Харьд “алдагдаж” буй их хаан

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Харьд “алдагдаж” буй их хаан


Баруун, зүүнээс шидэлж, урд, хойноос үсчүүлэх “Чингис хаан манайх” гэх үгнээс залхаж байна. Их хаан монгол хүн байтал харийн нөхөд яагаад өөрийн болгох гэж улайрна вэ. Бид тэдний үнэт зүйлийг хулгайлсан юм уу, үүх түүхийг нь хумсалсан гэж үү?! Манай түүхийг тэднийх болгох гэсэн увайгүй түрэмгийлэлд бид цэг тавих цаг болсон юм биш үү. Асуудал арай л дэндлээ, дэндээд савнаасаа хальж байна. Олигтойхон ойлголцож, жинтэйхэн нэгдэж чаддаггүй зангаасаа болж монголчууд бид хөөмийгөө харьд хэдийнэ алдаж, уртын дууныхаа хэлтэрхийтэйгээ үлдсэн.

Одоо дээлээ тавиад туух уу, эмээлээ аваад үлдэх үү? Асуудал бүхэн эргэлзээтэй. Гэтэл бидний ам ЮНЕСКО өөд ангайж байх зуур үүнээс ч том хулгай Монголд нүүрлэчихлээ. Хан хүү Тэмүүжиний нэр Монгол орны чулуу бүрт сийлээстэй, Хаан эзэн Чингисийн алдар монголчууд бидний зүрхэнд хадаастай гэж хөөрцөглөөд байсан чинь харийн улс шөнө дөлөөр хот руу гэтэн их хааныг минь хулгайлж байх юм. Хүний хүн хатавч руу мөлхөж Хан хөвүүдийг богтолж явна шүү дээ. Сүржигнээд, бас өвчигнөөд байгаа юм биш. Бодит байдал ийм л байна. Энэхүү түгшүүрийн дохио гамшгийн харанга болохоос урьтаж ямар нэгэн зүйл хийх шаардлагатай байна шүү дээ.

БИДЭНД ЮУ ТОХИОВ

Хэдэн жилийн өмнө нэгэн хятад хүүхэнд маажуулах дөхсөн юм. Тэр хүүхэн илтгэл тавихдаа “Хубилай хаан бол хятад хүн” хэмээж түүнийгээ батлах гэж оролдсон. Монголын түүхийн талаар буруу ойлголтыг гадаадынханд түгээж байгааг нь эсэргүүцэн “Үгүй, тэр бол Чингис хааны хүү” гэхэд “Тэгж ярих юм бол Чингис хаан чинь ч манайх” гэдэг байгаа. Дотор харанхуйлж, зүрх зогсох шиг болж билээ.

Үндэсний бахархал болсон эзэн хаанаа хэнд булаалгав, үүрдийн бэлгэдэл болсон агуу түүхээ хэнбугайд доромжлуулаад байна аа гэж үнэхээр их шаналсан юм даг. Монгол залуу нокдаунд оржээ. Удалгүй турк залуустай хууч хөөрсөн. Нэр нь Чингис, Батхаан, Хубилай. Би ч цуутай хаадынхаа агуу түүхээрээ бахархан бөөн хөл хөөрцөг болов. Гэтэл нөгөөдүүл чинь тачигнатал хөхрөн “Чи Чингис хааныг монгол хүн гэж үнэхээр бодож байна уу? Том андуурч, турк хүн шүү дээ” гэж палхийтэл хэлж билээ. Монгол залуу энэ удаад нокаутад орсон.

Үүх түүхээ хамгаалж харийнхантай уралцсан тохиолдол над мэтэд хоёроор зогсохгүй байхад хүний газар яваа монгол эрчүүд, харийн оронд суугаа монгол эмэгтэй бүр ийм зүйлтэй олон учирсан байж таараа. Гашуун гэхэд дэндүү гашуун ийм түүхүүдийг бид амаас ам дамжин ярилцаж ирлээ. Ойр зуураа ч мэтгэлцэн явна. “Чингис хаан ба түүний агуу хөвүүдийн залгамжлагчид” хэмээн мөнхөд хэлэгдэх юм шиг бодон суусан нь буруу байж.

Хэний айраг эсэв гэж найрлах зуур, хэний охин өсөв гэж маазрах хойгуур үнэтэй болгоныг минь хулгайлаад арилж байна, өөр зүсмийн улс. Цуутай гэсэн бүхнийг маань хуу хамаад дуусах нь ээ, харь угшлын нөхөд. Тиймээс, ертөнцийг донсолгосон гайхамшигт түүхээ “МОНГОЛЧУУДЫНХ” гэж даян дэлхийд зарлах үүднээс, гаргийг чичрүүлсэн хаадаа “МОНГОЛЫНХ” хэмээн тивээс тивд тунхаглахын тулд зорилготойгоор нэгдэж, бодлоготойгоор хөдлөх цаг болжээ, монголчуудаа.

Одоогоос 15 жилийн өмнө Британийн генетикч Крис Тайлер-Смит нэгэн дуулиантай таамаг дэвшүүлсэн. Түүний үзсэнээр Чингис хааны удмын 16 сая хүн дэлхий даяар тархан амьдарч байна. Хожмоо Лестерийн их сургуулийн эрдэмтэд түүний таамгийн мөрөөр генийн судалгаа хийж “Үнэний ортой” гэсэн дүгнэлт гаргаснаар үүнд итгэх хүмүүсийн тоо гэрлийн хурдаар нэмэгдсэн.

Үнэндээ бол Чингис хааны хромосом нь Y байсан ч юм уу, гапло бүлэг нь R1b-M343 мөн ч юм уу хэн мэдлээ. Нээлт хийж мандах гэсэн эрдэмтдийн барин тавин хэлэх үгийн алийг тэр гэх вэ. Гэвч энэ нь онолын талын барьцыг харийнханд өгч байгаа нь маргаангүй үнэн. Үүнийг бариад монголчууд рүү дайрах нь ч бодитой юм. Тиймээс бид дор хаяж 16 сая хүнтэй “дайтна” гэсэн үг. Одоо 20 саяулаа болоо байлгүй.

МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ХЭН ГУЙВУУЛАВ

Ийм дайныг хамгийн хүчтэй өрнүүлж байгаа улс бол Казахстан. Бүр өргөн фронтоор давшиж буй. Том ар талтай байгаа нь ч илт харагдах. Фронтын командлагч нь Кайрат Закирьянов гэгч бололтой. Чингис хаан бол казах хэмээн чанга дуугарч байна, Чингисийг казахчлах конференцийг зохиох тухай зоригтой хашхирч явна. Их л эртнээс бархирч яваа хүн дээ.

Амжилтадаа эрдсэндээ ч тэр үү 1946 онд Казахстанд илрүүлсэн Зүчи хааны гэх шарилд генийн шилжилгээ хийж их хааны гарал үүслийн маргааныг шийдье хэмээн Монгол Улсын сайдад 2014 онд хэлсэн гэнэ шүү. Казахын олонх түүхчийн үздгээр бол Чингис хаан Найман, Хар Кидан, Мэргэд аймгийн угсааных байх учиртай гэнэ. Харин тэдгээр аймгууд болохоор казахуудын өвөг дээдэс юм байх. Хамгийн инээдтэй нь монголчууд казахаар ярьдаг байсан гэнэ. Ямар вэ дээ. Монголын түүхийг 20 гаруй жил мэрж ирсэн тэд сүүлдээ түрэмгийлдэг болов.

Түрэмгийлээд зогсохгүй Чингис хаан, Тэмүүжин нь Шынгысхан, Темиршен хэмээх казах нэр хэмээн илэрхий гүжирдэж байна. Барьцаа лавшруулах үүднээс Монголын түүхийг монголчуудаар нь үгүйсгүүлэхийг ч оролдох. Удалгүй цагаандаа гарч бусдын түүхийг бусдад санаатайгаар гуйвуулан түгээх аргад шилжив. Түүхч Ерхан Мажик нь л гэхэд “Түрэг угсаат улс үндэстнүүдийн нэгдсэн сурах бичигт Чингис хааныг казах үндэстэн гэж бичүүлэхэд бид бүх хүчээ дайчлах ёстой” хэмээн казахуудаа уриалсан байх юм.

Эрдэмтэн мэргэд, түүхч судлаачид нь зохион байгуулалттайгаар хөдөлж, хэвлэл мэдээлэл нь нэг цонхоор мэдээллээ түгээж байхад эгэл казах иргэдийн толгой ямар хэмжээнд угаагдах нь тодорхой. Угааж байгаа нь энэ гээд эрдэмтэд нь тунгаа хэтрүүлж бөөн хэрэг мандаасан. Улсынхаа Ерөнхийлөгч Н.Назарбаевыг 2016 онд “Чингис хааны удмын хүн” гэж зарлаад нэг хэсэгтээ л ярих сенсаацын эзэд болсон юм. Тэндхийн сошиал сүлжээ, форум хэлэлцүүлэгт “Чингис бол казах” гэсэн итгэл үнэмшил нэвт шувт шингээстэй байна билээ. Их хааны минь хаягийг санаатайгаар сольсны хор уршиг энэ. Энэ бүх кампанит ажил дуусахын цагт монгол түмэн үлгэрлэх баатаргүй үлдэж, өгүүлэх түүхгүй нүцгэрэх ёстой юу?!

Туркчүүдийн хувьд барих барьц нь Бат хаан. Турк улсад Сёгют хэмээх бяцхан хот бий. Османы эзэнт гүрний суурь Сёгютэд тавигдсан гэж түркчүүд үздэг тул Эртогрулын музей байгуулжээ. Туркийн түүхэнд онцгой гавьяа байгуулсан жанждын хөшөө тэнд байх. Тэдний дотор Атилла хаан, Доголон Төмөрийн хөрөг дурайхын зэрэгцээ Чингис хааны ач хүү Бат хааны цээж баримал бий.

Хачирхалтай нь, жанжид европ төрхтэй. Бат хаан ч гэсэн. Тэр ч үү хэл араб зүгийн толгойны алчууртай байх ажээ. Туркчүүд уг баримлыг Батын бодит төрх гэж үздэг төдийгүй түүнийг түрэг угсааных гэж тооцдог. Харин монголчуудыг өөрсөдтэйгээ гарал нэгтэй гэж бодох. Тиймээс ч дунд сургуулийн түүхийн сурах бичигтээ Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийг Моголын эзэнт гүрэн гэж тэмдэглэсэн байдгийг гадаадын нэгэн сэтгүүлч блогтой нийтэлжээ. Могол улсыг үндэслэгч нь Доголон Төмөрийн удмын хаан Бабур.

Тийм ээ, монгол, туркчүүд нэгэн үе хөрш зэргэлдээ амьдарч байсан түүхтэй, хэл яриагаараа ч гэсэн хэлний язгуурын нэг бүлэгт багтдаг. Гэтэл туркчүүд үүнийг “Монгол, туркчүүд бие биедээ уусан амьдарсан” хэмээн тайлж, ойлгож байна. Элчин сайд байсан хүн нь ч ингэж хэлсэн. “Zaman yolcusu, Tьrklerin izinde” гэх Туркийн түүхийн цуврал нэвтрүүлэг нь мөн ийм зүйлийг өгүүлнэ лээ.

Тэгэхээр тэдний тодорхойлсон генетикийн оношоор бол монголчууд, турк нэг гаралтай болж таарах нь. Ядаж л холимог цустай байх нь. Үүний цаад санаа нь агуу түүхийнхээ гавьяаг цугтаа, их хааныхаа алдрыг хамтдаа эдэлнэ шүү л гэсэн утга болж таарлаа. Тиймээс л Чингис, Тэмүүжин, Бат, Хубилай, Цагаадай, Бэрх гэсэн нэр туркчүүдийн дунд түгээмэл ажээ.

Харин хятадууд түүхийн асуудалд ихэд хашир хандаж буй. Манайх, биднийх гэж түрэмгийлэхгүй ч “Чингис хаан бол Хятадын баатар” гэсэн санааг үйлдэл бүрээрээ харуулах. Үүний нэг жишээ нь Өвөр Монголын Ордост байгуулсан Чингис хааны гэх бунхан. 2000-аад оноос хятадууд түүнд онцгой ач холбогдол өгөх болжээ. 30 сая доллароор сэргээн босгохдоо хятад сүмийн хэлбэр оруулж, 1206 ширхэг луугийн дүрсээр баяжуулахаа ч мартсангүй.

Гүйцэтгэсэн төсөл ажлууд, тавьж буй анхаарал халамжаас нь харахад уг бунхныг бүх монголчуудын шүтэн дээдлэх гол цэг болгож, мянга мянган жуулчдын цуглах төв байлгахыг зорьсон нь илт. Энэ зорилгоо ч хангалттай биелүүлж байгаа нь жилд 35 сая жуулчин Ордост очдог баримтаас харагдах. Өнөөдөр хятадууд Чингис хаантай холбоотой байж болох бүхий л газар нутагт ямар нэгэн хөшөө эсвэл байгууламж барьж түүндээ мөнгө хангалттай цацаж байна. Үүнийг Монголын түүхчид төдийгүй монголч эрдэмтэд санаа зовнин харж байна.

Энэ ажлын цаад зорилго нь “Чингис хаан Хятадын баатар” гэх ойлголтыг дэлхий нийтэд өгч, үүгээрээ дэлхийн түүхэн дэх Монголын үүрэг, нөлөөг багасгахад чиглэгдэж байгаа гэнэ. Тиймээс ч гадны зарим түүхч үүнийг “Хятад өнгө оруулах бодлого” хэмээн нэрлэж байна. Энэ бол зөвхөн Чингис хааны эргэн тойронд өрнөж буй үйл явдал. Хубилай хааныг хамруулах аваас Хятад улс даяар өрнөж буй үйл явдлыг мэдэж гүйцэхгүй. Амтай болгон нь “Хубилай манайх” гэж, түгэх мэдээлэл бүр нь “Хятадынх” гэсэн тамгатай байхад гурван сая монголчууд “Үгүй” гэж мянгантаа хашгичаад ч хүчин мөхөсдөнө.

Хятадуудын хийсэн “Хубилай” хэмээх цуврал киног нь үзсэн байлгүй. “Манайх” гэсэн утга нэвт шингээстэй байна уу? Сая “Чингис хаан“ хэмээх нисэх компанийг Өвөр Монголд байгууллаа. Тус компани олон улсын талбарт гарахын цагт нэр алдраараа шууд л аварга брэнд болон хувирна. Үүнээс ирэх үр нөлөө, олох ашиг тус үнэлж барамгүй их байх нь дамжиггүй. Үгүй ээ мөн, мэргэн сэтгэж шүү. Бид яагаад ингэж сэтгээгүй юм бол.

БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ

Монголынхоо түүхийн сүр хүчийг, их хаадынхаа нэр төрийг эрдэмтдийнхээ түвшинд, иргэний хэмжээнд хамгаалж үнэхээр дийлэхгүй байна. Адаг сүүлдээ хаа хамаагүй украинчуудад хүртэл дээрэлхүүлдэг боллоо. Чингис хааны ээж Елена хэмээх славян л гэнэ, аав нь Исаак гэх еврей ч гэх шиг. Тэгээд Монголд бус Донбасст төрсөн юм байх. Украины түүхчдийн хэлдэг шиг жишээг хэдэн мянгаар нь дэлгэж болно. Их Монголын эзэнт гүрний харьяанд байсан үндэстэн бүр, ястан болгон өөрсдийн хувилбарыг ил тодоор, эрээ цээргүй хэлж ярьж явна.

Гэтэл Чингис хааныхаа унасан газарт идээшиж, угаасан усаар ундаалж байж бид хүлцэнгүй царайлан зүгээр л хараад суух нь эмгэнэлтэй. Зуу татахаараа түүхээ ярин цээжээ дэлддэг, буу халахаараа л хаадаа дурсан омогшдог хэмжээндээ байсаар л байх уу? Одоо цагт нэг монгол нь нөгөө монголдоо түүх зааж томроод яах вэ дээ. Узбекүүдийн шүтдэг Доголон Төмөрийг манайх гэж маргах ч хэрэггүй.

Унгаруудын дээдэлдэг Атилла хааныг биднийх гэж мэтгэлцэхийн ч шаардлагагүй. Харин Монгол гэдэг нь баталгаатай Чингис хааныгаа өмчиндөө авч, Монголынх болох нь тодорхой хаан хөвүүдээ өвөртөлж авсан цагтаа л тэр тухай ярилцамз. Тэгээгүй цагт юун Төмөр, яасан Атилла. Бид тэдэнгүйгээр амьдарч чадна. Харин Чингис ба түүний хөвүүдгүйгээр Монгол оршихгүй гэдгийг л ухаж бодоорой. Харин энэ өргөн мэдлэгээ, тэр их мэдээллээ гадагшаа цацъя л даа. Түрэмгийлээд байгаа улсуудын ухамсарт суутал түгээе л дээ. Яг суртал ухуулга шиг.

Гадныхан тэгж л байдаг юм, юун сүртэй юм гэх байх л даа. Гэхдээ өвгөд буурлууд минь асуудалгүй аваад ирсний буянд өнөөдөр бид түүхээрээ хоолоо олж идэж байгаа. Үүнийг цааш нь үнэн бодитоор уламжлуулан үлдээх нь энэ цагийн монголчуудын үүрэг. Харийнхны энэхүү түрэмгийллийг завдал төдий зүйл гээд өнөөдөр орхивол маргааш албажсан түүх болоод мөнхөрвөл яах вэ. Хэдхэн аравны дараа Бат хааны удам гэж хэлэгдэх эрхгүй хоцорч, Хубилай хааны угсаа гэж нэрлэгдэх нүүргүй үлдэх нь дээ, бид. Адаг сүүлдээ, Чингис хааныхаа нэр төрийг өөр улсад өмчлүүлж, нүүр царайг өрөөл бусдад эзэмшүүлснээр бүх асуудал дуусна. Тэр цагт GoodBye Mongolia.

Тиймээс л эртхэн хөдлөх хэрэгтэй. Эрдэмтэд нь хөдөлшгүй нотолгоогоо дэлгэе, иргэд нь хүчээ бөөгнөрүүлэн нэгдэе, төр нь санаа сэтгэл гарган дэмжие. Дээр нь дэлхийгээр тарсан монгол угсаатнуудтайгаа ч хүч хавсаръя. Ингэж баймааж л Монгол Монголоороо уламжлагдана, түүхээ түүхээрээ залгамжлагдана. Эдгээрийг өгүүлсэнээрээ хийрхсэн юм биш.

Нэг үндэстнийг нөгөөтэй нь хагаралдуулах ч гэсэнгүй. Гагцхүү үнэн бодит байдлыг хэлэхдээ “Үүх түүхээ бид дорвитой дархлаажуулах ёстой” гэдгийг л онцлох гэлээ. Дошин дээрээ зогсч бие биедээ томрох бус дэлхийд гараад бусдад гайхуулъя л гэсэн санаа. Тиймээс бүгдээрээ эхлээд нийлье, тэгээд хамгийн зөв арга замыг хайя.

КИНО УРЛАГ ТҮҮХИЙН АВРАЛ

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа ч мэдээллийн дайн өрнүүлэлтэй биш. Түүхээ сурталчилж байна нь энэ гээд гадны пиарчдад хэдэн тэрбумаар нь цацамгүй байна. Буу шийдэм барьж, сэлэм бамбай үүрээд давхих бүр дэмий. Тэгэхээр ганц л зам үлдлээ. Тэр бол кино. Хүний оюун санаанд түүн шиг хурц нөлөөлдөг урлаг гэж үгүй. Түүхээ хамгаалах хамгийн шалгарсан арга нь ч юм.

Түүний ид шидийг гаргуун мэдэрсэн улс орнууд түүгээр дамжуулан түүхээ мөнхөлж байна. Мөн түүхийг гуйвуулж ч чадаж байна. Гуйвуулсны бодит жишээ бол Сергей Бодровын “Монгол” кино. Чингис хаан хятадуудад баригдсныг тэндээс л мэдлээ, тагтаа иддэгийг нь ч түүнээс харсан. Хүний хүмүүс хүнийх л байдаг хойно “уран сайхны” гэх шошготой энэ мэтийн баракуудыг бид үзэхээрээ л нэг болсон. Харин одоо өөрсдөө хөдлөцгөөе. Хөдлөхдөө шууд гол зах зээл рүү нь зүтгэе. Тэгж баймааж бид түүхээ даян дэлхийд бодитоор таниулна.

Хятад, Орос, Өмнөд Солонгос, Казахстан, Турк зэрэг улс түүхийн сэдэвтэй бүтээлд анхаарлаа айхтар хандуулж байна. Гарсан кино бүр нь хит. Төрөөсөө дэмжлэгтэй, төсөв нь баталгаатай болохоор аргагүй л өөр түвшинд бүтээж байна. Тэгвэл Монгол Улс тэдний хийснийг давуулан хийж яагаад болохгүй гэж. Тэдний кинонууд Ази, Европтоо эргэлдэж байх хойгуур бид дэлхийн зах зээлд үнэлэгдэх блокбастерыг бүтээе л дээ. Холливудийн стандартад нийцэх киног жилдээ нэг удаа бүтээгээд байхад нэг сумаар хоёр туулай буудна л гэсэн үг.

Тэгэхдээ гагцхүү шилгүүдийг нь урьж авчиръя. “Загалмайлсан эцэг”-гийн найруулагч Фрэнсис Форд Копполагаар Чингис хааныхаа тухай гурамсан бүтээл хийлгэж яагаад болохгүй гэж. Эсвэл “Шиндлерийн бүртгэл”-ийн Стивен Спилбергээр Алтан улсад довтолсон тухайгаа тууривуулъя. Түүний байнга хэрэглэдэг гэрлийн хурц туяаны шийдэл ч Монголын байгалийг ямар тансаг дүрслэх бол.

Гол дүрийн баатруудаа ч гэсэн дэлхийн оддоос урья. Холливудийн жүжигчин Дуэйн Жонсонд Хасарын дүрийг даатгаж, Хироюки Тагаваг Жамухад хувиргасан байхад тэр кино хитээ хит. Ингэж байж л блокбастер болно шүү дээ. Гэхдээ энэ бол фантаз биш. Амьдралд ойр мөрөөдөл, бодит болохуйц хүсэл. Дэлхийн глобалчлагдахын хэрээр Холливудийн найруулагчид кино оддынхоо хамт гадны киног бүтээлцэж байна.

Кевин Костнер, Эдриан Броди нар л гэхэд гадны бүтээлд гаргуун сайн тоглолоо шүү дээ. Тиймээс Чингис хаанаа нандингах, үүх түүхээ хамгаалах сэтгэл зүрх байхад блокбастер бүтээх монголчуудын мөрөөдөл дэргэд буугаад л ирнэ. Үзээд алдъя, хийгээд үзье. Монгол Улс мөнхөд мандан бадраг!

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
Модун хааны алтан ураг-R1a
көктүрік
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Бичлэгүүд: 1503
Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am

Re: Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн көктүрік »

Шал худлаа мэдээлэл. Тэр Турк ч мэдэхгүй юм, лав л Казахстанд Чингис хааныг хасаг хүн болгое гэсэн нэг ч албан есны бодлого байхгүй ээ. Энэ кайрат закиртангууд бол аль хэдийнээ намтар түүх нь судлагдаж тов тодорхой болсон их хааны нэрийг ашиглаж зайлуул жоохон нэрд гарах гэж хөглөж байгаа өчүүхэн худалч юм шдээ. Манайхаас нүүж очсон талийгаач Зардыхан гуайгаас авахуулаад түүхийн талын нэртэй номтой нэг ч хүн Чингис хааныг хасаг гэж хэлээГҮЙ байхад энэ өнөөдөр сонинцор бас юу вэ.
Дээр түрэгийн хөшөөний бичгийг монгол байна гэж "баталсан" цуврал нийтлэлэрхүү юм гаргаж түүнийг учир мэдэхгүй хүмүүс уншчихаад "яг л монгол байна шдээ, Сэргэлэн чи ямар мэргэн түргэн вэ" гэж баясан шагширцгааж байхыг хараад хэлэх ч үг олдохгүй байж билээ.
21 зуун гараад аль хэдийн хориод он өнгөрчихөөд байхад Чингисийг турк мурк, монгол нутаг дахь түрэгийн бичээсийг монгол хэмээн нотлох гэж хөгөө чирч байснаас улс оронд арай ашигтай юм хийвэл, тухайлбал, гахай ч атугай маллавал зүгээр лдээ. :hehe:
көктүрік
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Бичлэгүүд: 1503
Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am

Re: Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн көктүрік »

Хэдийгээр маш их түрэгжсэн боловч МНТ яалтчгүй монгол хэлээр бичигдсэн. Нөгөө тамганы алдарт бичээсийн аюутугай, биширтүгэй-ээс бусад бүх үг нь одооны түрэг гаралт хэлтэй нийлдэг. Гэхдээ энэ 2 үгнээс болж монгол гэхээс аргагүй.
Одооны англи хэлний бараг тэн хасагаас илүү нь франц гаралтай үг байдаг гэжүгаа. Гэтэл үгийг холбож ярьж байгаа үйл үгнээс болж өдгөө роман хэлний бүлэгт биш герман хэлний бүлэгт хамаардаг.
Манайхны монгол гэж хэлээд байдаг энэ тыва нарын хэл гэхэд үнэхээр маш олон монгол гаралт үгтэй. Гэхдээ эдгээр үгс нь бүгд нэр үг, тэмдэг нэр байдаг. Үйл үг буюу жишээ нь, би явлаа гэхийг монголоор биш ТҮРЭГээр хэлдэг учир түрэг гаралтай болчихдог юм. Ийм асар элементар юмыг түрэг хэлгүй мөртлөө түрэг бичээс судлаач сэргэлэнтэнгүүд (монголын харьяат), монгол хэлгүй мөртлөө монгол түрэг судлагч нэр өөртөө хайрласан закиртангууд (хасагийн харьяат), монгол хэлгүй хятадач тыныбайтангууд (хятадаас гаралтай хасаг) ойлгодоггүй учир ийнхүү шинээр "нээлт" хийж хэнхэглээд байгаа юм. Хамгийн эмгэнэлтэй нь эдний ийм "нээлт" нь массын талархалыг хүлээж байна.
Бодвол тэр өнөөдөр сонинцорыг хэнхэг сэхээтэнгүүд уншдаг байх лдаа. Угаасаа сонин уншдаг, захиалдаг хүн ховордсон цаг. Тэгтэл тэдний хөөрч байгааг харахад сэхээтэн гэлтгүй масс бол масс л байдаг юм байна.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Чингисхаан хасаг хүн мөн болох тухай








Чингисийн ээж бас хасаг хүн мөн болох талаар.

Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Би Чингисийг хасаг хүн мөн гэж үздэг..Яагаад гэвэл хасаг гэдэг нэр томьео бол овог аймгаасаа хөөгдөж тэнүүчилсэн хүнийг хэлдэг байсан.Чингис Таргудай ахдаа ад үзэгдэн хөөгдөж тарвага зурам оготно алж идэн амь зууж явсан түүхтэй.. :haha:
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

көктүрік написал:Хэдийгээр маш их түрэгжсэн боловч МНТ яалтчгүй монгол хэлээр бичигдсэн. Нөгөө тамганы алдарт бичээсийн аюутугай, биширтүгэй-ээс бусад бүх үг нь одооны түрэг гаралт хэлтэй нийлдэг. Гэхдээ энэ 2 үгнээс болж монгол гэхээс аргагүй.
Одооны англи хэлний бараг тэн хасагаас илүү нь франц гаралтай үг байдаг гэжүгаа. Гэтэл үгийг холбож ярьж байгаа үйл үгнээс болж өдгөө роман хэлний бүлэгт биш герман хэлний бүлэгт хамаардаг.
Манайхны монгол гэж хэлээд байдаг энэ тыва нарын хэл гэхэд үнэхээр маш олон монгол гаралт үгтэй. Гэхдээ эдгээр үгс нь бүгд нэр үг, тэмдэг нэр байдаг. Үйл үг буюу жишээ нь, би явлаа гэхийг монголоор биш ТҮРЭГээр хэлдэг учир түрэг гаралтай болчихдог юм. Ийм асар элементар юмыг түрэг хэлгүй мөртлөө түрэг бичээс судлаач сэргэлэнтэнгүүд (монголын харьяат), монгол хэлгүй мөртлөө монгол түрэг судлагч нэр өөртөө хайрласан закиртангууд (хасагийн харьяат), монгол хэлгүй хятадач тыныбайтангууд (хятадаас гаралтай хасаг) ойлгодоггүй учир ийнхүү шинээр "нээлт" хийж хэнхэглээд байгаа юм. Хамгийн эмгэнэлтэй нь эдний ийм "нээлт" нь массын талархалыг хүлээж байна.
Бодвол тэр өнөөдөр сонинцорыг хэнхэг сэхээтэнгүүд уншдаг байх лдаа. Угаасаа сонин уншдаг, захиалдаг хүн ховордсон цаг. Тэгтэл тэдний хөөрч байгааг харахад сэхээтэн гэлтгүй масс бол масс л байдаг юм байна.
Хасагстанд Чингисийг түрэг гэдгийг батлах академи хөдөлгөөнөрхүү ухааны юм гарчихсан үзэж тарж байгааг та дуулсан баа? Хасагстаны төре,жалайр ,хонгирад овогтой сэхээтнүүдийн төлөөлөл хэдэн гар хэдэн жилийн өмнөөс бүр уриалга ухааны юм гаргачихсан байсныг би мэдэх юм байна.
Миний үжэхээр хасаг хэл бол хивчааг дүрэмтэй маш их түрэгжсэн монгол хэл мөн.Хасгуудын түрэг гээд байгаа ихэнх үгсийг татаар,үзбэх ,хиргис хакас макас гээд бусад хэлэнд хайхад гарч ирдэгүй юм.Мөн эртний хөхтүрэг болон алтайн түрэгүүдийн зарим чухал гол үгс хасаг хэлэнд огт байхгүй. Жишээ нь эртний түрэг хэлэнд байгаа хүн ,хүмүүн,амраг,мөрөн,бурхан гэх мэтийн монгол хэлэнд байдаг үгс хасаг хэлэнд огт байхгүй..Бас нэг зүйл бол эртний скиф,индо-европ гаралтнуудын шууд угсаа болох киргиз,хакас хэлэнд хасагт байхгүй хирнээ монгол хэлэнд байдаг үгс маш ихээр бий.Жишээ нь хиргис хэлний чон гэдэг үг байна.Тэхээр монгол хэлний гарал бол өвөг индо-европ буюу эртний динлин нарын хэл юм.Динлин нарын хэл монгол байсан гэсэн эртний сурвалжууд байгааг Ухнаа гуа та үжсэн баа?Ингээд дүгнэхэд монголчууд болон монгол хэл эсрэгээрээ индоевроп-скиф болж харин хасаг хэл болон хасагууд гахайчин манж нганасанууд мөн болох нь тов тодорхой болж байнадаа хххөө гэж.Гахай/какай-индоевроп үг/ зооглодог биз дээ та..Одоо ичиж нэрэлхэхгүй байж болно ваа..
:haha:
Модун хааны алтан ураг-R1a
көктүрік
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Бичлэгүүд: 1503
Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am

Re: Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн көктүрік »

Гөлөгөө дүү та хэдийнээс түрэг хэл мэддэг болчихов оо? :lol: Түрэг хэлнүүд өргөн тархацтай түгээмэл хэл учир нэгэнд байх зарим нэг үг нөгөөд нь байхгүй байх нь хэвийн зүйл. Ийм жишээ татаж юм нотолно гэвэл холоо кептінее. Чиний жишээ татсан татараас бусад нь харин ч хасаг хэлийг дагаж одооны төрхөө олсон хэлнүүд. Саян, Енисейд нутаглаж байсан ориг хакасууд Тэнгэр ууланд ирж кипчак хэлтэй хасагжсан хиргис болсон. Саяндаа үлдсэн жинхэнэ хакасуудыг хар даа, ямархуу түрэг хэлээр ярьж байгааг. Узбек хэл асар их персжсэн түрэг хэл. Эдний кипчак аялгыг л бид түвэггүй ойлгоно, бусад нь түрэг гэхэд хэцүү. Гэтэл тэр кипчак аялгад багтах хэсэг нь Абу л кайрын үед хасагтай нэг захиргаанд байсан улсууд. Гэх мэтээр чиний үндэслэл шүү юм хялбархан няцаагдаж байна.
Төре нарын зовлонг ойлгож болно. Мэдээж тэд өвөг дээдсээ монгол биш хасаг гаралт гэж хэлүүлэхийг хүсэж байгаа шдээ. Гэхдээ тэд Зүчийн л шууд удам болохоос Чингисийн шууд удам болох нь баттай биш шдээ. :-D
Қықайн хувьд хүний зан араншин идсэн амьтныхтай тодорхой хэмжээгээр ижилсдэг нь батлагдаад байгаа шүү. Гахай их идвэл гахай л болно ваа. Гахай шиг заваан гэчихээд махыг нь идээд байж болно ваа? Зэрлэгийг юу юм гэхээс энэ тэжээвэр гахайг тоож битгий ид, хөх гөлөг дүү. Тэгсэн дээрээ сайхан хонь, үхэр, адууныхаа махыг зооглож бай. Бас тэр тарвага нэртэй том хулгана зурам оготны махыг бүү идэж бай. :haha:
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

За тэгвэл алтай саяны түрэг хэл судлаач Ухнаа гуа хасаг хэлний чихний Қулық /хулхи/, бұлұқ/булаг/ гэдэг хоер үгний аль нь түрэг аль нь монгол болохыг хэлчих дээ хөө..

Хакас хиргисүүдийн анхны хэл бол индоевроп буюу монгол маягийн хэл байсан.Саяны нуруунд байхдаа түрэгжсэн. Хиргисүүд энэ түрэгжсэн хэлтэйгээ Тэнгэр ууланд очиж хивчаг аялгуутай болсон.Гэхдээ саян енисейд байсан индоевроп монгол елементүүдтэйгээ үлдсэн.Жишээ нь хиргис хэлний унаа гэсэн үг байна..


Өлгийн хасагууд тарвага аль хэдийн амаа олохгүй иддэг болчихоод байгааг та анзаарахгүй байна уу? Хасагуудад Эрхий мэргэний домог бага сагаар үлдэж гоцорсон маягтай байгаа юм..Тэгээд энийгээ шашинтайгаа холбож андуураад байдаг.Танай шашанд зөвхөн какай идэж болохгүй жаасан баа..Хасагууд тарвага иддэг байсны баталгаа бол Плано Карпини Алтан ордны татаарууд газар ухаж суур гэж нэрлэдэг оготныг олноор нь барьж иддэг гэсэн байгаа.Тэхээр энэ тарвагыг суур гэж нэрлээд байгаа татаарууд хасагууд мөн үү биш үү ? Эдгээр татааруудыг алтайн ойн түрэгүүд гэж хэлж болохгүй алтай хэлэнд суур биш тарбаган гээд байж байдаг..Укна гуа тарбак иднаа шоо.
:haha:
Модун хааны алтан ураг-R1a
көктүрік
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Бичлэгүүд: 1503
Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am

Re: Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн көктүрік »

Чи бодвол хулхи нь монгол, булаг нь түрэг гээд хэлэх байх. Би хоюуланг түрэг монголд нийтлэг үг гэж хэлнэ. Гэхдээ зөвхөн монгол хиргист, хасаг монголд, уйгар монголд тохиолдох үг зөндөө бий. Түүний нэг нь чиний хэлдэг наад унаа үг. Хиргисүүд одоо хүртэл авто унаа гэдэг. Бусад түрэгүүд хэрэглэдэггүй.
Алтан ордны үеийн татаарууд (кипчакууд, хасагууд) исламд бүрэн орж амжаагүй байсан үе болохоор суыр иддэг байж. Манай хэрэйдүүд гэхэд дөнгөж 17 зуунд исламд бүрэн орсон гэж ярьдаг. Тарвагыг яг шашинаар нэр зааж хориглоогүй боловч идэж болохгүй хэд хэдэн шалтгаан бий. Нэг, идэж болдог бусад сүүгээр бойжигчид бүгд хумстан биш туурайтангууд байхад ганц тарвага л хумстай. Ядаж туулай шиг ил гарсан урт хумсгүй байх естой. Ийм хумсыг махчин амьтны шинж гэдэг. Хоер, ус маш бага уудаг учир бодисын солилцоо бага, үүнийгээ дагаад үнэртэй. Үүр ноохой нь авах юмгүй, маш хурц үнэртэй. Гурав, өнөөх хулгана зурам хархны адил тахал тараадаг томхон шиг мэрэгч учир.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Ванхааны хэрэйдтэй керейг холбох ямар холбоос байна? Жишээ нь торгуудын ноедын угийн бичиг Ванхаанаас эх авдаг шиг.Тийм холбоос керей нарт огт байхгүй шүү.Хэрэйд гэж та ярихаа болих хэрэгтэй.Та бол зүрчидийн кере омгийн хүн..Баялигч гэгч өвөр монгол кере бол жинхэнэ зүрчдийн омог гэж хэлсэн баа.. :haha:
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Ванхааны угсаа болох торгуудууд.

Модун хааны алтан ураг-R1a
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Харьд “алдагдаж” буй их хаан

Бичлэг Бичсэн NCA_D »

Оросын Татарууд Чингисийг Европ хүн бсан гэж бна

https://youtu.be/3WqB71gs5bc

6:50
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах