С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Швейцарын дээд шатны шүүхээс Монголын Сангийн сайдаар ажиллаж асан С.Баярцогт Рио Тинтогоос авсан байж болзошгүй хахуулийн мөнгө угаах зорилгоор ашигласан түүний дансыг хураах шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Одоогоор С.Баярцогт болон Рио Тинтотой холбоотой хээл хахууль, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэргийг мөрдөн байцаах ажил дуусаагүй, үргэлжилж байгаа тул хэрэгтэй холбоотой нарийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд зарлаагүй байгаа юм.

Гэвч Швейцарын Ерөнхий Прокурор (The Swiss Office of the Attorney General (OAG- цаашид ШЕП гэж товчлох)-ийн газраас экс-сангийн сайд С.Баярцогттой холбоотой хэд хэдэн банкны данс, түүний дотор Баярцогтын 10 сая доллар шилжүүлэхэд ашигласан гэх дансыг царцааж, хэргийг мөрдөн шалгаж байгаа үнэн гэдгийг нотлоод байсан юм.

2009 онд Рио Тинто компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд С.Баярцогт гарын үсэг зурж, Оюу Толгой төслийн ажил эхлүүлсэн нь багаггүй хэл ам дагуулж, улмаар С.Баярцогт тус компаниас хээл хахууль авсан гэх хардлагыг нийтэд төрүүлээд байсан билээ.

Дээрх шүүхийн шийдвэртэй холбоотой тайлбар авахаар Рейтерс компаниас ШЕП-т илгээсэн хүсэлтийн хариуд ‘…Швейцарын Ерөнхий Прокурорын газарт гадаадын өндөр албан тушаалтан холбогдсон хээл хахууль, мөнгө угаасан гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа нь үнэн…’ гэсэн тодорхойлолт өгсөн байна.

Дашрамд дурьдахад ШЕП-с энэ хэргийг 2016 оноос шалгаж эхэлжээ. Тус улсын хууль сахиулах байгууллагаас хууль бус гүйлгээ хийж байж болох хэд хэдэн банкны дансыг битүүмжилж шалгахад 2008 оны 09 сард 8.2 сая евро (ойролцоогоор 10.1 сая ам.доллар)-ыг С.Баярцогтын мэдлийн дансуудад шилжүүлсэн нь тодорхой болсон бөгөөд энэ хугацаа нь С.Баярцогт Монголын Сангийн Сайдад томилогдсон хугацаатай давхцаж байгаа юм.

Тэр үед сэжиг бүхий данс 1.85 сая долларын үлдэгдэлтэй байсан бөгөөд үлдэгдэл мөнгийг улсаас царцаасан байна. Үүний дараагаар тухайн дансны эзэн (данс эзэмшигчийн овог нэрийг албан бичигт дурьдаагүй) царцаасан хөрөнгийг гаргаж авах талаар багаггүй хүчин чармайлт гаргаж хөөцөлдсөн ч бүтээгүй тухай шүүхийн баримтад дурьджээ. Жишээ нь дансны эзний шүүхэд гаргасан заргад түүний хөрөнгийг битүүмжилж царцаах, сэжиглэх хангалттай үндэслэл байхгүй; Швейцарь улс харъяаллын дагуу тийм шийдвэр гаргах эрхгүй; хөрөнгө царцаах хуулийн хугацаа дуусгавар болсон; эсвэл гэмт хэрэгт сэжиглэж мөрдөн шалгах нь түүний дипломат эрх дарханд халдсан хэрэг гэх мэт хэд хэдэн үндэслэлээр шүүхэд хандаад байжээ.

Эдгээр үндэслэлээр үүсгэсэн шүүхийн заргад Швейцарын дээд шатны шүүх ‘The Swiss Federal Tribunal’ татгалзсан хариу өгч, эх сурвалж тодорхой бус их хэмжээний мөнгөний гүйлгээ нь мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэх хангалттай үндэслэл мөн гэсэн шийдвэр гаргаад байна. Тухайн шүүхийн шийдвэрт дурьдсанаар ‘…Сангийн сайд (Баярцогт) нь Монгол улсад ашиггүй гэрээнд гарын үсэг зурсан гэж үндэслэл бий…’ гэжээ.

2013 онд Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Консерцумаас түүний (Баярцогт) Швейцарын банкны дансыг анх илрүүлэн зарлаж, тухайн үедээ томоохон дуулиан дэгдсэний улмаас С.Баярцогт УИХ-н Дэд Даргын албан тушаалаа өгч байсан билээ.

Рейтерс агентлагийн сэтгүүлч мөн Монголын Авилгатай Тэмцэх Газар (АТГ)-тай холбогдож С.Баярцогттой холбоотой мэдээлэл хүссэн тухай дурьдаад тус газрын төлөөлөгч АТГ-т Баярцогттой холбоотой хэд хэдэн хэрэг шалгагдаж буй тухай хариу өгсөн тухай тодотгожээ.

Мэдээг орчуулж бэлтгэсэн Б.Төгөлдөр
Эх сурвалж: www.reuters.com
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Хятад Төрийн үнэнч хүү С.Баярцогтын хэлсэн үг..

Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн space »

Ардчилсан ярьж луйвар хийсэн хулгайчуудын бодит төрх улам тодорсоор
i am no1
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн Саруул »

Хэрэв тодорхой болсон нь үнэн бол Рио Тинтогийн гэрээг хүчингүй болгох боломж гарч ирж байгаа бус уу? Гэхдээ дачкү л дээ, дараагийн ээлжийн бөөснүүд хоолондоо орох шалтаг л болно.
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
zaluunas
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 788
Нэгдсэн: 1-р сар.16.16 2:25 am

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн zaluunas »

Гадаадын шүүх л энэ бол Монгол улсад хохиролтой гэрээ, авилгатай холбоотой байна гэж хэлэх байсан юм уу?

Монголын нөгөө лут лут ухаантнууд, доктор профессор, ЭЗ судлаач, лаг ухаалаг CEO, сэтгэгчүүд учрыг нь олж дөнгөсөнгүй.
Chiledu
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1081
Нэгдсэн: 9-р сар.25.15 10:11 pm
Байршил: Хавтгай дэлхий

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн Chiledu »

Жинхэнэ элийтүүд бараг л алга.
Хэрэглэгчийн аватар
Heatles
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5099
Нэгдсэн: 4-р сар.13.08 11:52 pm
Байршил: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Contact:

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн Heatles »

та нар ч гэсэн шаана ш д
битгий атаархцгаа
MVP for a reason !
Хэрэглэгчийн аватар
zaluunas
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 788
Нэгдсэн: 1-р сар.16.16 2:25 am

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн zaluunas »

бусдыг өөр шигээ орк гэж бодож болохгүй.

миний хувьд анхан шатны хэрэгцээ хангахаас бусдаар мөнгө бол зүгээр цаас, цифр.
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн Саруул »

zaluunas написал:бусдыг өөр шигээ орк гэж бодож болохгүй.

миний хувьд анхан шатны хэрэгцээ хангахаас бусдаар мөнгө бол зүгээр цаас, цифр.
tanai ulsiin erh ashig yarigdah bolomj garch irlee dee
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
Heatles
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5099
Нэгдсэн: 4-р сар.13.08 11:52 pm
Байршил: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Contact:

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн Heatles »

zaluunas написал:бусдыг өөр шигээ орк гэж бодож болохгүй.

миний хувьд анхан шатны хэрэгцээ хангахаас бусдаар мөнгө бол зүгээр цаас, цифр.
бусад мөнгөө миний данслуу хийгээд байгаараа хө

Heatles написал:
zaluunas написал:бусдыг өөр шигээ орк гэж бодож болохгүй.

миний хувьд анхан шатны хэрэгцээ хангахаас бусдаар мөнгө бол зүгээр цаас, цифр.
бусад мөнгөө миний данслуу хийгээд байгаараа хө
хаан банк
529675341
MVP for a reason !
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн 001 »

.
Сүүлийн удаа 001 3-р сар.24.18 5:53 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн 001 »

Heatles написал:та нар ч гэсэн шаана ш д
битгий атаархцгаа
би бол төрийн өндөр албан тушаалд томилогдсон тохиолдолд улсаас өгч буй цалин хангамжаас бусад зардалд 1 төгрөг битгий хэл нэг мөнгөний ч илүү зарлага гаргалгүй ариглан хэмнэж ажиллаж чадна. учир нь надад мөнгөний шунал алга. мөнгө хийгээд бариад үрээд үзчихсэн хүн. албан тушаалаа шаардлага огт гарахгүй! харин ч улсад аль болох их орлого оруулах гээл зүтгэнэ. одоо ч тэр аль болох ахиу татвар төлчих гээл зүтгэж байна.
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн Galaa039 »

https://www.news.mn/?id=274199

"С.БАЯРЦОГТЫГ УУЧИЛЪЯ" ГЭВ

С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарын прокуророос ирсэн албан ёсны хариуг өнөөдөр /2018.03.22/ 'Нэг цонх' клубийн гишүүн П.Амар болон П.Ариунжолоо нар танилцууллаа. Тэд мэдээллийн эхэнд “Бид Швейцарын прокурорын газартай холбогдсоны үндсэн дээр Швейцарын дээд шүүхээс гаргасан шүүхийн тайлбарыг энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр авч чадсан. Тэгэхээр албан ёсных гэсэн үг” гэж байв.

“Нэг цонх” клубийн гишүүн П.Амар Швейцарын шүүхээс ирүүлсэн тайлбарыг танилцуулъя. “2016 оны наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын иргэн А гэгчийн 'С' гэх нэртэй компанийн дансан дахь нийт 45 сая долларын гүйлгээг мөнгө угаасан, авлигал өгсөн гэж сэжиглэж Швейцар улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн.

С.Баярцогт 2008 оны тавдугаар сард “Legend Plus Capital Limited” компаниа байгуулсан байдаг. Мөн 2008 оны долдугаар сард ба 'Legend Plus Capital Limited' компанийнхаа дансыг нээлгэсэн бол 2008 оны есдүгээр сард өөрийнхөө нэр дээр хувийн данс нээлгэсэн. Энэ үеэр БНХАУ-ын иргэн А нь 2008 оны есдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогт руу 8,2 сая евро шилжүүлсэн байдаг. Швейцарын шүүхээс БНХАУ-ын иргэн А-г мөнгө угаасан гэж үзэн 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд түүний эзэмшлүүдийн дансыг царцаасан.

2008 оны арванхоёрдугаар сард болон 2013 оны нэгдүгээр сард тус бүр 670 мянган евро, хоёр сая ам доллар С. Баярцогтын хувийн данс руу өөрийнх нь “Legend Plus Capital” компаниас шилжсэн.

2001 онд “Рио Тинто” компани нь Африкийн Гвиней улсын төр засагт авлигал өгсөн хэргээр шалгагдаж буруутай нь тогтоогдсон.Швейцарын прокуророос “Рио Тинто” компани 2011 онд бусад улс орнуудад авлигал өгсөн байх магадлалтай байна гэж үзээд тандалт хийж үзсэн байгаа юм. Энэ үеэр “Рио Тинто”компани нь компани нь дотоод хяналт шалгалт хийгдэж, мөн компанийн 50 хувийг төр нь буцааж аваад, өөр компанид 50 хувийг нь буцаагаад зарсан. С.Баярцогт нь тухайн үед Монгол Улсын Сангийн сайд байсан. Сайд байх хугацаандаа 2009 онд “Рио Тинто” компанитай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ үед С.Баярцогтын данс руу их хэмжээний мөнгө орж таарснаар Швейцарын прокурор сэжиглэж эхэлсэн юм.

2013 онд Монгол Улсад оффшорын асуудлууд сөхөгдөөд ирсэн үед С.Баярцогт 2013 оны арванхоёрдугаар сар болон 2014 оны нэгдүгээр сард Баярцогт БНХАУ-ын иргэн А руу 674 мянган евро болон, сая 489 мянган ам.доллар буцаагаад шилжүүлсэн байдаг гэв.

С.БАЯРЦОГТОД АЛДААГАА ЗАСАХ БОЛОМЖИЙГ НЬ ОЛГООД УУЧИЛЪЯ

П.Ариунжолоо “Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг ашиггүй гэрээ байна гэдгийг Монголын ард түмэн сүүлийн арван жилийн хугацаанд ярилцсаар ирсэн. “Рио тинто” компанитай байгуулсан гэрээ ашиггүй гэдгийг нотлохын тулд төрийн бус байгууллагууд хувь хүмүүс бүгд Сангийн сайд асан С. Баярцогт гэдэг хүнийг авлигал авсан байна гэдгийг нотлох гэж удаа дараа оролдсон. С.Баярцогт өөрөө буруугүй гэдгээ нотлох гэж олон удаа тайлбар хийсэн. Бидний хувьд “Рио Тинто” компанитай байгуулсан гэрээ нь Монгол Улсад ашиггүй байна гэдгийг яриад байгаа юм. “Рио Тинто” компани нь таван тэрбум долларын ноогдол ашиг тараасан гэж яриад байгаа. Гэтэл манай улсад ямар ашигтай гарсан юм бэ?

Бид С.Баярцогтын хахууль авсныг нотлох гэж арван жилээ үрсэн байна. Угаасаа нотолж ч чадахгүй байх. Манай клубийн зүгээс С.Баярцогтыг буруугүй гэдгийг нотлох биш хийсэн алдаагаа засах боломжийг олгох хэрэгтэй гэдэг санаачилгыг гаргаж байна. Алдаагаа залруулчих юм бол Монголын ард түмэн С.Баярцогтыг уучлахад бэлэн байгаа.

Бүгдээрээ С.Баярцогтыг уучилъя. С.Баярцогтод алдаагаа засах боломжийг нь олгоод уучилъя. Бүгдээрээ адилхан монгол хүн байж биедээ хатуурхаад яах юм бэ? Эцсийн эцэст “Рио Тинто” компани Монголын эрх ашгийг зөрчөөд байгаа болохоос С.Баярцогт руу дайраад нэмэр байхгүй. С. Баярцогт мэргэжлийн ур чадвар юм уу ёс суртахууны ямар ч алдаа гаргаж болно. Тиймээс өөрийн алдаагаа хүлээгээд уучлалт гуйх юм бол С.Баярцогт оо чамайг уучилъя” гэв.
Монгол Улсын төлөө зүтгэе
Хэрэглэгчийн аватар
zaluunas
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 788
Нэгдсэн: 1-р сар.16.16 2:25 am

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн zaluunas »

Heatles написал:
Heatles написал:
zaluunas написал:бусдыг өөр шигээ орк гэж бодож болохгүй.

миний хувьд анхан шатны хэрэгцээ хангахаас бусдаар мөнгө бол зүгээр цаас, цифр.
бусад мөнгөө миний данслуу хийгээд байгаараа хө
хаан банк
529675341
Зураг
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн funk31 »

zaluunas написал:бусдыг өөр шигээ орк гэж бодож болохгүй.

миний хувьд анхан шатны хэрэгцээ хангахаас бусдаар мөнгө бол зүгээр цаас, цифр.
зөвөө мөнгөнөөс юуг ч хамаагүй өгнө гэдэг бол нэлээн өлөн хүний зан шүү

100 жилийн өмнө Манж Чин улс унахад монголчууд сандралдаж юун түрүүн Хаант орос улсаас тусламж гуйсан байна, Оросын хаанд манай ноёдууд цаг сайхан байхад нэлээд их мөнгө зээлж авч идээд өртэй үлдсэн байжээ, манай төлөөлөгчид очиход Оросууд өрөө эхлээд төлчихвөл та нарыг хятадаас хамгаалах талаар чинь ярьж болох юм гэсэн байдаг.

Наашаа ч гүй цаашаа ч гүй гацсан тэр үед Монголын зарим нэг хөрөнгөтэй эрхмүүд хувиасаа мөнгө гарган ноёдуудынхаа тавьсан улсынхаа өрийг төлж байсан байдаг. Элит хүн гэж ийм байдаг бөлгөө
Хэрэглэгчийн аватар
zaluunas
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 788
Нэгдсэн: 1-р сар.16.16 2:25 am

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн zaluunas »

харин Баярцогтын фэнүүд ойлгож чадахгүй шоконд орхоор зүйл бололтой.

Саруулын үзэн яддаг хулмастай архичин Оросууд уул нь цэрэг армиа бүрдүүлээд улс шиг улс болоорой гээд баахан мөнгө буу зэвсэг өгсөн чинь.
Монгол ноёд мөнгийг нь шоудаад дуусгачихсан гэдэг юм билээ. :haha:
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн 001 »

zaluunas написал:харин Баярцогтын фэнүүд ойлгож чадахгүй шоконд орхоор зүйл бололтой.

Саруулын үзэн яддаг хулмастай архичин Оросууд уул нь цэрэг армиа бүрдүүлээд улс шиг улс болоорой гээд баахан мөнгө буу зэвсэг өгсөн чинь.
Монгол ноёд мөнгийг нь шоудаад дуусгачихсан гэдэг юм билээ. :haha:
100000 рубль зээлээд бүгдэнгээр нь бурхан хийсэн байдаг юм.

бас нэг ноён орос түшмэлийг дуудан хүлээн авч уулзаад хэдэн мянган лан мөнгө яаралтай зээлэх хэрэгтэй байна гэж. яав ийв юү болов гэтэл, хувьдаа хэрэглэнээ гэж гэнэ.

Монголчууд Чин гүрний вассаль улс байхдаа хятадын аль л өнгөтэй өөдтэйг жил бүр татаасаар авч элбэг хангалуун амьдарч оронд нь ёс төдий манжийн хааныг хүндэтгэсэн дүр эсгэдэг байсан юм шиг байгаан. Чин гүрэн унаад Монгол улсаа тунхаглаад эхний хэдэн жил Монголд хятадаас өгөх татаас байхгүй болсонд буцаад хятадын нэг хэсэг болж цалин пүнлүүгээ авая гэж амтай болгон ярьж байсан байгаам. ер нь энэ бүх буруу гуаминданий намынхний л буруу. одоогийн тайвань гсэн үг. гуа мин дан буюу ард түмний намынхан л амар амгалан чин гүрнийг унагааж холион бантангийн хутгасан юм. тайвануудыг харахаар уур хүрээд байдийн.
Хэрэглэгчийн аватар
zaluunas
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 788
Нэгдсэн: 1-р сар.16.16 2:25 am

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн zaluunas »

Хэдэн манжийн эрлийз арчаагүй пэзда нарт багахан цалин өгөөд оронд нь
Монголыг 10 тэрбум долларын өрөнд оруулчихсан (өнөөдрийн үнэлгээгээр), хүүгээр нь шулдаг, өрөө яаж ийгээд авч чаддаг л байсан гарууд даа.
Манжийн авдаг алба татвар нь бас энэнээсээ дутахгүй нүсэр.
ӨвөрМонголын газраас хятад өрөндөө авдаг, тэрэндээ ханахгүй Монголчуудыг олноор нь хоморголон хядаж цэвэрлэгээ хийсэн бдаг.

танай хужаа нарыг үзэн ядах сэтгэхүй Монголчуудад эдгээр үйл явдлаас хойш л хүчтэй шингэсэн юм даа.
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн 001 »

zaluunas написал:Хэдэн манжийн эрлийз арчаагүй пэзда нарт багахан цалин өгөөд оронд нь
Монголыг 10 тэрбум долларын өрөнд оруулчихсан (өнөөдрийн үнэлгээгээр), хүүгээр нь шулдаг, өрөө яаж ийгээд авч чаддаг л байсан гарууд даа.
Манжийн авдаг алба татвар нь бас энэнээсээ дутахгүй нүсэр.
ӨвөрМонголын газраас хятад өрөндөө авдаг, тэрэндээ ханахгүй Монголчуудыг олноор нь хоморголон хядаж цэвэрлэгээ хийсэн бдаг.

танай хужаа нарыг үзэн ядах сэтгэхүй Монголчуудад эдгээр үйл явдлаас хойш л хүчтэй шингэсэн юм даа.
1.т Манж бол Монголын нэг овог аймаг. Манжууд байх бүх хугацааныхаа туршид Монголчуудыг манжийн дараа орох 2р зэрэглэлийн үндэстэн гэж өргөмжилж байсан юм. хятадууд бол сураггүй ш дээ. их монголын үед ч монгол нэгт өөр ямарч байдийн үндэстэн 2 3 гэх мэт байсан!

2.т Манж Чин гүрэн оршин тогтнох бүх хугацаандаа манжийн хаан Монголоос заавал их юмуу бага хатнаа авдаг байсан. Монгол ноёдыг байж болох бүх л өндөр албан тушаалд тавьдаг байсан. Өөрийн удмын гүнж нарынхаа 90%г Монголчуултай ураг барилдуулсан байдаг юм.

3.т Манж Чин гүрэн оршин тогтнох бүх хугацаандаа зөвхөн Түвд Монгол 2т л татаас өгч байсан. Мэдээж өргөл барьц авалгүй л яахав. гэхдээ хуйгаар нь биш. Харин со могоос бол зүгээр хуйгаар нь хамаад авна ш дээ. Нэг босохоороо бээжин хүртэл дайрдаг Монголыг армийг жоохон дусаал төдий татаасаар барьж харагдаарай? аль л өнгөтэй өөдтэй гэснээ Монголруу явуулж байсан юм.

4.т Монгол Манж Чин гүрний нэг хэсэг байгаагүй! Вассаль улс байсан юм.

5.т одоогийн эрлийз хурлийзаар нь дуудаад байгаа улс модоо барьсан хятад цагаачдын удам биш! бүгд Манж Чингийн алтан ургийн эсвэл хятадын хамгийн шилэгдмэл гений удмын үргэлжлэл гэж байгаа. Магадгүй чи ч тэдний нэг юм билүү. гений шинжилгээнд ороод үзээрэй. гай болж march of the volunteers.г сурах хэрэг гарах вий. :hihi:
Хэрэглэгчийн аватар
zaluunas
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 788
Нэгдсэн: 1-р сар.16.16 2:25 am

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн zaluunas »

001 хужаа гэж хараалгуулж зодуулах юмаа өөрөө л хийх юм даа

Танай Чин улсыг колоничлогч орнууд хар тамхины дайн, боксерийн бослогоор цөлмөж хаясан юм аа.
Сүүлийн удаа zaluunas 3-р сар.31.18 1:05 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн 001 »

zaluunas написал:001 хужаа гэж хараалгуулах юмаа өөрөө л хийх юм даа

Танай Чин улсыг колоничлогч орнууд хар тамхины дайн, боксерийн бослогоор цөлмөж хаясан юм аа.
Чин үнэн гэвэл ийм л байна. могой 3 тасравч гүрвэлийн дайтай гэж нэг үг бий дээ.
Сүүлийн удаа 001 3-р сар.31.18 1:09 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
zaluunas
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 788
Нэгдсэн: 1-р сар.16.16 2:25 am

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн zaluunas »

001 iq < 50
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн 001 »

zaluunas написал:001 iq < 50
ийм ик мк гэсэн балай юманд санаа зовдоггүйшдээ. зүгээр л юү чадахаараа хамгийн сайнаараа хийгээд түүхээ бүтээ л дээ. :wd:
Chiledu
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1081
Нэгдсэн: 9-р сар.25.15 10:11 pm
Байршил: Хавтгай дэлхий

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн Chiledu »

Монголчуудыг дахин босож ирэхгүй болтол нь нам дарав (голомтыг нь сөнөөв, юу ч үгүй болтол нь устгав) гэсэн маягийн утгатай хятад төвд монгол бичгээр бичсэн чулууны бичвэрийг юу гэх вэ?
emotion
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 67
Нэгдсэн: 4-р сар.02.18 10:39 am

Re: С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Бичлэг Бичсэн emotion »

Minii bodloor zahialgatai medeelel ch um shig. Bayartsogt hatsarn ulaitssn yarjiilee shd
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах