С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ?
Зохицуулагч: Улс төрч mods
- Дэлгэр
- Хавар Цагийн Анхны Яргуй
- Бичлэгүүд: 2915
- Нэгдсэн: 11-р сар.11.09 5:21 pm
- Байршил: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ?
Зиа тэгэхээр энэ хүний тухай ярилцвал яаж байна?
Буруу газар нээсэн бол сорри.
Буруу газар нээсэн бол сорри.
Сүүлийн удаа suwon 8-р сар.19.12 4:32 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Шалтгаан: Сэдвийг нэгтгэж нэрийг өөрчлөв.

Нэг л өдрийн наран...
-
TeDDy09
- Секси Гишvvн

- Бичлэгүүд: 353
- Нэгдсэн: 7-р сар.14.09 4:42 am
- Байршил: Beauty doesn’t make luv, but luv makes beauty
Re: С.Зориг
ardchilliin altan haraatsai
90n heden ond ch bile de jaica gaas shalgaruulsan aziin shildeg zaluu 10n uls turchiin toond orj japanii ezen haanas urgumjlul avj bsn.. mundaga hun de

Хэдийгээр манай цагдаагийнхан аливаа хvнд, хєнгєн хэргийг илрvvлэх талаар сайн ажилладаг ч Монголд илрээгvй хэрэг цєєнгvй бий.
Тvvний нэг нь тухайн vед УИХ-ын гишvvн, Дэд бvтцийн сайд байсан С.Зоригийн амийг бvрэлгэсэн явдал юм. Тэрээр гэртээ алуурчдын гарт хэрцийгээр амь vрэгдсэнээс хойш 11 жил єнгєрч байгаа ч энэ хэргийн сэжvvр єнєєдрийг хvртэл хєндєгдєлгvй ирсэн. Цагдаа, мєрдєн байцаах, бусад хууль хяналтынхныг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаж Олон улсын парламентын холбоо, бусад улс оронд хандан турламж эрсээр ирсэн боловч одоо болтол энэ хэргийн илрvvлэлтэд ахиц гарсангvй. Тухайн vед олон хvнийг сэжигтэн болон гэрчээр татан мєрдєж, тэд бvгд цагдаагийн хяналтад байсан. Зарим нь ч учир битvvлгээр болон жамаараа нас нєгчицгєєсєн. Энэ хэрэгт анх алуурчин гэгдэн Бат, Оюун гэдэг хоёр хvнийг сэжиглэн мєрдєж байлаа. Сvvлд Бо гэдэг залууг мєн татаж байлаа. Харамсалтай нь тэрээр тєдєлгvй амь vрэгдсэн билээ. Тvvнийг гадны ямар нэг нєлєєтэйгєєр vгvй болсон ч гэдэг.
С.Зоригийн аллагын хэргийн ганц амьд гэрч хаана явна вэ?
Хэргийн газарт анх шалгахаар очсон цагдаагийн группийн ахлагчийг ч мєн ийм байдлаар талийгаач болсон гэдэг. Тэр ч байтугай єнєєдєр Ганц худагт хоригдож байгаа АН-ын нийслэлийн хорооны дарга С.Эрдэний талийгаач эхнэрийг энэ хэрэгт сэжиглэж байсан юм. Єнєєгийн УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл талийгаачийнд малгайгаа мартаж орхисноор тvvнийг сэжигтнээр тооцож байсан билээ. Олон гэрч, сэжигтний нэг нь талийгаач С.Зориг агсны авааль эхнэр Булган юм. Энэ хэрэгт сэжиглэж байгаа болон энэ хэргийн улмаас хуулийнхны хяналтад тунаж vлдсэн хvн нь тэр яах аргагvй мєн. Учир нь нєхрєє амь vрэгдэхэд хажууд нь байсан цорын ганц амьд гэрч учраас тэр. Булганыг гадаадад цагаачилсан гэх мэдээлэл чєлєєт сонинуудад цацагдсаар ирсэн. Тэр бvрт vvнийг холбогдох хууль хяналтын байгууллагууд vгvйсгэсээр байв.
Булган єєрєє ч нэг биш удаа "Намайг хаачуулах гээд байгаа юм бэ" хэмээн мэдэгдэж байсан билээ. Энэ удаа ч тvvнийг гадаадад гарсан гэх мэдээлэл дахиад л цацагдав. Энэ талаар бид хууль, цагдаагийнхнаас тодруулбал мєн л vгvйсгэж байна. Vvний цаана
Булган сэжигтэн хэвээр, vгvй ядах нь ээ хяналтад байгаа гэсэн vндэслэл оршдог. Бид Булган гадаад цагаачилсан гэх мэдээллийн дагуу тvvнийг мэдэх болон хамт ажиллаж байсан ойр дотны хvмvvсээс тодруулбал Булганыг гэртээ байгаа гэсэн хариуг єгч байв. Тэрэлжид бэсрэгхэн жуулчны бааз эрхэлж суугаа аж. Хэрэг хаагдаагvй учир тэрээр гадаадад чєлєєтэй зорчих эрх нь хязгаарлагдмал байгаа гэнэ.
БУЛГАН ГЭЖ ХЭН БЭ?
Тvvнийг элит гэр бvлээс гаралтай гэдэг. Эмч мэргэжилтэй, басхvv урлаг сонирхогч гэгддэг. Хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль гарч тєвийн, тєрийн хэвлэлvvд чєлєєлєгдєєгvй байхад тэр vеийн Засгийн газрын тєв хэвлэл "Засгийн газрын мэдээ" сонинд эхлээд эмч, дараа нь хэвлэх vйлдвэрийн дарга, сvvлд нь олон нийтийн зохион байгуулагчаар ажиллаж байсныг сэтгvvлчид сайн мэднэ. Энэ vед С.Зоригтой гэр бvл болсон юм. Тэр хоёрыг ойр дотных нь нєхдvvд суулгасан ч гэдэг vнэний ортой. Нєхєрт гарсны дараахан гэртээ тvр суух болсон. Яг энэ vед 1998 оны тэр аймшигт хэрэг явдал гарсан билээ. Нєхрєє алуулснаас хойш цагдаагийн хамгаалалтад, улмаар сэжигтэн, гэрчээр нэг хэсэг хугацаанд олон нийтийн хараанаас гадна байв. Тэрээр жилдээ нэг, аймшигт хэрэг гарсан єдрєєр нєхрийнхєє хєшєєнд хvндэтгэл vзvvлэх vеэр л олны ємнє харагддаг байв. Єдєр хоног урссаар. Хvн л болсон хойно нийгэмдээ амьдарч байгаагаас хойш тэрээр олны дунд гарч ирсэн. Нэг хэсэг дуучин Д.Оюунтvлхvvрийн vvсгэн байгуулсан "Оюунтvлхvvр" сангийн Удирдах зєвлєлд нэр нь гарч, сvvлд тэрээр "Инфо" хэмээх долоо хоног тутмын авсаархан сонинд зєвлєхєєр ажиллаж байв. Энэ сониньг "Оюунтvлхvvр" сангаас олон нийтийн мэдээллийг хєгжvvлэх шугамаар Герман улсын тєслєєр гаргаж байв.
Сонинд зєвлєх нэрээр ажиллаж байхдаа урлаг, соёлын чиглэлээр зєвлєгєє єгєн энэ талын нvvр, буланг гаргалцахад санаа оноогоо хэлж, нэг ёсондсо сонины єдєр тутмын vйл ажиллагаанд идэвхтэй оролцож байв. Гадаадын тєсєл єндєрлєснєєр "Инфо" сонины vйл ажиллагаа хумигдсан. Тvvнээс хойш Булганыг хаана ажиллаж байгааг мэдэх хvн алга. Уг нь бол Булган єєрєє нээлттэй, хэнтэй ч харилцаж чаддаг, илэн далангvй зантай хvн. Гэвч тvvний орчин, найз нєхдийн хvрээлэл хязгаардлагдмал байсаар ирэв. Тэрээр "Оюунтvлхvvр" сангийн гvйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Даваадолгортой дотно найз. Тэдний нєхєрлєл зєвхєн найз нєхдийн хvрээнд ч бус ажил хэргийн харилцаатай байсан нь Булганыг нийгэмд "ил" гарахад их нєлєєлсєн гэдэг. Тvvнээс гадна Булган УИХ-ын гишvvн асан, "Симба" гэгдэх С.Батаагийн эхнэр Сэлэнгэтэй ойр дотно найзуудын нэг гэдгийг таньдаг хvмvvс нь баталдаг.
Б.Болд

Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Зориг мохохгүй
Re: С.Зориг

С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн хуучиршгүй баримтууд
ЭЭЖИЙГ НЬ ЗАНАЛХИЙЛЭХЭЭС АЛУУРЧИН “АЖЛАА” ЭХЭЛСЭН БОЛОЛТОЙ
Иймд уншигч танд амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байсан Санжаасүрэнгийн Зоригийг хөнөөсөн улс төрийн гэмт хэргийн бараан түүхийн богинохон хэрнээ эгзэгтэй баримтуудаас нэхэн хүргэе.
1998 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 19 цаг орчим. Ээж Г.Доржпаламынх нь гэрийн утас энэ үед дуугарчээ. Тэр дуудлагад хэн нь мэдэгдэхгүй нэгэн этгээд “Орос, буриад хоёр Монголоос явбал таарна. Монголд юугаа хийгээд байгаа юм бэ” хэмээн заналхийлсэн агаад энэ тухай хүүдээ дуулгажээ. Тэр үед хүү нь “Ээжээ, та санаа зовсны хэрэггүй. Би учрыг нь олно” гэсэн ч тэрээр дөрвөн цагийн дараа хоёр алуурчны гарт гэртээ 18 хутгалуулж, амь насаа алдсан юм. Эндээс алуурчид аль хэдийнэ өөрсдийн төлөвлөгөөгөө боловсруулсан байсан төдийгүй энэ нь тухайн үед яригдсан “Шуналын сэдэлтэй гэмт хэрэг байсан” гэх нэгэн сэжүүрийг нь үгүйсгэнэ. Бас аль эрт С.Зориг агсныг Монголоос ч төдийгүй бус ертөнцөөс явуулах зорилго хэрэгжиж эхэлсэн гэдгийг нотлох биз ээ.
С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН АЛУУРЧИД ХЭТЭРХИЙ ОЛОН БАЙЖЭЭ
Сайн хүү төрүүлсэндээ баярлаж, хэдхэн хоногийн өмнө “Хувьсгал хийсэн хүүгээрээ бахархахгүй бол би өөр юугаараа бахархах билээ” гэж чин сэтгэлээсээ ярилцлага өгч суусан ээжийнх нь сэтгэлийг өнчрүүлсэн гэмт хэргийн эзэн гэгдэж зөвхөн 1998 оны аравдугаар сарын 2-ноос 2000 оныг дуустал нийтдээ 12 орчим хүн сэжиглэгдэж, Ганцхудагийн урьдчилан хорих төвийн хорих камерт өдөр хоногийн барсан байх юм. Тэдний нэрс н.Энхболд / хүн амины хэрэгтэй/, гомо Нараа, шар Эрдэнэ-Очир / хулгайн хэрэгтэй/, Г.Отгонбямба /Армийн бэлтгэл офицер/, Баатаржав дүү Болд, Түмэнбаяр, Баярбаатар /гэр бүлийнхнийгээ хөнөөсөи/, ард Батсүх, Д.Энхбат /Францаас барьж ирсэн/ гэх мэтээр цааш үргэлжилнэ. Тэдний дунд УИХ-ын гишүүн байсан, Казиногийн хуулийг батлуулахын тулд авилга авсан хэргээр ял сонссон Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Бат-чулуун нарыг өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийг батлуулахын тулд С.Зоригийг хөнөөлгөсөн гэсэн хардлага ч хүчтэй өрнөсөн.
Мөн улс төр судлаач гэх Л.Эрдэнэтуул нэгэнтээ “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар Зоригийг хөнөөсөн” гэдэг хатуухан мэдэгдлийг ч хийжээ. Бас одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр агсан И.Сарантуяаг ч уг хэрэгт сэжиглэн, баривчилж хорьж байсан удаатай. Энэ дунд онцлохгүй байхын аргагүй зарим сэжигтэн бол нийгэмд уруу дорой амьдарч байгаа, архи дарсанд дуртай, гэмт хэргийн ертөнцөд ойр дотно байдаг Батаа, Оюунаа гэсэн нэртэй хүмүүс байлаа. Тэд “Алуурчид нэг нэгнээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан” гэх Д.Булганы мэдүүлгийн золиос болон нэг хэсэгтээ л нуувчинд орох, өөрсдийгөө өмгөөлж хамгаалах шаардлагатай болж, Цагдаагийн ерөнхий газрын хардлагын бай болж байсан юм. Харамсалтай нь, тэдний хэнээс нь ч Цагдаагийн ерөнхий газрынхан өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүй.
Зүгээр л тухайн үед Тэмт хэрэг тун удахгүй илэрнэ. Бид алуурчныг олж чадна” гэдэг бардам хэрнээ төөрөгдүүлсэн хариултыг өгсөөр 2010 онтой золгов. Харин энэ дунд 1999 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 22 цаг 45 минутад Зориг агсны эхнэр Д.Булганыг Ганцхудагт хорьж “Булган анхнаасаа цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч байсан. Алуурчдыг худлаа дүрсэлж, ам зургийг нь тэс өөрөөр гаргаж, хэргийг эхнээс нь будилаантуулж, байсан нь нотлогдсон. Эр, эм хоёр алуурчин бус хоёр эрэгтэй байсан гэдэг нь нотлогдож байна” гэсэн мэдээлэл тухайн үед шинээр цацагдаж байсан ч төдийлөн үнэд хүрч чадалгүй замхарчээ.
ГЭМТ ХЭРЭГТЭН ИЛЭРЧИХСЭН БАЙСАН ЮМ БИШ ҮҮ
Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан Цагдаагийн ерөнхий газрын удирдлага болоод ажлыг хэсгийн дарга нар Тэмт хэрэгтэнг баривчилахад ядах юм байхгүй. Бид бараг хэн гэдгийг нь мэдэж байна” гэх утгатай мэдэгдлийг хийж байжээ. Нэг ёсны тухайн үед “Гэмт хэрэг нь илэрчихсэн байсан юм биш үү” гэдэг итгэл найдвар ард түмэнд төрж, улмаар цагдаа хийгээд тагнуулынхан ч ажлаа сайн хийж буй гэдэг үнэлгээг авч байсан бололтой. Үүнд дараах мэдэгдлүүд бодит хариулт өгч байна. Хэргийн үйл явц хумигдаж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх явц хумигдаж байна. Бид задгай тал дээр хайх хэмжээнд хэргийг шалгаж байсан бол одоо шалгалт тодорхой хүрээнд орсон.
ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн: Хэрэг илрэх итгэл төрж байна /1999 оны есдүгээр сарын 20/
Шалгах ажлын хүрээ өргөн байсан бол одоо хумигдаж байгаагаас үзвэл С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна. Одоогоор шалгаж буй ажлыг хэлмээргүй байна. Ямар ч гэсэн олно гэсэн найдлага төрж байгаа.
Хууль зүйн сайд Л.Цог: Сэжиглэж тогтоосон хүн байгаа (1999 оны дөрөвдүгээр сар)
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэж цагдаа улс даяар шалгаж байсан. Харин одоо нэгдүүргийн хэмжээнд шалгаж эхэллээ. Тэгэхээр нэг цэг дээр хумигдлаа гэсэн үг. Сэжиглэж, тогтоосон хүн байхаар барахгуй л дээ. Байгаа юм. Хэрэгтнийг дайчлан баривчлах тэр үед задруулна гэхээс одоо чамайг баривчилна гээд сониноор зарлаж болохгүй. Уг нь алуурчид өөрсдөө хүрээд ирвэл зүгээр дээ. Уг нь тийм хэцүү хэрэг биш шүү дээ. С.Зоригийг хөнөөсөн хэргийг нотлох үүрэгтэй хурандаа Б. Эрдэнэсамбуугаар ахлуулсан ажлын хэсгийн орлогч дарга, хурандаа Н.Чулуунбат (1999 оны тавдугаар сар) Д.Цогтбаяр: Баримтаар дутна гэж байхгүй Ул мөр, эд мөрийн баримт хангалттай үлдсэн. Баримтаар дутна гэж хэлэхгүй ээ. Ер нь гарцаагүй баримтаар л нотлох болно. Бид ам зургийг нь бүр сайн баталгаажуулж чадсан. УМБГ-ын Онц хүнд гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Цогтбаяр
ЦАГДААГИЙНХАН АЛДСАН ГЭНЭ
Хэрэг гарсан тэр шөнөөс эхэлж, Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын газарт С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийг олон удаа шинээр байгуулсан. Мөн шинэ УИХ сонгогдох бүрт л гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаг. Гэвч гарсан үр дүн гэж байхгүй. Зөвхөн хэрэг гарснаас хойш хоёр жилийн хугацаанд гэхэд л С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг МАХН болон АХ эвслийнхэн улс төрийн ашиг хонжоо хайсан нэг гол зангилаа болгосон байлгүй. Үүний зэрэгцээ, ажлын хэсгийн гишүүдийг нь ч өөр өөрсдийн эрх ашигт нийцсэн хүмүүсээр сольж байсан удаатай. Хамгийн эгзэгтэй нь, тэрхүү ажлын хэсгүүд нь хийж ирсэн ажлаа үргэлжлүүлэх бус нэг нэгнийгээ үгүйсгэх, хол зөрүүтэй мэдэгдэл хийх төдийхнөөр өөрсдийн мөрдөн шалгах ажлаа олон нийтэд тайлагнаж ирсэн юм. Үүнийг ажлын хэсгийг удирдаж байсан дарга нарынх нь дараах мэдэгдлээс харж болно.
Өмнөх ажлын хэсэгт эрүү үүсгэж байгаа
Д.Мөрөнгийн ярилцлагаас харахад “Би УИХ-ын гишүүн болсон. Энэ хэрэг надад хамаагүй боллоо” гэсэн утгатай.
Яагаад шинэ Засгийн газар бүрэлдээд энэ хэрэгт анхаарал тавина, хэргийг илрүүлнэ гэж ярьсныг би одоохондоо мэдэхгүй байна. Прокурорын байгууллага хавтаст хэргийн матөриалтай танилцаад, хэргийг шалгах явцад гарсан алдаатай зүйл дээр нь хуучин ажлыг хэсэгт эрүү үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газар байсан цустай зангиа ЭЦГ-ын хогийн савнаас гарсан. Зангианы асуудал ч энэ дотор байгаа. Ялангуяа энэ хэрэг дээр Батаа, Оюун гэсэн нэртэй болгоныг шалгах гэж их болхи үйлдэл хийсэн шүү дээ.
С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийн дэд ахлагч, дэд хурандаа З.Төрмандах /2000 оны аравдугаар сар/
Хэргийн газрын үзлэг хангалтгүй хийсэн нь тодорхой болсон
Анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон. Хэргийн газраас олдсон гэх 5000, 1000- тын дэвсгэрт болон зарим нэг эд мөрийн баримтын чанартай зүйлүүд алдагдсан гэдэг мэдээлэл ирсэн. Тэр бүхэн ямар учиртай болохыг шалгахын тулд энэ оны долдугаар сараас өмнөх ажлын хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газарт үзлэг хийхдээ хивсэнцэрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй зүйл байсан. Гэтэл Зориг агсны гэрийнх нь балкон дээр л байж байсан юм билээ. Энэ мэт тодорхой факт байгаа учраас үнэн зөв эсэхийг нь Эрүүгийн журмаар шалгуулах зайлшгүй шаардлага гарсан.
Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Даваадорж /2000 оны арванхоёрдугаар сар/
Анхнаасаа цагдаагийнхан энэ хэрэгт алдсан нь үнэн
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дуудлага очсноос хойш долоон минутын дараа цагдаа нар очсон. Тэгэхэд өмнө нь.15 хүн хэргийн газар руу орсон байдаг.
Дараа нь ажлын хэсгээс ал баны шалгалт хийж, хотын Цагдаагийн дарга Ганболдолд хүртэл эрүү үүсгэн шалгаж, захиргааны арга хэмжээ авсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй байсаар сүүлдээ улс төрийн ашиг хонжоо болж хувирсан нь улс төр хэрхэн хямарсныг харуулж байгаа юм биш үү. Анхаасаа энэ хэрэгт цагдаагийнхан алдсан нь үнэн. Цагдаагийнхан хэргийн зураг авахдаа өнгөт хальсаар авсан. Гэтэл тэр өнгөт хальс угаах тоног төхөөрөмж Цагдаагийн газарт байдаггүй учраас хувийн зураг угаалгадаг газраар угаалгахад хүмүүс хувилаад авчихсан байсан. Мөн 70, 80 хүний хурууны хээ авах, тодорхойлох техник Монголд байхгүй. Нэг шинжээч өсгөдөг шилээр 25 хүний хурууны хээ харж суугаад л нүд нь улайчихдаг. Маргааш нь амраад нөгөөдөр нь дахиж ирж харах жишээтэй.
УЛС ТӨРИЙН АЛЛАГА ХЭМЭЭХ СЭЖМҮҮД…
Энэ мэтээр Цагдаагийн газрын удирдлагууд өмнөх» хойдхоо үгүйсгэж, нэг нэгэндээ эрүү үүсгэж суух хооронд УИХ-ын сонгууль болжээ. Сонгуулийн дүнгээр ардчиллын андаа хөнөөсөн байж болзошгүй гэх хардлагын эзэн болсон АХ эвсэл ялагдал хүлээж, МАХН УИХ-д 72 хүний суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэдний дунд “Би УИХ-ын гишүүн болбол С.Зоригийг хэрэг илэрнэ. Эвслийн Засгийн газрын үед энэ хэрэг илрэхгүй” гэсэн эрч хүчтэй мэдэгдлээр өөрийн сурталчилгааг хийж байсан ЦЕГын дарга асан, хурандаа Д.Мөрөн орж ирэх нь тэр. Гэвч Д.Мөрөн УИХ-ын гишүүн боллоо гээд хэрэг илрээгүй гэдгийг онцлох хэрэгтэй.
Энэ мэтээр эгийн голын эрэг дээр цахилгаан станц босгох хүсэлтэй Чехийн “Тех-нарт” хэмээх бичил барилгын компанийн лобби хаашаа чиглэж байсан бэ, Ерөнхийлөгч асан Н.Баганбанди С.Зориг агсныг Ерөнхий сайдаар ажиллуулах хүсэлтэй байсан. Энэ тухай хэлэлцэх хурал нь аллага болсон өдөр буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр тодорхой бус шалтгаанаар хойшилсон… гээд угаллагыг улс төрийн хэрэг гэдгийг нь баталж өгөх хангалттай олон сэжим өнгөрсөн хугацаанд яригдаж байсан. Тэгвэл нийтлэлч Баабарын “1998″ он гэсэн нийтлэлд дахин шинэ сэжим хөндөгдсөн нь Н.Энхбаяр С.Зориг агсантай хүч хавсран М.Энхсайханы Засгийн газрыг огцруулсан ч эргээд С.Зоригийн ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн гүйцэтгэх засаглалыг нураах ажлыг гардаж, ямар ч үнээр хамаагүй ирэх 2000 оны сонгуульд өөрийн мэдэлдээ авсан МАХН-ыг ялуулах зорилго агуулж эхэлсэн гэдэг санааг илэрхийлсэн байдаг. Энэ мэтчилэн 1998-2000 оны тэмдэглэл өрнөнө.
Хамгийн гол нь өдгөө 20 насыг насалсан Монголын ардчиллын 10 жил нь С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн мэдээллээр “баяжиж”, С.Зориггүй ардчилал ямар бохир, ямар увайгүй болж ирснийг гэрчилж буй та бид хэзээ алуурчныг нь олж мэдэх нь тодорхойгүйгээр үргэлжилж байна. Иймээс ч бид ардчилал амьд байгаа эсэхэд эргэлзэж, ардчилал алдагдсан гэдэг нь улам бүр баталгаажиж буй он жилүүдэд “Алдагдсан ардчиллын амьгүй албат буюу С.Зориг агсны “амьд түүх” улам зузаан болно гэдэгт эргэлзэмгүй.
Сэтгүүлч Г.Отгонжаргал
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Зориг мохохгүй
- Цахилгаан Мөнхөө
- Эелдэг Гишvvн

- Бичлэгүүд: 61
- Нэгдсэн: 10-р сар.14.10 9:31 pm
С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
Хэрэг хуучирна гэж байхгүй.Хэзээ нэгэн цагт С.Зоригийн амийг хөнөөсөн алуурчид, улс төрийн хүчин бүлэглэлүүд илэрч тамд морилох нь дамжиггүй юм. Ум мани бадми хун.
1-ХУнам
2-АНнам
3-Намын харьяалалгүй хувь хүн.
Ниргэх Аянга
- odoo yahavdee
- Партизан Гишvvн

- Бичлэгүүд: 328
- Нэгдсэн: 12-р сар.02.04 6:36 pm
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
yag amiin honooson aluurchin n bol odoo amid bish bhoo zorigiig alsnii daraan alcan bh. Harin zahialsan nohoduud odoo bjil bgaa bh, nogoo zon bilegch Mehdi cagaan ustei oir dotno bdg bsn hun zahialsan bn gj helsen bnlee shd bodvol Bat-Uiliig helj bgaa bh.
Ийм нэгэн амьдрал
-
TeDDy09
- Секси Гишvvн

- Бичлэгүүд: 353
- Нэгдсэн: 7-р сар.14.09 4:42 am
- Байршил: Beauty doesn’t make luv, but luv makes beauty
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
hudlaa yariad bgarai hze hna hend tsagaan ustei oiriih n hun gej helsin??
- Иззи
- Дархлагдсан Гишvvн

- Бичлэгүүд: 1201
- Нэгдсэн: 1-р сар.24.09 12:09 am
- Байршил: Утаан дотор Эрүүл тархигүй...
- Contact:
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
Яг гардаж алсан хүн нь амьд байхгүй байгаа гэдэг нь бараг л үнэн байгаа.
Улс төрийн аллага одоо л Монголыг нөмөрч эхэлж байна. Хэдэн ч аймшигт хэрэгүүд гарчихав

Бороо ороосой...
-
TeDDy09
- Секси Гишvvн

- Бичлэгүүд: 353
- Нэгдсэн: 7-р сар.14.09 4:42 am
- Байршил: Beauty doesn’t make luv, but luv makes beauty
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
Odoogoor ymr ymr herguud garaad bga bilee zorigoos uur?
sonirhii :D
sonirhii :D
- Иззи
- Дархлагдсан Гишvvн

- Бичлэгүүд: 1201
- Нэгдсэн: 1-р сар.24.09 12:09 am
- Байршил: Утаан дотор Эрүүл тархигүй...
- Contact:
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
Улстөрийн аллага гэвэл.
АТГ-н Дангаасүрэн, Энэбиш, нөгөө Францаас баригдаж ирсэн хэн билээ, тэр саяхан мөн түүний дүүг зодон амруу нь шингэн цутгасан гэнэ лээ, энэ мэтчилэн улс төрийн гэмт хэргийн золиосууд олон л байгаа, ганц худагт ч сууж байгаа
АТГ-н Дангаасүрэн, Энэбиш, нөгөө Францаас баригдаж ирсэн хэн билээ, тэр саяхан мөн түүний дүүг зодон амруу нь шингэн цутгасан гэнэ лээ, энэ мэтчилэн улс төрийн гэмт хэргийн золиосууд олон л байгаа, ганц худагт ч сууж байгаа
Бороо ороосой...
-
TeDDy09
- Секси Гишvvн

- Бичлэгүүд: 353
- Нэгдсэн: 7-р сар.14.09 4:42 am
- Байршил: Beauty doesn’t make luv, but luv makes beauty
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
мхм.. удку дахиад олон сонирхолтой хэргүүд гарах төлөвтэй байгаа :D
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
Ene asuudal delhii dayar tarj baina:
http://www.washingtonpost.com/wp-dyn/co ... 03062.html
http://abcnews.go.com/International/wir ... d=12066179
http://www.independent.co.uk/news/uk/cr ... 25678.html
http://news.yahoo.com/s/ap/20101105/ap_ ... pymaster_2 - humuusiin haruiltuud ih sonirholtoi!
http://www.cbsnews.com/stories/2010/11/ ... 5944.shtml

sudalgaa
- odoo yahavdee
- Партизан Гишvvн

- Бичлэгүүд: 328
- Нэгдсэн: 12-р сар.02.04 6:36 pm
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
Hudlaa yrariagui shdee tgsn l genelee shd sonssonoo l helj bhd chin.TeDDy09 написал:hudlaa yariad bgarai hze hna hend tsagaan ustei oiriih n hun gej helsin??
Ийм нэгэн амьдрал
- Катаклизм
- Хvндэт Гишvvн

- Бичлэгүүд: 167
- Нэгдсэн: 11-р сар.05.10 12:25 pm
- Байршил: Амлалтаа зөрчихгүйн тулд Авсанд ортлоо ганцаараа...
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
Сонссон бүхэн үнэн байдаггүй юм, сонссон бүхнээ цацаад ч байх хэрэггүй.
АН л гэж боддог. Олон жил бодож байга...
4eva mine, 4eva yours
- Иззи
- Дархлагдсан Гишvvн

- Бичлэгүүд: 1201
- Нэгдсэн: 1-р сар.24.09 12:09 am
- Байршил: Утаан дотор Эрүүл тархигүй...
- Contact:
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
http://news.gogo.mn/r/78753 уншаарай
Бороо ороосой...
- silkroad
- Олны Танил Гишvvн

- Бичлэгүүд: 514
- Нэгдсэн: 7-р сар.16.10 4:53 pm
- Байршил: Coming Back to Life
- Contact:
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
Энэ ер нь хэзээ нэг цагт илрэх байх
- Цахилгаан Мөнхөө
- Эелдэг Гишvvн

- Бичлэгүүд: 61
- Нэгдсэн: 10-р сар.14.10 9:31 pm
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
Илэрдгээ ч аль хэдийн илэрсэн байхаа.silkroad написал:Энэ ер нь хэзээ нэг цагт илрэх байх
Хоёр намын хоорондын явалдалт нэг юм хэлээд байж болзошгүй.
Хоёр намыг хонь чоно болгосон цагт л ил гаргаж зарлах байлгүй.Тийм учир хооронд яс сайн хаяж өгч байх л энэ хэргийн илрэлтийг хурдлуулна.
Ниргэх Аянга
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ? Санал асуулга
МАХН алсан байлгүй дээ
Үнэхээр заваан...
Тэр Булган авгай ч гэсэн но-той л байлгүй. Эр, эм 2 алуурчин л гэж мэдүүлсэн гэсэн. Үнэн хэрэгтээ 2 эрэгтэй хүн алсан ч юм билүү хэн мэдлээ?
Энийг уншаарай
Бараг бүх аллага, учир битүүлэг үхлүүдийн тухай байна лээ

http://www.dayarmongol.com/index.php?op ... mid=300058TeDDy09 написал:Odoogoor ymr ymr herguud garaad bga bilee zorigoos uur?
sonirhii :D
Энийг уншаарай
Бараг бүх аллага, учир битүүлэг үхлүүдийн тухай байна лээ
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Зориг мохохгүй
- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ?
С.Зоригийн үхэлтэй холбоотой хүн амины 10 хэрэг
2011 оны 10 сарын 3
С.Зоригийг хөнөөсөн алуурчин олдоогүй 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Одоогоос 13 жилийн өмнөх энэ өдөр буюу 1998 оны 10-р сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг өөрийн гэртээ онц хэрцгийгээгээр алагдсан хэрэг гарсан. Одоо ч энэ хэргийн сэжүүрийг тайлаагүй байна. Тухайн үед С.Зориг алагдсан хэргийн талаархи үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол ч гарч байв. Гэвч хэрэг одоо ч илрээгүй, хэрэгтэн баригдаагүй байна. Монголчууд бүхэл бүтэн 13 жил түүний хөшөөнд сэтгэлээрээ зул өргөж, алуурчин баригдчихаасай хэмээн залбирсаар буй.
Тагнуулын байгууллагынханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэднээс дор өгүүлье.
1. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түүний үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг.
2. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
3. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.
4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.
5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” гэдгийг хэлсэн байсан.
6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.
7. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэхдээ зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байсан.
8. Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгөөр алуулсан. Түүнийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.
9. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж магадгүй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.
10. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.
Тухайн үед “Нөгөөдөр” гэдэг сонины эрхлэгч байсан, нэрт сэтгүүлч Даваажав одоо ажил мэргэжлээ солиод лам болсон гэж дуулддаг. Үнэндээ сэтгэхүйн хувьд асуудалтай болсон гэдгийг хүмүүс хэлдэг. Зүгээр байсан хүн, басхүү энэ хэргийн талаар дорвитой мэдээлэл олж чадсан хүн яагаад гэнэт сэтгэхүйн өөрчлөлттэй болчихсон юм бол. Хордуулсан уу, эсвэл хэт айлган дарамталсан уу. Айлган дарамталсан байж магадгүй гэдгийг түүнтэй нэгэн гэрчийг нүүрэлдүүлэхэд нь дуу хоолой, гар хөл нь чичирч, хөлс нь асгарч, маш их сандарч байснаар нь дүгнэн хэлж байсан юм. Тиймээс Даваажав нэг мөр ажил мэргэжлээ орхин бусдад ам алдахгүй гэдэг өчиг өргөөд лам болсон байж болох. С.Зоригийн хэргийн гэрч, эсвэл мөрдөж байсан хүмүүсийг хөнөөх, эсвэл дарамтлах нь бусад гэрчүүдийн зүрхийг үхүүлэх, амаа хамхиад чимээгүй явах нь дээр шүү гэдгийг ойлгуулах зорилготой юм биш үү. Харин хэн үүнийг хийгээд байна вэ?!
Д.Дорж
Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин
Модун хааны алтан ураг-R1a
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ?
Yu ve hden hun altsiin be haha
Arai denduu alchijee
Arai denduu alchijee
Knowledge...
- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ?
С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн хуучиршгүй баримтууд
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэвлэлээр С.Зоригийг хөнөөсөн алуурчин илэрч, ойрмогхон аймаг руу ажлын хэсгийнхэн гэмт хэрэгтэнг баривчлахаар явсан тухай мэдээлэл гарсан. Гэвч энэхүү мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрынхан яаран үгүйсгэж “Илрээгүй. Сэтгүүлчид андуурсан” гэх залруулга гаргах нь тэр. Улс төрийн нөхцөл байдал ээдрээнд орж, улс төрчид өөр өөрсдийн эрх ашгийг хамгаалах, хэн нэгнээ буруутан болгохыг эрмэлзэх эгзэгтэй агшин бүрт С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг сөхөж тавих нь аль хэдийнэ хэвийн үзэгдэл болсон. Нэг ёсны энэхүү үйлдэл нь улс төрийн ашиг хонжоо хайсан улстөрчдийн өгөөш болж ирснээс бус гэмт хэрэгтэн нь тодордоггүй орхигдсон хэргийн нэг болсон гэхэд худлаа болохгүй биз ээ.
Гэсэн ч агсан гэдэг тодотголын дор арван жил “насалж” буй Санжаасүрэнгийн Зоригийн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээх хэллэг нь улам бүр үнэд орж, ардчиллын төлөө хийсэн бүхэн нь өнгөрсөн цагийн үнэ цэнэтэй үүх түүх болон үлдэж байна. Иймээс ч та бид ардчиллын түүчээгийн нас нэмсний баярыг бус “Ардчиллын аллага”ыг хэн үйлдэв гэдэгт хариулт хайж, хий дэмий л таалал төгссөн тэр бараан өдөр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, “Алуурчин нь хэн бэ” гэсэн хариултгүй асуултыг чангахан шиг тавих төдийхнөөр арван жилийг үдсэн.
ЭЭЖИЙГ НЬ ЗАНАЛХИЙЛЭХЭЭС АЛУУРЧИН “АЖЛАА” ЭХЭЛСЭН БОЛОЛТОЙ
Иймд уншигч танд амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байсан Санжаасүрэнгийн Зоригийг хөнөөсөн улс төрийн гэмт хэргийн бараан түүхийн богинохон хэрнээ эгзэгтэй баримтуудаас нэхэн хүргэе.
1998 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 19 цаг орчим. Ээж Г.Доржпаламынх нь гэрийн утас энэ үед дуугарчээ. Тэр дуудлагад хэн нь мэдэгдэхгүй нэгэн этгээд “Орос, буриад хоёр Монголоос явбал таарна. Монголд юугаа хийгээд байгаа юм бэ” хэмээн заналхийлсэн агаад энэ тухай хүүдээ дуулгажээ. Тэр үед хүү нь “Ээжээ, та санаа зовсны хэрэггүй. Би учрыг нь олно” гэсэн ч тэрээр дөрвөн цагийн дараа хоёр алуурчны гарт гэртээ 18 хутгалуулж, амь насаа алдсан юм. Эндээс алуурчид аль хэдийнэ өөрсдийн төлөвлөгөөгөө боловсруулсан байсан төдийгүй энэ нь тухайн үед яригдсан “Шуналын сэдэлтэй гэмт хэрэг байсан” гэх нэгэн сэжүүрийг нь үгүйсгэнэ. Бас аль эрт С.Зориг агсныг Монголоос ч төдийгүй бус ертөнцөөс явуулах зорилго хэрэгжиж эхэлсэн гэдгийг нотлох биз ээ.
С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН АЛУУРЧИД ХЭТЭРХИЙ ОЛОН БАЙЖЭЭ
Сайн хүү төрүүлсэндээ баярлаж, хэдхэн хоногийн өмнө “Хувьсгал хийсэн хүүгээрээ бахархахгүй бол би өөр юугаараа бахархах билээ” гэж чин сэтгэлээсээ ярилцлага өгч суусан ээжийнх нь сэтгэлийг өнчрүүлсэн гэмт хэргийн эзэн гэгдэж зөвхөн 1998 оны аравдугаар сарын 2-ноос 2000 оныг дуустал нийтдээ 12 орчим хүн сэжиглэгдэж, Ганцхудагийн урьдчилан хорих төвийн хорих камерт өдөр хоногийн барсан байх юм. Тэдний нэрс н.Энхболд / хүн амины хэрэгтэй/, гомо Нараа, шар Эрдэнэ-Очир / хулгайн хэрэгтэй/, Г.Отгонбямба /Армийн бэлтгэл офицер/, Баатаржав дүү Болд, Түмэнбаяр, Баярбаатар /гэр бүлийнхнийгээ хөнөөсөи/, ард Батсүх, Д.Энхбат /Францаас барьж ирсэн/ гэх мэтээр цааш үргэлжилнэ. Тэдний дунд УИХ-ын гишүүн байсан, Казиногийн хуулийг батлуулахын тулд авилга авсан хэргээр ял сонссон Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Бат-чулуун нарыг өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийг батлуулахын тулд С.Зоригийг хөнөөлгөсөн гэсэн хардлага ч хүчтэй өрнөсөн.
Мөн улс төр судлаач гэх Л.Эрдэнэтуул нэгэнтээ “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар Зоригийг хөнөөсөн” гэдэг хатуухан мэдэгдлийг ч хийжээ. Бас одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр агсан И.Сарантуяаг ч уг хэрэгт сэжиглэн, баривчилж хорьж байсан удаатай. Энэ дунд онцлохгүй байхын аргагүй зарим сэжигтэн бол нийгэмд уруу дорой амьдарч байгаа, архи дарсанд дуртай, гэмт хэргийн ертөнцөд ойр дотно байдаг Батаа, Оюунаа гэсэн нэртэй хүмүүс байлаа. Тэд “Алуурчид нэг нэгнээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан” гэх Д.Булганы мэдүүлгийн золиос болон нэг хэсэгтээ л нуувчинд орох, өөрсдийгөө өмгөөлж хамгаалах шаардлагатай болж, Цагдаагийн ерөнхий газрын хардлагын бай болж байсан юм. Харамсалтай нь, тэдний хэнээс нь ч Цагдаагийн ерөнхий газрынхан өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүй.
Зүгээр л тухайн үед Тэмт хэрэг тун удахгүй илэрнэ. Бид алуурчныг олж чадна” гэдэг бардам хэрнээ төөрөгдүүлсэн хариултыг өгсөөр 2010 онтой золгов. Харин энэ дунд 1999 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 22 цаг 45 минутад Зориг агсны эхнэр Д.Булганыг Ганцхудагт хорьж “Булган анхнаасаа цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч байсан. Алуурчдыг худлаа дүрсэлж, ам зургийг нь тэс өөрөөр гаргаж, хэргийг эхнээс нь будилаантуулж, байсан нь нотлогдсон. Эр, эм хоёр алуурчин бус хоёр эрэгтэй байсан гэдэг нь нотлогдож байна” гэсэн мэдээлэл тухайн үед шинээр цацагдаж байсан ч төдийлөн үнэд хүрч чадалгүй замхарчээ.
ГЭМТ ХЭРЭГТЭН ИЛЭРЧИХСЭН БАЙСАН ЮМ БИШ ҮҮ
Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан Цагдаагийн ерөнхий газрын удирдлага болоод ажлыг хэсгийн дарга нар Тэмт хэрэгтэнг баривчилахад ядах юм байхгүй. Бид бараг хэн гэдгийг нь мэдэж байна” гэх утгатай мэдэгдлийг хийж байжээ. Нэг ёсны тухайн үед “Гэмт хэрэг нь илэрчихсэн байсан юм биш үү” гэдэг итгэл найдвар ард түмэнд төрж, улмаар цагдаа хийгээд тагнуулынхан ч ажлаа сайн хийж буй гэдэг үнэлгээг авч байсан бололтой. Үүнд дараах мэдэгдлүүд бодит хариулт өгч байна. Хэргийн үйл явц хумигдаж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх явц хумигдаж байна. Бид задгай тал дээр хайх хэмжээнд хэргийг шалгаж байсан бол одоо шалгалт тодорхой хүрээнд орсон.
ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн: Хэрэг илрэх итгэл төрж байна /1999 оны есдүгээр сарын 20/
Шалгах ажлын хүрээ өргөн байсан бол одоо хумигдаж байгаагаас үзвэл С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна. Одоогоор шалгаж буй ажлыг хэлмээргүй байна. Ямар ч гэсэн олно гэсэн найдлага төрж байгаа.
Хууль зүйн сайд Л.Цог: Сэжиглэж тогтоосон хүн байгаа (1999 оны дөрөвдүгээр сар)
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэж цагдаа улс даяар шалгаж байсан. Харин одоо нэгдүүргийн хэмжээнд шалгаж эхэллээ. Тэгэхээр нэг цэг дээр хумигдлаа гэсэн үг. Сэжиглэж, тогтоосон хүн байхаар барахгуй л дээ. Байгаа юм. Хэрэгтнийг дайчлан баривчлах тэр үед задруулна гэхээс одоо чамайг баривчилна гээд сониноор зарлаж болохгүй. Уг нь алуурчид өөрсдөө хүрээд ирвэл зүгээр дээ. Уг нь тийм хэцүү хэрэг биш шүү дээ. С.Зоригийг хөнөөсөн хэргийг нотлох үүрэгтэй хурандаа Б. Эрдэнэсамбуугаар ахлуулсан ажлын хэсгийн орлогч дарга, хурандаа Н.Чулуунбат (1999 оны тавдугаар сар) Д.Цогтбаяр: Баримтаар дутна гэж байхгүй Ул мөр, эд мөрийн баримт хангалттай үлдсэн. Баримтаар дутна гэж хэлэхгүй ээ. Ер нь гарцаагүй баримтаар л нотлох болно. Бид ам зургийг нь бүр сайн баталгаажуулж чадсан. УМБГ-ын Онц хүнд гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Цогтбаяр
ЦАГДААГИЙНХАН АЛДСАН ГЭНЭ
Хэрэг гарсан тэр шөнөөс эхэлж, Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын газарт С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийг олон удаа шинээр байгуулсан. Мөн шинэ УИХ сонгогдох бүрт л гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаг. Гэвч гарсан үр дүн гэж байхгүй. Зөвхөн хэрэг гарснаас хойш хоёр жилийн хугацаанд гэхэд л С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг МАХН болон АХ эвслийнхэн улс төрийн ашиг хонжоо хайсан нэг гол зангилаа болгосон байлгүй. Үүний зэрэгцээ, ажлын хэсгийн гишүүдийг нь ч өөр өөрсдийн эрх ашигт нийцсэн хүмүүсээр сольж байсан удаатай. Хамгийн эгзэгтэй нь, тэрхүү ажлын хэсгүүд нь хийж ирсэн ажлаа үргэлжлүүлэх бус нэг нэгнийгээ үгүйсгэх, хол зөрүүтэй мэдэгдэл хийх төдийхнөөр өөрсдийн мөрдөн шалгах ажлаа олон нийтэд тайлагнаж ирсэн юм. Үүнийг ажлын хэсгийг удирдаж байсан дарга нарынх нь дараах мэдэгдлээс харж болно.
Өмнөх ажлын хэсэгт эрүү үүсгэж байгаа
Д.Мөрөнгийн ярилцлагаас харахад “Би УИХ-ын гишүүн болсон. Энэ хэрэг надад хамаагүй боллоо” гэсэн утгатай.
Яагаад шинэ Засгийн газар бүрэлдээд энэ хэрэгт анхаарал тавина, хэргийг илрүүлнэ гэж ярьсныг би одоохондоо мэдэхгүй байна. Прокурорын байгууллага хавтаст хэргийн матөриалтай танилцаад, хэргийг шалгах явцад гарсан алдаатай зүйл дээр нь хуучин ажлыг хэсэгт эрүү үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газар байсан цустай зангиа ЭЦГ-ын хогийн савнаас гарсан. Зангианы асуудал ч энэ дотор байгаа. Ялангуяа энэ хэрэг дээр Батаа, Оюун гэсэн нэртэй болгоныг шалгах гэж их болхи үйлдэл хийсэн шүү дээ.
С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийн дэд ахлагч, дэд хурандаа З.Төрмандах /2000 оны аравдугаар сар/
Хэргийн газрын үзлэг хангалтгүй хийсэн нь тодорхой болсон
Анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон. Хэргийн газраас олдсон гэх 5000, 1000- тын дэвсгэрт болон зарим нэг эд мөрийн баримтын чанартай зүйлүүд алдагдсан гэдэг мэдээлэл ирсэн. Тэр бүхэн ямар учиртай болохыг шалгахын тулд энэ оны долдугаар сараас өмнөх ажлын хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газарт үзлэг хийхдээ хивсэнцэрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй зүйл байсан. Гэтэл Зориг агсны гэрийнх нь балкон дээр л байж байсан юм билээ. Энэ мэт тодорхой факт байгаа учраас үнэн зөв эсэхийг нь Эрүүгийн журмаар шалгуулах зайлшгүй шаардлага гарсан.
Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Даваадорж /2000 оны арванхоёрдугаар сар/
Анхнаасаа цагдаагийнхан энэ хэрэгт алдсан нь үнэн
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дуудлага очсноос хойш долоон минутын дараа цагдаа нар очсон. Тэгэхэд өмнө нь.15 хүн хэргийн газар руу орсон байдаг.
Дараа нь ажлын хэсгээс ал баны шалгалт хийж, хотын Цагдаагийн дарга Ганболдолд хүртэл эрүү үүсгэн шалгаж, захиргааны арга хэмжээ авсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй байсаар сүүлдээ улс төрийн ашиг хонжоо болж хувирсан нь улс төр хэрхэн хямарсныг харуулж байгаа юм биш үү. Анхаасаа энэ хэрэгт цагдаагийнхан алдсан нь үнэн. Цагдаагийнхан хэргийн зураг авахдаа өнгөт хальсаар авсан. Гэтэл тэр өнгөт хальс угаах тоног төхөөрөмж Цагдаагийн газарт байдаггүй учраас хувийн зураг угаалгадаг газраар угаалгахад хүмүүс хувилаад авчихсан байсан. Мөн 70, 80 хүний хурууны хээ авах, тодорхойлох техник Монголд байхгүй. Нэг шинжээч өсгөдөг шилээр 25 хүний хурууны хээ харж суугаад л нүд нь улайчихдаг. Маргааш нь амраад нөгөөдөр нь дахиж ирж харах жишээтэй.
УЛС ТӨРИЙН АЛЛАГА ХЭМЭЭХ СЭЖМҮҮД…
Энэ мэтээр Цагдаагийн газрын удирдлагууд өмнөх» хойдхоо үгүйсгэж, нэг нэгэндээ эрүү үүсгэж суух хооронд УИХ-ын сонгууль болжээ. Сонгуулийн дүнгээр ардчиллын андаа хөнөөсөн байж болзошгүй гэх хардлагын эзэн болсон АХ эвсэл ялагдал хүлээж, МАХН УИХ-д 72 хүний суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэдний дунд “Би УИХ-ын гишүүн болбол С.Зоригийг хэрэг илэрнэ. Эвслийн Засгийн газрын үед энэ хэрэг илрэхгүй” гэсэн эрч хүчтэй мэдэгдлээр өөрийн сурталчилгааг хийж байсан ЦЕГын дарга асан, хурандаа Д.Мөрөн орж ирэх нь тэр. Гэвч Д.Мөрөн УИХ-ын гишүүн боллоо гээд хэрэг илрээгүй гэдгийг онцлох хэрэгтэй.
Энэ мэтээр эгийн голын эрэг дээр цахилгаан станц босгох хүсэлтэй Чехийн “Тех-нарт” хэмээх бичил барилгын компанийн лобби хаашаа чиглэж байсан бэ, Ерөнхийлөгч асан Н.Баганбанди С.Зориг агсныг Ерөнхий сайдаар ажиллуулах хүсэлтэй байсан. Энэ тухай хэлэлцэх хурал нь аллага болсон өдөр буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр тодорхой бус шалтгаанаар хойшилсон… гээд угаллагыг улс төрийн хэрэг гэдгийг нь баталж өгөх хангалттай олон сэжим өнгөрсөн хугацаанд яригдаж байсан. Тэгвэл нийтлэлч Баабарын “1998″ он гэсэн нийтлэлд дахин шинэ сэжим хөндөгдсөн нь Н.Энхбаяр С.Зориг агсантай хүч хавсран М.Энхсайханы Засгийн газрыг огцруулсан ч эргээд С.Зоригийн ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн гүйцэтгэх засаглалыг нураах ажлыг гардаж, ямар ч үнээр хамаагүй ирэх 2000 оны сонгуульд өөрийн мэдэлдээ авсан МАХН-ыг ялуулах зорилго агуулж эхэлсэн гэдэг санааг илэрхийлсэн байдаг. Энэ мэтчилэн 1998-2000 оны тэмдэглэл өрнөнө.
Хамгийн гол нь өдгөө 20 насыг насалсан Монголын ардчиллын 10 жил нь С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн мэдээллээр “баяжиж”, С.Зориггүй ардчилал ямар бохир, ямар увайгүй болж ирснийг гэрчилж буй та бид хэзээ алуурчныг нь олж мэдэх нь тодорхойгүйгээр үргэлжилж байна. Иймээс ч бид ардчилал амьд байгаа эсэхэд эргэлзэж, ардчилал алдагдсан гэдэг нь улам бүр баталгаажиж буй он жилүүдэд “Алдагдсан ардчиллын амьгүй албат буюу С.Зориг агсны “амьд түүх” улам зузаан болно гэдэгт эргэлзэмгүй.
Сэтгүүлч Г.Отгонжаргал
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэвлэлээр С.Зоригийг хөнөөсөн алуурчин илэрч, ойрмогхон аймаг руу ажлын хэсгийнхэн гэмт хэрэгтэнг баривчлахаар явсан тухай мэдээлэл гарсан. Гэвч энэхүү мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрынхан яаран үгүйсгэж “Илрээгүй. Сэтгүүлчид андуурсан” гэх залруулга гаргах нь тэр. Улс төрийн нөхцөл байдал ээдрээнд орж, улс төрчид өөр өөрсдийн эрх ашгийг хамгаалах, хэн нэгнээ буруутан болгохыг эрмэлзэх эгзэгтэй агшин бүрт С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг сөхөж тавих нь аль хэдийнэ хэвийн үзэгдэл болсон. Нэг ёсны энэхүү үйлдэл нь улс төрийн ашиг хонжоо хайсан улстөрчдийн өгөөш болж ирснээс бус гэмт хэрэгтэн нь тодордоггүй орхигдсон хэргийн нэг болсон гэхэд худлаа болохгүй биз ээ.
Гэсэн ч агсан гэдэг тодотголын дор арван жил “насалж” буй Санжаасүрэнгийн Зоригийн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээх хэллэг нь улам бүр үнэд орж, ардчиллын төлөө хийсэн бүхэн нь өнгөрсөн цагийн үнэ цэнэтэй үүх түүх болон үлдэж байна. Иймээс ч та бид ардчиллын түүчээгийн нас нэмсний баярыг бус “Ардчиллын аллага”ыг хэн үйлдэв гэдэгт хариулт хайж, хий дэмий л таалал төгссөн тэр бараан өдөр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, “Алуурчин нь хэн бэ” гэсэн хариултгүй асуултыг чангахан шиг тавих төдийхнөөр арван жилийг үдсэн.
ЭЭЖИЙГ НЬ ЗАНАЛХИЙЛЭХЭЭС АЛУУРЧИН “АЖЛАА” ЭХЭЛСЭН БОЛОЛТОЙ
Иймд уншигч танд амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байсан Санжаасүрэнгийн Зоригийг хөнөөсөн улс төрийн гэмт хэргийн бараан түүхийн богинохон хэрнээ эгзэгтэй баримтуудаас нэхэн хүргэе.
1998 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 19 цаг орчим. Ээж Г.Доржпаламынх нь гэрийн утас энэ үед дуугарчээ. Тэр дуудлагад хэн нь мэдэгдэхгүй нэгэн этгээд “Орос, буриад хоёр Монголоос явбал таарна. Монголд юугаа хийгээд байгаа юм бэ” хэмээн заналхийлсэн агаад энэ тухай хүүдээ дуулгажээ. Тэр үед хүү нь “Ээжээ, та санаа зовсны хэрэггүй. Би учрыг нь олно” гэсэн ч тэрээр дөрвөн цагийн дараа хоёр алуурчны гарт гэртээ 18 хутгалуулж, амь насаа алдсан юм. Эндээс алуурчид аль хэдийнэ өөрсдийн төлөвлөгөөгөө боловсруулсан байсан төдийгүй энэ нь тухайн үед яригдсан “Шуналын сэдэлтэй гэмт хэрэг байсан” гэх нэгэн сэжүүрийг нь үгүйсгэнэ. Бас аль эрт С.Зориг агсныг Монголоос ч төдийгүй бус ертөнцөөс явуулах зорилго хэрэгжиж эхэлсэн гэдгийг нотлох биз ээ.
С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН АЛУУРЧИД ХЭТЭРХИЙ ОЛОН БАЙЖЭЭ
Сайн хүү төрүүлсэндээ баярлаж, хэдхэн хоногийн өмнө “Хувьсгал хийсэн хүүгээрээ бахархахгүй бол би өөр юугаараа бахархах билээ” гэж чин сэтгэлээсээ ярилцлага өгч суусан ээжийнх нь сэтгэлийг өнчрүүлсэн гэмт хэргийн эзэн гэгдэж зөвхөн 1998 оны аравдугаар сарын 2-ноос 2000 оныг дуустал нийтдээ 12 орчим хүн сэжиглэгдэж, Ганцхудагийн урьдчилан хорих төвийн хорих камерт өдөр хоногийн барсан байх юм. Тэдний нэрс н.Энхболд / хүн амины хэрэгтэй/, гомо Нараа, шар Эрдэнэ-Очир / хулгайн хэрэгтэй/, Г.Отгонбямба /Армийн бэлтгэл офицер/, Баатаржав дүү Болд, Түмэнбаяр, Баярбаатар /гэр бүлийнхнийгээ хөнөөсөи/, ард Батсүх, Д.Энхбат /Францаас барьж ирсэн/ гэх мэтээр цааш үргэлжилнэ. Тэдний дунд УИХ-ын гишүүн байсан, Казиногийн хуулийг батлуулахын тулд авилга авсан хэргээр ял сонссон Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Бат-чулуун нарыг өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийг батлуулахын тулд С.Зоригийг хөнөөлгөсөн гэсэн хардлага ч хүчтэй өрнөсөн.
Мөн улс төр судлаач гэх Л.Эрдэнэтуул нэгэнтээ “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар Зоригийг хөнөөсөн” гэдэг хатуухан мэдэгдлийг ч хийжээ. Бас одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр агсан И.Сарантуяаг ч уг хэрэгт сэжиглэн, баривчилж хорьж байсан удаатай. Энэ дунд онцлохгүй байхын аргагүй зарим сэжигтэн бол нийгэмд уруу дорой амьдарч байгаа, архи дарсанд дуртай, гэмт хэргийн ертөнцөд ойр дотно байдаг Батаа, Оюунаа гэсэн нэртэй хүмүүс байлаа. Тэд “Алуурчид нэг нэгнээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан” гэх Д.Булганы мэдүүлгийн золиос болон нэг хэсэгтээ л нуувчинд орох, өөрсдийгөө өмгөөлж хамгаалах шаардлагатай болж, Цагдаагийн ерөнхий газрын хардлагын бай болж байсан юм. Харамсалтай нь, тэдний хэнээс нь ч Цагдаагийн ерөнхий газрынхан өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүй.
Зүгээр л тухайн үед Тэмт хэрэг тун удахгүй илэрнэ. Бид алуурчныг олж чадна” гэдэг бардам хэрнээ төөрөгдүүлсэн хариултыг өгсөөр 2010 онтой золгов. Харин энэ дунд 1999 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 22 цаг 45 минутад Зориг агсны эхнэр Д.Булганыг Ганцхудагт хорьж “Булган анхнаасаа цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч байсан. Алуурчдыг худлаа дүрсэлж, ам зургийг нь тэс өөрөөр гаргаж, хэргийг эхнээс нь будилаантуулж, байсан нь нотлогдсон. Эр, эм хоёр алуурчин бус хоёр эрэгтэй байсан гэдэг нь нотлогдож байна” гэсэн мэдээлэл тухайн үед шинээр цацагдаж байсан ч төдийлөн үнэд хүрч чадалгүй замхарчээ.
ГЭМТ ХЭРЭГТЭН ИЛЭРЧИХСЭН БАЙСАН ЮМ БИШ ҮҮ
Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан Цагдаагийн ерөнхий газрын удирдлага болоод ажлыг хэсгийн дарга нар Тэмт хэрэгтэнг баривчилахад ядах юм байхгүй. Бид бараг хэн гэдгийг нь мэдэж байна” гэх утгатай мэдэгдлийг хийж байжээ. Нэг ёсны тухайн үед “Гэмт хэрэг нь илэрчихсэн байсан юм биш үү” гэдэг итгэл найдвар ард түмэнд төрж, улмаар цагдаа хийгээд тагнуулынхан ч ажлаа сайн хийж буй гэдэг үнэлгээг авч байсан бололтой. Үүнд дараах мэдэгдлүүд бодит хариулт өгч байна. Хэргийн үйл явц хумигдаж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх явц хумигдаж байна. Бид задгай тал дээр хайх хэмжээнд хэргийг шалгаж байсан бол одоо шалгалт тодорхой хүрээнд орсон.
ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн: Хэрэг илрэх итгэл төрж байна /1999 оны есдүгээр сарын 20/
Шалгах ажлын хүрээ өргөн байсан бол одоо хумигдаж байгаагаас үзвэл С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна. Одоогоор шалгаж буй ажлыг хэлмээргүй байна. Ямар ч гэсэн олно гэсэн найдлага төрж байгаа.
Хууль зүйн сайд Л.Цог: Сэжиглэж тогтоосон хүн байгаа (1999 оны дөрөвдүгээр сар)
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэж цагдаа улс даяар шалгаж байсан. Харин одоо нэгдүүргийн хэмжээнд шалгаж эхэллээ. Тэгэхээр нэг цэг дээр хумигдлаа гэсэн үг. Сэжиглэж, тогтоосон хүн байхаар барахгуй л дээ. Байгаа юм. Хэрэгтнийг дайчлан баривчлах тэр үед задруулна гэхээс одоо чамайг баривчилна гээд сониноор зарлаж болохгүй. Уг нь алуурчид өөрсдөө хүрээд ирвэл зүгээр дээ. Уг нь тийм хэцүү хэрэг биш шүү дээ. С.Зоригийг хөнөөсөн хэргийг нотлох үүрэгтэй хурандаа Б. Эрдэнэсамбуугаар ахлуулсан ажлын хэсгийн орлогч дарга, хурандаа Н.Чулуунбат (1999 оны тавдугаар сар) Д.Цогтбаяр: Баримтаар дутна гэж байхгүй Ул мөр, эд мөрийн баримт хангалттай үлдсэн. Баримтаар дутна гэж хэлэхгүй ээ. Ер нь гарцаагүй баримтаар л нотлох болно. Бид ам зургийг нь бүр сайн баталгаажуулж чадсан. УМБГ-ын Онц хүнд гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Цогтбаяр
ЦАГДААГИЙНХАН АЛДСАН ГЭНЭ
Хэрэг гарсан тэр шөнөөс эхэлж, Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын газарт С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийг олон удаа шинээр байгуулсан. Мөн шинэ УИХ сонгогдох бүрт л гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаг. Гэвч гарсан үр дүн гэж байхгүй. Зөвхөн хэрэг гарснаас хойш хоёр жилийн хугацаанд гэхэд л С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг МАХН болон АХ эвслийнхэн улс төрийн ашиг хонжоо хайсан нэг гол зангилаа болгосон байлгүй. Үүний зэрэгцээ, ажлын хэсгийн гишүүдийг нь ч өөр өөрсдийн эрх ашигт нийцсэн хүмүүсээр сольж байсан удаатай. Хамгийн эгзэгтэй нь, тэрхүү ажлын хэсгүүд нь хийж ирсэн ажлаа үргэлжлүүлэх бус нэг нэгнийгээ үгүйсгэх, хол зөрүүтэй мэдэгдэл хийх төдийхнөөр өөрсдийн мөрдөн шалгах ажлаа олон нийтэд тайлагнаж ирсэн юм. Үүнийг ажлын хэсгийг удирдаж байсан дарга нарынх нь дараах мэдэгдлээс харж болно.
Өмнөх ажлын хэсэгт эрүү үүсгэж байгаа
Д.Мөрөнгийн ярилцлагаас харахад “Би УИХ-ын гишүүн болсон. Энэ хэрэг надад хамаагүй боллоо” гэсэн утгатай.
Яагаад шинэ Засгийн газар бүрэлдээд энэ хэрэгт анхаарал тавина, хэргийг илрүүлнэ гэж ярьсныг би одоохондоо мэдэхгүй байна. Прокурорын байгууллага хавтаст хэргийн матөриалтай танилцаад, хэргийг шалгах явцад гарсан алдаатай зүйл дээр нь хуучин ажлыг хэсэгт эрүү үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газар байсан цустай зангиа ЭЦГ-ын хогийн савнаас гарсан. Зангианы асуудал ч энэ дотор байгаа. Ялангуяа энэ хэрэг дээр Батаа, Оюун гэсэн нэртэй болгоныг шалгах гэж их болхи үйлдэл хийсэн шүү дээ.
С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийн дэд ахлагч, дэд хурандаа З.Төрмандах /2000 оны аравдугаар сар/
Хэргийн газрын үзлэг хангалтгүй хийсэн нь тодорхой болсон
Анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон. Хэргийн газраас олдсон гэх 5000, 1000- тын дэвсгэрт болон зарим нэг эд мөрийн баримтын чанартай зүйлүүд алдагдсан гэдэг мэдээлэл ирсэн. Тэр бүхэн ямар учиртай болохыг шалгахын тулд энэ оны долдугаар сараас өмнөх ажлын хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газарт үзлэг хийхдээ хивсэнцэрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй зүйл байсан. Гэтэл Зориг агсны гэрийнх нь балкон дээр л байж байсан юм билээ. Энэ мэт тодорхой факт байгаа учраас үнэн зөв эсэхийг нь Эрүүгийн журмаар шалгуулах зайлшгүй шаардлага гарсан.
Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Даваадорж /2000 оны арванхоёрдугаар сар/
Анхнаасаа цагдаагийнхан энэ хэрэгт алдсан нь үнэн
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дуудлага очсноос хойш долоон минутын дараа цагдаа нар очсон. Тэгэхэд өмнө нь.15 хүн хэргийн газар руу орсон байдаг.
Дараа нь ажлын хэсгээс ал баны шалгалт хийж, хотын Цагдаагийн дарга Ганболдолд хүртэл эрүү үүсгэн шалгаж, захиргааны арга хэмжээ авсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй байсаар сүүлдээ улс төрийн ашиг хонжоо болж хувирсан нь улс төр хэрхэн хямарсныг харуулж байгаа юм биш үү. Анхаасаа энэ хэрэгт цагдаагийнхан алдсан нь үнэн. Цагдаагийнхан хэргийн зураг авахдаа өнгөт хальсаар авсан. Гэтэл тэр өнгөт хальс угаах тоног төхөөрөмж Цагдаагийн газарт байдаггүй учраас хувийн зураг угаалгадаг газраар угаалгахад хүмүүс хувилаад авчихсан байсан. Мөн 70, 80 хүний хурууны хээ авах, тодорхойлох техник Монголд байхгүй. Нэг шинжээч өсгөдөг шилээр 25 хүний хурууны хээ харж суугаад л нүд нь улайчихдаг. Маргааш нь амраад нөгөөдөр нь дахиж ирж харах жишээтэй.
УЛС ТӨРИЙН АЛЛАГА ХЭМЭЭХ СЭЖМҮҮД…
Энэ мэтээр Цагдаагийн газрын удирдлагууд өмнөх» хойдхоо үгүйсгэж, нэг нэгэндээ эрүү үүсгэж суух хооронд УИХ-ын сонгууль болжээ. Сонгуулийн дүнгээр ардчиллын андаа хөнөөсөн байж болзошгүй гэх хардлагын эзэн болсон АХ эвсэл ялагдал хүлээж, МАХН УИХ-д 72 хүний суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэдний дунд “Би УИХ-ын гишүүн болбол С.Зоригийг хэрэг илэрнэ. Эвслийн Засгийн газрын үед энэ хэрэг илрэхгүй” гэсэн эрч хүчтэй мэдэгдлээр өөрийн сурталчилгааг хийж байсан ЦЕГын дарга асан, хурандаа Д.Мөрөн орж ирэх нь тэр. Гэвч Д.Мөрөн УИХ-ын гишүүн боллоо гээд хэрэг илрээгүй гэдгийг онцлох хэрэгтэй.
Энэ мэтээр эгийн голын эрэг дээр цахилгаан станц босгох хүсэлтэй Чехийн “Тех-нарт” хэмээх бичил барилгын компанийн лобби хаашаа чиглэж байсан бэ, Ерөнхийлөгч асан Н.Баганбанди С.Зориг агсныг Ерөнхий сайдаар ажиллуулах хүсэлтэй байсан. Энэ тухай хэлэлцэх хурал нь аллага болсон өдөр буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр тодорхой бус шалтгаанаар хойшилсон… гээд угаллагыг улс төрийн хэрэг гэдгийг нь баталж өгөх хангалттай олон сэжим өнгөрсөн хугацаанд яригдаж байсан. Тэгвэл нийтлэлч Баабарын “1998″ он гэсэн нийтлэлд дахин шинэ сэжим хөндөгдсөн нь Н.Энхбаяр С.Зориг агсантай хүч хавсран М.Энхсайханы Засгийн газрыг огцруулсан ч эргээд С.Зоригийн ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн гүйцэтгэх засаглалыг нураах ажлыг гардаж, ямар ч үнээр хамаагүй ирэх 2000 оны сонгуульд өөрийн мэдэлдээ авсан МАХН-ыг ялуулах зорилго агуулж эхэлсэн гэдэг санааг илэрхийлсэн байдаг. Энэ мэтчилэн 1998-2000 оны тэмдэглэл өрнөнө.
Хамгийн гол нь өдгөө 20 насыг насалсан Монголын ардчиллын 10 жил нь С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн мэдээллээр “баяжиж”, С.Зориггүй ардчилал ямар бохир, ямар увайгүй болж ирснийг гэрчилж буй та бид хэзээ алуурчныг нь олж мэдэх нь тодорхойгүйгээр үргэлжилж байна. Иймээс ч бид ардчилал амьд байгаа эсэхэд эргэлзэж, ардчилал алдагдсан гэдэг нь улам бүр баталгаажиж буй он жилүүдэд “Алдагдсан ардчиллын амьгүй албат буюу С.Зориг агсны “амьд түүх” улам зузаан болно гэдэгт эргэлзэмгүй.
Сэтгүүлч Г.Отгонжаргал
Модун хааны алтан ураг-R1a
- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Re: С.Зоригийн аллагыг хэн захиалсан бэ?
Л.Эрдэнэтуул: С.Зоригийн хэргийг илрүүлэх сонирхол алга
2013-04-22 09:20:02
Д.БОЛОР
Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны төрсөн өдөр өнгөрсөн бямба гаригт тохиов. С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар сэжиг таамаг гаргадаг хүний нэг бол улс төр судлаач Л.Эрдэнэтуул. Түүнтэй ярилцлаа.
-Хуулийн байгууллагынхан С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг 15 жилийн туршид хайлаа. Ямар ч үр дүн алга. Энэ хэргийн талаар янз бүрийн таамаг хэлдэг хүний хувьд та өнөөдөр юу хэлэх вэ?
-Энэ олон жилийн дараа хэргийн талаар би шууд хэлж чадна. Түүний хөнөөгдсөн 1998 онд ч гэсэн хэлж байсан. Одоо ч гэсэн давтаад хэлэхэд бэлэн байна. С.Зоригийн аллага бол дотроосоо.
-Дотроосоо гэхээр хэн байж болох вэ?
-АН-ын лидерүүд. Тодруулж хэлэхэд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЦЕГ-ын дарга Б.Билэгт, Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарын сэжиг бүхий цөөнгүй нөхөр бий. Энэ бол маш тодорхой асуудал байхгүй юу.
-Ц.Оюунгэрэл сайд ямар шижмээр холбогддог билээ?
-Тэр үед Ц.Элбэгдоржийн туслах байсан юм. Өнөөдөр энэ хэргийн талаар мэдэх гэрчүүд нь дуугүй суугаад байгаад сэтгэл маш их гонсгор явдаг гэх үү дээ. Үнэнийг хэлэхэд хэргийг нуун дарагдуулахын тулд бүх зүйлийг хийчихсэн байна. С.Зоригийн найз, түүний хамтран зүтгэгч байсны хувьд хэргийг 15 жилийн туршид судлаад үзэхэд ул мөрийг балласан байдаг юм. Магадгүй хэргийн дараахан би сэтгэл хөдлөлөөр асуудалд хандсан байж болно. Гэхдээ алдсан байлаа гэхэд олон жилийн дараа болсон үйл явцыг эргээд судлаад үзэхэд миний таамаглал үнэн байдаг юм.
-Дотроосоо байсан гэвэл өдгөө АН-ынхан төрийн өндөрлөгт байна. Хэрэг хэзээ ч илрэхгүй юм биш үү?
-Мэдээж шүү дээ. Одоо яаж мушгин гуйвуулж чадаж байгаагийн тод жишээ хэлье. АТГ-ын дэд дарга Б.Хурц нь Д.Энхбат гэгч нөхрийг улс дамнуулан хулгайлж авчирч байлаа шүү дээ. Эцэст нь, Б.Хурц өөрөө хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргээр балрах шахсан. Д.Энхбатыг яагаад сэжиглэсэн гэхээр тэр хүн Э.Бат-Үүлийн фракцийнх. Тэгээд ч хэргийг илрүүлсэн хүнд 500 сая төгрөг өгнө гэх сургаар тэр үед Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан М.Батсайхан болоод ажлын хэсгийнхэн мунадаг болох гээд Д.Энхбатыг авчруулсан байдаг. Гэвч тэр хүн нь хамаагүй болж төгссөн биз дээ. Д.Энхбат гэлтгүй “Ард” Батсүхээс эхлээд дөчин мянгатын олон хүн энэ хэрэгт холбогдсон. Тэрээр “Ганц худаг”-т хоригдож байхдаа нэг л мэдүүлэг өгсөн байдаг юм билээ. Тэрийг нь би хэлчихье. Магадгүй намайг улсын нууц задрууллаа гэж чихдэж магадгүй юм. Гэхдээ үнэн юм чинь яалтай билээ. Д.Энхбат “Намайг авчруулсны цаад хүн нь Э.Бат-Үүл өөрөө байгаа” гэж хэлсэн байдаг юм. Тэгэхээр Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Б.Билэгт нар ямар нэгэн байдлаар хамаатай гэсэн үг. Түүнчлэн үүнд бас сонирхолын зөрчилтэй нэг асуудал гараад байгаа юм. Учир нь энэ хэргийг хамгийн түрүүнд улстөржүүлсэн, олон нийтэд “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн ард М.Энхсайхан, До.Ганболд нар байгаа” гэж талбай дээр зарласан Б.Билэгт гэдэг нөхөр өнөөдөр ЦЕГ-ын дарга болчихсон генерал цол аваад явж байна. Өөрөө анхнаасаа хүн нэрлэчихсэн хүн, энэ гол хэргийн илрүүлэх газрынх нь хамгийн том дарга болчихсон байна гэдэг сонирхлын зөрчилтэй асуудал юм. Юун дээр үндэслэж нөхөр Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар томилсон нь их сонирхолтой байна. Тэгэхээр Б.Билэгт бол Ц.Элбэгдоржийн найз, хүссэн ч хүсээгүй ч хардалт төрж байна. Б.Билэгт аллага гарснаас хойш 3-4 хоногийн дараа тэрхүү “алдарт” үгийг олон нийтэд хандан хэлж байсныг би хэлсэн ч хэлээгүй ч ард түмэн тодорхой санаж байгаа.
-Та энэ хэргийн талаар ярьж хэлснийхээ төлөө шүүхэд дуудагдсан тохиолдол бий билүү?
-Тэр эрт үед болсон явдал. “Э.Бат-Үүл ямар нэгэн байдлаар оролцоотой” гэсэн чинь намайг шүүхэд өгчихсөн. Одоо тэд бүр чангарсан учраас намайг дахиад чихдэж болох юм. Гэхдээ би айхгүй байна. Надад нотолгоо баримт бий.
-Нэрлэж болох уу?
-Хамгийн сонирхолтой нь, өнгөрсөн жил Н.Энхбаяр дарга баривчлагдахаасаа өмнө намайг өрөөндөө дуудахаар нь яваад очлоо. “Туул аа, чи С.Зоригийн найз байсан хүн. Энэ хэрэг яагаад илрэхгүй байна гэсэн нэвтрүүлэг хийгээч” гэлээ. Би ч дуртайяа зөвшөөрч нэвтрүүлгээ хийхээр тухайн үед ажлын хэсгийн ахлагч байсан Т.Эрдэнэбилэгтэй нотолгоо баримтынхаа жагсаалтыг гаргаад нэвтрүүлгээ хийх гэтэл Н.Энхбаяр даргыг баривчилсан юм. Үүний цаана өөр нэг санаа байж болохыг үгүйсгэхгүй.
-Танд ямар нэгэн дарамт шахалт ирээгүй гэж үү?
-Намайг яаж ч чадахгүй байх. Гэхдээ би өөрийнхөө биш үр хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовниж байна.
-Хэргийг илрүүлэхэд улс төрийн хүсэл алга гэж дүү С.Оюун нь хэлдэг. Үнэхээр алга гэж үү?
-Тэр мэдээж шүү дээ. Хэн ч энэ хэргийг илрүүлье гэж ярихгүй байна. Түүний дүү С.Оюун хүртэл дорвитойхон шиг ярьж хэлэхгүй юм. УИХ-ын гишүүн асан Х.Хулан бид хоёр анх С.Оюуныг улс төрд оруулсан гэхэд болно. Эхлээд түүний ах С.Баярт “Дүүгийнхээ орыг залгаж улс төрд ор” гэхэд шууд дургүйцээд “С.Оюун зохимжтой байх” гэсэн юм. Тэгэхээр нь Х.Хулан бид хоёр нийлж байгаад Иргэний Зориг намыг байгуулж даргаар нь С.Оюуныг албан хүчээр шахуу юм болгож байсан. Ингэсэн нь ахынхаа хэргийн араас тууштай тэмцэх байх гэж итгэж тэр. Гэвч С.Оюун өөрөө нэг их чармайхгүй байна. Ямарч л байсан энэ хэрэг илрэхгүй байгаа гэдэг нь бол цаанаа нарийн учир шалтгаантай, зохион байгуулалтай хэрэг юм гэдэг сэдэл хардалтийг илүү лавшруулж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн аллага гэдгээрээ шүү дээ. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад хоёр тусдаа хэрэг бий болчихоод байна. Нэг нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэг. Нөгөөдөх нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй, ул мөрийг нь балласан тухай асуудал. Анхнаасаа тэр халуун ул мөрийг баллахын тулд бүх юм хийгдсэн шүү дээ. Хэргийн газар өчнөөн түмэн амьтан ороод, хавтаст хэрэгт авагдсан олон материал үрэгдэж, алга болсон тохиолдол зөндөө л гарсан. Санаатайгаар энэ хэргийг илрүүлэхгүй, холбогдох материалуудыг устгах ийм үйл ажиллагаа анхнаасаа зохион байгуулагдсан юм болов уу гэсэн бодол надад төрж байна.
-Та С.Зориг агсны эхнэр Д.Булгантай холбоотой байдаг гэсэн үү?
-Бид найз нөхдийн хувиар холбоотой.
-Тэрээр ээдрээ тайлах хүний нэг шүү дээ. Гэвч бас л нам жим байна. Учир шалтгаан нь юу юм бол?
-Ний нуугүй хэлэх үү.
-Тэгээч?
-Д.Булган бол айлгуулаад дарамтлуулсан хүн. Өөрөө шууд оролцсон юм байхгүй. Чухамдаа яагаад худал мэдүүлэг өгдөг вэ гэдгийг нь би мэдэж байна. Гэхдээ энэ бол ил тод ярих асуудал биш юм.
-Танд тэр хэлсэн юм уу. Эсвэл гадарлаж байна уу?
-Гадарлаж байна. Тэр эмэгтэйг маш их айлгачихсан байхгүй юу. Өнөөдөр цагдаа нар хэргийн халуун мөрөөр яагаад ажиллагаагүй юм бэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Дээрээс нь “Гадаад явж магад. Хилээ хаа” гэсэн мэдээллийг хэн өгөв гэдэг нь бас ноцтой асуудал.
-Хэргийн талаар ярих шууд болоод шууд бус гэрчүүд учир битүүлгээр амиа алдсан тухай яригддаг. Энэ талаар мэдэх зүйл байна уу?
-Улс төр, нийгмийн нэрт томоохон зүтгэлтнийн амь нас хөнөөгдсөн хэрэг дээр ар гэрээс нь нэг ч хүн байхгүй байсан ч энэ хэргийг илрүүлэх л хэрэгтэй, үүрэгтэй. Өөрөө нийгмийн ач холбогдол нь өндөр байхгүй юу. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь, хохирогч нь нийт монголын ард түмэн юм. Тэгэхлээр нэг ч гэсэн санаа тавьж байгаа хүн байхад чинь, тэр ойр дотных нь байна уу, ах дүү нь байна уу, огт танидаггүй жирийн дугаар хорооны иргэн нь байна уу, ямарч л байсан энэ хэргийг илрүүлэх ёстой. Хэрэв илрүүлэхгүй юм бол Монголын өөрийнх нь улс төрийн, монгол төрийн түүхэнд асар том хар ул мөр үлдэнэ дээ. Гэрчүүдийн тухайд ээдрээтэй олон асуудал бий. Тухайлбал, гэрийнх нь гадаа байсан улаан машины асуудал байна. Тэр машины халуун мөрөөр нь хэн ч мөрдөөгүй. Энэ хэргийн халуун мөрөөр орохгүй байх тусам улам ихээр бүдгэрч байна. Хэргийг хэн анх улстөржүүлэв гэдэг нь ч гэсэн бодох л асуудлын нэг.
-Ахуйн хүрээний аллага гэж ярих хүн бий. Үүнтэй та санал нийлэх үү?
-Хэзээ ч нийлэхгүй. Хоббитой гэх нь хаашаа юм. Энэ хэрэгт санаа зовж явдаг хүний хувиар хэлэхэд улс төрийн аллага гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Энд улс төрийн сэдэл нь өөрөө үйл явдалтайгаа зөрчилдөөд байгаа юм. Тухайлбал, АН гэхэд Засгийн эрхэнд гарахад дотроосоо фракцууд нь манай дотроос байвал яана гэсэн айдас байдаг л байхгүй юу. Үнэхээр энэ аллагыг зохион байгуулсан этгээдүүд АН дотроос гараад ирвэл тэр улс төрийн хүчин шууд сүйрлээ гэсэн үг. Тийм учраас АН тэр айдастай хүлэгдээд байдаг байх. Харин хуучнаар МАХН энэ хэрэг дээр арай илүү хүчин чармайлт гаргаж байсан шүү. Тэр бол үнэн.
-Хэргийн ул мөр үлдсэн хивсийг шатаасан тухай асуудал бий. Энэ талаар сонссон уу?
-Хэргийн дараахан Д.Булган над руу залгаад “Цагдаа нар хивсийг шатаа гээд байна. Яах вэ” гэж асуусан юм. Тэгэхээр нь “Устгуулж болохгүй шүү. Хэчнээн жил өнгөрсөн ч биологийн ул мөр байна” гэж захисан ч шатаачихсан байдаг.

Дотроосоо л байх даа. Тэр үеийн МАХН аас шалтаг бодоод бодоод олдоггүй дээ.
Inflation is hidden tax