Буу, зэвсэг сонирхогчдод

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Carrot »

Эх би харин энэ талаар чинь жаахан мэдэх юм байна шүү.

Хэрэглэгдэж эхэлсэн дарааллаар нь бичнээ. Энэ бүгд бянт татах аргууд байна.

Буу үйлдвэрлэхэд хамгийн их цаг зарцуулдаг зүйл бол гол төмөр. Гол төмрийг цутгаж хийж болдоггүй. Маш олон асуудал гарж ирнэ. Цутгасан төмөр жигд бус хөрнө үүнээс болоод бөх батаа алдах, түрүүлж хөрсөн хэсэг нь агших мэтээр хэлбэрээ алдах ба өөгүй сайхан цутгана гэдэг бараг боломжгүй асуудал. Гол төмөр маань маш өндөр төвшний нарийвчлал шаардана. Тэгхээр зорхоос аргагүй. Асар хатуу ган болхоор зүгээр нүхлэх хүртэл өчнөөн өдөр авна. Магадгүй одоогийн хүчирхэг хөгжсөн машинууд хэдэн цагаар нүхэлдэг байх. Гэтэл дахиад бянт татах. Хэдхэн буу хийхэд энэ нэг их асуудал биш. Жижигхэн бууны дархан хүссэн аргаараа өөрийнхөө арга барилаар хийж болно. Гэтэл байлдааны бууг яах вэ? Ядаж байхад дайнд бууны гол төмөр маш хурдан элэгдэнэ. Автомат буунуудыг яриад ч хэрэггүй.

Cut rifling. Нэр нь хэлж байгаачлан бянтыг зорж хийсэн гол төмөр. Нимгэн нимгэнээр дахин дахин зорж бянт татна. Гэтэл энэ арга нь асар их цаг зарцуулна шүү дээ.

Button rifling. Энэ болхоор button гээд байгаа төвийлгөсөн маш хатуу бондгор хэвтэй төмрийг гол төмөр дотуур хүчээр татаад гаргаад ирхээр бянтны хэв орно.

Hammer forging. Эсрэг өөрөөр хэлбэл гадна талдаа төвгөр бянттай нарийн төмрийг гол төмөр дотор хийнэ. Тэгээд гол төмрөө гаднаас нь цахилгаан тусгай алхаар нүдэж хийх арга. Анх Герман хоёрдугаар дайны үед бий болгоод дайны дараа Оросуудаас зугтаалган Австрид аваачсан гэдэг. Одоо ч Австри одоо энэ аргаар дэлхийд толгой цохьдог ба асар хурдтай бянт татдаг. Ердөө хэдхэн минут тутамд.

Ерөнхий гурван арга тус бүрдээ дотроо өөр өөр аргачлалтай. Жишээлбэл зорж татдаг арга гэхэд нэг хутгаар маш нимгэн нимгэнээр асар удаан татаж болно эсвэл олон шүдтэй дарааллсан урт ирээр зэрэг зэрэг хурдан татаж болно гэхчлэн үйлдвэрлэдэг газар бүрийн өөрсдийн онцлогоос хамаараад өөр өөр байх ба үүнийгээ дагаад чанар нь ч өөр өөр.

Харьцуулбал хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулсан зүйл хог нэгээрээ интернетээс олдоно. Ийм болхоор би өөрийнхөөрөө доорхи байдлаар дүгнэдэг.

Ер нь зэвсэг сонирхдог хүний хувиар металлыг хэрхэн ашиглах талаар нилээд дэлгэрэнгүй мэднэ. Металлд өөрийн дотоод микро ширхэглэг гэж байдаг ба үүнээс металлын чанар асар их хамааралтай. Rolled homogenous armor гэдэг үг их харагддаг байх. Энэ нь нэг хэвийн элдсэн хуяг гэсэн үг ба металлыг зүгээр цутгах биш ингэж халаагаад элдэж өгхөөр дотоод ширхлэгүүд хавтгай нэгэн хэвийн болж өгдөг. Ийм ган асар хатуу чанартай болно. Цохилт ирхэд хавтгай ширхлэгүүд долгионыг бие биедээ тараан хувааж авах тул маш бөх бат. Танкын болон бусад хуягт зэвсгүүдийн хуяг хийдэг. Эндээс хархаар хэрхэн боловсруулснаасаа шалтгаалаад металлын чанар асар ялгаатай болдог. Button rifling уг нь гоё гөлгөр хурдан болдог боловч асар их хүчээр татаж гаргах явцад tension үүсдэг. Үүнийг тохирох монгол үгээр орчуулж чадсангүй. Үүнийг тайлбарлахын тулд дахиад нурших хэрэгтэй болох нь.

Tempered glass гэсэн үг машины цонхны шилэн дээр их харагддаг. Шилийг халуун байхад нь хүйтэн агаараар огцом үлээж хөргөхөөр гадна тал нь хурдтай хөрж агшаад дотор тал нь арай удаан хөрж байгаа болхоор шилны дотоод бүтэц дотор асар хүчтэй tension үүсдэг. Хөвчирсөн байдалтай гэсэн үг. Шил хэдий бөх боловч нэг хагарвал энэ хөвчирсөн байдал зад тавигдаж асар олон жижиг ширхэг болж хагараад хүнд зоогдож бэртээхгүй бутраад алга болно.

Үүнтэй адилаар button rifling хийхэд ийм tension үүсэх ба ганг энэ хэсгээрээ маш хэврэг болгож өгнө. Үүнийг арилгах хэд хэдэн арга байдаг. Жишээлбэл удаан хугацаанд халаах. Халж зөөлөрсөн металл доторхи tension нь аажмаар арилж эв зүйгээ олно. Гэхдээ энэ гол төмрийн ерөнхий чанарт бас тийм сайнгүй. Ийм болхоор button rifling-р татсан бянт хурдан үйлдвэрлэгдэх гөлгөр сайхан байх ч тасрахаа хүрвэл амархан тасрах нягууртай гэж би дотроо сэжиглэж явдаг. Зарим хүмүүс хүчтэй шахагдсан болхоороо хатуу удаан эдэлгээтэй ч гэдэг.

Hammer forged бянттай гол төмөр маш гоёмсог болдог. Өө сэвгүй гөлгөр, ихэвчлэн polygonal rifle буюу олон талтай харандааг мушгисан мэт бянт суудаг. Ийм бянтыг илүү гэх юм билээ. Нүдэж хийсэн болхоор хатуужсан бас л дотроо tension-той болно. Маш хурдан үйлдвэрлэгддэг. Барууны буунууд ихэвчлэн ийм байдаг. Эдэлгээ сайтай энэ тэр гэж их магтдаг ч би бас л өнөөх tension байгаа болхоор сэжиглээд байдаг юм.

Cut rifling дан ялангуяа нэгхэн хутгаар маш удаан маш нимгэн нимгэнээр зорж хийсэн гол төмрийг холын буудлага сонирхдог спорт болгочихсон хүмүүс тусгайлан захиалж хийлгэдэг гэнэлээ. Тэгхээр энэ уг нь хамгийн сайн болж таарж байгаа ч маш үнэтэй массаар үйлдвэрлэх боломжгүй учир ховор.

Дээр хэлсэнчлэн энэ ерөнхий аргууд бүгд л дотроо сайн муу хийдэг үйлдвэрлэгчидтэй болхоор яг тэр аргаар хийснийг нь ав тэр нь сайн гэж хэлж чадахгүй нь дээ.
Bayaramc
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 34
Нэгдсэн: 12-р сар.10.13 11:41 am

Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Bayaramc »

Баярлалаа Carrot. Mash delgerengui sxn medeelel bna. Suuliin ued Fiber Class gedeg materialar barrel xiigeed bna uu gyu u?
Er ni ali barrel ni edelgee urt ve
Хэрэглэгчийн аватар
migga
Weapon Expert
Бичлэгүүд: 539
Нэгдсэн: 10-р сар.21.09 12:48 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн migga »

карротын мэдээлэл маш сайхан байлаа. :wd:
хэрвээ би үйлдвэрлэгч байсан бол хүйтэн алхаар нүдэх аргыг сонгоно. хямд, олон буу хийж зарна. хахаха :razz:
бас хэрэглэгчийн хувьд ч энийг сонгоно. 1-д миний бэнчинд хүрнэ. 2-т энэ аргаар хийгдсэн 2 ч бууг мэдэх юм. нэг нь хэн бүхний мэдэх cz-550, нөгөө нь саяхнаас харж барьж үзсэн steyr ssg 04. чанарын хувьд ч, цэц тусгалын хувьд ч аль аль нь их таалагддаг. 20 инч богино голтой "steyr ssg 04"-р 700 метрт жирийн буудагч 30х30 см байг дажгүй оноод байлээ.
button аргаар хийсэн зарим нэг буунууд буудалтын үед задарсан дэлбэрсэн гээд зураг хөрөг нэтээр харагдаж л байдаг. америк голдуу буу.
cut аргаар хийгддэг буу гэвэл одоо манайд орж ирээд байгаа оросын орсис т-5000 гээд холын зайн буу байна. монголд орж ирсэн нийт зардал 12.000 евро болов гэж сонссон. энэ буу дэлхийн аль ч оронд өөрийн төрөл ангиллын тэмцээнүүдэд тэргүүн байр алдахгүй яваа.

харин тэр файбэр гласс гэдгийг буруу ойлгосон байх. нарийн гол төмөртэй буу хөнгөн ч, буудах үеийн гол төмрийн гүрвэлзсэн хөдөлгөөнөөс болоод сум сарнилттай тусаад байдаг. энэ проблемийг шийдэх гэж карбоноор нарийн гол төмрийн ороодог арга бий болсон юм билээ. буу хөнгөн, бас гол төмрийн гүрвэлзээн багассан. энд тийм бууны танилцуулга бичлэг оруулав.
https://www.youtube.com/watch?v=7JUcF6_DZfA
Хэрэглэгчийн аватар
Morpheus M
¤ Expert
Бичлэгүүд: 2866
Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Байршил: On-Execution

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Morpheus M »

Carrot написал:татаж гаргах явцад tension үүсдэг. Үүнийг тохирох монгол үгээр орчуулж чадсангүй.
Хүчдэл, хүчлэл. Механик хүчдэл.
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.
batdava
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 7-р сар.20.13 7:41 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн batdava »

Лоомны үзүүрийг давтаж гаргахаар арай удаан мохоод байх шиг байдаг. Бас хадуурын ирийг давтаад байдаг. Тэхээр hummer forged гэдэг нь л лаг
юм байна cut rifling гэдгээсээ сүүлд гарч ирсэн болохоор илүүл байх ёстой гэж бодоод байсан биш байжээ.
Bayaramc
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 34
Нэгдсэн: 12-р сар.10.13 11:41 am

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Bayaramc »

За ингээд Migga Carrot 2-ийн тусаар бууны гол томороор бол хэсэгтээ л цор цор хийхээр болчлоо. Баярлалаа
Bayaramc
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 34
Нэгдсэн: 12-р сар.10.13 11:41 am

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Bayaramc »

Morpheus M написал:
Carrot написал:татаж гаргах явцад tension үүсдэг. Үүнийг тохирох монгол үгээр орчуулж чадсангүй.
Хүчдэл, хүчлэл. Механик хүчдэл.
бутарамхай хрупкий fragile гэвэл тохирох уу? Tempered class гэхээр энэ угнууд орж ирээд бна
Хэрэглэгчийн аватар
001001010110
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 67
Нэгдсэн: 8-р сар.06.10 8:41 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн 001001010110 »

Xundet Expertuudee...

KK-MPi 69-iin talaar baga saga yum xelj ogooch.

Bayrlallaa
Аль улсын царай байна?
Хэрэглэгчийн аватар
Борис_SS
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 160
Нэгдсэн: 6-р сар.13.10 6:42 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Борис_SS »

АК 47-гийн Герман клон.
Bayaramc
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 34
Нэгдсэн: 12-р сар.10.13 11:41 am

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Bayaramc »

энэ барууны автомат буу өвөл жаахан гацаатай болчихийн юунд байдаг байна аа. сумаа авахгүй замаг нь дутуу буцаад байна. -40д царцдаагүй гэсэн тосоор сайн тосолчуул яах бол оо? зөвөлгөө өгөөрэй эрхэм анчид аа.
Хэрэглэгчийн аватар
Morpheus M
¤ Expert
Бичлэгүүд: 2866
Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Байршил: On-Execution

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Morpheus M »

End l nuguu baruunii Advanced technology, orosiin rugged technologiin yalgaa garch irdeg geed baigaa. Oros buu tolerance ixtei. Saindaa ch bish baij medexiin. Gexdee l tolerance ix ni avrax uye ch baidag geed baigaam daa. Tolerance baga baix bol medeej uildverleliin texnologiin devshliig xaruulj baigaa. Getel tolerance baga devshiltet texnik devshiltet bus orchin nuxtsuld xuudux uye ch bas elbeg baidag sanj.
Buu zevseg ch geltgui unaa mashin geed l uur busad texnik deer ch ene yalgaa xaragdaj baidag.
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.
Хэрэглэгчийн аватар
Mana
¤ Expert
Бичлэгүүд: 4979
Нэгдсэн: 6-р сар.09.04 3:40 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Mana »

001001010110 написал:Xundet Expertuudee...

KK-MPi 69-iin talaar baga saga yum xelj ogooch.

Bayrlallaa
https://www.youtube.com/watch?v=iQwsaVN9Frs
Canon EOS 60D 18-200 EF-S/IS
Xamas84
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 10
Нэгдсэн: 6-р сар.05.14 1:11 am

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Xamas84 »

За царцадгүй хийж болдог юм шиг бган. Энийг буу шийдэм дээр мэдэхгүй юм бусад тоног төхөөрөмж дээр бол болдог юм билээ.тэр нь сибирийн нөхцөл гэсэн нэртэй -40 өөс дээш хэмд асуудалгүй ажиллах ёстой. Гэм н үнэ нь бараг 2 дахин нэмэгдэнэ
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Carrot »

Bayaramc написал:энэ барууны автомат буу өвөл жаахан гацаатай болчихийн юунд байдаг байна аа. сумаа авахгүй замаг нь дутуу буцаад байна. -40д царцдаагүй гэсэн тосоор сайн тосолчуул яах бол оо? зөвөлгөө өгөөрэй эрхэм анчид аа.
Хонгионы бөгснөөс зуурдаг хумс нь гацаад байгаа юм болвуу? Яг яагаад байгааг нь анзаарвуу?
Хэрэглэгчийн аватар
caakinfo
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 456
Нэгдсэн: 5-р сар.04.07 8:51 pm
Байршил: Гэртээ гэртээ
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн caakinfo »

ImageUploadedByАсуулт Самбар1422779862.464346.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1422779862.464346.jpg (113.67 KiB) 2483 удаа үзсэн
ᠪᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠦᠮᠦᠨ
Хэрэглэгчийн аватар
sak8888
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Бичлэгүүд: 81
Нэгдсэн: 12-р сар.13.06 3:13 pm
Байршил: Туг барих гэж буй нэгэн одоогоор тугал хариулангаа тугийг яаж бизнес аргаар барихыг суралцаж байна
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн sak8888 »

ImageUploadedByАсуулт Самбар1422803305.334505.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1422803305.334505.jpg (149.39 KiB) 2559 удаа үзсэн
Магтаал зэмлэл
"
Хэрэглэгчийн аватар
migga
Weapon Expert
Бичлэгүүд: 539
Нэгдсэн: 10-р сар.21.09 12:48 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн migga »

зургаа ямар 1 тайлбар нтр-тэй оруулвал зүгээр байх
Хэрэглэгчийн аватар
caakinfo
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 456
Нэгдсэн: 5-р сар.04.07 8:51 pm
Байршил: Гэртээ гэртээ
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн caakinfo »

ter buunuudaas ali neg ni baiwal hiih zuil ih bainaa :D
ᠪᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠦᠮᠦᠨ
fgl9010@gmail.com
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 1
Нэгдсэн: 2-р сар.06.15 9:37 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн fgl9010@gmail.com »

eniig sonirhson hun n face eer orood ireerei fglgld . 150 lbs
Хавсралтууд
eniig sonirhson hun n face eer orood ireerei fglgld . 150 lbs
eniig sonirhson hun n face eer orood ireerei fglgld . 150 lbs
1..jpg (128.49 KiB) 2497 удаа үзсэн
eniig sonirhson hun n face eer orood ireerei fglgld . 150 lbs
eniig sonirhson hun n face eer orood ireerei fglgld . 150 lbs
2.jpg (86.16 KiB) 2497 удаа үзсэн
Хэрэглэгчийн аватар
Hanamichi
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Бичлэгүүд: 115
Нэгдсэн: 2-р сар.09.09 1:55 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Hanamichi »

Zero stop, ballistic curve, MOA, Mil radian, parallax гэх мэт long range shooting-тэй холбоотой зөвөлгөө өгөөч экспертүүдээ
https://vimeo.com/88263754#at=1
Хэрэглэгчийн аватар
Борис_SS
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 160
Нэгдсэн: 6-р сар.13.10 6:42 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Борис_SS »

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Манайхаан.
Хэрэглэгчийн аватар
Жах
Гишvvн
Бичлэгүүд: 2248
Нэгдсэн: 8-р сар.17.08 8:51 pm
Байршил: Хийдэл
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Жах »


ene amerikchuud neeree zevseg tehnikeer argagui l iluu yuma
בלוי ויטאָבוס
valise בלוי
Хэрэглэгчийн аватар
onzfeat
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 7819
Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн onzfeat »

yag naa chine bol togloom bna
¯\_(ツ)_/¯
Хэрэглэгчийн аватар
Жах
Гишvvн
Бичлэгүүд: 2248
Нэгдсэн: 8-р сар.17.08 8:51 pm
Байршил: Хийдэл
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Жах »

ylaa alga neg ni shono neg ni udur
בלוי ויטאָבוס
valise בלוי
batdava
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 7-р сар.20.13 7:41 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн batdava »

sar shindee saihan shineletsgeej bn uu?
Хэрэглэгчийн аватар
Morpheus M
¤ Expert
Бичлэгүүд: 2866
Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Байршил: On-Execution

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Morpheus M »

Saixan shinelj bainaa.
Garch bui xonin jil maani xoni shig taivan amgalan, buyan xishigtei baix boltugai.
Buu zevseg buruu muu yumand ashiglagdaxgui baix boltugai.
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах