АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд
Зохицуулагч: Улс төрч mods
- last_mogican
- Гал Дөл Гишvvн

- Бичлэгүүд: 1467
- Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд
Цуврал-56
Сонгинохайрхан дvvргийн задарсан Засаг дарга М.Чинболд
Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн АН-ны хорооны гишүүд намынхаа ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын талаар тун ноцтой баримтыг дэлгэж байсан билээ. Тодруулбал, түүнийг тус дүүргийн АН-ын дарга байхдаа 2012 оны Орон нутгийн сонгуулиар МАН-тай нууц гэрээ байгуулан өөрийнхөө гар хөл болох 34 хүнийг тодорхой эрх мэдэлтэй албан тушаалд томилж, Сонгинохайрхан дүүргийг өөрсдийн гарт оруулан, АН-ыг эзэгнэлээ хэмээн мэдээлсэн. Тэгвэл Л.Эрхэмбаярын хийсэн нууц гэрээний зарим зүйл нь ил болж эхлээд байна. Тухайлбал, түүний гар хөл гэж нэрлэгдсэн, урьд нь хэний ч танихгүй М.Чинболдыг дүүргийн Засаг даргаар томилж, Санхүү Төрийн сангийн хэлтсийн даргаар Л.Эрхэмбаярын хувийн компани болох “Түмэн Шувуут”-ын няглан бодогчоор ажиллаж байсан С.Болорцэцэг гэх эмэгтэйг томилсон нь энэхүү нууц гэрээний нэг хэсэг нь байжээ.
Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын эрх үүргийг зохицуулах хэсэгт нь “ИТХ, дүүргийн Засаг дарга, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албадын удирдах бүрэлдэхүүний албан тушаалын томилгоог хоёр тал харилцан тохирч хавсралтаар батална” хэмээн заасан нь дээрх хүмүүст ийнхүү албан тушаалын боломж олгох тохиролцоо байж.
Хамгийн ноцтой нь Л.Эрхэмбаяр даргын журмын нөхдөөсөө нууцлан хийсэн нэгэн хачирхалтай тохиролцоо нь дүүргийн Засаг дарга М.Чинболд Засаг даргын нөөц хөрөнгийг өөрийн эрх мэдлийн хүрээнд батлуулж, жил болгон батлуулсан төсөвт хөрөнгөө хэтрүүлсэн тодотголтойгоор нэмүүлдэг байжээ. Тухайлбал, тэрбээр ойролцоогоор 500 орчим сая төгрөгийг жил бүр зарцуулдаг бөгөөд үүн дотор нь нэг удаагийн хандив тусламж нэрийдлээр их хэмжээний мөнгийг удаа дараа хувийн харилцах данс руу нь шууд шилжүүлсэн баримтын зах зухаас нь АН-ын гишүүд дэлгэн тавьсан юм.
Баримт 1.
Тус дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч даргын албан тушаалтай Н.Ганаагийн хувийн данс руу гурван удаагийн үйлдлээр 36.0 сая төгрөг, тус дүүргийн МАН-ын дарга асан Д.Баярсайханы хувийн харилцах данс руу нь 24.0 сая төгрөгийг тус тус шилжүүлж байжээ.
Ямартай ч одоогоор олонд дэлгэгдсэн энэхүү санхүүгийн мэдээлэл нь дээрх нэр бүхий албан тушаалтнуудад хуваарилж, баримт нь ил болсон нь л гэнэ. Уг нь дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөд ихээхэн мөнгө хуримтлагддаг гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн оны сүүлээр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр тус газрын ажилчид Засаг даргын нөөц хөрөнгөөр гадаадад аялж зугаалсан үйлдлийг нь мэргэжлийн байгууллага шалган тогтоож, хууль зөрчсөн болохыг нь баталж байсан. Тэгэхээр Засаг даргын нөөц хөрөнгийг юунд яаж зарцуулдаг нь ч тодорхой болж байгаа юм. Тиймээс тус дүүргийн ИТХ-ын хэсэг төлөөлөлөгчид энэхүү нөөц хөрөнгийн мөнгийг хаашаа, хэний данс руу, хэдэн удаагийн үйлдлээр хэдэн сая төгрөг шилжүүлснийг нь нягталсны дараа АТГ-т хандаж асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар болжээ. Түүнчлэн Л.Эрхэмбаяр даргын хувийн компани болох “Түмэн шувуут” ХХК нь өнгөрсөн оны “100 шилдэг бүтээн байгуулалт”-д багтаж байсныг олон нийт санаж байгаа. Тэгвэл энэхүү шинэ үйлдвэр нь хэний мөнгөөр, хаанаас яаж санхүүжсэн болохыг нь тодорхой баримт дээр түшиглэн мэдээлэх болно гэдгээ Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүд онцлон мэдэгдэж байсан юм. Ямартай ч эх сурвалжууд дээрх хууль бус үйлдлүүд нь зөвхөн эхлэл нь, эдгээрээс гадна ихээхэн ноцтой баримтууд гарч ирж байгаа учир сайтар нягталсныхаа дараа олон нийтэд мэдээлэх болго гэдгээ ч хэлж байв. Ямартай ч сүүлийн үед Сонгинохайрхан дүүргийн дарга нарын хууль бус үйлдлүүд олны анхаарлыг тун их татах болоод байна.
http://www.sonin.mn/news/politics-economy/40555

Эрдэнэс Таван Толгойн Энэбишийн тухай бичээсэй.
Наадах чинь овоо юм цааш нь хийсэн байх ёстой.
Наадах чинь овоо юм цааш нь хийсэн байх ёстой.
- last_mogican
- Гал Дөл Гишvvн

- Бичлэгүүд: 1467
- Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд
Цуврал-57
Г.Сэрээнэндоржийг цагдан хорьжээ
АТГ-ынхан өчигдөр орой 19:00 цагийн үед УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржийг сэжигтнээр татан цагдан хорьжээ.
Түүнийг дээрх албыг хашиж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэмээн эрүүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Г.Сэрээнэндорж нь одоо УБТЗ-ын ерөнхий инженерээр ажиллаж байгаа юм. УБТЗ-д оруулж ирсэн зүтгүүрээс түүнийг их хэмжээний мөнгө шамшигдуулж, хувьдаа завшсан байж магадгүй хэмээн ийнхүү цагдан хорьсон ажээ. - See more at: http://www.wikimon.mn/content/62047.sht ... sELEC.dpuf

Цуврал-58
Монгол улсын нэр хүнд хөсөр уналаа
Шийдлийн Засгийн газарт шинээр орж ирсэн сайд нарын нэг бол Л.Пүрэвсүрэн. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөс сайд болж дэвшсэн нэгэн. 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн чуулганы хуралдаанаар түүнийг Гадаад харилцааны сайдаар томилж байлаа.
Л.Пүрэвсүрэн гэж хэн бэ
Лүндэгийн Пүрэвсүрэн 1983 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн II дунд сургууль, 1989 онд Москва хотын ОУХДС төгссөн.
1989-1991 онд ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе,
1991-1993 онд Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч,
1993-1995 онд ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе,
1995-2000 онд Бонн дахь ЭСЯ-нд II болон I нарийн бичгийн дарга,
2000-2009 онд ГХЯ-ны Европын газарт I нарийн бичгийн дарга,
2009-2012 онд Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөх,
2012-2014 онд Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөр ажиллаж байгаад сайд болсон.
Л.Пүрэвсүрэн хувийн сонирхлоо ерөнхийлөгчийн нэр сүрээр гүйцэлдүүлж байсан уу
Л.Пүрэвсүрэн сайд болохоосоо өмнө ГХЯ-ны ажилд хутгалдаж, “алсаас удирддаг” байсан талаар хэвлэлүүд бичиж байв. “...Гадаад харилцааны яамны алсын удирдлагын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л .Пүрэвсүрэн багтдаг. Харин гүйцэтгэгчдийн хувьд ГХЯ-ны зарим газрын дарга, орлогч дарга нар байдаг гэсэн мэдээлэл байна.
Сарын өмнө Франц, Герман, Канадад Элчин сайд, Женев дэх байнгын төлөөлөгчдийн томилгоо болсон. Шинээр томилогдсон Элчин сайд нарыг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нь төрийн тэргүүнд ойр байдгаа ашиглан томилуулж чадсан гэх. Л.Пүрэвсүрэн нь энэ мэтээр хувийн сонирхлоо Ерөнхийлөгчийн нэр сүрээр гүйцэлдүүлж байгааг хязгаарлах болсныг Гадаад харилцааны яаманд газрын даргаар ажиллаж байгаад Элчин сайдад нэр дэвшсэн нэгэн эх сурвалж хэлсэн юм.
Түүний хэлснээр Л.Пүрэвсүрэн нь тус яаман дахь өөрийн талын хүмүүсээ байнга дуудаж уулзан, жирийн мэргэжилтэн томилох асуудалд хүртэл хутгалддаг бөгөөд “Засгийн газар, сайдын бодлого гэж юу байдаг юм, миний хэлснийг л хий” хэмээн зандардаг гэнэ. Чухам Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэлдээ дурьдсанчлан зөвлөх нэрээр төрийн албыг завхруулж хор хутгадаг хүмүүсийн сонгодог жишээ өөрийнх нь хажууд байгааг анзаарч хараагүй бололтой.
Түүгээр ч зогсохгүй ихээхэн үнэтэй паспорт хэвлэх үйлдвэрийг Л.Пүрэвсүрэнгийн шахаа байсан гэх яриа бий. Ингэж хардах үндэс нь паспортын нөөц дуусаагүй байхад Германаас өндөр үнэтэй машин яаралтай авах ажлыг Л.Пүрэвсүрэн санаачлан дэмжиж, тухайн үеийн консулын газрын захирал Д.Ганхуяг гардан хэрэгжүүлсэнтэй холбоотой” гэж 2013 оны арваннэгдүгээр сарын 22-нд Medee.mn сайтад бичжээ.
Л.Пүрэвсүрэнг УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос шалгахаар болов
Түүнийг сайдын ажлаа аваад хамгийн түрүүнд “өмнөх сайдын хүмүүс”-ийг зайлуулах ажлаас эхэлсэн. Тэр нь бөөн дуулиан шуугиан болсон гэдэг. “...Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оны өмнөхөн яамныхаа 40 гаруй ажилтныг нэг өдрийн дотор тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл цацагдаж байсан. Гэсэн хэдий ч энэхүү мэдээллийг тухайн үед Л.Пүрэвсүрэн үгүйсгэж байв.
Ажлаас халагдсан хүмүүсийн тухайд, Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар газрынхаа гурван мэргэжилтний хамт, Мэдээлэл, гадаад суртчилгааны хэлтсийн дарга хэлтсийнхээ хоёр ажилтны хамт, Дотоод хяналт шинжилгээний газрын захирал Н.Хишигсүрэн хэлтсийнхээ ажилтнуудын хамт, Бодлого төлөвлөлт сургалт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр нарын нэр бүхий 40 хүмүүс халагдсан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Тэгвэл Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хийсэн дээрх халаа сэлгээтэй холбоотой асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооноос ажлын хэсэг томилон нягтлан шалгахаар болсон байна” гэж Ulstur.mn сайт мэдээлж байв.
Л.Пүрэвсүрэнгийн халсан ажилтнууд төрийн албаны зөвлөлд ялалт байгуулжээ
24tsag.mn сайтад бичихдээ “...32 төрийн албан хаагч халагдсан гэх мэдээлэл байгаа юм. Эдгээр халагдсан ажилчдын хувьд Төрийн албаны зөвлөлд хандаж Төрийн албаны болон Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтуудыг зөрчсөн гэдгийг тогтоолгож, хууль бусаар халсан гэдгийг нь баримтжуулжээ. Гэвч Л.Пүрэвсүрэн тэргүүтэй удирдлагууд нь уг шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хойрго хандаад байгаа учир хохирсон ажилчдын зүгээс шүүхэд хандахаар болоод байна. Юутай ч мэргэшсэн төрийн албан хаагчдыг хольж сольж чиглэлийг нь өөрчилж томилох эрх байхгүй гэдгийг, Гадаад хэргийн яамнаас үндэслэлгүй халагдсан гэх иргэд дахин, дахин онцолж байгаа юм” гэсэн байна.
Л.Пүрэвсүрэн шиг ингэж дураараа авирлаж байсан сайд байхгүй
Түүнчлэн Medee.mn сайтад 2015 оны дөрөвдүгээр сарын 11-нд ноцтой баримтууд нийтлэгджээ. Сайд Л. Пүрэвсүрэн 43 дипломат ажилтныг “Өөрсдийн зардлаар ирж шалгалт өг” хэмээжээ гэсэн гарчигтай уг нийтлэлд “...Хилийн чанадад суугаа монголчуудын асуудлыг Гадаад хэргийн яамны Консулын газар зохицуулж чадахгүй байгаа тухай эх сурвалж хэлэв.
Учир нь энэ алба 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, гадаадад амьдарч буй монгол иргэдийнхээ асуудлыг Элчин сайдын яамдаараа дамжуулан шийдвэрлэдэг. Гэтэл Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн яамандаа цомхотгол хийх үеэрээ тус газрын найман ажилтныг халснаас төрийн ажил удаашрах, доголдоход хүрээд буйг тус яамны ажилтан ярьсан юм.
Консулын газар нь өнөөдөр долоо хүний бүрэлдэхүүнтэй ажлаа явуулж байгаа юм байна. Найман хүний орон тоо байгаа атлаа эзэнгүй байна. Тэр эзгүй найман хүний ажил хаягдаж, байгаа долоон ажилтан нь ачааллаа дийлдэггүй. Улс орнуудад суугаа Элчин сайдын яаманд аудитын шалгалт хийхэд санхүүгийн зөрчил гаргасан гэх нэрийдлээр хэд хэдэн консулын ажилтанг эргүүлэн татах болсон. Энэ мэт шалтгаанууд нь Гадаад хэргийн яамны өдөр тутмын үйл ажиллагааг доголдуулахад хүргээд буйг хэлэх хүн олон байна.
Төрийн ажлыг алдагдуулж буй хүн нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн. Тэрээр өмнөх сайдынхаа хүмүүсийг “цэвэрлэх” нэрийдлээр төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон халж байна” гэх шүүмжлэлийг дагуулж байгаа нь нууц биш юм. Тэрээр яамныхаа төрийн жихэнэ албан хаагчдыг халаад зогсохгүй, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудаар оролдож эхэлсэн гэнэ.
Тухайлбал саяхан БНХАУ-д суугаа Монголын ЭСЯ-ньг Консулын хэлтсийн дарга, зөвлөх О.Энхтөрийг гурван ажилтны Хамт томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудсан гэдгээ мэдэгдэж байв. Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн гадаадаас дуудаж буй хүмүүс нь зөвхөн дээрх ажилтнууд биш юм. Тэрээр саяхан 43 дипломат ажилтныг “Өөрсдийн зардлаар ирж шалгалт өг, эсвэл ажлаа өг” хэмээн шаардсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Дипломат албаны тухай хуульд ийм шаардлага огт байдаггүйг учир мэдэх хүмүүс хэлж буй юм. Л. Пүрэвсүрэнгээс өмнө энэ салбарын сайд хийж байсан хүмүүс ч ийн дураараа авирлаж байгаагүй. Гадаадад томилогдож байгаа ажилтнуудыг Дипломат албаны хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцээд л Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилдог дүрэмтэй.
Гэвч салбарын сайдын энэ үйлдлийг буруутгах хүн олон байна. Тэд “Төрийн албаны өөрөө мэргэшсэн байх зарчим алдагдууллаа. Тэр тусмаа Гадаад хэргийн сайд дураараа авирлаж, бүхэл бүтэн яамыг сүйрүүлж байна” гэв. Иймд тэдний зарим нь УИХ-ын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Төрийн албаны зөвлөлд нэр бүхий хүмүүс гомдол гаргасан байна.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хууль бус энэ үйлдэл анхных нь биш. Өмнө нь яамны ажилчдаа хоморголон халсан нь өнөөдөр Төрийн албаны зөвлөлд хууль зөрчсөн гэдгийг нь ноголсон албан бичиг болон хүрчээ” гэжээ.
Баабар “Ховч хар” гэж Л.Пүрэвсүрэнг хэлсэн үү?
Нийтлэлч Баабар 2015 оны хоёрдугаар сард “АТГ-ын хоригдлуудыг Ерөнхийлөгч уучилсан гэнээ, цаана чинь!” хэмээх нийтлэл бичсэн. Нийтлэлдээ “...Урьд Гадаад яаманд ажиллаж байхдаа “ховч хар” цол хүртэтлээ хутгууш хийж, чадвар мэдлэгээрээ ч, увайгүй аашаараа ч амьтан хүнд адлагдаж явсан нэгэн АН ялалт байгуулсны шанд анх удаа овоохон том албан сандлын түшлэг шүүрээд авч.
Эргэж яамандаа очиж хорслоо тайлахын тулд өөрийг нь олон жил ивээлдээ авч, өөд нь татаж явсан сайдыг шиншлэн мөн л АТГ-д матаж дээ. Ийм юманд төрлөхийн авъяастайн хувьд тухайн хүнийг буруутгасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж чадсан байгаа юм даа. Хүн буруутгасан ийм тохиолдол урьд Улс төрийн товчооноос гардаг байсан болохоос сүүлийн 25 жилд мартагдсан зүйл.
Ингээд шалгах комисс байгуулуулж даргаар нь өөрийгөө томилуулсан байгаа юм. Идэвхитэй гэж жигтэйхэн, шуудай дүгнэлттэй бөөн амьсгаадсан баяр хөөр. Цаадах нь ч бас хэрэгт оруулбал оруулчихаар факттай л байсан байх л даа, гэхдээ үнэндээ өөрөө матаад, өөрөө тогтоол гаргуулаад, өөрөө шалгасан матаачийн материалын 80 хувь нь худал гүжирдлэг, эсвэл ажлын бага сага алдаа.
Одоо хэргийг углуурганд нь хийх гээд АТГ-ын гадаа өнжөөстэй. Шоронд хий, шонд дүүжил! Гадаад яамны төрийн нарийн бичиг байгаад хүнд өвчний учир ажлаасаа гарч өдгөө хэвтэрт байгаа турж эцэн өрөвдөм болсон нэгнийг орон тоо хэтрүүлсэн хэргээр АТГ-аар дуудуулжээ. Өнөөх нь хэдэн хүнээр дамжлуулан очиж мэдүүлэг өгөх жишээтэй. Мань садист харин мишээл дүүрэн. Одоо хүссэндээ очин сайд болж аваад өөр АТГ-Д мэдээлчихээр юу байгааг хайн байгалиас заяасан үндсэн ажлаа хийж яваа. Удахгүй хуучин сайд баривчлагдан шүүхээр орж, мань хутгууш гэрчээр оролцон шударга эх оронч цогтой үгээ хэлэх биз” гэж бичсэн.
Баабарын нэрлэсэн ховч хар хэн байв гэх асуулт хэн бүхний амнаас унаж байв. Энэ талаар info.mn сайтад “...Нийтлэлч Баабар Б.Батбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадын иргэдэд уучлал үзүүлсэнтэй холбоотойгоор нэгэн нийтлэл бичсэн. Тэгвэл Баабарын нийтлэлд дурдагдсан “ховч хар” гэж хэн бэ гэсэн асуулт олон нийтийн дунд өрнөсөн юм. ...Тэгвэл Гадаад хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Л.Пүрэвсүрэнг гэх хүн олон байна.
Учир нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оны өмнөхөн яамныхаа ч 40 гаруй ажилтныг нэг өдрийн дотор тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл цацагдаж байсан юм. Гэсэн хэдий ч энэхүү мэдээллийг тухайн үед Л.Пүрэвсүрэн үгүйсгэсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр ийм үйл явдал болсон нь үнэн аж. Түүгээч зогсохгүй халаа сэлгээтэй холбоотой асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын хорооноос ажлын хэсэг томилон нягтлан шалгахаар болсон байдаг юм.
Ерөнхийдөө Баабарын “тодорхойлолт”-той тохирч байгаа нь ч Л.Пүрэвсүрэн сайд. Энэ талаар цахим ертөнцөд ч жиргээчид үзэл бодлоо илэрхийлж, “Л.Пүрэвсүрэн сайдыг ийм хүн гэж санаагүй”, Гадаад хэргийн яамны олон хүн хэлж байна, эхлээд үнэмшсэнгүй”,”ховч хар гэдэг нь мөн гэнэ” гэх зэргээр жиргэцгээсэн” гэж бичжээ.
Олон улсын сайд нарын хуралд сайд битгий хэл, ганц ч дэд сайд ирсэнгүй
Ингэхэд хэрүүл уруул, хэл аман дундах Гадаад харилцааны яамны үндсэн ажил хэрхэн өрнөж байна вэ? Энэ асуултын хариулт тун амархан олдоно. Монгол улсын гадаад нэр хүнд ямар байгааг л харахад болно. Тэгвэл гадаад нэр хүнд таагүй байгаа нь илүү харагдах болсон гэж хэвлэлүүд бичсэн байна.
Shuud.mn сайтад 2015 оны долдугаар сарын 6-нд “Монгол Улсын нэр хүнд унаж гүйцлээ” гэдэг нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэлд “...Гадаад хэргийн яамны мэдээллийн сайтыг үзвэл манай улс гадаадын 31 улсад Элчин сайдын яамтай байдаг юм байна. Гэтэл бараг л 10 улсад Элчин сайд нь байхгүй ажээ. Монгол иргэд олноороо ажиллаж амьдардаг зургаан газар Ерөнхий консулын газар буюу Элчин сайдын яамны салбар ажилладгаас тэн хагаст нь буюу гуравт нь нөгөө Ерөнхий консул нь өөрөө байхгүй байгаа аж. Аюулгүй байдлаа хангах нөгөө айхтар “үндсэн арга хэрэгсэл” болсон “улс төр-дипломатын арга хэрэгсэл” маань мохчихсон, мөлийчихсөн, эзэнгүй болчихжээ. Хор уршиг нь ч мэдэгдэж эхэллээ.
Олон улсын сайд нарын хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан чинь сайд битгий хэл, ганц ч дэд сайд ирсэнгүй. Ганцхан жилийн өмнө “танай улс л энэ эвслийг толгойл” гээд бүгдээрээ хуралдаад сонгож байсан Онлайн эрх чөлөө эвслийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нараас нэг нь ч, бүр хүний урманд ганц ч дэд сайд ирсэнгүй. Хурлыг зохион байгуулж, тэр улсынхаа төр засагтай ярих үүрэгтэй элчин сайд нар нь байхгүй болохоор арга ч үгүй биз. Энэ бүх бантанг хутгаж байгаа хүн нь “мэргэжлийн” гэх тодотголтой Л.Пүрэвсүрэн сайд.
Засаг солигдлоо гээд шинэ сайд нь хуучин сайдынхаа ажлыг нураадаг дампуу улс төрийн золиосонд одоо гадаад харилцааны салбар өртлөө. Үүний хор уршгийг Монгол Улс гадаад нэр хүнд, аягүйтвэл аюулгүй байдал, тусгаар тогтнолоороо төлөх вий. “Монголчууд Оросуудтай байлдаад дийлэхгүй, харин урлаг спортоороо заавал дийлэх ёстой” гэсэн гэх юм. Оросуудыг ямар нэг байдлаар чимхэх гээд байгаа хүн үү дээ гэж бодогдохоор. Хэлсэн унагасан үгнээс нь сонсоход хэний талд ажиллаад байгаа хүн бэ гэж асуумаар санагдах.
Хүн халж, дуудаж, дарамталж сандал ширээний явган хэрүүл хийсээр бүтэн жил өнгөрлөө. Ард нь Монгол Улсын нэр хүнд хөсөр унаж, гадаадад суугаа иргэд алуулж, хядуулж, Хятадуудын захиалгаар монгол дипломатыг татан ажлаас нь халж, Оросуудын эсрэг бусдыг турхирч, Европ, Америкад суугаа Элчин сайдын яам, консулын газрууд эзгүйрч, сүүлдээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрлээ.
Л.Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчийн хүн гэдэг гэхдээ хэний захиалгаар хүмүүсийг халж сольж, аюулгүй байдлынхаа манаанд чимээгүйхэн зогсдог ГХЯ-ыг самарч байгаагаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаан дээр өөрөө хэлчих шиг боллоо. Энэ хүн Ерөнхийлөгчийн ч хүн биш, “мэргэжлийн дипломат” ч биш, “улстөрч” ч биш” хэмээсэн нь нэгийг хэлж байх шиг.
Олон улсын хүндэтгэлийн хуралд маань видео мэндчилгээ л ирүүлэв
Хамгийн сүүлд болсон нэгэн арга хэмжээ бас л асуудал дагуулах төлөвтэй. Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулсны 25 жилийн ой тохиож, манайхан хэрэндээ нижгэр тэмдэглэлээ. Гэсэн ч “төсөөлснөөр” болоогүй талаар хэвлэлүүд онцлоод эхлэв. Тухайлбал Shuud.mn сайтад “...Ойн хүрээнд болсон хамгийн том арга хэмжээ нь 29-ний өдөр Шангри-Ла зочид буудалд болсон Олон улсын хүндэтгэлийн хурал байв. Харин өнөөдөр алба хашиж буй гадаадын төр засгийн тэргүүнүүд харагдсангүй. Нэлээд нь видео мэндчилгээ дэвшүүлж, зарим нь элчээ явуулж оролцуулав.
Уг нь энэ арга хэмжээг нүсэр том зохион байгуулахаар ажлын хэсэг ажиллаж, дэлхийн олон улсын төр засгийн тэргүүнүүдийг угтан авахаар төлөвлөөд байжээ. Гэвч төсөөлснөөр болсонгүй гэнэ. Энэ нь Монгол Улсын гадаад нэр хүнд ямар байна вэ гэдгийг илтгэж байгаа хэрэг хэмээх дипломатчийн үг ч дуулдаж байна.
Хамгийн гол нь салбарын яам, түүний сайд Л. Пүрэвсүрэн Монголын түүхэн энэ арга хэмжээг “чулуу” болгох үүрэгтэй байсан” хэмээн мэдээлжээ. Ийн Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн гэх эрхэм хөдөлбөл л таагүй мэдээлэлд холбогдчихоод сууж байх. Тэрээр баяр наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 9-нд тушаал гаргаж ГХЯ-наас 53 ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх мэдээлэл байна.
Ер нь мань эр ямар нэг баярын өмнө л иймэрхүү халаа сэлгээг хийдэг аж. Өмнө нь дээр дурдсан 32 хүнийг мөн л шинэ жилийн өмнөхөн халсан дуулдсан. Яг л хар баасан гариг гэдэг шиг аль нэг баярыг сонгодог туршлага сууж байх шиг. Харин тэрээр энэ бүхнийхээ талаар ийм учраас ингэчихсэн юм гэж тайлбарлана гэж үгүй. Дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг гэдэг. Гэсэн ч Л.Пүрэвсүрэн сайдаас хариулт нэхсэн асуулт улам нэмэгдсээр л байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж:
http://www.sonin.mn/news/gemt-hereg/46146

Цуврал-59
БХЯ-ны түшмэл хар тамхины хэрэгт холбогджээ
Хар тамхины хэрэгт төрийн ажилтнууд холбогдож байхад өсвөр насынхан ч аргагүй биз. Төрийн албан хаагч хар тамхины хор хөнөөлийн тухай мэддэггүй гэж баймааргүй юм. БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтнээр ажилладаг Ц.Б, “Кофе маниа” кофе шопын бармэн Ц.Т нар нь сэтгэцэнд нөлөөлөх каннабисын төрлийн бодис “сонирхож сонирхуулж” байгаад үйлдэл дээрээ баригджээ. БХЯ-ны түшмэл залуу нь Чандаа гэдэг эгчээсээ уг бодисыг аваад бармэн залууд үзүүлж байж. Бармэн нь зүгээр л сонирхож үзсэн гэж мэдүүлж. Эхэндээ уг “шавар” гэх бодисыг яамны мэргэжилтнээс 100 мянган төгрөгөөр худалдаж авсан гэсэн ч сүүлдээ сонирхож байсан хэмээн өмнөх мэдүүлгээсээ няцжээ.
http://nuuts.mn/news/14248

Цуврал-60
Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурор хар тамхины хэрэгт холбогдсон манай сайт хамгийн анх мэдээлсэн. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын үеэр УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн Тээврийн прокурор Х.Тамир, түүний найз ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Чойроос хар тамхи худалдан авах гэж байхад нь саатуулсан гэдэг. Тэгвэл уг хэрэг шалгагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тиймээс хэргийн талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Хамтарсан ажлын хэсэг гарч, Х.Тамир нарын гурван хүнд холбогдох хэргийг шалгаж байна. Х.Тамирыг ажлаас нь халсан” гэх тайлбарыг өглөө.
Х.Тамирыг Чойроос саатуулахад түүний машины багажнаас 20 гаруй хавтаст хэрэг, эрүү үүсгэхээс татгалзсан олон тогтоол гарч ирсэн нь хахуулийн хэргийн нотлох баримт байж болзошгүй хэмээн АТГ, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.
Б.Анир
http://www.zaluu.com/read/g58h764

Цуврал-61
А.Шоовдортой зөвшөөрөлгүй хүмүүс уулзуулсан тахарууд хэн бэ …
Экс сайд Х.Тэмүүжингийн “төрүүлсэн” хүүхдийн нэг нь Тахарын алба юм. Шүүхийн жижүүрүүдийг халахаас ажлаа эхэлсэн энэ алба ажиллах хүчин, мэргэжил, санхүүгийн хувьд бүрэн төлөвшөөгүй л байна. Ийм учраас ажилтнууд ноцто алдаа гаргах нь олонтоо гэнэ. Саяхан Сэлэнгэд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал асан А.Шоовдор нарын шүүх хурал болж экс захирал цагаадсан. Тэгвэл өмнөх шүүх хурлын үеэр шүүгчээс зөвшөөрөлгүй аваагүй нэлээд олон хүмүүс шүүгдэгчтэй бүр тодруулбал захирал асантай уулзсан уулзуулсан хэрэг гарчээ. Энэ хэрэгт 9-р тойргийн Тахарын албаны дэд бөгөөд шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх тасгийн дарга Б.Б холбогдож хариуцлага хүлээжээ. Гэсэн ч тэрээр шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Шүүгдэгчтэй шүүхээс зөвшөөрөл аваагүй хүмүүсийг уулзуулсан хэрэг бас л дотроосоо мэдээлж дарга нарын зөрчлөөс болж илэрсэн гэнэ. А.Шоовдор нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд тахарын алба анхнаасаа дүрэм журмаа мөрдөөгүй аж. Үүнд ганцхан тасгийн дарга буруугүй гэнэ. Журам ёсоор шүүх хуралдааны өмнөх өдөр хурлын хмагаалалт, зохицуулатын төлөвлөгөө хийгдэж үүрэг тавигдсан байх ёстой аж. Мөн шүүх бүсийн хамгаалалтын зураглал хийгдсэн байдаг гэнэ. Үүнийг албаны дарга мөрдөж ажиллаагүй хэмээн тасгийн дарга мэдүүлж. Ийнхүү төрийн өмчит компаний захирлын төсвийн хөрөнгө завшсан, гаалийн байцаагч нарт хээл хахууль өгсөн гэх ноцтой хэргийн шүүх хурлын хамгаалалт тун замбараагүй болжээ. Давж заалдах шатны хуралдааны дараа шүүгдэгч нарыг хуяглан Сэлэнгэ аймгийн цагдан хорих байранд хүргэж ёстой байжээ. Энэ үеэр шүүхээс зөвшөөрөл аваагүй Б.Пүрэвдорж, А.Оюунчимэг, Д.Саранчимэг, Д.Эрдэнэчимэг, Д.Уранчимэг, Д.Ганзориг, Ц.Ууганжаргал, Б.Долгорсүрэн, Л.Насанбуян, Ж.Дутуу нарын 11 хүн шүүгдэгч нартай уулзжээ. Давж заалдах шатны хурлын дараа шүүгдэгч нарын хэрэг Дээд шүүхээр хэлэлцэгдэх байсан. Зөвшөөрөлгүй уулзсан хүмүүс чухам юу юу ярьсан тохирсон нь хардлага төрүүлж байна. Ийм олон хүнийг уулзуулсан гэхээр бараг л хонь хурга нийлж байгаа мэт юм болсон биз. Туслах тахар Э.Б-гийн мэдүүлснээр тасгийн дарга нь зөвшөөрөлгүй уулзаж байсан хүмүүсийн заримтай нь гар барин мэндэлж байсан гэнэ. Тахарын алба шүүгдэгч нартай зөвшөөрөлгүй хүмүүс олноор нь уулзуулсан нь бөөн шуугиан дэгдээжээ. 9-р тойргийн тахарын албаны дарга нь энэ хэрэгт тасгийн даргаа буруутгасан бол анхнаасаа хамгаалалт журмын дагуу тавигдаагүйд өөрөө ч бас буруутай хэмээн шийтгэл хүлээсэн Б.Б эсэргүүцжээ. Давж шаалдах шатны хуралдааны дараа болсон хяналтын шатны шүүх А.Шоовдор нарын хэргийг хянаад анхан шатны шүүх рүү нь буцаасан. Харин анхан шатны шүүх Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн экс захирлыг цагаатгасан шийдвэр гаргасан гэнэ.
NUUTS.mn
http://nuuts.mn/news/14251

Цуврал-62
АТГ-ын комиссар “Эрдэнэт”, “Дөлгөөн говийн бүрд”-ийн оюу чулууны гэрээнд оролцсон уу…
Улстөрчид АТГ-ын тухай саар мэдээллийг олон нийтэд түгээдэг. Тэгвэл дотроо энэ байгууллага нь дотоод хяналт шалгалт сайтай гэнэ. АТГ-ын зорилго үйл ажиллагааны чиглэлд харшилах үйлдэл гаргасан ажилтнуудаа шууд халдаг аж. Тус газрын Гүйцэтгэх албаны комиссар Б.М-ыг байгууллагын нэр хүндэд харшлах бизнесийн ашиг сонирхолын арга хэмжээнд оролцсон хэмээн халсан ч ажилтан хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Түүнийг эсрэг ажиллагаа нь АТГ-ын Аюулгүй байдал, нууцын албанд “АТГ-ын Орхон аймгийг хариуцсан гэх ажилтан хятад иргэдтэй хамт ирж Эрдэнэт үйлдвэрийн талбайгаас оюу чулуу их хэмжээгээр худалдан гэрээг “Дөлгөөн бүрдийн говь” компаний нэрээр хийгээд яваад байна” гэх нэргүй мэдээлэл Эрдэнэт хотоос ирсэнээр эхэлжээ. Ингээд Аюулгүй байдал, нууцын алба нь комиссарыг дуудаж. Яриа анхнаасаа л “яах гэж Эрдэнэт явсан, хэнтэй явсан” гэх хөтөлсөн тулгасан шинжтэй болонгуут ирсэн гомдолтой танилцаж байж хариулна гээд гараад явжээ. Үүний дараахан удирдлагаас нь шахалт ирж Орхон аймаг явсан асуудлаар нь дотоод шалгалт хийгджээ. Шалгалтаар Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодном тайлбар өгч. Тэрээр “гэрээ байгуулагдсаны дараа үйлдвэрийн хуулийн хэлтэсд бүртгүүлж албажуулахаар Түвшинжаргал Эрдэнэтд ирсэн, нэг найзтайгаа миний өрөөнд уулзсан, Түвшинжарагл түүнийг Б…. гэл үү М…… гэл үү дуудаж байсан…би түүнтэй юм яриагүй нэрийг нь тогтоогоогүй” гэжээ. Гэрээ баталгаажуулах уулзалт А.Цэрэнсодном даргын өрөөнд өдрийн 1 цагийн үед болсон агаад комиссар оролцсон бүр гэрээг барьж явсан гэдгийг Аюулгүйн албаныхан тогтоосон гэнэ. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн дотоод гадаад камерийн бичлэгийг шалгахад комиссар бусад хүмүүстэй гарч ирээд машины дэргэд хүлээж байсан хятад иргэдтэй уулзаж байгаа бичлэг харагджээ. Бас нэг ноцтой зүйл нь “Дөлгөөн говийн бүрд” нь 100 хувь БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай компани гэнэ. Тус компаний Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээ нь 5|003 дугаартай үйлдвэрийн талбайгаас оюу чулуу их хэмжээгээр худалдан авах тухай байжээ. Комиссар тэр оройгоо Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргатай оройн хоол идсэн байж. Энэ мэтээр Орхон аймаг 3 хоног явсан агаад тэр тухайд нь нэргүй мэдээлэл АТГ-д шуурхай иржээ. Дотоод хяналтаар комиссарыг гадаадын хөрөнгө оруулалттай компаний бизнесийн арга хэмжээнд оролцож АТГ-ын ажилтны ёс зүйг зөрчсөн хэмээн дүгнэж. Мөн камерын бичлэгт гардаг машиныг шагналд авсан байх гэсэн яриа ч дэгдэж. Хэрвээ АТГ-ын Орхон аймгийн хариуцсан ажилтан Эрдэнэт хотод ажлаар очсон бол дарга нартай уулзах ёстой гэнэ. Гэтэл үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн нь “надтай АТГ-ын хүн огт уулзаагүй” хэмээн баталсан аж.

Цуврал-63
Хятадуудад виз дамлан худалдсан А.Мурат гэр бүлээрээ Казахстан руу зугатаажээ
Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд Монгол улсад нэвтрэх визийг дамлан худалддаг тухай яриа байдаг. Гэтэл энэ хэргийн гардан гүйцэтгэгч, зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн асан А.Мурат ажилладаг байсан мэдээллийг иргэд хууль хяналтын байгууллагад мэдээлжээ.
А.Мурат нь 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон даруйдаа манай улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулах болсон байна. Тэрбээр өөрийн эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг виз олгох ажилд томилжээ. Харин ГХЯ-аас томилсон ажилтнуудыг үйлчилгээний ажилд томилсон байна.
Иргэдийн гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллагаас шалгахаар болж ажлын өрөөнд нь ороход нь виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан байна. Үйлдэл дээрээ баригдсан тэрбээр шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг дагуулан Казахстан руу зугтаажээ. Тэрбээр захидалдаа "Би сарын дараа эргэж ирнэ" гэж бичсэн байна. Түүний хувьд ирэх 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймгаас бие дааж нэр дэвшихээр төлөвлөж байжээ.
Уг нь ГХЯ-ын сайд Л.Пүрэвсүрэн виз олгох журмыг шинэчлэн тогтоох 01 албан тоот гаргасан. Мөн Бээжинд суугаа ЭСЯ-ны консулын газрын дарга, ажилтнуудыг хүртэл эргүүлэн, татсан нь тусыг эс олж, виз дамлан худалддаг явдал улам нэмэгдсэн нэг жишээ энэ болж байна. Ерөнхий консул нь хүртэл хууль бус ажиллагаанд оролцож улмаар зугтаж алга болсон уг хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Ер нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд ямар нэгэн хэрэгт холбогдохоороо Казахстан руу зугатаж алга болдог жишиг тогтжээ.
Баян-Өлгий аймгаас сонгогдон УИХ-д сууж байсан К.Сайраныг Казахстаны нууц албаны ажилтан байж болзошгүй гэх мэдээллийг өмнө нь ТЕГ-аас олон нийтэд өгч байсан. К.Сайраны хувьд төрийн өндөр албан тушаалыг хашиж байснаас гадна Монголыг төлөөлөн харийн улсад элчин сайдаар хоёр ч удаа сууж байсан нэгэн юм.
Тухайн үед гарсан мэдээллийг эргэн санавал 2012 онд Орос хэл дээрх нэгэн сайтад “Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын туршуулуудын талаархи нууц мэдээлэл” гэсэн нэртэй материал тавигдсан. Өөрөөр хэлбэл, тэрхүү материалд Казахстанаас гадны улс орнуудад байх нууц албаны ажилтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлд ажилладаг гэхчлэн товч анкет нь бичигдсэн байсан юм. Нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын КНБ-ийн “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гэгч гаргаж, гарын үсэг зурсан байжээ. Тэрхүү материалд дурдагдсан дөрвөн туршуулын нэгнийг нь овог нэр, төрсөн газар усаар нь хөөж үзвэл Монголын Элчин сайд К.Сайран болж таарч байлаа. Уг тодорхойлолтод “Нууц нэр нь Алтай. Жинхэнэ нэр нь Сайраан Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, Казак. Кувейт Улсад суух Элчин сайд” хэмээн бичсэн байв. Тус мэдээлэл гарсан даруйд манай улсын ТЕГ-ынхан түүнийг шалгаж эхэлсэн.
Энэ мэт К.Сайрантай холбогдсон хэрэг явдал намжаагүй байтал Баян-Өлгий аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан Х.Жекейг Казахстанд урвасан гэх мэдээлэл гарсан. Түүний хувьд казак түмнээс төрсөн цорын ганц бригадын генерал хүн юм. Хил хамгаалах албатай амьдралаа холбож, ХХЕГ-ын дэд дарга болтлоо дэвшин, бригадын генерал цол хүртсэн энэ эрхэм УИХ-ын гишүүний суудлаасаа буугаад нэг их удаагүй байгаа. Х.Жекейгийн хувьд УИХ-д сууж байхдаа Хууль зүйн байнгын хорооны даргаар хүртэл ажиллаж байсан нэгэн. Гэтэл тэрбээр хэнд мэдэгдэлгүйгээр нэг л өдөр Баян-Монгол хороолол дахь байраа зараад Казахстаны иргэн болсон юм. Хамгийн ноцтой нь тэр Монголын хилийн нууцтай холбоотой бүх мэдээллийг мэддэг хүн юм. Тэгэхээр манай улс хилийн мэдээллээ энэ хүнтэй хамт Казакстанд алдаж байж ч болох.
Гэтэл дахин Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүн асан хууль бус хэрэгт холбогдсон даруйдаа оргож зугтсан байна. Тэд Монголд хийдгээ хийж дуусчихаад хамгийн сүүлд нь Казахстан руу зугатдаг боллоо. Баян-Өлгий аймгаас сонгогдож байгаа гишүүдийн асуудалд нухацтай хандах цаг нь болжээ. Учир нь тэдэнтэй холбоотой асуудлын цаана улс орны аюулгүй байдал, цаашлаад Монгол дахь үндэстэн ястнуудын асуудал хөндөгдөнө шүү дээ.
Т.Хулан
http://www.24tsag.mn/content/122143.shtml

Цуврал-64
“Компорт импекс” ХХК, Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн нарын 1.4 тэрбум төгрөгөөр бүтээсэн “Эко хороолол”
Иргэн хүний нэн тэргүүний хэрэгцээ бол өмчилсөн газар, түүн дээр бүтээн бий болгосон орон сууц юм. Төр иргэдээ “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангах” үүрэгтэй. Гэтэл Орхон аймгийн засаг дарга иргэддээ эко хороолол барьж өгөх нэрийдлээр нэлээдгүй хэдэн төгрөг угаажээ.
Уг нь 2012 онд 200 айлын эко орон сууцны хорооллын инженерийн байгууламжын шавыг Орхонд тавьсан. Эл байгууламж нь доривтой хийж бүтээсэн зүйлгүй элгээрээ хэвтэж сүндэрлэх ч юмгүй, балгас шиг л хэдэн жилтэй золгосон байна. Орхон аймгийн тухайд 84 мянган гаруй хүн амтай, 24 мянган гаруй өрхтэй юм байна. Үүний 15 мянга нь гэр хороололд үлдсэн нь орон сууцны хороололд амьдардаг аж. Орон сууцны хэрэгцээ шаардлага өндөр байгаа учраас эхний ээлжинд 200 айл суух амины орон сууцны хорооллыг барих төлөвлөгөөтэй байж. Нийтдээ 11 га талбайд эко хороолол барих ажлын шавыг тавьсан байна. Энэ талбай дахин төлөвлөлт хийгдвэл 400-гаад айлын амины орон сууц барих боломжтой гэнэ. Тэгвэл анх сүр дуулиантай хэрэгжүүлсэн эко хороолол хэдэн сарвайсан богино шон дунд хэдэн байшингууд харагдана. Зун цаг юм болохоор зүлэг нь ногоорч эко харагдах ч хүн амьдрах өнөөх орон сууц харагдсангүй. Энэхүү бүтээн байгуулалт гэхэд “ичмээр” дүр зураг “Компорт импекс” ХХК, Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн нарын 1.4 тэрбум төгрөгөөр боссон эко хороолол гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
https://www.dorgio.mn/post/31002

Цуврал-65
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх Тайванийн тагнуул байжээ
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн ял оноожээ.
Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 26-нд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.
З.Пагмажав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байна
.Эрүүгийн хуулийн 79.1
З.Ханджав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан.
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн намтар
Дээрх мэдээллээс гадна ноцтой мэдээлэл гарсан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн тухай хуульд тависан хоригийг улстөрчид хүлээж авахаар болсон нь эх орноосоо урвасан гэгдэж байгаа З.Ханджавыг Өршөөлийн тухай хуульд хамруулахаар тохиролцсон тухай юм. Саяхан баталсан Өршөөлийн тухай хуулийг эргүүлэн татаж, эх орноосоо урвасан хүнийг өршөөлд хамруулна гэсэн заалт оруулахаар яригдаж байгаа нь үнэн бол юу болох вэ гэдэг асуултыг уншигч танд үлдээж байна.
У.Жанцан
https://www.dorgio.mn/post/31618

hehe dorgio.mn chin yostoi shaaaaltuur medee bichdiin bna daa. last-mogikan ter eniig chirj end avchirch l bdag. UIH bolon eronhiilogch hezee ch ulsaas urvasan geh heregt orshool uzuulehgui ni todorhoi shd.
- last_mogican
- Гал Дөл Гишvvн

- Бичлэгүүд: 1467
- Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд
Цуврал-66
НӨХГ-ын ГЧХ-ийн дарга асан Н.Баяр, мэргэжилтэн Э.Энхтулга болон “Дашчойлин” хийдийн хурлын лам нарын 60 саяын хахуулын хэрэг…
Энэ оны эхээр НӨХГ-ын Газар чөлөөх хэлтсийн дарга, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтандас” одонтой Н.Баяр, тус хэлтсийн халах мэргэжилтэн Э.Энхтулга нар албан тушаалаа урвуулан ашиглаж хясан боогдуулах замаар нийт газрын үнэлгээг өндөр тогтоогоод 60 сая төгрөгний хахууль авсан хэрэгт холбогдсон. Тэгвэл дарга мэргэжилтэн хоёрт хахууль өгсөн хүн нь ламбугай байжээ. Жолооч мэргэжилтэй, “Дашчойлин” хийдийн хурлын лам албатай Г.Түмэнжаргал нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүргийн 8-р хороо, Ус-15 гудамжны хашаа байшингаа тус хорооны нутаг дэвсгэрт “Амгалан” ДЦС барихтай холбоотойгоо газар чөлөөлөн өгөхдөө газрын нөхөн олговорын үнэлгээг өндөр гаргасны төлөө даргад 30, ахлах мэргэжилтэнд бас 30 сая төгрөгийн хахууль өгсөн нь тогтоогдсон. Гэхдээ хэлтсийн дарга эхлээд 30 саяыг авсан мөртлөө дараа нь ахлах мэргжилтэнд өгсөн мөнгөнөөс нь нэмж шаардаад 10 саяыг авсан гэнэ. Ахлах мэргэжилтэн Э.Энхтулга арга буюу өөрийн хувиасаа даргадаа өгөөд 20 саяыг л авсан болж. “Амгалан” ДЦС-ыг барих газрыг чөлөөлөх ажлыг НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтэс гардан гүйцэтгэж. Э.Энхтулга нь ламбугайд газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн хүн гэнэ. Ингээд газрын нөхөн олговрыг өндөр тогтоолгох ажиллагаа эхэлжээ. Газрын нөхөн олговрын үнэлгээг Газар чөлөөлөх хэлтэс тогтоож байжээ. Ламбугайн газрыг 550 сая төгрөгөөр үнэлж нөхөн олговрыг нь өгчээ. Гэхдээ хахуулийн хэрэг илэрсний дараа дахин үнэлгээ хийлгэхэд мэргэжлийн байгууллага бүр 800 сая төгрөгөөр үнэлсэн гэнэ. Өдгөө дарга ахлах мэргэжилтэн хоёр албан тушаалаа ашиглан хясан боогдуулаагүй хэмээн зүтгэж байгаа аж. Учир нь мөнгө төгрөг өгөлцөх ажил нөхөн олговрыг олгосны дараа болсон гэнэ. Харин ламбугай 6 натайгаасаа эхлэн хүрээ хийдэд шавилан сууж төвд бичиг үсэгт боловсорсон тул кириллээр уншиж бичиж чаддаггүй болж таарч. Ингээд гэрчийн мэдүүлэг яллах тогтоолд гарын үсэг зурдаггүй бололтой. Ямар ч байсан ламбугайг кирилл үсэгт боловсорсон эсэхийг шалгаж тогтоох гэсэн том ажил гарчээ. Түүнээс гадна газрын үнэлгээг өндөр тогтоолгох сэдэлтийг хэн нь эхэлж гаргасан нь тодорхойгүй хэмээн дарга нарын өмгөөлөгчид нь баталж байна. Тэгэхээр анхны сэдэлт ламбугай дээр унаж байгаа бололтой.
НУУЦ.мн
http://www.breakingnews.mn/c/r/10426

Цуврал-67
Батж. Батбаярын зувчуулсан таван тэрбумын асуудал ил боллоо
УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр гэдэг эрхэм байх. Молекул Батбаяр гэх нь бий. Мань эртэй холбоотой мөнгө төгрөг, тендерийн асуудал байсгээд л хэвлэлээр гарч ирнэ. Тэгсгээд л сураг алдарна.
Хэдэн жилийн өмнө БХЯ-наас албан хаагчдын орон сууц барина гэж 10 тэрбум төгрөгийг нь авчихаад одоог хүртэл барилгаа босгож ашиглалтад өгөөгүй байдаг. Уг нь гүйцэтгэлээр, тодорхой хувиар тасалж өгөх учиртай. Гэтэл Батж.Батбаяр 100 хувь авчихсан. Сүүлдээ өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ нэр дээр байдаг олон компанийн дунд шидээд асуудлыг бүдгэрүүлэхээр оролдож буй “сураг”-ийг хэвлэлүүд бичиж байна. Мөн Бүрэнхааны фосфоритын орд тойрсон маргаан байна. Тэр ордыг түүний хүү Б.Батхишигийн “Талст маргад” ХХК эзэмшдэг байв. 2013 онд Дээд шүүх энэ ордыг ашиглах нь байгаль экологид ноцтой хохирол учруулж, Хөвсгөл далайн экосистемийг эвдэнэ гэсэн шалтгаанаар лицензүүдийг нь цуцлах шийдвэр гаргаж байв. Гэтэл энэ жил уг асуудлыг Дээд шүүх 2013 оны бүрэлдэхүүнээрээ дахин хуралдаад лицензүүдийг сэргээсэн байна. Энэ мэтийн маапаантай асуудлууд хөвөрч л байдаг ажээ.
Хамгийн сүүлд, энэ сарын 18 буюу өнгөрөгч баасан гаригт иргэн Ч.Долгормаа АТГ-т ханджээ. Тэрээр Батж. Батбаярын хохирогч юм байна.
“Кашмир консепт” ХХК-ийг байгуулсан нь
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, иргэн Ч.Долгормаа нар хамтран 2007 онд “Кашмир консепт” ХХК-ийг байгуулав. Энэ компани нь ноолууран утас ээрэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэртэй байхаар төсөв хөрөнгөө зохиож ажилдаа оржээ. Ингээд тал талаасаа хөрөнгө, мөнгөө гаргаж, 2009 онд Италиас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирэв. Мөн томоохон ажлын байр түрээсэлж, тоног төхөөрөмжөө суурилуулсан байна.
Иргэн Ч.Долгормаа тухайн үед өөр ажил эрхэлж байсан тул “Кашмир консепт” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг Батж.Батбаярын талынхан хариуцахаар болсон байна. Түүний хүү хүү, өдгөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байгаа Б.Батбилэг “Кашмир консепт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ. Б.Батбилэг “...эргэлтийн хөрөнгө шаардлагатай байна. Мөнгө нэмье” гэснээр үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг банкны барьцаанд тавиад эргэлтийн зээлээ авчихав. Ажил нь ч овоо урагштай байж. Монголын ноолуурын тэргүүлэх компаниуд болох “Гоёо”, “Blue sky”, “Алтай кашмир” компанидын утсыг бэлтгэх ажлыг гүйцэтгэх болжээ.
5.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд төслийг нь дэмжив
“Кашмир консепт” ХХК хоёр жил орчим ажиллав. Энэ хооронд Б.Батбилэг төрд ажиллахаар болсон тул компанийн гүцэтгэх захиралаар дүү Б.Баттулга нь ажиллах болов. Дараа нь Б.Батхишиг нь энэ албан тушаалд ажиллалаа.Энэ мэтээр Батж.Батбаярын хүүхдүүд хамтарсан компанийг удирдаж байжээ.
2011 онд УИХ-ын “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай” 30 дугаар тогтоол гарч, үүнийг хэрэгжүүлэх зорилгоорЗасгийн газрын бондын хөрөнгөөр үйлдвэрлэгчдийг дэмжихээр болж, үүн дотор Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгохоор болов. Энэ сонгон шалгаруулалтад оролцохоор ноолуурын компаниуд нэгдэж “Монгол ноолуур нэгдэл” байгуулжээ. Энэ нэгдэлд“Кашмир консепт” ХХК ч хувь эзэмшин оролцсон байна. Нэгдэлд багтсан компаниуд төслөө Засгийн газарт өгч, улмаар тэр үеийн ХХААХҮ-ийн сайд 2011 оны долдугаар сарын 10-нд А/128 тоот тушаал гаргаж, төслийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийг байгуулжээ. Энэ зөвлөлийн эхний хуралдаанаар “Кашмир консепт” ХХК-д 5.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгохоор болов. 2011 оны наймдугаар сарын 19-нд тус Зохицуулах зөвлөлийн дарга, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга “Кашмир консепт” ХХК-ийн төсөл 5.0 тэрбум төгрөгөөр дэмжигдсэнийг албан тоотоор мэдэгдсэн байна. Уг тоотод “...Танай компанийн төсөл 5.0 тэрбум төгрөгөөр дэмжигдсэнийг мэдэгдэж, ажлын байр нэмэгдүүлэх энэ оны аянд амжилттай ажиллаж байгаад баяр хүргэж байна. Тус яам арилжааны банкуудтай байгуулсан гэрээний дагуу танай компани саналыг харгалзан байнгын сайн түншийн харилцаатай байдаг “Хас” банкинд төслийн тодорхойлолтыг хүргүүлсэн тул 10 хоногийн дотор багтаж холдогдох банктайгаа харилцана уу” гэжээ. Дээрх төсөлд нийцэж, шаардлагыг нь хангасан компани цөөхөн бөгөөд “Кашмир консепт” ХХК ноолууран утас ээрдэг Монголын цөөхөн сайн компанийн нэг гэдгээрээ шалгарсан аж.
Зээлдсэн мөнгө сураггүй болсон нь
“Кашмир консепт” ХХК-ийн хувьд ийн үйл ажиллагаа нь өргөжин тэлэх ийм хэмжээний хөрөнгө шийдэгдэв. Ингээд компанийн гүйцэтгэх удирдлагууд “Хас” банкинд хандаж, хөнгөлөлттэй зээлээ авчрах үүргийг хүлээсэн нь мэдээж. Гэвч зээл орж ирдэггүй ээ. Хувьцаа эзэмшигч, иргэн Ч.Долгормаа хааяа “...Юу болж байна” гэж асууна. Нөгөөдүүл нь “..Бүтддэггүй ээ, хөөцөлдөж байна” гээд л яваад байж.Гэтэл уг мөнгө өөр компани руу орж, шал өөр зүйлд зарцуулагдсаныг иргэн Ч.Долгормаа олж мэдэв.
Тодруулбал, тэрхүү 5.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тухайн үед УИХ-ын гишүүн байсан Батж.Батбаярын гэр бүлийнэзэмшлийн “Спейшл интернэшнл” ХХК руу шилжүүлсэн авсан байжээ. Тэгээд ч зогсохгүй, өөрийнхөө өр зээлийг дарахад зориулсан байж. Энэ тухай Батж.Батбаяр нарт хэлэхэдбизнесийн хамтрагч болох иргэн Ч.Долгормааг дарамталсан аж.
Ноолууран утас ээрэх үйлдвэр хаалгаа барив
Тиймээс иргэн Ч.Долгормаа 2014 оны зургадугаар сард анх АТГ-т ханджээ. Тэрээр “...Батж.Батбаяр УИХ-ын гишүүний албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хүү Б.Батхишиг, Б.Баттулга нартай Компанийн хууль болон дүрмээр олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, “Кашмир консепт” ХХК-ийн бусад хувь эзэмшигчийн санал, зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүй, тодорхой зориулалтын төсвийн хөрөнгөөс 5.0 тэрбум төгрөгийг завшиж, хууль бусаар хөрөнгөжсөн байна. ...Мөн Батж.Батбаярын энэхүү хууль бус үйл ажиллагаанаас болж манай “Кашмир консепт” ХХК болон хувьцаа эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж үйл ажиллагаа маань дампуурахад хүрч, эдийн болон эдийн бус хохирол амсч байна” гэж АТГ-т хандсан өргөдөлдөө бичжээ.
Үнэхээр ч өнөөдөр “Кашмир консепт” ХХК-ийн хувь заяа тун бүрхэг болсон байна. Батж.Батбаяр нар компанийн гүйцэтгэх удирдлагыг барьж байхдаа үйлдвэрийн байрны түрээсийг огт төлж байгаагүй. Бас тоног төхөөрөмжөө барьцаалан авсан зээл нь бараг тэр чигээрээ үлдсэн байна. Тиймээс байраа түрээслүүлж байсан байгууллага үйлдвэрийг нь лацдаж, өдгөө сул зогсоод хоёр жил болж буй ажээ.
“Спейшл интернэшнл”-д 5.0 тэрбум хэрхэн очив?
http://www.breakingnews.mn/c/r/11068
УИХ, Засгийн газраас дэмжиж олгосон хөнгөлөлттэй зээл ноолууран утас ээрдэг “Кашмир консепт” ХХК-д очих ёстой байв. Гэтэл замаас нь авчихсан “Спейшл интернэшнл” ХХК ноолууран утас ээрдэггүй. Ийм үйл ажиллагаа огт явуулдаггүй. Хавар болохоор ноолуур худалдаж авдаг. Дараа нь тэрийгээ өмнөд хөрш рүү ч юм уу экспортолдог компани юм байна. Ер нь бол Батж.Батбаяр болон түүний хүүхдүүдийн нэр дээр байдаг олон компанийн нэг. БХЯ-наас ажлаа хийлгүй 10 тэрбумыг авсан асуудалд нэр холбогдсон компани. Замын дундаас нэр нь өөрчлөгдөөд алга болчихдог, сүүлд “Хөмотэ” болсон ч гэдэг бил үү.
Ингээд “Спейшл интернэшнл”рүү шилжүүлсэн мөнгөө Батж.Батбаяр яамнаас хуваарилсан “Хас” банкнаас бус “Голомт” банкнаас авчихжээ. Энэ хооронд иргэн Ч.Долгормаа зүгээр суусангүй. Энэ талаар “Спейшл интернэшнл” ХХК-аас асуусан байна. “...Яагаад ийм юм болчихов” гэвэл “Танд хамаагүй. Бид энэ зээлийг авсан юм” гэдэг аж. Бас “Голомт” банкнаас асуувал “...Спейшл интернэшнл”-ээс асуу гэдэг. Гэхдээ иргэн Ч.Долгормаа “Спейшл интернэшнл” ХХК нь “Кашмир консепт” ХХК-ийн нэр төслийг ашиглан, Голомт банкнаас 5.0 тэрбум төгрөг гаргуулан авсан нь цаанаа авлигын, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байна гэдгийг АТГ-т хандсан өргөдлүүддээ онцолжээ.
АТГ нотолжээ, гэхдээ...
Иргэн Ч.Долгормаа 2014 оны зургадугаар сараас хойш АТГ-т нийт 12 удаа гомдол бичсэн байна. Энэ хооронд өргөдөл хүлээн авсан АТГ уг төслийн мөнгө хаачсаныг асууж сураглажээ. Гэхдээ эрхэм гишүүн байсан Батж.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж чадаагүй байна. 2014 оны арваннэгдүгээр сарын 6-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалд албан тоот илгээсэн байна. Түүндээ “... Тус хэлтсээс “Спейшл интернэшнл” ХХК-ийн захирал Б.Батхишиг нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Мөрдөн байцаалтаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИх-ын 2011 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээс дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах журам”-ыг баталж, тус журмын дагуу “Спейшл интернэшнл” ХХК болон “Кашмир консепт” ХХК нь зээл авахаар төсөл бичин шалгарч, “Спейшл интернэшнл” ХХК нь “Голомт” банктай 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ЗГ8115005270 дугаартай дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулж 4.1 тэрбум төгрөгийг, мөн дахин 2012 оны арванхоёрдугаар сарын 29-нд ЗГ81105005670 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж 900 мянган төгрөгийн зээлийг тус тус ноолуур боловсруулах зориулалтаар жилийн долоон хувийн хүүтэй авсан боловч тус компани нь авсан зээлээ өөр бусад аж ахуйн нэгжүүдийн зээл, зээлийн хүүг төлөхөд зарцуулж, зориулалт бусаар ашигласан нь тогтоогдсон. “Спейшл интернэшнл” ХХК-ийн дээрх үйлдэл нь Засгийн газрын 2011 оны долдугаар сарын 6-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдсэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээс дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах журам”-ын 1.2, 6.1, 6.2. “Спейшл интернэшнл” ХХК-аас Голомт банктай 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ8115005270 дугаартай, 2012 оны арванхоёрдугаар сарын 29-нд байгуулсан ЗГ81105005670 дугаартай дамжуулан зээлдэх гэрээний 3.1.4, 5.1-д заасныг тус тус зөрчсөн байна” гэжээ. Гэхдээ АТГ-ын хувьд уг асуудлыг нарийн сайн шалгаж эхлээгүй тухай иргэн Ч.Долгормаа хэлж байгаа юм. Одоогоор БХЯ-нд орон сууц барьж өгнө гээд 10 тэрбум төгрөг авчихсан асуудалтай нь “наачихсан” байгаа. Угтаа энэ хоёр асуудал тэс өөр. Мөн АТГ-ын албан тоотод бичсэнээс харвал анх энэхүү төсөлд оролцсон байдал зэргээс эхлээд олон зүйл дээр нарийн шалгалт хийж амжаагүй аж.
Аж үйлдвэрийн яам ингэж нотолжээ
2015 оны есдүгээр сарын 3-нд Аж үйлдвэрийн яам иргэн Ч.Долгормаад дээрх хөнгөлөлтэй зээлийн талаар хариу өгчээ. Уг хариуд “...Энэхүү зээлд хамрагдах хүсэлтийг “Кашмир консепт” ХХК-аас гаргасан бөгөөд шалгаруулалтын явцад “Кашмир консепт” ХХК-аас хүсэлтийн дагуу зээлийг “Спейшл интернэшнл” ХХК-д шилжүүлсэн байна. Тус яамын ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас “Кашмир консепт” ХХК нь бие даан зээл аваагүй боловч анхны төсөл нь“Кашмир консепт” ХХК-ийн ээрх үйлдвэрийг дэмжсэн төсөл бөгөөд компанийн өөрийн хүсэлтээр нэр шилжүүлсэн тул зээлдэгчийн нэр давхар бичигдэж байгаа болно” гэжээ. Эндээс үзэхүл Батж.Батбаярын хүүхдүүд ээлжлэн “Кашмир консепт” ХХК-ийн тамгыг атгахдаа энэхүү хүслэтийг гаргаж, ийн өөрчлүүлсэн ажээ. Хамгийн гол нь тэр үед УИХ-ын гишүүн байсан Батж.Батбаяр олон хууль тогтоомжийг зөрчиж, төрөөс 5.0 тэрбум төгрөг цохичихсонд байгаа юм. Мөн “Кашмир консепт” ХХК-ийг хамтран байгуулсан хувьцаа эзэмшигч нь мэдээгүй байдаг. Үүнээс болоод хувьцаа эзэмшигч иргэн Ч.Долгормаа хийгээд “Кашмир консепт” ХХК ихээхэн хохирол амсаад байгаа юм.
Батж.Батбаяр “баатарлаг” байдгийн учир
Энэ эрхэмд их “но” бий гэж нэгэн хэвлэлд бичсэнийг санаж байна. Иргэн Ч.Долгормаагийн хохирсноос харвал энэ үг тийм ч холын зөрүүгүй ажээ. Батж.Батбаяр, түүний хүүхдүүдодоо мэдэгдэж байгаагаар “Хордеко”, “МИКАП”, “Спейшл интернэшнл”, “Нурамт холдинг” зэрэг компаниудыг байгуулсан. Эдгээрээс заримыг тун хачирхалтай шалтгаанаар гэнэт удалгүй татан буулгадаггэж байгаа. Мөн асуудалд ороод АТГ-аар яваад ирэх үедээ буюу хэдэн сарын өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө ноцтой зүйл ярьсан байдаг. Тэрээр Говь-Алтайн нэг хөгшнөөс XVIII зууны үеийн Нийслэл хүрээний шороон будгаар зурсан 120*140 харьцаатай зургийг дөрвөн саяар авчээ. Тэр хөгшин “Танай намын дарга байсан Ц.Элбэгдорж авна гэсэн. Битгий зараарай гэсэн. Гадаадад сургуульд явчихаж...” гэж. Гэсэн ч мань хүн 4.0 сая төгрөг өгөөд тэр зургийг нь авсан байна. Ц.Элбэгдорж 2003 онд гадаадаас ирээд нөгөө хөгшин дээр очтол “...Батбаяр шалсаар байгаад авчихсан” гэсэн байна. Дараахан нь Ерөнхийлөгч арай болоогүй байхад нь “...Танд байх ёстой зураг юм шиг байна аа” гээд өгчихсөн гэж байгаа. Тэр ингэж л ярьсан. Үүгээрээ чухам юу хэлэх гэв. Ерөнхийлөгчид авлига өгсөн шүү гэв үү, аль эсвэл бид хоёр ийм л өгөө аваатай хүмүүс гэж байгаа нь тэр үү. Батж.Батбаяр бас УИХ-ын гишүүн Лу.Болдыг хань татаад сүйд. Саяхан нэгэн сонинд ярилцлага өгчээ. Тэгэхдээ “...Асуудалд намайг холбоотой гэж үзэж байгаа бол шалгаад шийдчихгүй хэрнээ Л.Болдыг л хэвлэлээр гөвөх, нэр төрийг нь хөөдөх зорилгоор яваад байгаа улс төрийн сонирхол юм аа даа янз нь?”, бас “...Сүүлдээ би гэдэг хүн үр хүүхэдтэйбайж болохгүй, хувь хувьцаатай байж болохгүй, найз нөхөртэй ч байж болохгүй нь ээ дээ” гэж ирээд л халаглаж. Ер нь тэрээр өөрийнхөө асуудлыг яаж ийгээд энэ мэтээр улстөржүүлэх, эсвэл нэр хүнд, эрх мэдэл бүхий хүмүүстэй өөрийгөө холбож, хууль хяналтынхныг “айлгах” гэсэн санаа яваад байх шиг. Энэ нь түүнийг хамгаалж байна гэж боддог шиг байгаа юм. Гэтэл тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр хүндийг унагаж, Лу.Болдыг бол бүр хэрэгт чирээд байгаа.Эднээс л зүүгдээд байвал эсэн мэнд үлдэнэ гэсэн Батж.Батбаяраас л гарах санаа гэх. Нөгөөтэйгүүр энэ хүн өнөөдөр төр засгийг эсэн мэнд авч явах гэж зүтгэж буй Ардчиллынхан хэмээх том “айл”-ын нэрэнд хар толбо суулгаж байна гэх хүн олон байна. Түүнчлэн Батж.Батбаяр хууль шүүхийнхэнтэй элдэв янзын харилцаа тогтоодог гэх. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Тунгалагсайханы нөхөр Баянмөнх “Спейшл интернэшнл” ХХК-д ажиллаж,Батж.Батбаярын хувийн туслах хийгээд явж байдаг ажээ. Мөн тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ч “айлгадаг” аргатай. Ийм баримт нэлээд байна.
Эцэст нь...
Тэр олон мэхтэй. Зайлна, бусгана, тонгорно, нохой мордоно... гэдэг шиг. Иргэн Ч.Долгормаа АТГ-т хандсан өргөдөлдөө нэгэн ноцтой асуудлыг хөнджээ. Тэрээр “...Энэ асуудлыг шалгаж тогтоолгох өргөдөл өглөө гээд Батж.Батбаяр нь намайг элдвээр дарамтлах, айлган сүрдүүлэх, шүүх цагдаад худал мэдээлэл бичиж, ор үндэслэлгүй хэрэг үүсгэн шалгуулах зэргээр хохироох болсон”гэсэн байна. Энэ бол ноцтой мэдээлэл. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Тиймдээ өнөөдөр жирийн иргэнээсээ томоохон улстөрчид, бизнесмэнүүд хүртлээшалгуулж үнэн мөнөө тогтоолгодог. Харин мань Батж.Батбаярт яадаг бол, харж л байя?!
З.Бат

Цуврал-68
Чингис”-ийн гэзэгний найр
Даахийг нь үргээх цаг болжээ. Өлгийдөж авсан үр тань гурван ойдоо хүрч, хөлд орж, тусд зүтгэх үе ирлээ гэсэн үг. 2012 оны есдүгээр сарын намрын халуунд Монгол улсын Засгийн газар бонд “төрүүлэн”, Чингис хэмээн нэрийдье гэцгээн догдолсон билээ. Нэр нь хүндэдсэн хөөрхий бондод УИХ-ын 52 дугаар тогтоолоор арилжааны зөвшөөрөл аравдугаар сард нь олгов.
Нэг мэдсэн гурван хавар ээлжилж, гурван намар одож, одоо ямар “амьтан” бойжуулчихав хэмээн яриа хөөрөө олон нийтийн дунд чангарах тийшээ хандлаа. Чингисийн дүүг төрүүлнэ хэмээн УИХ-ын дарга урьдчилаад зарлаад явахыг бодвол өмнөх бондын өрийг хэрхэн дарах, зарцуулалтыг нь зарлах, үр дүнг нь хэлэлцэх сонирхолгүй аж. Харин дараагийн 2.1 тэрбумын бонд олж ирж, долларын ханшийг сонгууль өнгөртөл барих, АН-ын фракцид илүү тустай хэдэн төслийг шуурхай санхүүжүүлж авах яаруу давчуу салхи сэвэлзэж эхэллээ.
Гэвч дараагийн мега зээлийн наана өмнөх том өрөө ярилцахыг олон нийт шаардаж байна. Чингис бонд гурван ой хүрсний найран дээр гэзэг үс хөндөх, үг хэлэх үүрэгтэй эрхмүүдийг одоо нэрлэе. Бодлогын зөвлөл буюу 15 албан тушаалтан:
Н. Алтанхуяг (Ерөнхий сайдаар тухайн үед ажиллаж байсан)
Н. Батбаяр (Эдийн засгийн хөгжлийн сайд)
Б. Гарамгайбаатар (Эдийн засгийн байнгын хороо)
Ц. Даваасүрэн (Төсвийн байнгын хорооны дарга)
П. Цагаан (Ерөнхийлөгчийн Тамгын газар)
Д. Одхүү (УИХ-ын даргын ахлах зөвлөх)
Н. Золжаргал (Монголбанкны Ерөнхийлөгч)
Д. Баярсайхан (Санхүүгийн зохицуулах хороо)
Ч. Сайханбилэг (ХЭГ дарга)
Ч. Улаан (Сангийн сайд)
Х. Баттулга (Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд)
Ц. Баярсайхан (Барилга, хот байгуулалтын сайд)
М. Сономпил (Эрчим хүчний сайд)
А. Гансүх (Зам, тээврийн сайд)
Э. Бат-Үүл (Нийслэлийн Засаг дарга)
Энэ 15 хүн Чингис бондоос санхүүжүүлэх төслүүдийг эцэслэн сонгосон ба сонгох шалгуур үзүүлэлтийг мөн гаргасан, эрсдэлээс хамгаалан удирдах үүрэг хүлээсэн. Сонирхолтой нь Чингис бондоос хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг захиран зарцуулах гарын үсгийн эрхтэй Сайдууд энд өөрсдөө багтсан юм. Төсөл сонгодог, мөнгө зарцуулдаг, өөрийгөө хянадаг гэсэн үг.
Чингис бондод дүү дагуулах тухай ярианаас өмнө Бодлогын зөвлөл үүргээ биелүүлсэн үү, эрсдэлээс хамгаалж удирдлагаар хангах үүргээ бондын хөрөнгийг гарын үсгээрээ гаргаж байсан Сайдууд биелүүлсэн үү гэдгийг төсөл тус бүрээр УИХ дээр нээлттэй хэлэлцэх ёстой. УИХ-ын Эдийн засгийн ба Төсвийн байнгын хорооны дарга нар Чингис бондын зарцуулалтад тавих хяналтаа хийж чадсан эсэхийг Чуулганаар хэлэлцэх учиртай юм. Тухайлбал, Байнгын хорооны дарга нар Б. Гарамгайбаатар, Ц. Даваасүрэн нарын хүлээсэн үүрэг энд яригдана. 1.5 тэрбум ам. долларын Чингис бондыг нийт арван төсөлд зарцуулсан. Тэгэхээр ухаан мэдрэл самуурахаар урт хэлэлцүүлэг болохгүй.
Бондын хүүнд 2013-2022 онд нийт 615 сая ам. долларыг улсын төсвөөс төлж байна, төлнө. Үндсэн төлбөр, хүүтэйгээ нийлээд 2.1 тэрбум ам. долларыг Чингистээ өргөх нь ээ. Бондын санхүүжилтийн тал хувийг өөрийн орлогоор зээлээ эргүүлж өгөх төслүүдэд зарцуулсан. Тухайлбал, МИАТ компани Боинг онгоц худалдаж авсан ба үйл ажиллагааныхаа орлогоор 84 сая ам. долларын зээлээ барагдуулаад дуусч байна. Үлдсэн 9 төслийн эргэн төлөлт одоогоор “Тодорхойгүй” гэсэн тодорхойлолттой яваа юм.
Чингис бондыг эргүүлж төлөх хугацааг хоёр ангилдаг. Эхний төлөлт 2018 оны нэгдүгээр сард хийгдэх бол сүүлийн төлөлт 2022 оны эцэст хийгдэнэ. Хорин хоёр он буюу “хол байна” гэж тайвшрах төлөлтөд Гудамж төсөл, Улаанбаатарыг аймгийн төвүүдтэй холбосон автозамууд, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулж буй нийт 667 сая ам. доллар орно. Энэ мөнгийг улсын төсвөөс төлнө. Үлдсэн нь орлогоороо зээлээ эгүүлэн төлөх учиртай төслүүд.
Зээлээ хугацаанд нь эргүүлж төлөх боломжгүй төслүүд олон байна. Шалтгаан нь янз бүр. Тухайлбал төмрийн хүдрийн нойтон баяжуулах 3 үйлдвэр Чингис бондоос хэрэгцээт санхүүжилтийнхээ гуравны нэгд зээл авч, үлдсэн мөнгөө өөрсдөө гаргасан. Үйлдвэрүүд хугацаандаа ашиглалтад орсон боловч зах зээл муудсан учир борлуулалтгүй, улмаар үйл ажиллагаа нь доголджээ. Үүнийг хүндэтгэх шалтгаантай төслүүд гэж үзэж болно. Хүндэтгэх шалтгааныг бид бие биедээ хэлж болох хэдий ч Чингис бондын төлөлтийн график шалтгаан асуухгүй, харин эргэн төлөлтийн шинэ хувилбар гаргах буюу Аргентиний араас алхам алхмаар орох эхлэл болно.
& тэмдэгтгүй буюу жинхэнэ Самсунг мөн үү?
Одоо хүндэтгэх шалтгаангүй төслүүдийн тухай илүү тодруулъя. Нөгөө 267 км төмөр зам. Монголчуудын “насаараа “ ярьсан Тавантолгой ордын нүүрсний экспортын зам. Төмөр замын нийт өртгийг эхэн үедээ 700 сая ам. доллар хэмээн тооцоолж 200 сая ам. доллар гаргаж өгсөн. Орлогоороо эргэн төлөлт хийх төслүүдийн нийт санхүүжилтийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг Чингис бондоос олгох Зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2012 оны арванхоёрдугаар сард буюу 1.5 тэрбум ам. долларыг манай төлөөлөгчид босгоод “хүү хаа” гээд ороод ирмэгц нь гаргасан юм.
“Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам. доллар нь Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын ажлын гуравны нэгийн зардалд арай хүрэхгүй байгаа. Гэхдээ үлдсэн хөрөнгө оруулалтыг уг төсөл өөрсдөө босгох боломжтой. Найман жилийн дараа өртгөө нөхөх сайн төсөл” гэж Хөгжлийн банкны захирал Н. Мөнхбат ярьж байна. Хэрэв сайн төсөл юм бол хөрөнгө оруулагч яагаад олдоогүй юм бэ гэсэн асуулт гарна. 200 сая доллар зарцуулах эрхээ 2013 оны гуравдугаар сард бүрэн нээлгэчихсэн Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын ажилд үлдэх хөрөнгийг гаргах компани олдоогүйн эхний шалтгаан нь Ерөнхий туслан гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалгүй, БНСУ-ын Самсунг С&Т корпорацийн охин компанийг шууд сонгосон явдал гэж хөрөнгө оруулалтын шинжээчид үздэг.
200 сая ам. долларын ажил хийх Ерөнхий гүйцэтгэгчийг тендергүй шалгаруулаад, гар хөлийн үсэг зурсны учир юу вэ? Энэ төслийг гардан хариуцсан Зам, тээврийн сайд А. Гансүх “Энержи ресурс рэйл”-ийн төмөр замын төслийг гартаа авах үедээ мөн компанийн хийсэн Ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг тэр хэвээр нь шилжүүлж авсан гэж ярьдаг. 2013 оноос хойш энэ худал яриа олон нийтийг төөрөгдүүлж ирсэн.
Энержи ресурс рэйл ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих Ерөнхий гүйцэтгэгчийн тендерийг зарлаад, шорт листэд үлдсэн Самсунг С&Т корпорацтай Гэрээний нөхцөлөө эцэслэн тохиролцох шатанд явж байв. Энэ тохиролцоон дундуур А. Гансүхийн баг орж ирмэгцээ, хувийн компанийн гэрээний эрх үүргийг тэр чигт нь авлаа хэмээн хурдхан зарласан түүхтэй. Самсунг СТ-ийн охин компани SCTECM-тэй Монголын Төмөр зам ТӨХК тэр дор нь гарын үсэг зурж, эрх үүрэг шилжүүллээ болоод явчихлаа. Самсунг С&Т корпорац гэдэг нь одоо Шангри Лагийн барилгын ажил хийж байгаа, хэрэгжүүлж буй төслүүд нь олон улсад нээлттэй зарлагддаг компанийн бодит нэр. Харин А. Гансүх сайдын тэр дор нь “сонгож” орхисон охин компани хаанаас гараад ирсэн юм бол?
Манай Гадаадын хөрөнгө оруулалтын газарт 2012 оны арванхоёрдугаар сард бүртгүүлж, Улсын бүртгэлийн Гэрчилгээгээ авсан энэ шинэхэн компанийн бүртгэлийн нэр Самсунг СТ корпораци буюу “&” тэмдэгт нь орхигдсон байх юм. Энэ компанид эрх шилжүүлэх гурвалсан гэрээ ба Ерөнхий гүйцэтгэгчийн Гэрээг тойрсон их хэмжээний мөнгөний зөрүү гарч ирдэг ба энэ талаар хэвлэлээр шуугих тоолонд Сайд асан А. Гансүх БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанитай марга, надад хамаагүй маягаар хандаж иржээ.
Чингис бондын 200 сая ам. долларын зарцуулалт, менежментийг хариуцсан Сайдын хувьд энэ арга цааш нэг их удаан явахгүйг тэр сайн мэдэж байгаа. Хуульч хүний хувьд цэвэрхэн мултрах нүх сүвээ ч хэдийнэ бэлдсэн биз.
Монголын төмөр зам ТӨХК БНСУ-ын ямар компанитай гэрээ байгуулсан, тэрхүү Гэрээний нөхцөл яагаад Монгол улсад алдагдалтай болсныг өдийд Тагнуулын ерөнхий газар, бусад үүрэг хүлээсэн газрууд нь тодруулах ёстой.
Гэрээний зүйл заалт бүрээр, нийт арван удаа гарч зарцуулагдсан гэх гүйлгээ тус бүрээр аудит хийх ёстой юм. Гэхдээ саяын “Нүүрс” хөтөлбөрт аудит хийж улс төрийн захиалагчдадаа үйлчилдэг шиг хулхи гаруудыг оруулбал бодитой дүгнэлт хэзээ ч сонсохгүй. 2012 оны арванхоёрдугаар сард Улсын бүртгэлээс компанийн Гэрчилгээгээ авсан Самсунг СТ-ийн охин компанитай 480 сая ам. долларын ажил хийлгэх Гэрээ байгуулж орхидог юм байж. Тэрхүү шинэ тутам компанийнх нь өөрийн хөрөнгө ердөө 140 мянган ам. доллар гэж Гэрчилгээнд бичжээ. Хоёр зуун сая орчим төгрөгийн бэл чадалтай жижигхэн компанитай 800-гаад тэрбум төгрөгийн ажлын гэрээ хийлгэхдээ урьдчилгаанд нь 70 орчим сая ам. доллар буюу зуун хэдэн тэрбум төгрөгийг шууд шилжүүлсэн байх юм.
Монголд ийм ашигтай, ийм хялбар, ийм “бэлэглэлийн” тендер авч үзсэн компани байна уу?
Энержи ресурс риал ба Самсунг С&Т корпорац хооронд тохиролцож явсан нөхцөлүүдээс Самсунг СТ нь дохиолол холбоо, өртөөний барилга байгууламж хийлгэх ажлыг хасч гэрээ байгуулсан. Хоёр төрлийн ажил Гэрээний нөхцөлөөс хасагдсан атал Гэрээний үнэ Энержи ресурс риал ба Самсунг С&Т корпорац хооронд ярилцаж байсан саналаас 45 сая ам. доллараар өсөөд явчихсан. Энэ бол зүгээр зах зухаасаа бултайсан ганц баримт. Самсунг СТ-ийн нэг ажилтан өдөрт 400 ам. долларын дундаж ажлын хөлстэй байсан бол монголчууд 45 долларын үнэлгээтэй. Нэг куб метр газар шорооны ажлыг 9.9 ам. доллараар бодож Чингис бондоос 11.7 сая куб метр газар шорооны ажлын мөнгө авсан бол газар шорооны ажил хийсэн Монголын 13 компанид 5 доллараар бодож хөлсийг нь өгчээ. Дундаас нь унах энэ их мөнгө Чингис бондынх. Та бид эргээд төлөх өр. Гэрээг гардан удирдсан А. Гансүх сайд иймэрхүү асуудлыг өөрөөсөө холдуулан, Самсунг СТ-тэй шүүхийн маргаан болгох ажиллагаа зохион байгуулах муу аргаа сайн мэднэ. Гэвч энэ гэрээг зурах чиглэлийг өгч, удирдаж явсан Сайдын хувьд Монгол улсад олон тэрбумын алдагдалтай гэрээний хариуцлагаас мултарч чадахгүй.
Туслан гүйцэтгэгчээр ажилласан 13 дотоодын компанийн аравт нь нүүлгэн шилжүүлэлтийн зардал гэж арван хэдэн тэрбум төгрөгийн зардал Гэрээнд тусгасан, түүнээ Самсунг СТ Хөгжлийн банкнаас авсан. Гэтэл мөнөөх 13 компанийн арав нь аль эрт, Энержи ресурс рэйл ХХК-ээс нүүлгэн шилжүүлэлтийн зардал гэж тус бүрдээ 1 тэрбум төгрөгөө авчихсан байх жишээтэй. Монголын арван компанид нүүлгэн шилжүүлэх зардлыг давхардуулаад өгчихсөн бол яах вэ, дуугүй амаа хамхиж болох. Тэр зардлыг Самсунг СТ зардалдаа тусгуулаад авчихсан байгаа нь шог оо.
Твиттер, фэйсбүүкийн хуурамч аккаунт нээхдээ том, жижиг латин үсгүүдийн будилаан хийж, нүдэнд үл анзаарагдах хуурамч аргыг ашигладаг шиг “&” тэмдэглэгээний эргэн тойронд 2012 оны арванхоёрдугаар сард юу болоод өнгөрснийг өдий хүртэл хэн ч тодруулах сонирхолгүй байгаа нь энэ явдал улс төр, хууль хүчний шат бүртээ хамгаалагдсаных. Жинхэнэ Самсунг С&Т корпорацитай Гэрээний нөхцөл тохиролцоод явж байсан Энержи ресурс риал ХХК ч энэ тухай дуугарахгүй байгаа нь “айж явбал аминд өлзийтэй” гэсэн байр суурьтай болсных биз.
Чингис бондоос хамгийн их санхүүжилт авсан төмөр замын төслийн гараа ийнхүү хариуцлагагүй Гэрээ хийснээр эхэлжээ. Яг ийм хариуцлагагүй ажлуудыг анхнаас нь гарах вий гэж хянахаар дээр дурдсан Бодлогын зөвлөл байгуулагдсан ухаантай юм. Дээр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид дурдсанаар олон нийтэд нээлттэй, хяналт дор нь Чингис бонд зарцуулагдах ёстойг дурдсан. Зөвлөмжийн 3.2 хэсэгт “Чингис бондын хөрөнгийн эх үүсвэрийн зарцуулалт, төсөл, хөтөлбөрийн сонголт, хэрэгжилт нь авилга, албан тушаалын үйлдэл, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх чиглэлээр прокурор, АТГ, Тагнуулын ерөнхий газар болон бусад холбогдох хууль хяналтын байгууллага уялдаатай ажиллах”-ыг сануулсан.
Хэрэв дурдсан байгууллагууд Зөвлөмжийн дагуу ажлаа хийсэн бол өмнө нь хэвтээ чиглэлийн 1100 км төмөр зам барих нэрээр үндэсний олон компаниар ТЭЗҮ-гүй төслийн шороо ухуулаад ажлыг нь хүлээж авахаас бултсан, зөвлөх үйлчилгээ нэрээр 55 сая ам. долларыг Хөгжлийн банкнаас гаргуулж авсан А. Гансүхийн багийг Чингис бондын төсөлд “ашиг сонирхлын зөрчилтэй” гэсэн ганц шалтгаанаар ойртуулахгүй байх бүрэн үндэслэлтэй байсан. Монголын төмөр замын суурь бүтцийн компанийг Хонконгт гадаадын компаниудтай хамтран байгуулахыг оролдож, Санамж бичиг зурж явсан энэ багт Чингис бондын төслийг хариуцуулж өгнө гэдэг чононд хонио хадгалуулснаас ялгаагүй.
Самсунг СТ компанитай ТТ-ГШ чиглэлийн төмөр зам байгуулах гэрээг Монголын төмөр зам ТӨХК-ийн дарга 2013 оны тавдугаар сард зурсан байдаг ба дансаар нь ганц төгрөгний гүйлгээ хийгдээгүй энэ Агентлагийн даргаар элдэв хариуцлагагүй гэрээнд гарын үсэг зуруулдаг, гэрээний нөхцөлийн ард өөрсдөө зогсдог туршлага Х. Баттулга, А. Гансүх сайдуудад бий. Өнөөдөр А. Гансүх сайд асан ТТ-ГШ төмөр замын төслийн ажлыг АТГ-аар шалгуулъя хэмээн зоригтой мэдэгдсэн тухай хошин шог үе үе сонсогддог. Монголын татвар төлөгчдийн халааснаас төлөгдөх Чингис бондын 200 сая ам. доллар, Хөгжлийн банкны 55 сая ам. долларыг зарцуулсан Яамны сайд, төслийг удирдлагаар хангах үүрэгтэй ерөнхий менежер, МТЗ-ын даргын гарын үсэг зурсан Гэрээнүүдийн ард чиглүүлж зогссон албан тушаалтны хувьд Та алхам тутамдаа, гүйлгээ гарах тоолонд аудитын шалгалтад орох үүрэгтэй. Шалгуулъя гэж хашгирдаг баатар эр биш, харин шалгуулах үүрэгтэй албан тушаалтан болохоо үргэлж мартаж ирснийг энд сануулъя.
2013 оноос хэрэгжсэн энэ төсөл өнөөдөр бидэнд юу үлдээсэн бэ? Төмөр замын доод бүтцийн ажил нь 86.6 хувьтай гэж мэдээлдэг. Гэвч энэ тоог баталгаажуулах шалгалт, аудит оруулдаггүй. Төр хүсвэл аудит, шалгалтыг хэрхэн шуурхай оруулан, шоронд хийж, шонд хатаадгийг Та бид сүүлийн хэдэн өдөр нээлттэй болсон “Нүүрс” хөтөлбөрийн шүүх хурлын бичлэгээс харсан. Төрийн аудиторууд гэж ямархуу хүмүүс байдгийг ч ойлгосон.
ТТ-ГШ төмөр замын доод бүтцийг хийхээр зарцуулсан 200 сая ам. доллар Хөгжлийн банкнаас гарсан атал Ерөнхий гүйцэтгэгч Самсунг СТ нь гэрээт туслан гүйцэтгэгч Монголын 13 компанид ердөө 70 орчим сая ам. доллар төлөөд “мөнгө нь дууссан” шалтгааныг хэн ч сонирхохгүй байгаа нь хачирхалтай. Энэ төслийн ерөнхий удирдагч Зам, тээврийн сайд асан А. Гансүх хуульч хүний хувьд өөрийн буруугүйг, Самсунг СТ-ийн асуудал болгон хялбар мушгих биз. Тийм учраас Чингис бондын хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтыг удирдлагаар хангасан төрийн Сайдуудад хариуцлагыг тус бүрд нь ярих ёстой дахин сануулъя. Дараагийн бондын тухай ярьж байгаа дарга болгон эхний Чингис бондын өгөөжийг хэрхэн дүгнэчихээд ийм зүйл хэлэв гэдгээ тайлбарлаг.
Шенхуа-д төмөр замын 49 хувиа энэ сарын сүүлээр өгнө
Самсунг СТ нь Монголын Төмөр замтай 27 сарын гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны есдүгээр сард дууссан ба манай хүсэлтээр гэрээг нь 10 сар хүртэл сунгажээ. Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ТТ-ГШ чиглэлийн 267 км төмөр замыг Хятадын Шенхуа компани барьж байгуулахаар Засгийн газар шийдвэрлэж байна. Монголын компани байгуулаад, төрд 19 жилийн дараа 51 хувийг нь үнэгүй өгөхөөр 2009 оноос хойш хоёр удаа оролдсон энэ бүтээн байгуулалт эцсийн дүндээ Шенхуагийн 49 хувийн эзэмшлээр өндөрлөх нь тодорхой болжээ.
Хятадын аюулаар монголчуудыг айлгадаг Зам, тээврийн хоёр сайдын Монголын төмөр замын түүхэнд үлдээсэн тод мөр нь Хятадын төрийн өмчийн компанийн 49 хувийн өмчлөлд нэг шугамаа өргөн барих хүртэл нь шахалт хийсэн гунигт кейс болой.
Одоо Самсунг СТ-ийн МТЗ-тай байгуулсан гэрээний эрх үүргийг Хятадын компанид шилжүүлэх “ёслол” мөд болох биз. Ингээд 267 км төмөр замын овоолсон шороонд хийх аудит, удирдлагаар хангасан Сайдын хариуцлагын асуудлыг чимээгүй өнгөрөөх санаархал бий.
Зүүн Цанхид хятадууд олборлолт хийнэ
“Эрдэнэс Тавантолгой” ТӨК сайн ажиллаж байгаа гэж Их хурлын дарга З. Энхболд зориуд цохон тэмдэглэх хообийтой. Харин Тавантолгойн нүүрсний бассейний нэг хэсэг Зүүн Цанхийн уурхайн олборлогчоор ирэх аравдугаар сараас Хятадын компани орж ажиллахаар борлуулалтын үнэ дээр одоо тохиролцож явааг тэрбээр огт дурдахгүй байна. Зүүн Цанхийн ордод Австралийн Махмахон компанийн охин компани TTJV олборлогчийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба ажлын хөлсөө авч чадахгүй байгаа, сул зогсолт, алданги гэхчлэн “Эрдэнэс Тавантолгой” компаниас 107 орчим сая долларыг нэхэмжилсэн юм. Одоо энэ өрийг Хятадын Шин Юан группийн мэдлийн компани худалдан авч байгаа аж.
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын компани Шин Юан нь Хятадын Чалко компанитай цөөнгүй төсөлд түншлэн ажилладаг. Чалкод “Эрдэнэс Тавантолгой” 150 сая ам долларын өртэй, түүнээ нүүрсээрээ төлж байгаа. Тэгэхээр Чалкогийн түнш Зүүн Цанхид олборлолт хийж, Чалко нүүрсийг нь хүлээн авах хүртлээ Тавантолгойн ажил дампуураад байна. Энэ явдал “Эрдэнэс Тавантолгой” ТӨК гайхамшигтай ажиллаж байгаагийн шилдэг жишээ мөн биз?
Бид зөвхөн Чингис бондын талаар шуугин ярьдаг, хэрхэн төлөх вэ хэмээн санаа зовнидог. Тэгвэл Хөгжлийн банкны 580 сая ам. долларыг төрийн өмчийн ямар компаниуд авсан, тэд одоо яагаад хувьчлах объектийн жагсаалтад орцгоосныг дэлгэж ярилцаагүй явна. Тухайлбал, Дулааны цахилгаан станцуудын талаар ч бас дуугарах цаг болсон. Хөгжлийн банкны гаргасан евро бондоос “Эрдэнэс Тавантолгой” ХХК 200 сая ам долларыг үйл ажиллагааны зардалдаа гаргуулж авсан. Хөгжлийн банк энэ зээлийн хүүг одоо төлж яваа, 2017 онд бондоо эргүүлж төлөх ёстой. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” эзэмшлийн уурхайнхаа үлэмж хэсгийг хятадуудын мэдэлд өгөөд, өрөө дарж явна. Тавантолгойн нүүрсийг зөөх төмөр зам Шенхуагийн 49 хувийн эзэшилд очиж байна. “Эрдэнэс Тавантолгой” ТӨК-ийн хаалттай хананы цаана ийм явдлууд өрнөж байна. Хаалганы гадна талд нь харин “сайн ажиллаж байгаа, онц” гэсэн хаяг хаджээ.
Чингис бонд, Хөгжлийн банкны бондын хөрөнгө ямар төслүүдэд зарцуулагдаж байгааг Хөгжлийн банкны вэб сайтаас тоон үзүүлэлтээр харж болно. Харин тооны цаана бодит зарлага, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийгдэж байна уу гэдгийг хэн ч сонирхоогүй байна.
Дүү бонд дараагийн Засгийг аврах гэнэ
Өмнөх бондоо яаж зарцуулснаа мэдэж чадахгүй сууж байтал дараагийн бондын найрын зар түгээд эхэллээ.
Чингисийг 4.1-5.1 хувийн хүүтэй гаргасан бол дараагийн бондын өгөөж хүү 8-9 хувь байх болов уу. Энэ оны тавдугаар сард Худалдаа хөгжлийн банкны гаргасан 500 сая ам. долларын бондын хүү 9.375 хувь байсан бол зургадугаар сард гаргасан Хятадын 160 сая долларын Dim Sum бондын хүү 7.5 хувийн хүүтэй байсан. Өчиглөр Уолл Стрит жорнал дээр нийтлэгдсэн өгүүлэлд Монголын бондын өгөөж 8 хувьтай байгаа гэжээ. Монгол шиг доллараас хамааралтай Замби 2012 онд 5.3 хувийн хүүтэй гаргасан бонд нь эдүгээ 9.73 хувийн өгөөжтэй, Эквадорын бондын өгөөж 7.9 хувиасаа 12 болж муудсан гэж бичсэн байна.
Дараагийн бонд бол амиа аврахаар хийж байгаа аргагүйдсэн алхам юм. Долларын ханшийг дарж тогтоох, сонгууль хүртэл аргалах, эрх мэдэлтэй байгаа дээрээ хэдэн төсөлдөө хөрөнгө босгож авах зорилготой. “Эдийн засаг тэлэх ёстой, их хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэсэн тайлбараар тагласан Монголын их өрийн эхлэл юм.
УИХ байтугай Засгийн газарт Чингис бондын өрийг хэрхэн барагдуулах тухай тодорхой төлөвлөлт одоогоор байхгүй байна. Учир нь Ч. Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны сонгууль хүртэл тогтвортой ажиллах баталгаагүй юм. Өнөөдөр Чингисийн дүү бондыг хамгийн ихээр ярьж буй улстөрчдөд дараагийн бондыг босгох, өөрийн Засгийн газраа эмхлэх төлөвлөгөө бий. Чингисийн дүү бондын тухай хамгийн их ярьж байгаа улстөрч өөрийгөө дараагийн Ерөнхий сайдаар зарлахаар яарч, Засгийн сангаа хэрхэн аврах гарцыг эрэлхийлж байна гэсэн үг.
Энэ удаа Ч. Сайханбилэгийн Засгийн газрыг Ардчилсан намын УИХ дахь гишүүд гар өргөн огцруулах шаардлагагүй болж. МАН, “Шударга ёс”-ын зарим гишүүн, Бие даагч хэд нийлээд Ч. Сайханбилэгийг хөнгөхөн огцруулна гэдгийг дараагийн Ерөнхий сайдад санаархаж байгаа хүн сайтар тооцсон бөгөөд санал хураалтын үед “алга болж тус болох” түгжилүүд АН-д цөөнгүй бий. Засгийн газрыг унагах энэ удаагийн операцийг өнгөрсөн жилийн детектив ажиллагаа шиг балмадаар хийх аргагүй болсныг сүүлийн ээлжийн ховдгууд сайн мэднэ. Эдийн засгийн хүнд нөхцөлөөр шахан, “соёлтойгоор” унагах шинэ төлөвлөгөө намрын Чуулганы өмнө хэдийнэ бэлэн болжээ.
http://bolormaa.niitlelch.mn/content/7299.shtml

Цуврал-69
Б.Батзаяаг баривчилжээ
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн шөнө гэрээс нь баривчилжээ. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан байна. Түүнээс гадна Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байна.
“Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө цацагдаж байсан. Дээр нь огт тендер зарлалгүйгээр төмөр замын ажлыг хийлгэхээр шалгаруулсан тухай мэдээлэл бий. Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тухай баттай эх сурвалжууд хэлж байна. Одоогоор Чингис бондны мөнгөнөөс 260 сая орчим долларыг зарцуулсан ч төмөр замын ажил дуусаагүй байгаа юм.
Энэхүү хэрэгт тухайн үед Зам тээврийн сайд байсан хүмүүсийг ч татаж магадгүй байгаа аж. Эхний ээлжинд байцаалт авахаар төлөвлөөд байгаа гэнэ. Ийнхүү Монголын төмөр замтай холбоотой хэргийн дуулиан дэгдлээ.
Л.ХАЛИ
http://www.news.mn/content/226358.shtml
Б.Батзаяаг гэрээс нь баривчилжээ
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг хууль хяналтын байгууллагынхан өнгөрсөн шөнө гэрээс нь баривчилсан гэх мэдээлэл байна. Түүнээс эхний ээлжинд байцаалт авах аж.
Б.Батзаяа нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар өмнө нь ажиллаж байсан билээ. Тэрээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажилд оролцогчийг сонгон шалгаруулахад ажил үүргийн хуваарийн дагуу оролцож байсан нэгэн.
Түүнээс гадна Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан гэх мэдээлэл ч байна.
Тодруулбал, “Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө нь хэвлэлээр цацагдаж байсан билээ. Хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон байж болзошгүй байгаа аж. “Чингис” бондны хөрөнгөнөөс 200 гаруй сая долларыг төмөр замын ажилд зарцуулаад буй билээ.
Eagle.mn
http://www.eagle.mn/content/read/36865.htm

Цуврал-70
Хятад лим ба “Женко” Х.Баттулгын монгол дахь хоршил
“Женко”хэмээхулс төрч Х.Баттулгын цаад хүн, Баянгол зочид буудлын нууц эзэн гэгддэг хятад угсааны ах дүү хоёр Лимын тухай элдэв үгс улс төрчдийн дунд олон жил яригдсаар ирлээ. Ах дүү хоёрын нэг Лим гэгчсүүдэрт 25 жил нуугдаж залхаад ил гарахыг хүсчээ. “Forbes Mongolia”2015/01 сэтгүүлд өгсөн ноён Лимийн ярилцлага саяхан “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн билээ. Б.Лимийн ярилцлагыг Х.Баттулгын талаарх мэдээлэлтэй харьцууллаа.
Лим: “Танай хувааж идэх бялуу дэндүү том, гагцхүү Засгийн газар нь зөв зохион байгуулалттай байж, бялуугаа хүртээмжтэй... хуваарилах нь чухал”
Лим,
-1990 онд Сингапурт электрон барааны дэлгүүр нээж байжээ.
Баттулга,
-90-ээд оноос Монголд Сингапурын электрон барааг олон дахин нугалан зарж эхэлсэн.
Лим,
-1991 онд гуч дөнгөж шүргэж яваа залуу Монголд ирсэн.
Баттулга,
-Лимийг Монголд суурьшуулсан хүн гэлцдэг.
Лим,
-Дуут мессеж хүлээн авдаг Пэйжер болон Тайгер, Хайнеккен шар айраг, бохь, Кока Кола ундааг Монголд оруулж ирж том ашиг унагаж байжээ.
Баттулга,
-Монголд гар утас болон Тайгер, Хайнеккен, Кока Колагийн үйлдвэрлэл эрхэлдэг М Си Эс компанийг үздэггүй.
Лим,
-Баянгол зочид буудалд “Casablanca"ресторанаа нээсэн.
Баттулга,
-Баянгол зочид буудлыг хувьчилж авч 1997-2004 онуудад Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байв.
Лим,
- Итгэлийг нь хүлээсэн хүнд ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр хагас сая доллар хүртэл өгсөн тохиолдол бий. Монгол дахь бизнес нь маш хурдтай өсчээ. Тэр “Хэрвээ би Сингапуртаа байсан бол тэрхүү аймшигт өрсөлдөөн дунд юу чүгүй нүцгэн хоцорч болох байсан” гэж ярьжээ.
Тэрбээр Монголын үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхай, барилга, банк санхүү, боловсрол, зочид буудал, аялал жуулчлал, хоол хүнс зэрэг салбарт хөрөнгө оруулсан гэдэг. Ялангуяа хуучин ХИД1 дэлгүүр байсан Raffles сургуульд оруулсан хөрөнгө оруулалтандаа сэтгэл хангалуун явдаг байна. Гэтэл Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл нэгэнтээ “Би чамайг Монголд ямар бизнес хийдгийг мэдэхгүй” гэжээ.
Баттулга,
-Өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан Баянгол зочид буудал, Мах Импех, Талх чихэр, ХИД-ээс гадна хэвлэлд холбож бичдэгАПУ, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, Дарханы төмрийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, Төгрөг нуур нүүрсний орд зэрэг улсын үйлдвэр, аж ахуйн газруудыг маш олноор нь хямд хувьчилж авсан гэсэн яриа тасардаггүй. Түүний овоглодог Женко хэмээх компани Монголд байдаггүй. Тус компаний албан ёсны вэбсайт нь Сингапурт байдаг нь илчлэгдэж удалгүй Монголоос орох боломжгүй болгосон.
Лим,
-Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр MIG хэмээх уул уурхайн компаниараа анхны IPO-г хийж байжээ.
Баттулга,
-Монголоос анх удаа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн үндэсний компанид дургүй.
Лим,
-“Форбес Монголиа” сэтгүүлийн сэтгүүлчтэйGrand Hyatt Singapur зочид буудалд ярилцжээ. Биллиг бага байхад энэ буудлын буурь сураггүй, оронд нь навсгар байшин, намаг шавхайтай гудам л байж.
Баттулга,
-Баянгол зочид буудлын буурин дээр олон давхар зочид буудал барих мэдээ хэвлэлд гарч байгаад сураггүй болсон.
Лим,
-Монголд татварын мөнгө хаашаа урсан оддогийг бодоод бодоод олдоггүй.
Баттулга,
-Түүний хувьчилж авсан,төрийн өмчинд байсан томоохон компаниуд үндэсний шилдэг татвар төлөгч компаниудын жагсаалтанд багтдаггүй.
Лим,
-50 сая малтай улсыг ядуу гэх үү, Монголчууд хэзээ ч өлсөхгүй гэж ярьжээ.
Баттулга,
-“Эдийн засаг муудах юм бол Та хариуцлага хүлээх үү” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Бид Африкийн орон шиг болохгүй, мал сүрэг биднийг хамгаалж үлддэг, малын буян” хэмээнхариуцлагаас бултаж хариулсан нь Монголыг дэлхийнхөгжлөөс хоцрогдсон орон байлгахыг хүсдэг гэсэнтэй агаар нэг сонсогдсон.
Лим,
-Эдний гэр бүл өдөр болгон Монголтой харилцдаг.
Баттулга,
-17 чингэлэг спиртийн хэргийн үед цагдаад эрэн сурвалжлагдаж байхдаа Сингапурт Лимийнд нуугдсан гэлцдэг, байнга Сингапур явдаг, энэ орноос жишээ авч ярих, нэвтрүүлэг хийх нэн дуртай. Түүнчлэн төмөр замын онц ноцтой их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгуулахаас оргон зайлж Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа“Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат одоо Сингапурт бүгсэн мэдээлэл бий.
Лим,
-Монголын улс төр, эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа Оюутолгой, Тавантолгойн талаар бясалган бодох дуртай. Тэрээр, “Уул нь танай хувааж идэх бялуу дэндүү том, гагцхүү Засгийн газар нь зөв зохион байгуулалттай байж, бялуугаа хүртээмжтэй... хуваарилах нь чухал” гэж ярьжээ.
Баттулга,
-Монголын парламентад 2004 оноос эхлэн 3 удаа сонгогдсон, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр ХАА-н сайдаар ажиллаж байсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох хүслээ нуудаггүй. Тавантолгойн орд болон тус уурхайгаас урагш татсан төмөр замд хувийн хөрөнгө оруулалт хийхийг улайран эсэргүүцдэг мөртлөө Оюутолгойн талаар ам нээдэггүй.
Женкогийн уул уурхайн олон компанийн нэг Камл /CAML/ нь“Петро Чайна Дайчин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч хятадын 26 компанид монгол ажилчдыг зуучлахдаа ажлын нэг байрнаас цалингийн 50-иас илүү хувийг сааж өндөр ашигтай ажилладаг гэсэн мэдээлэл нэг үе хэвлэлд гарч байсан.
Чингисийн баатаруудад дүрээ мөнхлөх Хятад угшилтай хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваад эхэлжээ
Лим,
-2010 онд Холливудын жүжигчин Жэки Чаныг Монголд авчирчээ.
Баттулга,
-Монголын хэвлэлд Х.Баттулга Холливудын од Жэки Чаныг Монголд авчирлаа хэмээн шуугиж байв. Хэн нь авчирсан юм бол?
Лим,
-Багаасаа дуучин болохыг мөрөөддөг байсан ба дуучин Б.Сарантуяа нарын цомогийг ивээн тэтгэж байжээ.
Баттулга,
-Олон нийт дээрх дуучинг ивээн тэтгэж дэмжиж байсан гэж бас ойлгож ирсэн.
Лим,
-Автомашины хоббитой, Феррари клубын гишүүн.
Баттулга,
-Үнэтэй автомашины баян цуглуулгатай мөртлөө заримыг нь унахаас ичдэг гэнэ. Өнгөрсөн зун цагаан өнгийн Хаммер лимузен нь Монголд хийсэн Лимийн хүүгийн хуримын зураг авалтанд үйлчилжээ.
Лим,
-Өнгөрсөн онд Сингапурын Феррари клубын гишүүдээ, гэр бүлийнх нь хамт Монголд авчирч аялал зохион байгуулахдаа Цонжин болдогт буужээ. Чингис хааны хөшөөт цогцолборын энэ газрыг анх тэр сонгож, хамтрагчтайгаа нийлж хөрөнгө оруулж ажилласан, 10 мянган баатарын хөшөө барих төсөл бас түүний санаа байсныг Монголчууд мэддэггүй. Өөрийн дүрээ мөнхлөх энэ хөшөөг эзэмших сингапур, хятад хүмүүс эхнээсээ хүсэлтээ илэрхийлж эхэлжээ. 2016 онд ээлжит Феррари клубын аялалаа дахин зохион байгуулах төлөвлөгөөтэй.
Баттулга,
-Түүнийг Цонжин болдог хөшөөт цогцолборыг анх санаачласан гэж Монголчууд итгэдэг. Өөрөө ч тэр талаар ярьж, зураг хөргөө байнга авахуулдаг. Цонжин болдогийн цогцолборыг ард түмний хандив оролцуулан байгуулсан ба Майдар төслөө 2016 онд ашиглалтанд оруулахаар иргэдээс хандив гуйж байгаа. Лим энэ хоёрын хэн нь энэ хөшөөг анх санаачилж байгуулсан юм бол? Чингисийн баатруудын дүрийг хятад хүмүүс мөнгө цохин сонгож эхлэсэн, энэ цогцолбор нь зөвхөн бизнесийн зорилготойг Монголчууд мэддэг болов уу?
Лим,
-Том охин нь пиарын салбарт ажилладаг.
Баттулга,
-Пиарын салбарт асар их сонирхолтой. Монголчуудыг талцуулж үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхсан телевизийн нэвтрүүлэг хийж Ерөнхийлөгчид зэмлүүлж, эгдүүцлээ дараа нь элдвээр илэрхийлж байв. С1 телевиз, Ардчилал, Монголын мэдээ сонин, нэр бүхий вэб сайтуудын эзэн, Монголд хамгийн олон телевиз эзэмшдэг банкны захиралтай найз.
Ч.Монголхүү
http://www.sonin.mn/news/politics-economy/51529

Цуврал-70 үргэлжлэл
FORBES MONGOLIA сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл (№8)
Монголд элэгтэй Биллигийн ертөнц
Нийтлэлч Цэнджавын Энхжаргал
Сингапур улс Азийн бар болж үсрэнгүй хөгжсөн түүхээрээ олон орны гайхлыг одоо ч төрүүлсээр. Манай Өмнөговь аймгийн нэг сумтай тэнцэхүйц газар нутагтай энэ орны хөгжлийн түүх Монголд үлгэр дууриал болсоор ирсэн.
Сингапурын 50 жилийн тэмдэглэлт ой тохиож байгаа энэ цаг үед “Forbes Mongolia” сэтгүүл шинэ дугаарынхаа эрхэм зочноор олон Монголчуудад бизнесийн боломж олгож, өөрөө ч үр шимийг нь хүртсэн Сингапурын иргэн ноён Билли Лимийг сонгож тус улсыг зорин очиж уулзсан юм.
Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№9) дугаараас уншина уу.
http://www.ikon.mn/n/ec4

Цуврал-71
Г.Ганчимэгийг АТГ-аас шалгаж эхэллээ
Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, 14 хоног 461-р ангид хорихоор болсон. Мөн түүнтэй хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай МАХН-аас мэдээлсэн. Гэтэл өчигдөр орой 18.00 цагийн үед ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас байцаалт авч эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Г.Ганчимэгийг цагдан хорилгүйгээр, гадуур шалгаж буй юм байна.
Г.Ганчимэгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын дотны найз Г.Ганзоригийн төрсөн эгч нь юм. Өнгөрсөн удаад Г.Ганчимэгийг холбогдох хууль журам зөрчиж, төрийн нарийн бичгийн даргаар томилсон байна гэсэн албан тоотыг АТГ-аас Г.Шийлэгдамба сайд асанд ирүүлж байжээ. Г.Шийлэгдамбыг байцаах 14 хоногийн хугацаанд УПЕГ-аас яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах юм байна. Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгана гэж эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүй аж.
Д.УУДАМ
http://www.news.mn/content/227182.shtml

- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд
Мөөхэй ч бөгс ухах ажилдаа үнэн шаргуу юмаа.. 
Модун хааны алтан ураг-R1a
- last_mogican
- Гал Дөл Гишvvн

- Бичлэгүүд: 1467
- Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд
Цуврал-72
Зөвлөх үйлчилгээ нэрээр ихээхэн мөнгө “тоншсон” Ч.Ганбат эрх мэдэлтнүүдийг хөлдөө чирнэ
“Шинэ төмөр зам” төслөөс болж ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газраас баривчилсан болсон. Түүний баривчилгаатай холбогдуулан “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатыг сэжигтнээр татан байцаан шалгах гэсэн боловч тэрбээр өдгөө хилийн чиндад байгаа тул интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Ингэхэд Ч.Ганбат яагаад уг хэрэгт сэжиглэгдэж олон улсад интерполоор эрэн сурвалжлагдах хэмжээнд хүрчихэв ээ. Энэ талаар цухас дурьдая. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хуучнаар Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 427 дугаар тушаалаар “Шинэ төмөр замын төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдож улмаар тендерийн баримт бичиг боловсруулах, түүний дагуу ажиллах гадаадын зөвлөхийг олох үүрэгтэйгээр, дараа нь 2011 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн тушаалын нэгдүгээр хавсралтаар шалгаруулалтад хяналт тавих зорилготойгоор ажлын хэсгийн гишүүн болж байсан.
Түүнчлэн 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зөвхөн оффшор компанитай гэрээ байгуулах шийдвэртэй атал хөлс мөнгөө бүрэн авахын тулд өөрийн “Либерти Партнерс” компанийг гэрээнд оролцогч тал болгож хууль бусаар тендерт захиалагч ба гүйцэтгэгч болсон. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар “ХААН” банкнаас өндөр хүүтэй авсан 850.000 ам.долларын зээлийг “МТЗ” компанийн дансанд оруулалгүйгээр шууд бэлнээр авсан баримт нь өдгөө хууль хяналтныхны гарт орж түүнийг ийнхүү эрэн сурвалжлах хэмжээнд хүрсэн байна.
Ямартай ч энэ хэрэг явдлын талаар цөөн хэдэн үгээр тайлбарлахад, “Шинэ төмөр зам” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг “МакКинсэй” компанитай Монголын төмөр зам 2011 онд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж байжээ. Уг зөвлөх үйлчилгээний гэрээг дөрөвхөн сарын хугацаанд хийхэд нь манай улс төлбөр гэж 5.7 сая ам.доллар буюу 7.5 тэрбум төгрөг төлсөн байдаг.
Уг гэрээг эрх мэдэл бүхий эрхмүүд байгуулсан цагаас нь эхлэн нууцалсан боловч Монголын төмөр замын мэргэжлийн инженерүүд гэрээний дагуу хийсэн Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ хөндлөнгийн хяналтаар зайлшгүй баталгаажуулах ёстой гэж шаардаж байсан юм. Ч.Ганбат тендерт ялах компаниар “МакКинсэй” компанийг Бээжингээс сонгож “Либерти Партнерс” компанийнхаа нэрээр гэрээнд оролцож ажлын хөлсөө тусд нь авсан гэх баримт ч байдаг юм билээ.
Бас нэгэн анхаарал татсан зүйл нь Ч.Ганбат нь Сайншанд төсөл болон МИАТ-т хэрэгжүүлсэн гэх төсөл, мөн нүүрс шингэрүүлэх төслүүдэд Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байдаг юм. Үүнээс манай улсын хоёр дахь саалийн үнээ гэгдэх “МИАТ” ХК-нд “Либерти Партнерс” бас л зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрээр ихээхэн хэмжээний мөнгө авч тус компанид үйлчилгээ үзүүлсэн байдаг.
Тухайлбал, Монгол Улс АНУ-ын “Боинг” онгоц худалдаж авсан түүхийг сөхөж байж энэхүү зөвлөх үйлчилгээний учир начир ойлгогдох юм. АНУ, Франц-Германы хамтарсан “Арибус”-тай нэлээд өрсөлддөгийн зэрэгцээ манай улсад гурван онгоц зарж “МИАТ”-ХК-нд зөвлөх үйлчилгээний буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон аж. Өөрөөр хэлбэл, гурван онгоц худалдаж авсан хэмээн “МИАТ”ХК-нд 400 мянган ам.дол-ларын буцалтгүй тусламж үзүүлж тус компанид бизнес төлөвлөгөөг нь үнэгүй хийж өгөхөөр болжээ. Үүнийгээ тэд өөрсдийн Худалдаа, хөгжлийн агентлагаараа дамжуулж туслалцааг үзүүлэхээр тохирч байжээ.
Тодруулбал АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден 2011 оны наймдугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийхдээ шинээр авсан онгоцнуудын үйл ажиллагаа, арчилгааг тооцон 400 мянган ам.долларын үнэтэй бизнес төлөвлөгөөг хийж өгөхөөр баталгаажуулж байсан байна.
Гэтэл АНУ-ын тусламжаар “МИАТ”-т зөвлөх үйлчилгээг үнэгүй хийж өгөх гэрээ хэлцэл аль хэдийнэ бий болчихоод байхад хуучнаар ЗТБХБЯ-наас тендер зохион байгуулж Хонгконгийн “Seabury”, мөн “Либерти Партнерс” зэрэг компаниудаас өндөр өртөгтэйгээр зөвлөх үйлчилгээ авчээ.
Хамгийн гол нь тус улсын үнэгүй үзүүлэх үйлчилгээг манай нэр нөлөө бүхий эрхмүүд таслан зогсоож “Либерти Партнерс” компанид бас л боломж олгож “МИАТ” ХК-ийн данснаас их хэмжээний мөнгө гарч тус компанийн данс руу шилжиж байсан аж. Эцэст нь хэлэхэд хэрэг хуучирдаггүй гэгчээр дээрх зөвлөх үйлчилгээний талаар өмнө нь нэг ч удаа яригдаж байгаагүй бол одоо эл асуудлыг сөхөж шалгахаар боллоо.
Юутай ч өнөөг хүртэл ихэд нууцлагдмал байгаа “Чингис” бондын мөнгөнөөс зөвлөх үйлчилгээ нэрээр Ч.Ганбат гэх эрхэм хэдийг авсан бол гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Энэ бүх асуудалд үндэслэн цагдаагийнхан Ч.Ганбатыг зөвлөх үйлчилгээ нэрээр мөнгө угааж байсан уу гэдгийг нь тогтоохоор ажиллаж байна гэсэн үг.
Үргэлжлэл бий...
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
http://www.sonin.mn/news/politics-economy/51514

Цуврал-73
Хөгжлийн банкны хуулиас гадуурх үйлдлийг үндэсний аудитын газраас тогтоожээ
Засгийн газраас гаргасан үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүнд Монгол Улсын Үндэсний Аудитын газраас дүгнэлт хийжээ.
Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа нь шударга бус өрсөлдөөнийг дэмжих үндэс болж байна
Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 195 тоот тогтоолоор Хөгжлийн банк байгуулах шийдвэр гарч байсан. Ингээд энэхүү тогтоолын дагуу УИХ 2011 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкны тухай хуулийг баталсан түүхтэй билээ. Тус банк байгуулагдсан цагаасаа эхэлж олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа боловч хууль зөрчин нэр бүхий компани төслүүдэд их хэмжээний зээл олгосон асуудал өнөөдөр дуулиан шуугиан тарьсан хэвээр байгаа юм.
Тухайлбал, Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар “Засгийн газрын тогтоолын дагуу Хөгжлийн банк нь мэргэжлийн шинжилгээ, судалгаагүйгээр зээлийг олгож байна.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк нь Засгийн газрын тогтоолын дагуу төсөл хөтөлбөрүүдийг шууд санхүүжүүлж байгаа нь Хөгжлийн банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Хөгжлийн банк нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, хараат бус байх, ашигтай ажиллах, ил тод байх, хариуцлагатай байх гэсэн зарчимтай зөрчилдөж байна” хэмээжээ. Түүнчлэн тус банкийг нээлттэй тендер шалгаруулахгүйгээр харьцуулалтын арга болон шууд гэрээ байгуулах аргыг баримтлан гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулж байна гэж ҮАГ-ынхан дүгнэлтдээ дурьджээ.
Ямартай ч тус газраас Чингис, Самурай бондын зарцуулалт хяналтгүй, үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэх дүгнэлтийг гаргасан байна гэдгийг нь тогтоочихлоо. Энэ мэт маш олон асуудал УИХ-ын ажлын хэсгийнхний анхаарлын төвд орж улмаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандах, АТГ-т шалгуулах хүртэл асуудал өнөөдөр бий болчихоод байгаа юм.
Хөгжлийн банк нь барилгын салбарт зээл олгохдоо харилцан адилгүй нөхцөлөөр олгожээ
Тухайлбал, Хөгжлийн банк нь барилгын салбарт зээл олгохдоо харилцан адилгүй нөхцөлөөр олгожээ. Үүнд ТОСК нь Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасан иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилтын хүрээнд Буянт-Ухаа I, II төслийг үндэсний бүтээн байгуулалтын зургаан компаниар тухайн ажлыг гүйцэтгүүлж 1мкв-ын үнийг дунджаар 1300.0 мянган төгрөгөөр борлуулж байгаа бол “Пи Ай Эм Эм” ХХК нь барилга угсралтын ажлыг Гангар ХХК болон БНАСАУ-ын компаниар гүйцэтгүүлж 1мкв-ын үнийг 2500.0 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байна.
Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2013 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн долоодугаар тогтоол, Зээлийн хорооны 2013 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 43 дугаар шийдвэр, “Хөгжлийн банк” , “PIMM” ХХК-тай байгуулсан 2013 оны долоодугаар сарын 18-ны 3-ОС-Б2013-101 тоот гэрээгээр 20.0тэрбум төгрөгийн зээл олгосон нь Засгийн газрын 2013 оны 135 дугаар тогтоолыг зөрчсөн байна.
Аудитын дүнд Зээлийн хорооны 2013 оны 43 дугаар шийдвэр “Хөгжлийн банк”, “PIMM” ХХК-тай байгуулсан 2013 оны долоодугаар сарын 18-ны 3-ОС-Б 2013-101 тоот гэрээгээр олгосон 20.0 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлэх арга хэмжээ авах, Орон сууцны борлуулалтыг ТОСК-иас санхүүжүүлж буй “Буянт-Ухаа II” хорооллын нэгэн адил үнээр борлуулж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар албан шардлага өгч цаашид дээр дурьдсан “ПИ АЙ ЭМ ЭМ” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг АТГ-аар шалгуулах шаардлагатай хэмээн дурьдсан байна.
Юутай ч энэхүү дүгнэлтээс харахад Хөгжлийн банк төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхдээ тэргүүлэх салбарт хамааралгүй байгууллагад зээл олгосон гэдгийг ҮАГ шалгалтын дүндээ тусгаж бондын хөрөнгөөс зээл авсан барилгын компанийг АТГ-аар шалгуулахыг дүгнэлтдээ бичжээ. Энэ мэтчилэн Хөгжлийн банкнаас асар их хэмжээний зээл гарч байжээ гэсэн ойлголт төрж буй юм.
Тэргүүлэх салбарт хамааралгүй Хөрөнгийн биржид хууль зөрчин 1.49 ам.долларын зээл олгосон
Мөн Монгол Улсын хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон асуудал бас л өдгөө асуудал дагуулах болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн бирж нь Монгол Улсын тэргүүлэх салбарт хамааралгүй байхад тус газарт зээл олгосон гэсэн үг. Уг үйлдэл нь “Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах” гэсэн заалтыг үндсэндээ зөрчсөн гэсэн үг.
Цаад утгаараа Эдийн засгийн хөгжлийн яам “Энэ төсөл хөтөлбөрийг санхүүжүүл гэсэн” үүрэг чиглэлийг өгсөн болж харагдаад байгаа юм. Уг нь хууль журмаараа бол Хөгжлийн банкийг ашгийн төлөө ажиллах ёстой гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Гэтэл нөхөд бүх хууль дүрмээ огоорч дээрх асуудлаас мултарч гарахыг л эрэлхийлж байгаа нь нууц биш.
Бондын хөрөнгийг үрэлгэн зарцуулах нөхцөлийг салбарын сайд нь бий болгожээ
Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж буй төслүүдийн урсгал зардал төсвийн байгууллагуудтай харьцуулахад хэт өндөр байжээ. Энэ нь төслийн нэгжийн үйл ажиллагааны зардлыг бондоос санхүүжүүлэх хүртэл жижгэрчээ гэж ойлгогдохоор байна.
Тухайлбал, хоёрхон төслөөр жишээ татахад, Гудамж төсөлд Засгийн газрын 2013 оны 46.71.81 дугаар тогтоолоор 2014 оны наймдугаар сарын 30-нд 2.700.040.600.00 төгрөг, мөн шинэ төмөр зам төсөлд Засгийн газрын 71,82 дугаар тогтоолоор 292.305.204.813.78 төгрөгийн хөрөнгийг олгожээ. Ямартай ч хүснэгтэд дурьдсан есөн төсөлд нийт 553 сая ам. доллар, 215.2 тэрбум төгрөгийн санхүүжилт баталснаас өнгөрсөн оны наймдугаар сарын 30-ны байдлаар 338.8 тэрбум төгрөгийн санхүүжүүлт олгожээ.
Мөн төслийн нэгж байгуулах, үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, орон тоог батлах, хянах санхүүжүүлэх үйл ажиллагаа нь бүгд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын тушаалаар батлагдсан журмаар зохицуулагдаж байжээ. Тэгэхээр бондын хөрөнгийг үрэлгэн зарцуулах нөхцлийг салбарын сайд бий болгожээ гэсэн дүгнэлтийг ҮАГ-ын шалгалтаар тогтоогджээ гэж ойлгож болно.
Тухайлбал,
1.Тавантолгойн цахилгаан станцын төсөлд техникийн болон санхүүгийн зөвлөгөө авах арга хэмжээнд 4.3 тэрбум төгрөгийг олгосон.
2.Эгийн голын усан цахилгаан станцын байр зүйн болон газар хөдлөлийн судалгааг 4.2 тэрбум төгрөгөөр, мөн тус станцын барилгын үе шатны хяналтын техникийн зөвлөгөө авах ажлын төсөв 12.0 тэрбум төгрөгөөр, хуулийн зөвлөгөө авахад 1.9 тэрбум төгрөгөөр нийт 18.1 тэрбум төгрөгөөр батлагдаж 3.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Мөн дэд бүтэц-эрчим хүч төслийн 2013 оны зөвлөх үйлчилгээ болон техникийн хяналт тавих арга хэмжээнд 717.3 сая төгрөгийг баталж, 628.0 сая төгрөгийг тус, тус зарцуулсан байна.
Ямартай ч энэ мэт төслүүдэд зөвлөгөө авахад бондын хөрөнгөөс зарцуулсан нь хэр бодитой, үр дүнтэй ажил болсон бэ гэдийг олон нийт хийгээд Засгийн газар дүгнэхэд хэцүү л болов уу.
Бондын хөрөнгөөр санхүүжиж буй Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төслүүдийн үйл ажиллагаа зогсчээ
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн банк нь ҮХААЯ болон Голомт банктай хамтран салбарын дамжуулан санхүүжүүлтийн гэрээг байгуулж 269.0 тэрбум төгрөгийн санхүүжүүлтийг Голомт банканд олгожээ. Гэтэл санхүүжилт нь олгогдсон байсан дээрх төслийн үйл ажиллагаа зогссон гэдгийг ҮАГ-ынхан дүгнэлтдээ тодорхой заасан байна. Уг нь техник тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор ҮХААЯ-ны дэргэд Ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Өвлийн хүлэмжийн аж ахуй, Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Оёдол, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэсэн таван төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан ч ийнхүү үйл ажиллагаа нь зогсчээ.
Гудамж төслийн ажлыг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр тухайн компанид шууд 200 сая ам.доллар олгосон
Мөн асуудал дагуулаад буй Гудамж төслийг бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн. Гэтэл энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 29 дүгээр тушаалаар баталсан түр журмыг үндэслэн гүйцэтгэгч талтай шууд гэрээ байгуулж санхүүжүүлт олгосон зэрэг ноцтой асуудал ҮАГ-ын шалгалтаар тогтоогджээ. Угтаа бол энэхүү хууль зөрчсөн асуудал нь сонгон шалгаруулалт зарлалгүйгээр ашиг сонирхолын зөрчил агуулан гүйцэтгэгч талтай шууд гэрээ байгуулахыг зөвшөөрсөн нь тендерийн тухай хуулийг ноцтой зөрчсөн акт болно гэсэн үг. Тэдний энэхүү үйлдэл нь салбарын сайдынхаа хүчин төгөлдөр бус түр журмаар бамбай болгож байгаад Гудамж төсөлд 200 сая ам.долларын зээлийг олгожээ гэсэн үг.
Хөгжлийн банкны хууль зөрчсөн үйлдлүүд
Ямартай ч 2014 оны ҮАГ-ын тайланд энэ мэт төсөл хөтөлбөрүүд олноор тусгагджээ. Хамгийн гол нь бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн эдгээр төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсад хэр ашигтэй үр өгөөжээ хэрхэн яаж өгөх бол гэдэг нь асуудал. Өөрөөр хэлбэл, дээрх төсөл хөтөлбөрт зарцуулагдсан бондын хөрөнгө хууль ёсных байна уу гэдэг нь одоог хүртэл УИХ болон нам эвслийн анхаарлыг татсан хэвээр байгаа билээ. Юутай ч ҮАГ-ын хийсэн шалгалтаас харахад Хөгжлийн банк хуулиас гадуур олон үйлдэл хийжээ гэдэг нь дүгнэлтээс харагдана. Тухайлбал,
1. Хөгжлийн банкны ТУЗ нь “Хөгжлийн банкны тухай” хуульд заасан Засгийн газрын бүрэн эрхийг зөрчиж банкны бүтцэд өөрчлөлт оруулж, шинэ газар бий болгож, үндэслэлгүйгээр орон тоог ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэн.
2. Хөгжлийн банкны ТУЗ нь өөрийн үндсэн үүргээ хангалтгүй биелүүлснээс гадна бүрэн эрхдээ үл хамаарах асуудлаар шийдвэр гаргаж тус банкны ажилтнуудад ихээхэн хөнгөлттэй зээл олгох шийдвэрийг гаргажээ.
3. 2012 онд баталсан Хөгжлийн банкны бизнес төлөвлөгөө нь хэрэгжих үндэсгүй болсноос гадна түүнийг өнөөг хүртэл шинэчлэн батлаагүй байна.
4. Хөгжлийн банкны дотоод хяналтын үйл ажиллагаа хоёр жил орчим хугацаанд ажиллаагүй, мөн өнөөг хүртэл хэвийн үйл ажиллагаа нь хангагдаагүй байна.
5. БНСУ-ын удирдлагын багтай байгуулсан гэрээг дуусгавар болгосноос хойш Гүйцэтгэх удирдлагын багийг хууль зөрчин томилж иржээ.
6. ТУЗ-ийн дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүйгээс Хөгжлийн банкны төсвийг хэт өндрөөр батлуулж, зарцуулж байна.
7. Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагааг зохицуулж буй журам, зааврууд нь өнөөгийн түвшинг хангахгүй байгаа нь удирдлагын мэргэжлийн бус үйл ажиллагаатай холбоотой байна.
8. Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 60.2 хувь нь төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгогдсон нь төсөвт хүндрэл учруулж болзошгүй байдлыг үүсгэж байна.
9. Урьдчилан бэлтгэл хангаагүй, зураг төсөл ТЭЗҮ, газрын асуудлыг шийдвэрлээгүй ажлуудыг хууль зөрчин санхүүжүүлснээс хөрөнгө оруулалтын ажлууд удаашралтай, зогсонги, санхжүүлтийг олгох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
10. Хөгжлийн банк нь санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрөө УИХ-аар батлуулдаггүй, Засгийн газар, ТУЗ-ийн тогтоол, шийдвэрийн дагуу санхүүжүүлж байгаа нь хяналтыг сулруулж, зээлийг зориулалт бусаар зарцуулах үндэс болж байна.
11. Хөгжлийн банк, Чингис бондын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд нь төслийн нэгж сонгон шалгаруулалтаар орж шууд гэрээгээр хийгдэж байна.
12. Хөгжлийн банкнаас олгогдож буй зээлүүд Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй байна.
13. Төслийн нэгжүүдийн зардлыг хэт үрэлгэн байдлаар баталж зарцуулж байна хэмээх ноцтой дүгнэлтүүдийг гаргаж Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж байжээ.
Юутай ч өнгөрсөн хугацаанд олон нийт хийгээд нам эвслийн бүлгүүд Чингис, Самурай бондын тайлангийн зарцуулалтыг олон нийтэд ил болгохыг удаа дараа шаардсан ч хүч хүрэхгүй байгаа.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк эдгээр бондын зарцуулалтын тайланг шилэн дансаар хүргэхдээ УИХ-ын хэн гэдэг, Засгийн газрын гишүүдийн хэчнээн компаниар гүйцэтгүүлснийг тодорхой болгохыг шаардсан ч тусыг эс олсон.
Юутай ч 2014 онд ҮАГ-аас Хөгжлийн банктай холбоотой нэлээд ноцтой шалгалтуудыг хийж дүгнэлтээ гаргачихлаа. Тэдний хууль бус үйлдлүүд ар, араасаа хөвөрч байсан нь бага багаар тогтоогдож эхлэх бололтой. Ингээд бид дараагийн нүүрэндээ 2015 онд ҮАГ-аас Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнгийн талаар мэдээллэх болно.
Засгийн газраас гаргасан үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүнд Монгол Улсын Үндэсний газраас 2015 оны дүгнэлт хийжээ.
Хөгжлийн банкны эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулах шаардлагтай байна гэх дүгнэлтийг ҮАГ-аас гаргажээ
"Чингис", "Самурай" бондын зээлийг авахад гэрээг нь ард түмэнд үзүүлэх, эргэн төлөх хуваарь, зарцуулалтыг тодорхой болгох, төсөвт тусгах, зарцуулалтын талаарх шийдвэрийг ил тод байлгах, зээлийн мөнгөнөөс авсан аж ахуйн нэгжүүдийн нэрийг зарлах, аудитын шалгалт хийлгэх, ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх гэх мэт олон шаардлагыг нам эвслүүд олонтаа тавьж байсан гэдгийг өмнөх нийтлэлүүддээ дурьдаж байсан. Өөрөөр хэлбэл, "Чингис", "Самурай" бондын зээлийг ард түмний нэрийг барьж авсан. Ард түмнээсээ асуулгүйгээр ногоон гэрлээр УИХ-аар хэлэлцүүлэлгүй баталсан гэх шүүмжлэл одоог хүртэл байгаа.
Учир нь нийт монголчуудын төлөх ёстой бондын эргэн төлөлтийн хугацаа хаяанд ирсэн гэж хэлэх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай улс Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулалт хийсэн хоёр тэрбум 80 сая ам.долларын зээлийн өр бий болчихсон. Мөн 30 тэрбум иенийн зээлийг ч орхиж болохгүй. Тодруулбал, Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг 5.75 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээлсэн бөгөөд 2017 оны гуравдугаар сард эргэн төлөх юм. Харин “Чингис бонд”-ынх 2018 оны нэгдүгээр сард эхний 500 сая ам.долларын зээлийн өрийг төлж эхэлнэ.
Харин нэг тэрбумынх нь 2022 оны арванхоёрдугаар сард төлөгдөх юм байна лээ. Үүний дараа Самурай бондын төлөлт орж ирэх бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөхөөр гэрээ хийжээ. Тиймээс эдийн засагчид олсон хэдийгээ мөнгө болгох төсөл хөтөлбөрт зарцуулах хэрэгтэйг сануулсаар байгаа юм.
Бодит байдал ийм учраас олон нийт эргэн төлөлтийг нь ард түмэн хариуцах ёсгүй гэсэн мессежийг өгөхөд эрх баригчид "Ард түмнээр төлүүлэхгүй", "Төсөвт дарамт болохгүй" гэх хачирхалтай хариултыг өгч байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байгаа юм. Ямартай ч нөхөд зээлсэн мөнгөө дур мэдэн зарцуулчихаад байгаа нь өнгөрсөн онд Хөгжлийн банканд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлт нотлоод өгчихөж байгаа юм. Тиймээс эрх баригчид энэ оноос эхлэн ард түмнээр төлүүлэх, төсөвт дарамт учруулах санаачилгуудыг дэвшүүлж эхэлчихээд байгаа билээ.
Бодлогын зөвлөл гэгч хэдхэн хүний хүрээнд асуудлыг шийдээд дуусчээ
Өөрөөр хэлбэл, Чингис, Самурай бондын зээлийн мөнгийг зарцуулахдаа УИХ-ын гишүүдээр ч хэлэлцүүлээгүй гэдгийг нь тогтоочихсон. Уг нь Төсвийн тухай хуулиар бол "өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхжүүлүүлэхэд зарцуулах" ёстой. Бас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар "Хөгжлийн банк үнэт цаасыг борлуулж, татан төвлөрүүлсэн санхүүгийн эх үүсвэрийг зөвхөн хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулах" үүрэгтэй гээд заачихсан байгаа. Гэтэл эрх мэдэл бүхий этгээдүүд энэ бүх хуулийг уландаа гишгэн бодлогын зөвлөл гэгч хэдхэн хүний хүрээнд асуудлыг шийдээд дуусч байх шиг байна. Уг нь бондын мөнгийг улсын төсөвт суулгахыг олон удаа шаардсан ч тусыг эс олсон билээ. Ямартай ч улсын төсөвт тусгаагүй хэрнээ зарцуулсан өр зээлийнхээ хүүг өнгөрсөн хугацаанд улсаас төлсөөр ирсэн нь нууц биш. Товчхондоо зарцуулахдаа төсөвт суулгаагүй УИХ-аар хэлэлцүүлээгүй мөртлөө хүү болоод эргэн төлөлтийг улсын нэгдсэн төсөвт тусгах ёстой гэдгийг эрх баригчид тулган шаардах болсон.
Татварыг нэмэх замаар бондын мөнгийг ард түмнээр төлүүлэх гэж байна
Ямартай ч өнгөрсөн хугацаанд шинэчлэлийн Засгийн газар гаднаас зээлж авсан мөнгөнийхөө эргэн төлөлтийн хуримтлалыг бий болгох хувилбараа 2014 оны наймдугаар сард УИХ-д санал болгож байсан. Тэдний хувилбар ард түмний татварыг нэмэх. Үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин, автотээврийн хэрэгсэлийн татварыг хоёр дахин нэмэх хуулийн төслийг санаачилж байсан юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь нь тэглэгдсээр ирсэн малын хөлийн татварыг авах бодлогыг дэвшүүлсэн. Энэ нь нэг богоос 1000 төгрөг авна. Мөн хотын татварыг шинээр бий болгохоо зарлаж одоо хэрэгжээд эхэлчихсэн явж байгаа. Энэ татвар нь Улаанбаатарт шилжин ирсний, түр оршин суусны, суралцаж байгаагийн, хотын А зэрэглэлийн бүсэд ажиллаж амьдарч байгаа, агаар бохирдуулсны гэх мэтээр олон янзаар цааш задаргаатай хөвөрнө. Энэ мэтчилэнгээр төсвийн шинэ эх үүсвэрийг бий болгож өөрсдийн зээлж авсан татварынхаа ачааллыг ард түмний нуруунд тохохоор санаархаж байсан нь эхнээсээ биелэлээ олсон билээ. Өнөөдөр төсөв алдагдалтай байна хэмээн эрх баригчид өдөр шөнөгүй ярьж байгаа. Яг үнэндээ алдагдалтай байгаагийн гол шалтгаан нь гадаад өр гэж Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн Санхүү удирдлагын тэнхимийн багш, доктор Б.Мөнхзаяа хэлж байсан юм.
Тэрбээр “Өрнөөс болж улс орон нь дампуурсан хамгийн ойрын жишээ болох Грекийг бид сайн мэднэ. “Чингис”, “Самурай” болон бусад зээл тусламжаар авсан өрөө цагт нь төлөхгүй бол Монгол Улс дээрх орны араас орохгүй гэх газаргүй шүү дээ. Төсвийн зарцуулалтыг танаж өрөө төлөх нөөцийг үүсгэх шаардлагатай. “Чингис”, “Самурай” бонд зэрэг гадаад өрийн зарцуулалт маш ойлгомжтой байгаа. Тиймээс иргэдийн өгсөн татвараар өрөө төлнө гэхгүйгээр санхүүжигдсэн төслүүд нь эргээд зээлийнхээ төлбөрийг төлөх ёстой.
Засгийн газар ийм л төслүүдэд санхүүжилт хийх нь зүйтэй байсан. Гэхдээ нэгэнт санхүүжилтүүд аль хэдийнээ хийгдээд эхэлсэн байгаа энэ үед нөөц сан бүрдүүлээд явах нь дээр болов уу. Ингэвэл нэг жилийн төсөвт учрах дарамт нь бага ч гэсэн буурах байх” хэмээжээ. Үнэндээ өнөөдөр зам, барилга, хөдөө аж ахуй, уул уурхай гээд бүх л газарт тендерийн сонгон шалгаруулалт гээч тоолж ч боломгүй асар их унац ашигтай, ёстой л далд дайн явагдаж, үхэх сэхээ үзэлзэцгээж байгаа.
Аргаа барсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр баруун, солгойгүй загнаж байсан удаатай. Ямартай ч монголчууд бид одоо яаж ч мөрөөдөөд “Чингис”, “Самурай “ бонд шиг сайн нөхцөлтэй бонд хаанаас ч олж, босгож чадахгүй. Уг нь бид олоод ирсэн юмаа чулуу болгох ёстой байсан ч чулуу болгож чадсангүй дээ гэдгийг Сангийн яамны сайд асан Ч.Улаан хэлж байсан.
Мэдээж энэ үг маргашгүй гашуун үнэн үг гэдгийг эрх баригчид төдийгүй зарцуулалт муутай хөрөнгө гаргасан Хөгжлийн банкны удирдлагууд ч мэдэж байгаа. Тухайлбал, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат 2014 оны аравдугаар сарын 20-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр бондын хөрөнгийн зарцуулалтын талаар тайлбар хийх үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Хөгжлийн банкинд тийм эрх байгаа билүү. Чи өөрийгөө банк удирдаж байна гэж бодоод байгаа юм уу. Саяны ярьсан юм чинь банкны захирал шиг л юм ярилаа. Танай байгууллага бол банк биш. Юугаа ч ойлгоогүй нөхөр тууж явна шүү дээ. Банк биш учраас чамд тийм эрх байхгүй” гэж чуулганы танхимд хэлж байсан удаатай.
Бондын мөнгөнөөс 90 сая төгрөг авч судалгаа хийсэн
Тухайлбал, “Гудамж” төслийн шилэн дансанд ганцхан ширхэг гүйлгээ хийсэн баримт байдаг юм. Энэ нь нөгөө дуулиан шуугиан тариад байсан алдарт 90 сая төгрөгийн Европ дахь зардал. Тодруулбал, тус төслийн долоон хүн Европын 10 орноор судалгаа хийхдээ 90 сая төгрөгийн зардал гаргаснаа шилэн дансандаа бичжээ. Гэхдээ уг 90 сая төгрөгийг ямар зүйлд, юуны учир зарцуулснаа тодорхой бичээгүй. Харин бидэнд олдсон мэдээллээр долоон хүний тийзний үнэ 20.6 сая төгрөг зочид буудалд 40 орчим сая төгрөг, зам хоногт 13 орчим сая төгрөг, хот хоорондын зардалд 20 сая төгрөг, нийт 90 сая төгрөгийг “Чингис” бондоос зарлагадаж, гадаадын орноор “аялан” судалгаа хийсэн нь тодорхой болоод байна.
Уг нь “Гудамж төсөл” нь өөрөө “Чингис” бондын эх үүсвэрээс санхүүждэг. Зохих дүрэм журмын дагуу хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг Хөгжлийн банк өөрийн давхар шалгуураар хяналт тавьсны үндсэн дээр санхүүжүүлэх ёстой. Гэтэл гадаадын орноор зөвхөн судалгаа хийхийн тулд 90 сая төгрөг үрсэн нь зориулалтын мөнгийг өөр зүйлд зарцуулжээ гэж харагдаад байгаа юм
“Чингис”, “Самурай” бондын мөнгийг “Хөгжлийн банк” захиран зарцуулсан
Юутай ч Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Засгийн Газрын 11-11 төвийн цахим уулзалтад оролцож, иргэдийн асуултад хариулахдаа “Нийслэлийн 375 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар” ярьсан байдаг. Тодруулбал, Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсанаасаа хойш бүтээн байгуулалт болон бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд зориулан гурван их наяд төгрөг гаргажээ. Үүний гуравны нэг хувь буюу 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг нийслэл хотод хийсэн байна. Улаанбаатар хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, хот өргөжиж байгаа ч дэд бүтцийг сайжруулах дорвитой ажил хийгээгүй.
Тиймээс тус банкнаас нийслэлийн авто замыг сайжруулах төсөлд зориулан 92.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын 33 уулзварыг шинэчлэх ажлыг 81.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр тус төслийн нийгэм, эдийн засгийн шууд бус үр өгөөж нь жилийн 20 тэрбум төгрөг болно гэж тооцоолж байгаа. Инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төслүүдийг 202.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсний үр дүнд нийслэлийн долоон байршил, дахин төлөвлөлтийн найман бүсэд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжтой боллоо. Дулааны III цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг 35 сая ам.доллараар санхүүжүүлж ашиглалтад оруулснаар нэг Квт цахилгаан үйлдвэрлэх өртөг 74 төгрөгөөс 36 болж буурлаа. Дулааны IҮ цахилгаан станцын 100 МВт-ын өргөтгөлийн ажлыг 57.3 сая ам.доллараар санхүүжүүлснээр тус өргөтгөл дотоодын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг дангаар хангана. Амгалангийн 348 МВт-ын дулааны станцын санхүүжилтэд зориулан 25 сая ам. доллар гаргаснаар хотын зүүн бүсийн хэрэглэгчид дулааны найдвартай эх үүсвэртэй боллоо.
Улаанбаатар хотын цахилгаан станцууд болон гэр хорооллын оршин суугчдыг нүүрсээр хангадаг гол эх үүсвэр болох Багануурын уурхайн хүчин чадлыг өргөтгөх төслийг 16.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр нүүрс бутлах, ачих хүчин чадал жилд 4,5 сая тонноор нэмэгдэж, нүүрс олборлолт 10 хувиар, хөрс хуулалт 11 хувиар өснө гэж тооцоолж байна” гэж тайлагнаж байсан байна. Эндээс харахад Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хотын асуудалд шумбан орж энэ олон сая төгрөгийг зарцуулах нь зүйтэй байсан юм аа гэх асуудал ч яригдаж байсан.
Энэ мэт хачирхалтай зардал олонтаа гарсан гэдгийг дээр дурьдсан учраас дахин нурших нь илүүц байх. Юутай ч олон улсын зах зээлээс улсынхаа нэрийг худалдан байж “Чингис”, “Самурай” бонд босгож, хоёр тэрбум орчим ам.доллар авсан.
Энэ мөнгийг “Хөгжлийн банк” мэдэж, захиран зарцуулсан нь бодит . Олон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулж, урагшлуулсан гэж банкны удирдлагууд сайрхах дуртай ч гараанаас гарч, бодит амьдралд хэрэгжсэн нь хуруу дарам цөөхөн гэдгийг аудитын дүгнэлтүүд бэлхнээ нотлоод өгнө. Тухайлбал, ҮАГ-аас энэ онд хийсэн шалгалтын дүнгээс харахад Чингис бондын үлдэгдэлийг арилжааны есөн банканд хадгаламж хэлбэрээр байршуулсан бөгөөд банкуудын нийт зээл, үүний дотор чанаргүй зээлийн үлдэгдэл өсч байгаа нь уг хөрөнгийн татан авалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна хэмээсэн юм. Түүнчлэн Засгийн газрын тогтоолуудад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон хэрэгжүүлэх байгууллага, олгох мөнгөн дүн, хугацааг шууд заасан, түүнчлэн эрсдэл, үр ашгийг нарийвчлан судалж тодорхойлоогүй төсөл арга хэмжээ байна. Мөн Засгийн газар Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1-д “.. санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж заасныг хангаж ажиллаагүй байна гэж дүгнэсэн юм.
Түүнчлэн Засгийн газрын тогтоолд нэр заасан компаниудтай Хөгжлийн банк шууд гэрээ байгуулж, санхүүжүүлж байна гэж ч дурьджээ. Эцэст нь хэлэхэд ҮАГ-аас хийсэн дүгнэлтээс харахад Хөгжлийн банкны эдгээр хууль бус үйлдлүүдийг Засгийн газар өөгшүүлж байгаа мэтээр харагдаж байна.
Угтаа бол эргээд хариуцлагын асуудал яригдах дээрээ тулахад тус банкныхан бүх л буруугаа Засгийн газар руу бухна. Харин Засгийн газар нь хариуцлагаас мултрах олон нүх сүвийг сүвэгчлэх нь гарцаагүй. Тиймээс л бид эрх баригчдаас “Чингис”, “Самурай” бондын тайлангийн зарцуулалтыг ил болгохыг олонтаа шаардсны эцэст өнөөдөр УИХ-ын эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудал яригдахаар болж байх шиг байна.
Р.Саруул
Эх сурвалж: Өглөөний сонин
http://www.sonin.mn/news/politics-economy/51595

Цуврал-74
Нийгмийн даатгалынхан үхэгсэдийг босгож, ажилгүйчүүдийг баяжуулдаг арвин түүх цуглуулсан уу?
Нийгмийн даатгал гэхээр л энгийн иргэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй холбодог байсан. Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд аймшигтай дарамтлагчид. Тэгвэл одоо эдийн засгийн гэмт хэрэгтнүүд шиг л болж хувирч байх шиг байна.
Саяхан л тус салбарынхан хэсэг хүний үйлдсэн хэргийн өмнөөс бидний нэр хүндийг шороотой хутгалаа гэх мэтээр мэдээлэл хийсэн. Энэ нь нас барсан хүмүүсийн нэр дээр арилжааны банкуудтай хуйвалдан тэтгэврийг нь авдаг байсан нь илэрсэнтэй холбоотой. Тодруулбал энэ сарын эхээр нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагынхан арилжааны банкуудтай үгсэн нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан нь илэрсэн.
Анх 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байсан. Одоо мөрдөн байцаалт өргөн хүрээг хамарч, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн ажилтнууд холбогдон, хамаг булхай нь илэрч байгаа учраас хэдэн талийгаачийг амьдаар тооцон хэчнээн төгрөгийг хувьдаа завшицгаасан нь ч тодорхойгүй яваа. Уг нь бурхан болоочдын ар гэрийнхэн талийгаачдынхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлж, төрийн үйлчилгээний ажилтнууд нэрийг нь улсын бүртгэлээс хасах үүрэгтэй.
Гэвч үүнийг эсрэгээр нь ашиглаж байсан гэсэн үг. Энэ бол үхсэн нь үг хэлэх боломжгүй болсныг далимдуулан өөрсөддөө ашигтайгаар мөнгө луйвардаж буй хэрэг.
Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрыг хариуцдаг салбарын сайд нь дахин нэг булхайг дэлгэлээ. Одоо бол амьд нь ажил хийж байх хугацаандаа их хэмжээний цалин авч байснаар бичилт хийлгээд, тэтгэвэрт гарахдаа хэдэн саяыг сар бүр халаасалж суух эрхийг олгодог тухай нь ярилаа.
Тодруулбал Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож байх үедээ нийтлэлч Баабар буюу Б.Батбяарын талаарх хуурамч материалыг дэлгэсэн. Энэ нь өчигдөржин цахим ертөнц хийгээд мэдээллийн сайтуудаар зүүд зэрэглээ мэт элдэв бичиглэлтэйгээр цацагдлаа.
Ёстой л “Гээндээ ч бий, гоондоо ч бий” гэгчээр С.Эрдэнэ, Б.Батбаяр хоёрын хоорондын маргаан маньд падлийгүй ч цаана нь Нийгмийн даатгалынханы дахин нэг булхай илэрч байна. С.Эрдэнэ сайд тухайн нэвтрүүлгийн үеэр “Баабар тэтгэвэртээ гарахдаа өөрийн ажилласан жилүүдийг гурван компани дээр нэмэгдүүлсэн хуурамч баримт бүрдүүлсэн байгаа юм. Нийтдээ зургаан жилийг нэмэгдүүлсэн.
Энэ асуудлаар “Эрдэнэс холдинг” компанид албан тоот явуулж, тухайн компанид ажиллаж байсан эсэхийг шалгахад “Бат-Эрдэнэ овогтой Батбаяр нь манайд ажиллаж байгаагүй” гэдэг хариу ирсэн. Ажилласнаар баримт бүрдүүлээд өгчихсөн байгаа юм. Түүнийг нь шалгахаар ирсэн хариу нь эсрэгээрээ. Мөн “Петро Матад” гэдэг компани дээр хуурамчаар өөрийнхөө регистрийн дугаарыг оруулаад ажилласан жилээ нэмэгдүүлсэн.
Би зохиож яриагүй. Баримт нь байна. Баабар чинь ямар заргач хүн билээ дээ. “Бороо гоулд” компани дээр хүртэл 1981 онд төрсөн Бат-Эрдэнийн Батбаяр гэдэг залуугийн нэр дээр өөрийнхөө регистрийг тааруулж, хуурамч баримт бүрдүүлсэн. Өөрөө Сангийн сайд байх үедээ энэ компанийн хамаг татвар гувчуураас чөлөөлүүлж байсан. Нийгмийн даатгалыг зургаан сая төгрөгөөр хохироочихоод нэг ч төгрөг төлөөгүй.
Улсын байцаагчийн тавьсан акт нь ч байна. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг, ажилчдыг нь заналхийлж, та нарт Эрдэнээ чинь үүрэг даалгавар өгсөн үү. Тэрнийхээ даалгавраар миний бөгсийг ухсан уу. Та нарыг би ямар ч байсан чадна аа гээд гарсан байсан” гэж ярихын зэрэгцээ бүхий л баримт гэх материалаа олон нийтэд харуулсан.
Олон нийтэд нийтлэлч Баабар гэдгээрээ танигдсан энэ эрхмийн хувьд 1954 онд төрсөн байдаг. Гэхдээ биохимич мэргэжилтэй учраас хэзээ тэтгэвэрт гарсан байх ёстой зэргийг нь хөөвөл түүний ажилласан жилийн архив зэргээс эхлээд шаардлагатай болж байгаа юм.
Баабарын хувьд анхнаасаа тэтгэвэрт гарах үед нь албан бичиг зэргээр судалгаа, архиваа зөв бүрдүүлсэн бол өнөөдөр ийн олны булай болж, ардчиллын хоёр эрхэм биесээ чичлэхгүй л байсан. Харамсалтай нь Нийгмийн даатгалынханы хуудуутай ажиллагааг ашигласныхаа дараа хэн нэгэндээ өширхөж муу, муухайгаа дэлгэлцэж буй нь энэ салбарт хуурамч баримт хэчнээн байгааг илтгээд байгаа хэрэг.
Юутай ч энд С.Эрдэнэ, Баабар хоёрын маргаанаас илүү Нийгмийн даатгалын салбарыхан чухам хэрхэн ажиллаж ирсэн нь ихэд анхаарал татах хэрэг болж байна. “Жинхэнэ цаад эздийг нь” гэдэг шиг илэрсэн нь л Баабарын гэх тодотголтой хуурамч баримт бүрдүүлсэн явдал болохоос биш үүний цаана хэд, хэчнээн хүн ийм байдлаар нас, мэргэжлийн онцлог зэргээсээ үл хамааран наснаасаа эрт, их хэмжээний тэтгэвэр тогтоолгон авч байгаа юм билээ бүү мэд.
Өнгөн дээрээ учиргүй хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй мэтээр даатгалаа үнэн зөвөөр бүрдүүлж, хэдэн ажилтныхаа цалин, пүнлүүг яая гэж яваа аж ахуйн нэгжүүдийг бол дээрэлхэж, дарамтлахдаа сүрхий гэдгийг ямар ч компаниудын захирал, нягтлан хэлээд өгнө. Хэрвээ даатгалын тайлангаа өгчихөөд, мөнгөө төлөхгүй хэсэгхэн л удах юм бол дансыг нь хаана хэмээн “айлгах” нь энүүхэнд.
Тийм байтлаа танил талдаа болохоор их хэмжээний тэтгэвэр тогтоож, эртхэн гараа хумхин суух боломжоор нь хангаж өгч байгаа нь энэ салбар хэнд үйлчилдэг болохыг харууллаа. Хууль хяналтын байгууллагынхан ч талийгаачдын нэрээр тэтгэвэрийн мөнгө завшсан этгээдүүдийн араас орсон шигээ энэ удаагийн үйлдлийг ч зүгээр орхихгүй болов уу.
“Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг дээ. Баабарт боломж олгосон газар нь Нийгмийн даатгалынхан гэдгийг хэнбугай хэлүүлэлтгүй ойлгох биз. Ахиад сайн улыг нь шагайвал 10 гаруйхан настай “нөхөр” өндөр насны тэтгэвэр аваад сууж байх вий дээ.
Эх сурвалж:"Өглөөний сонин"
http://www.sonin.mn/news/gemt-hereg/51597

Цуврал-75
АН ба Хөгжлийн банкныхан айдастай байна
ХОЁР ТЭРБУМЫГ 27 БОЛГОСОН ЛУЙВАР ХЭНИЙХ ВЭ-
АН-ынхан айдастай байна. Хөгжлийн банкныхан ч бас. Учир нь АН-ынхан УИХ- ын 2012 оны сонгуулиас өнөөдрийг хүртэл засгийн эр хийг барихдаа төсвийн зар цуулалтыг бултуулах зорил гоор Хөгжлийн банкыг байгуулсан гэвэл үнэнээс хол зөрөхгүй. “Толгой”-д нь Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж, “Фортуна”- гаа сайдаар нь томилж аваад ард түмний татварын мөнгийг баруун, солгойгүй цацсаныг баримт дэлгэн ярих хүн ч бий.
Гурван ч жилийн хугацаанд ингэж “хазаар”-гүй явсан Хөгжлийн банкныхан ойрноос их айдастай байгаа сурагтай. Үүнийг дагаад төс вийн гадуурх төсөв бий болгох санаачилга гаргасан АН-ынхны амьсгаа өндөр байгаа нь ч гарцаагүй. Учир нь, улсын хөрөнгийг нааш цааш нь хийх эрхтэй банк байгуулах санаачилгын эзэд нь АН-ынхан.
Гэхдээ тэдний өндөр амьсгаа ирэх долоо хоног хүртэл түр намдсан. Тодруулбал, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны ирэх лхагва гаригийн хуралдаан хүртэл Хөгжлийн банкныхан ба түүний “эзэд” түр амсхийгээд байна. Манай улсын гаднаас бос госон их хэмжээний зээл болох “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг ямар ажилд, хэрхэн зарцуулсан нь эртнээс олны анхаарлыг татсан. Тийм ч учраас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын даргын захирамжийн дагуу Хөгжлийн банкинд шал- галт хийх ажлын хэсгийг байгуулсан байдаг. Харин энэ ажлын хэсгийнхэн эцсийн дүгнэлтээ гаргажээ.
Олон нийт уг шалгалтын дүнг ихээхэн сонирхож байгаа бол АН-ынхан чадах ядахаараа бойкот хийж байна. Уг нь энэ талаарх мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 17-нд Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч УИХ-ын дар гын “ташуур” АН-ын гишүүдэд хүрсэн учраас тэд хуралдаандаа ирж, ирцээ бүрдүүлээгүй юм. Тэр бүү хэл, байнгын хорооны хурал даанд очиж сууж болох- гүй хэмээн толгой дараалан үүрэгдсэн ч сураг бий. Тэгвэл эрх баригчдын энэ их сандралын цаана юу нуугдаж байна вэ.
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд дэлгэснээр ямар хууль бус үйлдлийн сэжүүр илрэх вэ гэх мэт хариулт нь тодорхойгүй асуултууд хө- вөрч байна. Ажлын хэсгийн ахлагчийн хэлснээр энэ шалгалтынхан овоо “юм”- ны үзүүрээс атгасан гэсэн. Хэдий гээр АН-ынхан энэ шал галтын дүнг олонд мэдээлэхгүй гэхдээ байдаг бүх л арга чаргаа хэрэглэж бай гаа ч ажлын хэсгийнхэн лоббид өртөхгүй гэдгээ албан ёсоор зарлачихсан. Өнгөр сөн хуга- цаанд Аудитаас Хөгж лийн банкинд хоёр ч удаа шалгалт хийсэн бөгөөд үүний дүнд маш олон хууль бус үйлдэл илрээд байгаа юм.
ХОЁР ТЭРБУМААР БАРИХ ЗАМЫН ТӨСВИЙГ 27 БОЛТОЛ НЬ ӨСГӨЖЭЭ
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд хүргэхгүйн тулд АН-ынх ны “амьсгаа “давх- цаад байгаагийн цаад учир нь эндээс их олон хууль бус үйлдлийн үзүүр хөврөхтэй холбоотой.
Тухайлбал, энд нэг л жишээ дурдахад, хоёр тэрбумын өртөгтэй замын ажлыг 27.4 тэрбум болтол нь өсгөсөн байх юм. Тодруулбал, Увс аймгийн төвийн авто замын барилгын ажилд төсөвлөх ёстой байсан хоёр тэрбум төгрөгийг 27.4 тэрбум болтол нь өсгөсөн луйврын шинжтэй ноцтой жишээ байна. Анх энэхүү автозамын тендерийг БНХАУ-ын “Шин Жиан Шин Фа” компани өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны өдөр хоёр тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн саналаа ирүүлсэн байдаг.
Гэтэл хоёр тэрбумын үнийн саналыг нь бууруулах биш эсрэгээрээ өсгөж, 10 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тооцжээ. Гэтэл Архангай аймагт 3.2 км авто замыг инженерийн шугамын дэд бүтцийн хамт 4.6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бол Увс аймагт 10 тэрбум болгож өсгөсөн байгаа юм.
Үүгээр ч зогсохгүй хамгийн ноцтой нь энэ төсвийн мөнгө ганцхан жилийн дотор 27.4 тэрбум төгрөг болтлоо өсч, 2016 оны төсөвт суусан нь анхаарал татна. Одоо энэ мөнгөнөөс 7.6 тэрбумыг нь энэ оны төсвийн тодотголоор шийдэж , үлдсэн 19.38 тэрбумыг нь ирэх оны төсөвт шахан суулгасан бай на. Мэдээж энэ үйл явд лын цаана луйврын шинж тэй үйлдэл байгаа нь ойл гомжтой. Анх энэ үйл явд лыг УИХ-ын гишүүн Ч.Хү рэл баатар илчилж, эрс шүүмжилж байсан. Гэвч үүнийх нь “хариу”-д түүнийг “Өөрийн тойргийнхоо бүтээн байгуулалтын төс- вөөс хасах санал гаргасан хэмээн хэвлэлээр гүтгээд авсан.
Түүнчлэн энэ хэрэгт Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн ихээхэн үүрэг рольтойгоор орлцож яв сан. Тэрбээр дээрх “27.4 тэрбумыг төсөвт суулгаад өгөөч” хэмээн гуйгаад явж байсныг ч улс төрийн хүрээнийхэн анддаггүй юм билээ. Харин ийнхүү түүний гуйлга биел- лээ олж, луйврын шинжтэй мөнгө төсөвт сэмхэн шургалжээ. Хаанахын, ямар жиш гээр ийнхүү замын ажлын төсвийг арав дахин өсгөсөн явдлын учир удахгүй тодорхой болох биз. Угтаа нэг км замыг дунджаар 400 сая төгрөгөөр гүйцэтгэдэг юм байна.
Гэтэл Увсынхан 3.2- хон км замыг 27.4 тэрбумаар барихаар төсвөө батлуулж, дээд “амжилт” тогтоолоо. Гэтэл учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар энэ мөнгөөр дунджаар 63 км автозам барьж, бүхэл бүтэн хоёр айм гийн төвийг шороон замгүй болтол зулж чадахаар байжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн " сонин
http://www.sonin.mn/news/politics-economy/52121

Нам нь хамаагүй, ер нь энэ нам нэрийн дор эрх мэдэлд тэмүүлсэн гаруудыг бүгдийг нь тархийг нь цоо цохиж алах санал дэвшүүлж байна. Нам гээд нүдэнд нь албан тушаал, эрх мэдэл харагддаг, зүрхэнд нь шуналын гал асдаг гаруудыг бүгдийг нь алъя. Худлаа нээх их энд өрсөлдөгччөө муулаад өөрөө тэрнээс их идэж уух шунал агуулсан гаруудыг үгүй хийе. Дүр эсгэсэн зипда нар. Цаанаа яг адилхан. Ард түмэн одоо л ийм юм хийж цэвэршихгүй бол хэзээ ч урагшлахгүй, ингээд харийн боол болно. Энэ намуудыг ариутган устгая
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰