Өмнө хэд хэдэн удаа толгой доторх зүйлсээ гаргаж тэмдэглэл хөтөлж байя гэж бодож байсан ч угийн залхуу талдаа хүн учраас залхуурч явсаар өнөөдрийг хүрэх шив. Өнөөдөр яагаад блогоо эхлүүлж байна гэвэл:
1. Сүүлийн 2, 3 жил амьдрал минь хэтэрхий түргэн өөрчдлөгдөөд "Би" гэж өөрийн мэддэг байсан хүн бага багаар алга болж, өдөр ирэх тусам шинэ хүн болж байгаагаа мэдэрч байна. Нэг талаараа сайхан зүйл ч, нөгөө талаараа энэ шинэ хүн "Би" мөн үү? гэх айдастай.
2. 5, 10 жилийн дараа өөрийгөө харж шоолох зорилготой байгаа
3. Есүй. гэсэн блог их гоё энгийн, уншихад сонирхолтой бичсэн байна лээ. Уншаад шууд л өөрийнхөө блогийг нээх сэдэл төрөв.
Асуултад нэгдээд 8 жил болсон ч ашиглагсанаас ашиглаагүй өдрүүд их байж. Өөрийн бодлоо, амьдралд минь болж буй зүйлсээ бүгдийг тодорхой бичих болохоор азаартахгүйн тулд шинэ асс нээчлээ.
Амьдрал дэндүү хурдан өрнөж байнаа. Саяхан л сургуулиа төгсөж байсан хүн өнгөрсөн 4 дэх өдөр ажлаа хүлээлгэж өгөөд, 2 дход өөрийнхөө хүссэн, зорьсон ажилдаа орох гээд сууж байна. Ямар сайндаа өчигдөр шөнө шинэ ажил дээрээ бужигнуулж явна гэж зүүдлэхэвдээ
