Монголын Засгийн газар интернэтийг хянаж байгааг Викилийкс илчиллээ

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Монголын Засгийн газар интернэтийг хянаж байгааг Викилийкс илчиллээ

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Монголын Засгийн газар интернэтийг хянаж байгааг Викилийкс илчиллээ
-Интернет хяналтын лиценз авахад гурван тэрбум төгрөг зарцуулжээ-

FinFisher (ФинФишер) олон улсын интернет, онлайн ертөнцийг хянах систем зохион бүтээж, худалддаг байгууллагад Монгол Улсын Засгийн газраас хандаж, их хэмжээний өртөг мөнгө төлөн иргэдээ хянаж эхэлсэн гэх шуугианийг Викилийкс сайт илчилсэн байна.

FinSpy, FinFly USB, FinUSB Suite, FinFly ISP, FinIntrusion Kit, FinFireWire, FinFly LAN, FinFly Web зэрэг программ хангамжийн системийн лицензийг 16 удаагийн давтамжтайгаар худалдан авсан байна. Ингэхдээ нийт 1.358.160 евро төлжээ.

Энэ нь өнөөдрийн ханшаар 3.3 тэрбум орчим төгрөгтэй тэнцэх аж. Викилийкс сайтад гарсан мэдээллээс үзэхэд Монгол Улсын Засгийн газар хамгийн анх 2010 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн ФинФишер компанид лицензийн төлбөр төлсөөр өнөөдрийг хүрсэн нь тодорхой байна. ФинФишер компанийн дээр дурдсан програм хангамжийн системүүдийг интернет орчныг хянах, тагнах, цензур тавих, цахим хуудсуудын үйл ажиллагааг хянах, дотоод сүлжээг хянах, нэвтрэх зэрэгт ашигладаг дээд түвшний мэргэжлийн тусгай зориулалтынх юм байна.

Эх сурвалж: https://wikileaks.org/spyfiles4/customers.html
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
td_davka
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 458
Нэгдсэн: 11-р сар.12.08 10:40 am
Байршил: around the world...

Re: Монголын Засгийн газар интернэтийг хянаж байгааг Викилийкс илчиллээ

Бичлэг Бичсэн td_davka »

wikileaks sh**j bgan
I think, I am the one.
gai_we
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 191
Нэгдсэн: 3-р сар.14.16 6:33 pm

Re: Монголын Засгийн газар интернэтийг хянаж байгааг Викилийкс илчиллээ

Бичлэг Бичсэн gai_we »

элэг2 нэг юм хэлхэд Монголчууд өөрийгөө дэлхийн төв гэж бодхын яана. үнэндээ энэ зуунд бол юу ч биш шүү. викилеакс тэгээд Монголын талаар тусгайлан худ шаагаад байж байх уу. элэг энэ эртний сэтгэлгээнээсээ салаасай билээ. хятадад явж байхдаа өөрийгөө монгу гэж хэлээд хог болж байснаас хангү гэж шаах нь ямар өөр байдгийг мэдээсэ
Хэрэглэгчийн аватар
td_davka
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 458
Нэгдсэн: 11-р сар.12.08 10:40 am
Байршил: around the world...

Re: Монголын Засгийн газар интернэтийг хянаж байгааг Викилийкс илчиллээ

Бичлэг Бичсэн td_davka »

mongolchuud gej helj bgaa bol ooriigoo bish oorsdiigoo gevel zov bolno shu :haha:
I think, I am the one.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Монголын Засгийн газар интернэтийг хянаж байгааг Викилийкс илчиллээ

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Монгол улс сайт дээр сэтгэгдэл баримт факт устгадаг манлай улсаар тодорсон байна...
Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах