---------------Буриадын ГООЛИНЧ VS Хорчины ШҮҮСТЭЙ --------------
-"Алтан Товчи"---д..."Тїїний хойно мєн он могой жилд Адай хаан их ор суув. Адай хаан урьд єшєєгєєр монголоо авч ойрадад цэрэг мордов. Тэр цэргийн харуулд Онлигудын Цагаан тїмэн эсэгїйг гаргая хэмээхэд, хаан зарлиг болов: Їрээ морь хурдан боловч хєгшин морь холч буй гэж Шигїшидэй баатар унг гаргав. Ойрадын Гойлинчи баатар гарав. Тэр хоёр урьд анд агсан ажгуу. Монгол, ойрад байлдахул бид хоёр гарамз гэв. Гойлинчи єгїїлсэн нь: Миний харвалаанд (харвахад) хуяг эс ємсєвч гайгїй гэж хэлэхэд Шигїшидэй єгїїлсэн нь: Миний цавчилгаанд дуулга эс ємсєвч гайгїй гэж хэлэлцэв. Тїїний хойно байлдахад монголын Шигїшидэй баатар гурван давхар хуяг ємсєж элгэндээ хїрз бїсэлж, хонгор халзан морь унаж, горладын Улхай мэргэнд хїрэн халзан морь унуулж, баатар Шигїшидэй харуулд гарав. Ойрадын Гойлинчи баатар давхар дуулга ємсєж, хєх халзан морь унаж, харуулд Бор нохойн зоон дээр байлдав. Гойлинчи баатар Шигїшидэйн эмээлийн урд бїїрэг, давхар хуяг, хїрзийг нэвт хойт бїїргэн дээр суутал харвав. Тэндээс Улхуй мэргэн, Гойлинчийн морины харцгыг хуга харвав.
Тэндээс Шигїшидэй єгїїлсэн нь: Хонгор морины минь хошуу мэдтїгэй. Хотгор илдний минь ир мэдтїгэй гэж тєрд тэрсэлснийг тал бїї хар гэлээ гэж найман талт давхар дуулгат толгойг хага цавчив. Ойрадыг довтолж, Таюугийн хєвгуун Батула чинсанг алж, эмийг нь хаан биедээ авав"...
Ирүүл буюу халз тулаан нь байлдагч хоёр этгээд өөд өөдөөсөө нүүрлэн жагсаж ТУС БҮР нижгээд баатар эрс гарган тулалдаж дийлсэн тал түрүүлж дайран ордог ёс горимтой байжээ
Гэтэл энд зүүн Монголчууд нь нэгэнт хэвшин тогтоод байсан дундад зууны үеийн халз тулааны ёс горимыг эвдэн "БУЛХАЙЦАЖ" Ойрадын баатар эрийг тулааны талбарт олуулаа ХАВСАЙДАН жигшүүрт бузар аргаар алсан байна.
Хорчины баатар Шүүстэй нь ялагдах нь тодорхой болмогц түүний туслах Улхуй мэргэн гэгч Гойлинчийн морины харцгыг хуга харван унагаж Шүүстэй баатарт давуулаг байдлыг олгожээ. Магадгүй Ойрадын Гоолинч баатар мориноос унахдаа бэртсэнээс тийн эсэргүүцэлгүй цавчуулан харамсалтайгаар үхсэн буйза.
Иймийн учир хожимын Ойрадууд үүнд ГОМДОЛТОЙ явдаг байсанаас ..."Эсэн тайш Монголын хаан болсоныхоо дараа өөрийн өвөг Бтулагийн итгэлт нөхөр Хорь Буриадын алдарт харваач Гойлинчид ӨШӨӨГ нь авч өгхийг бодолхийж байжээ".( Одон. Эсэн хаан.92-р х )
Энэ тухай -"Алтан Товч"-д ..."Монголыг ойрад авсан хойно Эсэн тайш Шигїшидэй ноёныг урив. Тїїнд Шигїшидэй гучин нєхєртэй эчив. Арван нєхєртэй, єргєєнд оров. Эсэн тайш хїн илгээж, Шигїшидэйгээс Гойлинчийг цавчигч болд илдээ ац гэв. Шигїшидэй муу сэтгэхїйг мэдэж, хуйт илдээр хїний толгой цавчтал Олхуй мэргэн барьж эс цавчуулав. Шигїшидэй илдээ єгєв. Тэр хїн илд авч, Гойлинчийг цавчигч илд мєн буюу, биш буюу гэв. Шигїшидэй єгїїлсэн нь: Эд нь мєн, эзэн нь биш гэв. Шигїшидэй Ун (ван) эхлэн Олхуй мэргэн, арван нєхєртэй нь алав"... хэмээжээ.
Ийнхүү Хорчины Шигүшидэй баатар эцэг Шүүстэйнхээ баатар эрийн ёс жудаг алдсаны золиос болжээ.
Хожимоо зүүн Монголчууд нэн ялангуяа Хорчингууд үүнд ямар нэг ӨС санаагүй байдаг нь тэд өөрсөдийн БУРУУГАА ойлгож байсаных болов уу.
Буриадын ГООЛИНЧ VS Хорчины ШҮҮСТЭЙ
Буриадын ГООЛИНЧ VS Хорчины ШҮҮСТЭЙ
- Хавсралтууд
-
- 1.jpg (95.67 KiB) 423 удаа үзсэн
Сүүлийн удаа Mfbfj 1-р сар.01.17 8:49 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Re: Буриадын ГООЛИНЧ VS Хорчины ШҮҮСТЭЙ
odoogiin ene orosiin buriadiin tuv bolon umnud hesgiinhen ugtaa halhuud yum baigaashd. orosuud zohiomloor buriad gej undesten uusgeed alban yosnii surgaltadaa hori buyu hamnigan zugiin hel ayalagand bugdiig n hucheer oruulchihsan. horchinguud bol hoshuudiin ahan duus.
Re: Буриадын ГООЛИНЧ VS Хорчины ШҮҮСТЭЙ
Энэ Халз тулаанд шаарнууд Хасарын угсааны Адайг хаан өргөмжилөөд Монголын хаан ширээг хадгалж байсан Ойрадын ноёдтой тулалдсан байгаа юм.-------------Ойрадын ноёд бодлох Аригбөхийн угсааныхан бараг цөм хаан болсон байдаг------------------Энэ 1425-1438 оныг хүртэл хаан суусан Адайтай зэрэгцүүлээд Ойрадууд -1433 онд ЧИНГИСИЙН угмсааны Тогтабухыг хаан өргөмжилсөн байна.
Чингис хааны угсааны хаан нь Ойрадын талд байсан бол -------------ТӨРИЙН ЭСРЭГ ТЭРСЛЭГЧИД нь ------------Хасарын угсааны Адайг хаанар өргөмжилөөд зогсохгүй Халз тулаанд булхайцаж -----Засуулаараа Ойрадын Гоолинч баатарыг харвуулж нийт Монгол даяар шившигээ дэлгэсэн Чингис хааны боол Асудын Аругтай тэргүүтэй -- ЗҮҮН МОНГОЛЧУУД юм.

Чингис хааны угсааны хаан нь Ойрадын талд байсан бол -------------ТӨРИЙН ЭСРЭГ ТЭРСЛЭГЧИД нь ------------Хасарын угсааны Адайг хаанар өргөмжилөөд зогсохгүй Халз тулаанд булхайцаж -----Засуулаараа Ойрадын Гоолинч баатарыг харвуулж нийт Монгол даяар шившигээ дэлгэсэн Чингис хааны боол Асудын Аругтай тэргүүтэй -- ЗҮҮН МОНГОЛЧУУД юм.

