***Frenzy*** написал:Та гахайн аж ахуй эрхлэхээр шийдсэн vv. Тэгвэл амжилт хvсье. Ийм тєрлийн аж ахуй vнэхээр ашигтай. Гахай тэжээсэн хvн уураа бардаггvй, харин ч хэтэвчээ зузаалдаг гэнэ шvv. Бодит жишээ байна. Хvмvvс гахайн аж ахуй байгуулахын тулд хэдэн саяас эхлээд бvр хэд хэдэн тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулахаас ч эмээхгvй байна. Ашигтай учраас л тэр. Нэг мэгж дунджаар 10 тоорой єгдєг. Тэгээд 15-17 хvртэл тоорой гаргана гээд бод доо. Арван мэгжнээс бол 100 гахай авчихна гэсэн vг. "Том цагаан" vvлдрийн мэгж дээд тал нь 270, бодон нь 300 килограмм жин татдаг. Тэгвэл нутгийн гахай vvнээс хамаагvй жижигхэн биетэй, тэр хэрээр махны гарц ч бага байдаг байна. Оросын "том цагаан" vvлдрийн зургаан сартай тоорой 100-120 килограммд хvрч байна.
Эхээс тєрєєд ийм хугацааны дараа нядалгаанд орно. Yржилд ч ялгаагvй. 90 килограмм болсон л бол хээлтэнэ. Хурдан байгаа биз дээ. Гэрийн нєхцєлд тэжээж буй гахай vр тєлєє байгалийнхаа зохилдлогоор єєрєє аваад єсгєчихнє. Энэ гахай бол тийм биш. Торойг нь заавал эх барьж авах жишээтэй, хvний гар хардаг амьтан. Бор хоолонд ортол нь тооройг хvvхэд шиг л асардаг гэх юм билээ. Гахайн аж ахуй эрхэлж байгаа зарим компани шилж сонгосон vржлийн гахайн амьдын жин тутмыг нь 6000 тєгрєгєєр бодож, vнэлэн зарж байгаа гэнэ. Ингэж тооцвол vржлийн нэг гахай 400 орчим ам.доллар болох аж. Харин єсгєсєн гахайгаа махлая гэвэл махны томоохон vйлдвэрvvдэд амьдын жин тутмыг нь 1600 тєгрєгєєр тооцож тушаах боломжтой юм байна. Харин жижиглэнгээр бол килограммыг нь 2300 тєгрєгєєр vнэлдэг гэсэн шvv.
Одоо Танд хамгийн хэрэгтэй мэдээллийг хvргэе. Хэрэв Та гахайн аж ахуй эрхэлбэл зах зээл байх болов уу гэж бvv санаа зов. Учир нь, манай улс цагтаа 120-иод мянган гахайтай байжээ. Тэгвэл одоо дєнгєж 12-хон мянга болчихож. Улсын хэмжээнд тэр шvv дээ. Тиймээс зах зээл олдохгvй гэхийн зовлон алга. Тэр ч байтугай экспортод гаргасан ч зах зээл хангалттай байна. ОХУ гэж том зах зээл хажууханд байж байна. Хятадын юм хямд гэж бодвол Солонгос цаана нь байж байна. Тэд хэдий л бол хэдий хэмжээгээр авъя гэж байгаа аж. Yvнээс гадна манайд тэжээл хямд бэлтгэж болж байна. Хямдхан ажиллах хvч байна. Хямд єртгєєр бvтээгдэхvvн бэлтгээд яаж л бол яаж борлуулах зах зээл байгаа гэдгийг битгий мартаарай.
Тэгвэл одоо гахайн аж ахуй байгуулж, vйл ажиллагаагаа бvр "О"-ээс эхлэе гэсэн хvмvvс нааш анхаарагтун. Танд л гэж хэлэхэд, хамгийн бага нь арван мэгж, нэг бодонтойгоор аж ахуйгаа эхэлбэл зvгээр юм байна. Эргэлтийн хєрєнгє 6-12 сая тєгрєгтэй байхад фермерийн тов хийсэн аж ахуй аваад явчихаж дєнгєнє гэдэгтээ итгээрэй. Ийм хэмжээний аж ахуйд Оросын "том цагаан" vvлдрийн гахайг стандартын дагуу тэжээж єсгєвєл жилийн борлуулалтын орлого нь8-14 сая тєгрєг болдог гэсэн шvv. Зардлаа хэмнэж чадвал илvv их ашигтай. Тэгээд тэр сvрэг цаашаа єснє гээд бод доо. Тэжээлээ хямд олоод, тогтоосон хэмжээнд, жорын дагуу тэжээж чадвал зардлаа аль болох богино хугацаанд нєхєх юм байна. Удлаа гэхэд хоёр жилээс хэтрэхгvйгээр анхны хєрєнгє оруулалтаа бариад авна гэж байгаа. Иймэрхvv жижиг аж ахуйд эзэн, нэг гахайчин байхад л боллоо. Илvv хvний хэрэг байхгvй. Эзэн єєрєє бvх менежментээ хийчихнэ.
Гахайчин нь нєгєє хэдээ маллаад л байж байна.
Ингэхэд гахайг хоёр сартайгаас нь худалдан борлуулдаг юм байна. Ийм насны Оросын "том цагаан" vvлдрийн торой гэхэд л 80 мянган тєгрєг. Гурван сартай болохоороо 100 мянгад хvрэх жишээтэй. Тухайн хvн ийм vнээр тоорой аваад єсгєж vржvvлнэ vv, сайхан янзлаад иднэ vv, єєрийнх нь л хэрэг. Нэг зvйлийг сануулахад нутгийн тоорой 12 сараас дээш тэжээгдэж байж сая нэг 100 килограмм хvрдэг. Єсєлт удаан. Тэгвэл Оросын "том цагаан" vvлдрийн гахай зургаан сартайтаа ийм жин татдаг. Тvргэн єсєлттэй. Зургаан cap тэжээгээд л, эргvvлээд зарвал гахайн аж ахуй сая цэвэр ашигтай ажиллаж эхэлнэ гэсэн vг. Ерєєсєє гахайн аж ахуйн дийлэнхи зардал тэжээлдээ явчихдаг аж. Нэг гахай єдєрт гурван килограмм тэжээл иддэг. Хамгийн хямд хоол нь хивэг. Нэг тонн хивэг 150 мянган тєгрєгийн vнэтэй байна. Нэг тонн улаанбуудай 250 мянга гэж байна. Ингээд бодохоор килограмм тэжээл 700-гаад тєгрєг болчихно гэсэн vг. Yvнийг гуравт vржvvлээд vз дээ. Нэг гахайн єдрийн тэжээлд 2100 тєгрєг зарлагдах нь. Гэтэл хvмvvс бид єдрийн хоолондоо сайндаа л 1500 тєгрєг зардаг биз дээ. Хvн ашиг олохын тулд єєрєєсєє илvv гахайндаа хоол єгч байгаа хэрэг. Тухайн гахай ийм хэмжээний тэжээл идээд єдєрт 400-500 грамм таргалах ёстой юм байна.
Ийм стандарт байдаг гэнэ билээ. Та гахайгаа их таргалуулж болно. Гэхдээ ингэх хэрэггvй гэж зєвлєе. Магадгvй, Та жил тэжээгээд, 250 килограмм хvргээд зарж болно. Бололгvй яахав, гэвч цул єєх л авна. Max, єєх тэнцvv байх байтал хэт таргалчихвал дандаа єєх идэх болно. Ердийн хэмжээ бол 100-120 килограмм хvргээд л нядлах ёстой. Ингэвэл мах нь зєєлєн, амттай байдаг гэнэ. Тэжээж буй мэгж 115 хоног хээлээ тээдэг гэдгийг мартав. Жилд хоёр удаа тєллєнє. Тоорой нь 21-28 хоногийн дараа эхээс салдаг. Тэр vед нь, тооройг эхээс салгаад 3-4 хоногийн дараа мэгжийг дахиад хээлтvvлэгт оруулдаг. Яахав, мэгжээ нэг cap амрааж болно л доо. Жаахан туранхай, эцсэн бол амраах л хэрэгтэй байх. Ингэхэд гахайн аж ахуй ашигтай ажиллах уу, vгvй юу гэдэг нь бодон, тэжээл хоёроос 90 хувь хамааралтай. Бодон муу бол мянган удаа чанартай тэжээл єгєєд нэмэргvй гэдгийг Та санаж яваарай. Уг нь болж єгвєл бодонгоо хоёр жил тутамд солиод байхыг мэргэжилтэнгvvд зєвлєж байгаа юм. Гахайн байрны дотор дулааныг євлийн цагт 23-25 градуст барьдаг. Харин байрны агаарыг байнга 60 хувийн чийгшилттэй байлгах ёстой юм байна. Та "гахай шиг заваан" гэсэн бодлоо яг одоо таг мартах ёстой шvv. Яс юманд гахай шиг цэвэрч амьтан байхгvй. Хэвтэртээ, идvvрнийхээ ойр орчимд бааж шээхгvй. Нялх байхаасаа л хаана хэвтэх, хаан бааж, шээхээ амархан сураад авчихдаг юм.
Харин торойгоо нэг тасалгаанд 15-аас илvvгvй байлгах хэрэгтэй юм байна. Тvvнээс олон бол дэмий. Мэгж бол 60 сантиметр єргєн, 1,8 метр урттай тасалгаанд нэг нэгээрээ байвал зvгээр. Урд нь тэжээлийн сав зоолттой, тємєр хоолойд бэхэлсэн угжнаас усаа уугаад л байж байна. Орчин vеийн гахайн аж ахуйн ерєнхий дvр тєрх ийм гэнэ. Гахайнаас хаях юм байхгvй. Гэдэс дотор, толгойг нь хvртэл хvнсэнд хэрэглэж болно. Гайхалтай сайхан амттай хоол бэлтгэж болно шvv. Тагалцгийг нь хvртэл ялз чанаад зооглоод vзээрэй. Yнэхээр амттай хоол болно доо.
Одоо Та гахайн аж ахуй эрхлэхээр нэгэнт шийдчихсэн бол хажуугаар нь бага зэрэг газар тариалан эрхэлж, гахайныхаа тэжээлийг vйлдвэрлэх талаар давхар тєлєвлєєрэй. Тэгвэл Танд илvv амар, ашигтай ч байх болно. Тvvнээс бус тэжээлээ дандаа худалдаж авна гэвэл тэр хэрээр зардал их гарч болох юм. Ерєнхий багцаагаар бол гахайн 100 хувь тэжээлийн гурван хувьд нь эрдэс бодис орсон байх ёстой. Хоёр хувьд нь дєрвєн ч тєрлийн витамин байна. Тэгээд дээр нь уурагтай байх хэрэгтэй. Энэ бvгдийг оролцуулаад тэжээлийн жор зохионо. Аль нэгийг дангаар нь єгч болно л доо. Гэхдээ гахайгаа vр ашигтай тэжээх ёстой. 100 килограмм тэжээл єгєєд 40 килограмм нь ялгадас болоод гарчихвал хайран биз дээ. Эцсийн эцэст тэжээл маань мах л болох ёстой. Загасны тос, мах, ясны гурил хольж єгєєрэй. Мєн зуны цагт халгай єгч болно. Олон тєрлийн витамин агуулдаг гэсэн. Зуны улиралд, нэг удаагийн тэжээлд нь євс, халгай холиод єгчихєд гэмгvй гэнэ шvv. За, Танд амжилт хvсье.
ene medeelliig gahainii farm ehlehed shaardlagatai busad iluu nariin zuilsiig haanaas olj boloh we ta edgeer medeellee haanaas olsonoo helj bolhu?? bolwol pm me