#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.19 8:27 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 192 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 68 Next
Author Message
PostPosted: Mar.23.19 2:23 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12238
Location: universe
Уйгар Төвдүүдийг хараад тусгаар тогтносон улсад амьдарч байгаадаа баярлах хэрэгтэй

_________________
i am no1


Top
   
PostPosted: Mar.23.19 3:37 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3346
Quote:
Quote:
Яагаад монголд шилжилт амжилтгүй болов? овийн ооорк ховд аймгийн зэрэг сумын гаралтай улаан од сонинд шүлэг бичдэг ямар ч боловсрол чадваргүй элбэгдоржид төрийн жолоогоо өгсөн учраас, бас сэлэнгэ аймгийн жи хорооллын тосгоноос ирсэн пионерийн удирдагч мэргэжилтэй баярцогтыг дэлхийн том гиганттай хэлэлцээрт оруулсан учраас

одоо нөхдүүд оорк төрхөөсөө салж гаднаасаа гялгар оркууд болжээ, бас нэг муу офшор данс манстай кк ард түмэн зайлуул хүртэх ёстойгоо хүртсээн
"In a democracy, people get the leaders they deserve." Ард түмэн хүртэх ёстойгоо хүртсээн . Одоо амтай хүн болгон л Элбэгдоржийг муулж ярих юм . Элбэгдоржийг хоёр удаа Ерөнхийлөгчөөр хэн сонгосон юм ? Өөрсдөө л сонгосон шүү дээ . Манай Монголчууд юм болгоныг мэддэг аятай элдэв янзийн юм донгосож явдаг яриа чалчаа хүнд их дуртай . Эсвэл нэг бөхчүүд юм уу боевик байрын танхай нөхдүүдэд дуртай . Тэгээд нэг их өөрсдийгөө хууртагдсан , хохирсон хүмүүс болгож өрөвдөх дуртай . Badboy оос хүүхэдтэй болж хоцорчихоод Монголын бүх эрчүүд хогын хэмээж ярих ганц бие эхчүүдтэй л адил юм даа .

Эсрэгээр мэдлэг боловсрол өндөртэй улс орны хөгжилд хамгийн их тус нэмэр болох даруухан байрын хүмүүсийг бол үзэхгүй , тоож авч хэлэлцэхгүй
одоо гэхдээ интернэтийн буянаар бас хүмүүс юм ялгаж салгах нь дээрдэж байна


Top
   
PostPosted: Mar.23.19 4:33 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Dec.23.18 12:16 am
Posts: 340
Quote:
Quote:
:hehe: :hehe: ysgiin aldaatai bichchyyl shuud hujaa ene ter gj shaasssn.
Яг ч тийм биш лдээ, гэхдээ Т үсэг, л, р үсэгнүүд дээр алддаг баагийнууд хужаанууд байдаг юм :lol:
Монголчууд дүрмээ буруу хэрэглэж, үг үсгийн алдаа их хийдэг ч гэсэн Монголд олон үеээрээ амьдарсан эрлийзийг таньж болноо. нээрээ шүү.
би тийм хэт арьс өнгөний үзэлтэй ялгаварлан гадуурхагч биш л дээ. гэхдээ л мэдчээд байдын. :haha:


Top
   
PostPosted: Mar.23.19 4:39 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Dec.23.18 12:16 am
Posts: 340
Оросын КГБ англи, герман хэлийг бүр нутгийн аялгатай нь төгс эзэмшсэн шилдэг тагнуулуудаа Баруун руу зөндөө илгээсэн байдаг юмаа. олон нь ч баригдсан.
шалтгаан нь надархуу баагийнууд л шавар хаасан байхгүй юу. :brows:


Top
   
PostPosted: Mar.23.19 4:53 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Dec.23.18 12:16 am
Posts: 340
көктүрик анхан шатны ганц нэг арга битгий зааж өгөөд бай. наадуул чинь энэ ямбий АС форумыг жижиг гэлтгүй хянадын шүү.


Top
   
PostPosted: Mar.23.19 7:59 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Dec.23.18 12:16 am
Posts: 340
huurhi chiledug hetriilchij :haha:


Last edited by BlueSky on Mar.24.19 1:03 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.23.19 9:52 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Их сонин юм нүдээрээ харлаа.Өнөөдөр фб дээр Роза гх авгайтай мэтгэлцэж бх хооронд миний орос үгнүүд оруулж бичсэнд хариулахдаа шууд оросоор хариулж бичээд, үхэр монгол та нар удахгүй дээ г.м-ээр бичсэн блаа.Сая үзэхэд яг тэр хэсгийн комментуудаа устгасан бн. Үнэхээр оросын тороолууд хүчийг авсан газар чинь фб бдийн бн.


Attachments:
55453703_1140527682776041_9100206208895156224_n.jpg
55453703_1140527682776041_9100206208895156224_n.jpg [ 85.44 KiB | Viewed 487 times ]
54519766_2242715112490594_2968671550930157568_n (1).jpg
54519766_2242715112490594_2968671550930157568_n (1).jpg [ 59.31 KiB | Viewed 487 times ]

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Top
   
PostPosted: Mar.23.19 10:03 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Олон оросууд бх шиг бхаар нь би тэдэнд хандаж бичиж блаа. Хэн ч бид орос биш ээ гсэнгүй!


Attachments:
54518102_325483088106529_4394389737293479936_n.jpg
54518102_325483088106529_4394389737293479936_n.jpg [ 86.16 KiB | Viewed 483 times ]

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Top
   
PostPosted: Mar.23.19 10:36 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Бичсэн сэдэв болгон маань л халуун хэлэлцүүлэг болж бн. Би арай шидтэн биш биз дээ? Гайхаж гүйцлээ. Дашрамд дурдахад оффшорын эсрэг ард түмний тэмцэл, эргэн дурсахад сайхан, баялагтаа эзэн монгол зэрэг гишүүд ихтэй группууд миний эхний хэдэн постны дараа намайг шууд блоклосон блээ. Тгээгүй бол бүр ч ихээр фб-т цахиур хагалах бж.


Attachments:
54519579_2356790307889369_816020550466928640_n.jpg
54519579_2356790307889369_816020550466928640_n.jpg [ 93.17 KiB | Viewed 466 times ]
55575569_2263558527192539_254230495913574400_n.jpg
55575569_2263558527192539_254230495913574400_n.jpg [ 86.08 KiB | Viewed 466 times ]

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Top
   
PostPosted: Mar.23.19 11:20 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Dec.23.18 12:16 am
Posts: 340
Эбэ чамд хэдийг төлсийн?

90 оныхыг хувьсгал гэхэд хэцүү дээ. Оросын КГБ Монгол гэж үргүй зардлаас салахын тулд Монголд эхлүүлсэн шоу тоглолт бсан

Дараах үргэлжлэлийг нь Америкийн хэдэн албадууд өлгөж аваад Эбэг нэлээн санхүүжүүлсэн.


Top
   
PostPosted: Mar.23.19 11:28 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12238
Location: universe
Галзуурчихсан юм байх даа чааваас

_________________
i am no1


Top
   
PostPosted: Mar.24.19 10:03 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3346
Энэ тролл-д хариу бичээд хайран цагаа гарздаад байсан чинь муу найз маань хамаг юмыг багцлаад сайхан бичлэг хийгээд тавьсан байдаг байгаа :haha: :haha: :cheerleader: :cheerleader:

энэ Элбэгийн ***ны алчуурыг 10:0 чаачжээ кака Erdenesodnom гэж хулхи нэртэй хөлсний бичээчээ чи энэ бичлэгийг үз ойхгүй бол дахиад үз 3сар үз 3жил үз ойлготлоо үз :wahaha: :haha: :haha:

https://www.facebook.com/ganzorig.u/vid ... 049158443/


Top
   
PostPosted: Mar.24.19 11:47 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Ардыг гэгээрүүлэх аян явагдаж бн. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот бэлэг бгаагүй. -Нээрээ гэж үү? Тийм ээ, зуун дамнасан бидний төөрөгдөл одоо ч үргэлжилсээр. Эрдэнэтийн тухай жаахан ойлголт өгье! 1974 онд гэрээ хийгдээд 1978 оноос үйлдвэр ашиглалтанд орсон түүхтэй. Тухайн үеийн ханшаар үйлдвэрийг барихад 252 сая орчим рубль, Эрдэнэт хотыг барихад 337 сая рубль зарцуулсан ба 8 жилийн дотор нийт 595 сая рублийн зээлээ төлөөд 60 сая рублийн цэвэр ашигтай ажилласан тухай 1987 оных нь тайланд бдаг. 2003 онд Монгол улсад 51% шилжиж ирснээр улсад төлдөг татвар хураамж нь 8 дахин нэмэгдсэн. Товчдоо 1978-2003 онд Монгол улсад бараг юу ч төлөөгүй шахуу бсан юм. Үүнээс муу гэрээ Оюутолгой дээр ч хийгдээгүй, анхнаасаа татвар хураамжаа төлөөд явж бн.

Ишлэл, баримт: 1. ... Бүх барилга байгууламжийг барихад 1974 оны гадаад худалдааны үнээр 595 сая рубль, үүний дотор “Эрдэнэт” үйлдвэрийг барихад 252 сая рубль (1.82 орчим тэрбум төгрөг) иргэний орон сууц, иргэний зориулалтын барилга байгууламж барихад 95 сая рубль зарцуулахаар төлөвлөж байсан бол нийт 589 сая рубль зарцуулж дээрх барилгуудыг барьж байгуулжээ, Үйлдвэр байгуулагдаж бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн эхний 8 жилд экспортын жилийн дундаж орлого 117 сая рубль, ашиг 60 сая рубль болж үйлдвэрийн зориулалт бүхий анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн байна... 2. ... 2003 оны долоодугаар сарын 1-нд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал... Хэлэлцээрийн гол ач холбогдол нь үйлдвэрийн дүрмийн сан дахь монголын талын хувь оролцоо болох 51 хувийг бүрдүүлэхэд оросын талаас авсан зээлийг Монгол Улс төлж дууссан байна гэдгийг ОХУ хүлээн зөвшөөрч дүрмийн сангаа баталгаажуулж тус үйлдвэрийг цаашид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажиллах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон өөрчилсөн явдал юм. Ингэснээр үйлдвэр ямар нэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхгүй болж улмаар төвлөрсөн болон орон нутгийн төсөвт гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын болон нөөцийн төлбөрүүдийг шинээр төлдөг Монгол Улсын хуулийн этгээд болж ... 3. ... 2006 онд Лондонгийн металлын бирж /ЛМБ/ дээр зэсийн үнэ маш өндөр буюу 1 тн катодын зэсийн үнэ дунджаар 6722 ам.доллар байхад “Эрдэнэт” үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ 434.1 тэрбум төгрөг төвлөрүүлж 254.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2003 онтой харьцуулахад даруй 8 дахин буюу 223.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм...

Бямбасүрэн гуай ярихдаа: Эрдэнэт үйлдвэр болохлээр 1978 оны 12-р сарын 14-нд ашиглалтанд орсон. Тэгээд ашиглалтанд орсноос хойш их ашигтай байна, Монголын импортыг 2 дахин нэмнэ гэсэн чинь байхгүй ээ, алдагдалтай. Тэгээд одоо Эрдэнэтээс чинь гадагшаа гардаг юм чинь алт гарна, мөнгө гарна, рений гарна, селен гарна, теллур гарна. Эд бүхэн үнэгүй гардаг. Алтыг нь, мөнгийг нь үнэлэх юм бол бүгдээрээ ашигтай болчихно. Тэр үед чинь ренийгээ манайхан чинь тооцож чаддаггүй байсан, харин сүүлд ренийг тооцдог болсон юм. Тэгээд 1982 оны 1-р сарын 29-нд шиг бодогдож байна, нэг захидлын төсөл хийгээд Цэдэнбал гуайгаар Брежневт захиа бичүүлье, ер нь Эрдэнэтийг ашигтай болгох талаас нь ярья гээд л орсон юм. Тэгсэн чинь Цэдэнбал гуайг захидлыг маань үзэж сууснаа, урдаас хараад ,,Үгүй ээ, чамд нэг их дутагдал байнаа,, гэнэ.
Урьд намайг ерөөсөө загнаж барьж, надад их томордоггүй байсан болохоор би их өөриймсөг харьцана. Урдаас нь харж инээгээд ,,Яачаав?,, гэсэн чинь ''Чи юмыг их тойруулж хэлэх юм. Шууд хэлж бай'' гээд өөрөө инээснээ нөгөө захидлын доод талд нь улаан харандаагаар ''Бид ингэж амьдарж чадахгүй'' гэж бичээд гарын үсгээ зурчихсан. Тэгээд ''Чи энийг Брежневт явуул'' гэсэн юм.
Цэдэнбал гуай чинь 1978 оны ''Энхтайван, социализмын асуудал''сэтгүүлийн 2-р дугаарт өгүүлэл бичээд, тэгэхдээ ''Бид үндэстнийхээ эрх ашгийг эхэлж бодоод, дараа нь олон улсын эрх ашгийн тухай яринаа'' гэж бичээд тэрнээс хойш ер нь хойдуултайгаа санал зөрж ирсэн хүн л дээ.
1982 онд Батмөнх гуайд хэлж байгаад, нууц захирамж гаргуулаад банкнаас цэвэр алт аваад, тэгээд Эрдэнэтийн баяжмал дээр химийн аргаар зэрэгцүүлсэн анализ хийлгэсэн юм. Тэрнийгээ Их Сургуулийн Минерологийн ухааны доктор Лувсандорж, лаборант нь Байгалмаа гэж 2 хүн хийсэн. Тэгэхэд бол манай Эрдэнэтийн 1 тонн зэсийн баяжмал дотор чинь 1.2-4 грамм алт гардаг. Тэгээд томоор нь бодоход тэр чинь жилдээ 1 тонн гаруй алт л гадагшаа гардаг байсан байх л даа гэж боддог юм. Тэр үед чинь Монголын алтны олборлолт жилдээ 400 кг байсан юм. Мөнгө гэхэд чинь Эрдэнэтээс жилдэ 60-аад тонн цагаан мөнгө гарна. Одоо Асгатын орд газраар 60 тонн мөнгө олборлоно гээд манайхан чинь дээр доороо оролцоод л байна. Тэр чинь Эрдэнэтийн зэс дотор зүгээр л гарч байгаашдээ. Би 1991 онд Эрдэнэтийн хэлэлцээрийг өөрчлөхдөө мөнгөнийхөө талыг буцааж авна гэж гэрээндээ хийгээд , манайх 50 хувийн хөрөнгө оруулалттай юм чинь. Харин сүүлд Жасрай гуайн үед мөнгөө авахаа больчихсон юм шиг байна лээ.

Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуайн "Монгол Туургатны 100 эрхэм" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын энэ сэдвээр ярьсан хэсгээс сонирхоё!
15:50-ээс эхэлж байна.

https://www.youtube.com/watch?v=ep4JLDMMfhY

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм


Top
   
PostPosted: Mar.24.19 12:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3346
Quote:
Ардыг гэгээрүүлэх аян явагдаж бн. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот бэлэг бгаагүй. -Нээрээ гэж үү? Тийм ээ, зуун дамнасан бидний төөрөгдөл одоо ч үргэлжилсээр. Эрдэнэтийн тухай жаахан ойлголт өгье! 1974 онд гэрээ хийгдээд 1978 оноос үйлдвэр ашиглалтанд орсон түүхтэй. Тухайн үеийн ханшаар үйлдвэрийг барихад 252 сая орчим рубль, Эрдэнэт хотыг барихад 337 сая рубль зарцуулсан ба 8 жилийн дотор нийт 595 сая рублийн зээлээ төлөөд 60 сая рублийн цэвэр ашигтай ажилласан тухай 1987 оных нь тайланд бдаг. 2003 онд Монгол улсад 51% шилжиж ирснээр улсад төлдөг татвар хураамж нь 8 дахин нэмэгдсэн. Товчдоо 1978-2003 онд Монгол улсад бараг юу ч төлөөгүй шахуу бсан юм. Үүнээс муу гэрээ Оюутолгой дээр ч хийгдээгүй, анхнаасаа татвар хураамжаа төлөөд явж бн.

Энэ бүр ингээд толгой гэж бүр олгой шүү :haha: :haha:
Эрдэнэт 78оноос 90он хүртэл татвар маш муу төлж байсан бараг өгөхгүйтэй адил, яагаад гээч???? яагаад гэвэл анх гэрээ хийхдээ монгол 49%аа үнэгүй авна, 51%аа оросууд аваад хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл үйлдвэрийн хяналтыг барина, хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа монголын тал 51%аа авч хяналтаа авна гэсэн гэрээтэй

за тэгээд сайн бод 78-90он хүртэл БНМАУ тэртээ тэргүй ЗХУ-с маш их зээл тусламж авч байсан тул тэр татварыг авсан ч яалаа байсан ч яалаа, харин ЗХУ-г татвараас чөлөөлөөд оруулсан хөрөнгийг нь аль болох хурдан нөхүүлж 51%аа нэг хоногийн ч болов өмнө авах нь ухаалаг шийдэл мөн биз ????

манай тэр үеийн удирдлага ийм л мэргэн ухаантай шийд гаргаж байсан байгаа юм тэхэд ОТ 13онд эхэлснээс хойш даруй 6жил өнгөрчээ ахиад 4хөн жил болход 10жилийн ой нь боллоо юу яасан 51% 20тэрбум долларын өр нь овойгоод байж байна даа


Top
   
PostPosted: Mar.24.19 3:07 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Ямар юмны ухаан бхав дээ, зайлуул. Бямбасүрэн гуайн ярилцлага дээр ч бгаа. Бал дарга хүртэл тэмцэж бгаад л хусагдчихсан юм шиг блээ. Дийлээгүй л гсэн үг л дээ, монголын хуулиас гадуур аж ахуйн нэгж яваад бсан. 590 сая рублээ аль 1987 ондоо л нөхөөд 60 рублийн ашиг олчихсон л бсан, тгсэн ч 2003 он хүртэл юу ч өгөхгүй л яваад бж. 1978-2003 , 25 жил.

ОТ гээд ярих гээд бх шиг бн. ОТ-оос жилд авж бгаа татвараа яг Эрдэнэт шиг авдагггүй гж бодоод 25 жил санд хийгээд хот босговол хичнээн Эрдэнэт хотыг л барьчихна.

Мөнгөний үнэ цэнэ гж нэг айхтар юм бдаг. Жишээ нь. Жэнкогын хуссан 280 сая доллараар тухайн үедээ төмөр зам барьчихсан бол өчнөөн км төмөр зам, авто зам, орон сууц барьчих бсан. Одоо ингээд 9 жил өнгөрж бн. Мөнгөний ханш гдэг юм чинь 1 хэвэндээ бгаад бдаггүй юмаа. Тиймээс 25 жил юу ч авахгүй явна гдэг бол дэлхийн түүхэнд ч бхгүй шулалт шд. Тгээд экспорт-импортын хэлтэс гээд тусгай бүтцээр хичнээн тонн, юу гарж бгаагаа мэдэхгүй явсан гээд бод доо!

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм


Top
   
PostPosted: Mar.24.19 3:49 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3346
Quote:
Ямар юмны ухаан бхав дээ, зайлуул. Бямбасүрэн гуайн ярилцлага дээр ч бгаа. Бал дарга хүртэл тэмцэж бгаад л хусагдчихсан юм шиг блээ. Дийлээгүй л гсэн үг л дээ, монголын хуулиас гадуур аж ахуйн нэгж яваад бсан. 590 сая рублээ аль 1987 ондоо л нөхөөд 60 рублийн ашиг олчихсон л бсан, тгсэн ч 2003 он хүртэл юу ч өгөхгүй л яваад бж. 1978-2003 , 25 жил.

ОТ гээд ярих гээд бх шиг бн. ОТ-оос жилд авж бгаа татвараа яг Эрдэнэт шиг авдагггүй гж бодоод 25 жил санд хийгээд хот босговол хичнээн Эрдэнэт хотыг л барьчихна.

Мөнгөний үнэ цэнэ гж нэг айхтар юм бдаг. Жишээ нь. Жэнкогын хуссан 280 сая доллараар тухайн үедээ төмөр зам барьчихсан бол өчнөөн км төмөр зам, авто зам, орон сууц барьчих бсан. Одоо ингээд 9 жил өнгөрж бн. Мөнгөний ханш гдэг юм чинь 1 хэвэндээ бгаад бдаггүй юмаа. Тиймээс 25 жил юу ч авахгүй явна гдэг бол дэлхийн түүхэнд ч бхгүй шулалт шд. Тгээд экспорт-импортын хэлтэс гээд тусгай бүтцээр хичнээн тонн, юу гарж бгаагаа мэдэхгүй явсан гээд бод доо!
юу яасан 2003 бэ худлаа чаахаа болчих 90оны картын барааны үеийг монголчууд ЭТ-н хүчээр давсан юм өөр улсад орлого мөнгө олчихоор аж ахуй юу ч байгаагүй

Харин ОТ-г 49%-г монголчууд үнэгүй авая 10жилд Рио ААНОАТ төлөлгүй ашгаа нөхөөд 2023 онд монголын талд 51%аа өгөх Эрдэнэтийнх шиг гэрээ хийсэн бол өдийд Монгол дампуурах биш
үсрэнгүй хөгжих замдаа орох байлаа


Top
   
PostPosted: Mar.24.19 4:38 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Монгол ОТ-ын ачаар л 70-100 мянга байсан цалингаа нэмж, хар зам тавьж эхлээд овоо л хөгжиж бн. Чи тэр оросын нөлөөний Улаан үүд, Эрхүү зэргийг хараад бгаарай, юу нэмж баригдаваа тэнд шинээр? Хотын төв нь яг л тосгон л бгаам. Оросын оросууд Монголыг хөгжиж бгааг гайхаж бичиж эхлээд лавтай 5 жил болж бн. Би хөгжөөд бн гээд бгаам биш. ОТ гэрээ бол Эрдэнэтээс хэд дахин ашигтай хийгдсэн гэрээ. Анхнаасаа татвараа авж бн, анхнаасаа 34%-ээ эзэмшиж бн, зээлээр ч гсэн, анхнаасаа монголчууд дийлэнхи нь бн, анхнаасаа Монголын аж ахуйн нэгж. 25 жилийн татвар нь гайхалтай их тоо гарнаа, энэ бол Монголыг өөрчлөнө.

90-ээд оны хямралыг Эрдэнэтээс жилдээ авж бсан 7-12 сая доллараар биш, харин Япон тэргүүтэй спонсоруудын хүчээр давсан юм. Эрдэнэт чинь 2003 онд Монголын аж ахуйн нэгж болоод л жилдээ нэг 100-аас дээш сая доллар төлж эхэлсэн, энэ нь 8 дахин өссөн хэмжээ блаа. 2003 оноос хойш Эрдэнэт Монголд их татвар төлдөг болсон

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм


Top
   
PostPosted: Mar.24.19 4:56 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3346
Quote:
Монгол ОТ-ын ачаар л 70-100 мянга байсан цалингаа нэмж, хар зам тавьж эхлээд овоо л хөгжиж бн. Чи тэр оросын нөлөөний Улаан үүд, Эрхүү зэргийг хараад бгаарай, юу нэмж баригдаваа тэнд шинээр? Хотын төв нь яг л тосгон л бгаам. Оросын оросууд Монголыг хөгжиж бгааг гайхаж бичиж эхлээд лавтай 5 жил болж бн. Би хөгжөөд бн гээд бгаам биш. ОТ гэрээ бол Эрдэнэтээс хэд дахин ашигтай хийгдсэн гэрээ. Анхнаасаа татвараа авж бн, анхнаасаа 34%-ээ эзэмшиж бн, зээлээр ч гсэн, анхнаасаа монголчууд дийлэнхи нь бн, анхнаасаа Монголын аж ахуйн нэгж. 25 жилийн татвар нь гайхалтай их тоо гарнаа, энэ бол Монголыг өөрчлөнө.

90-ээд оны хямралыг Эрдэнэтээс жилдээ авж бсан 7-12 сая доллараар биш, харин Япон тэргүүтэй спонсоруудын хүчээр давсан юм. Эрдэнэт чинь 2003 онд Монголын аж ахуйн нэгж болоод л жилдээ нэг 100-аас дээш сая доллар төлж эхэлсэн, энэ нь 8 дахин өссөн хэмжээ блаа. 2003 оноос хойш Эрдэнэт Монголд их татвар төлдөг болсон
за чаагаад байгаарай, 90-2000 онд ч ЭТ мн-д хамгийн том татвар төлөгч №1 явж ирсэн юм

ОТ-н гэрээ гэнэ үү хахахаха

За хөрөнгө гж ярья
- ЭТ шууд 49% үнэгүй авсан 10жил орост хөнгөлөлт өгөөд 51% болгосон
- ОТ 34% өндөр хүүтэй зээлээр ху.авсан хэзээ ч 49, 51 болохгүй тэр ч бүү хэл төслийн үндсэн ко turquoise hill resources-д мн 1% ч байхгүй шүү, хулхидуулсан

За татвар ярья
- ЭТ 5-7 дахин жижиг мөртлөө ОТ-с их татвар төлж байна, орлогоос авдаг татвар-роялти гэхэд ЭТ 17% төлдөг улсад, ОТ 4хөн % төлдөг

За ногдол ашиг ярья
- ЭТ 90оноос хойш орос хөрөнгө оруулалтаа нөхмөгц \татвараас эхний жилүүдэд хөнгөлсний ачаар\ мн-д ногдол ашиг өгч байгаа сүүлийн 30жилд хэд болох уу хэдэн тэрбум болно
- ОТ бол turquoise hill resources 2030-40 оноос ногдол ашигт хүрэх ба мн тал зээлээр % авсан болхоор тэр үеэс зээлээ \одоо 12тб хүрээд байгаа\ төлөөд явахаар хэзээ ч авахгүй тооцоо гарч байгаа авахгүй нь тодорхой болсон

За мөнгөн урсгал ярья
- ЭТ одоог хүртэл 100% бүх орлого нь монголд монголбанкны клирингээр яваад ХХБ-р ороод ирдэг үүгээр монгол эдийн засагт валютын ханшийг барьж өгдөг бол
- ОТ борлуулалтын орлого нь монголд орж ирдэггүй цаашдаа ч бараг ирэхгүй 0%

2017-18 оны байдлаар ЭТ улсад оруулсан татвар+ногдол ашиг бүх хэлбэрээр нийт 1ихнаяд давсан төгрөг оруулсан бол ОТ 400тэрбум л байна

товчдоо ЭТ
хөрөнгө - 51%
татвар - 100% \200% ч гэж болно\
н.ашиг -100%
мөнгөн урсгал -100% бүгд 100% биелсэн гэрээ хийсэн бол
ОТ
хөрөнгө-0
татвар-хагас дутуу
н.ашиг-0
мөнгөн урсгал - 0

ийм байна

за одоо яаж байна?? ОТ ашигтай гэрээ байнаа гэвэл чи Шархадандаа очоорой


Top
   
PostPosted: Mar.24.19 5:23 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Дөнгөж 1 минут болж бхад данхтай цай буцалгах гээд яараад бх хэрэггүй. ОТ-н далд уурхай нь ашиглалтанд орог. Бид ч бас шахаад шаардаад л явна. 25 жилийн дараа чи эргээд хараарай, Монголын улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр нь аугаа юм бх болно. Чи баярласандаа нус нулимсандаа хутгалдана гэдгийг мэдэж бн.

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм


Top
   
PostPosted: Mar.24.19 5:28 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3346
Quote:
Дөнгөж 1 минут болж бхад данхтай цай буцалгах гээд яараад бх хэрэггүй. ОТ-н далд уурхай нь ашиглалтанд орог. Бид ч бас шахаад шаардаад л явна. 25 жилийн дараа чи эргээд хараарай, Монголын улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр нь аугаа юм бх болно. Чи баярласандаа нус нулимсандаа хутгалдана гэдгийг мэдэж бн.
хагас дутуу татвар л авна өөр яахын? өргүйхэн салбал дээд өөр гялтайх юм ер харагдах ч гүйм байна, чи хэлээд сайхан болгочдоггүйм бол

Эрдэнэт харин одоо байгаа 20гаран жил дээр дахиад 60жилийн нөөц илэрсэн гэсэн оросууд муу санасан бол эргэн тойронд хайгуул хийгээд өөрсдийн нэр дээр авчих байсан байлгүй ОТ шиг

Эрдэнэт монголын зууны манлай бүтээн байгуулалт болсон бол ОТ зууны том харуусал алдаа л боллоо доо


Top
   
PostPosted: Mar.24.19 7:50 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Дашрамд би байнга ингээд бичээд бхгүй учраас тайван бж болноо. Хэсэг хугацаанд л зав гараад жаахан юм бичиж бгаа юм шүү!

Би ямар ч трол мрол бол биш ээ. Надад итгэдэггүй юм бол эх эцгийнхээ нэрээ андгайлья! Тгээд ч надад төмөр зам мэтийн улсаас хулуусан мөнгөнөөс хумсалж, сарын 500 мянга аваад тролл хийгээд суух сонирхол ч алга, тийм ч яахаа алдчихсан хүн биш. Би тролл хийхгүй бол амиа тээж чадахаа бчихсан арчаагүй амьтан огт биш. Миний энэ бичиж бгаа мэдээллүүд бол хэвлэл мэдээллээр төдийлөн гардаггүй ба цаашдаа ч гарах магадлал багатай зүйлс учраас л хуваалцах гсэн юм. Гхдээ улайраад бичээд бх сонирхол алга, бүх группууд блок хийвал асуулт форум дээр бодлоо хуваалцаж бх болно.

Жич: зурган дээр нэгэн фб группт талархал илэрхийлсэн сэтгэгдэл бгаа юм.


Attachments:
55519479_296427534370717_141641514546626560_n.jpg
55519479_296427534370717_141641514546626560_n.jpg [ 112.81 KiB | Viewed 355 times ]

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Top
   
PostPosted: Mar.24.19 9:55 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Bold Daniel-тэй мэтгэлцсэн хэсгээс (зургаар оруулжаар хэтэрхий олон зураг болох учраас текстүүдийг орууллаа)

Erdenesodnom Arslan: Одоо ч оросууд бөмбөгөр зузаан зурагттайгаа л бн, юу л өөрчлөгдөв гж, ургуулаад бодоход? 30 жилд цалин яг л бсандаа гацсан учраас, 60 онд ч цалин 600 л бсан, 88 онд ч 600 л бсан

Та нар нервтэж бн аа гдэг чинь маш сайн байндаа оножээ л гсэн үг. Үнэн юм их эмзэг тусдаг л даа, гхдээ яахав шарханд сайн бдаг.

Яагаад вэ гвэл цаад эдийн засгийн суурь нь ер ахиж бгаагүйм бн лээшд. Би хуучин ном сонин уншаад л бхад ДНБ-ээ их нуудаг блаа, дан тэдэн хувийн зорилт тавьснаас тэдэн хувь биеллээ г.м-ээр. Үнэндээ соц нийгэмд Монгол улсын нэг хүнд оногдох ДНБ 1200 доллараас давж бгаагүй. 300-800 долларт л хэлбэлзээд бсийн блээ. Тогтмол, зогсонги бдалд бсан бн. Тиймээс тэр цалин өсөх ямар ч эдийн засгийн үндэслэл алга бн шүү дээ.

Сайхан сэтгэлтэй л бсан гэнэ. Би хожим нь ингээд л хүмүүстэй харьцаад ажиглаж бхад ядуу юм уу хөгжиж бгаа орных бх тусмаа л их энгийн, сайхан зантай, нийтэч бдгийг анзаарсан. Өндөр хөгжсөн оронд ч гсэн хөдөө юм уу жижиг хотынх нь хүмүүс илүү нийтэч, уриалагхан л бдийн билээ. Тгхээр энэ бол дэлхийд бдаггүй ховор үзэгдэл биш бгаан

Bold Daniel: Чи зүгээр соц кап 2 нийгмийн ханшний зөрүүн дээр тоглолт хийж бгаа гэдэгт энд бгаа хүмүүс мэдэж бгаа, харин залуучууд үнэмшинэ, чи үүнийг л хүсэж байгаа.

Erdenesodnom Arslan: Манай соц-ыг ямар соц гдийн бэ, зүгээр бараг март наад үгээ. Зах зээлийнхээ жамаар хөгжөөд, эдийн засгийн хувьд хүчирхэг болсон Норвеги зэрэг оронд л арай дөхүү бн. Гхдээ бидний хуучны ойлгодог соц бол огтоос биш, ер нь дөхүү л гх юм да.

Чи нэг л их 1 зам дээр уулзах бсан юм шиг ярих юм. Үгүй ээ, манай яг 90-ээд оны өмнөх тэр системээр явсан бол Норвегийн соц-той хэзээ ч уулзвар дээр таарахгүй, бараг нөгөө Жэнкогын төмөр зам шиг дээшээ болон доошоогоо бүх талаараа алд дэлэм зөрөөд хэзээ ч бие биенийхээ барааг харахааргүй бсан юм


Attachments:
55560329_321766508696283_8259007507872088064_n.jpg
55560329_321766508696283_8259007507872088064_n.jpg [ 90.37 KiB | Viewed 347 times ]

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Top
   
PostPosted: Mar.24.19 10:08 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Bold Daniel: Соц-оос хойш 30 жилд хэдэн сургууль, цэцэрлэг баригдсан вэ?

Erdenesodnom Arslan: Сургууль, цэцэрлэг нэгж дүнгээрээ тоймоо алдсаан, маш ихийг бариад бн

Bold Daniel: Соц-оос хойш ямар хот шинээр баригдсан вэ?

Erdenesodnom Arslan: Соц-оос хойш УБ хот 3 дахин томорсон, Монголын 70 жилд баригдсанаас их орон сууц ашиглалтанд орсон юм. Хотууд гээд бодоод үзвэл маш олон хот. Хөдөөгийн оросын городокуудад хуваавал асар их хот боссон

Bold Daniel: Соц-оос хойш хэдэн томоохон эмнэлэг баригдсан вэ? Гранд, Интер гэж нэрлэх байхдаа

Erdenesodnom Arslan Эмнэлгүүд ч олноор баригдсан. Одоогийн эмнэлэгүүд рүү ороод хар даа, бас овоо тоног хэрэгсэлтэй болжээ.

Erdenesodnom Arslan: 70 жилд 2 аймгаа ч хар замаа холбож чадаагүй бол 28 хан жил бараг бүх аймгаа холбоод бн. Энэ 28 жилийн 12 жил нь эдийн засгийн хүнд уналтын жил бсан гээд бодвол гайхмаар амжилт юм. Оросуудын аман ярианд ,Монголд зам гж бхгүй, чиглэл гэж л бдаг, гсэн хэлц өргөн тархсан бдаг. Одоо ирээд алмайрж бшд. Улсын хөгжил бол дэд бүтцийн хөгжлөөр илэрдэг юм ш дээ.

Bold Daniel: Тэр олон зам ашиглалт муу бүх иргэд хотодоо цугларчихсан бгаа

Erdenesodnom Arslan: УБ-ыг ямар болгов гв үү? Харин ч яг зөв цэгээ оллоо доо. Одоо л нэг дэлхийн хэмжээний хоторхуу болж бгаагаа анзаарж бгаа юу та нар? Улаан-үд, Эрхүүг ороод хараад хараач, 30 жилд яг юу шинээр баригдав? Хотын төвд тосгон шиг, барак модон байшингууд нь хэвээр л бшд, харин утаатай л болж. УБ-т 16 давхар байшин бгаагүй шүү дээ. Давхар ямар хамаа бн гх гж бн уу? Өндөр давхар баринаа гдэг чинь тухайн улсын барилга технологийг дагаад юм нь хөгжиж бгаа, тэр үнэтэй м2-ыг авах нийгмийн суурь бгааг харуулдаг юм. Анх удаагаа давхар гүүртэй л болох гж бн. Оросууд бүр дунджаас доогуур жижигхээн хотын мастер төлөвлөгөөгөөр хөгжүүлж бсан шүү дээ. Учир нь хэзээ ч УБ ингэж томроно гж тооцоочгүй, төсөөлөөчгүй, тийм болгох бодол ч бгаагүй юм.

Bold Daniel: ил захууд хотын төвд, утаа, хог, түгжрэл

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм


Top
   
PostPosted: Mar.24.19 10:11 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Bold Daniel: Одоогийн уул уурхайн ихэнхийн соц үед судалгаа хийгдсэн байсан, тэр мэдээлэлийг түрүүлж гартаа авсан нөхдүүд хамгий түрүүнд баяжсан.

Erdenesodnom Arslan: Өрөм тавиагүй бж судалгаа гэхээсээ ичээсэй, өрөмдөх мөнгө соц монголд бгаагүй юм. Бсан бол юу л гээд ОТ-г оросууд мэдэхгүй өнгөрөх юм бэ? Геологийн анхан шатны судалгаа гдгээ ойлго л доо, ялгал да, салгал даа!

Bold Daniel: ихэнхи нь сайн судалгаанууд бсан юм аа хөө

Bold Daniel: Соц-оос хойш нэг ч цахилгаан дулааны станци баригдаагүй, чиний аав ээж өьөө эмээ нарын хөлсөөр баригдсан цахилгаан, дулаантай орон сууцанд суугаад муулаад сууж бн шүүдээ өөрөө

Erdenesodnom Arslan: Бариулаагүй гвэл үнэнд ойртоно, яг ингэж хэлэх гээд. Усан цахилгаан станц, 5-р станц дээр оросууд ямар их саад болж бн? Гол учир нь энд л бгаан.


_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм


Top
   
PostPosted: Mar.24.19 10:27 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Dec.23.18 12:16 am
Posts: 340
Соц нийгэм дутагдалтай байсан гээд одоо байгаа хулгайч дээрэмчдийн зөв болчихгүй л дээ.
Хулгайчуудаа өмөөрхийн тулд хаа байсан 30-н жилийн өмнөх юм нааж ирээл арай л арга ядцан уу гүй юу?

Зүгээр одоо цаг дээр ярий л даа.
Монголын хүн амын 10% нь гадаадад цагаач refugee маягаар амьдарч байна шд. Тэгээд энд байгаа 90% руугаа мөнгө шилжүүлж тэжээдэг гэхэд бараг хилсдэхгүй.
Дахиад 30-50% нь эндээс яаж ийгээд зугтаах санаатай ч виз нь гарахгүй зовлонтой. Тэхдээ бол зугтаахад бэлэн.

Монгол ирээдүйгүй болсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Эрдэнэсодном хулгайчуудаа 1000 магтан дуулаад яахав дэ.


Top
   
PostPosted: Mar.24.19 10:41 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
30 жил хангалттай хугацаа гдэгтэй санал нийлэх бх. 30 жилийн өмнө манайхан голдуу хойшоо явахдаа Эрхүү, Улаан-үдэд голдуу суралцдаг блаа, бидний хамгийн сайн мэдэх хотууд. Та нарын уяран хайлдаг аугаа Путины захиргаанд хачин сайхан болсон бх даа гээд зорьж очиж үзээд урам хугарсан шүү. Эрхүү, Улаан-Үд бол УБ-ын хажууд хот шиг хот гж тэр үеийнхэн ам уралдан ярьдаг бсан юм. Эрхүү гхэд хаа бсан соц нийгэмд л хүн ам нь 600 мянга болчоод бсан хирнээ 30 жилийн дараа ч аанай 600 мянга бн аа. Хотынх нь бсан юм нь байрандаа, шинээр нэмэгдэж гийгүүлсэн юм алга, оросууд нь том тосгон гх үү, хот гх үү? гж хошигнон ярилцдаг юм бн. Улаан-үүдийн төвд бсан тэр барак амбаарууд яг л бсан байрандаа дүнхийгээд, бж блээ. Яг л цаг хугацаа зогссон мэт. Бид ч тийм л бх бсан.

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 192 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 68 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited