Ноорог....

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

Би хэзээний л хүн уншихад гайхалтай зохиол бичих юмсан гэж хүсдэг байсан гэхдээ санаа минь хэзээ ч бүрэн төгс, цогц байсангүй ээ.... Цагийн эрхээр нэг нэгээр мартагдсаар нэг л өдөр эргээд дурсах гар бичмэлгүй үлдсэн минь энэ байлаа. ТЭгэхээр энэ блогийг хэн ч уншихгүй байж болно, энэ зүгээр л миний ноорог.
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

Би 7 жил шоронд байсан. Намайг гэхдээ тэнд орсныг их цөөхөн хүн мэдэж байсан. Зөвхөн ойр дотныхон минь. Бас хэдэн найзууд. Би гэр бүлдээ, хамаатнууддаа гутамшиг гэж жигшигдэж байсан. Би 4 жил эдлэх ёстой байсан ч тэнсэнгийн хугацаандаа оргох оролдлого хийсэн учраас дахиад нэмж ял авсан. Аав маань тэр хавийн албан тушаалтнуудаас гуйж уйлаад бараагүй. Хөөрхий муу аавыгаа их ч зовоосон доо. Надад тэнсэнгийн хугацааг сунгах үед тэндээс гарч ирэнгүүтээ аав намайг алгадаад авч байсныг нь би санадаг юм. Учир нь би огтхон ч гэмшсэн шинжгүй байсан хэрэг.
Миний зөв байсан гэж би өөртөө үргэлж хэлж байсан. Гэхдээ намайг сонсох хүн даанч байгаагүй юм. Би бардам бас шартай байсанд л миний алдаа байгаа юм. Гэхдээ л миний алдаа л бол миний алдаа. Энэ алдааг би хэзээ ч бүрэн гүйцэд засч чадахгүй. Харин одоо би алдсан амьдралаа буцааж авах гэж байна. Энэ удаад урьдахаасаа улам бүр хүнд байх болно. Учир нь надад итгэх хүн хэнч байхгүй. Надад дахиж алдах эрх байхгүй. Би залуу халуун ид хийж бүтээх насандаа 18хан настай юу ч мэдэхгүй байх үедээ энэ ертөнцөөс тусгаарлагдсан. Ай, хайран сайхан нас минь, уй гуниг, харанхуйд урсах нулимсаар дүүрээгүй гэж үү?
Би шийдсэн. Одоо би 25 настай. Би дахиж алдахгүй. Би дахиж ялагдахгүй. Харин дахиж харанхуйд уйлахгүй гэж даанч амалж чадахгүй нь.......
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

1 дүгээр бүлэг.

Хамгийн эхэнд энэ нийгэмрүү цөмрөн орох хэрэгтэй. Үгүй ээ, үгүй. Хамгийн эхэнд би шуурхай байх хэрэгтэй. Шуурхай байхын тулд би юу хийхээ мэддэг байх хэрэгтэй. Юу хийхээ мэддэг байж л тасралтгүй урагшилж чадна. Хэзээ ч зогсоц авч болохгүй. Юу хийхээ сайн бодоё. Тасралтгүй байхын тулд яах ёстой вэ? Төлөвлөгөө зурая. Яг л банк дээрэмдэж байсан үеийнх шигээ..... Гэхдээ сайн төлөвлөгөө.
1-рт. БИ бол гэмт хэрэгтэн. Муу нэрийг хусавч арилахгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Тиймээс бусдыг хуур. Чи бол сайхан сэтгэлтэй, цэвэр ариун, хөдөлмөрч хүн. Бусдыг хүлээн зөвшөөртөл нь хуур. Ингэж байж л нэр хүндээ сэргээнэ.
2-рт Нэг ажил олж хий. Хөгжиж дэвшихэд үргэлж мөнгө хэрэг болж байдаг. Мөнгө жоохон гэлтгүй хураа, ухаангүй юм шиг ажилла. Хамгийн жижигхэн чаддаг ажлаасаа эхлэ.
3-рт Мэргэжилдээ гаргууд бол. Хүмүүс чамайг хүсэх ёстой. Чи тэднийг сонгох ёстой.
4-рт Өөрийн хүрээллийг үүсгэ. Найз нөхөд, танил, хамтрагчид хэрэгтэй
5-рт Нийгэмдээ сайн зүйл хийх ажлыг турших нэрийдлээр зах зээлээ судал.
6-рт Нийгмийн нөлөө бүхий хүмүүст үнэлэгдэхэд санаа зовохооргүй бэлтгэгдсэн бай.
7-рт Нөлөө бүхий хүмүүст үйлчил. Тэднийг ашигла.
8-рт Дайралт хийх их хэмжээний нөөцтэй бол, мэдээлэл, хүн хүч, хөрөнгө, цаг, технологи бүгд хангалттай байх хэрэгтэй
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

Хэрвээ охидууд муу сурвал тэр янхан болно
Харин хөвгүүд муу сурвал тэд зүгээр л хөвгүүдээрээ байгаа юм.
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

Цай сүлэхийг төсөөлдөө?
Ямар ч сэтгэл харалсан муухай үед түүнийг харах үед яг л нэг тийм цагаахан, дулаахан, тархсан мэдрэмж төрдөг
Хэрэглэгчийн аватар
Opposite
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 2655
Нэгдсэн: 1-р сар.14.10 1:39 am
Байршил: Hollywoo

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Opposite »

тэмдэг
:wtf:
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

Эхнэр: Хайрт минь, би гэрийн үйлчлэгч авмаар байна. Гэхдээ эрэгтэйг.....
Нөхөр: Яах гэж байгаан? гэрт танихгүй эрэгтэй хүн байвал аюултай шд яачих ч юм билээ?
Эхнэр: Эмэгтэй хүмүүс чинь ээмэг бөгж хулгайлаад, энд тэнд манай гэр бүлийн тухай ярьна шд. Харин эрэгтэй хүн бол гэрийн үйлчлэгч хийж байгаагаасаа ичээд хүмүүст ярихгүй. Тэгээд ч гадуур явахад элдэв балай юмнууд өгзөгрүү цохиж элэглээд байхгүй шд, бараг л гэр дотор үйлчлэгч гадаа гараад бие хамгаалагч болчихно бас дэлгүүрээс хүнд тортой юм аваад эмэгтэй хүнээр бүгдийг нь өргүүлэхээр надад адилхан эмэгтэй хүн болохоор хэцүү байдаг юм аа. Эрэгтэй хүн бол яахав дээ, угаасаа л хүчтэй юм чинь хэн ч ойлгоно шд.
Нөхөр: Гэхдээ л би чамайг нэг гэрт танихгүй эрэгтэй хүнтэй хамт үлдээхгүй, ойлгов уу? Тэгээд ч хэзээ эрэгтэй хүмүүс гэр орны ажил хийдэг байсын?
Эхнэр: Зүгээр л яагаад болохгүй гэж? Эмэгтэй хүн оффисийн ажил хийж болдог болсон цаг үед эрэгтэй хүн гэрийн үйлчлэгч хийж болохгүй хэрэг үү? Би яасан ч энэ санаагаа орхихгүй. Хэрвээ чи надтай хардана гээд байгаа бол би гей залуу хөлслөөд авчина шүүү хахах. Тэгэхээр надад лав дурлахгүй. Гей залуучууд охидуудын сайн найз болдог гэсэн. Тэгээл бид 2 хоёулаа чамд дурлачихаад чиний тухай хамтдаа хов жив ярих ч юм билүү? ''Чамд тэрний юу нь таалагддаг вэ?", "Нүд хөмсөг нь.Харин чамд?", гэвэл би "Төмсөг нь" гэнэ шд аххахаха
нөхөр нь гижигдэнэ.

**********************

Эхнэр: Охидууд аа, би их сонинтой. Би гэрийн үйлчлэгч авсан. Тэгээд хүүхдээ харуулж байх хоорондоо фитнесд яваад массажинд орж байгаа. Гэртээ ирэхэд гэр цэвэрлэчихсэн, хоол хийчихсэн байхаар ямар гоё байдаг гэж санана? Үнэн амар шдэ. Эмэгтэй хүн чинь өөрийгөө хаяж болохгүй, төрөөд хурдхан шиг л өөрийгөө арчлахгүй бол тэгээд тогтчихдог гэсэн.
Найзууд: Тийн шдэ, Зөв. Юун гоёын. Чи цалин хэдийг өгдийн
Эхнэр: Тэр чухал бишээ. Хамгийн гол нь тэр гэрийн үйлчлэгч ЭРЭГТЭЙ. Би албаар гоё юм төлөвлөж эрэгтэй гэрийн үйлчлэгч авсан. Юу гээч?
Найзууд: ЮУ?
Эхнэр: Нөхөртөө эрэгтэй хүн гэрийн ажил хийх чинь байх л юм гэдгийг мэдрүүлэх гэж байгаан хахаха
Найзууд: Яанаа, ямар солиотойн.... Энэ ийм галзуу шдэ
Эхнэр: Яахав манай гэрт байнга л нэг эрэгтэй хүн байгаад байхаар манай хүнд эвгүй байгаалдаа гэхдээ тэр залуу шал угааж, хоол хийж, хүүхэд найруулсан сүүгээр угжаад урд хойгуур нь яваад нүдэнд нь байнга өртөөд байхаар манай нөхөр энэнд ингэж мөнгө үрж байхаар би өөрөө хийчихэж чадах юм байна гээд болиулах байх гэж бодож байна. Бас гоё юм нь цаадах чинь ажлаасаа тарвуу гүй юу гэрлүүгээ яардаг болчихсон. Найзуудтайгаа орой сууж пиводоогүй бүтэн сар болж байна. Худлаа намайг хардаж байхгүй юу. хахаха. Тийм болохоор нь нөгөө залууд би улам сайн ханддаг байнга магтдаг, тэгэхээр чинь эрэгтэй хүн чинь өөрийнхөө орон зайг алдсан юм шиг санагдаад гэр бүлийнхээ ажилд оролцоод эхэлдэг юм байна лээ. Охидоо заавал хэрүүл маргаан үүсгэхгүйгээр ингээд л шийдчихэж болж байгааздэ? Одоо манай нөхөр гэр орондоо арай л илүү санаа тавьдаг болсон юм шигээ. Харин би тэр хооронд нь гоё биетэй болж байгаа хаха. Бүгд л сэтгэл хангалуун байгааздэ?
Би тэр залуугийн нэр хүндийг нь бодоод манай туслах гэж нэрлэдгийн. Гэрийн үйлчлэгч гэхээр чинь нээх муухай, нөгөө хүндээ ч гэсэн эвгүй шд. Тэгээл ажил мажил дээр миний жолооч хийгээд хүргээд өгчинө. Гадуур эрэгтэй хүний бараатай явах чинь их зүгээр хүмүүс миний бие хамгаалагч л гэж боддог юм шиг байна лээ. кккк
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

Гунигтай байхдаа бүх мэдрэмжээ ignore хий
Баяртай байхдаа харин тултал нь мэдэр...........
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

Насан туршид чинь хэн ч чамайг хайрлахгүй
Хэн ч чиний найз болохгүй гэдгийг чи мэдэж байлаа гэж бодоё.
Чи амьдралдаа ямар алхам хийх байсан бэ?
Хэрэглэгчийн аватар
ЭГЭЛ_
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1849
Нэгдсэн: 5-р сар.04.08 3:19 am
Байршил: Floating through moonlight...

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн ЭГЭЛ_ »

Business.woman написал:Насан туршид чинь хэн ч чамайг хайрлахгүй
Хэн ч чиний найз болохгүй гэдгийг чи мэдэж байлаа гэж бодоё.
Чи амьдралдаа ямар алхам хийх байсан бэ?

amia horloj l lav bolohgui
GREEN NATION!
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

Мэдээж амиа хорлож болохгүй. Гэхдээ өвчнийг эрт мэдвэл сайн байдаг шиг, тэртэй тэргүй надад ирэхгүй хайр дурлал, нөхөрлөлийн төлөө өөрийгөө золих шаардлагагүй болчихоор ямар нэгэн ашигтай давуу тал гарч ирэхгүй гэж үү?
Хэрэглэгчийн аватар
ЭГЭЛ_
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1849
Нэгдсэн: 5-р сар.04.08 3:19 am
Байршил: Floating through moonlight...

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн ЭГЭЛ_ »

Business.woman написал:Мэдээж амиа хорлож болохгүй. Гэхдээ өвчнийг эрт мэдвэл сайн байдаг шиг, тэртэй тэргүй надад ирэхгүй хайр дурлал, нөхөрлөлийн төлөө өөрийгөө золих шаардлагагүй болчихоор ямар нэгэн ашигтай давуу тал гарч ирэхгүй гэж үү?
yamar davuu tal ?
GREEN NATION!
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

False expectations bhku bolchih yum bishu?
Heart broken bolku bh gj naidaj bna.
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

Yanhnuudaas yaduu amidraad bhar gutraad bhiin @#$%
Хэрэглэгчийн аватар
ЭГЭЛ_
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1849
Нэгдсэн: 5-р сар.04.08 3:19 am
Байршил: Floating through moonlight...

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн ЭГЭЛ_ »

Business.woman написал:False expectations bhku bolchih yum bishu?
Heart broken bolku bh gj naidaj bna.
false expectation bhgui bolchihvol medeej heart broken bolno

goridood baival tegeel heart broken bolohiin naaguur yvaad l bnshde
gehdee tsag hugatsaa l haruulah bhdaa hezee duussaniig

hair durlal tehdee muuhai hargisaa
GREEN NATION!
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

karma has served us both, we are both broken now
who has a benefit from this?
only the father of our fate to laugh at us and teach
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

Хэзээ ч бүтэхгүй бас хэзээ ч мартахгүй
Хэрэглэгчийн аватар
Нимбус
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1870
Нэгдсэн: 7-р сар.26.07 6:22 pm
Байршил: The quiet one :(

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Нимбус »

Business.woman написал:Хэзээ ч бүтэхгүй бас хэзээ ч мартахгүй
Hezee ch martahgui bn gej ch u bhaw
Хэрэглэгчийн аватар
Business.woman
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 450
Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am

Re: Ноорог....

Бичлэг Бичсэн Business.woman »

Нимбус написал:
Business.woman написал:Хэзээ ч бүтэхгүй бас хэзээ ч мартахгүй
Hezee ch martahgui bn gej ch u bhaw
байлгүй яахавдээ, 10 жилийн дараа ч гэсэн шөнөөр бодож нойргүй хонож л байна
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах