Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Хятадын коммунист нам монголд зээл өгөхдөө ямар ямар болзол тулгасан байж болох вэ?
За мэдээж хятад барилгачин оруулж тэжээж тэтгэх болзол мэдээж байгаа. өөр юу юу байна?
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Umnu goviig baritsaand tavij bgaagaas zailahgvi, gelee geed ene 580sayg tuluhgvi bol uur ali neg aimgaa shuud urunduu ug gej tulgah ni gartsaagvi shvde, Chinggis bondiig chin ugaasaa 90%-g ni hyataduud avtsan l gediin bnle, tegheer ehleliig AH tavij MAH tsaash ni vrgeljlvvlj bn l gej oilgo
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Луугийн аманд Монгол улс гуйж байгаад орлоо

Нийтэлсэн: 2016-10-28 08:30:00

ЛУУ гэхээр Хятад улсын тухай гэж монголчууд шууд л ойлгоно, харин АМАНД гэдгийг эзлэгдэж, эрхэнд нь орлоо гэж, эсвэл хэлсэн аманд нь унаж ѳглѳѳ гэж 2 талаас нь ойлгож болох байх.

ЭЗЛЭГДЭХ гэдгийн тухайд бол тусгаар тогтносон Монгол улсыг урд хѳрш маань эзэлчихсэн маягаар байнга л басамжилж, элэглэн доог хийсэн ѳнгѳ аяс гаргаж байдгийг монголчууд андахгүй. Ер нь монголыг улс тѳрийн юмуу, эдийн засгийн механизмаар эзлэн авах бодлого, Хятадын тѳрийх нь ой санамжинд суучихсан байдаг тодорхой асуудал.

Ингэж зоригтой хэлж байгаагийнхээ аргументыг би энэ доор хэлнэ. Хэдэн жилийн ѳмнѳ юмдаг, Хятадын дэвсгэр нутагт Монгол улсыг багтаагаад хийчихсэн газрын зураг гарч шуугиан дэгдээх үеэр,..улс тѳрийн асуудал байхгүй, уран бүтээлчийн халил, хуучин мѳрѳѳдѳл, билэгдлийн чанартай...энээ тэрээ гэж хятад сэтгүүлч бичиж байсныг санаж л байна.

Тухайн үедээ би, БИЛЭГДЭЛ гэснийг ойлгоогүй, "солиорч байна, муу хужаа" гэсэн юм бодоод, эргэлзээд ѳнгѳрч билээ. Харин саяхан, намайг хүндэлж явдаг нэг уншигч дүүгээс...хятадаас авах зээлийн тухай бичээч...гэсэн хүсэлт аваад тэгдэг ч юмуу хэмээн бодож, Хятадын газрын зургийг харж суунгаа сонин дүрс ажиглан нуруугаар хүйт даах шиг болов. Хятадууд, дандаа газрын зургаа үе үе үзүүлээд гайхуулаад байдгийг санаад чихүүдэс хүрэв. Хятадын БИЛЭГДЭЛ гэж юу бичээд байлаа гээд нэмэрцүүлээд бодтол дотор эвгүй оргив.

Хятадын газрын зургийг зэрвэсхэн ажиглаваас, баруун зүгт толгойгоо хандуулан, дэлээ босгон уурссан хэвтээ арслан, ангайсан амандаа Таджикстаны нутгаас соёогоороо зуусан байдалтай, хондлой дээр нь мѳн л баруун тийш зүглэсэн тэнхээ байдгаараа ангайсан амандаа Монголын зүүн хязгаарыг үмхсэн луугийн толгой эрүүгүүрээ дэрлэн хэвтэж байгаа дүрс тодорно.

Газрын арслан, тэнгэрийн луу 2 бол Хан үндэстний БИЛЭГДЭЛ гэдгийг хэн хүнгүй мэднэ. Арслан, луу 2 ангайснаа үмхэх нь хятадын хѳгжлийн БИЛЭГДЭЛ, цагийн байдал гэж тэр сэтгүүлч, егѳѳдѳн бичсэн байхыг үгүйсгэхгүй, гэхдээ тэрний бодлоор болно гэж ч юу байхав, зүгээр л эвгүй юм. Нѳгѳѳ талаар, Хятадын ГЕО-г ялимгүй сонирхчиход л БИЛЭГДЭЛ гэгч нь биелээд байгаа нь тун хачирхалтай, цаагуураа нэг зэвүүн.

Хятадын эдийн засгийн экспанси бодлого

Хятад гүрний ГЕО, олон туйлт үзэл санаанд хамрагддаг, Америкийн ганц туйлт бодлогыг эсэргүүцдэг, бүс нутагтаа жанжлах далдхан санаа агуулдгийг дэлхий нэгэнт мэддэг болжээ. Хямд үнэтэй бараа, нам хүүтэй зээлээр дэлхийг аажим эзлэх бодлого нь ОУ-ын нийгэм зүйд ХЯТАДЫН ЭКСПАНСИ БОДЛОГО гэж нэрлэгддэг аж. Энэ нь хѳрш зэргэлдээ улс орнуудыхаа эдийн засгийг эзлэх замаар болвол газар нутгаа, болохгүй бол нѳлѳѳллѳѳ алхам, алхмаар ѳргѳтгѳхѳд чиглэгдсэн бодлого гэсэн үг юм. Хятад гүрэнд язгуур сонирхол гэж байдаг бол тэр нь Ар Монгол байх ёстой гээд Хятадын эдийн засгийн реформыг үндэслэгч Дэн Сяо Пины хэлчихсэн үг тѳрийх нь хар хайрцаганд хэвтэж байдаг ч байж мэднэ.

Думдад Улсын эдийн засаг хүчирхэгжхийн хирээр, экспанси бодлого нь амжилттай хэрэгжиж байна. Хятадын ДНБ 2,6 трлн доллараар хэмжигдэж байна. Энэ нь хүчэрхэг Их Британи улсыг аль хэдийн ардаа орхиж, дэлхийд АНУ, Япон, Германы дараа 4-т жагслаа гэсэн үг. Хятадын валютийн нѳѳц 91 млрд долларт хүрэв, энэ нь манай муу бичил эдийн засгийг 10 удаа залгих чадамжтай гэсэн үг. Хятад улс, дэлхийн тэргүүлэх G7-д албан ёсоор орохыг хүсдэггүй, дэлхийн Эдийн засгийн Хамтын ажиллагааны байгууллага ( OESD)-д элсэхэд яардаггүй, хѳгжингүй орны статус авахыг хүлээн зѳвшѳѳрдѳггүй ийм л их гүрэн.

Хѳгжиж байгаа орон гэсэн статустай байхыг эрмэлздэг нь барын сүүл байснаас батганын толгой байсан нь дээр гэж үздэг, жанжлах бодлоготой нь холбоотой байх. Хятад хүн танигддаггүй шиг, ГЕО-г нь ойлгоход маш тѳвѳгтэй, санаа зорилго нь далд, маш нууц байдаг байна. Алжирт цѳмийн хошуу нууцаар нийлүүлснийг ойлгоход хэцүү, яг түүн шиг монголтой цѳмийн энергийн талаар хамтран ажиллах сониролтой байдгийн далд санааг хэн ч үл ойлгоно. Хятад ѳѳрийн ГЕО-г...энгийн, ядуу буурай орнуудад, улс тѳрийн тогтолцоогий нь харгалзахгүйгээр туслаж, хүнд байдлаас гаргахад мѳнгѳ хайрлахгүй...гэж тодорхойлсон.

Үүний цаана, улс тѳрийн ямар далд санаа нуугдаж байдаг нь мэдэгдэхгүй, гэхдээ зарим нэг зүйл тодорхой болсоор байна. Бибээр, Хятадын ГЕО судлаач биш, нарийн ширийнийг нь үл мэднэ, гэвч уншигчийн асуултанд хариулах үүднээс Хятадын зүгээс, бүс нутагтаа явуулж байгаа, гадаад эдийн засгийн зѳѳлѳн аргаар эзлэх ( колончлох) зарим бодлогоос нь мэдэж байгаа хэмжээндээ дурдахаас ѳѳр аргагүй, учир нь энийг хэлэхгүйгээр хятадаас авах зээлийн талаар үндэслэлтэй юм хэлэх боломжгүй юм.

Хятадын эдийн засгийн колончлол

Хѳгжил бууруай орнуудыг эдийн засгийн талаар хараат байдалд оруулж, колончлох бодлого явуулдаг орнуудын нэг нь гарцаагүй Хятад. Хэдэн жилийн ѳмнѳѳс л, ГХЭ ( газрын ховор элемент, металл) олборлолтын аварга том үйлдвэр уурхайнуудаа хааж эхэлсний учрыг анхандаа хэн ч тайлж чадаагүй. Гэтэл, одоогоор Хятад улсын эзэмшилд оччихоод байгаа Таджикстаны уулархаг муж нь вольфрамаас ѳгсүүлээд ГХЭ-ийн ашигт малтмалаар асар их баялагтай бүс нутаг юм байна.

Хятадууд тэнд олноор сууршиж, Таджикстаныг ханьжуулах ( хан үндэстний нѳлѳѳлѳл) бодлого явуулж, орон нутгийн оршин суугчдыг хятадад авч ирэн байршуулж байна. Хятадууд, таджикуудын оршин суугаа дүүргүүдээ ХАЛТАР ТОСГОН гэж нэрлэдэг. Таджикстаны эдийн засаг Хятад гүрний эрхшээлд бүрэн орсон байгаа. Хятадаас анх авсан 2-хон млрд долларын зээлийн ѳр ийм л үр хѳврѳлийг энэ жижигхээн улсад авчирчээ. Одоо Таджикстаны эдийн засгийн 60 хувийг Хятад дангаар хянаж байна.

Таджикстан, Узбекстан, Туркмен зэрэг орнуудад Хятад Улс 80 гаруй том тѳслийг зээлийн хѳрѳнгѳѳр санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Эдийн засгийн талаар аль хэдийн Хятадын хараат болчихоод байгаа энэ улс орнуудын Оростой харилцах харилцаа сүүлийн жилүүдэд суларсантай холбогдон гарсан хоосон орон зай бий, түүнийг Хятад улс чадамгай ашигласан.

Туркмен бол байгалийн шатдаг хийн асар их нѳѳцтэй улс. 2009 онд Орос руу хий шахах хоолой дэлбэрснээс үүдэн, эдийн засгийн хүнд байдалд орох үед нь Хятад нѳгѳѳ ах дүүгийн ёс гэдгээ хэлж, тусламж үзүүлж 10 млрд долларын зээлийн ХО хийж, жилдээ 30 млрд куб.м хий олборлох хамтарсан тѳслийг нэг талын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэ оны 6 сарын 22- нд Хятад улсын ерѳнхийлѳгч Си Цзын Пин, Узбекстаны парламентад үг хэлэхэд, танхим дүүрэн байнга алга ташиж, баярлаж хѳѳрч бараг үгээ гүйцээж хэлэх боломжгүй болгож байгаа харагдсан. Яг тэр ѳдрѳѳ, ерѳнхийлѳгч нар 19 км урттай, тѳмѳр замын тунелль ( хонгил)-ийн нээлт хийж, мѳр зэрэгцэн хѳгжих боломж орж ирлээ хэмээлцэн тэврэлдэж, ахан дүүсийн барилдлага тогтоосон.

"Ядрах цагт нѳхрийн чанар танигдлаа" гэж Каримов дуу алдаж байв. Уул нүхэлсэн хонгилын тѳмѳр зам, Киргизээр дайран Хятадыг европтой холбох коридор болох стратегитай юм. Манайх санаа авчихмаар алхмыг харин Киргиз хийсэн байгаа, юу вэ гэхээр...Киргизээр дайруулан тѳмѳр замын коридор байгуулах тѳслийг эсэргүүцэхгүй, гэхдээ тѳсѳлд оролцох сонирхолгүй, харин газар нутгаар дайруулан зам тавьсны бонусанд 5 млрд долларын тѳлбѳрийг урьдчилгаа болгон яг одоо шилжүүлэх ёстой. Цаашид үргэлжлэх тѳлбѳрийг цаг тухай үед нь шийдээд явахад бэлэн байна...гэж Киргизийн Засгийн газар мэдэгдсэн.

2006 онд Хятадад, Африкын 53 орон оролцсон саммит болж, НѲЛѲѲЛЛИЙН БҮС гэдэг ГЕО бодлогыг баталгаажуулан зарласан. Африкт, хятадууд эрүүл мэндийн чиглэлээр хѳнгѳлттэй зээлийн том тѳслүүд оруулж байгаа. Анголд эмнэлэг барих чиглэлээр оруулсан 5 млрд долларын хѳрѳнгѳ оруулалтын зээлийн ѳр, газрын тосоор эргэн тѳлѳгдсѳѳр байна. Африкт олгож байгаа зээлийн бодлогоо Хятадын Ерѳнхий сайд Ли Ке Цян "LossLead" ( тэтгэлэгийн, хүүгүй зээл) гэж нэрлэсэн байгаа.

Африкт урьд нь зээлүүлсэн 10 млрд долларын зээлээ тэглүүлээд, шинээр эрдэс баялгаар эргэн тѳлѳгдѳх нѳхцѳлтэйгѳѳр 12 млрд долларын зээл олгосон. Ер нь Хятад улс, маш их хѳнгѳлѳлттэй, заримдаа хүүгүй удаан хугацааны зээлийг хѳрш орнууддаа буруу зѳвгүй олгож байгаа. Ганцхан л нѳхцѳлтэй, эргэн буцах тѳлбѳрийг эрдэс баялгаар хийнэ гэсэн тохиролцоо. Эрдэс баялгийн үнийг хятадууд ѳѳрсдѳѳ тогтоодог, яг л манайх Петрочайна Тачин Тамсагийн ѳрийг барагдуулж байгаа механизм дүрээрээ.


Хятадаас зээл авах нь агуулга талаасаа зѳв, нѳхцлѳѳ харин анхаарах ёстой!

Хятадаас Монгол улс, их хэмжээний, удаан хугацаатай зээл авахад болгоомжлох зүйл байгаа гэж Японы судлаачид анхааруулаад байгаа нь сонирхол татаж байна. Энэ бол санамсаргүй анхааруулга биш, олон талын бодит үндэслэлтэй юм. Энэ үндэслэлүүд, миний дээр гаргасан эрсдлүүд, хятадаас зээл авч болохгүй гэсэн баталгаа бол биш, ГЕО-гий нь сайн судлаад монгол чигж ухаанаар хариу нѳхцлѳѳ хэл л гэсэн санаа.

Миний хувьд, Монгол улс эдийн засагаа тогтворжуулах бодлогыг үндэс болгон тѳмѳр зам мэт маш чухал тѳслийг санхүүжүүлэх чиглэлээр Хятадаас зээл авахаас ѳѳр арга үлдээгүй гэж үздэг. Монголын тѳрийн жолоог сүүлийн 26 жилд атгасан намчид, олигархи голдуу улс тѳрчид, үүнээс ѳѳр арга үлдээгээгүй юм. Хятадаас банк оруулахыг ч мэргэжлийн хүний хувьд буруу гэж үзэхгүй, харин Австри юмуу Лихтенштайнаас европын соёлтой банк яг зэрэгцүүлээд оруулаад ирэх хэрэгтэй юм.

Хятадаас зээл авах, хятад банк оруулах зэрэгт эмзэглээд дургүйцээд байх шалтгаан харагдахгүй байгаа. Гагцхүү авлигад нь хууртаад аманд нь сайн дураараа гүйгээд орчилгүй, зээлийн тѳлбѳрийг дэлхийн бусад соёлтой банкуудын жишгээр эрдэс баялгаар биш, валютаар нь эргүүлж тѳлнѳ гэсэн хатуу нѳхцѳлтэй л оруулах ёстой. Манайх басчиг арай ч Африк биш ээ! Бусад орнуудын банкийг заавал зэрэгцүүлэн оруулах шаардлагатай, энэ бол эрсдлээс зайлсхийх цорын ганц сайн арга.

Хѳршүүдтэйгээ ах дүүгийн гэж сүржигнэх нь хаашаа юм, зүгээр найрсаг сайхан харилцаатай, эрх тэгш хэмжээнд харилцан ашигтай урагш ахих нь туйлийн зорилго, гадаад бодлогын цѳм нь болж явах ёстой байх. Хэт нэг талыг барьж аманд нь унаад байвал цаашид яах вэ? гэсэн ноцтой асуудал үүсэх л болно. Монгол зон олныхоо хойч ирээдүйд хохирол учруулчихааргүй алхам хийгээсэй гэсэн чин хүсэлтэй байна, жирийн иргэд энийг л бодож байгаа байх. Ядаж л арилжааны хэдэн банкны сүлжээ дѳнгѳнѳѳс гарч, чѳлѳѳт зах зээлийг үргэлжлүүлэн хѳгжүүлэхэд нэмэртэй л ажил болоосой!

Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Зураг
Хятадын арми Тажикистанд нэвтэрчээ

Нийтэлсэн: 2016-05-17 09:52:26

Бүгд найрамдах Хятад ард улсын цэрэг Тажикистаны газар нутаг руу нэвтэрч Горный-Бадахшан автономит бүсийн ихээхэн хэсгийг хяналтдаа авлаа хэмээн News-Asia сайт уламжлав. Хятадууд тавдугаар сарын 6-нд цэргээ оруулж эхэлсэн хэмээн мэдээлж байна.

Тажикистаны газар нутаг өрийн нэг хэсэг болж Хятадад шилжсэн нь тодорхой болж байгаа аж. Тажикистан улс тусгаар тогтносон жилүүддээ маргаантай гэгдэж байсан 1.5 мянган кв км газар нутгийг хятадуудад шилжүүлж өгөөд байгаа юм.

Горно-Бадахшан автономит муж нь төвийн эрх баригчдын бодлогыг эсэргүүцдэгээрээ алдартай, ард иргэд нь Душанбегийн шийдвэрийг дагахгүй байх нь их. 2012 оны зун тус нутагт мөргөлдөөн дэгдэж энгийн иргэд амь насаа алдаж байжээ. Горный Бадахшан муж эрх баригчдад мөрдөгдөн хавчигдаж буй хээрийн цэргийн командлагчдаа хамгаалан боссон юм.

Хятадын талаас цэргийн оролцоогоо нэмэгдүүлсээр байвал бүс нутагт ээлжит бослого, мөргөлдөөн дэгдэнэ хэмээн ажиглагчид үзэж байна. 2013 оны эхээр Душанбегийн эрх баригчид Хятадад газар нутгийнхаа хэсгийг шилжүүлэн өгөхөөр бэлтгэж байгааг олон хүн сануулж байсан ч тэр үед хэн ч нухацтай хүлээж аваагүй юм.

Гадаад өрөө дарахын тулд газар нутгаа Хятадад өгөх гэж байгааг тоймч, ажиглагч нар сануулан хэлж байсан билээ. Хэдийгээр амьдрахад таатай бус, өндөр уулсын бүс нутгаа Хятадад шилжүүлэн өгч байгаа ч хятадууд эдгээр газар нутаг уран, эрдэс, үнэт чулууны ордоор баян байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.

Хятадууд аль хэдийнэ геологийн эрэл хайгуулын ажлаа эхэлсэн ба Тажикистан улс үүнийг нь “Газрын хэвлийн тухай” хуулиараа зөвшөөрчээ. Мөн Тажикистаны газар нутаг дээр зөвхөн цэргийнхэн бус, иргэний эрх баригчид орж ирэх болжээ. Өмнө нь уугуул тажикууд амьдарч байсан газар нутгийг хятад иргэд өөрийн болгож авах бололтой.


Л.Баярсайхан: Бид газраа алдах гарцаагүй байдал руу яваад байна

Ч.ЗОТОЛ

Тажикистанд үүссэн нөхцөл байдал манайд давтагдах вий гэсэн болгоомжлол олон нийтэд байна. Энэ талаар “Газар шороогоо хамгаалах иргэдийн индэр” хөдөлгөөний гишүүн Л.Баярсайханы байр суурийг сонирхлоо.

-Тажикистан улс газар нутгийнхаа нэг хэсгийг өрөнд өгчээ. Гадаад өрийн хэмжээ 21 тэрбум ам.доллараас давж эрсдэлтэй бүлэгт багтсан манай улсын тухайд өнөөдөр газар нутгаа алдахгүй гэсэн баталгаа байна уу?

-Энэ асуудал хоёр жилийн өмнөөс яригдсан. Тэр үед эх сурвалжийн мэдээллүүдийг уншиж, танилцаж байсан. Олон нийтэд анхааруулж, хэлж, ярихад хүмүүс төдийлөн ач холбогдол өгөхгүй, хэр ноцтойг ойлгохгүй байсан.

Тэгвэл өнөөдөр тэр үед ярьж, хэлж байсан зүйлүүд бодитой болж, Тажикистаны газар нутагт хятадууд нэвтэрч, уугуул иргэдийг нь хориогүй боловч хавчих, хязгаарлах үйл ажиллагаа явуулж, цэргээ оруулаад эхэлсэн байна. Гэхдээ мэдээллийг сайтар нягтлах хэрэгтэй.Учир нь Тажикистаны Засгийн газар бодит мэдээллийг нуун дарагдуулж байна гэж тоймч, ажиглагч нар үздэг.

Манай улсын тухайд 2014 онд Газрын тухай хуульдаа Тажикистаны Газрын хэвлийн тухай хуульд оруулсантай ижил утга санаатай хэд хэдэн заалтыг оруулах гэж хичээж, улайрч байсан. Заримыг нь оруулчихсан байгаа. Бас өнгөрсөн онд нэг өөрчлөлт оруулчихсан байна лээ.

Түүндээ суурилж дараа нь өр төлбөртэй холбоотой зүйлүүдээ оруулах байдалд хүргээд байх шиг байна. Тэгэхээр манай улсын тухайд яг ийм болно гэж хэн ч төсөөлж хэлж чадахгүй, тийм болохыг хүсэхгүй боловч эрсдэлтэй байдал руу яваад, явуулаад байгаа нь гарцаагүй.

Н.Мөнхжин
Эх сурвалж:
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Нинь сянь бу сянь хэ шень мэ?

Зураг

Зураг

ззунго хэлийг одооноос эхлэн сурч байхгүй бол болохгүйнэдээ. :lol:

Сайн байна уу Нихао
Баяртай Цзай цзень
Та англиар ярьдаг уу Ни хуй шо инвэнь ма?
Их таларжиинаа Сесе, фейчанг фансе!
жүгээр жүгээр Буюн се
уучлал хүсжиинаа Дуй бутьи
Та ямала овогтон ба ? Ни цзяо шэммэ миньцзы?
тийм Ши
угай шоо Буши
Та хатирах уу Ни сян тяо у ма?
Б чимада дурта шоо.. Во ай ни!
Ялгадас гарах гажар хаана байна ваа? Тсинь вэнь, цхэсуо цзай нали?
Төмөр хөлөг жээлдэг гажрыг жааж өгнө ваа Цзай нар кхэи цзучхэ?
Би ойлгохгүй байна ваа..Во бу минбай
Та юу хэлчихэв дээ.Тсин нинь цзай шуо и биень

Танд аян жамдаа сайныг ерөөжээнаа И лу пинь ань!
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Хятад жолооч Монгол залуугийн амь насанд халджээ

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шин Шин” компанид ажилладаг xятад жолооч монгол залуугийн аминд хүрсэн хэрэг гарсан байна.

Тодруулбал энэ хэрэг 2016.10.29-ны өдрийн 22:00 цагийн орчим гарчээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар талийгаачийг машиндаа сууж байхад нь ковшоор мөргөж, шанагаар нь хавсарч нялсан ажээ.

Энэ хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд БНХАУ-ын иргэнийг түр саатуулаад байгаа юм байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Ene MAH-iihan yun casino masino yariad soliorood unavaa?? Bas gadniihan irj mongold toglono gej yu hutsaad bgaaan be? Yamar sudalgaan deer vndeslej casino barichihval gadaadiihan irne gej dvgneed bgan be? Yaj setgeheeree mongoliin casino busad gadaadiin casinonuudaas vilchlvvlegch nariig ni tataj chadna gej bodoj bnaa, dagaad yanhandalt, har tamhidalt, arhidalt, deerem tvvnees vvdeltei allaga garna ( ghde casino ni vneheer amjilttai gadaadiihniig tataj chadval )? Ingej mangartahiig ni medsen bol manaihan gej yu gej demjihvedee
Хэрэглэгчийн аватар
Bendy Rfs
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 202
Нэгдсэн: 7-р сар.23.16 4:25 pm

Re: RE: Re: Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн Bendy Rfs »

NAIMAN-NOMAD написал:Нинь сянь бу сянь хэ шень мэ?

Зураг

Зураг

ззунго хэлийг одооноос эхлэн сурч байхгүй бол болохгүйнэдээ. :lol:

Сайн байна уу Нихао
Баяртай Цзай цзень
Та англиар ярьдаг уу Ни хуй шо инвэнь ма?
Их таларжиинаа Сесе, фейчанг фансе!
жүгээр жүгээр Буюн се
уучлал хүсжиинаа Дуй бутьи
Та ямала овогтон ба ? Ни цзяо шэммэ миньцзы?
тийм Ши
угай шоо Буши
Та хатирах уу Ни сян тяо у ма?
Б чимада дурта шоо.. Во ай ни!
Ялгадас гарах гажар хаана байна ваа? Тсинь вэнь, цхэсуо цзай нали?
Төмөр хөлөг жээлдэг гажрыг жааж өгнө ваа Цзай нар кхэи цзучхэ?
Би ойлгохгүй байна ваа..Во бу минбай
Та юу хэлчихэв дээ.Тсин нинь цзай шуо и биень

Танд аян жамдаа сайныг ерөөжээнаа И лу пинь ань!
Сүүлийн удаа Bendy Rfs 11-р сар.08.16 3:06 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

М.Энхболд Хятадад очихдоо Хятадтай санаа нэг байгаагаа илтгэн долигонож Төвдийн лам нарыг нухах нь зөв гэх маягийн юм мэдэгдсэн байна.
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн eRoTiKa »

NAIMAN-NOMAD написал:М.Энхболд Хятадад очихдоо Хятадтай санаа нэг байгаагаа илтгэн долигонож Төвдийн лам нарыг нухах нь зөв гэх маягийн юм мэдэгдсэн байна.
Daisagnahiig hvseegvi l bol gazar nutgiihan bvren bvten baidliig ni hvleen zuvshuuruhgvi geed yahavde
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Ар Монголыг Хятадад нэгтгэх үе шаттай бодлого одоо амжилттай хэрэгжээд эхэлчихсэн гэж би ойлгоод байгаа шдээ. Минг овогт данжаадын хйиж байгаа томилгоонуудыг хар.Дан ах дүүс дундат гаралтай улсаа сайд болгоод байгаа биз.Жишээ нь ЗТЯ-д л гэхэд онцгойлон Ганбат хэмээх цэвэр хужаа хүнээ сайдаар тавьж байгаа юм.М.Энхболдыг мэдээж ТЕГ хянаж л байгаа байх даа.Эсвэл ТЕГ Минг овогтын гарт орчихсон атгуулж байна уу? Судлаач Ганхуяг гуай М.Энхболдыг Да Шень Хө-ийн пүүсийн данжаад гаралтай гэсэн байдаг .Үнэн байх шүү. :xmad:
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

eRoTiKa написал:
NAIMAN-NOMAD написал:М.Энхболд Хятадад очихдоо Хятадтай санаа нэг байгаагаа илтгэн долигонож Төвдийн лам нарыг нухах нь зөв гэх маягийн юм мэдэгдсэн байна.
Daisagnahiig hvseegvi l bol gazar nutgiihan bvren bvten baidliig ni hvleen zuvshuuruhgvi geed yahavde
Нэгмөсөн Далай ламыг Монголд ирэхийг нь хориглочих хэрэгтэй. :haha:
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Монголчуудыг Лууны аманд хийх эхлэлийг МАН хийж эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

11.18: УИХ Монголыг Хятаджуулах түүхэн хууль батлах нь...

Нийтэлсэн: 2016-11-14 10:53:00

Монгол улс өрөнд баригдаж дампуурлаа зарлахад бэлэн болжээ. Дампуурал зарлахаас өмнө хэсэгхэн боловч тэсч, эрх мэдэлдээ үлдэхийн тулд Монголын олигарх удирдагчид Хятад гүрэнд том өр тавих гэж байна. Гэвч зээлсэн мөнгө дуусаж, дахиад л өр үлдэнэ.

Тэгээд яах вэ. Хариулт нь бараг л бэлэн. Хятадын өрөнд газар нутгаа өгсөн Тажикстан улс шиг болно. Монголчууд өөр гарцгүй болжээ. Хамгийн харамсалтай нь Монголын ард түмэн ийм байдалд орсноо ойлгосонгүй, ойлгох ч сэхээ байхгүй нээ. Монголын сэхээлэг давхарга гэгдэх оюутнууд нь “өлсөж байна”, “нийтийн унаагаар үнэгүй явуул”, “төр 70 мянгын төгрөгөө өгөөд аль” хэмээн орлилдон жагсах нь тун ч эмгэнэлтэй.

Монголын олигарх удирдагчид Хятадад тавьсан өрөө төлж чадахгүй, бас үүнийгээ өөрсдөө мэдэж байгаа тул дараагийн асуудлаа шийдэх ажилд аль хэдийнээ орсон бололтой. Ингээд тэдэнд Тажикстаны жишгээр уул уурхай, төмөр зам, газар нутгаа өөр улсын мэдэлд өгөх, тэгээд харь цагаачдыг шинэ нутагт нь суурьшуулах асуудлыг эцэслэн шийдэх зам л үлджээ!

2015 онд Монгол төрийн шийдвэр гарч, Хятадтай хиллэдэг Халх голын 500 мянган га хамгийн үржил шимт нутгаа “ХАА-н чөлөөт бүс” нэрээр зальт этгээдүүдэд хуваан өгч, ард түмнээ газар нутгаас нь салгах ажлыг эхнээс нь нугалжээ. Хууль бусаар ч газар нутгаа их өгөв. Үүний ганц жишээг дурдвал, 2016 оны зун БНХАУ-ын иргэн Ли овогт нэгэн монгол даргад 200 сая төгрөгийн хахууль өгч, Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ авч шуугиулаад л энэ хэрэг замхарсан. Монгол дарга нар нэг муу жийп авах хахуулиар монгол айлуудын газрыг хятад иргэний мэдэлд өгдөг жишиг тогтов.

Монголын газар нутгийг өөрийн болгосон харийн иргэдэд одоо юу дутуу байна вэ? Тэдэнд шинэ нутагтаа байнга оршин сууж, улмаар Монголын иргэн болж, төрийн хэрэгт нь оролцох хууль ёсны эрх л дутуу байна. Тэгвэл, үүнд хүрэх дөт замыг өнөөгийн эрх баригчид “Хөх үнэмлэх” гэж нэрлэжээ. 2016 оны 11 дүгээр сарын 17-18-нд Монгол Улсын Их хурал олон мянган харийн цагаач иргэдэд дэлхийн “монгол угсаатан”, эсвэл ердөө л ямар нэг “авьяастай” гэх хоёрдмол утгатай бүрхэг нөхцөлийн дор “Хөх үнэмлэх”-ийг замрбараагүй олгож, тэднийг бөөнөөр суурьшуулах хууль батлах гэж байна.

Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос УИХ-д өргөн барьсан “Иргэний харьяаллын тухай” гэх тэр хуулийн төсөл дэлхийн монгол угсаат иргэдийг эрхийг хамгаалах, монгол угсаатныг эх нутагт нь дуудах уярам гоё уриатай хэрнээ ямар ч харь угсаатай хүн өөртөө “монгол” нэр зүүгээд хөх үнэмлэх авч болох хуулийн цоорхой гаргаад, үндэсний аюулгүй байдлыг хангаж байсан өмнөх чухал хуулийн заалтуудыг нь бүрхэгдүүлж, ямар угсаатай нь мэдэгдэхгүй ядуу, ажилгүй гадаад иргэд, дүрвэгч лал шашинт афганчууд, хятадуудыг аажимдаа суурьшуулж, иргэнээ болгоод, Монгол Улсын хүн амын үлэмж хэсгийг бүрдүүлэх үүдийг нээх нь ээ.

Судлаачдын бичсэнээр, УИХ-аар батлах гэж буй “Иргэний харьяаллын тухай” хуулийн төслийг боловсруулсан үндэслэл, томьёолол, утга санаа, тооцоо судалгаа тун дулимаг (http://www.zuv.mn/page/newsmore/5569) бөгөөд Монгол Улс гадаадаас цагаач авах хэрэгцээ шаардлага, тус улсад хэрэгцээтэй ажил, мэргэжлүүдээр гадаадын боловсон хүчин авах нарийвчилсан тооцоо судалгаа, тэдний мэргэжилд тавигдах нарийн шаардлагууд, мэргэжлийн ангилал, нас, хүйсийн харьцаа, Монгол дахь цагаачлалын түүх, ирээдүйн төлөвийн таамнал, цагаачлалаас үүдэх эрсдэл, иргэдээ хамгаалах арга замууд, үндэсний аюулгүй байдлын талаар системтэй судалсан судалгааны ажлууд байсангүй.

П.Цагаан гэгч албан тушаалтан Хөх үнэмлэхийн хуулийн төсөлд ингэж их санаа зовох юун, үндэсний аюулгүй байдлын баримт бичигт Монгол дахь гадаад иргэдийн тоог нийт хүн амын 3 хувиар тогтоосон байдаг, энэ хүрээнд гадаад иргэдийг оруулж суурьшуулна гэж хэлжээ. Тийм ээ, энэ хязгаарын дотор тоолоход л яваандаа 90-100 мянган харийн цагаач иргэнд “хөх үнэмлэх” олгох үүд хаалга нээгдэх нь ээ. Энэ бол монгол дарга нарын том бизнес байх болно.


О.Алтан
Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах