
Мэрэгжлийн Авилгач М Энхболдын хэргүүдээс:
Засаг дарга М.Энхболд 2003-2004 онд одоогийн Дүнжингарав хорооллоос зүүн тийш Амгалан хүртэлх 970 га хоосон байсан газрыг ганцхан Мон-Уран компанид бөөндөж “бэлэглэснээр” газрын жижиглэнгийн худалдаа гаарав
Улаанбаатар банк нь 1999 онд 20 сая, 2000 онд 96 сая, 2001 онд 87 сая, 2003 онд 183 сая бүгд 465 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь олон хүнийг шуналыг хөдөлгөж байжээ. Дүрмийн сангийн ээлжилт өсгөлтөөр орж ирсэн Д.Эрдэнэбилэг гэгч бусдыгаа мэрж идсээр эдүгээ Улаанбаатар банкны 99.9 хувийг эзэмших болжээ. Энэ нөхөр бас Монголын хамгийн том арилжааны банк болох Худалдаа Хөгжлийн Банкыг бараг бүхэлд нь эзэмшдэг бөгөөд МАНАН-ын томоохон санхүүжүүлэгч гэж иргэд хардаг. Мөн Эрдэнэтийн 49 хувийг Оросуудаас төрийн тусламжтай салгаж чадсан хүн. Харин энэ тухай Авлигатай Тэмцэх Газар, Цагдаа, Прокурор, Шүүхийн аль нь ч эдүгээ “амаа үдүүлчихээд” байгааг гурван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж иргэд үзэж байна. Монголын төр ч бас “хувьчилагдсан” бололтой.
...
Улаанбаатар банк болон ХХБанканд засаг дарга асан МАН-ын М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар “онцгой хайртай” учир хотын төвийн, нийтийн эзэмшлийн, өндөр үнэлгээтэй олон газар, цэцэрлэгийг энэ хоёр банкны мэдэлд “шилжүүлчихдэг” байсныг иргэд харж байна. Үүний хамгийн тод жишээ нь Нийслэлийн засаг дарга асан, эдүгээ Барилга Хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр 2012 оны сонгуульд нам нь ялагдсаны дараа, хотын шинэ захиргаа байгуулагдахаас урьтаж наадмын өмнөх өдөр Сүхбаатарын талбайн урд хэсгийг өмнөх цэцэрлэгтэй нь хамт, УБ зочид буудлын өмнөх цэцэрлэг, Тагнуулын Ерөнхий Газрын өмнөх цэцэрлэг, Ю.Цэдэнбалын талбай ба цэцэрлэг, Академич Б.Ширэндэвийн хөшөөтэй Оюутны талбайг цэцэрлэгтэй нь Улаанбаатар банкны эзэмшилд “бэлэглэчихээд” оджээ.
...
Газрын наймаа газар авч, тусгай хамгаалалтын хууль гээчийг УИХ баталж, Туул, Тэрэлжийн сав газруудаас 4000 га газрыг нь БОЯ-ны сайд байсан МАН-ын У.Барсболд гэгч зарж орхив. Тэр Богд уулын бүх амуудыг, түүний дотор Яармагийн дэнжийг нууцаар зарчихлаа гээд шүүхийн хэрэг нээж, ээлжит жүжиг тавиад л өнгөрч билээ. Тэр сайд ч, төр барьж ирсэн МАХН (МАН) аль нь ч дээрх бүх авлигын хэргүүдэд хариуцлага хүлээгээгүй, гэмт хэрэгтнүүд завшаад өдийг хүрлээ. Ядаж Яармагийн газраа эргүүлж өгөхийг УБ-ын иргэд Монголын төрөөс шаардсаар л байна.
http://jargaldefacto.com/article/mongol ... U.facebook




