eRoTiKa написал:bolovsroltoi mani heddee aimar ineedtei, uruvdultei haragdaad bhima
Манай
эро дүү нээрэн их боловсроллог хүн дээ, адаглаад нэр нь хүртэл их
тачаалмаалаг
Монгол дахь лалынхны нөлөө гэж юу байсийм. Нэг нөхөр ганц балгасны газар аваадахсан чинь өнөөх талхаас авахуулаад бөөн сүр. Бохир мөнгө байсан ч яадгийм. Гаднаас орж ирэх ганц ч доллар байхгүй бөөн дутагдалтай байгаа хэрнээ бохир цэвэр мөнгө, эх үүсвэрийг шалгах хэрэгтэй гэх шиг. Бурдаг улсууд дэндүү их болжээ. Гай болохгүй юмаа гэхэд зай бололгүй адаглаад чимээгүй суухаа мэддэггүй. Ингэж янцаглаж байтал өнөөх араб нь уур нь хүрсэн үү яасан татгалзсан сурагтай. Үүнийг хохь нь гэдэг юм.
ОТ ч яг ингэсэн. Манайхан бурж хойшоо татах тусмаа анхны ХОын зардлаа нэмсээр нэг мэдэхэд дэлхийд байхгүй өндөр үнэтэй болгочихсон. Анхнаасаа хөл толгойгүй, дээр дороо бураагүй бол ингэж өсөхгүй байсан шдээ. Мэдээж түүхий эдийн бууралт нтрийг далимдуулж цаадуулууд монголд ашиггүй нөхцөл тулгах сонирхолтой байгаа нь үнэн. Гэхдээ ийм байсан ч ОТийг одоо зүгээр л орхичих хэрэгтэй. Өнгөрсөн хорвоо. Бусад ордоо зөв ашиглавал барав. Ингэж мөхөс би мөн ч их улигласан лдаа энд. Гэлээ гээд маань шиг амьтны үгийг тоох хүн ямар байдаг биш.
Одоо яахав, ОТоо сайжруулсан юмгүй, орсон мөнгө ч үгүй ингээд жавждаад байж дээ. Монгол улс анхны эргэлтийн мөнгө ч гэдэг юмуу ямартайд хэдэн цаастай болох хэрэгтэй, ингэхийн тулд одоо ОТ битгий хэл ТТоо тавьсан ч яадгийм вэ. Нүүрс бол яг л шороо гэсэн үг. Монголын эргэн тойронд нүүрстэй улсууд байна. Угийн төмөр замтай Оросыг байг гэхэд Казахстан ганц Караганды-Экибастузын сав газартаа 90 тэрбум тонн нүүрстэй байж л байна. Жилд хамгийн багадаа 120 сая тонн нүүрс олборлож үүнийхээ багагүй хувийг хужаад нийлүүлчихэж байна. Мэдээж хужаа нар тэдний нүүрсийг ч маааш хямдхан авч байна. Гэлээ гээд газарт булаастай байхдаа зүгээр л нэг шорооноос ялгаагүй юмыг ЭЗийн эргэлтэнд оруулж байгаан өөрөө том ач холбогдолтой юм. Овойж товойсон ашиг олохгүй ч тэр шороог зөөсөн төмөр замчид, гаргасан уурхайчид, зарцуулсан шатахуун, үйлчилгээ гээд маш олон хүн цалинтай болж байгаа юм.
Хужаа нар Казын бараг бүх түүхий эдийг үнэгүй шахуу авч байна. Жишээнь, бүр энэ хямрал эхлээгүй байхад 1000 Куб метр газыг Оросууд Европт бараг 400 шахсан долларын үнээр өгч байхад хасагууд хужаад 200-р л өгч байсан юм. Одоо үнэ навс буусан байхад энэ 200аасаа нэг буугаагүй боломжийн үнээр өгчихөж байна. Учир нь цагтаа та нарт маш хямд өгсөн, одоо биднийг ядарч байгаа үед битгий үнэ буулгаарай гэж гуйхад л өнөөх хужаанууд хэлэх үггүй болж байна шдээ. Тэгтэл манайхан ТТн өндөр үнэтэй гэрээг нэг нэгнээ хардсаар байгаад өөрсдөө буулгасан "гавъяатай" улсууд. Бүр хэлэх ч үг олдохгүй юм. Мэдэхгүй, чадахгүй байж бүх юмыг мэддэг шиг бурахаа больцгоое лдоо. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр тэр твит, фэйс-н их мэдэгчид ч болимоор юм оо. Тэгж их завтай, эх оронсог донтой болоод доноо дарж ядаад байгаа бол хөдөө гарч ганц сар мал маллах хэрэгтэй. Ирээд юу ярих, юу ярихгүйгээ мэдэхтэйгээ болноо.

Би лав тэгж мал маллаж байсан учир тэр твит, фэйс-р өдөр шөнөгүй жавждаггүй. Ингэж байсан дээрээ төрд гарсан үхэрнүүдээ дараа жил сонгуулахгүй байх аргаа бодсон нь хамаагүй дээр.