Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот-Зуун дамнасан бидний төөрөгдөл

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот-Зуун дамнасан бидний төөрөгдөл

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

Эрдэнэт үйлдвэр Монгол улсын экспортын дийлэнхийг он удаан жилээр бүрдүүлж ирсэн, улсын төсвийн томоохон хэсгийг маш олон жилээр дангаараа бүрдүүлээд ажиллаж байгаа Монгол-Оросын хамтарсан дэлхийн хэмжээний, амжилттай хэрэгжээд явж байгаа мега төсөл гэдгийг бид мэднэ. Энэ бол үнэхээр бахархам түүх. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн талаар бодит байдлаас маш ангид тайлбарууд их үзэгдэх болжээ. Энэ нь ялангуяа Тавантолгой, Оюутолгойн том төслүүдийн шийдэгдэх маргааны явцад их өндөр авж яригдах юм. Барууныхан болон Оросуудын Монголд хандах хандлагын зөрөөг Эрдэнэт үйлдвэрээс харж болноо гэсэн сурталчилгаа түгээмэл явагдаж байна. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн түүхийн талаар, тэр тусмаа улс орны эдийн засагт хэзээнээс ямар үүрэг гүйцэтгэж эхэлсэн талаар нь нийгмээрээ тодорхой ойлголттой болох хэрэгтэй байгаа юм байна. Энэ талаар мэддэг бүхнээ хуваалцаж, хэлэлцээрэй.
Сүүлийн удаа Шинэ Гүүр 8-р сар.07.15 9:20 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуайн "Монгол Туургатны 100 эрхэм" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын энэ сэдвээр ярьсан хэсгээс сонирхоё!

15:50-ээс эхэлж байна.

https://www.youtube.com/watch?v=ep4JLDMMfhY
Сүүлийн удаа Шинэ Гүүр 4-р сар.16.15 4:07 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

Бямбасүрэн гуай ярихдаа: Эрдэнэт үйлдвэр болохлээр 1978 оны 12-р сарын 14-нд ашиглалтанд орсон. Тэгээд ашиглалтанд орсноос хойш их ашигтай байна, Монголын импортыг 2 дахин нэмнэ гэсэн чинь байхгүй ээ, алдагдалтай. Тэгээд одоо Эрдэнэтээс чинь гадагшаа гардаг юм чинь алт гарна, мөнгө гарна, рений гарна, селен гарна, теллур гарна. Эд бүхэн үнэгүй гардаг. Алтыг нь, мөнгийг нь үнэлэх юм бол бүгдээрээ ашигтай болчихно. Тэр үед чинь ренийгээ манайхан чинь тооцож чаддаггүй байсан, харин сүүлд ренийг тооцдог болсон юм. Тэгээд 1982 оны 1-р сарын 29-нд шиг бодогдож байна, нэг захидлын төсөл хийгээд Цэдэнбал гуайгаар Брежневт захиа бичүүлье, ер нь Эрдэнэтийг ашигтай болгох талаас нь ярья гээд л орсон юм. Тэгсэн чинь Цэдэнбал гуайг захидлыг маань үзэж сууснаа, урдаас хараад ,,Үгүй ээ, чамд нэг их дутагдал байнаа,, гэнэ.

Урьд намайг ерөөсөө загнаж барьж, надад их томордоггүй байсан болохоор би их өөриймсөг харьцана. Урдаас нь харж инээгээд ,,Яачаав?,, гэсэн чинь ''Чи юмыг их тойруулж хэлэх юм. Шууд хэлж бай'' гээд өөрөө инээснээ нөгөө захидлын доод талд нь улаан харандаагаар ''Бид ингэж амьдарж чадахгүй'' гэж бичээд гарын үсгээ зурчихсан. Тэгээд ''Чи энийг Брежневт явуул'' гэсэн юм.

Цэдэнбал гуай чинь 1978 оны ''Энхтайван, социализмын асуудал''сэтгүүлийн 2-р дугаарт өгүүлэл бичээд, тэгэхдээ ''Бид үндэстнийхээ эрх ашгийг эхэлж бодоод, дараа нь олон улсын эрх ашгийн тухай яринаа'' гэж бичээд тэрнээс хойш ер нь хойдуултайгаа санал зөрж ирсэн хүн л дээ.

1982 онд Батмөнх гуайд хэлж байгаад, нууц захирамж гаргуулаад банкнаас цэвэр алт аваад, тэгээд Эрдэнэтийн баяжмал дээр химийн аргаар зэрэгцүүлсэн анализ хийлгэсэн юм. Тэрнийгээ Их Сургуулийн Минерологийн ухааны доктор Лувсандорж, лаборант нь Байгалмаа гэж 2 хүн хийсэн. Тэгэхэд бол манай Эрдэнэтийн 1 тонн зэсийн баяжмал дотор чинь 1.2-4 грамм алт гардаг. Тэгээд томоор нь бодоход тэр чинь жилдээ 1 тонн гаруй алт л гадагшаа гардаг байсан байх л даа гэж боддог юм. Тэр үед чинь Монголын алтны олборлолт жилдээ 400 кг байсан юм. Мөнгө гэхэд чинь Эрдэнэтээс жилдэ 60-аад тонн цагаан мөнгө гарна. Одоо Асгатын орд газраар 60 тонн мөнгө олборлоно гээд манайхан чинь дээр доороо оролцоод л байна. Тэр чинь Эрдэнэтийн зэс дотор зүгээр л гарч байгаашдээ. Би 1991 онд Эрдэнэтийн хэлэлцээрийг өөрчлөхдөө мөнгөнийхөө талыг буцааж авна гэж гэрээндээ хийгээд , манайх 50 хувийн хөрөнгө оруулалттай юм чинь. Харин сүүлд Жасрай гуайн үед мөнгөө авахаа больчихсон юм шиг байна лээ.
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн funk31 »

Эрдэнэтийн 51 хувийг 10 жилийн дараа үнэгүй авсан, ОТ-н 51 хувийг хамгийн багадаа 30 жилийн дараа өндөр хүүтэй зээлээр мөнгөө төлж авч бн чиний мэдрэл зүгээр үү ??
Хэрэглэгчийн аватар
TESLA
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1296
Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн TESLA »

нэмж хасаж суралгүй бага дунд сургуулиа алгасцын бол уу зайлуул
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

Үнэгүй гэж хэлэхдээ хэлээ тас хазчаагүй биз? Яаж зэсийн баяжмалыг хуурж мэхэлж гаргаж байсныг дээр хариуцлагатай хүн хэлсэн байна. 2000 он хүртэл энэ дүрэм журам нь үйлчилсэнг бас нэмж санах хэрэгтэй, 20 гаруй жил.
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

Эрдэнэт үйлдвэр ашиглалтанд ороод 37 жил болж байна. 37 жил гэдэг бол бага хугацаа биш, ийм хугацаанд бид өөр өөрсдийнхөө хувьд төсөөлж байгаагүй гайхамшгийг хийж чадна. 37 жилд Баруун Герман, Япон дайны үнс нурман дундаас босож, дэлхийн өндөр хөгжингүй тэргүүний орон болсон байлаа. 37 жилд тоо томшгүй олон ш/у, техникийн ололтууд дэлхийд гарсан. 37 жилд юу эсийг энэ дэлхий үзэх билээ? 37 жилийн дараа Оюутолгой Эрдэнэтээс хамаагүй давсан хувь нэмрийг улс орон, ард түмний гар дээр тавьсан байх болно. Үүнд нэг хором ч эргэлзэх хэрэггүй!
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Shine gvvree!! Naad Erdenetiig chjn Oros uursdiin 100 huvi hurunguur barichaad 51%-g ni mongoliin tald vnehvi ugsun! Oyutolgoi-d tegvel mongol 36%-n hurungu oruulalt hiij baij 30 jiliin daraa 51% avna gej bga! Yalgaag ni oilgoj chadaj bnu?
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн funk31 »

Шинэ Гүүр написал:Үнэгүй гэж хэлэхдээ хэлээ тас хазчаагүй биз? Яаж зэсийн баяжмалыг хуурж мэхэлж гаргаж байсныг дээр хариуцлагатай хүн хэлсэн байна. 2000 он хүртэл энэ дүрэм журам нь үйлчилсэнг бас нэмж санах хэрэгтэй, 20 гаруй жил.
Чаагаад байгаарай, хуурж мэхэлж гаргана гэж юу бдаг юм ???
Оросууд баяжмалыг дэлхийн зах зээлийн үнээс арай доогуур үнээр авах, өөрсдийн техникийг өндөр үнээр үнэлэх, мэргэжилтнүүдийн цалинг өндрөөр тогтоох гэх мэтээр жоол шулж байсан нь бл үнээн, тэрийг бүгд мэднэ. Гэхдээ том дүнгээрээ бол 51хувийг үнэгүй өгсөн, дагалдах дэд бүтэцийг \бараг үйлдвэрээсээ илүү өртөгтэй\ үнэгүй өгсөн, хот байгуулж өгсөн гээд сүүлийн 37 жилийн монголын ганц гялтайх юм чинь энэ үйлдвэр шүү өмхий амаа жоохон мэдэж ярих хэрэгтэй.
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн funk31 »

eRoTiKa написал:Shine gvvree!! Naad Erdenetiig chjn Oros uursdiin 100 huvi hurunguur barichaad 51%-g ni mongoliin tald vnehvi ugsun! Oyutolgoi-d tegvel mongol 36%-n hurungu oruulalt hiij baij 30 jiliin daraa 51% avna gej bga! Yalgaag ni oilgoj chadaj bnu?
30 нь одоо 50 болсон бүр 70 ч болох сурагтай лав бид амьддаа ОТ-н ногдол ашиг авах өдрийг үзэхгүй болсон!!!
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

...
Сүүлийн удаа Шинэ Гүүр 8-р сар.07.15 7:29 am-д засварласан, нийт 7 удаа засварласан.
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

Шинэ Гүүр написал:... 2003 оны долоодугаар сарын 1-нд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал... Хэлэлцээрийн гол ач холбогдол нь үйлдвэрийн дүрмийн сан дахь монголын талын хувь оролцоо болох 51 хувийг бүрдүүлэхэд оросын талаас авсан зээлийг Монгол Улс төлж дууссан байна гэдгийг ОХУ хүлээн зөвшөөрч дүрмийн сангаа баталгаажуулж тус үйлдвэрийг цаашид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажиллах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон өөрчилсөн явдал юм. Ингэснээр үйлдвэр ямар нэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхгүй болж улмаар төвлөрсөн болон орон нутгийн төсөвт гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын болон нөөцийн төлбөрүүдийг шинээр төлдөг Монгол Улсын хуулийн этгээд болж ...
51 хувийг үнэгүй авсан гэж бодож явдаг гэнэн тахианууд одоо ойлголтоо нэг мөр цэгцлэх хэрэгтэй. Бид энэ 51 хувийг үнэгүй аваагүй юм. 2003 он хүртэл 29 жил энэ 51 хувийг нь төлөх гэж татвар, хураамж авах эрхгүй явж ирлээ. Дээр нь бүтээгдэхүүний үнэ ханшийг оросын дотоодын үнэ гэх луйврын үнээр тооцож, дээр нь Бямбасүрэн гуайн хэлснээр зэсийн баяжмал дахь бусад үнэт эрдэс алт, мөнгө зэргийг тооцдоггүй байсан байна.Бас зэсийн баяжмалаа 1991 оны хүртэл зөвхөн ЗХУ-д гаргаж байсан ба төлбөр тооцоог нь Экспорт-импортын компани гэх тусгай бүтэц хянаж чаддаггүй байсан тул хир хэмжээний баяжмал гарж байсныг бурхан л мэдэх байх. Монгол улсын хууль тогтоомжоос гадуур явж ирсэн байна.
Сүүлийн удаа Шинэ Гүүр 8-р сар.07.15 7:30 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

... Бүх барилга байгууламжийг барихад 1974 оны гадаад худалдааны үнээр 595 сая рубль, үүний дотор “Эрдэнэт” үйлдвэрийг барихад 252 сая рубль (1.82 орчим тэрбум төгрөг) иргэний орон сууц, иргэний зориулалтын барилга байгууламж барихад 95 сая рубль зарцуулахаар төлөвлөж байсан бол нийт 589 сая рубль зарцуулж дээрх барилгуудыг барьж байгуулжээ, Үйлдвэр байгуулагдаж бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн эхний 8 жилд экспортын жилийн дундаж орлого 117 сая рубль, ашиг 60 сая рубль болж үйлдвэрийн зориулалт бүхий анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн байна...
Сүүлийн удаа Шинэ Гүүр 8-р сар.07.15 8:35 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

Шинэ Гүүр написал:... 2006 онд Лондонгийн металлын бирж /ЛМБ/ дээр зэсийн үнэ маш өндөр буюу 1 тн катодын зэсийн үнэ дунджаар 6722 ам.доллар байхад “Эрдэнэт” үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ 434.1 тэрбум төгрөг төвлөрүүлж 254.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2003 онтой харьцуулахад даруй 8 дахин буюу 223.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм...
2003 оноос хойш Эрдэнэт үйлдвэрийн төлдөг татвар, хураамж эрс өссөн. Дээрх жишээн дээр 3 жилийн дараа гэхэд 8 дахин өссөнийг онцолсон байна. Эрдэнэт үйлдвэр 1978-2003 оны хооронд Монгол улсад татвар, хураамж хэлбэрээр хир хэмжээний татвар төлж ирэв? Үүнийг тодруулах хэрэгтэй. Миний бодоход энэ хугацаанд нийтдээ 100-200 орчим сая долларын нь л татвар хураамж нийт дүнгээрээ төлсөн болов уу, (өнөөгийн ханшаар шүү) 25 жилд шүү дээ, дээр нь үнэ тооцох аргачлал, зэсийн баяжмал дахь үнэт түүхий эдүүдийг тооцдоггүй байсан зэргийг бодвол үндсэндээ татваргүй 25 жил явсан гэж хэлж болно.
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

Шинэ Гүүр написал:... Бүх барилга байгууламжийг барихад 1974 оны гадаад худалдааны үнээр 595 сая рубль, үүний дотор “Эрдэнэт” үйлдвэрийг барихад 252 сая рубль (1.82 орчим тэрбум төгрөг) иргэний орон сууц, иргэний зориулалтын барилга байгууламж барихад 95 сая рубль зарцуулахаар төлөвлөж байсан бол нийт 589 сая рубль зарцуулж дээрх барилгуудыг барьж байгуулжээ, Үйлдвэр байгуулагдаж бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн эхний 8 жилд экспортын жилийн дундаж орлого 117 сая рубль, ашиг 60 сая рубль болж үйлдвэрийн зориулалт бүхий анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн байна...
За энэ 595 сая рублийг 1:1 доллар гэж бодвол 1978 оны 595 сая доллар өнөөгийн дунджаар 3.7 тэрбум ам.доллар болно. Худалдан авах чадвар гэж бид ойлгож байгаа биз дээ? Тэгэхээд хөрөнгө оруулалтаа оросууд 8 жилийн дараа буюу (1974-1982) 1982 онд нөхсөн байна. Тэгвэл 1982-2003 он хүртэл 21 жилд цэвэр ашиг олсон байхгүй юу!
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн funk31 »

Шинэ Гүүр написал:

1990-2003 он хүртэл зэсийн үнэ ямар байсныг мэддэггүй юм уу? 3000доллараас доошоо ороод ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй 2001 онд банкнаас 400сая төгрөг зээлж байсан гээд бод.
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн funk31 »

Шинэ Гүүр написал:
Шинэ Гүүр написал:... Бүх барилга байгууламжийг барихад 1974 оны гадаад худалдааны үнээр 595 сая рубль, үүний дотор “Эрдэнэт” үйлдвэрийг барихад 252 сая рубль (1.82 орчим тэрбум төгрөг) иргэний орон сууц, иргэний зориулалтын барилга байгууламж барихад 95 сая рубль зарцуулахаар төлөвлөж байсан бол нийт 589 сая рубль зарцуулж дээрх барилгуудыг барьж байгуулжээ, Үйлдвэр байгуулагдаж бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн эхний 8 жилд экспортын жилийн дундаж орлого 117 сая рубль, ашиг 60 сая рубль болж үйлдвэрийн зориулалт бүхий анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн байна...
За энэ 595 сая рублийг 1:1 доллар гэж бодвол 1978 оны 595 сая доллар өнөөгийн дунджаар 3.7 тэрбум ам.доллар болно. Худалдан авах чадвар гэж бид ойлгож байгаа биз дээ? Тэгэхээд хөрөнгө оруулалтаа оросууд 8 жилийн дараа буюу (1974-1982) 1982 онд нөхсөн байна. Тэгвэл 1982-2003 он хүртэл 21 жилд цэвэр ашиг олсон байхгүй юу!
Чи ямар ядаргаатай худалч сда вэ??
Монгол-Оросын “Эрдэнэт vйлдвэр" ХХК нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм.

1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан.
1978-79 онуудын туршилтын байдлаар ажиллаж эхлээд 1980аад оны эхээр наад үйлдвэр чинь ажиллаж эхэлсэн юм. Оросууд 1990оны хавьцаа л зардлаа нөхсөн гэж үздэг юм.

http://www.erdenetmc.mn/about_us/

74онд Эрдэнэт үйлдвэр ажиллаж байсан болж бн уу ??? хахаха
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

1974 онд гэрээ нь хийгдээд, 1978 оноос үйлдвэр нь ашиглалтанд орсон. 1974 юм уу 1978 оноос 8 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхсөн. Энд асар их өөрчлөлт орохгүй! Дээрх мэдээллийн линк:

http://www.bolod.mn/mobile.php?nid=92119
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн funk31 »

Шинэ Гүүр написал:1974 онд гэрээ нь хийгдээд, 1978 оноос үйлдвэр нь ашиглалтанд орсон. 1974 юм уу 1978 оноос 8 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхсөн. Энд асар их өөрчлөлт орохгүй! Дээрх мэдээллийн линк:

http://www.bolod.mn/mobile.php?nid=92119
Тэгэхээд хөрөнгө оруулалтаа оросууд 8 жилийн дараа буюу (1974-1982) 1982 онд нөхсөн байна. Тэгвэл 1982-2003 он хүртэл 21 жилд цэвэр ашиг олсон байхгүй юу!
82онд дөнгөж хүчин чадлаараа ажиллаж эхлэв үү гүй юу зардлаа нөхчихдөг мөн супер юм аа тэ??? 2 алхахгүй л худлаа чаах нь баригдаад бх болтой юм аа чи
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

funk31 написал:

Тэгвэл 1986 онд хөрөнгө оруулалтаа нөхжээ. Энд онц өөрчлөлт байхгүй ээ.
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

Чи тоо нэмж хасах л маргаан хийгээд байх юм. Наад ишлэлүүд дээр байгаа тоо, баримтыг няцаах зүйл байвал бич! Наад орос нахальный хараалаа зогсоо! Чи Монголд байгаа шүү, оросын тосгонд биш!
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн funk31 »

Шинэ Гүүр написал:
funk31 написал:
Шинэ Гүүр написал:1974 онд гэрээ нь хийгдээд, 1978 оноос үйлдвэр нь ашиглалтанд орсон. 1974 юм уу 1978 оноос 8 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхсөн. Энд асар их өөрчлөлт орохгүй! Дээрх мэдээллийн линк:

http://www.bolod.mn/mobile.php?nid=92119
Тэгэхээд хөрөнгө оруулалтаа оросууд 8 жилийн дараа буюу (1974-1982) 1982 онд нөхсөн байна. Тэгвэл 1982-2003 он хүртэл 21 жилд цэвэр ашиг олсон байхгүй юу!
82онд дөнгөж хүчин чадлаараа ажиллаж эхлэв үү гүй юу зардлаа нөхчихдөг мөн супер юм аа тэ??? 2 алхахгүй л худлаа чаах нь баригдаад бх болтой юм аа чи
Тэгвэл 1986 онд хөрөнгө оруулалтаа нөхжээ. Энд онц өөрчлөлт байхгүй ээ.
86онд нөхөөгүй, тийм баримт хаана бн ? Наад шар мэдээний сайт чинь юу ч гэж худлаа залж болно. ЗХУ хөрөнгө оруулалтаа хэрхэн нөхсөн тооцоо Оросуудад л байгаа тэрийг нь үйлдвэрийн ТУЗ-н хурлын протоколд л бхаас өөрөөр мэдэх боломжгүй.

худлаа ярихаа боль
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн funk31 »

Бас наад шар мэдээний сайт дээр чинь
ашиг 60 сая рубль болж үйлдвэрийн зориулалт бүхий анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн байна.
ингэж бичсэн бн. Энэ бол зөвхөн үйлдвэр буюу баяжуулах үйлдвэрийн өртгийг хэлсэн бн_ Төслийн нийт өртөг гэдэг бол тусдаа асуудал, хэд дахин илүү тоо гарна. Үүнд зөвхөн баяжуулах үйлдвэрээс гадна Эрдэнэтийн бусад 10 гаран цех, + одоогийн Дархин Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ, + үйлдвэр лүү татсан төмөр зам + хот байгуулалт + төслийн санхүүжилтийн өртөг гээд маш их юм нэмэгдэж бж ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ гарна.

Тэгэхэд ОТ-д бид Фридландийн хуссан янхны төлбөрөөс эхлээд Рио-н бусад төслүүдийн өртөг гээд бүх юмыг нь хамж шимээд өртгийг нь бид төлөлцөж байв шүү, оросууд харин ч бүр зөвхөн үйлдвэрийн өртгөө тооцоод бусдыг нь тооцоогүй бх ч магадлал бн.
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

Шинэ Гүүр написал:... Бүх барилга байгууламжийг барихад 1974 оны гадаад худалдааны үнээр 595 сая рубль, үүний дотор “Эрдэнэт” үйлдвэрийг барихад 252 сая рубль (1.82 орчим тэрбум төгрөг) иргэний орон сууц, иргэний зориулалтын барилга байгууламж барихад 95 сая рубль зарцуулахаар төлөвлөж байсан бол нийт 589 сая рубль зарцуулж дээрх барилгуудыг барьж байгуулжээ, Үйлдвэр байгуулагдаж бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн эхний 8 жилд экспортын жилийн дундаж орлого 117 сая рубль, ашиг 60 сая рубль болж үйлдвэрийн зориулалт бүхий анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн байна...
Чи зүгээр тайван наад ишлэлээ уншаад өгөөчээ! 8 жилд жилийн дундаж орлого нь 117 сая рубль, жилийн дундаж ашиг нь 60 сая рубль гэж байна. Оросууд хэдийг зарсан билээ? Нийт 589 сая рубль зарцуулсан байна. Бидний ойлгохоор зөвхөн үйлдвэрийн өртөгөө ч тооцох төдийгүй нөгөө сайрхаад байдаг бүх юмаа оруулаад тооцсон байна шүү. Иргэний орон сууц, иргэний зориулалттай барилга байгууламж гээд. Тэгээд 8 жилд 936 сая рублийн орлого олж, 540 сая рублийн ашиг олсноор бүх хөрөнгө оруулалтаа нөхөж дууссан байна ш дээ. 1986-2003 он хүртэл 16 жил татвар, хураамжгүй шахуу цэвэр ашиг хийж, 2003 оноос арай ихийг төлдөг болсон ч ашгаа аваад л явж байна. Нээх их баярлаад талархаад, мөргөж залбираад байх юм уу?

1. Хэдэн байшин дурдсан бн, бусад нь хаана бн? цахилгаан станц үнэгүй барих уу? Эрдэнэт хотын дэд бүтэцийг үнэгүй барих уу? санхүүжилит үнэгүй гарч ирэх үү? төмөр зам үнэгүй барих уу?

2. 2003 хүртэл юу ч өгөөгүй гэнэ үү? Тэгээд чинийхээр 1990оноос 2003 он хүртэл Монгол улс ямар мөнгөөр амьдарч байсан юм хэлээд өгөөч ???
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Эрдэнэт үйлдвэрийн талаар

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

589 сая рубль нь одоогийн ханшаар 1 рубль:1 доллар гэж бодвол 3.7 тэрбум доллар. Оросууд Зөвлөлтийн үед рублээ доллараас өндрөөр үнэлж байсан гэж үзвэл 5 тэрбум доллар, үүнээс 43 хувь нь үйлдвэртээ зарцуулсан юм байна, энэ 2.15 тэрбум доллар, 2.85 тэрбум нь нөгөө алдартай Эрдэнэт хот нь. Бид 37 жилд 5-6 тэрбум доллараар Эрдэнэт шиг хот босгочих байлгүй дээ. Хот босгосон л гээд байдаг бүх юмаа тооцоод буцаагаад авчихсан л байна шүү дээ. Бид ч дэндүү харанхуй яваад байгаан байна даа!
Амьдралын партизан
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах