралд нь гарч буй өөрчлөлтүүдийн талаар өгүүлэх бол Sing About Me нь Кендрикийн хамаг ур чадвар, юунаас болоод түүнийг хүмүүс тэгэж их шүтээд байдагийг харуулаад өгнө. Нэг дуун дээр Кендрик өмнөх дуун дээр амь үрэгдсэн Дейвийн ахын, Section.80 дээр танилцуулсан биеэ үнэлэгч Кейшагийн эгч (дүү) нарын болон өөрийн өмнөөс түүхээ өгүүлэх бөгөөд Дейвийн ах түүний түүхийг ярьж өгч байгаад баярласнаа илэрхийлэх бол, Кейшагийн эгч дүүгийнхэн талаар ярьж өгсөнөөс нь болоод жигшин хараах юм. Төгсгөл бадаг дээр Кендрик энэ бүх үйл явдалыг тоймлон дүгнэлтээ гаргана.

And you're right, your brother was a brother to me
And your sister's situation was the one that pulled me
In a direction to speak of something that's realer than the TV screen
By any means, wasn't trying to offend or come between
Her personal life, I was like "it need to be told"

Deluxe version дээрхи бонус дуу болох Black Boy Fly дээр Кендрик Комптоны өсвөр насны хүүгийн бодлуудыг улам өргөнөөр хүргэх ба Комптоноос гарч ирсэн NBA-ийн тоглогч Arron Afflalo болон рэппер Game нарт атаархсан шүлгээ уншихаас гадна атаархалаас илүүтэйгээр төрөлхи хотоос нь гарч ирсэн сүүлийн онцгой залуучууд тэд нараар төгсөх вий гэсэн айдсаа толилуулна. Кендрик нийгмийн асуудлуудыг хөндсөн 2 дахь амжилттай цомгоо гаргасан нь маш том амжилт. Энэ 2 цомгийг гаргахад хүргэсэн гол санаа нь айдас юм.

Энэ цомогт магадгүй шилдэг хэмээн онцлох дуу байхгүй байх. Учир нь энэ цомог тэр чигээрээ бүхэл гэж хэлж болохоор цомог юм. Цомгийг сонсоход 15 дуу биш, 1 хүүгийн түүхтэй танилцаж байгаа мэт бодол сонсогчоос салахгүй байх. Түүний үүрэг нь хип хопын дуу хоолой, домог, баруун эргийн аврал болох. Домог болоход нэг том алхам ойртсон бол баруун эргийн нүүр царай болоод амжсан гэдэгт эргэлзээд хэрэггүй. Кендрик 2 дахь жилдээ дарааллан жилийн шилдэг цомгуудын нэгийг гаргасан ба 2 дахь цомог нь цомгуудын нэг ч биш, харин бүр шилдэг нь юм.

Ийм цомог гаргачаад уран бүтээлчид хэсэгтээ нам жим болдог нь энгийн үзэгдэл. Цаашид Кендрик ямар урсгалыг дагах уу, ямар уран бүтээлүүд гаргах уу гэдэг том асуулт тулгараад байна. Nas-ын The Illmatic-ийн дараахь бүх цомгууд нь хурц шүүмжлэлд өртөж байсан нь учиртай, Нас тэгээд ч анхныхаа классик цомгоосоо илүү уран бүтээл гаргаж чадаагүй нь түүний авъяасгүй, ур чадваргүйгийнхэн ч биш гэдэг нь ойлгомжтой. Кендрик үүнээс илүү уран бүтээл гаргаж чадах болов уу? Чадахгүй байсан ч урын санд нь 1 классик цомог байсаар байх болно гэдэгт л эргэлзэхгүй байж болно.

Tracklist:

1. Sherane a.k.a Master Splinter’s Daughter
2. b****, Don’t Kill My Vibe
3. Backseat Freestyle
4. The Art of Peer Pressure
5. Money Trees (Ft. Jay Rock)
6. Poetic Justice (Ft. Drake)
7. good kid
8. m.A.A.d city (Ft. MC Eiht)
9. Swimming Pools (Drank) (Extended Version)
10. Sing About Me / I’m Dying Of Thirst
11. Real (Ft. Anna Wise)
12. Compton (Ft. Dr. Dre)

Deluxe:

13. The Recipe (Ft. Dr. Dre)
14. Black Boy Fly
15. Now Or Never (Ft. Mary J. Blige)
Энэ цомгийн ТАТАХ линкийн тавиад өгөөч
Хэрэглэгчийн аватар
Skinny_tugsu
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Бичлэгүүд: 249
Нэгдсэн: 11-р сар.28.10 1:03 pm
Байршил: Ulanbator

Re: .::: ► RAP ALBUMS REVIEW ◄ :::.

Бичлэг Бичсэн Skinny_tugsu »

ASAP FERG - TRAP LORD
Сэтгэгдэл хариулах

“Hip Hop & Rap Music” руу буцах