МАНАН-ын олигархжсан дээрэмчид 28 жилийн турш ард түмнийг тонон дээрэмдэж байна.

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

МАНАН-ын олигархжсан дээрэмчид 28 жилийн турш ард түмнийг тонон дээрэмдэж байна.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

МИАТ-д 3-4 дахин илүү үнэтэй шахсан бензинээс МАН болон АН-ын дарга нар хувь авч хувьдаа баяждаг байсан байна.Хувь авч баяжсан улс гэвэл Эби,Ми,Намбар,Баяр нар мөн.Баригдахгүй юм шиг ямар цайчихсан хулгайчууд вэ? МИАТ-ын сангийн мэдээллээр Солонгос руу зорчсон улсуудыг ил болгож хүн бүрт 1 сая төгрөгийг Эби,Ми,Намбар,Баяр нар хувийн хөрөнгөнөөсөө буцааж төлөх естой. Жишээ нь Солонгос руу 10 удаа зорчсон хүн гэхэд 10 сая төгрөгний нөхөн төлбөр авах естой. Өгөхгүй гэвэл Гаагийн олон улсын шүүхэд хандая.

Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Кореан эйр” компани Улаанбаатар-Сөүлийн чиглэлд 28 жил монопол нислэг үйлдэж байсныг дуусгавар болгожээ. Тус улсын Тээврийн яамны мэдээлснээр, Cөүл-Улаанбаатарын чиглэлд нисч буй нисэх онгоцны тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Хоёр улсын Засгийн газрын 1991 онд байгуулсан гэрээний дагуу БНСУ-ын “Кореан эйр” болон Монгол Улсын “МИАТ” компаниас тус бүр нэг нисэх онгоцтойгоор энэ чиглэлд долоо хоногт зургаан удаагийн нислэг үйлдэж байжээ. Харин шинэ байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хот руу долоо хоногт есөн удаагийн нислэг үйлдэхээр болсон гэнэ. Шинэ гэрээг ирэх гуравдугаар сараас хэрэгжүүлж эхлэх юм. БНСУ-ын томоохон чеболиудын нэг “Ханжин” группын татвараас зайлсхийсэн хэргийг шалгаснаар тус группын охин компани “Кореан эйр”-ийн дуулиан эхэлсэн. “Чусон” сайтад мэдээлснээр, Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгийг тус компани Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон онцгой эрхийн хүрээнд ижил зайтай бусад чиглэлээс гурав дахин өндөр үнээр үйлдэж байжээ.Тодруулбал,
Сөүл-Хонконгийн чиглэлд 323700, Улаанбаатар-Инчеоны чиглэлд 955500 воноор нислэг үйлдсэнийг тогтоосон. Энэ хоёр чиглэл нь ижил зайтай бөгөөд гурван цаг 40 минутын нислэгийн хугацаатай аж. БНСУ-ын Өрсөлдөөнийг зохицуулах газар 2012 онд энэхүү монополоо арилгах даалгавар “Кореан эйр” компанид өгч байсан ч шийдээгүй өнгөрчээ.
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
KaKa
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Бичлэгүүд: 178
Нэгдсэн: 5-р сар.15.03 8:20 pm
Байршил: Баянбуурал амралтын 36, 39, 116, 209 тоотуутад

Re: МАНАН-ын олигархжсан дээрэмчид 28 жилийн турш ард түмнийг тонон дээрэмдэж байна.

Бичлэг Бичсэн KaKa »

Мэдээллийн сайтуудаар тгд тэдэн нислэг хийдэг бгаад тэдийг одоо хийдэг боллоо гэснээс биш тийзийн үнэ яг хэд болж бгаа мэдээ харагдкүй бна лээ.
100%
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах