Миний бүтээл=БИ

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Боломж бололцоо нь байгаад байсан ч аливаад тууштай бус ханддаг учраас ихэнхи хүмүүс өөрөө өөрсдийн хүсэлтээр замын дундаас буцах сонголтыг хийдэг юм байна. Тийм учраас би эхэлснээ дуусгаж, бууж өгөлгүй, тууштай байхыг сонгож байна. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж үг ийн биеллээ олох биз ээ.
Өнөө өглөө сэрэхдээ өнөөдөр би өөд болно доо гэж бодож сэрдэггүй тул алга урвуулахын хооронд амьдрал яаж өөрчлөгдөж болдгыг санан сэрэмжилж, уулзсан хүн бүртэйгээ хүндэтгэлтэй харьцаж, бусдыг хайрлаж, халамжлахад цаг гарга. Сэтгэл гарга. Тэгж гэмээн бусдыг уучилж, сэтгэл хөнгөн сайхан амьдрах юм болов уу гэж бодно.
Хүн бүр чам шиг байх албагүй буюу хүн бүр ӨӨР ӨӨР гэдгийг хүлээн зөвшөөрч, ухамсарла.
Бусдыг сонсч сурах их чухал юм. Ингэж сурахад их дадал хэрэгтэй юм байна.
Битгий онгироо бай. Дээшлэх тусмаа даруу биш болохоос харин эмээж бай.
Чи хэн нэгний хувьд хамгийн их амьдралд нь хэрэг болж, тус хүргэдэг байлаа гээд , бас түүний төлөө үргэлж сайн сайхныг хүсдэг байлаа гээд түүний дотны найз байна аа гэсэн үг биш. Чи зүгээр л түүнд хэрэгцээтэй л хүн. Иймд хэн нэгнээс юуг ч битгий хүлээ.
Ганцаардал бол завтай хүний ажил. Маш завгүй л бай. Гэхдээ өөртөө зав гаргаж бай. Юм үз. Нүд тайл. Ном унш. Хорвоо ертөнцтэй танилц. Тэгж чадваас өөрт тулгарч буй асуудлууд өчүүхэн жижиг гэдгийг мэдэж авна.
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Намайг энд ингээд л үр дүнгүй, хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг юм бичээд сууж байх хооронд дэлхийн өөр өөр өнцөг булан бүрт хүмүүс ямар их зүйл уншиж, бүтээж, нээж, чадаж, ялж, ялагдаж, сурч байгаа болоо? гэж бодохоос үнэхээр нойр хүрэхгүй байна. Ингэж бодох бүрт хийх юм ямар их байна вэ гэж бодогдох. Гэтэл би бодож хий шаналахаас өөр бүтээсэн юм байна ууууууу? :??:
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Өвлийн төгсгөл-хаврийн эхэн, зуны сүүл-намрын дунд сар хүртэлх энэ 2 үе миний хамгийн дуртай үе. Нартай, хөнгөхөн салхитай, намрын шаргал өдөр өндөр өсгийтөө углаж аваад, өөрийнхөө хамгийн дуртай пальтогоо өмсөөд, салхинд үс намилзаж, нар луу инээмсэглэн хараад алхах тэр мөч л надад хамгийн жаргалтай. Одоо тэр үе ирж байгаа учраас сэтгэл догдлоод сайхан байна шүү.
Энэ жил би шинэ пальто авна аа. Би гоё пальтонд маш их дуртай. Бас нарийхан өсгийтэй, гурвалжин хоншоортой дэгжин гутал авч өмсөхөө мартахгүй. Тэгээд алхаад л, алхаад л, алхаад л.....
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Red Cloud »

Spring_snow написал:Намайг энд ингээд л үр дүнгүй, хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг юм бичээд сууж байх хооронд дэлхийн өөр өөр өнцөг булан бүрт хүмүүс ямар их зүйл уншиж, бүтээж, нээж, чадаж, ялж, ялагдаж, сурч байгаа болоо? гэж бодохоос үнэхээр нойр хүрэхгүй байна. Ингэж бодох бүрт хийх юм ямар их байна вэ гэж бодогдох. Гэтэл би бодож хий шаналахаас өөр бүтээсэн юм байна ууууууу? :??:
harin tehh aimaaar ihiim unshichihlaaa zunduu yum sursoooon chamaig une tsene une tsene gj baih hooronduur chine odoo yaay gehuudee amidral iimees hoish :hihi:
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Хорин хэдэн насны талд орж ирээд удаагүй байтал цагаан үс намайг бариан дээрээ хүлээж байх юм гэж санасангүй. :aa: Ээж рүүгээ яриад хэллээ. Манай ээжийнх ч гэсэн эрт гарч эхэлсэн гэж байна. Удамшлынх юм байна гэж бодоод хэсэг тайвшрав.
Гэхдээ хөгшрөлтийн дохио хангинах шиг санагдав. Залуу байдлаа тодотгомоор, өдөр бүр гоё баймаар, өдөр бүр үс гэзгээ янзалж, гоо сайхнаа тордмоор, байнга ганган дэгжин баймаар санагдаад явчихлаа.
Гэхдээ уг нь би хэзээ ч хөгшрөхөөс айдаггүй хүмүүсийн нэг байна гэж өөртөө бат итгэдэг байлаа. Яагаад гэвэл нас насандаа хийх юм аа хийгээд, үр бүтээлтэй амьдарч чадвал харамсахаар байсан ч харамсахгүй гэж боддог байлаа. Туулах ёстойгоо л туулж байгаа.Нас бүр өөр өөрийн зүйлээ өгөөд буцацгаадаг тул байгаа байгаатайгаа одоодоо амьдаръя гэж...
Сүүлийн 2-3 жилийн хугацаанд би маш их зүйлийн талаар санаа зовниж, өөрийгөө стрэссдүүлсэн минь бас нөлөөлсөн байх. Одоо өөрөө өөртөө анхаарал тавьж идэж ууж байгаадаа анхаарч, юм болгонд стрэссдээд байлгүй, өөрийгөө тайван сайхан байлгах ёстой болж байх шиг байна даа.
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Эрсдэл гэж юу вэ? Эрсдэл гэдэг бол алдагдсан боломжийн өртгийг тооцоолон таны хийх, хийсэн, хийх гэж буй сонголт юм. Бид бүгд өдөр бүр ямар нэгэн ил болон далд эрсдлийг амьдралдаа үүрч байдаг. Гэхдээ амьдралд чухал байр суурь эзлэх эрсдлийг хийх үү хийхгүй юу гэдэг шийдвэрийг гаргах, гаргахгүй байх, гаргахаар бодож байх мөчдөө байгаа нь ч бас л эрсдлийг ямар нэг хэлбэрээр үүрч л байгаа.
Залуу насандаа ядуу амьдрахад юуг алдана гэж? Ямар хар тамхи татах уу, архи уух уу гэх шийдвэрийг гаргах гэж байгаа биш шинийг хийж, шинэ ажлыг эхлүүлэхдээ юунд хойрголоно гэж? Юуг ч алддаггүй, ямар ч үнэ цэнгүйгээр олддог аз жаргал хаана байна аа? Хамтдаа алдаж үзье. Онож үзье. Босгож үзье. Эрсдлийг үүрч үзье. Эргээд харахад магад амьдралдаа хамгийн их бахархах алдаа чинь ч байх юм бил үү?
Яг ингэж бодоод хамтдаа ханцуй шамлан орох зоригтой аавын хүү, ээжийн охин миний үеийнхэн дотор байхгүй ч юм шиг. Байгаа нэгэнтэй нь би учрахгүй байгаа ч юм шиг. Хамтрагчаа олж чадахгүй байгаа би өөрөө арчаагүй ч юм шиг. Эцсийн эцэст ингээд бууж өгвөл би өөрөө тэнэг тэгээд хохь нь болоод үлдэнэ биз дээ. Би лав аймхайнуудын эгнээнд орох ч үгүй.
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

"Надад амьдрал ямар ч утгагүй тэнэг санагдаж байна" гээд хэлчихвэл ахмад хүмүүст алгадуулах биз. Гэхдээ нэгэн хэвийн ямар ч дэвшил хөгжил, өөрчлөлтгүй байдлаараа удаан явахаас залхаж байна.
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Red Cloud »

guu tgd zalhaj bna gdeg ch nariin yrival bas l devshil sain yum sh de, ali dr huvi zayataiga evlereed biye sul tavitsan humsiing aliig ter gehin :razz:
jich: biyeeeen sul tavi2 :lol:
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Red Cloud написал:guu tgd zalhaj bna gdeg ch nariin yrival bas l devshil sain yum sh de, ali dr huvi zayataiga evlereed biye sul tavitsan humsiing aliig ter gehin :razz:
jich: biyeeeen sul tavi2 :lol:
За бас тийм дэээээээ....
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Нэгэн хэвийн байдалдаа дасч эхэлж байгаагаа мэдээ ч үгүй байхад аль хэдийн дасаад эхэлчихвэл яана?
Хүн ер нь нэг шатан дээрээ байгаад л байна уу? Үгүй юу гэдгээ юугаар хэмжиж байвал зүгээр юм бол оо?
Зазссс ер нь хаана ч байсан яадгын. Өдөр хоногоо болгоод болоод л байна. Гэвэл яаана?
Гэхдээ яахав нэг юмыг бол мэдээд байгаа юм. Сэтгэл тайван болоод л, энэ байгаагаараа л байгаад л, тэр байдалдаа сэтгэл нь ханаад л, өөр юм хиймээргүй хийж байгаагаа л хийгээд л байгаад баймаар байвал харин болохгүй л болж эхэлж байгаа юм байна гэж бодох хэрэгтэй.
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

СЭТГЭЛ ЗҮЙН ЦАГ АГААРАА ӨӨРӨӨ УДИРДАХ НЬ

Дуртай үедээ уйлаад л, дургуй бол уурлаад л, ууртай бол уурлаад л, инээмээр байвал инээгээд л ямар ч хазааргүй нас бид бүхэнд бүгдэд л бий. Хаашаа л бол хаашаа дэрвээд л... Сайхан хөгжилтэй нас шүү. Гэхдээ хүн нийгмийн харилцаанд ороод эхлэхээр өөрөө өөртөө хазаар зүүж эхэлдэг болдог юм. Бүр өөрийн сайн дураараа шүү. Жишээ нь ажилдаа хандах хандлага минь гутранги, гунигтай байвал хамт ажиллагсад маань намайг дагаад тийм болж байгааг харлаа. Дараа өдөр нь бяцхан юман дээр ч гэсэн өөдрөг хандаж, ажилд тулгарч байгаа бэрхшээл маань түр зуурынх хэмээн ойлгуулахад тэдний маань ч сэтгэл санаа дагаад дэрвүүн, хөгжилтэй сайхан болж бүр бүтэн долоо хоногжингоо тийм байгааг анзаарав. Цаашлаад шинээр ингэе, тэгье тэрийгээ амжуулъя, би тэрийг нь дааж авъя гэх санал санаачилга хүртэл гараад авлаа. Иймд бодит байдал үнэхээр миа байсан ч чи бусаддаа тэрийг миа чигээр нь түгээн дэлгэрүүлэхгүй байхад болно. Харваажийн угаасаа бороо орохоор хар үүл гараад ирлээ гэж бодоод шүхрээ аваад гартал бороо орохгүй тэнгэр цэлмэх үе бишгүйдээ л тохиолддог гэдгийг сана.
Өмнө нь би бичиж байсан санагдана. Асуудал гэдэг зүйл танай байрны 3 давхрын 10 тоотод биетээрээ байрлаад байж байдаггүй чи тэрнийг яаж харахаас бүх юм шалтгаалдаг тул харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй тухай бичиж байсан боловч тухайн үедээ би өөрөө мэдэж байсан ч амьдралдаа яг хэрэгжүүлээгүй л явсан юм байна. Тэгэхээр хүн өөрийнхөө төсөөллийн байнга ард алхдаг бололтой. Гэхдээ хэтэрхий хоцорч л болохгүй.
За тэгэхээр үүнээс улбаалаад өөдрөг хандлага гарч ирж байна. Энэ бол өөрийгөө голохтой их холбогдоно оо тэгж байгаад. Би их өөрийгөө голомтгой. Тэгээд өөрийгөө бусдад танилцуулахдаа их итгэл муутай, муугаар тайлбарладаг. Ер нь анхны сэтгэгдэл үлдээхдээ маруухан. Эсрэгээрээ хүмүүс надаас их өндөр хүлээлттэй байдгыг саяхны үйл явдлаас ойлгож өөрт байгаа, хийсэн бүтээснээ харамгүй тайлбарлаж, нэг ёсондоо бага зэрэг рекламны пауз зантай баймаар санагдсан. За тэгээд олигтой хийж бүтээсэн юм байхгүй мэт санагдсан нь би тэгж ингэж хийхийг зорьж байгаа, тэрнийхээ төлөө ийм бяцхан алхам хийж эхэлж байгаа, одоохондоо жаахан дутмаг байгаа ч яваа яваандаа сайжирна гэж найдаж байгаа гээд өөрийгөө хөнгөхөн аваад гарчих яриа хөөрөөтэй л баймаар санагдмой.
Гэхдээ ингэж ярьдаг "худлаа гарууд" everywhere байдаг гэдгийг бас саяхан олж мэдлээ. Болно доо болно.
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Oh шит. Фак. Өөрөөсөө ч бүр залхлаа шүү гэнэт. Forever alone наасан. Жилд нэг л удаа таардаг хамаатны хүн байдаг юм. Жил бүр таарахдаа найзтай болжийнууу гэж асуудгиииин. Дандаа үгүй гэж хариулахаасаа бүр залхаад "хальт нэг юмтай уулзаж байгаа" гэж хариулж тэнэгтдиймдаа. Ёооо. Ядаж байхад юмтай юу. Арай ч дээ. Энэ жилийн цагаан сараар угаасаа би гадаад явнөө.
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Red Cloud »

Spring_snow написал: Зазссс ер нь хаана ч байсан яадгын. Өдөр хоногоо болгоод болоод л байна..
:wd: za da er in aruun tsagaan buyaniihaa zamaar l orood yvchihla da ene, zuv sh de :lol:
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Ярилцсаны дараа чамд таатай сэтгэгдэл үлдээдэггүй бол дахиж ярилцаад байх шаардлагатай хүн биш гэсэн үг. Ажил хэрэг хийнэ гэвэл бүр ч худлаа биз дээ.
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Red Cloud »

zgr heljigamu nadad heljigamu enuugeer ahij bitgii orij ir gd
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Red Cloud написал:zgr heljigamu nadad heljigamu enuugeer ahij bitgii orij ir gd
Өү чамд хэлээгүй шүү. хэхэ. Өөртөө хэлж байхгүй юу. Блогоор маань орж гарч, элдэв юм бичиж байгаа чинь таалагддаг шүү. :brows:
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Sweeety
¤Pearl
¤Pearl
Бичлэгүүд: 3383
Нэгдсэн: 5-р сар.28.12 2:30 am

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Sweeety »

Red Cloud написал:
Spring_snow написал: Зазссс ер нь хаана ч байсан яадгын. Өдөр хоногоо болгоод болоод л байна..
:wd: za da er in aruun tsagaan buyaniihaa zamaar l orood yvchihla da ene, zuv sh de :lol:
yg zuv
:lol01:
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Red Cloud »

yaag nadad helj bgaan bhdaa gej bodood nus nulimstaigaa holildoh gejine sh de :lol:
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Сайн удирдагч гэж ямар хүнийг хэлэх вэ? Миний бодлоор их хүлээцтэй хүнийг хэлэх байх.
Би нэг ажилтандаа /ажилтандаа гэчихье/ мэдээлэл цуглуулах ажил өгсөн юм. Яаж хийх, хэрхэн бүрдүүлэх, яаж тайлагнах бүх зүйлийг зааж өгөөд 2 хоногийн дараа авахаар тохиров. Долоо хоногийн дараа надад хийсэн ажлаа харуулахад дөнгөж 10%-н биелэлттэй байв. Би энэ үед яах ёстой вэ?
1. Дэлбэртлээ уурлана, загнана. :think: Ажилтан намайг ойлгохгүй. Өөрийн буруугаа ухаарахгүй. Намайг үзэн ядах шалтгаантай болно. Дараа нь өөдөөс байнга цор цор хийдэг болно.
2. Өмнөөс нь өөрөө 2 цагийн дотор гэхэд хийж дуусгана. :think: Энэ вариантыг сонгоод байхаар ажилчид улам л залхуу болоод байдаг. Хүнээр л юмаа хийлгэх гээд байна. Алсдаа би бүх ажлыг өөрөө л хийх ёстой болдог.
3. Инээмсэглэсэн биш бага зэрэг хүйтэн бөгөөд хөгжилтэй царай гаргаж "Ийм ийм байсан шүү дээ. Маргааш гэхэд яг жин тан болгоорой" гэж нөгөө ажилтандаа сануулга өгөх явцдаа түүнд дахиад ийм алдаа гаргахгүй юмсааан гэдэг бодол тээлгүүлэх. :think:
Хүний хамаг ажил хойш татагч, хариуцлагагүй, ухамсаргүй нөхдүүд манай нутагт их байх юм аа. Тайвшир тайвшир. :m6:
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Spring_snow написал:Сайн удирдагч гэж ямар хүнийг хэлэх вэ? Миний бодлоор их хүлээцтэй хүнийг хэлэх байх.
Би нэг ажилтандаа /ажилтандаа гэчихье/ мэдээлэл цуглуулах ажил өгсөн юм. Яаж хийх, хэрхэн бүрдүүлэх, яаж тайлагнах бүх зүйлийг зааж өгөөд 2 хоногийн дараа авахаар тохиров. Долоо хоногийн дараа надад хийсэн ажлаа харуулахад дөнгөж 10%-н биелэлттэй байв. Би энэ үед яах ёстой вэ?
1. Дэлбэртлээ уурлана, загнана. :think: Ажилтан намайг ойлгохгүй. Өөрийн буруугаа ухаарахгүй. Намайг үзэн ядах шалтгаантай болно. Дараа нь өөдөөс байнга цор цор хийдэг болно.
2. Өмнөөс нь өөрөө 2 цагийн дотор гэхэд хийж дуусгана. :think: Энэ вариантыг сонгоод байхаар ажилчид улам л залхуу болоод байдаг. Хүнээр л юмаа хийлгэх гээд байна. Алсдаа би бүх ажлыг өөрөө л хийх ёстой болдог.
3. Инээмсэглэсэн биш бага зэрэг хүйтэн бөгөөд хөгжилтэй царай гаргаж "Ийм ийм байсан шүү дээ. Маргааш гэхэд яг жин тан болгоорой" гэж нөгөө ажилтандаа сануулга өгөх явцдаа түүнд дахиад ийм алдаа гаргахгүй юмсааан гэдэг бодол тээлгүүлэх. :think:
Хүний хамаг ажил хойш татагч, хариуцлагагүй, ухамсаргүй нөхдүүд манай нутагт их байх юм аа. Тайвшир тайвшир. :m6:
Ямар ч хүнд сайн хийж чаддаг болон чаддаггүй зүйл гэж байдаг. Жишээ нь нөгөө загасыг модонд авирах даалгавар өгвөл насаараа өөрийгөө зүхэж амьдарна гэдэг билүүдээ... Ямар хүнд яг ямар даалгавар өгсөнийг чинь сайн мэдэхгүй юм. Олон шалтгаантай байж бас болно, ажилдаа сонирхолгүй, орлогоо голдог, гадагшаа гарах төлөвлөгөөтэй, эсвэл өөрийнх нь хийх төрлийн ажил биш гэх мэт... Ажилтанаа сайн таниад, түлхүүрийг нь тааруулаад хийчихвэл чадах чинээгээрээ хөдлөнө. Шууд загнаж, цалин хасах бол угаасаа хамгийн нийтлэг бөгөөд хялбар арга, үр дүнд нь бие биенээ үздэггүй ирээдүйгүй л дарга цэрэг гарч ирнэ. Ажил ч цалгардана, хална шинэ ажилтан авна цаг хугацаа явна... Эхний удаад бол шалтгааныг нь олоод сайн ойлгуулаад, сануулаад өнгөрөөсөн нь дээр байх, дараагийн удаад харин цалин мөнгөтэй нь ярихгүй юу.
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

OK
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Салхи шиг амьдрах уу?
Сая саяаар нь цацаад л
Саагиж ийш тийш дэвээд л
Сархад шимж шартаад л
Салж, нийлж үзээд л
Сэлгүүцэж гадуур зугаалаад л
Шийдэлгүй, тэнгэр ширтээд л
Ширээ дэрлэж хэвтээд л
Сэтгэлээ уудалж хаяад л
Сэрүүн зүүдэлж давхиад л
Сээтгэнэж, сэгсэлзэж гүйгээд л
Сэлүүргүй, далайд гараад л
Зорилгогүй, зориггүй амьдрах уу?
......гээд л шүлэг дэрлэмээр шөнө байх чинь вээээ
Нэг бодлын би их уйтгартай хүн юм шиг ээ. Өөрийгөө эвдэж, өөрчилж чаддаггүй ч юм шиг. Харахад өөрийн гэсэн үзэл бодолтой, бие даасан, хөдөлмөрч, тууштай, эрч хүчтэй, сэргэлэн цовоо хүн боловч дотроо хүүхэд шиг гэнэн, аймхай, гунигтай, бодлогоширонгуй, тайван. Би яг ямар дүрстэй юм бол оо? Хэв загварт баригдсан мэт боловч тийм биш. Хүрч боломгүй, хатуу ширүүн мэт боловч уярамтгай, уусамтгай, хайламтгай. Ямар ч хэлбэргүй хэлбэр юм болов уу?
Он цаг улирах тусам миний зан чанар улам л дотогшоо урсгалтай болоод байх шиг. Тайлбарлагдах албагүй хэлбэрт амьдарч байна яг одоо. Яадаг юм... Өөрөө өөрийнхөө ертөнцдөө өнө мөнхөд хатан нь би.

Би тэгээд бодлоо л доо. Надтай яг адил ертөнцтэй нэгэн бөмбөрцөг дэлхийн аль нэг бөөрөнд гэвтэж л байгаа байх даа гэж...
:hihi:
Гэхдээ надад өөрийн гэсэн ертөнц байдаг юм болов уу? Миний дотоод ертөнц гэж юу юм бол? Тийм юм байдаг юм уу? Намайг онцгой болгодог юу байна вэ?
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

3 зүйл
1. Нэг юмандаа урт хугацаанд тууштай байна гэдэг ёстой хэцүү зүйл бололтой. Эхэлсэн ажилдаа тууштай байж л үр өгөөжийг нь хүртэнэ. Тэгэхгүй жижигхэн чулуу болгонд бүдэрч унаад, эргэж буцаад, урваж шарваад байвал эцсийн дүндээ чи юутай үлдэх вэ? Гэнэт л аймар том амжилтанд хүрчих юм шиг, гэнэт л тэнгэрээс асар их мөнгө асгараад ирэх юм шиг санавал бүтэхгүй л дээ. Би хэт туйлширч байж ч магад гэхдээ л тууштай хөдөлмөрлөж байж л санхүүгийнхээ үндэс суурийг баттай хөрсөнд суулгадаг байх гэж бодно. Тэгчихсэн хойно юу юу ч туршиж үзээд, алдаж оноод байж байсан ч яахав.
2. Хэдхэн жилийн ажлын туршлага дээрээ үндэслээд хэлэхэд хүнийг ажилдаа тогтмол очуулсаар байлгахын тулд, ажил руугаа очихыг яарах хүртэл нь мотивацижуулдаг юм яг ч мөнгө биш байдаг юм шиг. Хамт ажиллагсдын халуун дулаан уур амьсгал, бие биенээ хүндэтгэх хүндлэл, бэрхшээл асуудлыг хамтдаа аваад гарна гэсэн итгэл, хариуцлагатай байдал, ирээдүйд хамтдаа дээшилнэ гэсэн зорилго л намайг ажил руу минь хөтлөх юм шиг байна. Өмнө нь ч яахав улайрсан бух шиг ямар ч нөхцөлд ажилладаг байлаа. Одоо гэхдээ арай л өөр юм нэхээд байх шиг.
3. Заавал дарга болж байж л амжилтанд хүрсэн гэж хэлэхгүй ээ. Би жишээлбэл боссынхоо маш сайн туслах нь байж чадах нь амжилт гэж боддог. Босс маань намайг байгаа болохоор л тэр ч ажлыг хийж чадмаар, энэ ч ажлыг дааж чадахаар санагддаг тухай хэлж байсан. Иймээс хүн бүр өөрийнөө хариуцсан хариуцсан ажлаа хийсэн шиг хийчихдэг бол тэр чиний том амжилт шүү л гэж хэлье.
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Red Cloud »

boss bolii gejisana boliod odoo boss-n sain tuslah l bolii gdeg boltson u? guu bas devshil shuu ene :laugh5:
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Red Cloud написал:boss bolii gejisana boliod odoo boss-n sain tuslah l bolii gdeg boltson u? guu bas devshil shuu ene :laugh5:
Ахахаха :hehe: Давхар дээлтэй болсооон. Аль альнаас нь суралцаж байна.
Амьдрах сайхан.
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах