Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бизнес мэдээлэл, эрх зvй, зөвөлгөө, vнэ ханш, гадаад орнуудад бизнес эрхлэх... Ажил, мэргэжил

Зохицуулагч: Business_mods

Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

Үнийн дарамтыг хөнгөлөх Сингапур санаа 16 минутын өмнө

Сингапурын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрлийг дарах багц арга хэмжээ авахдаа туллаа. Учир нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн сайнгүй нөхцөл байдал зэргийг үл харгалзан үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөөр өдийг хүрсэн. Өнгөрсөн жил Сингапурын орон сууцны худалдан авалт “тэнгэрт хадаж”, хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн билээ. Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт нь засгийн газрын зүгээс яаралтай арга хэмжээ авах шаардлагыг бий болгосон юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийт 1087 үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийгдсэн бол арванхоёрдугаар сард энэ тоо 1410 болтлоо өсчээ

Эрх баригчдын зүгээс үйлдвэрлэл болон орон сууцны барилгад ногдуулах багц татварын бодлогыг танилцуулсан байна. Ийнхүү гаднын иргэд болон томоохон пүүс компаниуд өмнө нь 10 хувийн татвар төлдөг байсан бол одооноос 15 хувийг төлөхөөр боллоо.


Сингапур улсад оршин суугаа гадаадын иргэн орон сууц худалдан авбал нэмүү өртөг шингэсэн үнээр худалдан авах бол тус улсын иргэдэд хоёр дахь удаагийн үл хөдлөх хөрөнгө худалдан авалтаас нэмүү өртөг буюу татвар ногдох юм байна.
Түүнчлэн хоёр дахь удаа үл хөдлөх хөрөнгө худалдан авч буй иргэдэд үзүүлэх зээлийн нөхцөл ч мөн чангарсан ба урьдчилгаа төлбөр 10 хувь бус 25 хувь болж нэмэгджээ.

Ийнхүү Засгийн газрын зүгээс хүчтэй арга хэмжээ авч эхэлсэн нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдэд хүнд цохилт өгч, томоохон компануудын хувьцаа уруудахад хүргэлээ. Уг шийдвэр гарсан даруй хөрөнгийн биржийн арилжаа эхэлмэгц “CapitaLand” компанийн хувьцаа зургаан хувиар, “Keppel Land” компанийнх 7.5 хувиар тус тус огцом унасан бол “City Developments” компанийн хувьцаа 7.3 хувиар буурчээ.
Би Монгол Эр Хүн.
ttlc
¤ Expert
Бичлэгүүд: 2957
Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Байршил: RW

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн ttlc »

Mongold bairnii uniig huurugdsun gol ezed novshiin gadaadiinhan solognosuud l baina.

Sayhan Hong Kong-d shine huuli garch herev gadnii hun tend bair avbal iluu tatvar tuluhuur bolloo.

Mongold manai irgen bish bol yadaj 50%-iin iluu tatvar tuldug huuli garval Mongold une huurugddug gadniihan ba solongosuud ers tsuurch dotoodiin irgeded gai bolohgui gej uzej baina.

Uuruur helvel gadaadiin irgen 100 sayiin bair avna gej uzvel 50 sayiin tatvariig nemj tuluh yostoi yum ingesneeree bairnii uniig huurugddug solongosuud ba evropchuud Mongold orj irj duraaraa durgij bairnii uniig iim muuhai dald bodlogtoigoor jil tutam usguud baih ajillagaa shuud zogsoh bolno.
sudalgaa
ttlc
¤ Expert
Бичлэгүүд: 2957
Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Байршил: RW

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн ttlc »

Hyatadad 60 say garui hooson oron suutsnuud baina ene n ediin zasgiig n gun hyamrald oruulah hamgiin tom angal yum:

Mongol uls gargadag nuurs zesendee turgen 2 dahi zah zeelee olohgui bol hyatadiin hiimel hooson ediin zasgiin osolt zogsson odor Mongoliin nuurs zesnii orlogo ers haagdah bolno.

Зураг Edgeer baishinguud Mongoliin zesnii oroltsoogoor l tsahilgaanii zes cabelaa tataj barigdaj baigaa.

Зураг
sudalgaa
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

“Назу Констракшн” дампуурчээ



Хэдэн жилийн өмнө орон сууц борлуулах,сурталчлах яармаг- үзэсгэлэн дээр олноос онцгойрон тухайн цаг үеийн ханшнаас илт доогуур үнээр ганц хоёр нэг өрөө байр худалдан орон сууцаар цангагч хэрэглэчдийг хошгируулан олны танил болох гэж жүжиглэж, удаа ч үгүй оны шилдэг барилгын компани болон тодорч байсан Назу Констракшн гэгч салбартаа төдийгүй нийгэмд мөн чанараа таниулж эхлэв.Хэрэглэчдийнхээ эрх ашгийг ноцтой зөрчиж нийгмийн хариуцлагаа умартаж буйг энд товч өгүүлнэ.Энэ өгүүлэл Монгол улсын Засгийн газар,тэр тусмаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар,Барилгын хот байгуулалтын яам,ОССК, 100000 айл орон сууцны хамрагдах гэж буй хуруу хумсаа хуглан хэдэн бор юм цуглуулж яваа эгэл жирийн ард иргэдэд илүү хамаатайг анхаарна уу!


Төрийн албан хаагчдыг орон сууцуужуулах 4000 айл хөтөлбөрийн хүрээнд Назу Констракшн нь ОССК- тай 2011оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2011/06/06 тоот гэрээний дагуу ЗГХЭГ- ын захиалгаар 88 айлын орон сууцны барилгын 60 айлыг 1м2-ыг 550 ам доллараар барьж санхүүжүүлэх гэрээ үзэглэтэл ЗГХЭГ-ийн хашин хойрго байдал,хүнд суртлаас болж гүйцэтгэгч компани ажлаа хийж чадахгүйд хүрч дампуурах замыг нь зааж гэдийжээ.Газраа өгч ажилчиддаа хямд байр захиалсан ЗГХЭГ-ынхан, тэдний нэг тал болох ОССК-тай гэрээтэй 28-н байр захиалагч иргэдийг тас мартаж манайхаас болж ард иргэд ийм хүнд байдалд орно гэдгийг үл тоон гүйцэтгэгч компанийг өр,зээлээр бөөстүүлж, байр захиалагч иргэдийг хууль бус зээлийн хүүгийн өр,бөөн дарамт шахалтанд унагах цондонг дууджээ.Назу констракшн руу утас цохихоор барилгын санхүүжилтээ хийдэггүй ЗГХЭГ-аас болж бид барилгын ажлаа зогсоож ийм хүнд байдалд орлоо гэж уйлагнана.Үнэгүй шахам хямд байр захиалсан Засгийн Газрын автобаазынхан ч яахав зээл,зээлийн хүү төлдөггүй пээдийгээд суух,ОССК-ийн гэрээтэй 28 иргэн 2 жил шахам хүлээлээ байдаггүй утасны цаанаас худал хэлнэ, хэл амнаас айсан юм уу 2 дугаар сард 28- ыг цуглуулсан болж ЗГХЭГ-аас болоод барилгын ажил зогслоо гэж доогуур тушаалын гаруудаараа аргалуулан цаг хожиж 28-ыг сатааруулна.Тэд санхүүжилтээ өгвөл маргааш дуусгах үлгэрээ ярина.
ОССК-ийн захиалагч /28/ иргэд төрийн дэмжлэгтэй юм дорхноо байртай болох хэмээн баярласан ч барилгын ажлын явц нэг л биш энэ хооронд Назу Констракшн гэрээ ёсоор иргэдийн /28/ зээлийн хүүний мөнгийг жил шахам төлөөд өрөнд баригдан,барилгын материалын үнэ өсөж дампуурах араандаа залгасан ч хааяа хэрэглэгчдийг байраа асуухаар удахгүй ашиглалтанд орно гэж худал залсаар 2 жилийг үзэх нь.
Тэр ч байтугай байр захиалагч иргэддээ утас цохин та ханандаа ямар цаас наахав,жорлон ванндаа ямар плита наахав хэмээн асуун байрыг ямар ч асуудалгүй баригдаж буйг өгүүлэн худал итгэл үнэмшил төрүүлсээр байв.Харуул хамгаалалт нь байр захиалгачдыг барилгын ажлын явцтай барагтай танилцуулдаггүй оруулах гаргахдаа их дургүй цаанаа их учиртай.Тэр учрын онъсого одоо тайлагдаж эхлэв.Алсаас буулгасан лүндэн ардын мах урах,аргацааж займруулах,цаг хожих далд санаа нэгэнт тодорхой болоод эхэллээ .
Гэтэл Назу Констракшн ОССК-тай гэрээ байгуулсан /28/ иргэд,төрийн мөнгөөр барилгаа ургашлуулж ЗГХЭГ-тай хэл амаа ололцохооор бичиг, тоот шидэлцэн муур хулгана болж талцсаар өнгөрөгч оны 7сарыг үзжээ.Энэ үед ЗГХЭГ налайж, газар газраас ирж байр захиалсан 28 иргэнээр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг дарамтлан төлүүлэх заль мэхээ боловсруулан ОССК-ийн зээлт 28 айлыг шахаанд оруулах төлөвлөгөөгөө бэлэн болгоод байв.
Гэтэл юу болсон гээч! Өнгөрсөн оны 7 сард 4000 айлыг орон сууцаар хангах хөтөлбөрт хамрагдсан 28 иргэддээ Назу Констракшн нь албан тоотоор мэдэгдэл,хүсэлт гэгчийг илгээн утас,мейл цохин ЗГХЭГ-аас болж манайх дампуурлаа гурвалсан гэрээгээр хүлээсэн орон сууц ашиглалтанд орох хүртэлх төлөх зээлийн хүүгээ манайх төлж дийлэхээ болилоо,эсвэл орон сууцныхаа үнийг нэмж шархаа нөхнө,үгүй бол та нарын байрыг гуравдагч этгээдэд борлуулан 20 хувийг суутган эргүүлж өгөх,нэг бол үндсэн мөнгө,зээлийн хүүгээ өөрсдөө төл,эсвэл гэрээг цуцлана хэмээн шантаажлан новширч эхлэв.

энуоГурван талын 3436 тоот гэрээгээр 12 давхар орон сууц 2011 оны10-р сарын 01-ний дотор чанар,стандартын шаардлага ханган Улсын комисст хүлээлгэн өгөхөөр заажээ. Гэтэл одоо хүртэл гацаа тайлагдаагүй маргаан сунжирч байна.Олныг хөлдөө чирсэн ЗГХЭГ,энэ дүнгийн эрсдэл даах чадваргүй хармаа хоосон жулдрай компанийг сонгож төрийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан ОССК энэ хариуцлагыг хуваалцан давхар үүрэх ёстой.
Төрийг төлөөлж ард иргэдийг орон сууцуулах үйлсийг хэрэгжүүүлэгч эрхэм түшмэдүүд аргаа барьсан шинжтэй хуйхаа маажин та хүүгээ төл төлөхгүй бол байраа алдана энэ зээлийг Назу аваагүй та авсан хэмээн таадайж суух юм.Үгүй нөгөө гурвалсан гэрээ хэмээн асуувал үл тоож салахын түүс болно.Та зээлээ төлөхгүй бол “найдваргүй зээлдэгч” болж зээлийн түүхэндээ хар тамга даруулж муугаа үзнэ хэмээн айлгана.Энд нөгөө тамга,тэмдэг дарж батламжилсан 3 талын гэрээ,орон сууц ашиглалтанд орох хүртлэх зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн гүйцэтгэгч компанийн чадавх, үүрэг хариуцлага,төрийг төлөөлсөн ОССК-ын арчаагүй байдалд ой гутмаар…Орон сууцандаа ороогүй мөртлөө ОССК-ийн зээлдэгч /28/ дорд хувь заяатайгаа эвлэрэн зээл,зээлийн хүүгээ төлж Назуг царай алдана.Уг нь орон сууцны гурвалсан гэрээний 2,2 дахь заалтад “Орон сууцны барилгыг улсын комисс ашиглалтанд оруулах хүртэлх хугацаанд зээлдэгчийн нэрийн өмнөөс барилгын компани зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардах” гэсэн заалт төр,компани хоёрын луйвардах хуулийн мэргэн цоорхой бололтой. Энэ цоорхой иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрт их гай чирнэ дээ. Энэ цоорхойг овчиноор ашиглан хэрэглэгчээ хөсөрдүүлж буй анхны зальжин этгээдээр “Назу констракшн” тодорлоо. Назу ЗГХЭГ-тай хөлөө жийлцэн шүүх,цагдаадаа хүрч байгаа сурагтай үнэн худлыг хэн мэднэ.
Хэрээ мэдэхгүй байж ашиг хонжоонд улайрсан Назу Констракшн мэтийн компани цаашдаа ард иргэдийг сууцаар хангах 100000 хөтөлбөрийг баллах муу жишиг тогтоохоор махран зүтгэж хүслээ биелүүллээ.Манай барилгын салбарынхан үнэ хөөргөдөхдөө овжин, муу юмыг тусгахдаа гаргууд олон компани Назуг дуурайхаар жүжгээ дэглэж байгаа.Назу, Баян гол дүүрэгт орон сууц, албаны 12 давхар,Сонгинод гал команд,Баянчандманад амралт сувиллын бааз зэргийг зэрэгцүүлэн барьж олны хөрөнгийг талын нэг цацаж бантан хутгаж худал зална.
Төрийн хөнгөлттэй зээл хүртэж орон сууцтай болох боломж,төрд итгэх итгэл, сүүлчийн тулах цэг шүүхийн танхимд хүрч мэднэ. ОССК, олны талд зогсохоо мартав аа… “ Назу Констракшн” дампуурчээ.
Б.Цогт
Би Монгол Эр Хүн.
ttlc
¤ Expert
Бичлэгүүд: 2957
Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Байршил: RW

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн ttlc »

Bair oron suutsnii chanriig shalgah gariin avlaga. Eniig hun hevlej avaad shine bairaa uunii daguu shinjivel ireeduid oort uchirah ersdlee ers buuruulah bolomjtoi: http://www.abis.com.au/handover-checklist

Jagsaaltiig hevleed orchuulaad husnegt bolgo Bairaa uzehdee mor buriin ard 1-5 onoo og 5 n sain 1 n muu. Tegeed 2-3 bair uzeed buh yumiig n uzeed onoogoo taviad bai tegeed daraa n niilberiig n uzhed ali n iluu onootoi baina iluu sain songolt bolno bas arai oor onoonii sistem hereglesen ch bolno!!
Сүүлийн удаа ttlc 6-р сар.04.13 2:24 pm-д засварласан, нийт 3 удаа засварласан.
sudalgaa
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

Монголоор заримыг нь орчуулж мэддэггүй ээ.
Би Монгол Эр Хүн.
ttlc
¤ Expert
Бичлэгүүд: 2957
Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Байршил: RW

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн ttlc »

Work hard! Work hard! Work hard!
sudalgaa
Хэрэглэгчийн аватар
hicheel
Жинхэнэ Бука Гишvvн
Бичлэгүүд: 2727
Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн hicheel »

tataad avchahlaa. Ganbayar orchuulaad tavibal buur bayarlana.
ttlc
¤ Expert
Бичлэгүүд: 2957
Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Байршил: RW

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн ttlc »

Ganbayr sayhan TOEFL-oo 3 dahi udaagaa ogood 580 onoo avtsan baina lee!! Amerikiin ih surguulid oroh onoonii davaanaas 30-aar iluu!!

(yahav Toefld barilgiin ug hellegnuud neg ih baihgui l dee)
sudalgaa
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

ахаха.
би IELTS л өгсөн шд.
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

Орон сууцанд амьдардаг бол татвар төлж мэдэх нь

Орон сууцанд амьдардаг иргэдийн тоог олшируулж, гэр хорооллыг багасгах ажил аль хэдийн эхлээд үр дүнгээ өгч байгаа гэдэг. Сайнтай ч, муутай ч олон иргэн Шинэчлэлийн Засгийн газрын найман хувийн хүүтэй зээлийн ачаар тохилог орон сууцанд ороод байгаа. Тэгвэл орон сууцанд амьдрах иргэдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед тэдгээр иргэдээс татвар авахаар татварын багц хуулинд нэмэлт хуулийн төсөл тусгажээ. Тодруулбал орон сууцанд амьдардаг айл, өрхүүд байрны мөнгөнөөсөө гадна тогтмол татвар төлөх юм. Мэдээж байрны мкв, өрөөний тоо хэмжээнээс шалтгаалж татварын хувь нь өөр, өөр байх бололтой.
Би Монгол Эр Хүн.
ttlc
¤ Expert
Бичлэгүүд: 2957
Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Байршил: RW

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн ttlc »

Huhhotod shineer ashiglaltand orson oron suutsnii horoolol ba shine bairnii tohijolt n iimerhuu baina:

sudalgaa
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

Орон сууцны талбай дутаасан компанийн тоо 28-д хүрээд байна


ШӨХТГ-ын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Хэлтсийн дарга Ч.Батбаатартай ярилцлаа.



-Зарим барилгын компанийн иргэдэд зарсан орон сууц нь гэрчилгээнд заасан хэмжээндээ хүрэхгүй байсан нь илэрсэн. Иргэдээс ирүүлэх гомдлын тоо нэмэгдсээр л байна уу?


-Орон сууцны талбай нь хэмжээндээ хүрэхгүй байгаа тухай гомдол иргэдээс олноороо ирж, өргөдлийн тоо одоогоор 150-д хүрээд байна. Анх 11 компанийн талаар гомдол ирсэн байсан. Өнгөрсөн 7 хоногийн сүүлийн байдлаар 28 компани болж нэмэгдээд байна. Өмнөх 11 компанийн хувьд “Тайгам Алтай”, “Асар пропертиз” хоёр дээр ирүүлсэн гомдол давамгай байсан. Тэр л жишгээр, нэг орон сууцан дээр нэг айлын талбай дутуу байгаа талаархи гомдол ирлээ гэхэд тэр байран дээрхи гомдол нэмэгдэж ирэх магадлалтай гэсэн үг.

-12 дугаар сарын 9-ны дотор иргэдийн хохирлыг барагдуулах үүрэг өгсөн байсан. Биелүүлсэн компани хэд байна?

-“Ти Си Ди”, “Макс өргөө”, “Корей таун” зэрэг компаниуд гомдол гаргасан иргэдийн хохирлыг барагдуулаад байна. “Макс өргөө” компанийн 3-4 хороололд барьсан орон сууцан дээр 2 иргэнээс гомдол ирсэн байсан. Компани хохирлыг тэр дор нь барагдуулсан байна.

-“Ти Си Ди” компани гэхэд л 4 хохирогчтой гэж байсан. Хохирогчид нэмэгдсэн үү?


- Тус компани гомдол гаргасан иргэдийнхээ хохирлыг эхний ээлжинд барагдуулсан байгаа. Бидний зүгээс “Гомдол гаргасан иргэдийнхээ хохирлыг эхний ээлжинд барагдуул, 12 дугаар сарын 25-ны дотор үлдсэн байрнуудаа шалгаад хэрэглэгчдээс гомдолгүй гэсэн бичгээ авч ир, захиалга авсан байрнууддаа дахин хэмжилт хий, зөрүү гарч байвал үнийн дүнгээс суутгал хийгээд яв” гэсэн үүргийг “Ти Си Ди” компанид өгсөн.

-Заасан хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй компаниудад дараагийн шатны арга хэмжээ болох торгууль оногдуулах арга хэмжээгээ аваад эхэлсэн үү?

-12 дугаар сарын 9-ны дотор иргэдийн хохирлыг барагдуулах улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байсан бол компаниудад дахин нэг боломж олгож байна. Компаниудын зүгээс “Бид хэрэглэгчидтэйгээ тохиролцох боломж байна, биднийг түр хүлээгээч” гэсэн хүсэлт тавьсны дагуу бид харж байна. Өнөөдөр барилгын компаниуд хариугаа өгнө. Тэдний тусгай зөвшөөрлийг цуцлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь бидний гол зорилго биш л дээ. Гол зорилго маань хэрэглэгчдийнхээ хохирлыг барагдуулах. Цаашид орон сууцны барилга дээр энэ зөрчлийг гаргуулахгүй байх явдал юм.

-Тэгэхээр иргэдийн хохирлыг барагдуулахгүй байгаа компаниудад зөрчил бүрт нь 10 сая төгрөгийн торгууль оногдуулж эхлээгүй л байгаа гэсэн үг байх нь..

-Эхлээгүй байна. Энэ 7 хоногийг дуустал харна. Бид юу юугүй торгохоо урьтал болголгүй харж үзээд байна шүү дээ. Өгсөн үүргийг энэ 7 хоногт багтааж биелүүлэхгүй бол харин торгууль, тусгай зөвшөөрлийн асуудал хоёрыг зэрэг тавьж эхэлнэ. Ямар компаниуд иргэдийн хохирлыг барагдуулсан, ямар компани барагдуулаагүй, ямар нь торгуулах болсон талаар ирэх 7 хоногоос нийтэд мэдээлнэ. Улмаар Эрүүгийн хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу чанаргүй барилга барьсны улмаас иргэдийг хохироосон гэдэг үндэслэлээр эрүү үүсгэх боломжтой юм байна. Ажлын хэсэгт БХБЯ, Стандартчилал Хэмжил Зүйн Газар болон манайхаас төлөөлөл оролцож байсан бол одоо Улсын Мөрдөн Байцаах Газар нэмэгдэж байна.

-Компаниуд зөрчлөө шууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь мэдээж. Өөрсдөө нягтлах гээд л цаг хугацаа орж байгаа байх л даа?


-Шалгалтын ажил эхэлснээс хойш гомдол маш их ирж байгааг дээр хэлсэн. Нэг компанийн орон сууцан дээр гэхэд л метр.кв дутуу байгааг нэг айл мэдчихээд хажуу айлдаа хэлдэг, тэр айл нь шинээр хэмжилт хийлгэдэг. Тэгэхээр нэг нэгээр нь биш, хоёр, түүнээс дээш айлыг нэгтгээд шалгалт явуулах гэж байтал барилгын компаниуд “Бид энэ хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй ээ, норм дүрмийн дагуу хэмжилтээ хийсэн учраас бид дахиад хэмжилтээ хийж, оршин суугчидтайгаа тохирьё” гэж байгаа тул хугацаа шаардлагатай болчихоод байна.

-Иргэдэд хамгийн их хохирол учруулсан компани одоогоор ямар компани байна вэ?

-Хамгийн их хохирогчтой компани нь “Тайгам Алтай”. Эднийх дээд тал нь 8 м.кв дутаасан. Эднийтэй холбоотой гомдол нэмэгдэж ирээд л байна.

-“Тайгам Алтай” компанийн “Алтай” хотхон дээр гэсэн үг үү?

-Тийм. Бас “Асар пропертиз”-ийн “Khansvill” хорооллоос байр худалдаж авсан иргэдийн дунд 18,9 сая төгрөгөөр хохирсон хүн байсан гээд бод доо.

-Дээрхи м.кв нь дутуу орон сууцнуудыг яагаад мэргэжлийн комиссынхон хүлээж авсан юм бол? Метр.кв дутуу байр хүлээж авсан мэргэжлийн комиссынхон хариуцлага хүлээх ёстой биз дээ?

-Мэргэжлийн комисс хүлээж авахаас бүх юм эхэлж байна. Тэд хариуцлагатай хандсан бол ийм асуудал гарахгүй. Энэ зөрчилтэй компаниудын орон сууцыг хүлээж авсан мэргэжлийн комиссынхонтой хатуу хариуцлага тооцуулна. Ямар хүмүүс хүлээж авав, тэр хүмүүс хуулиараа ямар хариуцлага хүлээх ёстой байдаг юм, түүнийг нь хүлээлгэх л ёстой.

-Барилгын компаниудын иргэдтэй хийж байгаа гэрээнд бас учир их байнаа..


-Яг тийм. Барилгын компаниуд иргэдтэй дандаа нэг талыг барьсан гэрээ хийдэг. Худалдан авагч нь тарифын дагуу мөнгөө төлөхгүй бол хоног тутам нэг хувийн алданги тооцуулдаг байтал компани орон сууцаа ашиглалтанд оруулах хугацаанаасаа бүтэн жил хэтрүүлчихдэг. Тэгсэн мөртөө алданги биш, торгууль хүлээж байгаа юм. Торгууль алданги хоёр чинь өөр шүү дээ. Бүтэн жил хүлээлгэчихээд “Уучлаарай, хугацаа хэтэрчихлээ” гээд багахан хэмжээний мөнгийг л иргэдэд өгдөг. Иймэрхүү байдлыг үгүй болгохын тулд орон сууц худалдаалах гэрээний загварыг манай байгууллагаас боловсруулж байна. Худалдаалагч, худалдан авагч хоёр талын эрх үүргийг тэнцүү оролцуулсан загвар гэрээг сайдаар батлуулаад, ирэх хавраас мөрдөж эхлэх байх. Орон сууц зарахаар бол зөвхөн энэ загвараар гэрээ хийгээд эхлэхээр компаниуд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаг байдал үгүй болно.

-Компаниуд анх байгуулсан гэрээгээ устгаад шинээр гэрээ хийдэг гээд байгаа...

-Бас нэг том асуудал бол анх метр кв-аар гэрээ хийчихээд орон сууц ашиглалтанд орох болохоор нөгөө гэрээгээ устгаад, метр.кв-ийг тусгахгүйгээр 5 дугаар байрны 2 тоот байрыг 50 сая төгрөгөөр зарсан болгож шинээр гэрээ хийдэг байна. Энэ нь татвараас нуугдах, цаашилбал асуудал сөхөгдөөд ирэхээр өөрсдийг нь хамгаалах арга болж байна. Өөрөөр хэлбэл шүүх дээр очихоор унахгүй гэсэн үг. Бат гэдэг хүнд энэ байрыг 50 сая төгрөгөөр л зарсан байна шүү дээ гэх жишээний. “Тайгам Алтай” компани гэхэд 48 м.кв-аар бодож иргэнээс мөнгө авчихаад, үл хөдлөх дээр очиж татвараа төлөхдөө 45 м.кв-аар бодож төлсөн гэхээр нэг байрнаас л дор хаяж 6 сая төгрөгт ногдох татвар нуун дарагдуулж байгаа юм. Ингэхээр гэрээн дээр хийгдсэн залилангийн асуудал яваад байна.

-Энэ залилангаа ямар аргаар голчлон хийсэн байх юм бэ?

-“Тайгам Алтай” компани гэхэд гэрээн дээр м.кв-ийн хоёр өөр стандарт тавьчихсан байгаа юм. Эхлээд 45 м.кв гээд нөгөө 6058:2009 стандартаа биччихээд, хойно нь талбайн хэмжээ гээд 48 м.кв гээд бичсэн байх жишээний. Энэ ямар учиртай юм бэ гэхээр 45 гэдэг нь Монгол улсын стандарт, 48 гэдэг нь бидний өөрсдийн хэмжиж байгаа ось тэнхлэгээс хэмжсэн хэмжээ гэж байгаа юм. Ось гэдэг нь ханын голоос хэмжсэн гэсэн үг. Ингээд 48 м.кв-аар зараад гэрээ хийчихнэ, үл хөдлөхийн гэрчилгээ нь 45 м.кв-аар гараад ирнэ. Гурван м.кв-ийн зөрүү зөвхөн гэрээн дээрээс л илт харагдаж байгаа юм. За цаашлаад тэр 45 м.кв гээд байгааг нь тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжүүлэхэд 40 м.кв болж байх жишээний. Таван м.кв дутсан гэхээр 10 сая төгрөгийн хохирлыг иргэнд учруулна гэсэн үг. Иргэн банкны зээлээр авсан бол энэ 10 сая төгрөгийн хүүг 20 жилийн хугацаанд төлөөд явна гээд бодохоор муухай байгаа биз. Цаашилбал дулааны төлбөрөөс авахуулаад ашиглалтын зардал дээрээ байнга хохирол хүлээх болно шүү дээ.

-Хэмжилт хийдэг тусгай зөвшөөрөлтэй компани манайд хэд байдаг юм бэ?


-Манайд БХБЯ-ны тусгай зөвшөөрөлтэй хөндлөнгийн хэмжилт хийдэг 350 орчим компани байдаг. Тэд хөндлөнгийн хэмжилтийг иргэдийн нүдэн дээр хийж өгдөг. Нэг их тооцож томъёолоод байх юмгүй, урт өргөнийг нь хэмжээд л м.кв гаргачихна.

-Метр.кв-аас нь хумслахаас гадна өөр ямар зөрчлүүд барилгын компаниудад илэрч байна вэ?

-Нийтлэг зөрчил гэх юм бол маш гоё төлөвлөлттэй зураг харуулж захиалга авчихаад харамсалтай нь түүнийхээ дагуу барьдаггүй. Уг нь байр захиалж байгаа иргэдийн 40 хувь нь орчноо харж байраа сонгодог гэсэн судалгаа байдаг юм билээ. “Тайгам Алтай” гэхэд гадна орчны зураг төслөө маш сайхан хийчихээд одоо болохоор шал өөр байдалтай байна.

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

-Баярлалаа.

Ярилцсан П.Болор
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

Та анх удаа орон сууц худалдан авах гэж байна уу


Хүний үндсэн гол хэрэгцээ буюу анхдагч хэрэгцээ нь амьдран суух орон сууц байдаг. Орон сууцтай болсноор аюулгүй амьдрах нөхцөл бололцоотой болж, үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх үндсэн эрх нь баталгааждаг билээ.

Сүүлийн үед орон сууцны хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хирээр үнийн хөөрөгдөл, барилгын чанарын асуудал тойрсон эцэс төгсгөлгүй маргаан газар авч, эцэст нь иргэд хохирох явдал маш ихээр гарах болжээ. Иймд анх удаа орон сууц худалдан авах гэж байгаа ард иргэдэд зарим зүйлийг анхааруулах, мэргэжлийн тусалцаа үзүүлэх зорилгоор дараах зөвлөмжийг өгч байна.

Дараах зөвлөмжийг анхааралтай судалж, орон сууц худалдан авах, захиалахтай холбоотой асуудлаа нухацтай, нягт нямбай шийдвэрлээрэй



Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах гэж байгаа бол:

§ Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах тохиолдолд эхний ээлжинд барилгыг хүлээж авсан тухай улсын комиссын актыг эх хувиар нь үзэх, тухайн орон сууцны барилгад өмнө нь орсон оршин суугчдын санал зөвлөмжийг авах;

§ Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй орон сууцыг иргэд хоорондоо худалдах, худалдан авах ажиллагаа нилээд явагдаж байгаагаас эцэст худалдан авсан тал хохирох асуудал гарсаар байна. Ийм үйлдэл хийхгүй байх нь зүйтэй. Учир нь өмнө нь бас нэг иргэнд худалдсан байх магадлал их байдаг.

§ Худалдан авч байгаа орон сууцны талбайг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу нарийвчлан хэмжиж хоёр тал баталгаажуулсан байвал зохино.

§ 2010 оноос өмнө ашиглалтанд орсон хуучин орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдсэн талбай “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу бодож гаргасан талбайгаас ямагт их байдаг тул төлбөрийг гэрчилгээн дээрх талбайгаар бодож хийхгүй байх.

§ Аюулгүй байдлаа бодолцож үзэх нь зүйтэй. Хэдийгээр байрны өнгө үзэмж таалагдаж байсан ч аюулгүй байдлыг тань хангаж чадахгүй бол яарах хэрэггүй. Аюулгүй байдал гэдэгт орчин тойрны тохижилт, албан байгууллага, хөршүүд зэрэг болно. Баар цэнгээний газрууд олонтой газар амьдрах нь аюултай биш гэж үү.

§ Орон сууцандаа амьдарч байхдаа ямар ашиглалт, үйлчилгээ авч байхаа урьдаас мэдэж авах хэрэгтэй. Хариуцах эзэнгүй байр аваад дараа нь хэцүү байдалд орсон тохиолдол урьд өмнө их гарч байсан.

§ Гэрээ байгуулаад хоёр тал баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуулийн дагуу та хуулийн этгээд болно. Нэгэнт гэрээ байгуулсан тохиолдолд гарсан маргаан эцэстээ ихэвчлэн хууль, шүүхийн шатанд шийдэгдэхээр асуудал хүндэрч маш их цаг хугацаа зарж, сэтгэл санаагаар хохирох явдал гарч байгааг анхаарах шаардлагатай.

Банкны зээлэнд хамрагдах гэж байгаа бол:

§ Зээл авах банкаа зөв сонгосон байх нь хамгийн эхний асуудал.

§ Банкны зээлэнд хамрагдах гэж байгаа бол зээлийн хүүг сайн судлах шаардлагатай. Үндсэн зээлийн төлбөрөөс зээлийн хүүгийн төлбөр ямагт их байдаг тул нарийн тооцоо хийх шаардлагатай. Гол нь гэрээний хугацаанд нийт шаардагдах санхүүжилтийн мөнгийг өөрөө санхүүжүүлэх боломжтой, чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл зээлээ эргэн төлөх тогтмол орлоготой байна гэдгээ сайн тооцоолсон байх шаардлагатай.

§ Хамгийн чухал нь та өөрт хэрэгцээтэй байгаа хэмжээгээр зээл хүсэх хэрэгтэй. Учир нь хэрэгцээнээс илүү зээл нь эргээд дарамт болдог бол дутуу хүссэн зээлээр та хүсэж төлөвлөсөн зүйлээ хийж чадахгүйд хүрнэ.

§ Өөрийнхөө талаар болон эрхэлдэг бизнесийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл, шаардлагатахй баримт бичгүүдийг зээлийн ажилтанд үнэн зөв гаргаж өгөх хэрэгтэй. Дутуу ташаа мэдээллээс болж зээлийн шийдвэр буруу гарч болзошгүй гэдгийг анхаарвал зохино.

§ Зээлийн хүсэлт, өргөдлийн маягтыг гаргацтай үнэн зөв, тодорхой бөглөх хэрэгтэй. Ойлгомжгүй асууж тодруулах зүйл байвал зээлийн эдийн засагчаас та илэн далангүй асууж мэдэж авах нь чухал.

§ Танаас зээлийн эдийн засагч нэмэлт материал шаардаж магадгүй. Учир нь банк таны хэрэгцээг хангах зорилгоор зээлийг шийдвэрлэж олгохын төлөө ажиллаж байгаа учир та нэмэлт материалуудыг гаргаж өгөх хэрэгтэй.

§ Зээлийн гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө гэрээний заалт нэг бүрийг нарийвчлан уншиж, ойлгомжгүй зүйлээ тодруулах шаардлагатай:

Захиалгаар бариулсан орон сууцандаа гэрчилгээ авах гэж байгаа бол:

Гэрчилгээ гаргуулахад дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

§ Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл

§ Орон сууц захиалгаар бариулах гэрээ

§ Барилга хүлээж авсан улсын комиссын акт

§ Хот төлөвлөлтөөс өгсөн албан ёсны хаягийн хуулбар

§ Өмчлөгчдийн иргэний үнэмлэхний хуулбар

§ Төлбөр тооцоо дууссан албан бичиг /эх хувь/

§ Гэрэл зураг /цонх харагдах байдлаар/

§ Тухайн давхарын план зураг

§ Мэдүүлэг бөглөх

§ Орон сууцны үнийн дүнгийн 0.01 хувиар тооцож тэмдэгтийн хураамж банкинд тушаана. Үйлчилгээ үнэ төлбөргүй. Бүртгэлийн газар материалыг хүлээж авсанаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэж өгнө.

Энэхүү зөвлөмжийг анхааралтай судалж, орон сууц худалдан авах, захиалахтай холбоотой асуудлаа нухацтай, нягт нямбай шийдэж байхыг иргэд та бүхнээс хүсэж байна.

Монгол Улсын зөвлөх инженер Ц.Ганбат
Мэдээг оруулсан: i.Altangerel
Эх сурвалж: ikon.mn
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

Би Монгол Эр Хүн.
ttlc
¤ Expert
Бичлэгүүд: 2957
Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Байршил: RW

Re: Мэргэжлийн хяналтын мэдээлэл+Мэдээ Мэдээлэл

Бичлэг Бичсэн ttlc »

Delhiin aimaar unetei oron suutstai gazruud Hong Kong ba New York hotuud yum.

Hong Kong n 7 say huntei ternees ayguid bol tal n ingej amidardag yamar ch baisan 1 sayas olon n ingej amidardag baina:

Зураг

Зураг

Зураг

Зураг

New Yorkt gants oroo bairand baidag humuus, ayguid bol say humuus ingej l baidag:

Зураг

Зураг

Зураг

Зураг

Зураг
sudalgaa
Сэтгэгдэл хариулах

“Бизнес-Эдийн засгийн суваг / Ажил, мэргэжил” руу буцах