Блог
Зохицуулагч: Blog_mods
Re: Блог
Монгол ногоог үнэтэй байна гэх нь хамгийн утгагүй хэрэг. Өөрсдөө өдөр бүр л хүүхэддээ импортын хор хэдэн мянгаар авч өгөөл байдаг биз дээ. Шоу цэнгээн болохоор ямар ч эргэлзээгүйгээр хэдэн арван мянгаар нь архи пивонд өгч чаддаг байж Монгол ногоогоо үнэтэй гэж хэлэх утгагүй.
Inflation is hidden tax
- Peace_4ever
- Эзэрхийлэгч Гишvvн

- Бичлэгүүд: 926
- Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
- Байршил: Escaping from HeLL Pot...
- Contact:
Re: Блог
Санал нэг... Сурсан дассан, дадсан зүйлс нь өөрчлөгдхөөр хүмүүс нэг хэсэгтээ л хэл амаа билүүддэгдээ. Хямдхан авч идээд болоод байсан ногоо нь гэнэт үнээ жаахан нэмхээр тэгж байгаа юм.SA написал:Монгол ногоог үнэтэй байна гэх нь хамгийн утгагүй хэрэг. Өөрсдөө өдөр бүр л хүүхэддээ импортын хор хэдэн мянгаар авч өгөөл байдаг биз дээ. Шоу цэнгээн болохоор ямар ч эргэлзээгүйгээр хэдэн арван мянгаар нь архи пивонд өгч чаддаг байж Монгол ногоогоо үнэтэй гэж хэлэх утгагүй.
lost in my mind...
Re: Блог
Одоо Монголд хэрэгжиж буй бодлого бол өөрсдийн оргүй хоосноос бий болгосон өрийн бичгийг шахаад оронд нь алтыг нь авах бодлого юм. Өрийн бичиг дээр суурилсан мөнгөн дэвсгэрттэй улс орны эдийн засаг хэзээ ч сэргэхгүй ба өрнөөс гарах боломжгүй юм. Монголд хэзээ, хэдэн жилийн дараа, хэр их баялаг ухаж байж инфляци зогсох вэ гэж үү? Хэзээ ч зогсохгүй. Одоогийн систем зогсох боломжгүй. Санхүү эдийн засгийн хувьд колони улсад мөнгөний үнэгүйдэл зогсох боломжгүй байдаг. Буун дуугүйгээр эзлэгдсэн улс шүү дээ.
Хэдүүлээ ардчилал ялаагүй улсад очиж ардчилал байгуулаад хамаг алтыг нь хамаад авчих юмсан. Ардчилал гэж хүчтэй зэвсэг шүү.
Алтны олборлолтыг нэмвэл төгрөгийн ханш чангарна гэж байсан. Одоо чангараагүй харин ч ханшаа алдсан. Төгрөг алтнаас хамааралгүй. Урт нэрт хуульд өөрчлөлт оруулж алтны уурхайнуудыг нээсэн нь УИХ - ын гишүүдийн лобби байсан. Төгрөг гэж уйлалдаж байсан гишүүд одоо таг чиг.

Тусгайлан бэлдсэн цэргийн насны олон мянган дүрвэгсдийг европын улсууд руу цутгах ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Одоо терроризм ба тогтворгүй байдал европын яг дундаас нь гарах боломж бүрдэж буй юм.
Inflation is hidden tax
Re: Блог
Ассадыг алахаар бүтээсэн ИСИС нэг л амжилтгүй болоод явчихлаа шүү. Одоо АНУ хөрөнгө оруулалтаа хэрхэн хамгаалах нь ихэд сонин. Дүрвэгч нэрийдлээр 4000 ИСИС - ын дайчид европт нэвтэрсэн байж болзошгүй гэнэ. Европт өнгөт хувьсгал гарахнээ.
Inflation is hidden tax
- Morpheus M
- ¤ Expert
- Бичлэгүүд: 2866
- Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
- Байршил: On-Execution
Re: Блог
өө заза алдын байна нөгөө дэгээдүүлдэг аавтай хүү чинь алан хядагч байсан гэсэн биздээ базарвааньSA написал:Ассадыг алахаар бүтээсэн ИСИС нэг л амжилтгүй болоод явчихлаа шүү. Одоо АНУ хөрөнгө оруулалтаа хэрхэн хамгаалах нь ихэд сонин. Дүрвэгч нэрийдлээр 4000 ИСИС - ын дайчид европт нэвтэрсэн байж болзошгүй гэнэ. Европт өнгөт хувьсгал гарахнээ.
Жаргалыг хүснэ...
Re: Блог

Махатма Гандийг дэлгэрэнгүй танилцуулах нь илүүц билээ. Хүн бүр түүнийг Энэтхэгчүүдийг удирдан Британы колоничилолын эсрэг тэмцэж 1947 онд тусгаар тогтнолоо олж авсаныг мэддэг. Махатма Гандийн сургаалиудаас сонирхоцгооё.
1. Өөрийгөө өөрчил
“Ертөнцийг өөрчлөхийг хүсвэл өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй.”
“Хүн төрөлхтний агуу чанар нь ертөнцийг өөрчилж чаддагтаа бус харин өөрийгөө өөрчилж чаддагт оршдог юм.”
Хэрвээ та өөрийгөө өөрчилвөл таны ертөнц ч өөрчлөгдөх болно. Аливаа зүйлийн талаар хэрхэн боддогоо өөрчилж чадвал таны мэдрэхүй болоод болж буй үйл явцад үзүүлэх хариу үйлдэл тань ч өөрчлөгдөнө. Таныг хүрээлэн буй ертөнц ч өөрчлөгдөнө. Өөрийн бодлоо өөрчилсөнөөр хүрээлэн буй орчноо шинээр харж өөрөөр хүртээд зогсохгүй хуучин бодол сэтгэхүйдээ хүлэгдэн байх үедээ хэзээ ч хийхгүй байсан, үгүй бол хэзээ ч төсөөлөхгүй байсан тэдгээр үйлдлүүдийг хийх боломж бүрдэх юм. Өөрийн гадаад ертөнцөө өөрчлөх үеийн хамгийн бэрхшээлтэй асуудал нь та хуучнаараа үлдэх магадлал юм. Таны хуучин дутагдлууд, уур уцаар, сөрөг сэтгэгдэл, өөрийгөө үгүйсгэсэн бодлууд тань байсаар ч байж мэднэ. Ийм тохиолдолд таны санаа бодол сөрөг сэтгэгдэлд хүлэгдэж өөрийн хүсэн хүлээж байсан үр дүндээ хүрэхгүй ч байж мэднэ. Аливааг нухацтайгаар ухаалгаар бодож эхлэхгүй бол энэ байдал тань гүнзгийрсээр л байх болно. Таны дотоод мөн чанар аливаа зүйлээс асуудал хайж өөртөө олон дайсан бий болгосоор байвал улам их бэрхшээлийг үүсгэдэг билээ.
2. Таныг зөвхөн та л ойлгоно
“Миний зөвшөөрөлгүйгээр хэн ч намайг үгүйсгэж чадахгүй”
Аливааг хэрхэн хүртэх хүлээн авахыг тань зөвхөн та л өөрөө шийднэ. Ямарваа зүйлд хариу үйлдэл үзүүлэх хэвийн ба түгээмэл зан чанарууд байдаг. Гэхдээ энэ их ерөнхийлсөн. Та өөрийн бодол, сэтгэгдэл, сэтгэл хөдлөлөө ямар ч тохиолдолд сонгох боломжтой. Та сандрах, хэтрүүлэн бодох, эсвэл бүүр уурлахгүй ч байж болно. Дандаа бөгөөд агшин зуурт өөрийн сэтгэл хөдлөлөө удирдан залж сурах хэрэгтэй. Таагүй үеүүд заримдаа тэгсхийгээд л замхарчихдаг. Эсвэл хуучин зуршил тань өөрийн эрхгүй гараад ирэх нь ч бий. Танаас өөр хэн ч таны бодол санааг хянаж, өөрчилж чадахгүй гэдгийг ухаарах тэр мөчөөс эхлэн энэ үзэл баримтлалаа өдөр тутмын амьдралдаа зуршил болгох хэрэгтэй. Өдөр ирэх бүр батжин хүчирхэгжих тэдгээр зуршлууд юм. Үүнийг хийснээрээ таны амьдрал хөгжилтэй бас хялбархан санагдах болно.
3. Уучилж зүгээр л өнгөрөө
“Сул дорой хүн хэзээ ч уучилж чаддаггүй. Уучлал гэдэг бол хүчтэй хүний шинж юм.”
“Эцэс төгсгөлгүй сөргөлдсөнөөр ертөнц тэр чигээрээ бүрэнхийлнэ.”
Муугийн эсрэг муугаар тэмцсэнээр амжилтанд хүрдэггүй. Ямар хариу үйлдэл үзүүлэхээ та өөрөө сонгодог гэж би урьд хэлж байсан. Аливаа зүйлд эерэгээр хандаж сурсанаар өөртөө болоод бусдад ч таатай нөхцөлийг бүрдүүлж байдаг. Өнгөрсөн зүйлийг уучилж зүгээр өнгөрөөсөнөөр та өөртөө болоод бусдад сэтгэлийн амар амгалан байдлыг бэлэглэж буйгаа ухаарах болно. Муу зүйлийг гүнзгийрүүлэн бодож сууснаар тухайн нөхцөл байдлаас юу ч сурахгүй ухаарахгүй байдалд хүргэнэ. Аливаад сөрөг хариу үзүүлсэнээр өөрийгөө улам ихээр зовоож тэр нь аажмаар таныг тамирдуулах болно. Хэрвээ та уучлахгүй бол өнгөрсөн үе болоод бусад хүмүүс таны өнөөдрийг удирдах болно. Уучилсанаар та өөрийгөө тухайн ачаанаас чөлөөлөх юм. Тэгсэнээр та амьдралынхаа дараачийн үе рүү анхаарлаа хандуулж төлөвлөх боломжтой болдог.
4. Хийхгүй бол амжилтанд хүрэхгүй
“Жоохон ч атугай туршлага нь мянган удаа төсөөлсөнөөс илүү үр дүнтэй”
Юу ч эхлэхгүйгээр байрнаасаа хөдлөх боломжгүй. Гэхдээ эхлэх нь хэцүү бөгөөд бэрхшээлтэй байж болох. Таны дотоод сэтгэлд зөрчилдөөн ихээр үүсдэг. Олонх нь бодолдоо л хүлэгдсээр байдаг. Эсвэл эцэс төгсгөлгүйгээр уншсаар сурсаар л байдаг. Урагшилсаар л байна гэж өөрийгөө төөрөгдүүлдэг. Гэхдээ туршлагатай туршлагагүй хоёрын хооронд том ялгаатай болох нь амьдрал дээр харагдана. Хаана хүрч хэн болохыг хүсч байгаагаа жинхэнэ утгаар нь ойлгохын тулд танд туршлага хэрэгтэй. Ном танд мэдлэгийг л өгнө. Та тэр мэдлэгээ үр дүн болгохын тулд ажиллаж хөдөлмөрлөж эхлэх хэрэгтэй. Энэ бэрхшээлийг даван туулахад тань 9 – р зөвлөгөө танд туслах болно.
5. Өнөөдрөө хайрла
“Би ирээдүйг харахыг хүсэхгүй байна. Надад өнөөдөр маань чухал. Бурхан надад ирээдүйг өөрчлөх хүч хайрлаагүй.”
Өөрийн дотоод зөрчилөө даван туулах хамгийн зөв алхам нь өөрийн өнөөдрийн байгаа байдалтайгаа эвлэрч, зөв дүгнэлт өгөх юм. Яагаад? Өнөөдөртөө анхаарлаа хандуулсанаар тэртээ тэргүй хянаж үл чадах ирээдүйг бодож өөрийгөө зовоохгүй юм. Өнгөрсөн алдаа эндэгдлээ бодож зүрхшээх эсвэл ирээдүйд бүтэлгүйтэх вий гэж бодон тээнэгэлзэх аюулаас таныг чөлөөлөх билээ. Ингэснээр өнөөдрийн ажил үйлстээ анхаарлаа хандуулж хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байх юм. Өнөөдрөөрөө байж сурна гэдэг бол булчингаа хөгжүүлж томруулдаг шиг сэтгэл зүйн дадал зуршил юм гэдгийг битгий мартаарай. Цаг хугацаа өнгөрөх тусам дадал зуршил тань улам батжиж урсгалаараа хийгддэг болно.
6. Бүгд л хүн
“Би бол бүх л хүний адилаар жирийн л нэгэн хүн билээ. Гэхдээ би өөрийн буруугаан хүлээж, алдаагаан засч залруулах сэтгэлийн тэнхээтэй.”
“Хүн өөрийн хүч чадалдаа хэт эрдэж болохгүй. Хамгийн хүчтэй хүн ч ялагдаж, хамгийн ухаантай хүн ч төөрөлддөг гэдгийг мартаж болохгүй.”
Аливаа агуу амжилт гаргасан хүний амжилтыг хэтэрхий ихээр домог мэт хүлээн авсанаараа та бодит байдлаас хөндийрдөг. Өөрийгөө тэднээс өөр хүн гэж төсөөлсөнөөр тийм амжилтанд хүрч чадашгүй мэт сэтгэгдлийг өөртөө бий болгоно. Тухайн хүн хэн ч байсан бай тэр бол энгийн л нэг хүн гэдгийг санах хэрэгтэй. Бид бүгд л хүн болохоор ялгаагүй л алдаа гаргадаг гэдгийг санах хэрэгтэй. Хүмүүсийг шаардлагагүй төвшинд хайрцагласанаар та өөртөө болоод өөрийн ертөнцийг үзэх үзэлдээ зөрчилдөөн үүсгэдэг. Алдах гаргах тоолондоо өөрийгөө буруутгадаг зуршлаа таягдан хаях хэрэгтэй. Үүний оронд юун дээр алдаа гаргаснаа дүгнэн бодож цаашид тийм алдаа гаргахгүй байх талаар бодох хэрэгтэй. Тэгээд дахин оролдоорой.
7. Шаргуу бай
“Тэд эхнээс нь таныг эс тоомсорлоно, дараа нь инээлдэнэ, тэгээд тантай зодолдоно, эцэст нь та ялна.”
Шаргуу тууштай бай. Цаг хугацаа өнгөрсөөр таны эргэн тойрон дах өрсөлдөгч нар нэг нэгээрээ сулран ялагдаж эхлэнэ. Тэгээд таны өөрийгөө хойш нь татдаг, өөрийгөө үгүйсгэдэг зан тань багаар багаар суларч замхарна. Өөрийн хийх дуртай зүйлээ олох хэрэгтэй. Тухайн зүйлийнхээ төлөө өөрөө өөрийгөө зоригжуулж дахин дахин оролдсоор байх хэрэгтэй. Гандигийн тайван тэмцэл амжилт олсон шалтгаан нь Ганди болоод түүний дагалдагч асар их тэвчээртэй, тууштай байсанд оршино. Тэд хэзээ ч бууж өгөөгүй юм. Амжилт ба ялалт нь таны хүссэн шиг тийм ч амар ирэхгүй. Хүмүүсийн амжилтанд хүрдэггүй гол шалтгаан нь тэд хэтэрхий хурдан бууж өгдөгт байдаг гэж боддог. Тэдний төсөөлж байгаа цаг хугацаа нь амжилтанд хүрэхэд хараахан хүрэлцдэггүй. Ийм алдаатай бодол нь харамсалтай нь бидний ертөнцөд түгээмэл байдаг билээ. Бидний хуурмаг ертөнцөд эм уугаад л жингээ хасна эсвэл гучхан хоногийн дотор их мөнгөтэй болно гэж сурталчилдаг.
8. Хүмүүсийн сайн чанарыг олж хар, тэгээд тэдэнд тусал
“Би хүнээс сайн чанарыг нь олж харахыг хичээдэг. Би өөрөө дутагдал ихтэй тул бусдын дутагдлыг чичлэх утгагүй билээ.”
“Хүний агуу чанар бусдын төлөө хэр их ажилласанаар хэмжигдэнэ.”
“Хэзээ нэгтээ удирдагч хүчирхэг бие хаатай байсан, харин өнөөдөр бусдыг ойлгож байвал удирдагч болно.”
Бараг хүн бүрт л ямар нэг сайн чанар байдаг. Муу чанарууд ч бий. Алин дээр нь анхаарлаа хандуулахаа та л шийднэ. Хэрвээ сайжрахыг хүсвэл хүний сайн чанарыг олж сурах нь чухал билээ. Ингэснээр таны амьдрал илүү хялбар хөгжилтэй болж бусадтай харилцах харилцаа тань эерэг болно. Бусдын сайн талыг олж харсанаар бусдын сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөх урам зоригтой болдог. Бусдад тусласанаараа зөвхөн тэдний амьдралыг сайжруулаад зогсохгүй өөр эерэг үр дүнд хүргэдэг. Цаг хугацаа өнгөрсөөр та хөдөлмөрийнхөө үр дүнг амьдралд харж эхлэнэ. Таны тусалж байсан хүмүүс өөрсдөө бас бусдад туслах сэтгэл, зорилготой болж эхэлдэг. Таны эхлүүлсэн сайхан сэтгэлийн аян бусдад халдварлаж эрч хүчээ улам ихээр авсаар байх болно. Нийгмийн харилцаан дахь ур чадвараа сайжруулсанаар та нийгэмд нэр нөлөөтэй болж байр суурь тань батжиж эхэлдэг билээ.
9. Өөрөөрөөн бай
“Аз жаргал гэдэг бол сэтгэл зүрхнээсээ бодож, хэлж, хийхийг хэлнэ.”
“Үг үйлдэл тань үргэлж чин сэтгэлээсээ байх ёстой. Өөрийгөөн үргэлж тайван байлгаж болж бүтнэ гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй.”
Харилцааны ур чадвараа сайжруулах гол зарчим нь өөрийнхөөрөө байж чин сэтгэлээсээ харилцах юм. Илүү дутуу зүйлгүй байгаагаараа энгийн буй хүнд хүмүүс дуртай байх хандлагатай байдаг. Таны бодол санаа, үг үйлдэл хоорондоо зохицож буй үед та өөрөө ч аз жаргалыг мэдэрдэг билээ. Та өөрийгөө хүчирхэг, шударга зарчимч хүнээр төсөөлнө. Хэрвээ таны бодол санаа үг хоёр зохицолдож байвал энэ нь таны үйл хөдлөлөөр илэрдэг. Яагаад гэвэл таны хоолойн өнгө, биеийн хэл 90 хувь зохицолдох бөгөөд энэ нь бусдад өндөр сэтгэгдэл төрүүлдэг. Ийм тохиолдолд таны хэлж ярьж буй зүйл бусдын анхаарлыг илүү ихээр татна. Таны харилцаа худал хуурмаг биш үнэхээр чин сэтгэлээсээ гэдэгт бусад хүн итгэх болно. Таны үйл хөдлөл, үг яриа зөрөлдөж байх үед та өөртөө үл итгэх бөгөөд бусад хүн ч танд итгэхээн байдаг.
10. Үргэлж өсөн дэвж
“Үргэлжийн өсөн дэвжилт бол амьдралын хууль юм. Өөрийн үзэл баримтлалаа байнга хамгаалах гэж оролддог хүн гарах гарцгүй мухардмал байдалд ордог.”
Та үргэлж өөрийн ур чадвар, дадал зуршилаа сайжруулж чадна. Өөрийнхөө тухай болоод ертөнцийн талаар илүү ихийг нээн мэдэж болно. Гэхдээ та туйлбартай биш эсвэл юу хийхээ мэдэхгүй ч байж болно. Та аливаад туйлбартай хандаж сураагүй эсвэл биеээ хэт барьдаг байх магадлалтай. Гэхдээ энэ байдлаа зогсоохгүй бол та мухардмал байдалд орно. Таны байгаа орчин эсвэл үзэл баримтлал тань хэвийн мэт санагдаж болох ч сэтгэлийн гүндээ нэг л биш байгааг гадарлана. Ийм байдалд байх нь тийм ч таатай бус. Өөрийгөө байнга хөгжүүлэх нь сонирхолтой бөгөөд зөв зам юм.
Inflation is hidden tax
Re: Блог
Орчин үед улс орнуудын өр огтхон ч төлөгдөх боломжгүй. Үүнийг энгийнээр тайлбарлавал АНУ - ын засгийн газар ба эрдэнэсийн сан мөнгө хэвлэх эрхгүй. Тэгэхээр зах зээлд мөнгө нийлүүлэхийн тулд засгийн газар нь заавалчгүй хүүтэй бонд гаргах хэрэгтэй. Харин бондыг нь хэн авах гэхээр мэдээж доллар хэвлэх эрхийг гартаа авсан хувийн компани болох Холбооны нөөц. Тэгээд АНУ - ын засгийн газар төсвийн ажилчидынхаа цалинг тавьж, иргэдийн тэтгэврийг өгч, хүүхдүүдийн боловсролд мөнгө зарах хэрэгтэй болоод 100 тэрбум доллар хэрэгтэй болжээ гэж бодъё. Тэгэхийн тулд Холбооны нөөцөөс 100 тэрбум доллар зээлэх хэрэгтэй болно. Мэдээж тэр нь хүүтэй. Хүү нь 10 хувь гэх мэт. Тэгэхээр тодорхой хугацааны дараа АНУ - ын ЗГ 100 тэрбум доллараа хүүгийн хамт буцаан төлөх хэрэгтэй. Гэхдээ үйл явдлын гогцоо нь тэрхүү 10 хувь зах зээл дээр байхгүй бас АНУ - ын засгийн газарт ч байхгүй. Өөрсөддөө огт байхгүй зөрүү мөнгийг хэрхэн өгч болох вэ? Мэдээж Холбооны нөөцөөс дахин мөнгө зээлж л өгөх боломжтой. Ингэснээр засгийн газар нь 110 тэрбум долларыг буцаан олгохын тулд дахин хүүтэй мөнгө зээлдэж авна. Ингэж үл зогсох инфляци буюу улс орнуудын өрийн сүлжээ үүсдэг.
Inflation is hidden tax
Re: Блог
Жоко Виллинк
Сахилга бат
Сахилга бат бол хүнд байж болох бүх сайн шинжүүдийн үндэс нь юм. Гэхдээ зөвхөн өглөө бүр эрт босохоор хязгаарлахгүйгээр илүү өргөн далайцтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд бүх зүйл хамаарна. Өдөр бүр дасгал хийж бие бялдараа хөгжүүлэх, хурд хүчээ нэмж, уян налархай болох хэрэгтэй. Илүү эрүүл чийрэг болох хэрэгтэй. Сахилга бат гэдэг бол зөв хооллож өөрийн бие организмд хэрэгтэй бодисыг олж авахыг хэлнэ. Сэтгэл хөдлөлөө захирч сурахыг хэлнэ. Тэгсэнээр зөв шийдвэр гаргаж сурна. Та "би" гэх үзлээ захирч сурсанаар "би" үзэл тань таныг захирахаас сэргийлнэ.
Сахилга баттай байна гэдэг бол хүмүүс таньтай хэрхэн харьцаасай гэж хүсч байгаагаа өөрийн зан харилцаагаар харуулахыг хэлнэ. Өөрийн хийхийг хүсдэггүй, эмээдэг зүйлсээс айлгүйгээр хийж эхлэхийг сахилга бат гэж үзнэ. Айдастай нүүр тулахын тулд сахилга баттай байх хэрэгтэй. Сахилга бат бол айдсаа давах гүүр юм. Сахилга баттай байсанаар илүү хэцүү замыг сонгож, өөрийгөөн сорьж, хөгжин дэвшинэ. Энэ нь таньд болоод бусад хүмүүст тустай. Хүн бүрт хялбархан гарц байдаг, гэхдээ хялбархан гарцыг сонгосоноор та илүү амархан няцах болно. Та маш богинохон хугацаанд сэтгэлээр унаж зорилгодоо хүрэх замаас гажих болно. Харин сахилга бат таньд ийм үйлдэл хийхийг зөвшөөрөхгүй. Сахилга бат хүч чадал, тэсвэр хатуужил, эр зоригийг бий болгодог.
Сахилга баттай хүн сул дорой байдлыг, сэтгэлээр унан няцахыг үзэн яддаг. Энэ нь таньд дайсан мэт санагдаж болно. Үнэндээ сахилга бат бол таны хамгийн сайн найз. Сахилга бат таныг хэнээс ч илүүтэйгээр асарч тордоно. Тэгээд зөв замд тань чиглүүлнэ. Хүч чадал, эрүүл чийрэг бие бялдар, саруул ухаан, аз жаргал бүхий зам руу оруулна. Хамгийн чухал нь сахилга бат таныг "эрх чөлөө" рүү хөтөлнө.

Onecoin
Энэ ер нь их олон оронд хүчээ аваад байгаа эд байна шүү. Хэдэн жилийн өмнө алткойн байх гэж бодоод огт анзаардаггүй байлаа. Тэгсэн cryptocurrency гэж нэг их яриад байдаггүй хүн хүртэл гэнэт яриад эхлэхээр нь бас нэг дэвшилтэт технологи гараад ирвүү гээд судлаад үзтэл мань пирамидын сүлжээ эрхэлдэг нөхдүүд л блокчэйн технологийн нэрийг барьж шинэ луйвраа эхлүүлсэн байж л дээ. Тухайн баг нь бигкойн ажиллагааг урьд амжилттай хэрэгжүүлсэн гэж байна. Одоо мэдээж бигкойн нь байхгүй. Ружа Игнатова гэх бүсгүйн хувьд лекцүүдийг нь харлаа. Өөрөө юу ярьж байгаагаа огт мэдэхгүй хүн бололтой. Тэгэхээр ард нь илүү нөлөөтэй хүмүүс байгаа. Ружа бол зүгээр л компаний нүүр царай, олны өмнө гарч суртал ухуулга хийдэг лектор нь юм байна.
Интернет орчинд тухайн сүлжээг жинхэнэ cryptocurrency биш гэдгийг тодорхойлон тайлбарласан жишээнүүд дүүрэн байгаа болохоор тэр болгоныг дурдах нь илүүц биз. Ямартай ч өөрсөд нь блокчэйн байхгүй. Блокчэйн гэж харуулж байгаа бичлэг нь маш инээдтэй. Минут тутамд шинэ блок үүсч харин блок болгонд ганцхан гүйлгээ байх жишээтэй. Хэрвээ үнэхээр л хэдэн сая идэвхтэй хэрэглэгчтэй юм бол блок тутамд хэдэн зуу магад хэдэн мянган гүйлгээ байх учиртай.
Тэгэхээр юу болоод байна вэ гэхээр уламжлалт пирамидын сүлжээ эрхэлдэг хүмүүс сүүлийн үед тренд болж байгаа блокчэйн технологийн нэрийг барьж cryptocurrency ба mining гэдэг үг хавьчуулаад шалгарсан аргаараа л залилан хийж байна. Мэдээж энэ нь анх cryptocurrency ертөнцөд хөл тавьж буй эсвэл хөл тавих гэж буй хүмүүст маш буруу ойлголт өгч блокчэйн технологи бол сүлжээний луйвар юмаа гэсэн дүгнэлтэнд хүргүүлэх гээд буй юм. Олон оронд хэрэг үүсгэж лидерүүдийг нь баривчилж байгаа талаар мэдээлэл огт тасрахгүй байна. Бас нэг онцлох зүйл cryptocurrency оpen source байх ёстой. Технологи, блокчэйн, алгоритм нь олон нийтэд нээлттэй хүн болгон ашиглах боломжтой, хамгийн гол нь эхэлсэн өдрөөсөө авхуулаад бүх гүйлгээг нь шалгах боломжтой байх ёстой. Тэд ямар технологи дээр суурилсан ямар блокчэйн ашиглаж буй нь бүрхэг, тухай зоос нь POW, POS, Scrypt гэдэг нь ч тодорхойгүй. Тэгэхээр тухайн компанид зоос огт байхгүй харин өөрсдийн веб сайт дахь анивчдаг цифрүүд бол байгаа.
Зоос зах зээлд нээлттэй арилжаанд орно гэж амлаад 3 жил болж буй юм байна. Хэрвээ зоос нь (үнэхээр блокчэйн байгаа бол шүү!) нээлттэй арилжаанд гарлаа ч тэр даруйдаа уналтанд орж сэргэлт авахгүй. Тиймээс ч дотоод нууцлагдмал биржээр борлуулж байгаа. Сая хятадад ICO (initial coin offering) хийхийг хориглосон. Тэгэхээр хятадаас татсан мөнгөө хуулийн дагуу буцаан олгох болж байгаа юм. 2018 он тэдний хувьд баривчилгааны жил болох магадлалтай. Хамгийн харамсалтай нь олон мянган энгийн хүмүүс бас л мөнгөө луйвардуулах болно. Тэгээд нэгэнт мөнгөө аваачаад өгчихсөн бол тэгээд л найдваргүй дээ. Тухайн хүн өөрийгөө өөрөөсөө хамгаалж чадахгүй бол өрөөл бусад тухайн хүнийг хамгаална гэж байхгүй шүү дээ. Бүх зүйл дууссаны дараа сүлжээчид танд нэг л зүйл хэлнэ. Чамайг хэн ч бидэнд мөнгөө өг гэж тулгаагүй. Хохь чинь!
Тэр цагт та дотны хүнийхээ хажууд очиж сэтгэл санааны л дэм болж чадна. Мөнгийг нь бол буцааж өгч чадахгүй. Тайвшир даа гэж хэлээд мөрөн дээр нь зөөлөн алгадаарай.

Олон нийтийн сүлжээгээр тараагаач хө. Цаагуур чинь бөөн бөөн тархиа угаалгасан хүмүүс явж байгаа, ядаж л Bitcoin-с ялгаж ойлгог...SA написал:Onecoin

Survived after...
Re: Блог
Банкойныхон чинь шууд блоклоод пост устгадаг юм билээ.Suicide написал:Олон нийтийн сүлжээгээр тараагаач хө. Цаагуур чинь бөөн бөөн тархиа угаалгасан хүмүүс явж байгаа, ядаж л Bitcoin-с ялгаж ойлгог...SA написал:Onecoin

За ингээд Монголын анхны waves platform дахь токен мэндэлжээ. Одоогоор өөрийн үнэ цэнэ болоод хэрэглээ үгүй ч олон шинэлэг зүйлийн эхлэл байж болох талтай. Ethereum шиг смарт контракт үүсгэх боломж нь бас нэгэн давуу тал юм. Waves платформын хаягаа үлдээсэн ч болно. Би чөлөөт цагаараа шилжүүлэг хийж болно. Харин exchange хаяг өгч болохгүй шүү. Exchange хаягнаас токеноо нээлттэй зах зээлд оруулах боломжгүй.
Identifier: 4SGP6mWp5uT8fdti2XePbN2y1mGnum1L4vWLHC53jtcw
Name: Hasar
Details: Token for cryptocurrency lovers.
Total tokens: 1000000000
Reissuable: Yes
Issue date: 11/6/2017 18:57:54
Identifier: 4SGP6mWp5uT8fdti2XePbN2y1mGnum1L4vWLHC53jtcw
Name: Hasar
Details: Token for cryptocurrency lovers.
Total tokens: 1000000000
Reissuable: Yes
Issue date: 11/6/2017 18:57:54
Inflation is hidden tax
Re: Блог
POS coin
POS буюу proof of stake зоос. Та дансандаа хэдий хэмжээний зоостой байна түүнээс хамаарч шинэ блок нээх ба тухайн блокноос хувь хүртэх магадлал өндөрсдөг байдлаар системчлэгдсэн зоос юм. Хамгийн анх уг аргачлалаар бүтээгдсэн зоос нь peercoin. Биткойн шиг POW зооснуудыг бодвол эрчим хүчинд хэмнэлттэй, тусгай хүчирхэг mining rig шаардагдахгүй хүн бүр гэрийнхээ компьютерээр олборлох боломжтой. Таны түрийвчээрээ олборлосон зоосыг stake гэж буй. Банкаар жишээлж хэлвэл таны дансанд байгаа зоосны хэмжээнээс хамаарч хүү бодогдоно гэсэн үг. Зоос болгон stake хэмжээгээ өөр өөрөөр тогтоосон байгаа. Хэрвээ жилийн stake 5 хувь буюу та дансандаа 100 зоостой бол жилийн дараа 5 зоос хүүнд авна гэсэн үг. Олборлохын тулд тухайн зоосыг эзэмшдэг хүмүүс нь түрийвчээ сүлжээнд нээлттэй орхих хэрэгтэй (unlock хийж). Гэхдээ сүлжээнд нээлттэй орхиж түрийвчнийхээ цоожийг тайлахдаа staking only буюу зөвхөн олборлох горимд шилжүүлэн онгойлгох хэрэгтэй. Үгүй бол таны зооснуудыг хэн нэг нь өөр хаяг руу шилжүүлж магадгүй шүү дээ. POS зоос нь хүн бүрт өндөр үнэтэй mining rig авахгүйгээр олборлогч болох боломжийг олгодог бөгөөд эрчим хүчинд асар их хэмнэлттэй юм. Өдөр тутмын ажлаа хийж байхдаа л түрийвчээ сүлжээнд нээлттэй орхиж олборлож байх болно. Тэгэхээр та эхнээс нь ПОС зоос худалдаж авах, дараа нь түрийвчээ татаж компьютертаа суулгах л ажил бий.
Биткойн шиг POW зооснуудад тулгарч буй хамгийн том асуудал нь эрчим хүчний асар их хэрэглээ бөгөөд POS зоос нь тухайн бэрхшээлийг хувь эзэмшигчдийнхээ сүлжээнд буй зооснуудаар шийдвэрлэсэн гэхэд болно. Олон хүн түрийвчээ нээлттэй орхисоноор блокчэйны эрүүл мэнд болоод найдвартай ажиллагааг хангаж байдаг. Эхэн үеийн POS зооснууд үхсэн шалтгаан нь ердөө л хэрэглэгчид түрийвчээрээ олборлолт хийж болдог гэдгийг мэдэхгүй байсан хэрэг. Хэрэв хэн ч олборлолт хийхгүй бол блокчэйн доголдож тухайн зоос үхэх болно. Ethereum яваандаа POS болох нь тодорхой болж байх шиг байна. Доорх сайтаас POS зооснуудын жагсаалтыг харж болно.
http://www.poslist.org/

Cryptocurrency нэг давуу тал нь open source болохоор хүн болгон кодыг нь ашиглаж өөрийн cryptocurrency бүтээх боломжтой. 2013 онд биткойн клон бүтээж байж билээ. Блок бүрт 500 зоос байхаар байршуулж байсан. Гэхдээ ард нь тодорхой хөрөнгө оруулалт болоод бодит хэрэглээ байхгүй болохоор зах зээлийнхээ жамаар тэгсхийгээд үхсэн. POW бөгөөд difficulty нь бага болохоор хэсэг нөхөдтэйгөө нийлж энгийн компьютерээр өөрсдөө олборлож байлаа. Магадгүй Монголын анхны cryptocurrency ч юм билүү хэн мэдлээ хаха. Ер нь өдөр бүр нэг cryptocurrency бүтээж болно. Гол нь ардаа бодит хэрэглээтэй л байх хэрэгтэй. Одоо ethereum, waves гээд платформууд бидэнд шинэ токен үүсгэж ICO хийх боломж олгож буй нь бас л уг технологийн давуу тал юм. Би хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох боломжтой болж буй юм.
Inflation is hidden tax