Найман хувийн зээлийг зогсоож, хүүг өсгөх ажлыг МАН-аас санаачилжээ

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Найман хувийн зээлийг зогсоож, хүүг өсгөх ажлыг МАН-аас санаачилжээ

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Зураг

-ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МАН-ЫН САНАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА-
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд орон сууцны зээлээр байртай болсон 20 хүрэхгүй мянган өрх бий гэсэн статистик мэдээ бий. Шууд хэлбэл энэ үзүүлэлт МАН төр барьж байх цаг хугацаанд хамардаг. МАН иргэдээ орон сууцтай болгоё гэж зорихоосоо илүү бэлэн мөнгө амалж, саналыг нь авч байх бодлого барьж ирсэн нь энэ үзүүлэлтээс бэлээхэн харагдаж байна.
Харин 2012 оноос эхлэн АН засаг барьж орон сууцны найман хувийн зээлийг хэрэгжлүүлснээр сүүлийн гуравхан жилийн хугацаанд 75 мянган өрх орон сууцтай болсон. Энэ бол 2012-2016 оны хугацаанд төр барьсан АН-ын амжилт. Иймд МАН-ынхан АН-ын хийсэн энэ чухал ажлыг үгүйсгэхийн тулд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасныг өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуучин МАХН өнөөгийн МАН-ын гишүүдээр олонхоо бүрдүүлсэн Цэц асуудлыг хэлэлцээд шийдвэрээ тэдний талд гаргаж байгаа нь энэ.
Ингэснээр орон сууцны зээл зогсож, зээлийн жилийн хүү 20 хувь хүртэл өсөх нөхцөл бүрдлээ гэсэн үг. Ер нь асуудал аль хэдийнэ уугиж эхэлчихээд байгаа юм байна. Учир нь банкууд Үндсэн хуулийн цэцийн энэхзз шийдвэрийг хүлээгээд орон сууцны зээлийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан юм. Харин өнөөдөр хуралдсан Цэцийн дунд суудлын хуралдаанаараа МАН-ын саналыг дэмжлээ. Одоо арилжааны банкууд хүүгээ 20 хувь хүргэхээс өөр сонголт байхгүй боллоо гэж зарим албаны хүмүүс ярьж байна.
Модун хааны алтан ураг-R1a

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах