NCA_D написал:cellat написал:ОРОС, ТУРК улсуудыг СТРАТЕГИЙН ТҮНШҮҮД болоход саад болж байгаа ЗУРГААН БЭРХШЭЭЛ
http://www.ikon.mn/n/t0h
za ene yag bichsen bna. orood unshaarai,
iim uchraas l ene 2 hezee ch naiz bolj chadahgui.
Ийш чааваас. Ямар тэнэг нь бичсэн юм бол доо. Барууны бууны нохой бхдаа Түрк Сирид оролцдог блаа. Одоо бууны нохой болохоо болиж бна.
Сири дээр бол чамтай санал нэг байна. Харин бусад асуудалууд дээр Орос, Турк 2 нэг байр суурьтай болно гэж хэзээ ч байхгүй.
Эрдоганы байр суурь ч байнга өөрчлөгдөж байдаг юмдөө. Урьд Асад шиг сайн хүн байгаагүй бол сүүлд Асад шиг муу хүн энэ дэлхий дээр байхгүй гэж мэдэгдэх болсон одоо аюугүй бол Асадыг өмөөрсөн мэдэгдэл хийнэ биз хэхэ. эсвэл ард түмнийхээ өмнө нэр нүүрээ бодоод Путинтэй Асадыг явуулах тухай тохирч магадгүйн.
Харин Курдуудын асуудал дээр бол үнэн шүү. Курдын асуудал бол Туркын #1 асуудал. Харин Оросууд Курдуудыг далдуур байнга дэмжиж ирсэн.
Армен-Азербайжан дээр ч тэр Турк Азерууд 2 бол ах дүү улсууд хэзээ ч хагацахгүй түүх соёл, хэл заншил, шашин шүтлэг гээд бүх юмаараа ар, өвөр Монгол л гэсэн үг. Саяхан хүртэл Азаерууд Арменруу цэргээ оруулаад хэдэн хүн алчаад гарсан.
Туркууд ялангуяа Эрдоган өөрөө пан Туркизм үзэл буюу дунд азийн улсуудад нөлөөлөлөө тогтоох асар их хүсэл мөрөөдөлтөй. Эрдоганы өргөөнд нь энэ улсуудын далбаа Туркын далбаатай хамт байрладаг нь ч бас их учиртай. Тийм ч учраас энэ улсуудаас маш олон оюутан засгийн газрын тэтгэлэгтэй сургаж байна. Энэ үзэл нь Оросынхтой байнга зөрчилдөж байдаг. Оросууд дундад ази дахь нөлөөлөлөө Туркуудэд тийм ч амархан алдахыг хүсэхгүй байгаа.
Мөн Туркууд хэзээнээс Оросудыг хүйтэн тэнгисээсээ доошилж бүлээн усруу бууж ирэх хүсэлтэй гэж харддаг. Мэдээж Оросод тийм бодол байж л байгаа. Тийм болохоор Туркууд хэзээ ч Оросуудад итгэхгүй.