AH Монголын Түүхийг өөрсдийн хүссэнээрээ гуйвуулж байна

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
xaxaxaxa
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Бичлэгүүд: 311
Нэгдсэн: 4-р сар.02.05 11:41 pm
Байршил: Улаанбаатар Сонирхол: NBA
Contact:

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн xaxaxaxa »

last_mogican написал:
Чи нээрээ хөөрхөн тэнэгтэх юмаа. Хариулж чадахгүй мэдэхгүй юмаа гараад ирэнгүүт кино ч гэхшиг.

Чиний бодлоор 1921 онд монгол улсад ямар сонголтууд байв. (ямар ч байсан Оросыг дагасан нь чиний сонголт биш)
Бие даагаад хөгжих байсан гэж л битгий худлаа хэлээрэйдээ. Япон АНУ энээ тэрээ дэндүү хол байлаа гэж.
Чиний сонгосонгүй гэж уурлаад бөөж үхэх гээд сонголт чинь Хужааг дагах уу.
Хариулалдаа. Жоохон баримжаатай юм ярина шүү.
Манай ази тивийн улсууд одоо ямархуу хөгжилтөй байна ? Бид нар оросыг дагаад яасан ? Оросууд монгол улсыг хөгжүүлэе гэж хөгжүүлээгүй.Зүгээр л эд материалын бааз улс болгох гэж байгуулсан.Хийсэн юмнууд нь алсыг харсан ямар ч юм байхгүй.Хэдэн байшин барилага .Жижиг үйлдвэрүүд.
Япон шиг өрнийн соёлоос хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяаад жинхэнэ каптализмаар хөгжиж болох л байсан.Оросоос бага зэргийн тусламж технологын мэдлэгийг нь аваад л жоохон зайгаа бариад явхад л хөгжих байсан ..Тэгэх боломжгүй байсан гэж ярих байх гэхдээ боломж ямар ч үед үргэлж байдаг юм .
Сүхбаатар муу хүүхэлдэй өөрийн бодолгүй ,орос зааварлагчийн үгэнд ороод комунизмд бүрэн итгэцэн.Бодоо, данзан нар өөрөөр хөгжие гээд байхад зөрүүдэлж монголыг оросуудын хавханд оруулж хаясан..
Сүүлийн удаа xaxaxaxa 7-р сар.20.13 7:14 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн last_mogican »

xaxaxaxa написал:
last_mogican написал:
Чи нээрээ хөөрхөн тэнэгтэх юмаа. Хариулж чадахгүй мэдэхгүй юмаа гараад ирэнгүүт кино ч гэхшиг.

Чиний бодлоор 1921 онд монгол улсад ямар сонголтууд байв. (ямар ч байсан Оросыг дагасан нь чиний сонголт биш)
Бие даагаад хөгжих байсан гэж л битгий худлаа хэлээрэйдээ. Япон АНУ энээ тэрээ дэндүү хол байлаа гэж.
Чиний сонгосонгүй гэж уурлаад бөөж үхэх гээд сонголт чинь Хужааг дагах уу.
Хариулалдаа. Жоохон баримжаатай юм ярина шүү.
Манай ази тивийн улсууд одоо ямархуу хөгжилтөй байна ? Бид нар оросыг дагаад яасан ? Оросууд монгол улсыг хөгжүүлэе гэж хөгжүүлээгүй.Зүгээр л эд материалын бааз улс болгох гэж байгуулсан.Хийсэн юмнууд нь алсыг харсан ямар ч юм байхгүй.Хэдэн байшин барилага .Жижиг үйлдвэрүүд.
Япон шиг хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяаад жинхэнэ капатализмаар хөгжиж болох л байсан.Оросоос бага зэргийн тусламж технологын мэдлэгийг нь аваад л жоохон зайгаа бариад яваад хөгжих байсан ..Тэгэх боломжгүй байсан гэж ярих байх гэхдээ боломж ямар ч үед үргэлж байдаг юм .
Сүхбаатар муу хүүхэлдэй өөрийн бодолгүй орос зааварлагчийн үгэнд ороод комунизмд бүрэн итгэцэн Бодоо данзан хоёр өөрөөр хөгжие гээд байхад зөрүүдэлж монголыг оросуудын хавханд оруулж хаясан..

хахахаха ёо ёо элэг хөшлөө. чиний сонголт тэгээд Оросын колони болсон сонголт нь болж байна уу. Тэгвэл одоо Сүхбаатарыг муу хэлэхээ болчих. Чи ч гэсэн 1921 онд байсан бол өөрөө Оросыг л сонгох байсан юм байна тийм үү
Хэрэглэгчийн аватар
xaxaxaxa
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Бичлэгүүд: 311
Нэгдсэн: 4-р сар.02.05 11:41 pm
Байршил: Улаанбаатар Сонирхол: NBA
Contact:

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн xaxaxaxa »

last_mogican написал: хахахаха ёо ёо элэг хөшлөө. чиний сонголт тэгээд Оросын колони болсон сонголт нь болж байна уу. Тэгвэл одоо Сүхбаатарыг муу хэлэхээ болчих. Чи ч гэсэн 1921 онд байсан бол өөрөө Оросыг л сонгох байсан юм байна тийм үү[/size]
Миний сонголт оросын колони болох сонголт биш .Бие дааж хөгжих сонголт .Ганцхан орос ч биш бусад улсаас техник технологийн хөгжлийг нь хуулбарлаад каптализмаар хөгжих сонголт.
Хэрэглэгчийн аватар
Say You'll Go
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 610
Нэгдсэн: 7-р сар.29.10 6:15 pm
Байршил: no one is free until we all are

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн Say You'll Go »

xaxaxaxa написал:
last_mogican написал: хахахаха ёо ёо элэг хөшлөө. чиний сонголт тэгээд Оросын колони болсон сонголт нь болж байна уу. Тэгвэл одоо Сүхбаатарыг муу хэлэхээ болчих. Чи ч гэсэн 1921 онд байсан бол өөрөө Оросыг л сонгох байсан юм байна тийм үү[/size]
Миний сонголт оросын колони болох сонголт биш .Бие дааж хөгжих сонголт .Ганцхан орос ч биш бусад улсаас техник технологийн хөгжлийг нь хуулбарлаад каптализмаар хөгжих сонголт.
huuldag deeree gatsna biz :haha:
fear the beard
Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн space »

Ene hahahaha Mongol ulaan Orosiig dagaj yavsan tuldaa l tusgaar togtnoloo olj avsan gedegiig oilgoogui yavdag hun uu . Tegeed 2 tom socialist ulsiin dund Mongol capitalist uls bolood hugjuud uu , bitgii ulger shig yum yari . Hytaduud Tuvd, Shinjaan Uigariig ezlehed hen ch yu ch heleegui , uchir ni ted nar Mongoltoi adil Orosiig dagaj yavj tusgaar togtnoloo olj avaagui

Tegeed joohon medlegtei baij yum yari l daa Suhbaatar Danzan , Bodoo nariig alsan ch geh shig , yamar ch medlegguigee haruulahiin
i am no1
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн last_mogican »

xaxaxaxa написал:
last_mogican написал: хахахаха ёо ёо элэг хөшлөө. чиний сонголт тэгээд Оросын колони болсон сонголт нь болж байна уу. Тэгвэл одоо Сүхбаатарыг муу хэлэхээ болчих. Чи ч гэсэн 1921 онд байсан бол өөрөө Оросыг л сонгох байсан юм байна тийм үү[/size]
Миний сонголт оросын колони болох сонголт биш .Бие дааж хөгжих сонголт .Ганцхан орос ч биш бусад улсаас техник технологийн хөгжлийг нь хуулбарлаад каптализмаар хөгжих сонголт.


Монгол улсын түүхийн 1911 оноос 1928 он хүртэлх үе бол Монголд гадаадын хүчтэй улс орны сонирхолыг төрүүлэх, тусгаар тогтнолоо баталгаажуулах гэсэн тэмцэл байсан юм. Тухайн үед богд хаан, ардын засгийн төлөөлөгчид Хаалган, Бээжинд байсан АНУ, Японы элчин сайдуудаар байнга явж туслаж дэмжихийг гуйгаад бүтээгүй юмдаа. Баруун тийшээ ч нилээн явсан нь тодорхой амжилтад хүрч хэдэн хүүхэд Герман францд сургасан нь тухайн үедээ мундаг боловсон хүчин болж салбар салбартаа анхдагч болсон байдаг. Жишээ: Монгол улсын анхны геологич Дүгэрсүрэн гэх мэт.
Гэхдээ хэн ч монгол улсын тусгаар тогнолыг зөвшөөрөөгүй.
Ганц ч улс хүлээн зөвшөөрөөгүй манай улсад хэн Орос, Хятад хилийг даван ирэж туслах вэдээ. Худлаа ярихаа болилдоо. Чиний сонголт хятад үнэн биздээ. тэрийгээ хэлэхээр гарал үүслээ бусдад мэдэгдэх гээд байгаа биз. Хятадын колони болоогүйд уур чинь хүрээд байдаг юм уу.

Чиний бичсэн постуудыг харахад хөх чонын арьс нөмөрсөн илжиг л харагдаад байгаамдаа. Гаднаа нэг их эх оронч хүн , бичсэн юм үйлдэл болгон нь монгол улсын эрх ашигийн эсрэг. Жишээ нь: Монголчууд ба Монголын Казахын хооронд үл ойлгоцол бие биенээ үзэн ядах үзлийг дэвэргэх гэж их л үзсэн байналээ. Тусгаар тогнолтой холбоотой түүхийг дандаа үгүйсгэсэн гутаасан. Чамд ер нь тэр тэр Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал ямар гай тариа вэ.
Магадгүй чиний өвөөг чинь Сүхбаатар хөөж алж, аав ээжийг чинь Чойбалсан, Цэдэнбал -2 удаа хятадлуу хөөж явуулсан байхлдаа.
Сүүлийн удаа last_mogican 7-р сар.20.13 7:35 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
xaxaxaxa
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Бичлэгүүд: 311
Нэгдсэн: 4-р сар.02.05 11:41 pm
Байршил: Улаанбаатар Сонирхол: NBA
Contact:

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн xaxaxaxa »

Ардын намын анхны Ерөнхий сайд Д.Бодоо, Д.Чагдаржав нарыг Д.Сүхбаатар цаазлахдаа Бароны Засгийн газрын Ерөнхий сайд Манзушир хутагт Цэрэндоржийн Цэргийн яамны сайд Цэвээн тэргүүн, Гүн Тогтох, Тайж Дэндэв нарын 15 хүний хамт 1922 оны наймдугаар сарын 31-ний үүрээр Шар хаданд аваачиж бууджээ
Хэрэглэгчийн аватар
xaxaxaxa
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Бичлэгүүд: 311
Нэгдсэн: 4-р сар.02.05 11:41 pm
Байршил: Улаанбаатар Сонирхол: NBA
Contact:

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн xaxaxaxa »

Ардын намын анхны Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоо, шадар сайд Д.Чагдаржав нарыгаа Засгийн газрын кабинетын гишүүн Цэргийн яамны сайд нь өөрөө тушаал гарган баривчилж өөрийн тушаалаар гүйцэтгэсэн түүхэн баримт байна.
БАРИМТ 1
БҮХ ЦЭРГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГАЗРААС
Ардын Засгийн газар хуудас дагуулан өргөн илгээв,
Явуулахын учир:
... эдүүгээ Бодоогийн зэрэг хүнд ялт арван таван хүнийг цаазаар аваачихад буудан үхүүлсэн зэрэг арван таван хүнд тусгай шагнал хүртээх болов уу хэмээн эрмэлзэхийн тулд, үүнд хянавал, урьдахь автономит засгийн үест энэ мэт эрүү барьсан цэрэгт улсын сангаас шан олгож байсан тогтоол буй бөгөөд эдүүгээгийн засгийн үед тусгайлан тогтсон зүйлгүй тул, үүнийг Бүх цэргийн зөвлөлийн газраа өргөн мэдүүлээд олдвол байцаан толилж эд нарт шагнал олгох эсэх, хэрэв олгох аваас хүн бүрт хичнээн ямар шагнал олгуулахыг заан тушаах ажаамуу гэх зэрэг эрснийг тус Зөвлөлийн хуралд хянан хэлэлцээд ийнхүү мэдүүлсэн нь зүйтэй учир зүй нь хүн бүрд арваад төгрөг шагнавал зохих болов уу хэмээх тул үүнийг Засгийн газраар өргөн илгээгээд олдвол байцаан толилж гүйцэтгэн шийтгэх ажаамуу хэмээн үүний тул өргөн илгээв.
Дугаар 187
Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он сарын -ны өдөр есөн арван тав Зөвлөлийн тэргүүлэгч Элбэгдорж Зөвлөлийн гишүүд: Сайд Жанжин Сүхбаатар Штабын дарга Хува Нарийн бичгийн дарга Буяннэмэх".
Хэрэглэгчийн аватар
xaxaxaxa
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Бичлэгүүд: 311
Нэгдсэн: 4-р сар.02.05 11:41 pm
Байршил: Улаанбаатар Сонирхол: NBA
Contact:

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн xaxaxaxa »

last_mogican написал: Худлаа ярихаа болилдоо. Чиний сонголт хятад үнэн биздээ. тэрийгээ хэлэхээр гарал үүслээ бусдад мэдэгдэх гээд байгаа биз. Хятадын колони болоогүйд уур чинь хүрээд байдаг юм уу.

Чиний бичсэн постуудыг харахад хөх чонын арьс нөмөрсөн илжиг л харагдаад байгаамдаа. Гаднаа нэг их эх оронч хүн , бичсэн юм үйлдэл болгон нь монгол улсын эрх ашигийн эсрэг. Жишээ нь: Монголчууд ба Монголын Казахын хооронд үл ойлгоцол бие биенээ үзэн ядах үзлийг дэвэргэх гэж их л үзсэн байналээ. Тусгаар тогнолтой холбоотой түүхийг дандаа үгүйсгэсэн гутаасан. Чамд ер нь тэр тэр Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал ямар гай тариа вэ.
Магадгүй чиний өвөөг чинь Сүхбаатар хөөж алж, аав ээжийг чинь Чойбалсан, Цэдэнбал -2 удаа хятадлуу хөөж явуулсан байхлдаа.
Өөрөөс нь өөр бодолтой хүнийг хятад хужаа гэж дууддаг нь хаанахын ёс вэ ?
Би хасагуудыг монголоос зайл гэж бичсэн нь үнэн.Юуны төлөө ? Монголчуудынхаа төлөө .
Хасаг монгол хоёр нэг дээвэр дор аж төрж чадахгүй ард түмэн .Тэгэх ч учиргүй.Хасагууд давраад байна монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх вий эртхэн Казакстан улс руу нь явууаачээ л гэсэн санаа.
Хасагууд чинь жинхэнэ хятад санаатай хүмүүс байдаг юм шүү !!
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн Саруул »

xaxaxaxa написал:Ардын намын анхны Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоо, шадар сайд Д.Чагдаржав нарыгаа Засгийн газрын кабинетын гишүүн Цэргийн яамны сайд нь өөрөө тушаал гарган баривчилж өөрийн тушаалаар гүйцэтгэсэн түүхэн баримт байна.
БАРИМТ 1
БҮХ ЦЭРГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГАЗРААС
Ардын Засгийн газар хуудас дагуулан өргөн илгээв,
Явуулахын учир:
... эдүүгээ Бодоогийн зэрэг хүнд ялт арван таван хүнийг цаазаар аваачихад буудан үхүүлсэн зэрэг арван таван хүнд тусгай шагнал хүртээх болов уу хэмээн эрмэлзэхийн тулд, үүнд хянавал, урьдахь автономит засгийн үест энэ мэт эрүү барьсан цэрэгт улсын сангаас шан олгож байсан тогтоол буй бөгөөд эдүүгээгийн засгийн үед тусгайлан тогтсон зүйлгүй тул, үүнийг Бүх цэргийн зөвлөлийн газраа өргөн мэдүүлээд олдвол байцаан толилж эд нарт шагнал олгох эсэх, хэрэв олгох аваас хүн бүрт хичнээн ямар шагнал олгуулахыг заан тушаах ажаамуу гэх зэрэг эрснийг тус Зөвлөлийн хуралд хянан хэлэлцээд ийнхүү мэдүүлсэн нь зүйтэй учир зүй нь хүн бүрд арваад төгрөг шагнавал зохих болов уу хэмээх тул үүнийг Засгийн газраар өргөн илгээгээд олдвол байцаан толилж гүйцэтгэн шийтгэх ажаамуу хэмээн үүний тул өргөн илгээв.
Дугаар 187
Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он сарын -ны өдөр есөн арван тав Зөвлөлийн тэргүүлэгч Элбэгдорж Зөвлөлийн гишүүд: Сайд Жанжин Сүхбаатар Штабын дарга Хува Нарийн бичгийн дарга Буяннэмэх".
Наад баримтад чинь Сүхбаатарын шууд тушаалаар ялтнуудыг буудсан гэх юм байхгүй л байна даа.
Зөвлөлийн дарга: Элбэгдорж
Гишүүд: Сүхбаатар etc гэж байна.

Тэгэхлээр наадах чинь өнөө Элбэгдорж Ринчинович Ринчино гэдэг хүний хийсэн ажил. Ринчино гэдэг нь монголд социалист хувьсгалыг шууд экспортлох ажлыг гардаг хариуцахаар А.Сорокин, К.Баторун, Турар Рыскулов, Яков Блюмкин нарын хамт Зөвлөлт засгаас томилогдон ирсэн хүмүүс шүү дээ. Коминтерны төлөөлөгч гэгдэх, үнэн хэрэг дээрээ бол зөвлөлт оросын төлөөний энэ хүмүүс Бодоо, Данзан нарыг зайлуулж, сүүлд бас Сүхбаатарыг цэргийн яамны сайдаас огцруулсан. Тэр үед капиталист замыг сонгох уу, эсвэл социалист замаар явах уу гэдгээ монголчууд шийдэж ядаж байсан үе. Намын 3-р их хурлын үеэр хөрөнгөтний замаар явна гэж тууштай зогссон Данзанг мөн л эдгээр большевикуудын заавраар шууд буудаж хороосон байдаг.

Ер нь түүх ярьж байгаа бол яг нэг талыг барьж туйлшрах нь буруу болов уу.
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн Саруул »

Мөн тэр үед улаан армийн ангиуд Нийслэл хүрээнд дэг журам тогтоох нэрээр хөл хорих цаг тогтоож, үнэн хэрэг дээрээ бол бүх зүйлийг хянаж байсныг санах хэрэгтэй.
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн funk31 »

last_mogican үнэхээр толгой нь эргэсэн хүүхдүүдэд юм ойлгуулах гэж оролджээ. Бас ингэж юм бичнэ гэдэг хэцүү шүү, ямар Эби шиг санаанаасаа бурж байгаа биш. Тоймлоод өөрийн дүгнэлтээ бичье.

-Өнгөрсөн 70 жилд түүхийг маш их гуйвуулсан нь үнэн, тэрийг залруулах шаардлагатай нь үнэн.
-Сүхбаатар бол хувьсгалын удирдагч лидер байгаагүй, 2-3р эгнээний хүн байсан, сүүлд цэргийн жанжин болоод удалгүй өөрөө хөнөөгдсөн.
-Тусгаар тогтносон маш олон үйл явцыг нэгтгээд дүгнэхэд 1900-1961 онд НҮБ-д элсэх хүртэлх голлох хүмүүс best available хувилбарыг л сонгож маш эгзэгтэй байдлаас тодорхой хэмжээний золиостойгоор л тусгаар тогтнож чадсан.

Эндээс тэгээд тэр талбайн нэрийг өөрчлөх гээд байгаа тухайд бол нэгэнт бид түүхээ үнэн зөвөөр нь ном товхимолдоо хэвлээд судлаачид нь цаашид судлаад тогтоосон бол элдэв нэр ус гэсэн symbolic юманд заавал тэгж инженерийн тооцоо хийж байгаам шиг 0,00001н нарийвчлалтай авч үзэх ямар шаардлага байнаа.
Сүхбаатар нь тодорхой хэмжээнд тусгаар тогтнох үйл хэрэгт оролцсон л байна, тэгээ л болоошдээ. Тэр гавъяа нь голлох байна уу ямар байна хамаагүй, гол нь Монголчуудын сүүлийн 300аад жил устсан тусгаар тогтнолоо 20р зуунд сэргээж чадсан билэг тэмдэг нь энэ талбай, Сүхбаатар гэдэг цэргийн хүний барималтайгаа л байг.
Тэр байтугай Солонгосчууд хэдэн мянган жил ямар ч дайн тулаанд ялж байгаагүй байж ямар хошного нь улаймаар кино мино хийж тэнэгтдэг билээ дээ.
Хэрэглэгчийн аватар
xaxaxaxa
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Бичлэгүүд: 311
Нэгдсэн: 4-р сар.02.05 11:41 pm
Байршил: Улаанбаатар Сонирхол: NBA
Contact:

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн xaxaxaxa »

Би туйлширч байгаагаа ойлгож байна.
Өөрийнхөө бичсэн юмнуудаас ч ичиж байна.
Сүхбаатарыг ямар хүн байсныг ч мэдэхгүй.
Надаа ямар ч баримт байхгүй.
Зүгээр логикоор бодож л дүгнэлт гаргаж байгаа төдий.
Магадгүй үнэхээр гавьяатай болоод л хөшөөгөө босгуулсан байх.

Би оросуудад дургуй манай Монголын сор болсон хүмүүсийг түүж алсан.Энэ үнэн гэдэгт би итгэж байна.
Манай соёл болон түүхийн баримтуудыг устагасан.Ер нь бараг монголыг устагасантай ялгаагүй.
Манай улсаас их хэмжээний бараа таваар авсан гэдэг юм билээ.Энэ барисан хэдэн байшингууд нь нүдэнд л харагдаж байгаа болхоос биш бидний нүдэнд харагдаагүй олон юмыг оросууд монголоос минь авсан гэдэг юм билээ...
Бидний үндэсний бичгийг крилл бичгээр солисон.Энэ бол доромжлол.
Харин энэ бүх гэмт хэргүүдээ түүхийн ном сурах бичиг дээр шал өөрөөр тайлбарлаж бичсэн.
Өөрсдийгөө сайн санааны үүднээс Монголд тусалсан гэх.Тэгээд ах дүүгийн найрамдалт харилцаатай ард түмэн гээд ойлгуулцан.Манайхан одоо болтол орос ах нар гээд үхчихгээд.
Яг нарындаа яривал Монголчууд оросуудын эцэг нь болхоор хүндлэгдэх ёстой үндэстэн шүү !!
Оросууд туслаагүй бол Монголчууд тусгаар тогтнохгүй байсан гэдэг бол худлаа.Хичнээн дарлагдаж зовж байсан ч Монгол тусгаар тогтнох л байсан гэдэгт би итгэдэг.Яагаад гэвэл Монголчууд дайчин ард түмэн.Алмаазыг алмаазаар л зүсэж чадна гэдэг шиг одоог хүртлэх Монголчуудын бүх доройтол Монголчууд Монголчуудыгаа устагасанаас л болсон.За яахав нэгнийгээ устгаад нэгдэн нийлж байвал хамаа алга гэтэл оюун санааны хувьд нэгэн цул болж чадахгүй байгаад.Гадаадууд энэн дээр нь ажилаад л хооронд нь улам алалдуулдаад л дуусгаж байгаа юм.

Одоо ч гэсэн ...
Хэрэглэгчийн аватар
xaxaxaxa
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Бичлэгүүд: 311
Нэгдсэн: 4-р сар.02.05 11:41 pm
Байршил: Улаанбаатар Сонирхол: NBA
Contact:

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн xaxaxaxa »

Би одоо дахиж мэдэхгүй юмныхаа тухай маргалдахгүй ээ.Сүүлд нь үнэхээр эвгүй байдалд ордог юм байна.Мэдэхгүй бол зүгээр уншаад өнгөрч байнаа..
Хэрэглэгчийн аватар
thugz
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 628
Нэгдсэн: 9-р сар.29.05 11:51 am
Байршил: blah......blah......blah

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн thugz »

Er n ene tuuhiig guivuulsan barisan geed baigaa heruuluud chin alban yosoor tuuhchid batalsiimu? Esuul zugeer l heden nuhur ingej yariad yavaad bgamu?
Do it!!!
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн last_mogican »

thugz написал:Er n ene tuuhiig guivuulsan barisan geed baigaa heruuluud chin alban yosoor tuuhchid batalsiimu? Esuul zugeer l heden nuhur ingej yariad yavaad bgamu?
Bodoo danzan 2-iig avtor ni baisan gedgiig yer ni batlaad ur huuhed ach guchtain turiin undurluguud uulzsanshte. Surguuliin tuuhiin nomon deer ch zasvar orson gej duulsan. (gehdee ankhnii 7 hevendee baigaa bas hiagtiin tulaan ch gesen ). Sosorbaram zarim neg an namiin humuusiin huvid suhbaatariin hushuug buulgah sanaataigaar udriin sonin uursdiin tv-eer zohion baiguulalttaigaar suhbaatarluu buyu 1921 onii uil yavdaluudiig gutaan doromjilson yum nileen yarisan sanagdaj bn. (2012 ond). Ter suuld yariad baigaa zuiluud ni bol alban yosnii tuuh boloogui
Хэрэглэгчийн аватар
thugz
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 628
Нэгдсэн: 9-р сар.29.05 11:51 am
Байршил: blah......blah......blah

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн thugz »

Bi bol ene bvhniig AH namiihan zohion baiguulalttaigaar MAH-g tvvhees archin hayj, ard tvmnii dund MAH-g jigshih setgegdel turvvlj yavaandaa uursduu ursuldugchgvi mongoliin gants uls turiin hvchin boloh sanaarhaltai yavuulj baigaa vildel gej dvgnej baigaa
Do it!!!
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн funk31 »

thugz написал:Bi bol ene bvhniig AH namiihan zohion baiguulalttaigaar MAH-g tvvhees archin hayj, ard tvmnii dund MAH-g jigshih setgegdel turvvlj yavaandaa uursduu ursuldugchgvi mongoliin gants uls turiin hvchin boloh sanaarhaltai yavuulj baigaa vildel gej dvgnej baigaa
Тэдэнд тийм хоншоор байхгүй ээ, 2000 онд 1 суудалтай үлдсэн АН алга болоогүй босоод байхад зөв хүчин болж өөрчлөгдөж чадвал одоо 25 суудалтай байгаа МАН алга болохгүй л дээ. Алга болсон ч өөр өрсөлдөгч улс төрийн хүчин гараад ирэхэд ядах юмгүй.

Харин АН 1990 онд ардчилсан хувьсгал хийсэн гэж цээжээ дэлдсээр 23 жил болоход Монгол улс дээрдэх битгий хэл бүр байсан түвшнээсээ ч дордсон болхоор өөрсдийнхөө арьсыг хамгаалах, өөрөөр хэлбэл сүүлийн 23 жилийн энэ агуу их дампуурал ардчиллаас болоогүй, ихэнхэд нь төрийн эрх барьж байсан МАН-с болсон МАН бол уулаасаа Монголыг буруу замаар явуулж байсан гэж харуулах өөрсдийнхөө арьсыг хамгаалах гэсэн муухан оролдлого гэж бодож бн.
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн Galaa039 »

Саруул написал:
Galaa039 написал:манжийн дарлалаас гарсан нь яах аргагүй үнэн зүйл юм үүнийг АН гуйвуулж яах гэж байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Шууд л ардчилсан улс болчихсон гэж л бодоод байгаа юм байх даа.

Энэ хэдэн дэмжигч сүхбаатар хөгийн хүн байсан болохоор манжийн дарлалаас гарсан нь хамаагүй гэх утгатай юм яриад байх юм.

Тэр нь бол хамаагүй хэнийг юу ч гэж хэлж болно оо.

Гол зүйл нь:

Манжийн дарлалаас гарсан тусгаар улс.

энийг үгүйсгэх хүн байна уу
Манж Чин улс 1911 онд мөхсөн болохоор манжийн дарлалаас гарсанд Сүхбаатар хамаагүй л дээ. 1911 онд Манжийн дарлалаас гарч тусгаар улс болсон нь тухайн үед үүсэн бий болсон нөхцөл байдлыг даруй ашиглаж чадсан Богд Жавзандамба, Сайн Ноён хан Намнансүрэн, Ханддорж Чин ван зэрэг хүмүүсийн гавьяа.
1921 он хүртэл манж нь байна уу хятад нь байна уу урд зүгийн улсын дарангуйлалаас бүрэн гараагүй.
Монгол Улсын төлөө зүтгэе
ezshuu
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2075
Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн ezshuu »

АН-ынхны яриад байгаа зүйл бол 21 оны хувьсгал хэрэггүй байсан.
Бараг тэр хувьсгалаас болоод манай монголчууд коммунист сэтгэлгээтэй болчихлоо гэх юм.
Ардчилсан хувьсгал ялаад 23 жил болж байхад нөгөө партизан Бат-Үүл ард түмнээ коммунист хэвээр байна, өрсөлдөгч намаа коммунист гээд л дуудсаар байх юм.
Коммунизм одоо Монголын хаана байгаа юм бол?
Эргүү тэнэг хүн л Монголд коммунизм байна гэх байх даа.
bloom_flea
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 2002
Нэгдсэн: 12-р сар.30.05 1:57 am
Байршил: DAFUQ
Contact:

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн bloom_flea »

Комунизм байж л байна штээ
Доор ертөнц эргэнэ
LeRoy
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 563
Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Байршил: Улс төр, Нийгмийн Форум

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн LeRoy »

bloom_flea написал:Комунизм байж л байна штээ

Haana bn gne?
Knowledge...
Хэрэглэгчийн аватар
thugz
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 628
Нэгдсэн: 9-р сар.29.05 11:51 am
Байршил: blah......blah......blah

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн thugz »

AH-hanii tarhind bol tednii shiidveriig demjihg i bol ted kom ist yum bailgvi de!! Tegheer AH-ii ene surtal uhuulaga ni uuruu kom ist ungu aystai bolood bgam, AH-g demjihgvi bol elsev busaar doromjilj niigmees gaduurhana, er n 1990onoos umnuh MAH-s odoogiin AH yamar ch yalgaagvi l bgamda
Do it!!!
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн Galaa039 »

1200-1990 шууд түүх үргэлжлээд байгаа юм биш үү. Дунд нь монголын түүх үргэлжлээгүй.

чингисийн мандаж байсан үеэс ардчилсан нам залгаж авсан гэж хэлэх гээд байгаа юм байх даа.
Монгол Улсын төлөө зүтгэе
Хэрэглэгчийн аватар
Sparkle Liya
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 7879
Нэгдсэн: 10-р сар.21.09 11:58 pm

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн Sparkle Liya »

Galaa039 написал:1200-1990 шууд түүх үргэлжлээд байгаа юм биш үү. Дунд нь монголын түүх үргэлжлээгүй.

чингисийн мандаж байсан үеэс ардчилсан нам залгаж авсан гэж хэлэх гээд байгаа юм байх даа.
+1 goi helss!
Хэрэглэгчийн аватар
ghostface
Асуулт Самбарын Хvндэт Манаач
Бичлэгүүд: 4915
Нэгдсэн: 12-р сар.06.04 10:38 pm
Байршил: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Contact:

Re: AH mongoliin tuuhiig uursdiin husseneeree guivuulj baina

Бичлэг Бичсэн ghostface »

Унш унш, огт ор үндэсгүй худлаа юм огт бичээгүй л байна....
Монгол улсын гол ирээдүй болсон, хүн амын ихэнх хэсгийг эзэлдэг, оюутан залууст сар болгон 70 мянгыг өгдөг, орох баар савыг нь шөнийн 3 цаг хүртэл "архи, согтууруулах ундаагүйгээр" ажиллуулдаг, гадаадын хамаг юм болгоныг сайхан гэж, худлаа үнэн хэл сурж, Монголынхоо ёсыг үгүйсгэж, гадны юмыг тэр дундаа Америк, Англи гэх мэт барууны орны зүйлсийг мундаг гэж өргөмжилж, тэнд л амьдрал байдаг, тэнд л хамгийн сайн сайхан байдаг гэх мэт мессежийг хаа сайгүй, өдөр болгон цацаж байгаа нь сайн бодоод үзвэл яалтачгүй л бодлоготой, дараа нь бий болгох нөхцөл байдалдаа зориулсан мэт....
Өнөөдөр энэ Монгол улсад, аль ч улс оронд байдаг, төрийн хар хайрцаг гэдэг юм үнэхээр байдаг юмуу, байдаггүй юмуу гэж гайхахаар л байна.... мэдээж АН ганцаараа буруутай биш, МАН, МАХН бүгд л ялгаагүй, үхэхдээ авсандаа мөнгөө авж орох юм шиг аашилдаг, эх орноо худалдахаас сийхгүй хөгийн адгийн новшнууд....

Таван жилийн дараа Монголыг БНХАУ-ын нэг муж болгон зарлана гэсэн гэнэ үү!

Том гүрнүүд монголыг наймаалцав уу?

Саяхан болж өнгөрсөн АНУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр ойрын 5 жилд 400 сая хятад иргэнээ гадагш нь гаргана гэдгээ мэдэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэв.

Гэтэл бас уг уулзалтын үеэр Монгол Улсыг таван жилийн дараа өөрийнх нь муж болсныг зарлана гэдгээ Хятадын тал мэдэгдсэн тухай яриа ойрмогхоноос гарах боллоо.

Хэрэв үнэхээр тийм зүйл яригдсан бол энэ нь тун ноцтой асуудал. Эзлэн авах тухай биш зарлах тухай ярьсан гэхээр Монгол Улсын тусгаар тогтнол аль хэзээний байхгүй болчихоод, зөвхөн зарлах аятай нөхцөл нь 5 жилийн дотор бүрэн бүрдэх нь ээ дээ.

Том гүрнүүдийн удирдагчид манайхантай адил амандаа орсноо сэтгэлийн хөөрлөөр дэмий ярьж, худал амлахгүй. Тусгаар тогтносон Монгол Улсыг тийм амархан зарлаад өөртөө нэгтгээд авчих ямар боломж бүрдчихээд байгаа хэрэг вэ?!

Олон сая Хятад иргэнийг хааш нь гаргах гэсэн юм бол?
БНХАУ-ын Төрийн тэргүүн яагаад энэ санаа зорилгоо АНУ-ын Ерөнхийлөгчид хэлэх болов? Тэд юу наймаалцаж, юу гэж тохиролцсон юм бол?
Ийм асуултууд өөрийн эрхгүй гарч ирээд болдоггүй.

Эргэцүүлээд үзвэл манайд 1990 оноос хойш хэрэгжиж ирсэн бодлого, үйл ажиллагаа Монголыг Хятадын муж болгон зарлах бэлтгэл ажлыг хангахад чиглэж ирсэн мэт.
Үүнийг бодит нөхцөл байдалтай холбоод харъя л даа.


Монголыг “Хятадын Монгол” болгохыг ганц С.Баярцогт ч биш ...

Монголын төр засгийн эрхийг барьж буй АН-ын удирдах бүлгийн нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн С.Баярцогт харьд өөрийн хувийн компаниа бүртгүүлэхдээ “Хятадын монгол” гэж бүртгүүлсэн тухай шуугиан нийгэмд дэгдээд удаагүй байна.

Төрийн түшээ, эрх баригч улс төрийн намын нөлөө бүхий этгээд “Хятадын Монгол” гэж бүртгүүлж байгааг олон улсын хэмжээнд хувь хүний үзэл бодлын хэрэг гэж ойлгох болов уу?!

С.Баярцогтын энэ үйл ажиллагааг зарим нь олон ургальч үзлийн нэг илрэл буюу хувь хүний хүсэл сонирхлын асуудал, эсвэл хөнгөмсөг гоомой зангийнх нь илэрхийлэл төдийд авч үзэж тайлбарлаж болох юм.

Гэхдээ хувь хүний үзэл бодол, сонирхлыг хүндэтгэн үзэхдээ бид тэр хүнийг БНХАУ-ын иргэн болохыг хүнлээн зөвшөөрч болох боловч Монгол улсыг улс үндэстнийх нь хувьд устгах, тусгаар тогтнолыг үгүй хийх бодлогыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй билээ.

Гэтэл энэ нь ганц хувь хүний үзэл бодол, хөмсөг байдлын алдаа биш Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг зохион байгуулалттайгаар, бодлоготойгоор хийж байгаа ажил болж таарлаа.

Үүнийг Монголын төрийн өмчит МИАТ компанийн тийзэн дээр англиар “Хятадын монгол” гэж бичигдсэн байсан талаархи баримт илчилж байна. Төрийн өмчит, тэр тусмаа олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниар ингэж сурталчилгаа хийлгэж байгаа нь Монгол Улс сайн дураараа БНХАУ-д нэгдэх хүсэл сонирхолтой юм байна гэсэн сурталчилгааг “Ардын дипломатын арга” гэгчээр дэлхийн олон нийтэд таниулж байгаа хорт бодлого юм.

Дэлхийн олон нийт ч энэхүү сурталчилгааг тэгж л хүлээж авах нь ойлгомжтой. Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын эсрэг явуулж буй энэ бодлого, үйл ажиллагааны хариуцлагыг хүлээх эзэд ч тодорхой юм.

Энэ бол эрх баригч бүлэглэл, бүр тодруулвал “эх орноосоо урвагч”, гадныхны гар хөл болсон этгээдүүд болох МАНАН бүлэглэлийн үйл ажиллагаа юм.
Энэхүү бодлогоос гарах үр дүн тодорхой бөгөөд БНХАУ манай улсыг өөрийн мужаа болгон зарладаг юм аа гэхэд энэ нь тэдний түрэмгий бодлого биш харин Монголчуудын хүсэл сонирхол болж ойлгогдох нь ээ.

Гэвч Монголыг Хятадын муж болгох бэлтгэл ажил зөвхөн энэ төдий биш ээ.

Гамингийн сүнсэнд ээрэгдсэн Монголын түүх соёл

Монголын соёлын өвүүд БНХАУ-ын нэрээр ЮНЕСКО-д бүртгэгдсээр байгаа гэх зэрэг өмнөд хөршийн бодлогын чанартай олон ажлыг бид харсаар л суугаа.
Монгол Улсыг газрын зураг дээрээ өөртөө нэгтгээд зурчихдаг гэх мэт БНХАУ өөрийн бодлого сонирхлоо илчилсэн аль ажил явуулгыг тэр гэх вэ.

“Шанхайн Экспо-2010 хэмээх, дэлхийн хөгжил дэвшлийг харуулсан үзэсгэлэнд Хятадын павильон нь гэж томоохон музей шиг юм байсан агаад, түүхийн хэсэгт нь Чингис хааны баримал тавиастай байсан” ажээ.

Иймэрхүү баримтын нэгийг гаргаж тавьсан нэгэн нийтлэлээс иш татан дурьдахад “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчлах үеэр Хятадын Цагаан үүл гэх сүмд бараалхуулсан ажээ.

Чанчун гэдэг, шашны тэргүүн хамба нь Чингис хаан руу зорчин очиж уулзсан түүхэн үйл явдалд зориулан босгосон, бумбын (даосизм) ёсны энэ сүмд Эзэн Богдыг маань Дундад гүрний хаан хэмээдэг хятадын төрийн томчууд ... энэ сүмд мөргөж хүндэтгэдэг аж.

Чингээд эхлэхээр нь манайхан эвгүй байдалд орсон гэдэг. Дагаад мөргөвөл хятад шашинд орсон болчих гээд, эс мөргөвөл Чингис хаанаа үл ойшоосон болчих гээд.
Их хаан маань ... Чанчун бумбатай захидлаар харилцаж, ном хаялцдаг байж л дээ. 1219 оны захидалдаа, бидний өвөг бол Хүннү гэсэн нь чухаг мэдээлэл болж, хүннү түрэг үү, монгол уу гэсэн маргааныг таслахад үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Хуулбар нь манай ШУА-д буй. Бусад захидалд нь ч чухал мэдээлэл байж болох хэдий ч ... нууцлаад ил гаргадаггүй юмсанж.

Харин тэр удаад, МУИС-ийн багш, Бээжингийн их сургуульд хятад судлалаар докторын зэрэг хамгаалахаар суралцаж, багшилж асан, манай авъяаслаг, ирээдүйтэй залуу судлаач, Чингис хааны нууц захидлуудыг ил болгож шинжлэх ухааны эргэлтэд оруулах нь Монгол улс үндэстэнд маш их ач холбогдолтой гэж үздэг ...

Ц.Ганбаатар орчуулагч хийн үйлчилж явахдаа Цагаан үүл сүмд энэ санаагаа ерөнхийлөгчид хэлж, тэр талаар асуухад нь хятадууд тулгамдаад, хуулбарыг нь өгнө гэсэн бололтой байдаг. Энэ үйл явдалд Ц.Ганбаатар маш их баясч, чухам аз жаргалын дээдэд умбан явж дээ. Гэтэл ерөнхийлөгч Хятадаас явсны дараахан Ц.Ганбаатар нас баржээ. Цээжиндээ хутгалуулсан түүнийг Хятадын цагдаа нар амиа хорлосон гэж дүгнэжээ.

Эзэн Чингис хааны өөрийнх нь захидал гэхээр ямар үнэлж баршгүй дурсгал болох нь тодорхой. Харин ерөнхийлөгч маань хэр үнэлсэн юм бол, тэр талаар ярьсан хэлсэн нь төдийлөн дуулдаагүй.”.

Сэтгүүлч Ч.Мөнхбаярын харамсаж халаглан бичсэн “Судлаач Ц.Ганбаатар амь үрэгдсэн хэрэгт хариуцлагагүй хандсан ЗГ ...” гарчигтай нийтлэлд дурьдсан дээрхи жишээ бол Монголын түүх соёлыг Хятадын түүх соёлын нэг хэсэг болгож харуулах, Хятад Монгол хоёр бол угтаа нэг улс үндэстэн гэсэн ойлголтыг дэлхий дахинд төрүүлэхийг зорьж ирсэн өмнөд хөршийн бодлогын хэрэгжилтийн, манайхан төдий л хайхрахгүй өнгөрч байгаа олон үйл явдлын нэг нь юм.

Эртний түүхтэй, хөрш орших манай хоёр орны хувьд Хятадын бодлогод барьц болох түүхийн хуудас ч нэлээд бий. Тухайлбал Хубилай хаан Хятад гүрнийг захирч байснаас эхлэн Манж гүрний захиргаанд хоёул байсан зэргийг дурьдаж болно.

Өнөөдөр тэгвэл Монголын Төрийн эрх барьж буй АН-ын эрхэмүүд Монголын түүхийг БНХАУ-ын төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд шуурхай чиглүүлэн үйлчилж эхлэлээ. Үүний хамгийн сүүлчийн жишээ нь Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн зэрэг хэрэг явдлууд юм.

Энэ бол “нэгэн дээвэр доор” байсан Хятад Монгол хоёрыг салгаж Монгол Улсын тусгаар тогтнолыг хангасан Ардын хувьсгалыг Монголчууд өөрсдөө буруу хэрэг гэж үзээд “Ардын хувьсгалын ой”-г тэмдэглэхээс, нийслэлийнхээ төв талбайн “Сүхбаатар” гэдэг нэрнээс хүртэл татгалзсан гэж тайлбарлах нотолгоог бүрдүүлж өгч байгаа хэрэг юм.

Энэ бодлогын өөр нэг хорлонтой санаа зорилго нь Монгол улсын тусгаар тогтнолын түүхийг нь мартуулах явдал юм.
Түүхээ байтугай монгол хэлээ үл ойшоох болж байгаа өнөөгийнхөн 5 жилийн дараа бол үнэхээр юугаа ч мэдэхгүй, ойлгохгүй болно.

Тэр үед Оросод колоничлогдож “Гулаг олтирог” гэгчид “тамлуулж байсан” монголчууд угсаа гарвал нэгтэй Хан үндэстнийхээ ачаар аврагдаж буцаж нэгдлээ гэх суртал нэвтрүүлгийг хамгийн үнэн түүх хэмээн хүлээн авах нь ойлгомжтой.

Харийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд бие биенээсээ илүү гарах гэж өрсөлдсөн эрх баригч намуудын хийж байгаа ажил энэ.
Ямар сайндаа сүүлийн 20 гаруй жил хэрэгжиж ирсэн бодлого хаашаа хөтлөж байгааг хамгийн сайн мэдэх УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүртэл АН-ын илэрхий увайгүй байдалд нь эгдүүцэхдээ “Яасан салж өгдөггүй Гамингийн сүнс вэ! ...” хэмээн УИХ-ын чуулганы танхимд дуу алдах вэ дээ.

Үнэхээр л сөнөсөн гамингийн хорсол өнөөдрийн АН-ынхнаас гарч, улс төрийн бодлогыг үл ойлгох “хар массыг” турхирч байгааг өнөөдрийн хийрхэсэн талцал маргаанаас бид харсаар байгаа. Гэвч хэрэг явдал үүгээр зогсохгүй ээ...


Монголын эдийн засгийн алдсан жолоо цулбуур

Өнөөдөр Монгол улс бүх хэрэглээгээ зөвхөн өмнөд хөршөөсөө хангаж байна. 1990 оноос өмнө байсан бүх үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр устган үгүй хийж, тоног төхөөрөмжүүдийг нь урагш нь зөөж гаргахдаа социализмын хоцрогдсон технологийг орчин үеийн шинэ технологийн үйлдвэрүүдээр солино хэмээн сурталчилж байсныг энд дурсах нь илүүц биз.

Харин одоо нөгөөх үйлдвэрийн байр савуудад нь хятадын гар үйлдвэрийн багаж хэрэгсэл голдуу ашигласан жижиг дунд үйлдвэр нэртэй аж ахуйнуудыг ихэвчлэн хятад иргэд эрхлэн явуулж байгааг бид харж байгаа.

Хөрөнгө оруулалт нэрээр Монголын уул уурхай, байгалийн баялаг, газар нутгийг Хятад иргэд эзэмшин, эзэн суух нь нэмэгдсээр байна.
Өмнөговь, Дорноговь, Дорнод, Ховд зэрэг аймгууд газар нутгийнхаа хувьд үндсэндээ өмнөд хөршийн иргэдийн нэргүй эзэмшил нутаг нь болчихоод байгааг ч үгүйсгэх аргагүй биз ээ.

Арьс шир, ноос ноолуур болон бусад түүхий эдийн зах зээлийн үнэ ханшийг хятад иргэд тогтоож, тэр ч байтугай махны үнэ ханшид ч тэд нөлөөлж байгаа нь нууц биш ээ.

Товчхондоо бол өнөөдөр Монгол Улсын экспорт, импорт үндсэндээ зөвхөн БНХАУ-д хамаардаг тоо баримтыг энд дурьдах ч шаардлагагүй байх.
Тэр ч байтугай түүхий нефтээ урагш нь хямд гаргаж боловсруулуулаад шатахуун болгон өндөр үнээр буцааж авч байгаагаа хөгжил дэвшил хэмээн эрх баригчид маань сайрхдаг боллоо.

Монгол иргэдийн олонхи нь зөвхөн өмнөд хөршийн бараа бүтээгдэхүүнийг наймаалах ажил эрхлэн амьдардаг болсон.
Бүр тодруулж хэлвэл өмнөд хөрш маань хэд хоног хилээ хаахад монголчуудын олонхи нь амьдрах аргагүй болдог эдийн засгийн хараат байдал нэгэнт бий болчихоод байна.

Гэтэл эсрэгээрээ Нарантуул захын наймаачдын хөрөнгө оруулалтаар Эрээн хот бий болон цэцэглэн хөгжиж, Монгол дахь их бүтээн байгуулалт гэгч нь өмнөд хөршийн барилгын материалын үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтын тасралтгүй урсгал болсныг монголчууд бүгдээрээ л ярьсаар байгаа.

Харин нийгмийн баялгийг бүтээгч, өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн өөрийн зах зээлийг хангаж болох нэгч томхон үйлдвэр барих байгуулах тухай эрх баригчид өнөөдрийг хүртэл ярихгүй байгаа. Албан ёсны бодлогынх нь мөрийн хөтөлбөрүүдээс ард иргэд минь сонирхоод үзээрэй.

Зөвхөн “жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ” гэсэн л үг өгүүлбэрээс өөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангах үйлдвэржилтийн бодлогыг та эрээд олохгүй.

Монгол төрийг барьж буй эрх баригчдын хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого нэг иймэрхүү.

Хамгийн харамсалтай нь Монголд өрнөж байгаа их бүтээн байгуулалт гэгч нь зөвхөн орон сууц, зам талбайн тохижилт, авто зам, төмөр зам гэх мэтээр өндөр өртөг зардалтай ч нийгмийн баялагийг бүтээж бий болгодоггүй, ард иргэдийн аж амьдралыг сайжруулахад өчүүхэн ч нэмэр болдоггүй дэд салбарууд юм.

Дараа жил нь дахиад шинэчлэх гэх мэтээр үргүй зардал сүйтгэлийг байнга явуулж болдог “нураан байгуулалт”-ын энэ бодлогын үр дүнд асар их зээлийг гаднаас авч өрийн намагт улс орныг шигтгэж байгаа.

Гэтэл эцэстээ энэ их өр зээлийг хэн нэгэн, тухайлбал БНХАУ худалдан авбал ёстой л өөрийн мужаа гэж зарлахад хэн ч хориг тавих боломжгүй.
Тэгэхлээр өнөөгийн эрх баригчид хэний төлөө ажиллаад байна вэ?!

Гэвч бас болоогүй ээ. Бүр ч эмзэг асуудал цаана нь яригдана.


Хүн ам зүйн эсрэг бодлого хийгээд Монголд хэн олуулаа болох гээд байна

Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил хийлгэх нэрээр Хятад иргэдийг вагон вагоноор зөөж авчирч байна. Харин ажилгүй, орлогогүй монгол иргэдийн цуваа харийг зорьсоор байна. Хөрөнгө оруулалт нэрээр мөнгөө бариад орж ирэн суурьсаж буй иргэдийн дийлэнх нь хятад иргэд байгаа.

Ажилгүй орлогогүйн эрхээр харийг зорьсон, зорьж байгаа монгол залуусын гэр бүлийн амьдрал сарниж, бутарч, өрх толгойлсон ээжүүд, хагас өнчин, золбин тэнэмэл хүүхдүүд бий болж, харьд одсон монгол залуусын орон зайг харийн иргэд эзлэн сууж, гадаад хүнтэй гэр бүл болох явдал бараг амьдралын шаардлага болж хувирлаа.

Нийгмийн амьдралд үүсэж бий болсон гэр бүлийн харилцааны замбараагүй байдлын эрхээр бэлгийн замын элдэв халдварт өвчний тархалт дэндэж, энэ нь монголчуудын хүн амын өсөлтөд ч сөрөг нөлөөлөх үр дагаварт хүргэж мэдэхээр байна.

Зөвхөн бэлгийн замын халдварт өвчнүүд ч биш, хоол хүнсний аюулгүй байдал алдагдсанаас, хөрс усаа бохирдуулж хордуулснаас, хүн амаа нийслэлдээ бөөгнөрүүлэн амьсгалах агаарыг нь хорт утаа болгосноор ургийн гажиг, согогтой хүүхэд мэндлэх нь дэлхийн жишгээс өндөр болж, монгол хүн хорт хавдар гэх мэт өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх болсон зэрэг нь Монголчуудыг Үндэстнийх нь хувьд устгах бодлого явж байна гэж хэлэхэд хилсдэхгүй ээ.

Манайд гэнэтийн осол болон гэмт хэргийн улмаас амь насаа алдагсдын тоо дайн тулаантай улсад амь үрэгдэгсдийн тооноос давж гарч байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бус удаа анхааруулан сануулж байсныг энд давтах нь илүүц биз ээ.

Монгол Үндэстнийг устгах бодлого явагдаж байна гэж үзэх илэрхий баримт шалтгаанууд ч бас бий. Тухайлбал Хятад иргэд монголын хууль зөрчин дураар авирлаж, монгол иргэдийн амь нас эрүүл мэндийг хохироож, тэр ч байтугай цагдааг нь зодож хүнд гэмтэл учруулаад ял шийтгэлгүй өнгөрч байхад Монголын төр, Цагдаа шүүх прокурор хэний эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж, хэний удирдлагаар ажиллаад байгаа юм бэ хэмээн олон нийт гайхаж л байсан.

Төр засгийн хариуцлагатай чухал албан тушаалуудад илэрхий урд хөршийн эрх ашгийг хамгаалсан этгээдүүд тавигддаг болсон талаар, тэр ч байтугай шууд урд хөршийн удирдамж зөвлөгөөгөөр тавигдаж байна гэсэн хардлага, яриа ч олон нийтийн дунд явж л байгаа.

БНХАУ-д өөрийн эзэмшил томоохон эдлэн, үл хөдлөх хөрөнгөтэй болсон, алсдаа суурьших сэтгэлтэй хүн Монголын Төрийг сүүлийн 20 гаруй жил барьж ирсэн намуудын нөлөө бүхий этгээдүүд, тэдний хамаатан садан, санхүүг нь барьдаг хань хамсаатнууд дотор олон байдгийг, тэднээр дамжин ялангуяа МАН-д сонгуулийн компанит ажилд зориулсан хөрөнгө мөнгө орж ирдэг талаар ч олон нийтийн дунд яригддаг нь нууц биш билээ.

Энэ бүхнийг нэгтгээд үзвэл “Улам олуулаа болъё!” гэх уриа, тэр бодлогын хэрэгжилтээр Монголд хэн олуулаа болох гээд байна вэ? гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлээд байх юм. Монголын эрх ашгийн эсрэг дуугарах хүний тоо л нэмэгдээд байх шиг.

Монголын эрх баригч бүлэглэл Хятадын төрд зүтгэж байна уу!

Дээрх бүхнийг эрэгцүүлээд бодохоор Монгол улсын төр байхгүй болчихоод бидний сонгосон этгээдүүд Хятадын төрд зүтгэж байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл уншигч танд төрж байгаа биз.

Тэгж ч дүгнэхээс аргагүй зарим баримтыг нэмж сануулъя.

Монголын жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж БНХАУ-аас олгосон хөнгөлөлттэй зээлийг манай уул уурхайд орж ирсэн Хятадын компанид өгчихөөд зээлийн өрийг нь хүүтэй төлөх ачааг Монгол Улсын нуруунд авч үлдсэн хэргүүд ч хэвлэлээр шуугиан дэгдээж л байсан.

Үндэсний үзэлтэй ганц нэг Өвөр монгол иргэн манайд иргэний харъяалал горьдон орж ирэхэд нь манай тагнуулын байгууллагын нэрээр тэднийг барьж хорьж, залхаан цээрлүүлдэгийн жишээг ч Монголчууд нэг биш харлаа.

Товчоор хэлбэл Монголыг Хятадчилах бодлого ийнхүү эрчимтэй явагдаж байна.

Монголын ард түмэн түүхэн их хөрш БНХАУ-ын эдийн засаг харьцангуй түргэн хөгжиж, дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улсын нэгэн болж байгааг бид харж байгаа. Хүн ардынхаа сайн сайхны төлөө явуулж байгаа БНХАУ-ын Төрийн бодлогын, Хятадын ард түмний гайхамшигтай хөдөлмөрч чанарыг Монголчууд бид бүхэн бахдан хүндэлдэг.

Гэхдээ энэ нь Монгол улс тусгаар тогтнолоо найр тавьж өгөхийг хүлээн зөвшөөрнө гэсэн хэрэг биш ээ.
Гэтэл хоёр Солонгос, хоёр Герман, эсвэл хоёр Вьетнам нэгдэхийг хэн ч эсэргүүцэж болохгүйтэй адил дэлхийн олон нийтийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр Монголыг Хятадад нэгтгэх ийм л нөхцөл байдлыг бүрдүүлэх ажлыг Монголын эрх баригчид, эрх барьж ирсэн МАНАН бүлэглэл явуулж иржээ.

Түвдийн ард түмний хувь заяа Монголд ойрхон болчихсон юм биш үү?! ...

О.Лхагвадорж
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах