Томилгооноос эхлээд ямархуу улсуудыг сонгочихсоноо манай мэргэн сонгогчид тун удахгүй яс махаараа ойлгох биз ээ. Уг нь монголын заяа их гэдэг сэн. Яаж толгой нь эргүүтэхээрээ ингэж нэг намын хамаг бор халзан төлөгнүүд, заазны хонинуудыг сонгочихдог байна?! Хэнтийд гэхэд МАН гэсэн сэтэртэй тулдаа хэн ч мэдэхгүй хорин естэй нэг бацаан сонгогдчих жишээний. Гэтэл АН МАН гэлтгүй УИХд сууж байвал монголд минь л хэрэгтэй өчнөөн аавын хүү уначихсан явж байна. Зарим нь бүр хоер дох удаагаа уначихсан байх юм. Хохь нь ээ хохь, хэзээ манай сонгогчид сонгож сурна, тэр хүртэл ингэж нохойн замаар замнасан хэвээр, өмнөх сонголтынхоо лай ланчигийг эдэлсэн хэвээр байх болно. Иймээс ч өчүүхэн миний бие монголд 2024 оноос өмнө олигтой өөрчлөлт, дэвшил гарахгүй гэж поорогнооздмоор аядсан билээ
Миний бодлоор арай гайгүй 2 томилгоо байна: Мөнх-Оргил, Баяртсайхан. Бусад нь хэрэг алга. Сумтайбаяраас авахуулаад сайд болоод бас бус мээкүүд монгол төрийн сайдад нэр яригдаж байна гэхээр энэ нам урьдах намаас ялгагдах юм юу ч алга. Естой л сахил хүртээд шал дордов гэгч энэ байх. Манай ард түмэн үүнийг хүсээ гэж үү?
Ингэж туйлшраад байвал намын нэрээр хүн дэвшүүлж үкийв дээ. Зуун хувь поорпорциональдаа шилжээд тэр дуртай нам самаа сонгоод сууж байвал барав


