Монгол бичгийн ePubReader болон "Монгол бичгээр зөв галиглаж бичихээ шалгадаг" гэсэн хоёр андроид апк-ийн талаар одоогоор өөрчлөлт шинэчлэл 0% байна. Эцсийн байдлаар болгож турших шатанд хүрэх гээд л зогссон байдалтай байна.
Монгол бичгийн гар буюу товчлуурын программ дээр завтай үедээ хэсэг ажиллалаа. Нэлээд дээр үед гар утаснууд жижиг дэлгэцтэй байх үед ашиглахаар хийж байсан.
Одоо шинээр өөрчилж товчлуурын мөрийн тоог нэмэх (дээд талд тооны товчлуурууд нэмэгдэнэ), бас худам монгол бичгээр бичих боломжтой болгож байна. Нэг товч ддараад монгол юм уу латин үсгийн гараар зүгээр л галиглаад бичнэ.

- Screenshot_20190831-122812.png (139.72 KiB) 2201 удаа үзсэн
Энд шинэчилсэн гарын байрлал харагдаж байна. Мөн монгол бичгээр текст оруулсан байдал.
Энэ зурагт харагдахгүй (хийж бэлэн болгоогүй) байгаа дахин нэг мөр байгаа бөгөөд тэр мөрөнд монгол бичиг рүү шилжүүлэх товч, монгол бичигт шилжсэн тохиолдолд элдэв нэмэлт (MVS, FVS1-3, NNBS) товчнууд гар ирэх юм.