Эрдэнэтийн шахааны тухай мэдээлэл төрийн нууцад орох уу?
Зохицуулагч: Улс төрч mods
- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Эрдэнэтийн шахааны тухай мэдээлэл төрийн нууцад орох уу?
Яагаад мэдээллийг одоо болтол ил тавихгүй нуугаад байна вэ?
Модун хааны алтан ураг-R1a
- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Re: Эрдэнэтийн шахааны тухай мэдээлэл төрийн нууцад орох уу?
“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юу?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарт өгөөд буй.
УИХ-аар баталсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд маргаан үүсч буй энэ цаг үед Засгийн газрын энэхүү шийдвэрт зарим хуульчид эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
Тодруулбал, ТУЗ-ийг хувьцаа эзэмшигчид томилдог. Тэгвэл хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт ороогүй байхад Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь Компанийн тухай хууль болон Үндсэн хууль зөрчсөн хэрэг хэмээн тэд үзэж байгаа аж.
Магадгүй “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрийн томилгоо болгох шийдвэр нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж болох юм гэх хардлага байгааг ч дурьдахгүй өнгөрч болохгүй биз ээ.
Б.Орхон

Мэргэжлийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт анхны хуралдаанаа хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс танхимын сайд нартаа арван чиглэлээр үүрэг өгсний нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, үр дүнгээ Засгийн газарт танилцуулах даалгавар байв.
Сонгуулийн санал хураалтаас яг нэг хоногийн өмнө зургадугаар сарын 28-ны Мягмар гаригийн орой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр зуун хувь Монголынх болж байгааг сэтгүүлчдэд дуулгасан биш ёстой түүний хэлснээр сайн мэдээг саар болгох сонирхол цөөнгүй хүнд, тэр тусмаа МАН-ынханд асар их байна.
ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани эзэмшихээр болсон нь чухамдаа МАН-д таалагдахгүй байгаа учир шалтгааныг таамаглахад тийм ч төвөгтэй биш. Тэр тусмаа төрийн мэдэлд 100 хувь ав гэдэг нь наанаа бол зүй ёсны шаардлага мэт боловч харин цаана бол МАН-ын томчуул урьдын адил шахааны бизнесээ л бодсон хэрэг.
Нэг бус тэрбумын, өөрөөр хэлбэл, Монголын насанд хүрсэн иргэдийн бараг хэдэн жилийг хэрэгцээг хангахуйц бэлгэвч “Эрдэнэт”-ийн агуулахаас гарч ирснийг эс тооё гэхнээ “Жаст”-ын Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан зээлийн барьцаанд Ч.Ганзориг, Д.Сугар хоёр “Эрдэнэт”-ийг толгой мэдээд тавьж байсныг яах уу? Иймэрхүү шахаа, шантаажны газар хэвээр үлдээхийн тулд МАН-ынхны хийгээд байгаа популизмын цаад нууц ердөө энэ.
Хэдхэн жилийн өмнө МАН-ыг засаг барьж байх үед хэн нэгэн том дарга нь “Эрдэнэт”-эд таван тэрбумын бэлгэвч, хэдэн зуун саяын үсний хавчаар шахчихсан явдал гарч байв. Ариун цэврийн цааснаас эхлээд ямар ч хэрэгцээгүй бараанууд “Эрдэнэт”-ийн агуулахад хэдэн зуугаараа хэвтэж, тэр чигээрээ төрийн өмч хэрхэн үнэгүйддэгийн тод жишээ болж байлаа. Тэрчлэн 10 тэрбумын ашиглагдахааргүй тоног төхөөрөмж агуулахаас нь гарч ирж байсан гэдэг. 2012 онд Үндэсний аудитын газраас "Эрдэнэт" үйлдвэрийг шалгахад 500 орчим тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн баримт хүртэл бий.
Нэг бус тэрбумын, өөрөөр хэлбэл, Монголын насанд хүрсэн иргэдийн бараг хэдэн жилийг хэрэгцээг хангахуйц бэлгэвч “Эрдэнэт”-ийн агуулахаас гарч ирснийг эс тооё гэхнээ “Жаст”-ын Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан зээлийн барьцаанд Ч.Ганзориг, Д.Сугар хоёр “Эрдэнэт”-ийг толгой мэдээд тавьж байсныг яах уу? Иймэрхүү шахаа, шантаажны газар хэвээр үлдээхийн тулд МАН-ынхны хийгээд байгаа популизмын цаад нууц ердөө энэ. Төрийн мөнгө ёолдоггүй гэж Б.Баабар хүртэл хэлсэн байдаг шүү дээ.
Тэгээд ч төрийн өмч хэзээ хайрлах, хамгаалах эзэнтэй байлаа. Хамгаалах ёстой Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын гарын үсэгтэй “Эрдэнэт”-ийг хувийн компанийн барьцаанд тавих тухай зээлийг баримтыг юу гэх вэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Өмнөд Африкийн “Стандарт банк Ко Лимитед”, “Жаст групп” компанитай “Батлан даалтын гурвалсан гэрээ” гэгчийг байгуулсан асуудал сөхөгдөх үед Ч.Ганзориг нь "миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна" гээд асуудлаас цэвэрхэн мултарч байсан л юм даг.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын арилжааны нэгэн банкид буюу Худалдаа хөгжлийн банкинд худалдсан талаар Оросын Interfax.ru сайтад “Ростех” Монголд 500 сая ам.доллараар хувиа зарсан байж болзошгүй" гэж бичжээ. Таван зуун сая доллар бол бараг нэг их наяд төгрөг гэсэн үг.
Энэ мөнгийг оффшороос гаргасан байж болзошгүй гэж хардаж буйгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 11 сайдыг томилох чуулганы үеэр хэлж байв. Хувийн компани оффшорт мөнгө хадгалах нь гэмт хэрэг биш, Монголын улс төрийн шийдвэр нь тогтворгүй, татварын орчин нь тааламжтай бус, эрсдэл ихтэй энэ нөхцөлд аль нэг компани хаа нэгтээ оффшорт мөнгөө хадгалсаныг нь бас буруутгах аргагүй. Харин улстөрчдийн хувьд оффшорт мөнгөө хадгалах нь гэмт үйлдэл биш боловч тухай хүний ёс зүйтэй нь холбоотой асуудал бөгөөд сонгуулийн өмнө тус намын, өдгөө УИХ-ын гишүүн болчихсон хэд хэдэн эрхмийн нэр оффшортой холбогдож байсан билээ.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төр бус хувийн компани худалдаж авсан нь хулгай мөн үү? Энэ асуултад Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхоны өгсөн тайлбар нь “ХХБ-ны 95 хувийг монголчууд эзэмшдэг. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр болсон "Монгол зэс" компанийг 100 хувь монголчууд эзэмшиж байна. ОХУ-ын "Ростех" компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зарах саналаа ирүүлсэн учраас гэрээ хэлцэлд орсон билээ. Худалдаа хөгжлийн банкийг санхүүгийн үйлчилгээ үзүүлж чадна гэдэг утгаар нь сонгосон болно” гэжээ.
Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь оросуудаас Монголын хувийн компанид шилжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ?!
Хамгийн эхний жишээ гэхэд “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголдоо үлдэж байна. Жил бүр оросуудад өгдөг ногдол ашгийг монголчууд авна гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэрийг дагасан нийгмийн бүх байгууламж Монгол Улсын мэдэлд шилжиж ирнэ. Тэрчлэн дарга нарын шахаа байхгүй болно. Хэн нэгэн дарга ирээд таван тэрбумын бэлгэвч зэрэг 141 тэрбумын хог шахна гэж горьдолтгүй. 500 тэрбумын алдагдал хүлээнэ гэж айлтгүй. Хувийн өмчийн давуу тал энэ. Газрын доорх баялгийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк авчихаж байгаа юм биш л дээ. Энэ 49 хувь бол үйлдвэрийн ашгийн хувь. Хэрэв үйлдвэр ашигтай ажилласан нөхцөлд 49 хувийн ашиг авнаа л гэсэн үг. Мөн эзэмшиж буй хувийнхаа хэмжээгээр ХХБ хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг хариуцах учиртай.
Гэхдээ мэдээж “Эрдэнэт”-ийн 51 хувь төрдөө үлдэх ёстой юу гэвэл ёстой. Харин 49 хувь нь хувийн компанид байж гэмээн тус үйлдвэрт тэнцвэртэй зарчим, хариуцлага, хяналт үйлчилнэ.
Оросуудын мэдэлд байсан 49 хувь монголчуудад шилжсэнийг буруутгах МАН-ынхан хуучны хулгай, хууль бус үйлдлээ санагалзаагүй л байгаасай даа.
http://www.news.mn/r/309458

Эрдэнэтийн шахаачид дунд МАН-ын ихэнх данжаадууд байгаа нь тодорхой байна.Тэд голдуу халуун ногоо, төмс сонгино,жууцай,дүүпүү,бугын зуулт, бэлгэвч, бөгсний цаас,цагаан хорхойн туулга зэргийг шахаж байсан байж..Манай Бат-Эрдэнэ аварга хүртэл ган бөмбөлөг шахаж байсан гээд бодоход..МАН-ын дарга Ми овогт амбан жорлонгийн баасаар бордоо хийж шахаж байсан байж магадгүй шүү хөөө.. 
Модун хааны алтан ураг-R1a
Re: Эрдэнэтийн шахааны тухай мэдээлэл төрийн нууцад орох уу?
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ 100 хувь ТӨРИЙН төлөөллөөс бүрдлээ
“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.
Хурлаар тус компанийн 49 хувийг “Монгол зэс” корпорацаас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ.
Тэдний оронд буюу өмнө нь тус компанийн ТУЗ-д төрийг төлөөлж байсан дөрвөн гишүүн дээр нэмээд
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан,
Уул урхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Даваадорж,
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон байна.
Өмнө нь тус компанийн ТУЗ-д төрийг төлөөлж байсан дөрвөн гишүүн:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн,
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл,
Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэд.
Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ын долоон гишүүн долуулаа төрийн төлөөлөөс бүрдэж, тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс зуун хувь төрийн өмчийнх болж байгаа юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэг болгосон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны үеэр УИХ-ын уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан юм.
Эх сурвалж: Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар

Х.Бадамсүрэн 180 саяын тансаг тавилгаар гэрээ тохижуулжээ
http://sonin.mn/news/politics-economy/76846