Би яваад 6 сарын нүүрийг үзэж байна хэхэ. Анх 184см , 58кг байлаа. Одоо 72кг болж 14кг нэмсэн
Энэ сэдвийг эхнээс нь дуустал уншлаа. Хэрэгтэй юм их байнаа.
- Хооллолт
40% бэлтгэл үлдсэн нь хоол амралт байдаг юм шиг санагдсан. Би ажлынхаа хажуугаар өдөрт 6 удаа хооллодог байсан. Орой 10 гэж унтаад өглөө 6 гэж сэрээд хөнгөн кардио (10-р 3 удаа суниаж , гэдэсний таталт орох) хийчихээд өндөгтэй талх идээд сүү уучихаад л араас нь уургаа уухад хангалттай эрч хүч авдаг. Өдөр болгон уургаа сүүтэй уудаг байсан (одоо ч гэсэн). Яагаад гэхээр миний уураг сүүтэй хэрэглэхээр 1400+ KCal өгдөг. Сүүгүй бол 1200 гаран.
Muscletech-ийн "Mass Gainer"-ийг явж эхлэх гэж байгаа ямар уураг авахаа мэдэхгүй байгаа хүмүүст миний зүгээс санал болгож байна шүү! Би одоо 3 дахиа хэрэглэж байна. Нэлээн үр өгөөжтэй калорийн ч агууламж өндөртэй
-Бэлтгэл
Эхний 1 2 сар 1 өнжөөд явдаг байсан ерөнхийдөө 7 хоногт 3 удаа гэсэн үг.
Ер нь фитнесст явж эхэлж байгаа хүн нээх хүндээр эхлээд хэрэггүй гэдэг яалтчгүй үнэн. Эхний 1 2 сард хүний яс тодорхой хэмжээгээр бэхжиж байдаг гэдэг юм билээ.
Одоо би 7 хоногт 5 удаа бэлтгэл хийж байгаа.
1 - Chest & biceps
2 - Back & triceps
3 - Leg & shoulder
4 -амралт
5 - Chest & biceps
6 - Back & triceps
7 - амралт
Эндээс харахад 1-ээс 5дахь хүртэл булчингийн 72 цагийн амралт авчихаж байгаа.
Ямартай ч одоогоор ядаргаанд орох гэмтэл авах өөр бас бус шинж тэмдэг илрээгүй бүх зүйл хэвийн байна. Гайгүй байх гэж бодож байнаа хэхэ
- Мөхөс миний биеэс өгөх зөвлөгөө
Аймар аймар гаруудын хажууд бол би мяа л даа.
Гэхдээ анхлан явж эхлэх гэж байгаа найзууддаа хэлэхэд хэзээ ч хэзээ ч хэзээ ч битгий шантраарай.
Аан бас гол нь шантрахгүй гээд учир зүггүй нүдээд байх биш юуны түрүүнд багшаасаа сайн зөвлөгөө авах болон хоол ундаа яаж тааруулах уу? ажил төрөл гэр бүл найз нөхдөө яаж зохицуулах уу гэдгээ сайн бодож байгаад зориорой гэж хэлмээр байнаа.
Нээх удаан яваагүй, туршлага хагас дутуу болохоор жоохон учир дутагдалтай юм бичсэн байж магадгүй шүү. Явж эхлэх гэж байгаа найзууддаа ийм байдым шүү гэж хальт цухуйлгах үүднээс бичлээ peace!
Амьдрал үргэлж сайхнаараа...